Riverside Code at Qingming Festival-20
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ву: эр, Вуёоу жанжин
Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн
Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч
Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 20-р анги.
Бичиг: Зөөлөн зан зөв байх нь энэрэн нигүүлсэх, даган дуурайх, даруу зангаар илэрдэг. Зөөлөн зан буруу байх нь сул дорой байдал, шийдэмгий бус байдал болон тэнэглэлд хүргэдэг. Хойд Сүн гүрэн Зоу Дуни
Ван:Хэрэг юу болсон?
В: Энэ Лу Санжэний өрөөнөөс олдсон. Сон Ининий алга болсон тухай зар.
Гү: Сон Инин аймшигтайгаар үхсэн.
В: Тийм.
Гү: Хэд хэдэн яс нь хугарч, ам, хамар нь...
В: бэх болсон байсан.
Гү:Үхэхээсээ өмнө аймшигтайгаар тамлуулж
В:,...зодуулсан байсан.
Ван:Яагаад Фан барилгад гарсан аллагатай адилхан байгаа юм?
Гү: Фан барилгад үхсэн хүмүүс хохирогчийн өс хонзон байсан байх. Амийг амиар гэдэг шиг л юм болсон байх. Чиний ачаар тэр жагсаалтад байгаа нэрсийн талаас илүүг нь бид нар шалгачихсан. Тэдний ихэнх нь ганцаараа байсан байна лээ.
В: Ноёнтон.
Гү: Аан?
В: Сая Тие Чи ирээд энд байсан хатгамлыг тэр улаан торгон дээр байсантай адилхан аргаар оёсон байна гэж хэлсэн.
Ван:Тэр эмэгтэйчүүдийг ч гэсэн Сон Ининтай адилхан хороосон байж болох уу?
Гү: Сон Инин алга болсноосоо хойш удалгүй амиа алдсан цорын ганц хүн гэдгийг батлах боломжтой. Лу Санжэн Сон Ининийг оршуулсан. Тэгэхээр, хэн нэг нь ямар нэг өс хонзонгийн улмаас Фан барилгын хэргийг үйлдсэн байх ёстой. Тэр хүмүүсийг тамалсны дараа, доош нь харуулж толгойгоор нь бэхэнд дүрсэн байсан. Тэд амьсгаа нь боогдож үхсэн байсан. Тэгэхээр Лу Санжэн эд хөрөнгөө зарахаар болсон. Алуурчнаас зугтах гэснээс зайлахгүй. Цы хаана байгаа гэсэн үг вэ?
В: Хар хувцас өмсөөд нуугдаад байгаа нэг эмэгтэй байгаа байх аа? Тэр Цы юм бол уу?
Гү: Оёдлын газар хэрэгт холбоотой гэдэг нь тодорхой байна. Тэр толбонууд цогцож шинжих үеэр гаргасан таамгийг баталж байна. Чи яваад, Вэн Юүэ дээр очиж энэ талаар мэдэгд.
В: Ойлголоо.
Гү: Тэгээд...
Ван:Ван Фу...
В: Аан? Намайг гэрт хүргэж өг.
Гү: Чи чи...
В: Болгоомжтой. Болгоомжтой.
Ван:Миний хатгуур. Тэрийг ав.
В: За.
*************
Жао: Эзэн.
Эр: Аан?
Жао: Нэг юм асууж болох уу? Саяхан хар хувцастай эмэгтэй танайд ирээгүй биз?
Эр: Таныг хүлээж байсан байх нь ээ? Хэд хоногийн өмнө хар хувцастай эмэгтэй нөдөд мөнгө өгөөд энийг хадгалж бай гэж хэлсэн. Бас өөрийг нь асууж ирсэн хүнд энийг өгөөрэй гэсэн.
Жао: Өөр юм хэлсэн үү?
Эр: Өөр юу ч хэлээгүй.
Жао: За. Гялайлаа.
Эр: За. Та яарах хэрэггүй.
Жао:Дон Чианы үйлдсэн хэргүүдийг энд бичсэн байгаа.
Бичиг:Чен овогтын барьцааны газрын эзэн Чен Шаншенийг гурав хоногийн дотор ал.
Дон: Хорин жилийн өмнө Зоу овгийнхон хөгшин настай ээжийг минь барьцаалж, өрсөлдөгчидөө үгүй хийж, гэрчүүдийн амыг барихаар намайг алуурчин болохыг шаардсан.
Бичиг:Дэжи асрыг нэг хоногийн дотор шатаа
Дон:Би гэм зэмгүй хүмүүсийг...
Бичиг: Байбао тосгоны дарга Сун Жинийг ал.
Дон:... хөнөөхөөс аргагүй болсон бөгөөд тэр ичгүүрт явдлыг бодохоор одоо ч нуруу минь хүйтэн хөлс дааж , хувцас маань нордог. Одоо би урвагч Зоу Мианыг хөнөөж, хүмүүсийн тэрний дарангуйллаас чөлөөлж, амссан доромжлолынхоо өшөөг авахаар шийдсэн.
Бичиг: Ли Дагийн амыг барь.
Дон: Энэ удаад ямар ч буцах гарц байхгүй.
Бичиг: Гурав хоногийн дотор.
Дон:Тиймээс би үйлдэхээс аргагүй болсон хэргүүдээ нарийвчлан тэмдэглэж...
Бичиг: Хоёр хоногийн дараа Чай Чигийн гар, хэлийг тасд.
Жао: ... шударга ёсыг сэргээхийн тулд Зоу Мианы надад өгсөн нууц тушаалуудыг хавсаргаж байна.
Бичиг:Тав хоногийн дотор уран архан Су Жи болон түүний гэр бүлийг хороо.
Дон:Жианжон Жингуогийн 1-р оны 6-р сарын 19-ны халуун өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байхдаа би нэгэн эзгүй гудамжаар явж байгаад Зоу Мианы зарц Ли Динтэй таарсан. Тэр надад Тайху завины үлдвэрийн уран дархан Су Жигийн гэр бүлийг тав хоногийн дотор хороох үүрэг өгсөн.
Ю: Намайг Су Юүэ гэдэг байсан. Манай аав Тайху завины үйлдвэрийн даамал байсан. Хорин жилийн өмнө манай гэрийнхэн миний нүдэн дээр үхсэн.
Дон: Хөрс норж, тав хоног дараалан халсан. Нууцаар шалгаж үзээд би Су Жи даамал Тайху завины үйлдвэрийн хашаанд амьдардагийг олж мэдсэн. Ажил тарсны дараа тэд дөрвүүлээ тэр хашаанд үлддэг, бас нохойгүй байсан... Шөнө дундын үед... би даалгавараа гүйцэтгэхээр очсон.
Эм: ноёнтон...
Эр: Хурдан зугт.
Эм: Хурдан зугтаарай. Зугт. Жэн...
Ю: Жэн.
Эм: Жэнжэн аа.
Ю: Ээж ээ.
Эм: Зугт. Битгий эргэж хар.
Эр: Ноёнтон. Дон Чиан ахтай хамт ирж байгаарай.
Жао: Би ирлээ.
Бан: Том ах аа. Ирчихсэн үү.
Дүү: Ах ирээ юү.
Аав: Хоолоо идье.
Жао: хөөх. Бүгдээрээ миний дуртай хоолнууд байна. Манай эхнэр бүгдийг нь хийгээ юу?
Бан: Би ч гэсэн хийлцсэн.
Жао: Сайн байна. Бүгдээрээ цугласан болохоор аавын төлөө хундага өргөе. Алив.
Аав: Байз. Өнөөдөр бид бүгд дахиад уулзлаа. Дахиад уулзсан болохоор ёслол хийх хэрэгтэй.
Охин: Тийм ээ.
Аав: алив:
Охин: Нааш ир...
Аав: Одоохон.
Охин: Айгаад байна. Айгаад байна. Аймаар хүчтэй. Та асаа. Өвөө. Салют. Ёстой гоё. Дахиад. Хурдан хурдан. Өвөө.
Аав: Аан?
Охин:Та ууж дуусчихаад, намайг дахиад Лан эгчийнд хүргээд өг тэгэх үү? Би дахиад салют авах гэсэн юм.
Аав: Лан эгч чинь саяны хоёрыг өгсөн шд. Дахиад яаж гуйх юм?
Охин:Гуйж байна шдээ.
Аав: Заа за за за. Тэгвэл хоёулаа явъя. Надад хоол тавьчихаарай.
Дүү: За.
Охин: Хурдлаарай. Хурдан явъя.
Аав: Явлаа шүү.
Жао: Май, сайн ид. Май.
Ю: Ир гэж дуудчихаад хурдан хэлэхгүй юм уу?
Дүү: Нээрэн тийм, ах аа. Нэгэнт дуудсан юм чинь миний мэдэхийг хүсч байгаа зүйлийг хэлэхгүй юм уу?
Жао:Та хоёрын дэггүй жаахан байхдаа хийдэг байсан зүйлийг ярих гэж дуудсан юм.
Бан: Тийм ээ. Таны сахилгагүйтсэнийг ярина гэж байна.
Жао: Юу...
Бан: Та сахилгагүй байсан юм уу?
Жао: Хөөе. Хүн ирж байна. Эхнэр, хаалгаа тайл.
Ю:Хаалга уу?
Жао: Тийм тийм тийм.
Бан: Дуугүй бай.
Эр: Вэн Юүэ.
Эм: Вэн Юүэ.
Ю: Чен ах аа, Чен эгч ээ. Наашаа ор ор. Ор.
Жао: Эхнэр. Би ирээрэй гэж хэлсэн юм.
Эм: Уулзалгүй удсан байна.
Жао: Уулзаагүй удаж. Наашаа суу суу суу. Эхнэр, суугаач. Суу суу.
Эр:Буёоу. Бүгдээрээ байх шив.
Жао: Аав сая гараад явчихлаа.
Эр: Аан за.
Жао: Би та нарыг танилцуулъя. Энэ хүмүүс манайхыг хуучин байшинд байхад манай хөршүүд байсан юм. Чен эгч, Чен ах. Та хоёрыг жаахан байхад харж өгдөг байсан.
Эр: Тийм ээ.
Жао: Ийм байна. Юу... манай хоёр дүү бага байхдаа ямар байсан, удам угсаагаа мэдмээр байна гээд байгаа юм. Би яаж хэлэхээ мэддэггүй. Тэгээд та хоёрыг хэлж өгөөч гэж дуудсан юм.
Эм: Юу... чи хэлээд өг.
Эр: Би яаж... чи яриад өг.
Эм: Чи ярь л даа.
Дүү: Чен эгч ээ. Та яриад өгөөч.
Эр: Яриад өг.
Эм:Миний санаж байгаагаар арав гарын жилийн өмнө болсон хэрэг.
Эр: Тийм ээ.
Эм: Хоёр сайхан бүсгүй танайд ирсэн. Хоёулаа нэг нэг хүүхэд тэвэрчихсэн байсан.
Эм3: Жао Ли, муу өөдгүй амьтан. Чи надад юу гэж амлаад байлаа? Би яаж чиний үгэнд итгэж хүүхэд гаргасан юм бол доо?
Эм2: Намайг хүү төрүүлж өгөх юм бол надтай хуримлана гэж амалсан. Энэ чинь юу юм? Хүүхдийг чинь аваад ирлээ. Эцэг биш гэж хэлнэ гэнэ ээ? Сайн сонс. Одоо зугтаж чадсан ч чи байнга зугтаж чадахгүй шүү.
Аав: Хөөе.
Эм2: Өнөөдөр чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ. Чи эр хүн мөн үү?
Аав: За за.
Эм:Тийм л юм болсон.
Эр: Тийм ээ.
Дүү: Тэгэхээр Бан арь бид хоёр таны ярьсан хүүхдүүд юм уу?
Жао: Тийм.
Бан: Тэр хоёр эмэгтэй бид хоёрын ээжүүд юм уу?
Эм: Тийм ээ.
Дүү: Тэгвэл... тэд нар хэн юм?
Эр: Танай аав Жао Ли... бүтэхгүй амьтан байсан. Дэн буудлаар байнга явна. Тэнд л ээжтэй чинь таарсан байх.
Жао: Би тайлбарлаад өгье. Бид гурав гурван өөр эхээс төрсөн. Гэхдээ нэг эцгийн хүүхдүүд. Тийм болохоор нэг гэр бүл.
Эр: Гэр бүл.
Эм: Гэр бүл.
Эр эр: Гэр бүл шүү дээ.
Ю:Үнэнийг нь хэлнэ гэж тохирсон биз дээ?
Жао: Би ч гэсэн тэгье гэж бодсон. Дон Чиан, Зоу Миан хоёрын холбоо, бас Фан барилгад гарсан хэргийн талаар бодож үзээд үнэнийг хэлсэн ч гэсэн тэр хоёрыг дахиад шалгах байх гэж бодсон юм. Тэгвэл аюултай.
Ю:Тэгээд хэр удаан нуух гэсэн юм?
Жао: Харж байж болъё. Бүх зүйл тайван болсны дараа. Эхнэр. Орой болсон байна. Өнөөдөр шүхрийн мухлаг руу яваад хэрэггүй.
Ю:Захиалагч дахиад ирэх байх.
*************
Дүү: Даарахгүй байна уу? Санаа чинь зовоо юу? Чи тэдний ярьсныг үнэн гэж бодож байна уу?
Бан:Мэдэхгүй ээ. Хоёрдугаар ах аа. Одоо болих уу? Би ч гэсэн хэн гэдэгээ мэдмээр л байна. Сусугийн ээжийг хайж байхдаа би ч гэсэн миний ээж ямар хүн байсан бол гэж бодсон. Бас үнэнийг мэдэхээс айж байна. Багадаа ээжгүй хүүхэд гэж хэлүүлэхээс илүү их гуниглах бол уу гэж айж байна. Би тан шиг зоригтой биш. Надад энэ амьдрал маань таалагддаг. Бид нарт хамтдаа л байвал бусад нь хамаагүй. Том ах шударга хүн. Ахыг зовохоо боль л доо, тэгэх үү? Өрөвдөлтэй байна.
Дүү: Ямар нэг юм болбол би заавал шалгаж, учрыг нь олж байж санаа амардаг. Би үргэлж өөрийнхөө зөв гэж боддог байсан. Гэхдээ ахын эвгүй байдалд байгааг хараад... эргэлзэж байна.
Бан:Том ахад шалтгаан байж л таараа.
Дүү: Тэгвэл жаахан хүлээе. Энэ хэргийг шалгахгүй. Тэртэй тэргүй би ганцаараа үнэнийг олж мэдэж чадахгүйгээс хойш. Ахаас дахиад асуухгүй.
Бан:Надад амал.
Дүү: Амалъя.
Бан:Том ахыг дахиад зовоохгүй биз?
Дүү: Би ахыг зовоохыг хүсээгүй.
Бан:Тэгвэл буцаад нүүгээд ир. Нүүгээд ирвэл том ах баярлана.
Дүү: Өнөө шөнө энд хоноё.
Бан:Заримдаа зөрүүдлээд, уур хүргээд байдаг ч гэсэн миний хайртай хоёрдугаар ах хэвээрээ шүү.
Дүү: Жао Бан арь. За яах вэ. Би зөрүүд, чи зөрүүд биш болог. За яах вэ. Шинэ байшин авахаараа би урагшаа харсан өрөөнд амьдарна. Урагшаа харсан цонхтой нь минийх шүү.
Бан:Хөөе. Байз. Жао Мо арь, бэр эгч урагшаа харсан цонхтой өрөөнд намайг оруулна гэсэн шүү.
Дүү: Хамаагүй.
Бан: Жао Мо арь...Ингэж болохгүй биз дээ?
*********************
Бан: Унтаарай. Унтаарай.
Охин: Эгч ээ.
Бан: Аан?
Охин: Энэ юу юм?
Бан: Энийг морьтой дэнлүү гэдэг юм. Хоёрдугаар ах хийж өгсөн юм.
Охин:Хоёрдугаар ах чинь ухаантай юмаа.
Бан: Хоёрдугаар ах заримдаа ухаантай, заримдаа тэнэг болчихдог юм. Заримдаа надад их сайн байдаг. Заримдаа надаас байнга зөрдөг юм. Ойлгоход хэцүү.
Охин:Эгч ээ. Энийг танд хэн өгсөн юм?
Бан: Энийг... Манай аав өгсөн юм. Хуучны эд. Энийг том ах өгсөн. Тэд нар намайг хэзээ ч том болохгүй, жаахан хүүхэд гэж боддог юм.
Охин:Эгч ээ, одоо та том болчихсон уу?
Бан: Үгүй.
Охин:Эгч ээ. Таны өрөөнд яагаад ийм олон эмийн ургамал байдаг юм?
Бан: Эгч нь оточ болохыг хүсдэг байсан болохоор л... Бэр эгч намайг дэмжиж, эд нарыг надад авч өгсөн юм. Даанч эгч нь оточ болж чадаагүй. Тэгээд би цогцос шинжээч болж чадна гэж бодсон. Бэр эгч... тэгсэн ч намайг дэмжинэ гэсэн. Тэгээд би цогцос шинжээч болсон. Чи юу болохыг хүсдэг вэ? Сусу. Санаа битгий зов. Ээжийн чинь алчууран дээр оёсон Цы Роуг олчихсон. Маргааш эгч нь явж асууна аа...
***********************
Дүү: Яагаад Бан арь бид хоёрын нэр өрхийн бүртгэл дээр байхгүй байгаа юм?
Бан: Хоёрдугаар ах бид хоёр энэ гэрийн хүмүүс биш байх ёсгүй биз дээ?
Ю: 20жилийн өмнө манай гэрийнхэн миний нүдэн дээр алагдсан.
Бан: Том ах аа, энэ олон жил биднийг харж хандаж байсанд баярлалаа.
Эм: Зугт.
Ю: Ээж ээ.
*****************
Эм: Бан арь. Ийм эрт явж байгаа юм уу?
Бан: Та нар ч гэсэн.
Я: Бан арь.
Бан: Аан? Яао Хө? Ажил руугаа явж байна уу, эсвэл дуусгаад ирж байгаа юм уу?
Я: Дуусгаад ирлээ.
Бан:Дуусгасан? Яагаад ингэж оройтоо вэ? Өнгөрсөн шөнө цогцос задалсан мю уу? Намайг дуудахгүй яасан юм?
Я: Үгүй ээ. Би юу гэж ганцаараа шөнө задлан хийх юм?
Бан:Тэгээд шөнө юу хийсэн юм?
Я: Байцаан шийтгэх газарт очиж задлангийн тайлангуудаа хуулсан юм. Ядраад унтаад өгсөн байна лээ. Нээрэн, тэнд зөндөө шумуул байсан. Тэгээд л би одоо ирж байна.
Бан:Задлангийн өрөөнд унтвал шумуул бараг байхгүй шд.
Я:Шумуул намайг бараг хаздагүй л дээ. Чи хаачих нь вэ?
Бан:Сусугийн ээжийг хайж үздэг юм билүү. Би явлаа.
Я: Тэгвэл хамт явъя.
Бан:Хэрэггүй ээ. Би өөрөө чадна. Хурдан харьж амар.
Я: Зүгээр ээ. Би зөндөө нойргүй хоногдог юм.
Бан:Болохгүй ээ. Чамайг үхчихвэл хэн надад зааж өгөх юм?
Я: Ганцаараа явах юмуу?
Бан:Тийм ээ.
Я: За яах вэ. Тэгвэл яв яв.
Бан:За, явлаа.
Я: За. Бан арь.
Бан:Аан?
Я: Би хоол хийж өгнө өө.
Бан:За.
Эр: Үхэр чинь сайн юм аа.
Эр: Тийм ээ, би сайн өвсөөр хооллодог юм. Хүчтэй шүү.
Эр: Нэрээн үү?
Эр: Тийм ээ. Ямар их иддэг гээч. Миний иддэг болгоныг иднэ шүү дээ.
Эр: Юу ярилцаж байгаа юм?
Эр: Тэрний үхрийн сайн байна гэж байна.
*************
Охин: Хөөрхөн тахиа шүү.
Аав: Тийм байна уу? Би өсгөсөн юм.
Охин: Хөөрхөн юм аа. Өд нь гялалзаад л.
Аав: Тийм ээ.
Жао: Хөөе хөөе хөөе. Өглөөний мэнд.
Аав: Сэрчихсэн үү?
Жао: Аав аа.
Аав: Аан?
Жао: Мо арь, Бан арь хоёр яагаад байхгүй байга юм?
Аав: мэдэхгүй ээ.
Охин: Нөгөө... Мо арь ах ажилдаа явчихсан. Би шөнө ээжийгээ зүүдлээд зөндөө уйлсан. Бан арь эгч намайг зөндөө аргадсан. Манай ээжийг хайхаар явчихсан. Азарган тахиа гараад ир.
Аав: Гараад ир...
*****************
Бан:Энд хүн байна уу?
Си: Залуу авхай. Залуу авхай ямар хэргээр ирээ вэ?
Бан:Аан. Энэ алчуур эндхийнх мөн бол уу?
Си: Энэ манай холбоонд байдаг эмэгтэйн оёсон алчуур байна. Зөвхөн гишүүд л хоорондоо солилцдог юм. Залуу авхай та хаанаас аваа вэ?
Бан:Энэ Цы эгч, Сон Инин эгч хоёрынх. Би тэдний талаар мэдэх гэсэн юм. Тэгээд ирлээ.
Си: Аан, Цы, Инин хоёр танилцуулсан байх нь ээ. Тэгвэл арын хашаанд очиж, цай уунгаа тухтай ярилцъя.
Бан:Эгч нар ойрын үед ирсэн бол уу. Би зүгээр л асуух гэсэн юм.
Си: Манай гишүүд их дотно байдаг юм. Яаж таныг энд зогсоогоод байх билээ? Залуу авхай, ийшээ.
******************
Жао: Гү мөрдөгч өө. Тэр хоёр хүний талаар сураг гарсан уу? Бан арь дахиад хайхаар явчихаж. Цы сэжигтэн болохоор санаа зовоод байна.
Гү:Хайж байгаа гэсэн зараа наагаа юу?
В: Наасан.
Т: Ноёнтон. Бид нар сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн гэрээр орж яваад ихэнхийнх нь гэрээс энийг оллоо.
Гү: Цаашаа цаашаа цаашаа. Ци Роу гэж юу юм?
Т: Эмэгтэйчүүдэд хатгамал хатгахыг заадаг газар бололтой. Вушүэ гудамжинд байдаг.
В: Энийг харсан юм байна. Оёдлын газарт. Бан арь ч гэсэн Сон Ининий өрөөнөөс нэгийг олсон. А Цыд бас байдаг гэсэн.
Гү: Баларлаа. Вушүэ гудамж руу явъя.
Т: Мэдлээ.
***************
Си: Манай эмэгтэйчүүдэд туслах Цы Роу төв өнчин охид, орон гэргүй эмэгтэйчүүд, ядуу айлын охидод тусалж, юм зааж сургадаг юм. Сайн сурч чадах юм бол Инин, А Цы хоёр шиг өөрсдөө ажил хэрэг явуулж болно. Ядаж л өлсөхгүй гэсэн үг. Залуу авхай үнэхээр үзэгслэнтэй юм. Энэ таны төрөлх чадвар.
Ан: Эгч та хэтрүүлж байна. Та А Цы эгчийг хамгийн сүүлд хэзээ харсан бэ?
Си: Гурав хоногийн өмнө.
Бан: Гурав хоногийн өмнө... Тэр ирэхдээ...
Си: Өнөөдрийн цай үнэхээр амттай болж. Залуу авхай та уухгүй юм уу?
Бан:Гурав хоногийн өмнө ирэхдээ тэр юм хэлээгүй юу?
Си: Таны хэлсэнчлэн Ининий тухай асуусан.
Бан:Ининийг асуусан? Үгүй ээ. Инин тэр үед...
Си: Аль хэдийн үхчихсэн байсан. Тийм биз дээ? Тнтай адил үхсэн хойноо тэрэнтэй уулзахыг хүссэн байх.
Эм: Юу болоод байна аа?
Гү: Хүн байна уу?
Т: Алга.
В: Ноёнтон. Тэнд хэн ч алга.
Жао: Их л яаруу явж.
Гү: Нэгж.
В: Нэгж.
Эр: Ингэхэд юу хайх вэ?
В. Сэжигтэй юм байна уу үз.
Охин. Би энэ уутыг өөрөө оёсон. Энийг танд өгье.
Бан:Бан арийн мөнгөний уут.
Т: Ноёнтон. Жао ноёнтой уулзахаар хүн ирлээ.
Жао: Жан зураач аа. Юу болоо вэ?
Ж: Жао ноёнтон. Танд хэлэх юм гараад би Кайфэний байцаан шийтгэх газарт очсон. Таныг энд байгаа гэж хэлсэн юм. Та Фан барилгад гарсан хэргийг шалгасан уу? улаан торгон дээр нэр нь бичигдсэн эмэгтэйчүүд амьд үлддэгүй гэж сонслоо. Эмэгтэйчүүд амьдрахад хэцүү...
Жао: Жан зураач аа. Гол юмаа хэлчих.
Ж: Аан. Би зарим эмэгтэй оточ, мухлагийн эздийг зурж байсан юм. Би бас эмэгтэйчүүдийн туслах төвийн охидуудыг зурж байсан. Зурагнууд маань тус болох бол уу гээд ирлээ.
Жао: За. Би нэг хараадахъя.
*************
Шие: Битгий ай. Бан арь. Бан арь. Битгий ай. Би байна.
Бан:Шие эгч ээ. Та энд юу хийж байгаа юм?
Шие: Аяархан ярь. Сэрсэн гэдэгээ тэд нарт мэдэгдэж болохгүй.
Бан:Энэ юун газар вэ? Лаобоа ах таныг төрсөн нутаг руугаа хамаатныдаа очихоор явсан гэж байсан. Та яагаад энд байгаа юм? Яагаад ингэж ингээд шарх болчихдог билээ?
Шие: Сүүлийн үед бид хоёр байнга ам зөрөх болсон.Тэр өдөр би уурандаа гараад явчихсан.
Бан:Шие эгч ээ.
Шие: тэр өдөр би чамтай таарсан.
Я: Шие эгч ээ. Хаашаа явж байгаа юм?
Шие: Би Вэн авхай шүхэр хийж, Ши гахай нядалж чадаж байхад, Му эгч хүртэл хурим зуучилж чаддаг юм чинь би ч гэсэн юм сурч, амьдралаа залгуулъя гэж бодсон. Тэгээд би Цы Роугийн тусламжийн төвд очсон. Ийм л юм болчихлоо.
Бан:Цы Роу тусламжийн төв. Шие эгч ээ, би юу болсныг саначихлаа. Би тэр газарт очоод цай уусан. Тэгээд би ухаан алдчихсан.
Шие: Тэд нар ийм арга ашиглаж эмэгтэйчүүдийг хулгайлдаг. Тэгээд энд авчирч хорьдог.
Бан:Энэ юун газар юм?
Шие: Мэдэхгүй ээ. Гэхдээ Бан арь... эндхийн хүмүүс бүгд хэрцгий.
Бан:Шие эгч ээ. Эндээс зугтах арга бодож олох хэрэгтэй.
Шие: Нэмэргүй ээ. Бан арь.
Бан:Хаалга нь цоожгүй байна шд.
Шие: Энэ маш том төөрдөг байшин. Бид хоёр эндээс гарч чадахгүй. Баригдах юм бол бид нарыг зодно. Эндээс хүн авч явахдаа нүдийг нь дандаа боодог. Хаашаа явахыг хэн ч мэдэхгүй.
Бан:Үгүй ээ, арга бодож олох хэрэгтэй. Ингэе. Би яваад шалгаад ирье. Замыг нь мэдчихээд би заавал ирж таныг аварна аа.
Шие: Үгүй ээ.
Бан:Лаобоа ах таныг гэртээ хүлээж байгаа.
Шие: Бан арь.
*********************
Я: Бан арь. Бан арь? Сусу.
Охин: Аан?
Я: Бан арь эгч нь хаана байна?
Охин:Гарч яваад эргэж ирээгүй.
Аав: Бан арийг хэн дуудсан бэ? Бан арь..
Охин: Өвөө.
Я: Жао ноёнтон.
Аав: Аан. Яао Хө? Бан арь хаана байна? Намайг дагуулаад яв.
Я: Үгүй ээ, үгүй. Бан арь... Бан арь ирээгүй байна.
Аав: Ирээгүй ээ? хаашааявсан юм?
Я: Нэг тийшээ тоглохоор явсан байх. Би... Би... би яваад олоод ирье.
Аав: Тоглохоор явсан? Яао Хө. Харанхуй болчихоод байхад хаашаа тоглохоор явсан юм бэ? Хөөе. Бан арь. Бан арь. Манай Бан арь зүгээр байгаа? Охин маань алга болчихож. Миний охин алга болчихож.
*********************
Шие: Би байна. Битгий ай.
Бан:Шие эгч ээ. Яагаад хүрээд ирсэн юм бэ?
Шие: Чи эндхийг сайн мэдэхгүй. Чамд санаа зовоод байна.
Бан:За. Тэгвэл хоёулаа хамт явъя. Энэ аалга хаашаа хүрдэг вэ?
Шие: Мэдэхгүй.
Бан:Би хараадахъя.
Шие: За.
Эр: Хөөе. Оргох гэж байна.
Шие: Бан арь хурдан зугт.
Эр:Бариад ав.
Эр: бариад ав.
Шие: Хурдан зугт. Зугтаач.
Бан:Шие эгч ээ.
Шие: Намайг орхи, хурдан зугт.
Хуй: Тэнд хэн байна? Хурдан барь.
Бан:Бүү хүр.
Хуй: Чи хэн юм?
Бан:Надад битгий хүр. Тавь.
Хуй: Аваад ир.
Шие: Бан арь. Тэрнийг тавь.
Эр: Сөхөр.
Хуй: Зугтахыг хүсээ юу?
Шие: Үгүй ээ. Эзэнтэн, тэр шинээр ирсэн болохоор эндхийн дүрмийг мэдэхгүй. Бид нар зугтах гээгүй. Зүгээр л... өлсөөд байсан юм.
Хуй: Зугтах гээгүй гэнэ ээ? Зутах гээгүй юм бол энд юу хийж байгаа юм? Яах вэ яах вэ гээд өрөөндөө амарч байг гэсэн чинь... Талархаж мэдэхгүй.
Бан:Тэрэнд битгий хүр.
Шие: Эзэнтэн. Бүгд бидний буруу. Амь өршөө.
Хуй: Бохир эм. Нүдийг минь бузарлаж орхив байна.
Бан:Чи хэн юм? Яагаад хүн дээрэлхээд байгаа юм?
Хуй: Шинэ хүн байх шив? Нөхөд өө, шинэ хүн. Хөдөөнийх бололтой. Гэхдээ зөрүүд, сонирхолтой юм. Сайн сургах хэрэгтэй.
Бан:Энэ чинь гэмт хэрэг. Надад хүрэх эрх чамд байхгүй.
Хуй: Ма. Цао. Гэмт хэрэг гэж байна шүү. Сайн сонс. Их Сүн улсын хуулиар нөхөр нь эхнэртээ гар хүрсэн бол шийтгэл нь бусдын биед халдсанаас хоёр дахин бага байдаг юм. Татвар эмийн биед хүрсэн бол дахиад хоёр дахин багасна. Энэ өрөөнд байгаа чи өөрийгөө хэн гэж бодож байна?
Эр: Бас эхнэр нь нөхөртөө гар хүрвэл ялыг нэг дахин нэмдэг. Эмэгтэй хүн өөрийгөө сайн мэддэг байх хэрэгтэй. Хүн ир. Дүрэм сайн заагаад өг.
Бан:Ямар дүрэм?
Эр: Хэлсэн өгүүлбэрийнх нь тоогоор хэлнээс нь тасал.
Бан:Би...
Эм: Тэд хэлсэнээ хийдэг хүмүүс. Үхмээргүй байгаа бол амаа тат. Дахиад үг сөргөөцөлдөх үү?
Хуй: Болно оо. Одоохондоо хэлтэйгээ байж байг. Аваад яв. Эмэгтэй хүнээс болж уурсах хэрэггүй.
Эр: За яах вэ.
Ма: Луан ноёны дүрэм сайн үйлчилдэг шүү. Гэхдээ тийм эхнэртэй байж татвар эхнэр авч зүрхлэх үү?
Хуй: Ма. Ма. Дахиад л намайг шоолж байна уу? Манай эхнэр хатуу хүн, татвар эм авахыг яасан ч зөвшөөрөхгүй. Тэгээд л, би зугаацах гэж энэ эмэгтэйчүүдийг авчирсан юм. За за, мартаж үз. Алив. Эрхэм зочидтой хундага тулгая. Цуй элч. Алив. Алив алив алив. Тантай хундага тулгая.
Ц: Таны тухай би эртнээс сонссон. Өнөөдөр ингэж нэг уулзах тохиол гардаг байж. Таны төлөө.
Хуй: Гайхалтай.
Бичиг: Цуй Хон. Харийн улсын элч
Ц: Танай улсын хэвлэсэн барилга барих тухай 36цуврал боть манай улсад нэн шаардлагатай байна. Луан ноён танаас бидэнд нэг хувийг нь олж өгөөч гэж хүсч байна.
Хуй:Ма.
Ма: Аан?
Хуй: Ууцагаая.
Ма: За.
Хуй: Алив. Цуй элч.
Ц: За.
Хуй:Ёслолын албаны Ма дарга байхад би яаж тийм хууль бус зүйл хийнэ гэж амлах болж байна?
Ц:/Солонгосоор ярина/аан... Хөөе. Аваад ир. Энэ Луан ноёнд барьж байгаа миний бэлэг. Ма ноёнтон.
Ма: Аа?
Ц: Би танд ч бас бэлэг бэлдсэн.
Ма: Хөөе. Ёмлолын албаны сайд би Цуй элчийг дагалдаж, улсынхаа үзэгслэнт газруудыг танилцуулах ёстой. Гэтэл сүүлийн үед миний нүд улам л муудаад байх юм. Юу ч харахаа больсон. Юм харахаа больсон.
Хуй: Ма ноёнтон. Тушаал дэвших нь гарцаагүй. Ма сайд намайг танд үйлчлэхийг хүссэн. Би энэ арван торх дарсыг хичээл зүтгэл гаргаж байж тусгайлан бэлдсэн юм. Тийм ээ, Ма сайд аа? Энийг бэлгэнд өгчихье.
Ц: Дарс аа?
Хуй: Аваад ир. Нээ.
Ц: Гялайлаа Луан ноёнтон. Гялайлаа Гуан ноёнтон. Алив алив алив алив алив.
Хуй:Сайн үйлийг сайн үйл дагадаг.
Ц: Сайн үйлийг сайн үйл дагадаг. Тийм ээ, Ма сайд аа?
Ма: Тийм ээ.
Хуй: Ажил хэрэг дууссан болохоор.. зугаа цэнгэлээ эхэлбэл ямар вэ? тэвэл... өнөөдөр хэн бийр болох вэ? өнөөдөр хэн бийр болох вэ? Бүгд зочдод үйлчлээд завгүй байдаг. Тэгвэл хамгийн завтагаар нь хийлгэхээс.
Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.
Ю:Нэг нууц хэлж өгье. Сүн гүрний үеийн газар доор байдаг муу ус зайлуулах хоолой, Вуёоу агуй хоёр Сүн гүрний үед үнэхээр байсан гэдэг. Сүн гүрний зүүн хүрээ нарийн төвөгтэй, зохион байгуулалттай байсан. Хот олон суваг, шуудуугаараа алдартай байжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хотын муу усны хоолой улам сайжирсан. Ил байдаг шуудуу болоод газар доорх хоолойнууды маш сайн зохион байгуултаар хийсэн байсан. Бохир усыг сайн зайлуулдаг байхын тулд газар доорх зайлуулах хоолйг өргөн, гүн байхаар төлөвлөж, хотыг бүхэлд нь хамруулан хийсэн байдаг. Энэ хоолойг оргодлууд баригдахгүйн тулд ашигладаг байсан нь Зүүн хүрээний доор далд хотыг бий болгосон юм. Тийм болохоор энэ кинонд гарч байгаа миний газар доорх хоолойд орж Байцаан шийтгэх яамнаас бичиг хулгайлдаг хэсэг, бас Вуёоу агуйгаар цогцос тээвэрлэсэн хэргийн талаар судалж байгаа нь үнэндээ бүгд болсон явдлууд юм.
20-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home