Riverside Code at Qingming Festival-17
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг:Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 17-р анги.
Бичиг: Эцэст нь зөв нь үнэн, буруу нь худал байдаг. Энэ бол тодорхой бөгөөд илэрхий юм. Хойд Сүн гүрэн. Чен Хао
Ю: Жао Буёоу.
Жао: Аан?
Ю: Юу... Чамайг “өчүүхэн эр” гэхэд бас өчүүхэн заль гэж хэлсэн нь... нөхцөл байдлаас болсон юм шүү.
Жао: Чи тэгж хэлсэн юм уу? Санахгүй байна.
Ю: Санахгүй бол сайн л байна.
Жао: Эхнэр. Тэр мөн үү?
Ю: Мөн байх ёстой. Явъя.
Жао: Эхнэр, болгоомжтой. Ингэж айх гэж. Занга юм байх гэж бодлоо шд. Энэ одоо юу вэ? Эхнэр, энийг мэдэх юм уу? Юу юм?
Ю: Энэ Шиао Ишуйд байдаг байсан.
Жао: Шан Шилиу хороосон хүнийхээ эд зүйлийг цуглуулдаг ийм муухай зуршилтай байх гэж.
Ю: Яасан бэ?
Жао: Дон Чианых байна. Тэр ч бас Шан Шилиугийн гарт үрэгдсэн байж. 17жилийн өмнө. Би байцаан шийтгэх яаманд ороод удаагүй байсан. Би залуу, бас хийж бүтээхийн хүслэн байсан. Том хэрэг илрүүлэхийг хүсдэг байлаа. ТохиолдлоорЛиаогийн тагнуултай уулзах тухай олж мэдсэн юм. Эрхэм ээ. Ноён Ву намайг бараагаа авахуулахаар явууллаа.
Эр: За. Жи арь гудамжны ноён Ву мөн үү?
Жао: Тийм ээ. Би амиа алдлаа л гэж бодсон. Гэтэл гэнэтхэн нэг хүн гарч ирээд намайг хамгаалж, Лиаогийн тагнуулыг буулгаж авсан.
Дон: Аваад яв.
Эр: Явъя. Яваач. Яв.
Дон: Хөөе.
Жао: Аан? Амийг минь аварсанд гялайлаа, эрхэм ээ. Таны гар... би таны эмнэлэгт хүргээд өгье.
Дон: Би хагас сар гаруй ажиглаж байсан юм. Бүлгээр нь бөөнд нь барих гээд төлөвлөж байсан чам шиг хүүхдээс болоод бүгд нурчихлаа.
Жао: Та хэн юм?
Бичиг: Дон Чиан, Байцаан шийтгэх яамны ахлах мөрдөгч
Дон:Байцаан шийтгэх газрын ахлах мөрдөгч, Дон Чиан.
Жао:Та нөгөө алдартай Дон Чиан юм уу? Би ч гэсэн Байцаан шийтгэх яаманд ажилладаг. Намайг Жао Буёоу гэдэг. Би архивт бичээч хийдэг.
Дон: Хэрэггүй амьтан. Энэ гудамжинд нэргүй хоолны газар байгаа. Тэдний шарсан гахайн хавирга хамгийн амттай.
Жао: Аан? Дон ахлах мөрдөгч сонирхолтой хүн байсан. Намайг аврах гэж гэмтчихээд эмнэлэг явахын оронд намайг Нэргүй хоолны газарт дагуулж очоод гахайн шарсан хавирга идэж билээ. Тэр үеэс бид хоёрын нөхөрлөл эхэлсэн...Дон ах аа. Дон ахлах мөрдөгч их өвөрмөц хүн байсан. Намайг аварсан гэдэгээ хэнд ч хэлүүлдэггүй. Яаман дээр байхдаа намайг мэдэхгүй юм шиг царайлна. Ажил тарсны дараа нууцаар намайг дагуулаад хэрэг мөрдөхөөр явна.
Эр:Ирээд үз үз.
Эр: Жижиг сажиг зүйлс байна шүү.
Жао:Хэргээ шалгаж дуусаад надтай шарсан гахайн хавирга идэж, юм уухаар явна. Согтохоороо надад өрөө төлөх гэж хэрэгтнүүдийг агнаж байгаа гэж ярьдаг байж билээ. Бас “Чоннины хэргийн цол”-д багтах ёсгүй гэж ярина. Дон ах аа, Шан Шилиу үхсэн. Таны өшөөг авсан. Хувь тавилан гэж энийг хэлэх байх.
Дүү: Хө ноёнтон, гялайлаа.
Хө:Гялайлаа Мо арь. Бан арь. Хүүхдүүдэд ийм их ном бэлэглэсэнд.
Бан: Бэр эгч таныг Эзэн хааны сургуульд бүртгүүлснийг мэдэж байгаа юу?
Дүү:Орсныхоо дараа бэр эгчид хэлнэ ээ.
Бан: Дин Дана ахаас болоод орохоор шийдсэн биз дээ?
Дүү:Тэрний амьддаа хийж чадаагүй зүйлсийг гүйцээхийг хүсч байна.
Хүүхдүүд: Тэнэмэл хүүхэд. Эцэг эхгүй. Тэнэмэл хүүхэд.
Охин: Би тэнэмэл биш.
Хүү: Тэнэмэл юм байж.
Охин: Дуугүй бай. Чи өөрөө тэнэмэл.
Хүү: Юу гэнэ ээ. Чамд үзүүлээд өгье л дөө. Муу тэнэмэл хүүхэд.
Бан: Юу хийгээд байгаа юм? Боль гэж байна.
Дүү:Хөөе.
Бан: Боль. Тавь. Тавь гэж байна.
Хүү: Чи хэн юм? Чамд хамаагүй.
Бан:Хүн зодох нь уу? Одоо юугаар цохих гэж байна?
Хүү: Ээж нь ирж байна. Зугтъя.
Охин: Ээж ээ.
Бан: Битгий нэгнээ дээрэлхэж бай.
Со: Сусу зүгээр үү? Гялайлаа.
Бичиг:Цы, оёдолчин /товчлол: Ц/.... Сон Инин оёдолчин /товчлол: Со/
Со: Та Жао ахын хоёр дахь хүү мөн үү? Таны Сон ноёнтон энд ирэхийг харж байсан юм.
Дүү:Та хоёр хэн билээ?
Ц:Бид хоёр асрамжийн газрын охидуудад хатгамал хатгахыг заахаар ирсэн оёдолчид.
Охин: Энэ миний ээж, А Цы. Энэ Сон авхай. Бас Лу авхай байгаа. Гэхдээ өнөөдөр ирээгүй.
Со: Та нарт гялайлаа. Бид явъя даа.
Дүү Бан: За.
Со: Явъя.
Ц: Хүүхдүүд ээ, явъя. Явцагаая, явцагаая.
Бан:Гэртээ харья.
Дүү:Бан арь. Би Эзэн хааны сургууль руу явах ёстой. Сурагчдын нэг нь намайг хэл дуулгаад өгөөч гэсэн юм.
Бан:Аан?
**************
Дүү:Ам бүлийн бүртгэл асуудал байна гэнэ ээ? Ван захирал аа, алдаа гараагүй байгаа?
Ван: Танай гэр бүл яах аргагүй хааны холын угсааных мөн юм байна.
Дүү:Аав ч тэгж хэлдэг л юм. Тэгвэл үнэн хэлсэн байх нь ээ?
Ван: Гэхдээ танай ургийн бичигт аав чинь, ах чинь бүртгэлтэй байна. Жао Мо арь, Жао Бан арь гэж бүртгэгдээгүй байна.
Дүү:Яалаа гэж дээ. Тийм байх ёсгүй. Бичгийн алдаа гарсан юм бол уу?
Ван: Ордны овгийн шүүх энийг баталгаажуулсан. Яах аргагүй зөв байгаа. Гэртээ хариад ургийн бичгээ дахиад шалгасан нь дээр байх. Хэрвээ гарал үүслээ тодорхойлж чадахгүй бол Эзэн хааны сургуульд оржболохгүй.
******************
Бан: Ирчихсэн үү? Асрамжийн газарт эрэгтэй хүүхдүүдтэй зодолдож байсан жаахан охин... миний бага байсныг сануулахгүй байна уу? Санаж байна уу, бид нарын бага байхад... Хаачих гэж байгаа юм бэ?
Дүү:Аав, ах хоёр байгаа юу?
Бан: Том ах... бэр эгчтэй уулзахаар явсан. Ирээгүй байна. Аав... дахиад нэг газар ууж байгаа байх. Хоёрдугаар ах аа. Яасан бэ?
Дүү:Манайх хааны удамтай холбоотой гэж байна.
Бан: Аав дандаа тэгж зохиож ярьдаг шд. Та яагаад дуурайгаад байгаа юм?
Дүү:Аав зохиогоогүй ээ. Үнэн гэж байна.
Бан: Та яаж мэдэж байгаа юм?
Дүү:Эзэн хааны сургуульд бүртгүүлсний дараа ургийн бүртгэлийг шалгадаг юм.
Бан: Тэгэхээр, бид нарын овог үнэхээр... үнэхээр...
Дүү:Эзэн хааны сургуулийн захирал ургийн бичигт аавын нэрний дор ганцхан ахын нэр бүртгэлтэй байна гэсэн. Чи бид хоёрын нэг байхгүй байна.
Бан: Тэр... Алдаа гарсан юм бол уу?
Дүү:Ордны овгийн шүүх баталгаажуулсан байсан. Алдаа гарсан байх ёсгүй. Нэгл биш байна. Аав, ах хоёртой ярилцаж энэний учрыг олох хэрэгтэй.
Бан: Хөөе. Хаачих гээд байгаа юм бэ? Эргээд ир.
Дүү:Би... Байз.
Бан: Эргээд ир.
Дүү:Бан арь.
Бан: Хурдан ор.
Дүү:Бан арь.
Бан: Хаашаа ч явах хэрэггүй.
Дүү:Яагаад саад болоод байгаа юм?
Бан:Бага байхын л хүмүүс бид хоёрыг хуруугаараа чичилж бутач гэж хэлдэг байсан. Тэр үед зүгээр амьдраад болоод байсан биз дээ? Ургийн бичигт бичигдсэн үгүй нь тийм чухал юм уу?
Дүү:Ээжгүй байх нэг хэрэг, үндэсгүй байх өөр хэрэг. Бан арь. Гэр бүлээ хамгаалах гэж ингэж байгааг чинь мэдэж байна. Чиний буруу биш. Үнэнийг мэдэхийг хүссэн миний ч гэсэн буруу биш.
Бан: Манай гэрийнхэн буруу юм хийгээгүй. Тийм болохоор хамтдаа байж, сайхан амьдрахыг хичээх хэрэгтэй. Бэр эгчийг ирэхээр хэдүүлээ өмнөх шигээ амьдрахад болно. Хангалттай биш гэж үү? Хурдан ор. Орж амар.
****************
Жао: Дон Чиан ахаа, санаа бүү зов. Хоёр хүүхэд нь ийм томоотой юм чинь. Би айж аюулгүй, эрүүл саруул, сайхан өсгөнө өө. Энэ олон жил би тэднийг зовоолгүй өсгөсөн...
Бан: Том ах аа.
Жао: Аан?
Бан: Энд юу хийж байгаа юм? Аавын дарсыг ууж байгаа юм уу?
Жао: Чшш...
Бан: Маргааш аав мэдчихвэл яах юм?
Жао: Энийг уучихаад орондоо орлоо.
Бан: Уухаа боль оо. Хурдөн өрөөндөө орж амар. Орондоо ор. Сайхан амраарай. Том ах аа.
Жао: Аан?
Бан: Яагаад энд суучихав аа?
Жао: Жаахан суугаадахъя. Удахгүй орондоо орно оо.
Бан: Тэгвэл би ч гэсэн жаахан суугаад тантай ярилцъя. Том ах аа. Хоёрдугаар ах бид хоёр өнөөдөр асрамжийн газар очсон. Хүүхдүүдэд ном аваачиж өгсөн. Хэдэн хөвгүүд нэг охидуудыг тэнэмэл хүүхэд гээд байсан. Би тэд нарт “Би ч гэсэн багадаа тэнэмэл хүүхэд байсан” гээд хэлчихсэн. Би танаас ээж ямар харагддаг байсныг асуухыг хүсдэг байсан.
Жао: Манай ээж... Үзэгслэнтэй байсан. Гэхдээ энэ гэр бүлд жаргалтай байж чадаагүй. Тийм биш байсан бол явахгүй байсан.
Бан: Том ах аа. Мо арь бид хоёр багаасаа л ээжгүй байсан. Гэхдээ бид хоёр үнэхээр энэ гэрийн хүүхдүүд мөн биз дээ?
Жао: Яагаад тэгж асууж байгаа юм? Энэ гэрийн хүүхэд мөн байлгүй яах юм.
Бан: Зүгээр л хэлж байхад даа. Хар л даа. Та бид хоёр аавтай хичнээн адилхан билээ дээ.
Жао: Алив харъя. Ээжтэй их адилхан байна.
Бан: Тэгвэл хоёрдугаар ах хэнтэй адилхан бэ?
Жао: Хоёрдугаар ах чинь уу?
Бан: Аанхан.
Жао: Чи мэдэх үү? Хоёрдугаар ах чинь аавтайгаа их адилхан.
Бан: Аавтайгаа?
Жао: Тийм. Хоёрдугаар ах чинь аавтайгаа адилхан. Жао Ли. Хурдан явж унт.
Бан: За, би явж унтлаа. Та ч гэсэн эрт унтаарай. Том ах аа. Заримдаа би нэг юм санадаг юм. Зүүд үү, бодит уу гэдгийг нь мэдэхгүй. Та намайг тэврээд, хоёрдугаар ахыг хөтөлчихсөн... Зөндөө утаа гараад л. Утаанаас болоод таны нулимс гараад...
Жао: Чи яаж тэрийг санадаг билээ? Тэр үед чи дөнгөж нэг ойтой байсан.
Бан: Таны нулимс урсаад миний ам руу ороод байсан. Шорвог байсан.
Жао: Тэгэхэд... Аав... гэртээ бараг ирдэггүй байсан. Би та хоёрыг хардаг байсан. Тэгээд би... та хоёрыг тэврээд гал тогоонд орж хоолоо хийдэг байсан. Нэг удаа мод нойтон байсан болохоор... зөндөө утаа гарсан. Ахынх нь нулимс зөндөө гоожсон. Тэгээд... одоо ч гэсэн ахынх нь нүд өвдөж байна.
Бан: Би нэг настай байсан үеэ санадаг юм байна.
Жао: Чи үнэхээр мундаг.
Бан: Харин тийм.
Жао: Тийм юмыг санаж л байдаг. Чшш...
Бан: За. Одоо жинхнээсээ унтахаар явлаа.
Жао: За. Хурдан явж унт, унт. Унт. Явж унт.
Бан: Том ах аа. Том ах аа.
Жао: Яасан?
Бан: Энэ олон жил бид нарыг өсгөсөнд баярлалаа.
Жао: Ах нь юм чинь...
********************
Жао: Хөөе. Бан арь.
Бан: Аан?
Жао: Өглөөний мэнд.
Бан: Өглөөний мэнд, ах аа.
Жао: Цай бэлэн болсон. Жаахан байж байгаад, очоод хоёрдугаар ах, аав хоёрыг дуудчих.
Бан: Хоёрдугаар ах өглөө эрт гараад явсан.
Жао: Хаашаа явсан юм?
Бан: Шалгаруулалтын дүн харахаар явсан байх.
Жао: Ажилд орох гэж байгаа юм уу?
Бан: Тийм. Ажилд ормоор байна гэж байсан.
Жао: За. Очоод цайгаа ууж бай.
Бан: За.
Жао: Аавыг дуудчих.
Бан: За. Аав аа. Цайгаа уу.
Аав: За. Бан арь.
Бан:Аан?
Аав:Энийг хар даа. Аав нь сайхан харагдаж байна уу?
Бан:Аав аа, яагаад гоёчихсон юм?
Аав:Фан барилгад өнөөдөр хаврын цэнгүүн болно гэсэн. Олон сайхан хүн ирнэ гэсэн. Өнөөдөр тэнд очиж би нүдээ баясгана.
Жао: Аав аа.
Бан:Аав аа.
Аав:Аан?
Жао: Нааш ир. Эхлээд цайгаа уучих. Дараа нь Фан барилгын тухай ярь. Алив.
Бан:Тийм. Фан барилгын юмнууд аймаар үнэтэй. Бид нарт тийм мөнгө байхгүй шд.
Аав:Чи чимээгүй.
Жао: Тийшээ явах юм бол бүтэн сарынхаа хоолны мөнгийг үрнэ гэсэн үг.
Бан:Харин тийм.
Аав:Хөөе. Та хоёр хэзээнээс миний юу хийхийг заадаг болоо вэ? Сайн сонсож бай. Би өнөөдөр заавал явна.
Бан: Хоолоо ид.
Жао: Өө, Мо арь. Шалгаруулалтын дүн гарч уу? Нааш ир. Ийшээ суу. Ямар ажилд орох хүсэлт гаргасан юм?
Дүү: Байцаан шийтгэх яам.
Жао:Аан? Байцаан шийтгэх яам аа? Тэнд ажлын байр байгаа гэнэ үү? Их ховор доо.
Дүү: Саяхан хүн авна гээд зар тавьсан байхаар нь би өргөдлөө өгсөн юм. Өнөөдөр хариугаа харсан. Маргаашнаас туслахаар ажиллахаар болсон.
Жао: Хөөх. Ямар ажил юм?
Дүү: Ах аа, та мартаа юу? Таныг ажлаас чинь чөлөөлсөнөөс хойш таны хийдэг ажил хүнгүй байгаа.
Жао: Аан.
Аав: Сайн юм болж. Ах чинь сайн байгаагүй, хоёрдугаар хүү хийхээр болж. Сайн байна.
Жао: Мо арь бичээч хийнэ гэхээр хайран авъяас. Ийм чадвартай хүн барилгын хэлтэст, эсвэл армийн удирдах газарт ажиллавал яг тохирно. Байцаан шийтгэх газарт бичээч хийж яах юм?
Аав: Буёоу. Дүү чинь төрийн хүн болж. Ингэе. Чи надад жаахан мөнгө өгчих. Бид хоёр Фан барилгад очиж өнөөдөр баяраа тэмдэглэе. Хичнээн сайхан.
Жао: Аав аа. Та жилд хэдэн удаа Фан барилга руу шалтаг хэлж явдаг билээ. Бид нар таныг хэзээ явуулж байсан юм. Одоо боль л доо.
Аав:Чи л намайг явуулахгүй гээд...
Жао: Та явахгүй ээ. Явж болохгүй.
Аав: Өнөөдөр би заавал явна. Намайг хэн ч зогсоож чадахгүй.
Дүү: Аав аа, танаас асуух юм байна.
Жао: Аав аа, сонсов уу? Мо арьт асуух юм байгаа гэж байна.
Аав: Аан?
Жао: Мо арийн хэлэхийг эхлээд сонсчих.
Бан: Аав аа, Фан барилга руу яв яв. Хаврын цэнгүүн эхлэх гэж байна.
Дүү: Бан арь бид хоёр таны төрсөн хүүхэд мөн үү?
Аав: Би... сая юу гэсэн бэ?
Жао: Би ч гэсэн ойлгосонгүй.
Дүү: Бан арь бид хоёр таны төрсөн хүүхэд мөн юм уу?
Аав: Ёооёоо ёоо...
Бан: Аав аа. Аав аа.
Жао: Аавын бие тааруу байна.
Аав: Ёоооёоо
Бан: Яасан бэ?
Жао: Би оруулж хэвтүүлье.
Аав:Ёоо ёоо ёоо...
Жао: Та хоёр хоолоо идэж бай.
Аав: Талархаж мэдэхгүй хогнууд.
Жао: Одоо яах вэ?
Аав: Яавал дээр вэ? Ёооо ёооо...
Бан: Жао Мо арь. Аавыг яаснаа харж байна уу?
Жао: Би зохицуулъя.
Бан: Яачихаад байгаа юм?
Дүү: Аав худлаа жүжиглэж байна. Түрүүн ах руу нүдээрээ ирмэхийг нь би харсан. Аав чухал хэрэг болохоор
Жао: Бэр эгчид чинь хоолыг нь хүргэж өгөөд ирье.
Аав: Ах аа. Танаас асуух юм байна.
Бан: Асуух гэсэн юм нь... Аавын бие гайгүй байна уу?
Жао: Зүгээр ээ. Гаргахгүй байвал болно.
Аав: Үгүй ээ. Ургийн бичигт яагаа Бан арь бид хоёрын нэр байхгүй байгаа юм?
Жао: Аан? Юу... Яагаад байхгүй гэж? Байж л таараа. Байгаа байгаа, байгаа.
Дүү: Би шалгасан. Байхгүй байна лээ.
Ван:Танай гэр бүл яах аргагүй хааны холын угсааных мөн юм байна. Гэхдээ ургийн бичигт чинь танай аав, ах хоёрын чинь л нэр байна. Жао Мо арь, Жао Бан арь гэж байхгүй байна.
Жао: Өө. Мэдэх юм байна. Одоо л саналаа. Аав хааны холын хамаатан байгаа юм. дараа нь энгийн ард болсон. Би... тэрнээс өмнө төрсөн. Тэгээд минйи нэр бичээтэй байгаа юм. Гэхдээ та хоёр энгийн ард болсны дараа нь төрсөн болохоор ганцхан миний нэр байгаа юм. Тэгээд л та хоёрынхыг бичээгүй байхгүй юу.
Бан: Тийм байна. Тийм байна. Юу ч мэдэхгүй байх.
Дүү: Тийм байх ёсгүй.
Бан:Алдаа гарсан байх.
Дүү: Би асууж сурагласан. Хааны удамтай холбоотой л бол үр хүүхдийг нь ургийн бичигт бичдэг гэж байна лээ.
Жао: Яах гэж тийм юм асуусан юм? Нэр чинь байхгүйг мэдсээр байж, асууж яах гэсэн юм? Чи юу хүссэн юм? Аан? Чи... Ойлголоо. Аавын төрсөн хүүхэд биш байж магадгүй гэж бодоод байгаа юм уу? Үнэндээ чи энэ гэрийн хүн байхыг хүсэхгүй байгаа. Тийм биз дээ?
Дүү: Би тэгж хэлээгүй. Би өөрийнхөө хэн гэдгийг мэдмээр байна.
Жао: Чи Бан арийн ах. Миний дүү. Аавын хүү нь. Ийм амархан. Юу юу гэнэ вэ? Өөр ярих юм алга. Бэр эгчид нь хоолыг нь хүргэж өгье.
Дүү: Өнөөдөр. Би Байцаан шийтгэх яам руу нүүнэ. Надад үнэнийг хэлэх хүртэл би эргэж ирэхгүй.
Бан: Жао Мо арь. Дуугүй болооч.
Жао: Тэгвэл сайн сонс. Хэрвээ чи өнөдөөр Байцаан шийтгэх газар руу нүүдэг юм бол дахиад энэ гэрт ирэх хэрэггүй.
Аав: Ёооёоо. Ах дүүс нүүр буруулж байна.
Бан: Хүлээ. Том ах аа. Том ах аа, хоёрдугаар ах тэгж хэлэх гээгүй юм аа.
Жао: Аавыг сайн харж байгаарай. Фан барилгаа руу явуулж болохгүй.
Бан: Юугаа хийгээд байгаа юм?
Аав: Хүү маань гэр бүлээ хаяж байна.
Бан: Одоо боль. Хоолоо ид.
Аав: Жао овогтынх тарж үгүй болох нь.
Бан: Хоолоо ид ээ.
Дүү: Идэхгүй ээ. Байцаан шийтгэх газар руу явлаа.
Бан: Жао Мо арь. Жао Мо арь.
Аав: Ах дүү нар ам зөрөлдөж байна.
Бан: Эргээд ир. Хоёрдугаар ах аа. Хоёрдугаар ах аа. Битгий яв л даа. Битгий яв. Явж л байхгүй юу, битгий эргэж ирээрэй.
*****************
Ю:Санаа зовсон харагдаж байна.
Жао:Эхнэр. Чамаас юм нуух арга алга. Гэрийнхээ тухай нэг нууцыг ярьж өгье. Мо арь, Бан арь хоёр... миний төрсөн дүү биш. Жао овогтын хүүхэд биш. 16жилийн өмнө
Эр: Дон Чиан ах таныг хүлээж байгаа. Хурдан ор.
Жао:Дон ах аа. Хоёр хүүхэдтэй сууж байсан. Өөрийнх нь хүү, охин хоёр гэсэн. Намайг харж, өсгөж өгөөч гэсэн. Өөрөө том хэрэг дээр ажиллах гэж байгаа болохоор амь насанд нь ч аюултай байж магадгүй гэж хэлсэн.
Аав:Хаанаас авчирсан юм? Хаанаас авчирсан бэ гэж асуугаад байна.
Жао:Най-найзынх. Аав аа. Бид хоёр энэ хоёр хүүхдийг өсгөж чадах бол уу?
Аав:Би харахгүй шүү.
Жао:Хоёр хоногийн дараа Дон овогтын өргөөнд аймшигтай зүйл болсон. Бүгд хэрцгийгээр алагдсан. Одоо бодох нь ээ, алуурчин нь Шан Шилиу байсан бол Дон Чиан ах Зоу овогтын дургүйг хүргэсэн байх. Тэгээд л ийм аймшигтай зүйл болсон байх.
Хүмүүс: Ямар аймаар юм бэ? Ийм юм байх гэж? Арай ч дээ.
Жао: Хаантан бүх яамдыг хамтарч мөрдөх ажил явуул гэсэн боловч, эцэст нь Дон Чиан ахын баривчилсан хэрэгтэн өшөөгөө авсан гэж хэлээд хэргийг тэр дор нь хаасан. Хотын захад байдаг хэдэн асрамжийн газраар бүгдээр нь орж, тариаланчидтай ч уулзлаа. Гайгүй айл олоод өгчихье гэж бодсон чинь нөхөр нь дарс ууж, эхнэрээ зоддог юм байна. Тэгээд хүүхдүүдийг буцаагаад аваад ирлээ.
Аав: Заа за. Битгий уйл. Битгий уйлаарай. Битгий уйл. Сайн хүү. Битгий уйлаарай. Нааш ир... амттай юм өгье. Хүүхдүүдийг... би харъя.
Жао:Би ааваас Дон Чиан ахын хоёр хүүхдийг өсгөе гэж гуйсан. Жинхэнэ гарлыг нь нууцалж, аюулаас хамгаалж, Дон Могийн нэрийг Жао Мо арь болгож, Дон Баныг Жао Бан арь гэж өөрчилсөн. Өршөөгөөрэй, эхнэр. Олон жил хэлэлгүй нууж байсанд.
********************
Эр: Фан барилгын хаврын цэнгүүнд тавтай морил.
Эр: Ийшээ эрхэм эээ. Тавтай морил.
Эр: Зүүн хүрээний хамгийн өндөр барилга.
Бан: Аав аа. Аав аа.
Эр: Тавтай морил.
Бан: Аав аа. Ингэж нэг юм олох гэж.
Аав: Чи яах гэж ирсэн юм бэ?
Бан: Гэртээ харъя л даа. Дахиад хэрэг тарих хэрэггүй. Ийшээ орох мөнгө байхгүй шдээ.
Аав:Би буцахгүй ээ. Чи нэгэнт ирсэн юм чинь би чамд амьдралын сайхан зүйлийн зах зухаас нь үзүүлье. Өөртөө итгэлтэй байх ёстой шүү.
Бан: Мөнгөгүй байж яаж өөртөө итгэлтэй байх юм бэ?
Аав:Мөнгөгүй ээ? Би мөнгөөр дутаж үзээгүй ээ.
Бан: Аав аа. Наадах чинь... хуурамч биш юм уу?
Эр: Ийшээ морил.
Бан: Жинэхэнэ юм уу?
Эр: Сайн үйлчлээрэй.
Аав:Аав чинь юу гэж хуурамч юм авч явах юм? Явъя.
Эр: Чи авхай.
Бан: Аав аа.
Эр: Та ирчихэв үү? Таныг хүлээж байлаа.
Бичиг: Чи Лиао Лиао, дууч эм
Чи: Битгий мартаарай. Би өнөөдөр зөвхөн Сугийн найргийг дуулна шүү.
Эр: Тэгэлгүй яах вэ. Зүүн хүрээнд Сугийн найргийг уран яруу хүргэж чадах тантай зүйрлүүлэх хүн үгүй шүү дээ.
Бан:Зүйрлүүлгүй?
Аав: Яах вэ дээ л.
Эр: Лиао Лиао авхай тавтай морил.
Хүмүүс: Тавтай морил. Та ийшээ морил.
Бан: Хамгийн сайн нь гэсэн үнэн бололтой.
Аав:Аав нь илүү сайн хүн харуулна аа.
Бан:Нээрэн орох юм уу?
Аав:Явъя аа.
Эр: Жао ноёнтон. Та ирчихэв үү. Тавтай морил.
Аав:За.
Эр: Тавтай морил.
Бүгд: Тавтай морил.
Эр: Жао ноёнтон, суудаг суудлаа авах уу?
Аав:Голын суудал.
Эр: За. Ийшээ. Та ямар цай авах вэ?
Аав:Юун цай вэ? Дарс аваад ир.
Эр: Мэдлээ.
Бан: Аав аа.
Аав:Аан?
Бан: Та энд байнга ирдэг юм уу?
Аав:Аан? Үгүй ээ, байнга биш ээ.
Эм: Хүүе. Жао ноён байна шүү дээ. Та ирээ юу?
Эм: Алив, би танд хийгээд өгье. За за за.
Эм: Жао ноён, та амтархан хүртээрэй.
Аав:За за за. Өнөөдөр та нарт даатгая.
Эм: Чи авхай тайзан дээр гараад ирлээ.
Аав:Энд байх хэрэггүй ээ. Би хүнтэй ирсэн.
Эм: Өөдгүй гэдэг нь.
Бан: Би энд байж болж байгаа юм уу?
Аав:Болохгүй юм юу байга юм?
Чи: Чи Лиаолиао би “Өмнөдийг ширтэхүй” гэдэг аялгуу тоглож үзүүлье.
Эм:Пипа үнэхээр сайхан тоглож байна.
Бан: Энэ авхай их онцгой хоолойтой юм байна.
Аав:Лиаолиао авхай ихэнх эмэгтэйчүүдээс өөр өвөрмөц хоолойтой. Хүчтэй бас өөрийн гэсэн хэмнэлтэй. Су ноёны бүтээлийг дуулахад төгс тохирсон хоолой.
Бан: Аав аа, та яагаад нүдээ аниад байгаа юм?
Аав:Харахаар нүд гялбаад байна. Аяар гол үзэгдэл болох хүртэл аав нь нүдээ амрааж байгаа юм.
Бан: Энэнээс илүү гоё тоглолт болох юм уу?
Аав:Бан арь. Энэ Фан барилга. Том цэнгүүн болдог өдөр, тайзан дээр нь дууч эмс дуулахаас гадна, “Эцэс төгсгөлгүй тэнгэрээс унах нар” гэдэг сайхан тоглолт болдог юм.
Эр: Юу вэ?
Эм: Үхсэн хүн байна.
Эм: Үхчихсэн байна шдээ.
Эм: Алуурчин.
Аав:Даамал аа. Энэ чинь шинэ жүжиг юм уу? Цогцос байна.
Бан: Аав аа.
Эр: Хэн юм бол оо?
Аав:Бан арь. Бан арь. Хурдан явъя аа. Бан арь аа.
Эр: Хурдан хүн дуудаарай.
Аав:Бан арь.
Эр: Тэр улаан даавуун дээр юу гэж бичсэн юм бол оо?
Эр: Нэрнүүд юм бол уу?
Эр: Хэнүүс юм бол оо?
Эр: Тайван бай. Тайван бай. Хашгирах хэрэггүй.
Эр: Та тайвшир.
Эр: Тайвшир л даа. Эхлээд тайвширчих. Тайван л даа.
Бан: Жаахан хорсох байх. Жаахан л шалбарчихаж. Хэдхэн хоноод эдгэчихнэ.
Чи: Гялайлаа.
Бан: Чи авхай.
Чи: Аан?
Бан: Та энэ үсний туузыг хаанаас аваа вэ?
Чи: Энэ үү? Дүү маань хийж өгсөн юм.
Бан: Дүү чинь хийсэн юм уу? Манай бэр эгч ч гэсэн ийм юм хийдэг. Туузны төгсгөлд жижигхэн шүр, сувдан чимэглэл хийх дуртай.
Чи: Ийм тохиолдол байх гэж.
Эр: Бүгдээрээ тайван бай. Тайвшир л даа. буцаад орчих л доо.
Эр: Хөөе.
В: Дуугүй болцогоо. Сонссон уу?
Да: Ван нёонтон. Та юу болсныг сонссон уу?
В: Сонссон.
Да: Ийм юм болонгуут нь бид хэнийг ч гаргаагүй. Зочдыг бүгдийг нь хүлээлгэж байлаа.
В: Хэргийн газрыг сайн хадгалсан байна.
Да: Ялаа ч гаргаагүй.
В: Тэгээд яагаад ийм юм болчихсон юм? Аан? Тие Чи, Фэ Жиан.
Эр Т: Байна.
В: Энд байгаа хүмүүсийг арав арваар нь хуваа. Бүгдээс нь... Өө, ноёнтон. Та ирчихсэн үү. Та юу болсныг дуулсан уу? Цогцоснууд. Хүмүүсийг арав арваар нь хуваа. Баг болгоноос нэг хүн даргаар сонгоод нэр, хаягийг бичиж ав... Одоохон. Бүгдийнх нь нэр, хаягийг нь бичиж ав. Аан?
Гү: Хашгичихаа боль. Бүгдийг нь явуул.
В: Юу? Явуул аа? Хүлээгээрэй. Ноёнтон. Явуулж яаж болох юм бэ?
Гү:Алуурчин яагаад энэ цаг, энэ газрыг хэрэг үйлдэхээр сонгосон гэж бодож байна?
В: Фан барилга. Хаврын цэнгүүн. Анхаарал татах гэснээс зайлахгүй.
Гү: Тэгээд хүссэндээ хүрсэн үү?
В: Хүрэлгүй яах вэ дээ. Энэ хүмүүсийг айж байгааг хар л даа.
Гү: Тэгвэл алуурчин баригдахаа хүлээгээд энэ хүмүүсийн дунд зогсож байгаа гэж бодож байна уу?
В: Алуурчин өөрийнхөө хийсэн хэрэг хэр их анхаарал татахыг харах дуртай гаж донтон байвал яах вэ?
Гү: Фан барилгын хаврын цэнгүүн болж байна. Зөвхөн баян, эрх мэдэлтэй, чадвартай хүмүүс л энд ирнэ. Тэднийг уурлуулах эрх бидэнд байгаа билүү?
Эр: Явж болох юм уу?
Эм: Явуулчих л даа.
Гү: Цогцоснуудыг шалгаж, нотлох баримт олоход анхаарлаа хандуул. Алуурчин зугтаж чадахгүй
В: Ойлголоо. Тие Чи, Фэй Жиан.
Т: За.
В: Явуул. Төвөг удсанд өршөөгөөрэй. Одоо бүгдээрээ явж болно. Өршөөгөөрэй.
Бан: Гү мөрдөгч өө. Гү мөрдөгч өө.
Гү: Өө.
В: Бүгдэд нь гялайлаа. Төвөг удсанд өршөөгөөрэй.
Гү: Чи энд юу хйиж байгаа юм?
Бан:Аав хаврын цэнгүүн үзнэ гээд намайг дагуулж ирсэн юм. Ийм юм харна гэж төсөөлсөнгүй.
Гү: Аав чинь хаана байна?
Бан:Би... Хөөе. Аав хаачихав аа?
В:Та хоёр яаж хаврын цэнгүүнд орж ирсэн юм?
Гү: Цогцос шинжээч, Яао Хө яасан бэ?
В: Шинжээч үү?
Гү: Цогцос шинжихгүй юм уу?
Бан:Цогцос... Гү мөрдөгч өө. Би цогцос шинжиж болох уу?
Я:Хүч хэрэглэсэн шинжтэй, арьсны өнгөнд өөрчлөлт орсон байна. Өнгөний өөрчлөлтөөс харахад гурав хоногийн өмнө нас барсан байна.
Бан:Яао Хө.
Я: Аан?
Бан:Энэ юу вэ?
Я: Бэх.
Бан:Бэх ээ? Хурдан хөвөн аваад өг. Бэх мөн үү?
Я: Мөн байна.
Бан:Энэ хүний үс, ам, хамарт бэх байна. Үхэхээс нь өмнө толгойгоор нь бэхэнд дүрсэн бололтой. Нүдэнд нь яагаад цус хурдаг билээ? Биеийг нь эргүүлье.
Я: За.
Бан:Байз. Чихнийх нь ард хөхөрсөн байна. Үхэхээс нь өмнө доош нь харуулж удаан дүүжилсэн бололтой.
Гү: Фэн Сайгийн хэрэг чухал үе дээр явж байгаа. Би тийшээ явлаа. Эндхийг чи харицаарай. Шинэ юм мэдэгдвэл надад шууд мэдэгд.
В: Санаа бүү зов. Шинэ юм мэдэгдвэл би шууд хэл хүргэнэ.
Эр: Тэднийг харж байсан уу?
Эм: Үгүй ээ. Харж байгаагүй. Санахгүй байна.
Эр: Та нар?
Хүмүүс: Үгүй ээ. Үгүй.
В: Ямар өстэй болоод ийм хачин аргаар хороодог байна аа?
Эр: Харж байсан уу?
Эр: Үгүй ээ, үгүй. Энэ юун хачин үнэр вэ? Анхилуун мөртлөө заваан үнэр. Аан?
Бан:Анхилуун үнэрт энгэсэг. Ялзралын үнэрийг нь дарах гээд цогцоснууд дээр цацчихсан байна.
В: Тие Чи, Фэй Жиан.
Эр Т: Байна.
Эр: Ноёнтон. Энэ хүмүүсийн хэн болохыг тогтоохоор хүн явуулчихсан.
В: Хэн наадахыг чинь асуусан юм? Тэр улаан торгон дээр бичсэн нэрнүүдийг хүнээр хуулаад бичүүлчих.
Т: Энэ нэрнүүд их хачин байна.
В: Юу нь хачин байгаа юм?
Т:Бүгд эмэгтэй хүний нэр байна.
В:Тэгээд бичих хэрэггүй гэсэн үг үү?
Т: Яалаа гэж. Хөөе.
В: Нэрнүүдийг хуулж биччихээд, энэ эмэгтэйчүүд юу хийдгийг олж мэд.
Бан:Яао Хө. Ван ноёнтон. Аманд нь нэг юм байна. Нааш нь аваад ир. Би харъя.
Я: Энэ...
В: Энэ... энэ чинь пайз байна. Харж байсан юм байна. Энэ... Яанюуан өргөөнийх.
Бан:Энд дахиад нэг байна.
В: Адилхан байна.
Я: Энд бас байна.
В: Энэ ч муу шүү.
Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь
Гү: Кайфэний байцаан шийтгэх газрын хүндэтгэлийн самбарыг Хойд Сүн гүрний үед Кайфэний байцаан шийтгэх газарт хийж байрлуулжээ. Нүүрэн талд нь захын хэсгийг нь цээнийн цэцэг, усан үзмийн хээгээр чимэглэж ердийн бичгээр бичсэн байдаг. “Кайфэний шүүхийн хүндэтгэлийн самбар” гэсэн гарчигтай байдаг байна. Энэ самбар дээр Жианлоны эхний жилээс Чоннины дөрөв дэх он хүртэл146 жилийн хугацаанд шүүхэд ажиллаж байсан албан тушаалтнуудын нэрсийг бичжээ. Энэ бол Хятадын яамны албан тушаалтнуудад зориулсан хамгийн эртний хүндэтгэлийн самбар юм. Кинон дээр миний бүтээж байгаа дүр болох самбар дээр байгаа Бао Жэний нэр байгаа хэсэгт байнга хүрдэг. Одоо энэ хүндэтгэлийн самбар нь Кайфэний музейд хадгалагдаж байна. Хэрвээ та сонирхож байгаа бол музейд зочилж, бодит олдворыг үзэж болно. Гэхдээ тэр самбар дээр Бао Жэний нэр байхгүй. Он цагийн уртад олон хүний гар хүрсээр энэхүү нэр нь арилж устсан байна.
17-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home