Dandadan S2 E01

Аяасэ: Чонын сүргийг удирдагчийг нь ялбал тарцгаадаг гэж сонсож байсан. Баларлаа! Ухаан алдах нь. Халуун юм!

Эр 1: Ёооё!

Эр 2: Тэр юу хийгээд байна аа?

Эр 3: Эвгүй газарт нь хүрчихсэн юм биш үү?

Эр 4: Хөөе! Охин зугтаж байна!

Эрчүүд: Бариад ав!

Эр 3: Баларлаа! Хашаа нурж байна! Хурдан гарцгаая!

Эр 2: Биднийг бяцлах нь!

Аяасэ: Юу болоод байгааг ойлгохгүй байгаа ч. Энэ боломжийг ашиглаад зугтъя! Хөөх. Гоё үзэмжтэй юм аа.

Муур: Азаар хуучирсан халуун рашаан байсан нь яамай даа. Азтай байлаа шүү. Аргагүй л би мөн дөө.

Аяасэ: Турбо эмээ? Энд юу хийж байгаа юм?

Муур: Намайг басах хэрэггүй шүү. Сэйко жаалын хаягийг хэлэх үед шууд мэдсэн юм. Тэндхийг халуун рашаанаараа алдартай газар гэдгийг. Тэгээд би нууцаар чиний цүнхэнд орчихсон байсан юм.

Аяасэ: Зүгээр хамт явъя гээд асуучихгүй дээ? Тэр ч яахав энэ барилгыг яах юм?

Муур: Санаа бүү зов. Угаасаа нурчихсан байсан. Би лав юу ч хийгээгүй шүү.

Эр 1: Новш! Юу байсан бэ?

Эр 2: Ёооё.

Эр 5: Хэн ийм зүйл хийсэн бэ? Та нар ингэсэн үү? Хөөе! Эд нар Кито гэр бүлийнхэн байна!

Эр 6: Та нар дахиад л дүрсгүйтэж байна уу?

Эр 3: Баларлаа! Худалдааны нийгэмлэгийн залуус байна!

Эр 5/Аяасэ: - Бүү зугтаалга! - Хог новшнууд минь, баригдаад үүрд хоригд!

Муур: Сайхан халуун рашаан байлаа шүү.

Аяасэ: Аврагдлаа. Баярлалаа.

Муур: Хэн чамд тусалж байдаг юм?

Бичиг: 13-р анги:  Яг л домогт аварга могой шиг юм.

Муур: Энэ савын хүч дураараа гарсан төдий.

Аяасэ: Тийм л байх даа. Гэснээс Жижигийн гэрийг харсан уу? Турбо эмээгийн хувьд юу гэж бодож байна? Надад юу ч харагдахгүй байсан.

Муур: Тэр газар нэмэргүй болсон. Тэр гэр хүний цусаар будагдсан байсан.

Жин: Эвгүй юм! Энэ юу вэ? Яах вэ, Окарүн?

Кэн: Би мэдэхгүй ш дээ. Ямартай ч Аяасэ-саныг буцаж иртэл хүлээцгээе. Хамаагүй зүйлд хошуу дүрэх нь хэт аюултай. Аяасэ-сан буцаад ирлээ.

Жин: Цагаа оллоо! Момо! Би нэг гайхалтай зүйл оллоо...

Эмгэн 1: Буланд байдаг тэнэг гэр бүлийг мэднэ биз дээ? Тэднийх огт мэнд мэдэхээр ирдэггүй! Бүүр дургүй хүрмээр шүү.

Эмгэн 2: Эндэх бидний нутаг дэвсгэр. Ёс зүй мэддэггүй хүмүүсийг сургаад өгөх болно. Жин, та нар ч бас зүгээр зогсоод байлгүй суугаад амттан ид л дээ.

Жин: Баярлалаа!

Эмгэн 2: Тийм ээ, яг ийм нөхөрсөг хэвээрээ байгаарай. Миний ачаар түрээс төлөхгүй байгаа юм чинь.

Жин: Талархлаа!

Эмгэн 2: Эцэг эх нь дорой болохоор хүүхдэд хэцүүхэн юм даа. Чамд бид байгаагүй бол хэдийн гудманд гарсан байгаа.

Эмгэн 3: Тийм шүү. Талархаж яваарай.

Кэн: Жижи-сан энэ юу гэсэн үг вэ?

Жин: Эндэх түрээсийн байр байгаа юм. Эцэг эх минь эмнэлэгт байх хугацаанд түрээс авахгүй байгаа. Эд нар Кито гэр бүлийнхэн буюу газрын эзэд байгаа юм. Энэ хүмүүсийн ачаар би энэ гэрт байгаа юм.

Кэн: Тэгвэл түрүүний ухсан ханыг харвал балрах юм биш үү?

Жин: Хэрвээ асуух юм бол мэдэхгүй царайлаарай.

Эмгэн 2: Жин минь. Бидэнд хэлэхгүй гэнэт алга болсон байх аа.

Жин: Найз минь манайд зочилмоор байна гэхээр нь тосож авахаар явсан юм! Тэгж болно биз дээ?

Эмгэн 2: Арай биш гэж бодож байгаа ч, дахиад сүнс зайлуулагч авчрахаар яваагүй биз дээ?

Эмгэн 4: Айн? Давраад байгаарай!

Эмгэн 5: Сүнс гэж байхгүй, мал аа!

Эмгэн 3: Бидний эд хөрөнгийн нэрийг унагах гээ юу?

Эмгэн 4: Сүнс гарч ирнэ гэж дэмий цуу яриа тарааж хүн амьтан үргээхээ боль!

Жин: Үгүй ээ, тэр сүнс зайлуулагч шиг харагдаж байна уу? Тэр хүмүүст хууртсан төдий!

Эмгэн 2: Надад анчны үнэмлэх байдаг? Ууланд золгүй осол их тохиолддог. Жишээлбэл бодон гахай хөөж байгаад, тохиолдлоор өнгөрч явсан хүнийг онох тохиолдол гэх мэт.

Жин: Тайвширна уу. Хэдий үнэмлэхтэй байсан ч, хүн рүү буу тулгавал цагдаад баригдана ш дээ.

Цагдаа 1: Сайн байна уу?!

Эр 1: Ёоо, баларлаа шүү. Худалдааны нийгэмлэгийн хүмүүст олдчихлоо. Цүрү офицер туслаагүй бол балрах байлаа.

Эр 2: Тэр газар хэтэрхий хуучирсан байсан.

Эр 2: Дараагийн газраа хайх хэрэгтэй бололтой.

Цагдаа 1: Тэгж болчимгүй аашилбал баларна шүү дээ. Арыг нь зохицуулах гэж бөөн юм болно.

Эмгэн 2: Та нар дахиад юу хийчхээд ирэв?

Эр 2: Танаас нууцална.

Эр 3: Кито гэр бүлийн хүн цагдаад баривчлагдвал, Цүрү-чаны буруу шүү.

Эр 1: Сайн уу, Жин! Хаана байсан юм?

Жин: Найзтайгаа гадуур гарсан юм.

Эр 1: Худлаа ярьж болохгүй шүү. Би худалч хүнд хамгийн ихээр дургүй.

Жин: За.

Эр 1: Энэ хэн юм?

Жин: Тэр миний найз. Манайд зочилмоор байна гэсэн юм.

Эр 1: Жиний дуртай хөл бөмбөгийн баг юу вэ? Сайн найз нь бол мэднэ биз дээ?

Жин: Нөгөө, тэр...

Эр 1: Чи амаа татаж бай. Арай дөнгөж уулзсан хүмүүс биш биз дээ? Чи хэрвээ сайн найз нь биш бол, яагаад Жин чамайг энд авчирсан юм бол гэдэг л байна.

Кэн: З... Зент-Жермен.

Эр 1: Өө юу вэ! Мэдэж байна шүү дээ. Тэр Жиний сайн найз байна.

Жин: Окарүн! Сайн байна!

Эмгэн 2: Хөөе, Жин! Дахиад нэг охин байсан байх аа. Хэзээ буцаж ирэх юм?

Жин: За байз, охин гэнэ ээ? Хэн юм бол?

Эр 1: Хөөе Жин. Наадах чинь үнэн үү?

Жин: Айн? Үнэн.

Эмгэн 2: Чи сая хийчихлээ. Бидэнд худлаа ярилаа.

Аяасэ: Цүчиноко байдаг хийд гэж эндэх биз дээ? Бас тэр юу вэ?

Хийдийн хүү: Ямар нэг зүйл хэрэгтэй юу?

Аяасэ: Тэр... Цүчинокогийн хийд гэж эндэх үү?

Хийдийн хүү: Аан, тийм, тийм. Эвгүй байдлаа харуулсанд өршөөгөөрэй. Би Бүүтүбер болох гэж байгаа юм. Орно уу.

Аяасэ: Шууд харуулж болж байгаа юм уу? Үнэ цэнтэй зүйл биз дээ?

Хийдийн хүү: Огт үгүй. Ийм зүйлээр мөнгө олж болохгүй. Бүүтүбер болмоор байна шүү.

Аяасэ: Хөөх, үнэхээр хүлээж тэсэхгүй нь! Дараа дахиад Окарүнтэй хамт ирнэ ээ! Цүчиноко? Тэгж харагдахгүй байна.

Хийдийн хүү: Би ч бас тэгж бодож байна.

Бичиг: (Аварга могой эзний хийд)

Хийдийн хүү: Энэ хийдэд үлдсэн тэмдэглэлд, "тэнгэрт дүүлэх луу солонго зурж, уулын уур хилэн тосгоныг залгина" гэсэн байдаг. Энэ нутагт аварга могой байсан бөгөөд. Галт ууланд амьдрах аварга могой гэдэс нь өлсөхөөр галт уул дэлбэрдэг гэж дамжуулагдан ирсэн. Тухайн үеийн хүмүүс тосгоноос нэг хүүхдийг өргөл болгож өгснөөр аварга могойн өлсгөлөнг дарж байсан гэдэг. Түүний ачаар 200 жилийн турш нэг ч удаа галт уул дэлбэрэлгүй, халуун рашаан гэх адисаа хүртээсээр ирсэн гэдэг. Наад хүйсний нүх шиг юм чинь аварга могойг арьсаа гуужуулахад авсан гэсэн. Одоо ч наад авраг могойн хальсыг чинь шүтсэнээр, галт уулын дэлбэрэлтийг зогсоож байгаа гэсэн.

Аяасэ: Тэгвэл Цүчиноко?

Хийдийн хүү: Миний аав Цүчиноко гэж дуудвал жуулчдыг татна гэж хэлсэн.

Аяасэ: Новш...

Хийдийн хүү: Гэхдээ түүнийх нь ачаар чам шиг хүмүүс ирдэг. Энэ аварга могойн домог хүний нүгэл. Айдсаас болж эрүүлээр сэтгэх чадвараа алдсан хүн төрөлхтөн хүн өргөлд ч хүртэл итгэчихдэг. Тэр нүглийг давтахгүй нь төлөө, би энд хүмүүст түүхийг ярьж өгч байгаа юм. Үнэндээ бол Бүүтүбер болмоор байна.

Аяасэ: Наад түүхээ ярьдаг Бүүтүбер болбол яасан юм? Цүчиноко байсангүй шүү. Окарүний урам хугарах байх даа. Гэхдээ нутгийн хуучин түүхэнд дуртай байна байх. За, тэгэхээр. Хоёр залуу минь нөхөрлөлөө бататгаж байгаа байх даа. Би ирлээ. Сүнс гарч ирсэн үү?

Эмгэн 2: Эцэст нь өргөл минь бүрдлээ. Тэгэхээр наадмаа эхэлье дээ.

Аяасэ: Ёоё.

Эр 2: Хөхийг нь!

Аяасэ: Баларлаа. Толгой эргээд эхэллээ.

Эр 3: За, за, за. Сайн охин шүү. Битгий айгаарай.

Муур: Муу новш оо! Хүн сайхан унтаж байхад... ямар новш нь намайг базаж шахаад байсан бэ?

Аяасэ: Турбо эмээ! Баярлалаа! Бас тусалбал бүүр сайн байна.

Муур: Би чамд туслахгүй. Тэгээд эд нар хэн юм?

Аяасэ: Би л мэдмээр байна!

Эр 1: Тайвшир, охин минь.

Аяасэ: Надаас хол бай! Яг одоо энэ гэрээс гар! Хурдлаач! Өвдөж байна. Энэ нээрэн үү?

Эмгэн 2: Женифер! Лофез! Анаконда!

Эр 1: Аргагүй л ээж дээ. Кито гэр бүлийн хамгийн хүчирхэг эмэгтэй шүү!

Эмгэн 2: Тэр охин хэн юм? Нэг хачин хүч ашиглаж байгаа харагдсан.

Аяасэ: Тэр эмгэн хэн юм?

Муур: Энгийн л хүчтэй эмгэн байна.

Аяасэ: Тийм хүн оршдог юм уу?

Муур: Танай гэрт ч байдаг биз дээ?

Аяасэ: Тийм шүү.

Эр 4: Ээж ээ, тэрийг хар даа! Эд зүйлс хөвж, муур ярьж байна!

Аяасэ: Энэ өрөө юу вэ? Үнэхээр эвгүй юм!

Эмгэн 2: Энэ новш хэн юм? Сүнс зайлуулагч биш бололтой. Наадамд саад болох гэж байгаа болохоор, чи энэ тосгоныг устгахаар ирсэн бололтой. Энэ тосгоныг Кито гэр бүлийнхэн үе дамжин хамгаалсаар ирсэн. Дураараа аашлахыг чинь зөвшөөрөхгүй шүү.

Аяасэ: Айн? Хүний гэрт дураараа орж ирж бусниулсан байж, юугаа яриад байгаа юм? Хурдан харьцгаа!

Эмгэн 2: Хөөе, хөөе. Чи хэний ачаар амар тайван халуун рашаанд орсон гэж бодож байна? Бид 200 жилийн турш аварга могойд өргөл өргөсөн болохоор шүү! Түүнийхээ ачаар галт уулын идэвхжилтийг зогсоож, халуун рашаан гэх аварга могойн адисыг хүртэж байгаа. Бид болох Кито гэр бүлийнхэн энэ газар нутгийг хянахгүй бол, тосгон хэдийн галт уулын хайлмагт дарагдсан байгаа.

Аяасэ: Түр хүлээ! Өргөл өргөсөн гэж хэлсэн үү?

Эмгэн 2: Тэгж хэлээд байгаа юм биш үү? Энэ газарт анх тахилын ширээ байсан юм. Энд хүн өргөх ёслол болдог байсан юм. Цаг үеэс хамаарч хэлбэр, харагдах байдал нь өөрчлөгдсөн ч. Энэ гэр бол эргэлзээгүй тахилын өргөө. Тэгээд Кито гэр бүлийнхэн энэ гэрт өргөлийг урьж, аварга могойд өргөдөг юм.

Аяасэ: Арай. Тэгээд л Жижигийн эцэг эх...

Эмгэн 2: Азтай байсан шүү. Яг 3 хүн. Өргөл бараг л дутах гэж байлаа. Аварга могой гуай маш ихээр өлссөн байгаа.

Аяасэ: Энэ одоо юу вэ? Баларлаа, баларлаа! Шал элс болчихлоо!

Муур: Ямар нэг юм хийгээч?

Аяасэ: Хурдан эндээс гарч үзье!

Муур: Намайг барна гэж бодоо юу?!

Эмгэн 2: Энэ нүхээр гаргахгүй шүү. Чи наад элсэн дээ сорогдож аварга могойн өргөл болно!

Аяасэ: Үнэхээр баларлаа! Турбо эмээ ямар нэг юм хийгээч!

Эмгэн 2: Сордог элс рүү орчихлоо!

Эмгэн 2: Аварга могойн газар нутагт нэвтэрч байна!

Кэн: Аяасэ-сан наашаа ирээрэй! Боломж гарсан дээр!

Жин: Момо! Онцгой хүчээ ашигла!

Аяасэ: Та хоёр сайн байна! Тус боллоо шүү! Окарүн, зүгээр үү?

Кэн: Яаж ийгээд...

Аяасэ: Хөөе, нээрэн үү? Яаж буцах болж байна аа? Юу вэ? Аюултай биш гэж үү?

Кэн: Яагаад газар доор ийм их байшин байгаа юм?

Жин: Момо! Окарүн! Туслаарай!

Аяасэ: Жижи! Хаана байна?

Жин: Энд байна!

Аяасэ: Жижи!

Жин: Уналаа!

Аяасэ: Одоо тусаллаа!

Эмгэн 2: Аварга могой минь! Таныг ирсэнд талархаж байна! Кито гэр бүлийнхэн таны элч билээ!

Эр 1: Аятайхан байрлал ав. Идүүлнэ шүү!

Эр 2: Тэр бол аварга могой!

Эр 3: Анх удаа харлаа.

Эмгэн 2: Энэ удаад өргөх өргөл бол тэр гурав. Кито гэр бүлийн гишүүдтэй андуурахгүй байхыг хүсье!

Жин: Аварга могой гэнэ ээ? Энэ нутгийг домогт гардаг уу?

Аяасэ: Баларлаа! Домог биш байсан юм уу?

Муур: Тэр Күрагари байна.

Аяасэ: Күрагари гэж юу юм? Түүний юу болохыг мэдэх юм уу?

Кэн: Монголын олгой хорхой! Говьд байдаг гэгддэг аварга хүн идэшт үл мэдэх биет! Гэхдээ номд бичсэнээр урт нь 1.5-2 метр орчим. Ийм аварга олгой хорхойн талаар сонсож байгаагүй!

Аяасэ: Тэгвэл тэдний 200 жилийн турш, золиос өргөж байсан нь өт хэлбэртэй үл мэдэх биет?

Эмгэн 2: За, аварга могой минь! Тэр гурвыг зооглоно уу!

Аяасэ: Хөөе! Хуцаад байгаарай новшийн эмгэн минь! Та нарын шүтээд байгаа чинь бурхан энэ тэр биш! Зүгээр л хүн иддэг өт байна ш дээ!

Кито гэр бүлийнхэн: Тайвшир... Тайвшир...

Аяасэ/Кэн/Жин: Өөрсдөө идүүлчихлээ ш дээ!

Жин: Одоо яах юм бэ? Ийм зүйлийг ялна гэж байхгүй!

Аяасэ: Энэ ч үнэхээр баларлаа шүү. Эхлээд байшинд орж нуугдъя!

Жин: Гадаа байвал аюултай. Та хоёр хурдлаарай! Түүнд олдох нь! Яасан бэ? Та хоёр зүгээр үү?

Эмгэн 2: Манайхаан урагшаа!

Эрчүүд: За!

Эмгэн 2: Аугаа аварга могойн домог! Кито Наки! Түүний оролцсон бүхэн бүтдэг! Хорон зүйлээс төрсөн нэгэн. Түүний нэр бол... Дараагийн ангид, "Хорон нүд"!  14-р анги:  Хорон нүд

Back to episodes Go home