Riverside Code at Qingming Festival 19

Riverside Code at Qingming Festival-19

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ву: эр, Вуёоу жанжин

Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн

Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч

Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 19-р анги.

Бичиг: Хоёр зүйлээс бүтдэг нэгэн зүйл бол хий юм. Хамтдаа нууцыг гуулж, тусдаа байхдаа таамгийг үгүйсгэдэг. Хойд Сүн гүрэн, Жан Зай

Ю: Чиний хэлсэнээр Фан барилгад амиа алдсан гурван хүн тэр үеийн Дон овогтын алуулсан хэргийг шалгасан түшмэлүүд байж. Энэ тохиолдол байж болох уу?

Жао:  Бүрэн итгэлтэй биш байна.

Ю:  Жао Буёоу. Чамтай ярилцах юм байна. Мо арь, Бан арь хоёрт үнэнийг хэлэх цаг нь болсон. Өмнө нь нууж байсан ч, одоо тэр хоёр том болсон. Шан Шилиу ч үхсэн. Тэгээд ч Мо арь удам угсаагаа асууж байгаа. Энийг шалгаж байгааг нь гадны хүмүүс мэдчихвэл тэрэнд аюултай байж мэднэ. Тэрний оронд өөрсдөө тэр хоёрт хэлсэн нь дээр. Сайн анхааруулаад, нууцлах хэрэгтэй гэж хэлье. Тэр нь хамаагүй дээр.

Жао:  Чиний хэлдэг үнэний ортой л юм. Гэхдээ, яаж хэлэх вэ гэдэг л байна.

Ю:  Өнөөдөр хэлье. Байцаан шийтгэх яаманд очоод Мо арийг өнөө орой гэртээ  ирж, гэр бүлээрээ хоол идье гэж хэл. Хоолны үеэр ярилцъя. Тэнд очсоных Дон Чианы хэргийг шалгасан түшмэлүүд Фан барилгад амиа алдсан хүмүүс мөн байна уу, мэдээд ир.

Жао:  За. Чи ч гэсэн орой ирж хоол идэх үү? Би очихгүй бол яаж гэр бүлээрээ цуглах юм?

Ю:  Миний хэлсэн салют худалдаж авсан уу?

Жао:  Авчихсан. Эхнэр. Вуёоу агуй руу орохдоо яагаад ийм юм асаах ёстой юм?

Ю:  Жианхугийн хууль.

********************

В: Тайзан дээр унасан гурван цогцосны хэн болохыг тогтоосон. Кайфэний байцаан шийтгэх газрын тээврийн мөрдөгч Жао Муяан. Давс, төмрийн хэлтсийн дэд дарга Юүэ Чидэ. Бас Сангийн яамны зүүний бүлгийн Жан Чи.

Жао:  Энэ нэрнүүд нэг л танил сонсогдоод байх чинь? Жао Муяан. Юүэ Чидэ. Жан Чи. Яах аргагүй мөн байна. Дон ах аа.

**************

Ю:  Бидэн шиг хүмүүс энд амьдрах гэж төрдөг юм. Зүүн хүрээний хөрсөн дээр амьдарна гэж  чи санах ч хэрэггүй.

Эр: Минийх.

Өв: Муу золиг. Хөөе. Ирээд энийг идэцгээ.

Жао: Эхнэр, Юуоу агуйд орохоосоо өмнө яагаад ийм юм асаадаг юм?

Ю:  Жианхугийн хууль. Энэ яг ажиллана биз?

Жао: Санаа зоволтгүй. Би өөрөө шалгаж үзсэн. Найдвартай ажиллана.

Ю:  Энэ одоо юу вэ?  

Өв: Би бол Усны хутга бүлгийн Шиао овогт байна. Вуёоу жанжинтай уулзахаар шавиа дагуулаад ирлээ.

Бичиг: Вуёоу.

Эр: Яах гэж ирээ вэ?

Ю:  Жианнаний Усны хутга бүлгийн шавь билээ. Вуёоу жанжинтай уулзахаар ирлээ. Юу болоод байгаа юм?

Эр: Нэг салют мэдчилгээ, хоёр бол өдөөн хатгалга. Энд ирж төвөг удаж байдаг, амьд явахаас уйдаа юу? 

Ю:  Үгүй ээ, үгүй. Эндүүрэл гарч.

Эр: Эндүүрэл ч бай, үгүй  ч бай чиний л буруу. Дайр.

Ю:  Би төвөг удахаар ирээгүй. Вуёоу жанжинтай уулзахаар ирсэн.

Эр: Ойлголоо. Эндүүрэл байж. Жанжинтай уулзахын тулд...

Ю:  Би дүрмийг мэднэ.

Эр: Яагаад дахиад асааж байгаа юм?

Ю: Жау Буёоу муу тэнэг. Тэрнээс болж үхэх дөхлөө.

********************

Жао: Хоолоо идсэн үү?

Дүү: Та ямар хэргээр ирээ вэ?

Жао: Би юу? Өнөөдөр би ээлжтэй.

Дүү: Тэгвэл яагаад дүрэмт хувцасаа өмсөөгүй юм?

Жао: Дүрэм дагахдаа сайн юм аа. Тэнэг хог. Ах чинь Байцаан шийтгэх яамнаас аль хэдийн халагдсан. Хойшид, чи надаас сайн байх нь гарцаагүй. Чи яараад яваад өгсөн. Юмаа авч яваагүй байна лээ. Ах нь хувцасыг чинь авчирсан. Замдаа чиний идэх дуртай амттанг авчирсан. Энд дасч байна уу?

Дүү: Давгүй сайн байгаа. Шөнө нойр хүрэхгүй байсан ч Бан арийг унтахад нь саад болохгүй.

Жао: Чи мэдэхгүй байна. Чамайг гэрт дуу чимээ гаргахгүй болохоор Бан арь унтаж чадахгүй байна гэсэн. Зав гарвал очиж дуу чимээ гаргаж өгч бай. Мартсанаас... би чамд хэрэг болох юм авчирсан. Ах нь амьдралынхаа туршиж, мэдэж сурсан юмнуудаа бичсэн байгаа. Завтай үедээ уншина биз. Байцаан шийтгэх яаманд ажиллаж байхдаа миний гаргасан алдаанууд. Уншаад үз, чамд хэрэг болж магадгүй. Ямар байна? Хэрэг болохоор байна уу?

Дүү: Гялайлаа, а...

Жао: Хөөе. Ах дүү нарын хооронд ёсорхох хэрэггүй. Бэр эгч чинь чамайг орой гэртээ ирж хоол идээрэй гэсэн. Гэр бүлээрээ хооллоё гэж байна лээ. Би өөө орой би та хоёрт чухал юм хэлнэ.

Дүү: Ах аа. Та Бан арь бид хоёрын...

Жао: Гэртээ ярилцъя. Орой ирэхээ мартав.

Дүү: За.

Жао: Явлаа.

Дүү: За. Ах аа. Та ахлах шүүгч байсан Дон Чианы талаар сонсож байсан уу?

Жао: Мэдээж. Гэнэтхэн яагаад тэрнийг асууж байгаа юм?

Дүү: Би нэг ном уншиж байгаа юм. Дон шүүгчийн мөрдөж байсан зарим хэргийн талаар бичсэн байсан. Ганцаараа мөртлөө олон хэцүү, амаргүй хэргийг илрүүлсэн байна лээ. Даан ч харамсалтай нь... нууцлаг байдлаар амиа алдсан. Фан барилгаас олдсон гурван хүний цогцос тэр үеийн Дон овогтынхныг бүгдийг нь хороосон хэрэгтэй холбоотой юм байна лээ. Энэ хоёр хэрэг ямар нэг байдлаар холбоотой юм бол уу? 

Жао: Энэ тухай тэгж байгаад ярилцъя. Ахад нь хийх ажил байна. Орой очиж хоол идэхээ мартав.

Дүү: За.

Жао: Жао Мо арь. Энэ тавиурны нэг хөл нь байхгүй байна зас гэж хэлээрэй. Хурдан зас гэж хэл.

Дүү: Ойлголоо, ах аа.

*****************

Эр: Яах гэж ирсэн юм?

Эр: Ирчихлээ. Хөдлөлгүй зогсож бай.

Ву: Энэ чинь хэн бэ? Усны хутга бүлгийн хөгшин зөнөг үхсэнээс хойш над дээр зочин ирээгүй юм байна.

Бичиг: Вуёоу жанжин

Ву: Вэн Юүэ мөн үү? Нээрэн мөн байна. Яасан, надтай уулзахаар ирээ юу?

Ю: Таны тусламж хэрэгтэй байна.

Ву: 15жил уулзаагүй байж, ирэнгүүтээ тусламж гуйж байдаг. Уйтгаргүй. Шал уйтгартай юм. Хэлээдэх. Ямар хэрэг гара вэ?

Ю: Саяхан Фан барилгад хүн амины хэрэг гарсан. Газар доорх хоолойгоор цогцоснуудыг зөөж оруулсан. Хаагуур явсныг нь мэдэх гэсэн  юм.

Эрчүүд: Түмэл юм байна. Ноёд түшмэлүүд бидний энд байдгийг мэдвэл бид өнгөрнө.

Ву: Тийм байх ёсгүй. Яасан ч үгүй. Явсан замынх нь газрын зургийг чамд өгвөл, газар доорх хоолойг бүхэлд нь илчилнэ гэсэн үг. Хахуульд автсан ноёд түшмэлүүд биднийг хүйс тэмтрэхийн тулд энийг аль эртнээс мэдэхийг хүсдэг байсан. Тэгээд ч, тэр чамд ямар хэрэгтэй юм?

Ю: Хүн аврах гээд.

Ву: Болохгүй ээ, болохгүй болохгүй болохгүй. Аврах гэж байгаа хүн чинь чи биш. Вуёоу агуй гадны хүнд хэзээ ч зүгээр тусалж байгаагүй.

Ю: Тэгээд та юу хүсээ вэ?

Ву: Чи миний газар нутагт байна. Миний дүрмийг дагах ёстой. гаргаад ир.

Эрчүүд. Сайн байна. Зөв зөв. Сайн байна. Сайн байна.

Ву: Зориг чинь хүрэх үү? Энийг эргүүлээд хувь тавиланд даатга. Үхэл амьдрал хоёр хувь тавилан. Эд хөрөнгө, нэр хүнд тэнгэрийн ивээл.

Эрчүүд: Үхэл амьдрал хоёр хувь тавилан. Эд хөрөнгө, нэр хүнд тэнгэрийн ивээл.

Ву: Чадах уу? Тэнгэрийн ивээл болж таарлаа. Аваад ир. Энэ чамайг сэтгэлдээ хамгийн их айдаг газарт чинь хүргэнэ. Нүүр тулахаас айдаг хүнтэй чинь учруулна. Энийг туулж чадвал үүл арилна. Чадахгүй бол сүнс чинь мөнхийн харанхуйд үлдэнэ.

Ю: Чи... яагаад энд байгаа юм?

ЗЮ/залуу Вэн Юүэ/: Наадахыг чинь би л асуумаар байна. Өрөвдөх сэтгэлгүй хаяад явсан хүн нь чи.

Ю: Би.. явахаас өөр арга байгаагүй. Чи ч гэсэн явж болно.

ЗЮ: Намайг явчихвал Су Юүэгийн харуусал, зовлон шаналалыг хэн чамд үүрч өгөх юм? Тэр үед чи намайг ганцааранг минь орхисон. Би олон удаа гуйсан. Гэвччи намайг үл тоомсорлож, сонсоогүй дүр эсгэсэн.

Ю: Тийм ээ. Би хувиа бодсон. Би үргэлж... чамайг бүрмөсөн мартахыг бас чамаас салахыг хичээдэг байсан. Гэвч би... чамайг ганц ч өдөр мартаж байгаагүй. Жаргалтай байх тусам сэтгэл минь илүү ихээр хөндүүрлэдэг. Чиний төлөө гэдгийг би мэднэ.

ЗЮ: Намайг буруутгадаг уу?

Ю: Үгүй ээ, үгүй. Хэзээ ч буруутгаж байгаагүй. Чиний төлөө айдаг. Миний гарыг дэлгээд байгаа бүхнийг маань булаах вий гэж айж байна.

ЗЮ: Наадах чинь айдас биш. Жигшил. Би өрөөсөө жигшдэгтэй яг адил. Бид хоёр хоёулаа жигших юм бол миний оршихуйд ямар ч утга үгүй.

Ю: Үгүй ээ, үгүй.

ЗЮ: Хурдан тавь. Гуйж байна.

Ю: Хутгаа өг. Хутгаа надад өг.

ЗЮ: Дахиад тэвчиж чадахгүй нь. Яагаад, юу ч хийгээгүй байж би ингэж зовох ёстой юм бэ?  

Ю: Чамтай дахиад уулзах сайхан байна. Энэ удаа би чамайг аваад явна аа.

ЗЮ: Аваад явна аа? Яваад яах юм? Эндээс гарсан ч би энэ бүгдээс салж чадахгүй. Ганц талхнаас болж би зугтах аргагүй ийм аймшигтай зүйлд үүрд хутгалдах юм гэж санасангүй. Намайг дарамт болно гэж бодож байна уу?

Ю: Огтхон ч үгүй. Би чиний урмыг хугалахгүй гэж үргэлж хичээж ирсэн.

ЗЮ: Яагаад?

Ю: Чи тэр талхнаас болж хичнээн зовсон ч гэсэн... тэрний ачаар л амьд үлдсэн. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Хэтэрхий даруу бус,хэт бардам бус.  Тэгж байж энэ хорвоод өөрийн байх ёстой ертөнцийг олно.

ЗЮ: ертөнц? Чиний ертөнцийг үзмээр байна. Гэрэлтэй юу? Сайхан газар уу?  

Ю: Заримдаа сайхан. Заримда сайхан биш.

ЗЮ: Сайхан байхдаа ямар байдаг вэ?

Ю: Сайхан үедээ... хаврын сэвшээ салхи салхилж, цэцэг ургамал дэлбээлдэг. Сайхан биш үедээ... шөнөжин унтаж чадахгүй эргэж хөрвөөгөөд... хажуудаа байгаа хүнийг өшиглөөд орноос унагамаар санагддаг.

ЗЮ: Хөгжилтэй  сонсогдож байна. Миний төлөө амьдарч байгаа чинь сайн хэрэг.

Ю: Чи өөрийн гэсэн ертөнцтэй болмооргүй байна уу?

ЗЮ: Би юу?

Ю: Энийг идэх зүрхлэх үү? Хоёулаа хамтдаа.

ЗЮ: Би ч гэсэн  өөрийн гэсэн ертөнцтэй болж болох уу?

Ю: Болно.

ЗЮ: Хэзээ?

Ю: Цагаан морь авч өгөх тэнэгтэй учрахаараа. Тэрнийг битгий алдаарай.

Ву: Чадлаа. Чадлаа.

Ю: Энэ юу байсан бэ?

Ву: 15жилийн өмнө тэр хөгшин чамайг энд авчирсан. Тэр үед чиний сэтэлд юм нуугдаж байгааг би анзаарсан. Одоо би чамд өөрөө явах боломжийг өгч байна. Өнөөдөр, багшийн чинь өмнө би зөв зүйл хийлээ. Алив. Энэ зөөвөрлөсөн замын зураг. Түшмэл, албатуудын гарт алдаж болохгүй. Вэн Юүэ. Дахиад хэзээ ч уулзахгүйн төлөө.

*****************

В: Хачин санагдахгүй байна уу? Жао Буёоу ямар харамч хүч билээ дээ. Гэтэл намайг мантуун буузаар дайлж байдаг. Яах л гэж байгаа бол доо?

Т: Ноёнтон, өнөө өглөө Юлин гудамжинд гудамжны зодоон болсон. Юү гудамжинд нэг хүн дарс хулгайлсан. Юутан гудамжинд нэг хүн нохойд хазуулсан. Бүгдийг нь биччихсэн байгаа.

Гү: Жагсаалт юу болсон бэ?

Т: Бүгдийг нь гаргачихсан.

Гү: Тэгээд?

Т: Одоохондоо юу ч алга.

Гү: Яагаад?

Т: Сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн гэр бүлүүд гомдол гаргаагүй.

Гү:  Хэтэрхий удаан байна.

В: Удаан байна.

Ван: Удаан байна. Тэгэхээс яах вэ.

Гү: Яагаад тэгж хэлдэг билээ?

Ван: Энэ эмэгтэйчүүд алга болсон нь батлагдсан. Хэнх нь ядуу, жирийн гэр бүлээс гаралтай. Гэрийнхэн нь алга болсон гэж Кайфэний байцаан шийтгэх газарт мэдэгдсэн болохоор тэдний алга болсон нь тогтоогдсон. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр гэрийнхэн нь тэдэнд санаа тавьдаг гэсэн үг. Нааш ир. Ийшээ суугаад, сайн хар. Бусад алга болсон эмэгтэйчүүд ч бас ядуу, эсвэл өнчин, эсвэл явуулын хүмүүс байгаа байх. Тэд бүгд хэн нэгний охин, эхнэр, дүү нар. Алга болсныг нь мэдсээр байж гэрийнхэн нь алга болсон гэж бүртгүүлээгүй. Нэг бол нэр нүүрээ бодоод, тэдний нэр төрийг гутаахыг хүсээгүй байх. Эсвэл тэдний үхэх, амьдрах хэнд ч хамаагүй гэсэн үг. Та нарын гаргасан хүйтэн хөндий, алга болсон иргэдийг хайх жагсаалт тэгэхэр ямар ч хэрэггүй.  Энэ хорвоогийн зовлонгийн талаас илүүг... эмэгтэйчүүд үүрч явдаг юм.  Дахиад зар бич. Алга болсон эмэгтэйчүүдийн ар гэрийнхэн энд ирж хоёр гуаны нөхөн төлбөр авч болно гэж бич. Хоёр хоног ч болохгүй жагсаалтад байгаа эмэгтэйчүүдийн тухай бүгдийг мэдэж чадна гэж амалъя. Мөнгийг нь манай аавын энэ сарын пүнлүүнээс/цалингаас/хөлснөөс/ аваарай.

В: Ийм байж болох уу?

***************

В: Жао. Намайг багшаар дайлж байгаа юм уу, эсвэл хэргийн тухай мэдээлэл авах гэж оролдож байна уу?

Жао: Банш идэж байна. банш.

Эр: Зөөгч өө, хоёр аягыг.

Эр: Одоохон.

В: Эдний банш амттай юм аа. Баншаа их амттай хийж. Хийдэг хүн нь ч гэсэн хөөрхөн юм.

Жао: Ван байцаагч аа. Та эртээд улаан торгоны хэргийн гурван хохирогч үхэхээсээ өмнө нууцлаг эмэгтэйтэй уулзсан гэж хэлж байсан.

В:  Нууцлаг эмэгтэй. Хар хувцастай.

Жао: Тэр хүний царайг мэдэх үү?

В: Нүүрээ нуучихсан байсан. Царайг нь харсан хүн байхгүй. Эзэнтэн,

Эр: За.

Жао: Төлбөрөө хийе.

Эр: За.

В: Дахиад нэгийг өгчих.

Эр: За, очилоо.

В: Яасан бэ?

Жао: Аан. Би энэнд хүрээгүй байгаа.

В: Хүрээгүй юм уу?

Жао: хүрээгүй ээ, хүрээгүй.

В: Би хүний идэж байсныг иддэггүй.

Эр: Аваад ирлээ.

В: Хөөе. Наадах чинь минийх.

Эр: Аан, за. Та авах уу?

Жао: Зүгээр ээ.

Эр: За, сайхан хооллоорой.

Жао: Өнөөдөр их хурдан байх чинь. Тэр хар хувцастай эмэгтэйн хаана байгааг мэдсэн үү?

В: Тэрэг хөлсөлсөн байсан. Сүйх тэргийг нь олсон чинь тэрэгчин нь биднийг хотын өмнөд хэсэгт байдаг Чуюуан гудамжинд хүргэж өгсөн. Тэр гудамжийг баахан нэгжсэн. Юу ч олдоогүй.

Жао: Ямар нэртэй гудамж юм?

В: Бан гудамж.

Жао: Бан гудамж уу?

В: Тийм.

Дон: Бан гудамжинд нэг нэргүй, жижиг хоолны газар байдаг юм. Тэдний шарсан гахайн хавирга их амттай.

В: Юу бодоо вэ?

Жао: Аан? Юу ч биш ээ.

В: Цадчихлаа.

Жао: За. Эзэн. Төлбөрөө хийе.

Эр: Аан, за.

В: Хэрэггүй ээ. Би төлнө. Эзэн, тооцоолоодох. Би төлнө.

Эр: За.

Жао: Үгүй ээ. Ван байцаагч аа. Би урьсан шүү дээ. Би төлье.

В: Яахаараа чи төлдөг юм? Би төлнө.

Жао: Хэрэггүй ээ, би дайлж байгаа юм.

В: Дайлна аа? Тэгвэл би зарлагын дэвтэр дээрээ яаж бичих болж байна?

Жао: Ван байцаагч аа...

В: Аан.

Жао: Чи үргэлж ийм шулуухан байдаг уу?

В: Тийм. Яасан?

Жао: Гү мөрдөгч хариуцлага тооцохгүй юу?

В: Гү мөрдөгч үү? Худал хуурмаг юманд хамгийн дургүй. Юм нуухыг бүр ч үзэхгүй. Би бүх юмыг шулуухан хийх дуртай. Яг тохирдог юм. Би юу ч нуудаггүй.

Жао: Өнөөдөр чи зургаан аяга банш идсэн. Тэгээд хэд гэж бичих вэ?

В: 6аяга.

Жао: Би ч гэсэн өлсөж байна. Тэгвэл би  ч гэсэн...

В: Зальтай гэдэг нь. Эзэн.

Эр: Аан?  

Жао: Дахиад гурвыг.

В: Нэгийг ав...

Эр: За.

В: Тэгж их өлсөө юу?

******************

Бан:  Энд байна.

Я: Бан арь.

Бан:  Яао Хө.

Я: Аан?

Бан:  Чи морь унаж чаддаг юм уу?

Я: Би өөр олон юм мэднэ. Чи яваандаа мэддэг болно оо.

Бан:  Чи юу олж мэдээ вэ?

Я: Би асууж сураглаж үзсэн. Су эгчийг бараа зардаг газрын ойролцоо хэд хоног харагдаагүй гэж байна лээ.  Тэгэхээр Лу Санжэн худлаа ярьж байж магадгүй гэсэн үг.

Бан:  Би Лу Санжэнийг сэмхэн дагаж энд ирсэн. Энд цаасан мөнгө шатааж байхдаа уйлаад байсан. Энийг хар даа. Энэ саяхан шинээр хийсэн оршуулга байна. Булшны чулуу ч байхгүй. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй.

Я: Сусугийн ээжийнх биш байгаа?

Бан:  Сусугийн ээж үү?

Я: Аанхан.

Бан:  Чиний хэлж байгаагаар... Лу Санжэн Сусугийн ээжийг алсан гэсэн үг үү?

Я: Тийм.

Бан:  Би... Лу Санжэн үнэхээр Сусугийн ээжийг алсан бол... яах гэж энд ирж, гашуудаж, өргөл барьж, булшин дээр нь уйлах юм?

Я: Хэрвээ.... гэмшсэн байвал яах вэ? Тэгсэн байж болно шд.

Бан:  Тийм байж болох л юм. Ухаад үзвэл хэнийхийг нь мэдэж болох байлгүй.

Я: Хөөе хөөе хөөе. Яарах хэрэггүй. Сүн улсын эрүүгийн хуулийн дагуу булш ухсан хүнийг цөллөгт явуулж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Авсыг нь нээх юм бол дүүжилж хорооно. Авсыг нь нээгээгүй байсан ч гурван жил хоригдоно.

Бан:  Юу гэсэн үг вэ?

Я: Булш ухсан хэн боловч шийтгүүлнэ гэсэн үг . Чи авсыг нь нээвэл дүүжлүүлнэ гэсэн үг. Булшийг нь ухсан мөртлөө авсыг нь нээхгүй байсан ч, гурван жил хоригдоно.

Бан:  Амархан. Кайфэний байцаан шийтгэх газарт мэдэгдээд тэд нараар авсыг нь нээлгэчихье.

Я: Нээрэн тийм. Ухаантай гэдэг нь.

*******************

В: Саяхан хүн ирсэн байна.

Бан:  Цы алга болсон нь сэжигтэй байна. Тэгээд би Лу Санжэний араас дагасан. Гэмшсэндээ булшин дээр нь ирсэн байж магадгүй.

Я: Ах аа. Хүн амины хэрэг байхаас зайлахгүй. Би Бан арьт итгэж байна. Гэхдээ ямар нэг юм буруугаар эргэвэл хариуцлагыг нь би хүлээнэ.

 В: Яао Хө. Ухаантай юм аа. “Эрүүгийн хууль”-ийг цээжилчихсэн байдаг. Би ирчлээ, булшийг ухлаа. Хүн амины хэрэг биш байвал яах вэ? Та нар хариуцлагыг нь хүлээх юм уу? Би асуудалд орохгүй юу? Байж байгааг нь. Явъя.  

Бан:  Ван байцаагч аа. Та бид нарт итгэхгүй байгаа бол Яах Хө бид хоёрын өмнөөс нуугаад өг. Юу ч болсон бай, би заавал ухна.

В: Сурч авав уу?

Я: Сурлаа.

В: Юу сурсан бэ?

Я: Сур...

В: Өөртөө итгэ. Ух.

Т: Ван ноёнтон. Ухчихлаа.

В: Нээ...

Эр эр: Мэдлээ.

Бан:  Цы эгч биш байна.

В: Юу? Биш ээ? Жао Бан арь, яах гэж чамд итгэв ээ? Аан?

Я: Ах аа.

В: Одоо яах юм?

Я: Би...

В: Аан? Одоо яах юм? Хүн амины хэрэг гээ биз дээ?

Я: Би ч гэсэн мэдээгүй шдээ.

В: Тэгээд энэ хэн юм?

Бан:  Байз. Би энэ хүнийг мэднэ.

В: Хэн юм?

Бан:  Жиншиу оёдлын газрын Сон Инин.  Би асрамжийн газарт таарч байсан юм.

Со: Бид нар охидуудад хатгамал хатгахыг заах гэж ирсэн юм.

Охин: Энэ Сон эгч. Сон Инин.

В: Жагсаалтад байсан. Алдаа биш байна. Алдаа биш байж. Биш байна. Нэр нь жагсаалтад байсан. Инээж чадаж байна уу чи? Үнхэлцэг хагарах дөхлөө.

******************

Бан:  Энэ газар. Ван байцаагч аа.  Лу Санжэн, Сон Инин хоёр энд амьдардаг. Тэр Цы эгчийн өрөө.

В: Нэгж.

Эр эр:  Мэдлээ.

В: Хэн бэ? Хэн бэ?

Бан:  Бэр эгч ээ.

*********************

Дон: Намайг Байцаан шийтгэх яамны шүүгч, Дон Чиан. Энэ бүлгийг барих гэж байхад чи саад болчихлоо. Миний гурван сарын хичээл зүтгэлийг чи долоо хоногийн дотор сүйтгэчихлээ. Жианхунууд хэзээ тийм шударга байсан юм? Уу, мах ид. Нэг нэргүй хоолны газра байдаг юм. Эзэн, дарс аваад ир. Бан гудамжинд байдаг юм. тэдний гахайн шарсан хавирга их амттай. Дарс тангаас дээр үйлчилдэг юм.

Эр: Арван ширхэг гахайн шарсан хавирга.

Дон: За.

Эр: Бас дарс. Сайхан хооллоорой.

Жао: Баатар аа.. Үгүй ээ, үгүй. Дон шүүгч ээ. Үнэхээр эмнэлэгт очихгүй байж болох юм уу?

Дон: Дарс тангаас илүү үйлчилдэг юм. Ганцхан дарс захиалж байхад яагаад хоёрыг аваад ирдэг байна аа?

Жао: Тэр дарсны газар байнга авдаг хүндээ нэгийг захиалбал хоёрыг өгдөг юм. Шинэ хүмүүст өгөхгүй. Дараа ирэхдээ захиалах хэрэггүй.

Жао: За.

Дон: Алив. Ид. 

Эр: Эрхэм ээ. Эрхэм ээ.

Жао: Аан?

Эр: Юу захиалах вэ?

Жао: Гахайн шарсан хавирга хоёрыг.

******************

Бан:  Яагаад намайг бэр эгчтэй хамт худаг руу оруулаагүй юм бэ? Тэр худгийн доор нь юу байгаа юм?

В: Би ч гэсэн ороогүй байгаа биз дээ? Явж шалга.

Эр эр: Мэдлээ.

В: Хэрэг шалгах аюултай. Дураараа загнахаа боль. Алив, явж тэр өрөөг шалгая.

Бан:  Тэгвэл бэр эгчийг яагаад оруулж байгаа юм?

В: Чадвартай хүн.

Бан:  Чадвартай?

В: Хийдэг зүйлдээ...

Бан:  Хийдэг...

В: Бэр эгч чинь  шүхэр хийж чаддаг.  Хулс модыг шүхэр болгож чаддаг хүн. Гайхалтай чадвар шүү. Бэр эгч чинь...

Бан:  Гэхдээ бэр эгч худаг руу ороод...

В: Ярихаа болиоч дээ. Би танай бэр эгчийг сайн мэдэхгүй. Мэдмээр байгаа бол явж ахаасаа асуу. Одоохондоо энэ хэргийг шалгая. Хар, энэ өрөө... оёдолчдын өрөө. Тие Чи...

Т: За.

В: Нааш ир. Эд нарыг аваад яв. Улаан торгон дээр байсантай харьцуулж үз гэж хэл.

Т: Ойлголоо.

Бан:  Си Роу.

Охин: Манай ээж энийг олсон гэсэн.

В: Хөөе. Хөөе. Юу... Би цогцос шинжилж мэдэхгүй. Гэхдээ чи хэрэг мөрдөж мэдэхгүй. Нотлох баримтуудаар хамаагүй оролдоод байвал нотлох баримтууд алга болчихно. Ойлгов уу?

Бан:  Ван байцаагч аа. Цы эгчийн өрөөнд энэнтэй адилхан алчуур байсан.

В: Нээрэн үү?

Бан:  Тэрэн дээр ч  гэсэн Си Роу гэсэн бичиг хатгасан байсан.

В: Сайн эгч дүүс гэсэн биз дээ? Адилхан юм байх нь аргагүй шүү дээ. Энийг чинь л нотлох баримт гээд байгаа юм. Явъя. Одоо тийшээ очиж шалгая. 

Бан: Нотлох баримт...

В: Чи Яао Хөг ганцааранг нь цогцос шинжүүлэхээр явуулчихсан. Тэр чадах юм уу?

Эр: Ван ноёнтон.

Бан:  Чадна аа.

Эр: Энийг хар даа.

Бан:  Сон Инин алга болсон гэсэн зар байна.

В: Энийг чухал нотлох баримт гэдэг юм. Явъя.

******************

Жао: Эзэн. Би дарс захиалаагүй.

Эр: Манай хоолын газрын дүрэм. Байнга ирдэг хүмүүстээ өөрийнхөө дарсан дарсыг өгдөг юм. Арван гаран жилийн өмнө байнга ирдэг байсныг тань санаж байна. Дарс уух дуртай Дон ах ирэлгүй их удаж байгаа. Нөгөө яриад байсан их том хэргээ илрүүлсэн үү?

Жао: Дон ах... өөр газар руу нүүчихсэн. Намайг одоо болтол санаж байх юм гэж төсөөлсөнгүй. Та суугаач.

Эр: За.

Жао: Энд ирэлгүй арван гаран жил  болж. Танайхыг хаачихсан бол уу гэж бодож байлаа.

***************

Гү: Ван Юүэ. Маш их талархаж байна.

Ю: Хөлсийг нь авсан болохоор миний хийх ёстой ажил.

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Тэр худаг дотор тэгээд юу байна?

Ю: Болгоомжтой. Гү мөрдөгч өө. Бид нар гэртээ очих ажилтай болохоор ингээд явъя даа. Ван авхай худаг дотор байгаа болохоор тэрэнд санаа тавиарай.

Бан:  Бэр эгч ээ, яагаад намайг оруулахгүй байгаа юм бэ?

В: Ноёнтон. Энийг өрөөнөөс нь олсон.

Ван: Гү Жэн. Зүгээр ээ.

Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь.

Бан: Та нар мэдэх үү? Сүн гүрний үед урьдчилсан шалгалтыг анх авч эхэлсэн юм. Тэр үед ордны шалгалт өрсөлдөөн ихтэй байснаас гадна урьдчилсан шалгалтыг муж бүрт авдаг байжээ. Энэнээс бол шалгалтанд орох гэсэн хүмүүс хол газар аялдаг болсон байна. Тийм болохоор алдаа гаргахгүйн тулд Сүн гүрний үеэс айл өрхийн бүртгэлийн системийг сайжруулжээ. Шалгалтанд орох гэж байгаа хүмүүс орон нутагтаа бүртгүүлээд төрсөн газраа урьдчилсан шалгалтаа өгдөг байж. Нэрээ хуурамчаар үйлдэх, бусдын нэрийг барих, өөр өрхийн хүн гэж хуурахыг хориглодог байжээ. Тэднийг гурван үеэр нь шалгаж,  зан төлөв, аав болон өвөө нарыг нь бослого зэрэг гэмт хэрэгт оролцож байгаагүй гэдгийг баталгаажуулдаг байсан юм. Энэ журам нь шалгалтын системийг байгуулах суурь болсон юм. Тийм болхооор Мо арь шалгалт өгөхөөсөө өмнө өрхийн бүртгэлээ шалгаж, Эзэн хааны сургууль орохын тулд хэн болохыг мэдэхийг хүссэн хэрэг. Энэ нь Сүн гүрний үеийн шалгалтын журамтай нийцэж байгаа юм.

19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home