Riverside Code at Qingming Festival-18
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн
Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч
Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 18-р анги.
Бичиг: Хүмүүст хүн чанар байдаг ч, хувиа хичээсэн зан нь зарчмыг үл томсорлоход хүргэдэг. Хойд Сүн гүрэн, Чэн Хао
Бичиг: Зүүн хүрээний хойд захад орших Яаюань өргөө
В: Яаюань өргөөний эзэн маргаангүй том хүн. Зоу Мианы хүргэн, Луан Хуй. Өөрөөсөө дээш зэрэг дэвтэй эмэгтэйтэй гэрлэхийг хүсдэг эрчүүдийн үлгэр дууриал. Фан барилгын хүн амины хэргийн сэжүүр биднийг энд авчирсан. Бид тушаал биелүүлж байна.
Эр: Тушаал аа? Хэний тушаал юм? Юу ч мэдэхгүй муу тариачин. Зайл.
О: Яаж байгаа чинь энэ вэ? Боловсон байгаач. Хүндэт зочид ирж байхад. Юу ч мэдэхгүй алиа салбадай. Хая. Гү мөрдөгч өө. Гү мөрдөгч өө. Дотогшоо морил.
Гү: Илдээ буулга.
Эр: Хүчтэй татлага байна.
Эр: Бийрийг сайхан ашиглаж байна.
Хуй: Ямар ч торох зүйл алга. Өвөрмөц хэв маяг байна. Та дараа манай Яаюань өргөөнд бичвэр бичиж өгөөрэй.
Гү: Луан Хуй гэж хэн бэ?
Бичиг: Луан Хуй, Зоу Мианы хүргэн.
Гү: Луан Хуй мөн үү? Кайфэний байцаан шийтгэх газрын мөрдөгч Гү Жэн байна. Өнөөдөр Донхуа хаалганы ойролцоо хүн амины хэрэг гарсан. Хэргийн газраас олдсон нотлох баримтын дагуу ирлээ. Яаюань өргөөг нэгжих хэрэгтэй байна. Хамтарч ажиллахыг хүсье.
Хуй: Алиа салбадай. Найз нөхөдтэйгээ зугаацаж байхад саад болж зүрхэлнэ гэнэ ээ.
В: Хэнийг алиа салбадай гээд байгаа юм?
О: Намайг. Намайг. Намайг хэлж байгаа юм. Ноёнтон. Гү мөрдөгч дайрч орно гээд байхаар нь би яаж ч чадсангүй.
В: Чи яагаад худлаа хэлээд байгаа юм?
Хуй: Хэрэггүй амьтан.
О: Ноёнтон, өршөөж хайрла.
Хуй: Кайфэний байцаан шийтгэх газар? Байж бай. Кайфэний байцаан шийтгэх газар надаас юу хүссэн юм бол?
Бичиг: Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч.
Гү: Захирагч аа.
Зах: Юу болоо вэ? Юун чимээ шуугиан болоод байгаа билээ?
Гү: Захирагч ноёнтон. Өнөөдөр Донхуа хаалганы гадна байдаг Фан барилгад хүн амины хэрэг гарсан. Олны газарт хэн нэг нь цогцоснуудыг гаргаж хаясан. Хохирогчид нь гурван эрэгтэй хүн. Хохирогчдын нэгнийх нь амнаас загасан хэлбэртай пайз олдсон.
В: Гурвуулангаас нь. Цогцос бүрийн амнаас нэг олдсон. Шалгаж үзэхэд энэ загасан пайз нь Яаюань өргөөнд нэвтрэх зөвшөөрөл болж таарсан. Хэн нэг нь Луан ноёныг гүтгэх гэж оролдож байна гэж сэжиглэж байна. Тиймээс, энэ талаар Луан ноёноос лавлахаар ирсэн билээ. Луан ноёнтон дайсан байдаг болов уу? Эсвэл сүүлийн үед хэн нэгнийг хилэгнүүлсэн болов уу?
Хуй: Өршөөгөөрэй. Нэр чинь... Гү мөрдөгч гэсэн байх аа?
Гү: Гү Жэн.
Хуй: Гү мөрдөгчийн хэлдэг үнэний ортой л юм. Хэн нэг нь намайг гүтгэж байх шиг байна. Энд байгаа хүмүүс бүгд мини Яаюань өргөөг мэднэ. Яалаа гэж бузар булай, муу зүйлийг агуулах билээ? Би зөвхөн боловсорсон хүмүүстэй л уулздаг. Захирагч, бас эдгээр эрдэмтэд бүгд намайг батална. Загасан пайз. Энэ загасан пайзанд онцгой зүйл байхгүй. Яагаад манай Яаюань өргөөнийх гэж бодсон юм? Тэгээд ч, загасан пайз хэд байдгийг ч мэдэхгүй байж миний өргөөг нэгжих гэж байдаг. Гү мөрдөгч өө, арай түргэдэж байгаа юм биш үү? Би хүмүүстэй сайн харилцаатай байж, сайхан нөхөрлөдөг. Өс хонзонтой хүн байхгүй. Тийм болохоор Гү мөрдөгчийн асуултад хариулж чадахгүй нь. Гэхдээ, зүгээр ээ. Гү мөрдөгч манй өргөөг нэгжинэ гэж байгаа бол, даамал аа, өрөөнүүдийн үүдийг бүгдийг нь нээ гэж хэл. Гү мөрдөгч бүгдийг нь сайн шалгаг. Тэгж байж би гэмгүй гэдэгээ нотолно.
Зах: Байз. Энэ энэ пайзыг хараар энэ хэрэг Яаюань өргөөтэй хамааралтай гэж хэлэхэд арай эрт байна.
Хуй: Захирагч аа, үргэлжлүүлье. Ийшээ.
В: Итгэмээргүй юм.
О: Хөөе. Наадахаа хая. Дахиад шинийг авчир. Эрхмүүд ээ, сайн яваарай.
В: Ноёнтон. Би танд хэлсэн шд. Гурван загасан пайз байгаа гээд байхад.
О: Ван авхай.
Бичиг: Ван Юншан. /Товчлол: Ван/
Ван : Лиу даамал аа. Манай аав байна уу?
О: Захирагч байхгүй ээ. Өнөөдөр үнэхээр байхгүй.
В: Худалч. Захирагч сая байсан шд. Би өөрийнхөө нүдээр харсан.
О: Ван авхай. Аав тань...
Гү: Дотор байна лээ. Ван авхай.
Ван: Гялайлаа. Чүү...
О: Болохгүй. Ван авхай. Ван авхай. Зогсоо... Байхгүй ээ. Үнэхээр байхгүй. Манай эзэнтэн өнөөдөр завгүй байгаа.
В: Ноёнтон. Гурван загасан пайз байгаа шд.
Гү: Сайн байлаа.
В: Эндхийн лийр идэж үзсэн үү?
Эр: Үзээгүй.
В: Сайн байна. Май.
******************
Т: Энэ их чухал хэрэг. Гү мөрдөгчид та бүхний туслалцаа хэрэгтэй байна. Бид ч гэсэн та хоёрт найдаж байна.
Бан: Том ах аа. Бэр эгч ээ.
Жао: Бан арь.
Бан: Та ямар хэргээр ирээ вэ?
Жао: Чи энд юу хийж байгаа юм?
Бан: Юу юу би аавтай хаврын цэнгүүн үзэх гэж ирсэн юм... Гэхдээ... Би тэр цогцоснуудыг бүгдийг нь шинжсэн.
Жао: Аав хаана байна?
Бан: Аав...
Аав: Энд байна аа.
Бан: Аав аа. Аав. Аав тэнд байна.
Жао: Хурдал.
Ю: Тэнд юу хйиж байгаа юм?
Я: Жао ноёнтон, болгоомжтой.
Бан: Аав аа. Болгоомжтой. Болгоомжтой. Болгоомжтой.
Аав: Бүгд явчихаж. Хөөе. Буёоу. Бэр ээ. Та хоёр ирээ юу. Манай гэрийнхэн бүгд цугларчихаж. Мо арь хаана байна?
Ю: Бан арь. Аавыг аваад гэртээ харь.
Аав: Би явахгүй ээ. Ууж дуусаагүй байна.
Бан: Бэр эгч ээ. Энэ хэрэгт олон эмэгтэй холбоотой юм шиг байна. Би үлдээд та хоёртой хамт ажилламаар байна.
Жао: Дэмий юм ярихаа боль. Гү мөрдөгч Яаюань өргөөнөөс буцаж ирээгүй байгааг мэдэж байна уу? Ямар төвөгтэй хэрэг гэдгийг мэдэж байна уу?
Аав: хичнээн л төвөгтэй байв гэж? Яаюань өргөө. Луан Хуйгийн өргөө мөн байх аа? Луан Хуй юугаараа сүрхий гэж? Зоу овогтын хүргэн төдий. Үнэн хэрэгтээ Мей завины хэрэг Зоу овогтыг сайны дохио хийхэд нь саад болох гэсэн хэн нэгний оролдлого байсан юм шд. Малгайтай чөтгөр Зоу овогтын Зүүн хүрээнд байдаг үл хөдлөх хөрөнгийн худалдаанд нөлөөлөх гэсэн хэрэг. Ордны шалгалтын хэрэг Зоу овогтыг илчилж, хуурч мэхлэхийг нь зогсоох гэж байгаа юм. Та нарын ажиллаж байгаа хэргүүд Зоу овогттой холбоотой байгаа биз дээ?
Ю: Аав аа. Та эд нарыг яаж мэдэж байгаа юм?
Аав: Фан барилгад их олон жүжиг тоглодог юм. Зарим нь үнэн. Зарим нь худал. Тэд нарын аль нь үнэн, аль нь хуурамч бол?
Жао: Аав аа. Одоо болно оо. Кайфэний байцаан шийтгэх газар шалгах нь лав. Бан арь. Аавыг аваад яв. Хурдал аа, хурдал хурдал.
Бан: Би энд байж, тусалмаар байна шдээ.
Ю: Бан арь. Гэртээ харьж бай. Хэрэг болбол би чамайг дуудъя.
Аав: Даамал аа. Энэ дарс чинь шингэхэн байна.
Бан: За. Бэр эгч ээ. Тэгвэл тэгье. Би хүлээж байя.
Жао: Хурдан аваад харь.
Бан: Аав аа. Аав аа. Аав аа. Аав аа. Уухаа боль.
Аав: Зүгээр ээ.
Бан: Одоо уух хэрэггүй. Гэртээ харья.
Аав: Миний аягыг хураачих.
Бан: Би тусалъя.
Аав: Хөөе...
Бан: Явъя. Явъя. Бид нар явлаа.
Ю: Аав аа, хариад амарч бай.
Аав: Бид нар ингэхэд...
Жао: Харьж бай.
Аав: Ингэж цугладаггүй шдээ.
Бан: Аав аа, явъя.
Эр: Яао Хө.
Я: Аан?
Эр: Хүн дуудаад цогцоснуудыг аваад яв.
Я: За.
Эр: Явъя, явъя.
Жао: Энэ улаан торгыг хэзээ тогтоосон бэ?
Эр: Улаан торго үнэтэй. Наадам болохоос хэдхэн хоногийн өмнө өлгөсөн. Тоглолтын дараа олсноос татахаар улаан торго доошоо унадаг юм. Гэхдээ ийм юм... цогцос байгаа гэж хэн мэдэх билээ?
Жао: Даамал аа. Тэрнээс өөр хэн улаан торгод хүрсэн бэ?
Д: Тэрнээс Шиалиугаас өөр бас нэг ажилтан байгаа. Гэхдээ шинэ хүн. Тэрнийг цай аягалж, жижиг сажиг ажил хий гэж даалгасан.
Ю: Гал тогооны бохирын шугам газар доорх ус зайлуулах хоолойтой нийлдэг юм байна. Тагийг нь саяхан хөдөлгөсөн бололтой байна.
Жао: Даамал аа. Сая хэлсэн шинэ хүнээ дуудаад ирэхгүй юу?
Эр: Би дуудаад ирье.
7: Ноёнтон.
Жао: Өнөөдөр хэрэг гарах үеэр сэжигтэй хүн харагдсан уу?
7: Хараагүй.
Жао: Тэр үед чи хаана байсан бэ?
7: Өнөөдөр ажил их байсан болохоор намайг гал тогоонд тусал гэсэн.
Д: Тэр үнэн.
Ю: Гар чинь яагаа вэ?
7: Сүртэй юм биш ээ. Галзуу нохойд хазуулчихсан юм.
Жао: Өнгөрсөн шөнө хаана байсан бэ?
7: Зоогийн газарт ээлжтэй байсан. Энд байсан.
Жао: Сэжигтэй зүйл олж харсан уу?
7: Үгүй ээ.
Жао: Аан. Гялайлаа, ингээд болсон.
7: За. за.
Д: Ямар нэг юм олдоо юу?
Жао: Өнөө шөнө л харъя.
Д: За.
******************
Эм: Банш аваарай. Халуун банш байна шүү.
Аав: Цадчихлаа байна. Одоо явцагаая.
Бан: Аан? Явъя аа?
Эм: Банш аваарай.
Аав: Аан? Чи өөр юу хүсээ вэ? Хоёрдугаар ахтайгаа уулзах гээ юу? Тэгээд хэл л дээ. Би байцаан шийтгэх яамны гадна ийм олон банш идэж байхад.
Бан: Аав аа. Орж хоёрдугаар ахтай уулзъя тэгэх үү?
Аав: Би яасан гэж? Аан? Намайг ямар ааваа гэж хардаг биш. Би яасан гэж миний хүү бол гэж гуйх юм? Би төрсөн хүү чинь мөн үү гээд байсан. Мөн л байж таараа шд. Өөр хэний хүүхэд байх юм?
Бан: Аав аа, хоёрдугаар ах тэгж хэлэх гээгүй шдээ.
Аав: Юу хэлэх гэсэн гэж?
Бан: Таныг аав нь биш гэж хэлээгүй шд.
Аав: Уулзмаар байгаа бол чи өөрөө оч. Би цадчихсан болохоор гэртээ харилаа. Би явлаа.
Бан: Хөөе. Аав аа. Аав аа. Аав аа, өөрчихөв өө. Болгоомжтой яваарай.
Аав: Санаа бүү зов.
Эм: Банш аваарай.
Эр: Мо арь. Гадагшаа гарах нь уу?
Дүү: Тийм.
Эм: Банш аваарай. Халуун банш байна. Банш байна шүү. Банш аваарай.
Дүү: Яах гэж ирээ вэ? Би харихгүй ээ.
Бан: Баярлах хэрэггүй. Хэн таныг харья гэсэн юм.
Дүү: Юу болоо вэ?
Бан: Яагаа ч үгүй. өглөө болсон юмнаас болоод ууртай байгааг чинь мэдэж байна. Намайг төрүүлсэн ч өсгөөгүй хүний ачийг хариулах амархан.Эсрэгээрээ хийсэн хүний ачийг хариулах амаргүй. Би энийг сайн мэднэ. Бид нас цусан холбоотой биш ч гэсэн ах, аав хоёр үргэлж миний гэр бүл байх болно. Гэхдээ би хэн гэдэгээ мэдмээр байна. Энэ миний амьдралын утга учир. Юу болоод байгааг мэдэж байж л юу ч болсон бэлтгэлтэй байна шд.
Бан: Гэхдээ тэгсэн ч гэсэн бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг биш.
Дүү: Чи хэн гэдэгээ мэдмээргүй байна уу?
Бан: Би гэрийнхэнтэйгээ л байхыг хүсч байна. Орой харих юм уу?
Дүү: Өглөө том ахтай муудалцчихсан. Очихгүй л болов уу.
Бан: Тийм бол. Банш идэх хэрэггүй. Яв яв. Мөнгөө төл. Дөрвөн аяга банш.
Эр: Банш аваарай. Банш байна шүү.
Охин: Тэрийг хар даа. Байцаан шийтгэх яам тэр байна. Хурдан байцаагч түшмэлд хэлье.
Хө: Сусу. Ээж чинь удахгүй эргээд ирж магадгүй. Дахиад жаахан хүлээе, тэгэх үү?
Охин: Ээжийгээ санад байна. Хурдан орж түшмэлд хэлье л дээ.
Бан: Хө ноёнтон.
Хө: Бан арь.
Бан: Хөөе. Манай бяцхан тулаанч биш үү? Юу болоо вэ?
Хө: Сусугийн ээж бараа авахаар нийслэлээс гадагш гарсан. Тэгээд тэрнийг үлдээсэн юм. Жаахан оройтож байгаа бололтой.
Охин: Тав хоночихоод байна. Ээж гурав хоноод ирнэ гэсэн.
Бан: Чамайг Сусу гэдэг байх аа. Асрамжийн газарт чамайг харсан. Үнэхээр зоригтой байсан. Би ч гэсэн жаахандаа тийм байсан. Би уйлдаггүй байсан.
Охин: Гэхдээ би ээжийгээ санаад байна. Ээж алга болчихсон. Сон эгч ч гэсэн алга болчихсон. Лу эгч бараг ирдэггүй. Тэд нар надад дургүй болчихсон юм бол уу? Би нээрэнгээсээ тэнэмэл болох юм уу?
Бан: Юу гэж дээ. Тэгэхгүй ээ.
Хө: Тэгэхгүй ээ.
Бан: Танайд өөр хэн байдаг вэ?
Охин: Байхгүй.
Хө: Сусу Ци эгчтэй бас нөгөө хоёртой хамт оёдлын газарт амьдардаг. Сусу тэднийг нагац эгч гэж дууддаг юм. Өөр хэн ч байхгүй.
Бан: Сонс доо. Ийм дэгжин хувцастай бас үсээ ийм хөөрхөн самначихсан. Ээж, нагац эгч нар нь чамд зөндөө хайртай байж таараа. Би багадаа ийм азтай байгаагүй. Би хоёрдугаар ахынхаа багадсан хувцасыг өмсдөг байсан. Миний үсийг том ах самнаад дандаа хоёр өөр боочихдог байсан. Дээр доор. Манай гудамжны хүүхдүүд намайг дандаа шоолдог байсан. Явъя. Би гэрт чинь хүргээд өгье, за юу?
Охин: За.
Бан: Ээж чинь ирчихсэн хүлээж байж магадгүй.
Охин: Нээрэн үү?
Бан: Явъя.
Охин: Хөтөлье.
Бан: Хөтлөх үү?
Охин: Явъя.
Бан: явъя. Сусу.
Эр: Өршөөгөөрэй.
Бан: Манай аав нэг удаа төөрчихсөн. Би өдөр болгон уйлаад хайдаг байсаан. Тэгсэн чинь нэг өдөр...
Эр: өршөөгөөрэй...
Бан: Аав өөрөө хүрээд ирсэн.
Охин: За, эгч ээ. Энэ манай оёдлын газар.
Бан: Жиншиу оёдлын газар. Хөөе. Ийм эрт хаадаг юм уу?
Охин: Ээжийг явсанаас хойш эрт хаадаг болчихсон.
Хө: Сусу.
Охин: Аан
Хө: Чи гэртээ ирчихсэн болохоор ах нь явлаа.
Охин: За.
Хө: Санаа битгий зов. Ээж нь заавал эргэж ирнэ.
Эр: Зүүлт аваарай. Үзэж байгаад сонгоод аваарай.
Хө: Би явж ажлаа хийе дээ.
Бан: За.
Охин: Хө Хан ах аа, гялайлаа. Бан арь эгч ээ, би танд гэрээ харуулъя.
Бан: За.
Охин: Ийшээ.
Бан: Ардаа хаалгатай юм уу?
Эм: Авхай, үзэж байгаад ав.
Охин: Манайх энэ дотор байгаа. Тийм. Энд байгаа. Ээж бид хоёр энд амьдардаг. Сон эгч, Лу эгч хоёр тэнд амьдардаг.
Бан: Тэгэхээр гурван оёдолчин байх нь ээ.
Охин: Тийм. Лу эгч оёдлын газраа хараад асрамжийн газрын хүүхдүүдэд юм оёхыг заадаггүй.
Бан: Ойлголоо.
Охин: Ээж бид хоёр тэр өрөөнд амьдардаг. Би тань харуулъя.
Бан: Тэгж болох юм уу?
Охин: Болно оо. Явъя.
Бан: Явъя.
Охин: Ороод ир.
Бан: Чи ээжтэйгээ энд амьдардаг юм уу?
Охин: Тийм. Хар даа. Энийг ээж оёсон. Гоё болсон байгаа биз?
Бан: Энийг бүгдийг нь ээж нь оёсон юм уу?
Охин: Тийм.
Бан: Гоё юм аа. Үнэхээр гоё оёсон байна. Энэ... түрүүнийхээс арай өөр харагдаж байна. Энэ ээжийнх чинь биш байх.
Охин: Си Роу. Биш. Ээж энийг гудамжнаас олсон гэсэн.
Бан: Олсон?
Лу: Хэн бэ? Манай гэрт юу хийж байдаг билээ?
Бичиг: Лу Санжэн, оёдолчин
Бан: Би би би энд...
Охин: Лу эгч ээ. Энэ Бан арь эгч. Ээжийг олоход туслаач гэж би гуйсан юм.
Лу: Дэмий юм яриад. Сусу. Ээж чинь бараа авахаар явсан гэж би хэлсэн биз дээ? Түр хүлээж байгаарай. Надад хийх юм байна.
Эр: Зүгээр ээ. Лу авхай, яарах хэрэггүй. Би байшинг үзэж байя.
Охин: Гэхдээ ээж яваад олон хоночихлоо. Би ээжийгээ санаад байна.
Лу: Тэглээ гээд танихгүй хүн гэртээ авчирч яаж болдог юм?
Охин: За. Бан арь эгч ээ, би таныг гаргаад өгье. Бан арь эгч ээ, өршөөгөөрэй. Лу эгчид битгий уурлаарай.
Бан: Зүгээр ээ. Ээжтэй чинь сайн найзууд уу?
Охин: Тийм ээ. Тэд нар их дотно байдаг.
Бан: Аан. Ингэхэд Сон эгч чинь яагаад байхгүй байгаа юм?
Охин: Ээж Сон эгчийг төрсөн нутаг руугаа явсан гэсэн.
Бан: Аан. Сусу.
Охин: Аан?
Бан: Ээж чинь хаанаас бараа авахаар явсныг мэдэх үү?
Охин: Хэд хоногийн өмнө, Лу эгч ээжийг Шианфу руу явсан гэсэн.
Бан: Шанфу? Хол биш юм байна. Ингэе. Би найздаа хэлээд ээжийг чинь асуугаад өг гээд хэлчихье. Сураг гарвал би чамд хэлнэ ээ, за юу?
Охин: За.
Бан: Хурдан ор доо. Би ч гэсэн гэртээ харилаа.
Охин: Бан арь эгч ээ. Та хаана амьдардаг юм?
Бан: Би юу? Би тэр гудамжинд амьдардаг. Тэнд. Хашаанд нь илжигэн чихний мод байвал манайх гэсэн үг. За, ор ор.
Охин: Орлоо.
Бан: Ор доо.
Лу: Оёдлын газрыг танд даатгалаа шүү.
Эр: Санаа бүү зов. Надад даатгачих. Би явлаа.
Бан: Хөөе хөөе. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.
Эр: Одоо л саналаа. Танайх байшин худалдаж авах гэж байсан шд. Даанч танил харагдаад байсан юм.
Бан: Юу... Энэ... энэ оёдлын газрыг зарах гэж байгаа юм уу?
Эр: Тэгээд ч зогсохгүй. Арын хашааг нь ч гэсэн зарна гэсэн. Эндхийг авах юм уу?
Бан: Үгүй ээ. Үгүй. Гялайлаа.
Эм: Энэ...
********************
В: Ийм орой... явж байгаа юм уу? Энэ барилгад хүн амины хэрэг гарсныг мэдсэн үү?
7: Ноёнтон. Би түрүүн хэлсэн шд. Мэдсэн.
В: Тэгвэл нэг юм асууя. Фан барилгад гурван цогцос нууцаар оруулах ямар байсан бэ?
7: Мэдэхгүй ээ.
Т: Газар доорх ус зайлуулах хоолой.
В: Ус зайлуулах хоолой? Танайд байдаг юм уу?
7: Би мэдэхгүй ээ.
Т: Гал тогооны усны суваг газар доорх муу усны хоолойтой нийлдэг.
В: Аан. Тийм байж. Дотор хүн байх хэрэг байгаа юм уу?
Эр: Байлгүй яах юм. Энэ залуугаас өглөө олдсон цогцоснуудаас үнэртээд байсан эвгүй үнэр үнэртээд байна.
7: Байхгүй ээ. Ноёнтон. Үнэртсэн байсан ч би өдөржин наагуур цаагуур гүйж зөөгч хийдэг. Хаа нэгтээгээ үнэр шингэсэн байж болно шд. Тийм ээ. Тийм тийм.
В: Чамд боломж өгч байна. Үрэх хэрэггүй.
7: Боломж оо? Юу үрэх хэрэггүй гэж? Миний хэлсэн бүгд үнэн.
В: За яах вэ. Фан барилгын Фэн гурван хүн алж, цогцоснуудыг Фан барилгад ганцаараа нууцаар оруулж, даамлаасаа хариугаа авахын тулд хаврын цэнгүүний үеэр тайзан дээр унагасан. Хэрэг хаагдсан.
7: Та...
Бүгд: Ван байцаагч аа, хэргийг илрүүлсэнд баяр хүргэе.
7: Ноёнтон, гомдолтой байна. гомдолтой байна, ноёнтон. Би тийм зүйл хийгээгүй. Би зөвхөн цогцоснуудыг зөөхөд л тусалсан.
В: Хөөе. Цогцоснуудыг зөөсөн гэж байна.
7: Үгүй ээ, үгүй. Үгүй. Үгүй. Үгүй. Зөөж байхдаа би цогцос гэдгийг нь мэдээгүй. Би бас хэний ч алж, цогцосыг нь унагаагүй. Ноёнтон. Үнэн шүү. Үнэн.
В: Фэн. Үнэнээ хэлсэн чинь дээр шүү. Дахиад ганц л худал үг хэлбэл би хэргийг хаана.
7: За за за. Үнэнээ хэлье. Үнэнээ хэлье. Үнэнээ хэлье. Би... Би мөрийтэй тоглоом тоглох дуртай. Хэд хоногийн өмнө би мөрийтэй тоглоод өрөнд орчихсон. Тэ тэ тэгээд... мөнгө хүүлэгч гарыг маань ингэчихсэн. Нэг өдөр, газар доорх муу усны хоолойд би нэг хүнтэй таарсан. Тэр хүн надад надад тан, бас ууттай мөнгө өгөөд намайг Фан барилгад ажилд орж, хаврын цэнгүүн болохоос өмнө хориотой бараа оруулахад тусал гэсэн. Би цогцос гэдгийг нь үнэхээр мэдээгүй. Тэд нар надад үлдсэн мөнгийг нь дараа нь өгнө гэсэн. Тэгвэл би мөрийтэй тоглоомын өрөө төлчихнө. Надад зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй.
В: Тэр хүн ямар хүн байсан бэ?
7: Мэдэхгүй.
В: Хэргийг хаа.
7: Мэднэ ээ. Мэднэ. Мэднэ. Би мэднэ. Газар доорх хоолойд харанхуй байсан. Тэр хүн хар хавцастай, хар даавуугаар нүүрээ далдалсан байсан. Би царайг нь харж чадаагүй... Гэхдээ, тэр хүн хоолойгоо өөрчилж ярьж байсан ч, эмэгтэй хүн гэдэг нь тодорхой байсан. Би эмэгтэй хүн гэдгийг нь мэдээд дагах гэж оролдсон. Гэтэл намайг өшиглөчихсөн. Би шууд л газарт унасан.
Эм: Тэнэглэх хэрэггүй. Алчина шүү. Миний тухай хэн нэгэнд хэлэх юм бол чамайг ална.
7: Мэ мэдлээ.
В: Гялайлаа.
7: Талархах хэрэггүй.
В: Аваад яв.
7: Аан? Ноёнтон. Ноёнтон. Миний хэлсэн бүгд үнэн. Би огтхон ч худлаа яриагүй. Намайг явуулчих л даа, ноёнтон Намайг явуулчих л даа. Ноёнтон.
Гү: Ван байцаагч аа, хэргийг илрүүлсэнд баяр хүргэе.
В: Сайн багшийн л ач. Фэн энэнээс өөр юм мэдэхгүй гэсэн. Та нар сая сонссон биз дээ?
Гү: Үнэхээр сонирхолтой.
В: Та энд байгаагүй бол би тэгж хашгирахгүй байсан юм. Нээрэн, тайзан дээр байсан цогцоснуудын хэн болохыг тогтоосон. Бидэнд одоогоор өөр мэдэх юм алга. Өндөр албан тушаалтай түшмэлүүд. 5-р зэрэгтэй.
Жао: Тийм өндөр зэрэгтэй юм уу? Хэн юм?
В: Кайфэний байцаан шийтгэх газрын тээврийн мөрдөгч Жао Муяан. Давс, төмрийн хэлтсийн дэд дарга Юүэ Чидэ. Бас Сангийн яамны зүүний бүлгийн Жан Чи
Жао: Нэг л танил сонсогдоод байх чинь?
Ю: Улаан торгон дээр нэрийг нь бичсэн эмэгтэйчүүд хэн байсан бэ?
В: Шалгаж байгаа. Тэдний хэд нь сураггүй алга болсонд тооцогдож байгаа.
Жао: Гү мөрдөгч өө. Яаюан өргөөний эзэн яасан бэ?
Гү: Яав л гэж? Захирагч хүртэл тэднийг зочилж байсан. Ордноор дүүрэн найз нөхөлдэй. Тэнрийг шалгах боломжгүй.
Жао: Одоо тэгээд яах вэ?
Гү: Одоо... бидэнд хоёрхон боломж байна. Нэг. Энэ гурван хохирогчоос эхэлнэ. Кайфэний байцаан шийтгэх газарт даатгана. Хоёр. ...
Жао: Газар доорх ус дамжуулах холойг шалгана. Хэн шалгах вэ?
Ю: Ус дамжуулах хоолойг би шалгая.
Жао: Хөөе хөөе. Болохгүй. Эхнэр, хэтэрхий аюултай. Хэрэггүй.
Ю: Ус дамжуулах хоолойг “зовлонгүй нүх” ч гэж нэрлэдэг юм. Зүүн хүрээний олон аюултай хэрэгтнүүд тэнд нуугдаж байдаг. Ямар ч түшмэл байсан алах хүмүүс. Тийм болохоор Кайфэний хүмүүс тийшээ очиж болохгүй. Би шалгая.
Жао: Болохгүй ээ. Та нар өөр хүн явуул.
Гү: Жао. Эхнэрээсээ суралц. Ван Фу.
В: Байна...
Жао: Ван байцаагч аа. Өөр хүн явуул. Манай эхнэр болохгүй.
Ю: Гү мөрдөгч өө. Энийг надад даатгачих.
В: Вэн авхайд талархая.
***************
Жао: Өргөөтэй болох ийм хэцүү гэдгийг мэдсэн бол тэрэнд ажиллахыг зөвшөөрөхгүй байсан юм.
Ю: Байгаа зүйлдээ таларх. Захиалга гүйцэтгэж мөнгө олохоос энэ нь хамаагүй амар.
Жао: Өөр шүү дээ. Эцэст нь би ямар ч хэрэггүй амьтан.
Ю: Санаа битгий зөв. Би заавал эрүүл саруул эргэж ирнэ.
Жао: Эхнэр. Чамд өгөх юм байна. Май. Энийг ав.
Ю: Энийг хэзээ хийсэн юм?
Жао: Таалагдаж байна уу?
Ю: Тийм. Гоё болж.
Жао: Би бүх насаараа чамд дэнлүү асааж өгөхийг хүсч байна.
Ю: Жао Буёоу. Чи ийм олон дэгжин зүйл хийж чаддаг юм чинь мухлаг нээж болох юм байна.
Жао: Шүхрийн мухлагаа хаагаад ийм дэнлүү худалдаалбал ямар вэ? Эхнэр Шан Шилиу үхсэн. Одоо гэртээ эргээд ир.
Ю: Гэхдээ захиалагчийг олоогүй байгаа. Гэртээ санаа амар байж чадахгүй нь.
*****************
Аав: Энэ дүпү бэрийн хийдгийг гүйцэхгүй юм байна.
Жао: Бараг л адилхан. Жаахан л тэсчих. Бэр чинь удахгүй ирнэ ээ. Хөөе хөөе, аав аа. Гарыг чинь арччихсан. Савхаар ид. Бан арь яагаад гарч ирэхгүй байна? Бан арь. Яасан? Яагаад дэвслээд байгаа юм? Ингэж байгаад шат цөмрөх вий дээ.
Бан: Хоёрдугаар ах ирээгүй. Шөнөжин дуу чимээ гаргах хүн ч байхгүй. Би сайн унтаж чадсангүй.
Жао: Зүгээр ээ. Өнөө орой
Аав: Би ятга тоглож өгөмз.
Жао: Бан арь. Өчигдөр нь ах нь чамайг хэрэг дээр ажиллуулаагүй. Уурлах хэрэггүй.
Бан: За. Том ах аа. Та надад зөндөө санаа тавьдаг, хоёрдугаар ахад ч гэсэн тэгж болохгүй юм уу?
Жао: Санаа тавьж байгаа. Би шөнө суугаад Байцаан шийтгэх яаманд юунаас болгоомжлох, бас хэрэг болох зүйлсийг жагсаагаад биччихсэн.
Бан: Хөөх. Мундаг юм аа.
Аав: Байцаан шийтгэх яамнаас халагдчихсан хүний зөвлөгөө ямар л хэрэг байв гэж?
Жао: Надад харин амаргүй байсан. Тийм болохоор л Мо арийг тийм зүйлтэй битгий таараасай гэж байгаа юм. Хаалга цохиж байна. Хоёрдугаар ах чинь цайгаа уухаар ирж байгаа юм бол уу?
Бан: Тийм юм бол уу?
Жао: Хөөе. Бяцхан охин, ямар хэнтэй уулзах гээ вэ?
Бан: Аав аа.
Охин: Ахын мэндийг эрье. Танай хашаанд илжигэн чихний мод байсан. Энэ Бан арь эгчийн гэр мөн үү?
Жао: Мөн мөн.
Бан: Сусу. Сусу.
Охин: Бан арь эгч ээ.
Бан: Сусу.
Охин: Эгч ээ.
Бан: Цайгаа уусан уу?
Охин: Үгүй. Лу эгч өнөөдөр завгүй болохоор юм авч идээрэй гээд мөнгө өгсөн. Эгч ээ. Би танаас идэх юм авч болох уу?
Бан: Чамайг даа. Манай хоолны газар биш шд. Юу гэж хоолны мөнгө авах юм? Ид.
Охин: Эгч ээ, тэгвэл ингэе. Би энэ уутыг өөрөө оёсон. Энийг танд өгье. Ээж надад бусдын юмыг зүгээр авч болохгүй гэж хэлсэн.
Бан: Яагаад ийм эгдүүтэй болчихдог байна аа.
Жао: Энэ хүүхдийг сайн сургасан байна.
Бан: За яах вэ. Би энийг хураачихаад ирье. Тэгээд хоолоо идье.
Охин: За.
Бан: Том ах аа.
Жао: Аан?
Бан: Дахиад зутан байгаа юу?
Жао: Байгаа байгаа байгаа. Энэ... Энийг идчих.
Бан: Том ах аа.
Жао: Ах нь цадчихсан. Аав аа, та нар хоолоо ид. Би эхнэрийнхээ хоолыг хүргэж өгье.
*****************
Ван: Гү Жэн. Чамайг Яаюань өргөөнөөс хөөгдөөд гарсан гэж сонслоо. Фан барилгад гарсан хүн амины хэрэгтэй холбоотой юу? Хүн амины хэрэгтэй холбоотой болохоор л Яаюань өргөө рүү яар очсон биз дээ? Чшш... Тэрнийг илчил. Тэрнийг илчлээд манай аавыг тэрнээс холдуулаад өг.
Гү: Хэнээс?
Ван: Луан Хуй. Луан Хуй муу хүн. Аав тэрэнтэй хэтэрхий ойртоод байна. Энэ янзаараа удаан үргэлжилж болохгүй. Тэгэхээр чи надад тусал.
Гү: Луан Хуй муу хүн гэдгийг мэдэж байгаа бол гэртээ хариад аавдаа хэлэхгүй яасан юм?
Ван: Аавтай уулзаж чаддаг байсан бол чам дээр ирэх ямар хэрэг байгаа юм?
Гү: Манай Кайфэний байцаан шийтгэх газар хэргийг журмын дагуу шалгадаг. Надаар яаж туслуулахаа мэдэхгүй байгаа бол буцаад яв.
Ван: Гү Жэн. Чи надад тусал. Надад туслахгүй бол, чамайг аавд хэлнэ. Намайг тэмтэрсэн гэж.
Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.
Дүү: Сүн гүрний гүүр барих өндөр хөгжилтэй технологийн талаар та нарт хэлж өгье гэж шийдлээ. Кинон дээр би хүүхдүүдэд баганагүй, нуман хэлбэртэй гүүрийг яаж барих талаар зааж өгсөн. Савхнууд дэлгэгдэж гүүр болсон. Тэгэхээр ганц ч хадаас ашиглахгүйгээр бөх бат гүүр барьж болж байсан. Кайфэний Солонгон гүүрийн ийм аргаар барьсан байдаг. Гол нум, гүүрний тавцан, тулгуур гэсэн хэсгүүдээс бүтдэг. Гол нуман хэсгийн дам нуруу, нуман хэсэг нь хэвтээ тогтвортой байдлаар хийгдсэн байдаг. Баганагүй хийгдсэн болохоор үерийн үеэр үүсэх хохирлыг багасгадаг байжээ. Эрт дээр үед бетон ашиглахгүйгээр Сүн улсын иргэд өөрсдийн ухаанаар нуман гүүр барьж чаддаг байсан байна. Үнэхээр гайхалтай.
18-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home