Канэки: Ээж... Ээж... Ризэ.
Ризэ: Уулзалгүй удаж, Канэки. Юу болсон бэ? Нэлээн зодуулжээ. Инээд хүргэмээр юм. Эзэн чинь ирлээ.
Ямори: Хэд хүртэл тооллоо?
Канэки: Таван зуун... тавин ес... Таван зуун... тавин хоёр...
Ямори: Энэ хувинг дүүргэнэ дээ.
Канэки: Ямори надад 1000-аас 7 секундийн зайтай доош тоол гэсэн.
Канэки давхар: Таван зуун... гучин...
Канэки: Анхандаа тэр тушаалыг ойлгоогүй ч...
Канэки давхар: Найман...
Канэки: гэхдээ миний оюун санааг алдуулахын тулд тэгснийг ойлгосон. Би тэдгээр тоонуудыг тоолсоор байсан.
Канэки давхар: Таван зуун... хорин дөрвөн...
Канэки: Тэгээд Ямори миний гар хөлийн хурууг... маш олон удаа... олон удаа, удаа дараалан. олон удаа...
Канэки давхар: Таван зуун...
Канэки: олон удаа...
Канэки давхар: арван...
Канэки: Хуруунууд минь буцаад ургах болгонд.
Канэки давхар: Таван зуун...
Канэки: Би мангас болж байгаагаа мэдсэн.
Ризэ: Өглөөний мэнд.
Канэки: Ризэ? Чи амьд юм уу?
Ризэ: Тийм зүйл одоо хамаагүй биз дээ? Хэлээч, Канэки ээж чинь ямар хүн байсан бэ? Саяхан ээж гэсэн дээ. Тэр хүн үү?
Канэки хүүхэд: Гэртээ ирлээ.
Ээж: Тавтай морил.
Ризэ: Канэки чи юу?
Канэки хүүхэд: Хар даа, ээж.
Ризэ: Хөөрхөн юм аа?
Канэки хүүхэд: Үүнийг юу гэдэг юм?
Ризэ: Юу хийж байгаа юм?
Канэки: Миний уншиж чадахгүй ханзыг, аажуухнаар бичиж над галиглаж өгдөг байсан.
Ризэ: Ээж чинь хаашаа явж байгаа юм?
Канэки: Ажил руугаа.
Ризэ: Энэ хэний өрөө вэ?
Канэки: Аавын минь уншлагын өрөө.
Ризэ: Ямар хүн байсан бэ?
Канэки: Мэдэхгүй ээ. Намайг ухаантай болохоос өмнө нас барсан. Гэхдээ аавын үлдээсэн номын ачаар уран зохиолд дуртай болсон.
Ризэ: Ганцаараа ганцаардаагүй юу?
Канэки: Үгүй ээ, аавын ном болон ээж минь сайхан сэтгэлтэй байсан учир. Үнэхээр гайхалтай хүн байсан шүү. Гэрийн ажлаа хийгээд, өл зогоохгүй л явж чаддаг байсан бид хоёр. Үргэлж инээмсэглэж өөр хүнд асуудал удахгүй. Бүх хүнтэй сайхан харьцдаг. Миний бахархал байсан.
Ээж: Кэн, өвдөлт мэдрэх нь зүгээр ээ. Чам шиг сайн хөвгүүд энэ бүхнийг үл харгалзан аз жаргалыг олж чадна.
Канэки: Бусдыг өвтгөдөг хүн байснаас өвддөг хүн нь байсан дээр. Сайхан сэтгэлтэй хүмүүс тийм зүйлээс л аз жаргал олж чадна. Тэрийг надад ээж минь зааж өгсөн.
Ризэ: Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байжээ. Тэгээд л ийм зүйл болж байгаа юм.
Ямори: Канэки чи ч гоё юм аа. Яагаад чамд ингэж хандаад байгааг мэдэх үү? Ойлгосон эсэхийг чинь мэдэхгүй ч, чиний нөхөн төлжих чадвар маш сайн. Каноүгийн туршилтын үр дүн. Тэр эмч Ризэг ашиглаж чамайг бүтээсэн. Нэг нүдэт. Ризэгийн үнэр. Тэр бол чи Канэки. Улаан толгойт хятадын зуун хөлтийг мэдэх үү? Үүнийг чиний чих рүү хиймээр байна. Болно биз дээ?
Канэки: Үгүй ээ, гуйж байна битгий. Үгүй ээ, би хүсэхгүй байна. Боль... Боль.
Ямори: Өө үгүй ээ, гайхалтай. Чамайг алаад, идмээр байна. Ална... чамайг ална. Чамайг одоо алчхаж болно биз дээ? Идчихэж болно биз дээ? Алуулмаар байна уу? Идүүлмээр байна уу?
Канэки: Намайг алаач, гуйж байна.
Ризэ: Өвтгөдөг хүн байснаас өвдөх хүн нь байсан нь дээр. Үргэлж тэгж бодож амьдарч байсан юм уу?
Канэки: Ээж минь тэгж заасан болохоор...
Ризэ: Тэгээд үгийг нь дагасаар ирсэн юм уу? Юу вэ? Уйтгартай юм бэ. Түүнийг тамд шатаасай гэж бодохгүй байна уу? Чиний ээж чинь үнэхээр сайхан сэтгэлтэй гайхалтай хүн байсан болов уу? Тэр юу юм?
Канэки: Тэтгэмж.
Ризэ: Хэнийх?
Канэки: Ээжийн эгч. Үргэлж санхүүгийн бэрхшээлтэй болчихлоо гээд, ээжээс мөнгө ирж асуудаг байсан. Өдөр нь цагийн ажил хийж, шөнө нь хог түүж, чөлөөт цагаараа гэрийн ажлаа хийнэ. Ээж ерөөсөө амрахгүй ажилласаар байхад. Ээж? Зүгээр үү?
Ээж: Зүгээр ээ.
Ризэ: Тэгээд?
Канэки: Тэгээд... Хэтэрхий их ажилласан. Би ганцаараа болчихсон. Надад гэр гэх газар үлдээгүй.
Хидэ: Хөөе, Канэки хэр удаан гэртээ байх гэсэн юм бэ? Чамайг өөрийгөө тэгээд түгжчихээр чинь надад ямар хэцүү байсан гэж бодно?
Канэки: Өө тийм, нэг л байсан. Миний очиж болох газар байсан.
Хидэ: Канэки, хэрэв чи гөүл байсан бол 2 бүлгийн Ёшикаваг идэх үү? Чиний хайртай?
Канэки: Үгүй ээ, идэхгүй ээ. Бас түүнд тийм ч хайртай биш. Хидэ л ганц миний сэтгэлийн дэм байсан.
Ризэ: Сайн найз чинь биз дээ? Гэхдээ тэрийгээ ч бас алдах нь дээ? Өөрийнхөө буруугаас болж.
Ямори: "Энэ ертөнцийн бүх зовлон зүдүүр хувь хүний чадваргүй байдлаас үүдэлтэй." Надад үүнийг хэлсэн хүн үнэхээр новш байсан. Гэхдээ одоо бол түүнд талархдаг. Канэки сүүлийн хэдэн өдөрт би нэг зүйлийг сайн ойлголоо. Чиний биеийн чадавх чинь яах вэ, сэтгэлийн тэнхээ чинь хүртэл сайн бололтой байсан. Тэгээд тэрийг чинь нэг шалгахаар үзсэн юм. Эрэгтэй болон эмэгтэй нэг нэгнийгээ маш их хайрлах. Алийг нь алах уу сонго. Одоо хүртэл би хоёроор чамайг асруулсан. Тусламж ирнэ гээд найдаж байсан биз дээ? Энэ хоёрыг аврагчаа гэж бодсон биз дээ? Аль нь юм? Сонгохгүй бол хоёуланг нь ална шүү. Хүлээ, дахиад давтаад өгье. Алийг нь авармаар байна.
Канэки: Яагаад би гэж? Яагаад би шийдэх ёстой юм бэ?
Ямори: Алив ээ, хурдан сонго.
Канэки: Ийм зүйлийг сонгож чадахгүй. Ингэхээр чинь би алсан юм шиг болно.
Ямори: Сонго. Сонго. Сонго. Эрэгтэй нь уу? Эмэгтэй нь уу? Баруун уу? Зүүн үү? Сонго.
Канэки: Сонгож чадахгүй ээ, хүн алмаар байвал намайг ал.
Ямори: Ойлголоо. Сайн харж бай. Энэ үү? Энэ үү? Нэгийг нь сонго. Үхэх нь байна шүү, Канэки? Алив, алив. Сонго. За? Яаж байна? За?
Шү: Намайг сонго, Канэки. Харү... Харү үхэх нь байна. Намайг сонго, сонгооч Канэки.
Ямори: Эвдэрчихлээ шүү дээ тэр. Бүгд чиний буруу.
Канэки: Миний буруу биш... Үгүй ээ, бүгд миний буруу.
Ризэ: Одоо ойлгоод яах юм бэ? Чи энд ингээд суугаад л өөрийгөө дахин дахин буруутгаад л, тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Өөрчлөгдөх гэж оролдохгүй байна. Бүгд чиний буруу. Тэр нь ойлгомжтой биз дээ? Ийм болсон нь хэний буруу билээ? Тохиолдол уу? Осол уу? Хувь заяа? Хувь заяа гэж зүйл байхгүй ээ. зүгээр л нэг нөхцөл байдал, дараагийн нөхцөл байдлын хослол. Тэр нөхцөл байдлыг бүтээсэн нь хэн билээ? Хэн билээ? Чи шүү дээ. "Энэ ертөнцийн бүх зовлон зүдүүр хувь хүний чадваргүй байдлаас үүдэлтэй." Түүний зөв биш үү? Энэ бүх эмх замбараагүй байдал нь чиний энэ ертөнцөд хандах тэнэг хандлагаас үүссэн. Чи бол тэнэг, тэгээд надад хууртагдаж. Эмчээр тоглуулж мангас болчихсон. Бүгд чиний буруу. Хүнийг өвтгөх хүн байснаас, өвдөх хүн нь байсан нь дээр. Тийм болохоор л ийм зүйл болсон юм. Чи хүчтэй Ямориг алж чадахаар байсан бол, тэр хоёр аврагдах байсан. Эрэгтэйг нь сонгосон бол эмэгтэй нь аврагдах байлаа. Тэр үед ч бас чи хүчтэй байсан бол.
Канэки: Рёоко. Боль.
Ризэ: Үүнээс цааш ч бас.
Канэки: Тоүка. Хинами.
Ризэ: Чиний үнэ цэнтэй хүн чинь ч бас...
Канэки: Хидэ.
Хидэ: Чи бол мангас.
Канэки: Үгүй ээ, би...
Хидэ: Яагаад надад хэлээгүй юм бэ? Чи дахиад л сонгож чадаагүй болохоор... ийм зүйл болсон.
Ризэ: Харав уу? Энэ бол чиний сонгосон зам. Энэ бол чиний сонгосон ирээдүй. Яагаад уйлаад байгаа юм бэ? Яагаад гуниглана вэ? Чи өвтгөхөөс илүү өвдөх замыг нь сонгосон биз дээ? Сайхан сэтгэлтэй гайхалтай юм. Гэхдээ хоёуланг сонсоод байгаа юм шиг хэрнэ хоёуланг нь хаяж байна. Ээж чинь ч бас адилхан. Тэр тэвчих боломжгүй дүүгээ буцаасан бол, өөрийгөө тэгж ядрааж үхэхгүй байсан.
Канэки: Амаа тат.
Ризэ: Тэнэгхэн ээж вэ. Үнэхээр чамд хайртай байсан бол, тэр тэнэг дүүгээ хаях байсан юм.
Канэки: Боль.
Ризэ: Дотроо ч бас чи тийм зүйлийг хүсэж байсан биз дээ?
Канэки: Ээж... Яагаад? Яагаад намайг ганцааранг минь орхисон юм бэ? Санаж байна. Ганцаараа баймааргүй байна. Та намайг сонгосон байгаасаа гэж хүссэн. Миний төлөө амьдрахыг хүссэн.
Ризэ: Нагац эгчээ хаяад ч хамаагүй юу?
Канэки: Хаяад ч хамаагүй.
Ризэ: Өөр нэгнийг гэмтээгээд ч хамаагүй юу?
Канэки: Гэмтээгээд ч хамаагүй.
Ризэ: Амийг нь аваад ч хамаагүй юу?
Канэки: Аваад ч хамаагүй.
Ризэ: Сайн хүү. Тийм шүү, Канэки. Нэгийг хаяад ч хамаагүй хамгаалах ёстой зүйл байдаг юм Ээж чинь тэгж чадаагүй. Тэр бол сайхан сэтгэл биш. Зүгээр л сул дорой байсан төдий. Түүнийг хаях хангалттай зориг байгаагүй. Чи ч бас өөрийгөө ингэж өөрийгөө өвтгөх юм уу? Ямори шиг залууг өршөөх юм уу?
Канэки: Үгүй ээ. Өршөөхгүй.
Ризэ: Аогири хүчтэй болох юм бол, хэзээ нэгэн цагт 20-р тойрогт ч бас шуугиан тарих биз.
Канэки: Тийм зүйл болгохгүй.
Ризэ: Чиний хайрт найз Хидэ, Антэйкүгийн хамтрагч нар чинь ч бас, саяныхтай адил зүйл туулж магадгүй.
Канэки: Миний гэрийг булаах гэсэн хэнд ч өршөөл үзүүлэхгүй.
Ризэ: Чамд тийм хүч байгаа юу?
Канэки: Байгаа.
Ризэ: Намайг хүлээж авна гэсэн үг үү?
Канэки: Үгүй ээ, тийм биш. Би таныг давахад л болно.
Ризэ: Тэрийгээ буруу шийдвэр гэж бодож байсан ч уу?
Канэки: Буруу нь би биш. Буруу зүйл нь... энэ ертөнц.
Ризэ: Ингээд болно. Канэки. Амьдрах гэдэг нь бусдыг залгих. Идээрэй.
Канэки: Би бол Гөүл.
Ямори: Канэки. Бидний энэ онцгой цаг үе дуусах нь байна. Тагтаа нар ойртож байна. Тэднийг зохицуулах нь миний ажил. Аогиригийн зорилго бол саад болсон зүйл болгоныг устгах. Хүн мэдээж ч гэсэн гөүл хүртэл багтаж байгаа. Аогиригийн эсрэг зогсох гөүлүүд... чиний ажиллаж байсан Антэйкү байх аа? Тэд ч бас Аогиригийн... устгах ёстой бай нарын нэг. Канэки, надаар авахуулаач. Эцэст нь бүгдийг нь идүүлээч.
Ризэ: Хөгжилтэй юм бэ. Үнэхээр л өчүүхэн эр юм даа.
Ямори: Яах аргагүй чи шилдэг нь. Би булаагаад өгье.
Канэки: Новш чинь. Муухай юм.
Ямори: Юу? Чи муу... намайг хазсан юм уу?
Канэки: Бараг л муудах гэж байгаа загасны гэдэс шиг.
Ямори: Тавихгүй дээ.
Канэки: Одоо ийм зүйл намайг өвтгөнө гэж бодоо юу?
Ямори: Ална даа. Алах болно! Алах болно! Алах болно! Чамайг жижиг жижиг болгоод иднэ. Алах болно. Мөч мөчөөр чинь таслаад алах болно. Канэки.
Канэки: Одоо... Миний ээлж. 1000-аас 7-г хасаж тоол. Дахиад хэлье. 1000-аас 7-г хасаж тоол. 1000-аас 7-г хасаж тоол.
Ямори: Ё-Есөн зуун... ерэн гурав... Ё-Есөн зуун... наян зургаа... Есөн зуун... далан ес... Есөн зуун далан хоёр... Есөн зуун жаран тав...
Канэки: Намайг идэх гэж оролдсон байх аа. Тэгэхээр надаар идүүлэх нь аргагүй биз дээ?
Back to episodes Go home