Tokyo Ghoul 10

Эм: За, хяналтын төв байна.

Марүдэ: Марүдэ байна, байдлыг илтгэ.

Эр: Аогири мод байж болзошгүй гөүлийн бүлэглэл бидэн рүү дайрч байна.

Марүдэ: Юу болсон бэ?

Эр2: Тэр сүүлийнх нь байсан.

Марүдэ: Чи муу хэн бэ?

Это: Бүгд дууссан уу?

Татара: Тийм. Явах уу, Это?

Это: За, Татара.

Ёшимүра: Муухай юм. Бид тэдний талаар мэдэх үү?

Ёмо: Тэд өөрсдийгөө Аогири мод гэж нэрлэсэн гөүлийн бүлэглэл. Тэдний яг таг тоог мэдэх боломжгүй байгаа. гэхдээ удирдагч нь... Нэг нүдэт хаан.

Ёшимүра: Нэг нүдэт үү? Ёмо Аантэйкү рүү буцацгаая.

Канэки: Ойрд ч үйлчлүүлэгч ирэхгүй байна шүү.

Тоүка: Тагтаа нар ихэссэн болохоор. Хүн бүр болгоомжтой байж гарахгүй байгаа.

Канэки: Тавтай морил.

Банжоү: Менежер чинь байгаа юу?

Канэки: Нөгөө...

Банжоү: Менежер чинь байгаа юу гэлээ?

Канэки: Менежер гадуур байгаа.

Банжоү: Тэгвэл хаашаа явсан юм?

Тоүка: Хөөе, чи. Гэнэт ирээд юу вэ? Хэрэг байгаа бол ядаж нэг кофе захиалаад суугаач.

Банжоү: Юу гэнэ ээ?

Канэки: Менежерт хэлэх зүйл байвал дамжуулаад өгч болно.

Банжоү: Та нараас ч бас асуух зүйл байна. Камиширо Ризэг мэдэх үү? Намайг Банжоү Казүичи гэдэг, 11-р тойргоос ирлээ. Ризэг тэнд байхад нь таньдаг байсан юм.

Тоүка: Тэгээд яагаад Ризэг энд байгаа гэж бодоо вэ?

Банжоү: Ризэ 11-р тойргоос явах үедээ, энэ кофены газрын тухай юм хэлсэн. Энэ чинь... Чамаас яагаад Ризэгийн үнэр гардаг билээ?

Тоүка: Хөөе. Битгий үймүүлээд бай.

Эр: Банжоү.

Банжоү: Чи юу? Чи Ризэгийн найз залуу юу?

Канэки: Үгүй ээ, бид тийм биш.

Банжоү: Бид ээ?

Канэки: Буруугаар ойлгоод байна. Буруугаар ойлгоод байна шүү дээ.

Эм: Банжоү, тэсээрэй.

Канэки: Уучлаарай.

Эм: Ухаан алдаж.

Эр: Мэдсэн юм аа. Уучлаарай манай удирдагчийг.

Тоүка: Сул дорой юм бэ.

Эр: Шинохара болон Амон орлоо.

Амон: Тусгай туслах мөрдөгч Чино, ахлах мөрдөгч Тайнака. Тусгай мөрдөгч Аримагийн хуучин хамтрагч болох, Ахлах мөрдөгч Хирако хүртэл. Тусгай мөрдөгч Күройва ч бас оролцож байгаа юм уу?

Марүдэ: Бүгдээрээ сууцгаа. Мэдэж байгаачлан 11-р тойргийн салбар дайралтад өртсөн. Дайсан маш бага хугацаанд эзэлсэн ч хэрэг гарсан газар дээр цагдаа нар очиж шалгахад амьд үлдсэн хүмүүсийн тоо... 0.

Эр: Аа сэрчихлээ.

Канэки: Зүгээр үү? Саяны явдалд уучлаарай.

Банжоү: Нэр чинь?

Канэки: Канэки.

Банжоү: Канэки юу? Харагдаж байгаагаасаа илүү хүчтэй юм аа?

Канэки: Үгүй ээ, тийм биш.

Банжоү: Ризэ яагаад чамайг сонгосон шалтгаан байгаа биз?

Канэки: Буруугаар ойлгоод байна аа, Банжоү? Ризэ бид хоёр тийм харилцаатай биш.

Банжоү: Буруу байсан юм уу?

Канэки: Тийм.

Банжоү: Уучлаарай, ойлголоо миний буруу.

Канэки: Зүгээр дээ, толгойгоо өргө.

Банжоү: Үгүй ээ, ингэхгүй бол амьд явж чадахгүй. Тэгээд Ризэ одоо хаана байгаа юм?

Канэки: Ризэ... Энд байхгүй ээ. Энд байхаа больсон.

Банжоү: Ойлголоо. Нэг газраа удаан байхгүй хүн л дээ.

Канэки: Уучлаарай тус болж чадсангүй.

Банжоү: Сонс доо, Канэки, чамаас гуйх зүйл байна.

Канэки: Гуйх зүйл ээ?

Банжоү: Тийм ээ, түүнийг дахиж харвал үүнийг хэлээрэй. Зугт гээд. Хэдэн сарын өмнө Аогири мод хэмээх гөүлийн бүлэглэл, 11-р тойргийг эзэлсэн. Тэд 11-р тойргийн гөүл биднийг устгаж дараа нь тагтаа нарыг онилсон. Тэд хүчтэй шүү. Одоо бол 11-р тойргийн бүх тагтаа нар үхээ биз. Би одоо хүртэл тэдний дор байгаа ч, Тэд Ризэг хайж байгаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ яавч сайны дохио биш.

Канэки: Ризэ?

Банжоү: Тэд удахгүй 20-р тойргийг онилох байлгүй. Хэн ч үглэхгүй ээ, та нар ч бас зугтсан нь дээр. Эс үгүй бол...

Канэки: Банжоү.

Аяато: Юундаа дэмий сэлгүүцээд байгаа юм, Банжоү? Цусаар бөөлжиж чадахгүй болтлоо дахиад зодуулах юм уу?

Банжоү: Аяато... Хөөе.

Канэки: Тоүка.

Тоүка: Аяато.

Канэки: Тэгэхээр энэ Тоүкагийн...

Аяато: Уулзалгүй удаж, тэнэг эгч ээ.

Тоүка: Хаана байсан юм бэ, муу тэнэг?

Аяато: Гадуур нийгмийг ажиглаад л. Амар тайван оршин суух танаас ялгаатай нь.

Тоүка: Муу бацаан.

Аяато: Бацаан нь та биз дээ? Бодит байдалтай нүүр тулах цаг болсон.

Ямори: Дууссан уу? Аяато, саад болчихъё.

Банжоү: Яагаад тэд хүртэл?

Нико: Саад болсонд өршөөгөөрэй.

Сүзүяа: Өө хэцүү зүйл боллоо шүү, би хаана байна аа? Өө цагдаагийн хайрцгийг оллоо. Азтай өдөр байна шүү.

Марүдэ: Тэд өөрсдийгөө Аогиригийн мод гэдэг. Бидний мэдэж байгаагаар 200 гаруй гишүүнтэй. Өмнө нь ийм олон гөүл цугларах зүйл болж байгаагүй.

Эр: Тэдний зорилго юу юм бол?

Марүдэ: Мэдэхгүй ээ? Юу ч гэсэн 11-р тойргийг булаалгасан. Тэр бол баттай. Энэ зүйл нийтэд ил болох үед, ганцаараа хөдөлж байсан гөүлүүд Аогиригийн модонд элсэх биз. Энэ бол хүн болон гөүлүүдийн дайн. Тийм болохоор та нар ч бас амиа надад өг. Тушаал шүү, татгалзах эрх байхгүй. Одооноос, 11-р тойрогт тусгай-

Сүзүяа: Өршөөгөөрэй. Шинохарагийн хамгаалагч, Сүзүяа Жүзоү байна. Төөрөөд хоцорчихлоо.

Эр: Өө ёстой нэг.

Сүзүяа: Тусалж дэмжээрэй.

Ямори: Хөөе, Аяато.

Нико: Өө яана аа. Эгч чинь байгаа гэж сонссон ч. Та хоёр царайлаг биш үү. Атаархаж байна шүү.

Аяато: Намайг олчихлоо шүү, Ямори.

Ямори: Банжоүг л дагасан юм. Танай хүмүүс ч нэгдүгээр зэрэглэл юм аа.

Банжоү: Ризэ энд байхгүй.

Ямори: Өмхий үнэр үнэртэж байна. Миний хамгийн үзэн яддаг үнэр. Хөөе, Нико, энэ болох уу?

Нико: Болно оо, хурдан хулгайлаад аваад явцгаая.

Ямори: Тийм дээ?

Тоүка: Хулгайлах аа? Юундаа хүссэнээрээ.

Ямори: Хүссэнээрээ? Хүчтэй нэгэн нь хүссэнээ хийдэг юм.

Тоүка: Канэки.

Ямори: Тулалдах уу эсвэл бууж өгөх үү? Аль нь вэ? Томоотой байх юм бол одоохондоо шалбархайгүй шүү. Гэхдээ одоохондоо л.

Нико: Өө яана аа.

Ямори: Нэг нүдэт үү?

Тоүка: Муу новш.

Аяато: Сул дорой юм аа, Тоүка. Яг л аав шиг.

Тоүка: Аав... бидний төлөө тулалдсан. Чи юугаа мэдэх юм?

Аяато: Ойлгохгүй байгаа зөвхөн чи, Тоүка. Аав ээж хоёул үхсэн. Юу ч хамгаалж чадахгүй шууд л амиа алдсан. Гэхдээ би бол өөр. Гөүл хүнээс илүү гэдгийг шавж нарт ойлгуулах болно. Та энэ далавчтайгаа хаашаа ч нисэж чадахгүй. Шавж шигээ мөлхөөд яв.

Нико: Аяато догь юм аа.

Канэки: Тоүка.

Ямори: Энэ чинь дажгүй сэрүүн хэвээрээ байна шүү. Үнэхээр түүнийг сануулж байна шүү.

Нико: Жоохон атаархаж байна шүү.

Ямори: Үнэхээр хатуу самар уу? Тэгвэл энэ яаж байна? Бас энэ... Энэ яаж байна? За тэгвэл энэ яаж байна? Энэ? Энэ яаж байна? Таалагдаж байна уу?

Тоүка: Канэки...

Ямори: Энэ яаж байна даа? Энэ яаж байна? Гайхалтай, ерөөсөө эвдрэхгүй байна.

Банжоү: Ямори бид ингээд явах болохоор.

Нико: Мачо сахалтын зөв.

Ямори: Нико...

Нико: Өө гайхалтай. Үүнийгээ хариад ч бас үргэлжлүүлцгээе, Ямори.

Ямори: Баярлалаа, Нико.

Нико: Асуудалгүй ээ.

Аяато: Банжоү, тэр нэг нүдтийг баглаад 11-р тойрог руу буцацгаая.

Ёшимүра: Зүгээр үү? Тэд түүнийг аваа яваа биз? Ёмо бүгдийг нь цуглуул. Антэйкү хэсэгтээ хаагдах нь.

Марүдэ: Зохион байгуулалттай хөдөлгөөний шинж тэмдэг илэрч байгаа нь тодорхой. Аогиригийн модны талаар мэдэх зүйлс энэ. Хурдан тэднийг хөөмөөр байгаа ч, бид тэвчээртэй байх ёстой. 7 хоногийн дараа эхлэх болно. Тэр хүртэл 11-р тойргийг нүүлгэн шилжүүл. Цагдаа нарыг ашигла. Хэвлэл мэдээллийнхэнтэй би харьцах болно. Тарцгаа.

Бүгд: За.

Марүдэ: Чи Сүкүяа юу? Нэлээн туранхай юм аа.

Эр: Өө яана аа.

Марүдэ: Сайн идэж байгаа биз дээ? Мөнгө төгрөг байгаа юу?

Эр: За, за Марү. Сүзүяа дөнгөж ирээд ядарч байгаа байлгүй. Жоохон тайван байлга.

Марүдэ: Юу вэ? Жоохон ярьж л байхад.

Эр: Тийм ээ, тийм маргааш болоорой за?

Амон: 3-р зэрэглэлийн мөрдөгч нь ганц Сүзүяа юу?

Эр: Марү хэрэглэж болох зүйлээ хэрэглэх л болно. Жүзоүг хэрэглэх нь зөв гэж бодоод шийдвэр гаргаа биз. Ямартай ч энэ хүүхдийг Вашү дарга өөрийн биеэр оруулсан. Аримагийн дараа.

Амон: Ойлголоо.

Эр: Гэвч дайсанд ч бас хэцүү хүмүүс бий.

Амон: Жейсон уу?

Эр: Тийм ээ, S зэрэглэл 13-р тойргийн асуудал таригч. Тэр хоол болгож идэхээс илүүтэй зугаацахын тулд аллага хийдэг садист новш. Миний тулалдмааргүй байгаа гөүлүүдийн нэг. Өө тийм, чи түүнтэй өмнө нь тулалдаа биз дээ?

Амон: Тийм ээ, Мадотой цуг.

Эр: Тийм дээ.

Амон: Тэр нүдний хаалттай хүүхэд юу хийж байгаа бол?

Канэки: Намайг алуурчин битгий болго.

Амон: Түүний үг, царай нь... Миний санамааргүй байгаа дурсамжийг сануулж байна.

Аав: Коүтароү хэн орж болно гэсэн юм?

Эр: Амон. Амон.

Амон: Уучлаарай, дахиад нэг хэлж болох уу?

Эр: Квинкэ чинь эвдэрчихсэн биз дээ?

Амон: Өө тийм.

Эр: Тэгвэл Мадогийн эффектүүдээс нэгийг нь сонго. Түүний хүсэл нь. За, дараа уулзъя.

Амон: Мадо ах.

Сүзүяа: Рэй, 11-р тойрогт маш олон гөүл байгаа бололтой. Шинэ квинкэтэй болох болов уу? Хүлээж чадахгүй нь. Сайн хүү байхгүй бол дахиад ээж уурлачихна.

Марүдэ: ССЖ 11-р тойрогт болж байгаа гөүлийн байгууллагын баазыг олохын тулд мөрдөгчөө нэмж байгаа.

Бичиг: Гөүлийн тухай онолууд, Гөүл экосистем болон түүх

Марүдэ: Энэ хэрэг хаагдахад цаг хугацааны л асуудал.

Эр: Гэхдээ бүхэл оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх нь арай л хэтрүүлсэн хэрэг биш үү?

Марүдэ: Тэр бол бүгдийн аюулгүй байдлын төлөө. ССЖ бол та нарын тал. Тийм болохоор хориглосон бүс рүү орохгүй байхыг хүсье.

Хидэ: Ядаж зурвас бич л дээ, Канэки.

Тоүка: Хинами.

Хинами: Эгч ээ.

Нишики: Тэр харагдаж байгаа шигээ сул дорой биш ээ.

Тоүка: Нишики.

Ёшимүра: Бүгдээрээ ирсэн бололтой. Удахгүй хэд ирнэ. Тэдэнгүй эхэлж байя. 11-р тойрогт болж байгаа зүйлээс авхуулаад, Антэйкү хөдлөх болно. Гэхдээ хулгайлагдсан Канэкигаас эхлээд хэлэх зүйл байна. Канэкиг дахиж харахгүй байх бэлтгэлтэй байсан нь дээр.

Нишики: Хөөе, өвөө юу яриад байгаа юм?

Тоүка: Боль. Боль.

Нишики: Явна биз дээ? Түүнийг аврахаар?

Ёшимүра: Аогиригийн мод бол тулалдахын тулд амьдарч байгаа гөүлээр дүүрэн. Тэдний бааз руу орж Канэкиг аварна гэдэг хэцүү.

Хинами: Үгүй ээ.

Ёшимүра: Бас ССЖ-ийн хөдөлгөөнийг үл тоож болохгүй. Тэд удахгүй Аогири модыг дарах хөдөлгөөн хийх биз. Аврах гэж очсон ч, бид бүгдээрээ устгагдах магадлал өндөр.

Нишики: Юу вэ? Арай түүнийг зүгээр хаях гээ юу?

Тоүка: Би явна. Бидний бодлого юу билээ дээ? Менежер явахгүй юм бол... би ганцаараа явна.

Нишики: Би ч бас явна. Түүнд өртэй юм чинь дээ.

Хинами: Би ч бас тусалмаар байна. Ах үргэлж надад тусалж байсан. Миний хийж чадах зүйл байвал юу ч хийнэ.

Тоүка: Хинами.

Ёшимүра: Үл ойлголцохгүйн тулд хэлье. Би анхнаасаа Канэкиг аврах төлөвлөгөөтэй байсан. Гэвч та нарын аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээ хэлэх гэсэн юм. Та нарын сэтгэлийг маш сайн ойлголоо. Канэкиг авармаар байгаа бол амиа дэнчин тавь. Харин оронд нь Ёмо бид хэд та нарыг бүх хүчээрээ хамгаалах болно. Нэг нэгэндээ туслах нь антэйкүгийн бодлого юм чинь. Бас нэг зүйл байна. Чи орж болно.

Нишики: Чи муу яагаад?

Цүкияма: Аморэ. Зүрх минь шархаллаа. Миний сайн найз Канэки бүдүүлэг танихгүй бүлэглэлийн гарт орно гэдэг. Тоглоод байгаа байлгүй.

Банжоү: Жиро, Ризэ миний талаар юу гэж боддог бол?

Эм: Гэнэт одоо юу вэ? Таалагдмаар байгаа бол бэлэг өгвөл яаж байна?

Банжоү: Бэлэг үү? Би түүнээс шууд асууж чадахгүй ээ. Гэнэтийн зүйл биш болчих нь.

Эм: Надаар асуулгах гээд байгаа юм байна л даа. Арчаагүй юм бэ. Ризэ, Ризэ асуух зүйл байна. Дотор эрхтэн дундаас аль нь ч байсан болно гэнэ.

Бичиг: Дараагийн ангид: Сэтгэл өндөр

Банжоү: Ойлголоо, баярлалаа.

Back to episodes Go home