Tokyo Ghoul 8

Амон: Хуваагдаж явах юм уу?

Мадо: Тийм ээ, усан зам том болохоор. Туулай болон дугаар 745 Тэднийг хоёуланг үгүй хийж чадвал яг гоё болно.

Амон: Тэд гарч ирэх юм уу?

Мадо: Миний зөн совингоор бол.

Амон: Ойлголоо.

Мадо: Тэгвэл явцгаая.

Амон: Мадо ах, наадах чинь?

Мадо: Чи мэдээгүй нь дээр.

Хинами: Ээж?

Канэки: Тоүка. Хаана байсан юм бэ?

Тоүка: Чамд хамаагүй ээ.

Канэки: Хэрэв миний хийж чадах зүйл байвал...

Тоүка: Чиний хийж чадах зүйл одоо байхгүй ээ. Хинами? Хинами. Яагаад? Хинами...

Канэки: Тоүка.

Тоүка: Энд ч бас алга. Цаана чинь. Хаашаа явчхав?

Канэки: Арай...

Тоүка: Бид хаана байна?

Канэки: Рёоко эгчийн... Хинами... Гуйж байна, дахиад хэнийг ч... Ойрхон байна. Хаана байна? Тоүка? Тэр чинь... Тэр үеийн... Муу шүү.

Тоүка: Хинами.

Амон: Тэр хурд. Туулай байх нь. Хэн бэ чи?

Тоүка: Хинами. Хинами наадах чинь?

Хинами: Ээж...

Тоүка: Эндээс явцгаая, Хинами. Энд хэтэрхий аюултай.

Хинами: Үгүй ээ. Гөүл амьдрах ёсгүй юм уу? Ээжтэй баймаар байна. Аваад яваач, ээжийн байгаа газар луу. Гуйж байна.

Тоүка: Хинами.

Хинами: Би ээжийг... Санаад байна.

Амон: Туулайн найз уу? Чамтай орооцолдох цаг алга, холдох уу?

Канэки: Явуулахгүй.

Мадо: Гэмтэл чинь ямар байна даа, Туулай? Биднийг худал түүхээр эндээс гаргах гэсэн чинь тэнэг л арга байна даа. Хүүхэд шиг л. Өө тийм, чамд үлдээсэн бэлэг таалагдсан уу? Ээжтэйгээ уулзмаар байгаа биз дээ?

Тоүка: Муу новш.

Амон: Намайг басах хэрэггүй.

Канэки: Явуулж болохгүй. Энэ хүний явуулж болохгүй. Тэр бол миний...

Амон: Жинхэнээсээ үзэх нь үү? Тэгвэл...

Мадо: Чи ч тэр жижиг хогуудаас шал өөр түвшин юм аа. Эргэлдээд бай, өшөө илүү эргэлдээд бай. Муу жижигхэн ялаа.

Тоүка: Чи энд зэвсгээ ашиглаж чадахгүй.

Амон: Та нараас асуумаар байсан юм. Ямар ч гэм зэмгүй хүмүүсийг идэж залгидаг. Та нар яагаад оршин байдаг юм? Эцэг эхээ алуулсан хүүхдүүд. Ард үлдсэн хүмүүсийнх нь уй гашуу. Ганцаардал. Та нар тэрийг бодож байсан удаа бий юу? Хариулаач.

Тоүка: Зүгээр л олз шиг идэгдэх айдсыг... чи ойлгох уу? Хайртай хүмүүс чинь шавж шиг л алуулж. Та тэр мэдрэмжийг мэдэх үү? Муу новш...

Амон: Туулай миний нэг хамтрагчийг алсан. Яагаад тэр алуулсан юм? Мөрдөгч байсан болохоор уу? Хүн байсан болохоор уу? Хуцаад бай. Түүнд түүний амийг авах ямар шалтгаан байсан юм.

Тоүка: Рёоко яагаад тэгж утгагүй алуулах шалтгаантай байсан юм?

Амон: Энэ ертөнц маш буруу. Түүний шалтгаан нь та нар.

Тоүка: Хэрэв та нар шиг хүн байгаагүй бол. Үх.

Мадо: Яаж байна? Таньж байгаа биз дээ? Чиний... хайрт... ээж чинь. Квинкэ та нарын кагүнэгээр бүтээгддэг.

Тоүка: Муу новш.

Канэки: Гөүл энэ ертөнцөд үймээн самуун үүсгэдэг... Тэр үнэхээр үнэн гэж үү? Рёоко үхэх ёстой шалтгаан байсан гэж үү? Хинами юу гэж? Хайрт хүнээ алдсан нь бас Хинами биз дээ? Гөүлд ч бас сэтгэл хөдлөл гэж бий. Хүнтэй адил. Яагаад хүмүүс тэр хэсгийг нь харж чаддаггүй юм? Яагаад ойлгох гэж оролддоггүй юм?

Мадо: Болоогүй байна шүү!

Канэки: Ойлгомжтой зүйл байтал. Ийм энгийн зүйл байтал.

Мадо: Бутлахад хэцүү самар юм биз дээ?

Канэки: Би л зөвхөн... тэрийг ойлгосон нь. Тэрийг түгээж чадах нь... Гөүл болох ганц би... Хүн болох ганц би. Би л зөвхөн. Үгүй ээ. Буруу байгаа нь энэ ертөнц биш. Мэдээжийн хэрэг буруу зам сонгосон гөүл бий. Гэхдээ бүх гөүл тийм гэсэн үг биш. Бид нэг нэгнээсээ сурах хэрэгтэй. Хүн болон, гөүл ч бас. Энэ ертөнцөд буруу байгаа нь гөүл ганц биш. Та ч бас.

Амон: Юу яриад байгаа юм?

Канэки: Ойлгохыг хүсэхгүй байна уу? Тэгвэл... Ойлгуулаад өгье.

Мадо: Чи ч сайхан хэрэгсэл болно доо. Гэхдээ ээж аавын хослол янзын юм болох юм аа. Чиний ээж аавыг хоёуланг нь алахад сайхан байсан шүү.

Тоүка: Боль...

Мадо: Тэгэхээр хэнийг чинь дуусгах вэ?

Тоүка: Чамайг ална даа, муу новшийн төгцөг.

Мадо: Ямар муухай амтай гөүл вэ.

Тоүка: Боль гэсэн шүү.

Канэки: Яавал түүнд ойлгуулж чадах бол? Яавал харц тулгарч чадах вэ? Хоорондоо зөрчилдөж болохгүй. Нэг нэгнээсээ булаагаад байж болохгүй. Хүн болон, гөүл ч бас. Эвдлэх ёстой. Энэ уй гашууны тойргийг. Түүний тулд юу хийх вэ?

Амон: Хангалттай. Чам шиг юманд цагаа үрэх зав алга. Яагаад, чи...

Канэки: Энэ хүнийг явуулж болохгүй. Тэрийг нь яаж ийгээд зохицуулж чадвал... Гэхдээ надад тийм хүч байхгүй. Тийм дээ... Яах аргагүй түүнээс өөр арга байхгүй юу? Тэгвэл одоо ганцхан удаа л... Миний дотор байгаа таныг хүлээж авах болно. Ризэ. Миний өлсгөлөн намайг идэж авах гэж байгаа юм шиг л санагдаж байна. Уур хилэн руу явж байгаа нь мэдрэгдэж байна. Гэхдээ өөрийгөө... алдаж болохгүй.

Амон: Квинкэг онилж байна.

Канэки: Ийм хүчтэй бол.

Амон: Басах хэрэггүй шүү.

Канэки: Ингээд... Энэ хүн тулалдаж чадахгүй.

Амон: Квинкэгүй би юу ч хийж чадахгүй. Үгүй. Дайсан чинь урд байвал, гар хөлөө алдаад ч хамаагүй.

Канэки: Гуйж байна, зугтаач. Үүнээс илүү хэцүүдэх юм бол би таныг алчихна. Гуйж байна. Зугтаач.

Амон: Тоглох хэрэггүй, гөүлээс хэзээ ч зугтахгүй.

Канэки: Хурдал. Яваач. Гуйж байна. Намайг алуурчин битгий болгооч.

Тоүка: Чи ч бас гөүл байсан бол ижилхэн зүйл хэлэх үү? Амьдрах хүсэлтэй байх нь юун буруу юм? Хүмүүсийг л идэж чадах юм бол бидэнд өөр ямар сонголт байгаа юм? Ийм биетэй яаж зөв амьдрах ёстой юм бэ? Яаж гэдгийг хэлээч? Зүгээр үх. Үх, үх, үх. Та нар бүгдээрээ үх. Миний хүсэж байгаа зүйл бол... Та нартай л адилхан амьдрах.

Мадо: Өшөө илүү сонсож чадахгүй нь. Ингээд дууслаа.

Хинами: Үгүй ээ.

Мадо: Миний квинкэ... алга болчихлоо? Эсвэл... алга болсон нь миний баруун гар уу?

Тоүка: Хинами?

Хинами: Эгчийг гэмтээхээ боль. Ээж аавыг ийм зүйлд ашиглахаа боль.

Мадо: Гайхалтай. Гайхамшигтай. Ээж болон аавынхаа хамгийн сайхныг өвлөж авсан байна. Хүсэж байна. Надад өг.

Тоүка: Хинами. Түүнийг дуусга.

Хинами: Чадахгүй ээ.

Тоүка: Эцэг эхийг чинь алсан шүү дээ.

Хинами: Тийм зүйл хамаагүй ээ. Өшөө авалт хамаагүй. Би зүгээр л гуниглаж байгаа төдий. Ээж аавтай уулзмаар байна. Гуниглаж байгаа төдий. Аав... ээж ээ... Ганцаараа байх хэцүү байна.

Мадо: Гайхалтай. Тийм ээ. Тэр гэр бүлтэйгээ байх ёстой. Тэгвэл миний квинкэ болоход болно. Хийчихлээ дээ. Та нар шиг энэ дэлхийд амьдрах эрхгүй. Инээлгэх хэрэггүй. Арай болоогүй байна. Түүнийг барих хүртэл, тэр нэг нүдтийг өөрийн гараар булах хүртэл... Хараахан үхэж болохгүй.

Амон: Тэр гөүл... Яагаад намайг явуулсан юм? Тэр уйлж байсан.

Канэки: Бүтэхгүй нь, удирдаж чадахгүй нь. Өө үгүй ээ, хэн нэгэн туслаарай. Мах, мах хэрэгтэй байна. Ямар нэг зүйл хийхгүй бол... Хэн нэгэн байна уу?

Канэки/Ризэ: Би одоо маш их өлсөж байна. Мэдэх үү?

Ёмо: Ёшимүра чамайг яагаад сонирхсоныг одоо мэдлээ. Би ч бас одооноос чамайг юу хийхийг мэдмээр санагдлаа. Гэртээ ир, Кэн.

Канэки: Ёмо ах... Би юу хийчих вэ?

Ёмо: Үүнийг ид. Дээрдэх болно.

Тоүка: Ийм бээлий хүртэл өмсөөд, бидэнд хүрэх нь хүртэл тийм... муухай байсан юм уу?

Канэки: Хинами. Тоүка?

Хинами: Амьдрах ёстой юм болов уу? Би амьд байх нь зүгээр юм уу?

Канэки: Хинами. Тэр үед, Рёоко эгч... чамайг амьдар гэсэн гэж бодож байна.

Мадо: Ёстой нэг, ингэж ялагдах гэж дээ. Амон ч хэцүүдэж байгаа байх даа. Хойд насандаа ямар шагнал хүртэх бол?

Эр: Ёстой нэг, ёстой гоё ус байна шүү.

Эм: Арьс толигор болж байна.

Эр2: Хэтэрхий гоё байгаад толгойгоо алдах нь. Толгой минь.

Асаки: Шуугиантай байх шиг.

Бичиг: Дараагийн ангид: Шувууны тор

Рёоко: Төсөөлөл чинь байх аа.

Back to episodes Go home