Tokyo Ghoul 6

Тоүка: Эхэллээ шүү.

Цүкияма: Тэр бол минийх.

Тоүка: Чинийх ээ? Тэнэг үү? Энд чиний зүйл... гэх юу ч байхгүй.

Цүкияма: Калмато.

Канэки: Гайхалтай. Тэр чинь Тоүкагийн кагүнэ.

Цүкияма: Баярлуулж байна шүү, Киришима. Яг ижил хүчтэй кагүнэгээс ийм их хохирол авах гэж. Дахиад чиний энэ талыг харна гэж бодсонгүй. Тэр үеийн хүсэл тэмүүлэл чинь, буцаад төрж байна. Канэкиг дээр нэмээд, чиний эрхтнээр чимэглэл хийе. Ерөөсөө бодоогүй зүйл байлаа. Үнэхээр талархаж байна. Муугүй шүү, Киришима. Сонголтгүй бололтой. Миний бодсон зүйл биш ч, тактикаар ярих юм бол. Надад хазалт хэрэгтэй. Нишики. Чи одоо, зомби юм уу? Намайг тавь. Намайг тавь. Намайг тавь. Тавиач.

Нишики: Кими...

Цүкияма: Одоо хангалттай. Шоу ингэж дуусаж болохгүй шүү. Эдгэхэд маш их цаг орох нь дээ. Канэки, гуйя. Ганцхан хазуулчих. Ганцхан... хазуулчих.

Тоүка: Өөрийнхөө махыг идэхгүй юу? Новшийн Гөүрмэт.

Нишики: Кими...

Кими: Нишики?

Нишики: Хүлээж байгаарай. Одоо туслах болно.

Тоүка: Нишики... Холдож бай.

Канэки: Тоүка?

Тоүка: Тэр Канэки болон чиний талаар мэднэ биз дээ? Ийм аюултай эмэгтэйг амьд үлдээж чадахгүй.

Канэки: Тоүка. Болохгүй ээ. Тэр бол миний хувьд Хидэ, чиний хувьд Ёрико шиг хүн. Кими биш Ёрико байсан бол чи? Ёриког алж чадах уу?

Тоүка: Дуугүй бай. Тийм зүйл болгохгүй нь төлөө, алах ёстой.

Кими: Нишики. Үзэсгэлэнтэй. Нөгөө...

Тоүка: Юу вэ?

Кими: Нишики? Нишики. Ашгүй дээ.

Тоүка: Би яаж, үзэсгэлэнтэй байх юм бэ?

Канэки: Сүмд болсон зүйлийн дараа,

Канэки давхар: За, төгс.

Канэки: Антэйкү дээр нэлээн хэдэн өөрчлөлт орсон.

Хидэ: Сайн ажиллаа.

Канэки давхар: Бид дөнгөж нээх гэж байна.

Хидэ: Жижигхэн зүйлд битгий санаа зов.

Канэки: Юу хийж байгаа юм бэ?

Хидэ: Нишио ах аа?

Нишики: Хөөе, Нагачика. Нөгөө новшийн царайтай хэвээрээ л байх шив.

Канэки: Нишио Антэйкүд элссэн, Кимигийн төлөө ч бас. Энэ байдлаараа хүний амийг хоолны төлөө аваад байж болохгүй.

Ёшимүра: Бидний өгөх хоолтой байвал, гөүлийн хувиар ямар ч гэм зэмгүй юм шиг амьдрах боломжтой. Гэхдээ ажил хийвэл ам тостоно. Одооноос чи энд ажиллана шүү, Нишио.

Хидэ: Нишио ах аа... Тань руу харах тусам л Антэйкүд тохирохгүй хүн шиг шүү.

Нишики: Чамайг хөөгөөд гаргана шүү. Бас бид одоо дөнгөж нээх гэж байна.

Хидэ: Ингэхэд яагаад та Антэйкүд ажиллахаар болсон юм?

Нишики: Ярихаа боль доо, олон шалтгаан бий.

Хидэ: Арай Тоүкаг онилоо юу?

Нишики: Хэн тийм тэнэг охиныг сонирхох юм?

Хидэ: Тоүка одоо хүртэл бие нь муу байгаа юм уу?

Канэки: Тийм ээ. Тэр өдрөөс хойш Тоүка гэртээ амарч байгаа.

Хинами: Би... Би. Аавтай цуг баймаар байна.

Хидэ: Яасан юм бол?

Нишики: Хэн мэдлээ? Амьдралд олон зүйл болно.

Хидэ: Өө баларлаа, хичээлийн цаг. Баярлалаа.

Канэки: Хинами?

Рёоко: Бүгд миний буруу. Аав нь байхгүй байхад, би бүх зүйлийг аргалах ёстой байтал.

Канэки: Нөгөө Хинами юунд уурласан юм бэ?

Рёоко: Тэр хүн сүүлийн үед ерөөсөө холбоо бариагүй. Тэгсэн ч түүнтэй уулзмаар байна гээд.

Канэки: Түүний аав одоо хаана байгаа бэ?

Асаки: Ямори...

Ямори: Өнөөдөр ч сайхан тайван өдөр байна шүү.

Асаки: Үүнийг аваад хурдан яв.

Ямори: Энэ ч сайхан шүү. Яах аргагүй чи сайхан урлах юм аа. Үүгээр тэр эмэгтэйг бариад.

Асаки: Одоо ийшээ ирэхгүй байж болох уу?

Ямори: Намайг ч муугаар боддог болж дээ.

Асаки: Тайван л амьдармаар байна. Гуйж байна.

Ямори: Ойлголоо.

Асаки: Хинами... Рёоко. Удахгүй уулзах нь.

Ямори: Түүнээс өмнө ганц зүйл асууж болох уу? Чи хэзээдээ хүний утсан хүүхэлдэй болоо вэ?

Рёоко: Тэр хүн... 13-р тойрогт байхдаа аюултай зүйлд орооцолдсон юм шиг байна лээ. Гэхдээ Хинами төрснөөс хойш бүх холбоогоо тасалсан. Үнэхээр сайн хүн шүү. Хинами болон миний хувьд үнэхээр... За тэгэхээр...

Канэки: Нөгөө...

Рёоко: Зүгээр дээ, ээж нь шүү дээ. Би эрхлүүлэхгүй бол өөр хэн Хинамиг эрхлүүлэх билээ?

Асаки: Костюм... Тагтаа нар яагаад энд?

Мадо: Бидний мөрий үр дүнгээ өгсөн бололтой, Амон. Мангасуудыг урхидахын тулд жижигхэн өгөөш ашиглана. Дахин хэлэхэд, энэ яг л мангас байна даа.

Амон: Мадо, тэр...

Мадо: Жейсон. 13-р тойргийн том загас яагаад энд байгаа юм бол? Дараа нь өөрөөс нь асуух уу даа.

Амон: S зэрэглэлийн 13-р тойргийн Жейсон.

Рёоко: Хинами? Ээж чинь байна, онгойлгож болох уу?

Хинами: Үгүй ээ, тантай яримааргүй байна.

Рёоко: Хинами чиний төлөө.

Хинами: Аавтай уулзмаар байна. Яагаад? Болохгүй юм бэ? Ээж таныг үзэн ядаж байна.

Рёоко: Одоо хангалттай, Хинами. Уучлаарай. Зандрах ёсгүй байсан юм. Аавтайгаа уулзмаар байгаа биз дээ? Аав чинь ч бас Хинамитай уулзмаар байгаа байх. Гэхдээ бид одоо уулзах юм бол түүнд садаа л болно. Ийм зүйл үзүүлсэнд уучлаарай.

Мадо: Жейсон. Жейсон. Жейсон. Жейсон!

Ямори: Дажгүй хөдөлгөөнтэй юм. 2 минут тоглоод өгье.

Амон: Уучлаарай. Хангалттай ойртож чадсангүй.

Мадо: Санаа бүү зов, дараагийнхаараа дуусгахад болно.

Амон: За.

Ямори: Чи нэлээн... хурдан эвдрэх бололтой.

Мадо: Зүгээр үү, Амон?

Амон: Тийм.

Мадо: Амьсгаагаа аваарай.

Ямори: Харамсалтай юм.

Мадо: Харамсалтай шүү.

Ямори: Болж байна шүү. Нойрмог байна уу?

Амон: Тэгүүлэхгүй шүү.

Ямори: Цаг дууслаа. Дараа дахиад тоглоцгооё.

Амон: Новш. Мадо?

Мадо: Миний квинкэ эвдэрчихлээ. За тэгэхээр, энэ хогт ямар түүх байгаа бол доо?

Рёоко: Хинами... Ээж чинь ч бас аавтай чинь уулзмаар байна.

Хинами: Ээж ээ...

Рёоко: Хинами.

Мадо: Яана даа.

Рёоко: Хинами уучлаарай.

Хинами: Ээж битгий уйлаарай.

Рёоко: Ээж нь уйлахгүй ээ, Хинами. Аавыгаа гэртээ ирэх хүртэл, хамтдаа хүлээцгээе.

Амон: Жейсон зугтчихлаа шүү.

Мадо: Квинкэ эвдэрчихсэн юм чинь аргагүй дээ.

Амон: Тэгсэн ч...

Мадо: Нэг нэгээр нь устгаад байх юм бол. Дахиад нэг боломж гарч ирнэ.

Амон: Тийм шүү.

Мадо: Үүнийг ашиглаж болно шүү.

Рёоко: За энэ хүртэл сайн тэвчиж байгаа юм чинь. Ээж нь уучлалт болгоод ямар нэг бэлэг авч өгмөөр байна. Хүссэн зүйл байна уу? За, бодож байгаарай.

Хинами: Ээж ээ, баярлалаа.

Рёоко: Чамд ч бас баярлалаа.

Тоүка: Юу хүсээ вэ?

Канэки: Нөгөө, маргаашийн хуваарийн талаар.

Тоүка: Гарахгүй ээ.

Канэки: Нөгөө...

Тоүка: Тэр эмэгтэйг... алж чадаагүй.

Канэки: Сая, Хинами болон Рёоко маргалдаад гэхдээ дараа нь эвлэрч чадсан ч гэсэн. Тэр хоёрыг хараад бодсон юм гэр бүл ч гоё юм даа гээд. Эцэг эх болон хүүхдийн холбоо хүн эсвэл гөүл байх дээр хамаарахгүй юм байна гэж ойлгосон. Гайхах зүйл биш ч гэсэн. Гэхдээ энэ бүх зүйл надад болохоос өмнө. Би юу ч мэддэггүй байсан. Бүгд тэрийг ойлгох юм бол... Нишио болон Кимигийн холбоо нь хүн болон гөүлийн холбоог заах замыг чиглүүлэх гэрэлт цамхаг болж чадна.

Тоүка: Тэгээд юу хүсээ вэ?

Канэки: Нөгөө юу ч биш ээ. Тэр үед чиний болон Ёрикогийн холбоог юу ч мэдэхгүй байж хамаа намаагүй ярьчихсан. Уучлаарай. За, тэгвэл менежерт хэл хүргэе. Тоүка ч бас бодсон байх учиртай. Анх удаа тэгж нийгэмд зөвшөөрөгдөх үед. Гэхдээ тэр хичээл зүтгэлийнхээ төлөө нэг л удаа урвуулах юм бол... буцах сонголтгүй болно. Хидэ болон би ч бас.

Хинами: Эгч зүгээр байсан уу?

Канэки: Өө харин ээ.

Хинами: Хурдан дээрдээсэй.

Канэки: Тийм шүү.

Хинами: Ах аа, дараа нь үүнийг юу гэж унших вэ?

Канэки: Харцгаая, энэ бол аадар бороо.

Хинами: Аадар бороо?

Канэки: Гэнэт орж эхлэх борооны тухай.

Рёоко: Хинами?

Хинами: Өө, ээж.

Рёоко: Шинэ үг сурч байсан юм уу?

Хинами: Тийм.

Рёоко: Үргэлж Хинамид тусалдагт баярлалаа.

Канэки: Зүгээр дээ. Тэгвэл би явлаа.

Хинами: Баярлалаа, ах аа.

Канэки: Маргааш уулзъя.

Хинами: За. Ээж ээ, хар даа, би энэ номын бүх үгийг сурсан.

Рёоко: Тийм үү? Хичээжээ.

Хинами: Тэгээд, ээж ээ...

Рёоко: Яасан?

Хинами: Шинэ ном авмаар байна.

Рёоко: Юу?

Хинами: Өшөө олон үг сураад, аавд гайхуулмаар байна. Бас аавын төрсөн өдөр удахгүй болно биз дээ? Тийм болохоор...

Рёоко: Ном бэлэг болгож өгмөөр байна уу? Тэгвэл хамтдаа номын дэлгүүр явах уу?

Эр: Үнэхээр их баярлалаа.

Хидэ: Удахгүй бороо орох нь дээ.

Хинами: Тийм байна, ороод эхэллээ.

Рёоко: Харав уу? Ээжийн чинь хэлсэн шиг байгаа биз.

Хинами: Тийм ээ, өө ээж.

Рёоко: За?

Хинами: Үүнийг аадар бороо гэдэг.

Рёоко: Аадар бороо?

Хинами: Гэнэт орж эхлэх бороог аадар бороо гэнэ. Ах тэгж хэлсэн.

Рёоко: Канэки ч олон зүйлс мэдэх юм аа.

Хинами: Аав ч бас мэдэх болов уу.

Рёоко: Дараа нь асууцгаая.

Хинами: Хэрэв аавын мэдэхгүй зүйлийг мэдэж байвал би ч гайхалтай юм аа.

Рёоко: Тийм шүү. Өнөөдөр юу болоо вэ, Хинами?

Хинами: Тантай гараагүй удсан байна.

Рёоко: За Хинами, норох нь байна. Хинами, харьцгаая.

Хинами: Ээж? Өөр тийшээ явахгүй байсан юм уу? Ээж?

Рёоко: Надад хийх ёстой зүйл байсан гэж саналаа. Хинами.

Хинами: Аав байна. Ээж, аав ойрхон байна.

Рёоко: Арай...

Хинами: Тэр биднийг авахаар ирж.

Рёоко: Аа, Хинами.

Хинами: Ийшээ, ээж ээ.

Рёоко: Хинами, хүлээ.

Хинами: Аав.

Рёоко: Хүлээж бай.

Хинами: Аав.

Рёоко: Хүлээж бай. Хинами.

Хинами: Аавын үнэр байна.

Рёоко: Хинами!

Хинами: Аав. Аав?

Рёоко: Хинами.

Хинами: Энэ юун үнэр вэ?

Мадо: Сайхан бороо байна шүү. Гэхдээ үүнээс ширүүн орж болохгүй. Та нарын үхэх гэж буй орилоон миний чихэнд сонсогдохгүй болчих нь. Жоохон цаг гаргаж чадах уу. Фүэгүчи?

Хинами: Ээж...

Рёоко: Хинами. Зугтаарай.

Хинами: Ээж?

Рёоко: Зүгээр дээ, түрүүлээд Антэйкү рүү явж бай. Ээж нь заавал ардаас чинь очно.

Хинами: Үгүй ээ. Үгүй! Ээжтэй цуг үлдмээр байна.

Эр: Күсаба, Q сумаа ашиглаарай.

Эр2: За.

Рёоко: Яваарай.

Эр2: Хүлээж бай.

Мадо: Ээжийн хайр уу? Ямар дотор муухайрмаар юм.

Рёоко: Явуулахгүй.

Хинами: Хэн нэгэн... Хэн нэгэн. Ах аа, эгч ээ... Ээж.

Кими: Хөөе, Нишики...

Нишики: За?

Кими: Үүнийг цуг зүүх үү?

Нишики: Юу?

Кими: Бугуйвч юм аа, хосоороо ирсэн юм.

Нишики: Ичмээр юм бэ, хосын загвар зүүх гээ юу? За бэлэг юм чинь дээ. Ёстой нэг морины хомоол шиг л харагдах бугуйвч байна.

Кими: Морины хомоол оо?

Нишики: Үгүй ээ тийм биш, Кими.

Бичиг: Дараагийн ангид: Олзлогдсон нь

Нишики: Энэ нөгөө сайхан морьдын хомоол шиг.

Back to episodes Go home