Tokyo Ghoul 5

Канэки: Туслаарай, хэн нэгэн. Цүкияма. Ашгүй дээ. Цүкияма, туслаарай.

Цүкияма: Канэки. Сайхан хооллоорой.

Эр: Өөр нэг тагтаа нар үүгээр яваад эхэлсэн гэсэн.

Эр2: Хэд дэх нь болж байна аа?

Эм: Би бүр ганцаараа харихаас айж байна шүү.

Эр: 20-р тойрогч аюулгүй байхаа болилоо шүү.

Ёшимүра: Канэки, өнөөдөртөө амарч болно. Үлдсэнийг нь Каяагаас гуйсан болохоор.

Канэки: Өө за. Тоүка хаана байна?

Каяа: Өнөөдөр бие нь муу байгаа гэсэн.

Ёшимүра: Канэки, чи очоод эргэвэл яаж байна?

Канэки: Өө, гэхдээ...

Ёшимүра: Тоүкагийн амьдардаг газар энэ дээр.

Бичиг: Киришима - Тоүка - Аяато

Канэки: Киришима... Аяато?

Рёоко: Тоүка, Хинамигийг найдлаа шүү. Хинами, эгчдээ тус болж байгаарай.

Канэки: Сайн уу?

Тоүка: Тэгээд? Яах гэж ирсэн юм?

Канэки: Нөгөө, бие чинь муу байгаа гэхээр нь эргэх гээд л.

Тоүка: Гар хоосон уу?

Канэки: Нөгөө...

Хинами: Ах аа, үүнийг юу гэж унших юм?

Канэки: Алийг нь? Энэ бол... Амтат чидун.

Хинами: Энэ ч бас цэцэг үү?

Канэки: Тийм.

Тоүка: Кофе хийж өгье.

Канэки: Өө, Тоүка би...

Тоүка: Зүгээр дээ. Хинамид тусалж байгаа биз дээ?

Канэки: Гэхдээ бие чинь муу байвал.

Тоүка: Хэтэрхий их идчихсэн төдий.

Канэки: Хэтэрхий их идсэн... Арай...

Цүкияма: Үгүй ээ. Үгүй! Үгүй!

Тоүка: Ёрико? Энд юу хийж байгаа юм? Ёрико, юу болсон бэ?

Ёрико: Гэнэт ирсэнд уучлаарай. Өнөөдөр сургуулиас чөлөө авсан болохоор чинь л.

Тоүка: Өө тэгээд уулзах гэж ирээ юу.

Ёрико: Тийм тэгээд... Үгүй ээ. Тоүка чи арай...

Тоүка: Нөгөө, энэ бол Канэки...

Ёрико: Тоүка, үүнийг чамд хийсэн болохоор. Түүнтэй хуваагаарай.

Тоүка: Хүлээ, чи буруугаар ойлгоод байна. Хөөе, Ёрико.

Канэки: Өө би ямар нэг буруу зүйл хийчхэв үү? Тэгээд наадхаа яах гээ вэ?

Тоүка: Иднэ шүү дээ. Ёрико надад хийж өгсөн юм чинь.

Канэки: Хэт их идээд биеэ өвтгөсөн гэдэг нь...

Тоүка: Сайхан хооллоорой.

Канэки: Нандин найз нь бололтой.

Цүкияма: Өө, яах вэ? Яах вэ? Яаж Канэкиг маш амттай бэлдэх вэ? Ойлголоо. Энэ гайхамшигтай зоог дээр... гуравдагч этгээдийг дуудах хэрэгтэй, мэестосогийн газар дээр, оргилд хүрэх Канэки... төгсгөлд нь би, фортиссимотой хамт гарч ирэх болно. Өө, Канэки.

Канэки: Өвдөж байна шүү. Ёмо ч ёстой цохиж чадах юм аа. Нишио ах аа.

Эр: За энэ гараас нь эхлэх үү?

Канэки: Нишио ах Хидэ бид хоёрт хийсэн зүйл... Нөгөө, өршөөгөөрэй. Хэтрүүлээд байгаа биш үү?

Нишики: Канэки Кэн...

Эр: Энэ новшийн Нишикигийн найз уу?

Канэки: Үгүй ээ, тийм биш.

Эр: Тэгвэл саад болохгүй байж болох уу? Эцэст нь түүнийг идэх гэж байна.

Канэки: Идэх ээ?

Эр: Үзэлцэх үү, жаал аа?

Канэки: Ёмотой харьцуулахад хамаагүй удаан юм. Бэлтгэлийн үр дүн гарч байгаа юм болов уу?

Эр: Муу новш чинь.

Канэки: Цохилоо.

Нишики: Новш чинь. Баатрын дүрд тоглоод л.

Канэки: Энэ үү?

Эм: Нишики. Хаана байсан юм бэ? Дахиад л ингэж зодуулаад.

Нишики: Өлсөөд галзуурах нь. Боль, Кими...

Эм: Гэхдээ энэ залуу чинь...

Нишики: Тийм ээ. Миний гэдэст нүх гаргасан новш.

Канэки: Кими. Та хүн биз дээ? Яагаад Гөүлтэй цуг байгаа юм?

Эм: Хажууд нь баймаар байгаа болохоор.

Канэки: Нишио бусад хүнийг алдаг байсан ч уу?

Эм: Миний эцэг эх хамаатныг алахгүй цагт. Түүнийг хайрлах мэдрэмж минь өөрчлөгдөхгүй байх аа. Түүнд ч бас цогцос хэрэгтэй болохоор.

Канэки: Ойлголоо.

Эм: Канэки, яавал Нишикид тусалж чадах юм бэ?

Канэки: Тэр мах идэхгүй бол...

Эм: Тэглээ гээд яах юм бэ?

Канэки: Кими, би... яаж ийгээд болгоё.

Эм: Баярлалаа. Би ч бас чадах зүйлээ хийх хэрэгтэй. Үлдсэнийг нь Канэкид итгээд.

Цүкияма: Оройн мэнд, хатагтай. Таныг надад туслахыг хүсье.

Канэки: Цоожтой юу? Гөүлийг нь мэдсээр байж хажууд нь байх хүмүүс бий. Сарнай болон бичиг? Ийм зүйл хийх хүн бол...

Цүкияма: Хонгор Канэки, шөнө дундад тааламжтай оройн зоог барья. Чиний сүүлд ярьж байсан эмэгтэй чинь ч бас чамайг байхад дуртай байна байх. Гурвуулаа гоё оройг өнгөрүүлэх үү.

Канэки: Кими. Нишио.

Нишики: Кими гэртээ ирээгүй байна. Новш гэж. Яагаад Цүкияма? Баларлаа. Яагаад ийм зүйл болсон юм бэ? Яагаад?

Канэки: Цүкиямагийн бай нь би. Би урилгыг нь хүлээн авч Кимиг авчрах болно.

Нишики: Би цуг явна.

Канэки: Ийм байдалтай юу? Юу яриад байгаа юм бэ? Аюултай шүү дээ.

Нишики: Кими ийм зүйлд орооцолдчихоод байхад би зүгээр гэртээ хэвтлээ юу. Би явах ёстой.

Цүкияма: Канэки, Бетховенд дуртай юу?

Нишики: Цүкияма.

Цүкияма: Нишио, чамайг дуудсанаа санахгүй байна шүү.

Нишики: Кимиг буцааж өг.

Цүкияма: Харамсалтай нь тэрийг болохгүй ээ. Энэ эмэгтэй бол өнөө оройн хоолны амтлагч болно. Канэкигаар төгс үедээ байгаа түүнийг идүүлмээр байна.

Нишики: Юу?

Цүкияма: Товчхондоо, Канэкиг идэж байхад нь би Канэкиг идмээр байна. Тийм зүйл хүсэж байна.

Нишики: Муу новш чинь...

Канэки: Гаж донтон.

Цүкияма: Гаж донтон? Гайхлаа шүү. Чи тэгж бодож байгаа юм бол. Канэки миний хийж байгаа зүйлс бол чиний төлөөх. Чи хариуцлагаа хүлээ. Чи өөрийнхөө хэр амттайг анзаарсан уу.

Канэки: Нишио.

Цүкияма: Чи зүгээр наанаа унтаж бай. Болхи хэвээр байх шив. Дөнгөж төрсөн дэгдээхий шиг л санагдаж байна. Харуулаад өгье. Энэ бол... жинхэнэ цохилт. Харин энэ бол... жинхэнэ өшиглөлт. За тэгэхээр. Ямар дайралт хийдэг юм билээ, дараа нь.

Тоүка: Энэ яаж байна? Энгийн нэг сэмхэн дайралт.

Канэки: Тоүка.

Цүкияма: Яана аа. Энэ ёстой хэцүү зүйл боллоо шүү. Ийм шалбархай аваагүй маш удсан байна шүү.

Тоүка: Хоол идэхгүй болтол чинь нүдээд өгье, Цүкияма.

Цүкияма: Ямар муухай үг хэрэглэдэг юм бэ, Киришима.

Канэки: Үйлчлээгүй байна.

Цүкияма: Өмнөх чинь маш хурц хутга шиг л байсан. Тэр үетэйгээ харьцуулбал одоогийн чи иргүй хутга болж дээ. Тийм биш байсан бол энэ шархыг 10 секундэд эмчилж чадахгүй.

Тоүка: Зүгээр л найрсаг мэндчилгээ байлаа. Чамайг хурдан дуусгачих юм бол уйтгартай шүү дээ?

Цүкияма: Ёстой нэг, чи гэж нээрээ. Гэхдээ... Тэр чинь л чамайг өхөөрдөм болгож байгаа юм. Хариу үйлдэл чинь хурдан хэвээрээ байх шив. Тэр үед чи 14 настай, би 18 настай байсан. Хос болрын хэлтэрхий мэт хүйтэн, хурц нүдийг чинь... би бол мартаж чадахгүй.

Тоүка: Сэжгийн юм. Бөөлжих нь.

Цүкияма: Тэр үед ч чамд унаж тусдаг байсан шүү.

Канэки: Би таны хоол болохгүй. Кимиг аваад харина.

Цүкияма: Гайхалтай өшиглөлт байлаа, Канэки. Өө, ёстой нэг... Зөв санаж байгаа бол... Ийм байсан байх аа? За тэгэхээр сорьц аваад үзэх үү. Үнэхээр гайхалтай. Энэ амт одоо юу вэ? Миний хэлэнд тачаалаар нэгдэх, энэ гүн гүнзгий зохицол. Өө бурхан минь, миний төсөөлснөөс илүү юм. Гэхдээ ингээд мэдэрсэн болохоор илүү их зүйл хүсэж байна. Канэки гэх тансаг зүйлийг ингээд дуусгамааргүй байна. Эцэст нь би хамгийн мундаг хөтлөгчийн дүрд тоглох цаг. Тэр үед чамд байсан эрч хүч үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Одоо бол бүтэхгүй ээ. Ямар нэг зүйл нүдэнд чинь галыг асаачихлаа. Харамсалтай байна, Киришима. Тийм зүйл... чамд хэрэггүй байсан байтал.

Канэки: Тоүка.

Цүкияма: Оройн хоолны садаа.

Канэки: Боль. Идмээр байгаа хүн чинь би биз дээ?

Цүкияма: Мартаа юу? Өөр хүнийг идэж байгаа чамайг л идмээр байна.

Канэки: Яагаад хүний амийг тийм амар авдаг юм бэ?

Цүкияма: Хүний амиа? Би бол тэгш байдлын махчин амьтан. Харин амьдралыг бүхэлд нь авч үзвэл, хүмүүс биднээс илүү олон амийг авч оддог. Гэхдээ тэднээс өөр нь бид хүмүүсийг л алдаг. Энэ муухай сорви юу вэ?

Нишики: Кими...

Эгч: Нишики...

Нишики: Үгүй ээ. Би хүн идмээргүй байна.

Эгч: Аргагүй биз дээ? Хүмүүс гахай үхэр иддэгтэй л адил.

Нишики: Гэхдээ өрөвдөөд байна шүү дээ.

Эгч: Зүгээр дээ, эгч чинь бүгдийг нь хийх болно.

Нишики: Ажил уу?

Эгч: Тийм ээ. Үргэлж зэрлэг муур шиг амьдраад байж болохгүй шүү дээ.

Нишики: Гэхдээ...

Эгч: Санаа бүү зов, хэн ч мэдэхгүй дээ. За, явчхаад ирье.

Нишики: Сайн яваарай.

Эгч: За явлаа.

Нишики: Сайн яваарай.

Эгч: Дахиад л халагдчихлаа.

Нишики: Дахиад л уу. Юу вэ?

Эгч: Өндөр болжээ, Нишики. Аав шиг л харагдаж байна.

Нишики: Хэн бэ?

Эгч: Миний ажлын газрын менежер.

Эр: Тэд хаашаа явсан бэ?

Эр2: Тэнд хай.

Нишики: Эгч ээ, эгч ээ. Тэсээрэй, эгч ээ.

Эгч: Нишики... Ганцаараа байсан ч амьдарсаар байгаарай.

Нишики: Үгүй ээ, эгч ээ үхэж болохгүй. Үхээд үзээрэй.

Эгч: Амьдар...

Нишики: Чи түүнийг барьж өгсөн хүн нь байх нь ээ.

Эр: Гуйж байна, амийг минь л өршөөгөөч.

Нишики: Юу тарина түүнийгээ хураана. Эгч та хоёр. Хүнд итгэж чадлаа юу. Хөөе, чи. Хариултаа мартчихлаа.

Эм: Юу? Өө...

Нишики: Май.

Эм: Баярлалаа.

Нишики: Цонхигор эмэгтэй вэ. Гэхдээ ямар нэг зүйлд хэрэг болж магадгүй. Сайхан нэр байна.

Эм: Юу?

Нишики: Эрхэм ирээдүй гэх утгатай Кими, Аав ээж хоёрын чинь хэн өгсөн юм? Юу? Хөөе. Юу вэ? Ойлгохгүй нь. Канэки, муу новш. Гэмтэл нь ерөөсөө эдгэхгүй байна. Мах... Мах идэхгүй бол.

Эм: Нишики? Нишики? Юу болсон бэ? Энэ цус уу?

Нишики: Чамтай таарсан нь ашгүй дээ. Мах, өөрийнхөө махаа идүүл. Март даа, хүч алга.

Эм: Нишики, чи гөүл байсан юм уу?

Нишики: За ингээд дууслаа даа. Намайг мэдэгдэх юм тэгээд л дуусаа. Эгч шигээ л үхэх нь дээ. Ёстой нэг новшийн амьдрал байлаа шүү.

Эм: Нишики. Би байна аа? Чамайг анх намайг дуудсан өдөр, би ээж, аав, дүүгээ гал түймрийн улмаас алдсан. Маш их сэтгэлээр унаж үхсэн нь дээр гэж бодож байлаа. Гэхдээ Нишики чи тэнд байсан болохоор аврагдсан. Тийм болохоор... зүгээр дээ, амьдар.

Нишики: Хэрэггүй ээ. Тэнэг үү, чи? Бусдад итгэхэд надад маш хэцүү байдаг. Гэхдээ чи байх юм бол... урвасан ч зүгээр юм шигээ.

Цүкияма: Юу вэ чи одоо? Кагүнэгүй чи надтай эн зэрэгцлээ юу? Гөүлийн хүч кагүнэ дээрээ л оршдог. Кагүнэ хөдөлгүүр чинь бол, хүний мах бол бензин. Буруу хооллолт нь зөвхөн хангалтгүй гүйцэтгэлд хүргэнэ.

Тоүка: Түүний хэлсэн үнэн...

Канэки: Тоүка.

Тоүка: Ёрикогийн хоол надад ингэж нөлөөлнө гэж бодсонгүй.

Цүкияма: За, хоосон зүйл ярьж ханалаа. Чи ч бас тэсвэртэй шавж юм даа.

Нишики: Амаа тат.

Цүкияма: Төвөгтэй юм! Төвөгтэй юм! Төвөгтэй юм! Төвөгтэй юм! Эвтэй байцгаая л даа, Нишио?

Нишики: Юу ч... Надад юу ч байхгүй. Кимигээс өөр... Юу ч байхгүй. Түүнд гар хүрэх юм бол ална. Үхээд ч хамаагүй. Чамайг алах болно.

Канэки: Энэ байдлаараа... Хүний мах бензин. Түлш... Тоүка. Бүх хүчээ ашиглах юм бол Цүкияма та хоёрын хэн нь илүү вэ?

Тоүка: Өмнө нь яг тэнцүү байсан.

Канэки: Санаа байна, Тоүка.

Цүкияма: Баларлаа. Энэ байдлаараа чамайг бяцлах нь.

Канэки: Цүкияма.

Тоүка: Эхэллээ шүү. Битгий хараарай.

Цүкияма: Тэр бол минийх.

Тоүка: Чинийх гэж үү? Тэнэг үү? Энд чиний гэх зүйл... ганц ч байхгүй.

Back to episodes Go home