Тоүка: Цүкияма.
Цүкияма: Уулзалгүй удаж, Киришима.
Тоүка: Юу хийж яваа юм?
Цүкияма: Цэвдэг хэвээр байх шив. Тэр чинь л таны сэтгэл татах чанар чинь юм даа.
Тоүка: Муухай юм, гахай минь.
Цүкияма: Тэр нүдний хаалттай хүү... Шинэ хүн биз дээ?
Канэки: Нөгөө...
Цүкияма: Нэр чинь хэн билээ?
Канэки: Канэки.
Цүкияма: Гайхалтай үнэр вэ?
Тоүка: Хөөе, чи. Ажилд садаа болоод бас дургүй хүргээд байгаа болохоор хурдан харь.
Цүкияма: Арай л хүйтэн биш үү чи? Дараа кофе уухаар ирнэ ээ. Ёшимүра байх үед.
Канэки: За.
Цүкияма: Уулзахад таатай байлаа. Баяртай, Канэки. Дараа уулзах хүртлээ.
Канэки: Хэн байсан бэ?
Тоүка: Түүнээс болгоомжтой бай. Тэр бол 20-р тойргийн гамшиг.
Эр: Үндэсний онцгой хоол, онгон охидын нүд.
Цүкияма: Баярлалаа. Канэки юу? Сэтгэл татам юм бэ? Түүний тэр үнэр нь...
Тоүка: Яасан?
Ёрико: Дахиад л чанамалтай талх.
Тоүка: Болно шүү дээ, энэ бол хоолны газрын хамгийн гайгүй нь.
Ёрико: Болохгүй шүү дээ. Өсөж байгаа охин юм чинь. Алийг нь сонгох вэ? Шарсан тахиа. За, идээрэй.
Тоүка: Юу? Зүгээр ээ.
Ёрико: Зөвхөн талхаар хооллож болохгүй шүү дээ. За, идээрэй.
Тоүка: Ёстой нэг...
Ёрико: Жоохон амтлагчаар амталсан. Ямар байна? Яасан? Ёо...
Тоүка: Дажгүй юм аа.
Ёрико: Ам дагуулчихлаа.
Тоүка: Үгүй ээ, үнэнээсээ. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Бөөлжиж болохгүй. Сайхан хооллоо. Идсэн шүү, Ёрико.
Цүкияма: Канэки. Сайн уу?
Канэки: Өө, сайн байна уу?
Цүкияма: Цүкияма Шү. Сууж болох уу?
Канэки: Өө мэдээж.
Цүкияма: Баярлалаа.
Канэки: Цүкияма яагаад Камий их сургууль дээр ирсэн билээ?
Цүкияма: Чамтай уулзах гэж... энд ирсэн гэвэл яаж байна?
Канэки: Юу? Нөгөө, мэдэхгүй ээ. Энэ бол Гөүрмэт, 20-р тойргийн болдоггүй гөүл.
Цүкияма: Чи дажгүй мэдлэгтэй нэгэн бололтой. Антэйкүгийн байнгын үйлчлүүлэгчээс сонссон шүү.
Канэки: Тийм биш ээ, би арай л болоогүй.
Цүкияма: Ном гайхалтай биз дээ? Ганц л өгүүлбэр таныг хамгийн солиотой уран зөгнөлд автуулж чадна. Би утга зохиолын бүтээлд нь илүү сайн шимтэж чадсанаар зохиолчийн үзэл санааг илүү харж чадна гэдэгт итгэдэг. Тэгээд зохиолчийн гэрэлтсэн ертөнцөөр тэнүүчилж чадна. Тэгээд чиний сүнс чинь тэр гайхамшгууд дотор нь ороод тэнүүчлэх үед, та өөрийн хэн гэдгээ болон жинхэнэ ертөнцийн талаар мартах болно.
Канэки: Шимтэн уншдаг хүн байх нь ээ?
Цүкияма: Амьдралын хэцүү мөчүүдэд минь тусалсан зүйл бол маш олон уран зохиол байсан.
Канэки: Тэр бид хоёр... Адилхан юм.
Цүкияма: Гайхлаа шүү. Чи ч бас Такацүки уншдаг юм уу?
Канэки: Өө, тийм. Эхэндээ энгийн харагдах ч, түүний үгэнд маш олон гүн гүнзгий утга агуулагддаг. Түүний энэ бичих арга хэлбэрт татагдахын аргагүй.
Цүкияма: Би ч бас түүний бичиг арга хэлбэрт дуртай шүү. Ойлголоо, Такацүки байх нь ээ? Сонс дээ, Канэки. Ном шимтэн уншдаг хүний кафе мэднэ. Хүсвэл надтай цуг явах уу? Цуу яриагаар тэнд хааяа Такацүки үзэгддэг гэсэн шүү.
Канэки: Тийм үү? Үгүй ээ, ер нь...
Цүкияма: Киришима миний талаар ямар нэг зүйл хэлээ биз.
Канэки: Үгүй ээ, нөгөө...
Цүкияма: Үгүй ээ, зүгээр дээ намайг аль дээрээс л буруу ойлгодог байсан. Камиширо нас барсан болохоор юм ярих хүнгүй болсон.
Канэки: Камиширо? Камиширо Ризэ юу?
Цүкияма: Чи түүнтэй ижил мэдрэмж төрүүлдэг. Ижил ном уншдаг гөүл олон биш шүү. Би зүгээр л чимээгүйхэн орчинд адилхан сонирхдог зүйлээ л яримаар байна.
Канэки: Нөгөө... Би зүгээр юм бол...
Цүкияма: За тэгвэл, ням гарагт 3 цагт.
Канэки: Муу хүн шиг санагдаагүй ч.
Ёшимүра: Канэки одоо бууж болно оо.
Канэки: Өө, за. Сайн ажиллаа.
Ёшимүра: Өө, Канэки. Ёмо чамайг доор хүлээж байгаа гэсэн.
Канэки: Ёмо? Доор уу? Нөгөө, хаашаа явах юм бэ? Дуу муутай хүн шүү.
Ёмо: 20-р тойрогт тагтаа нар орж ирсэн.
Канэки: Юу? тэгэхээр чинь...
Ёмо: Хэрэгтэй болбол чи өөрийгөө аргалах ёстой. Эхэлцгээе.
Канэки: Хүлээж бай.
Ёмо: Бултах нь чиний тал чинь боловч бусад зүйл чинь ерөөсөө бүтэхгүй ээ.
Канэки: За.
Ёмо: Ажлын дараа надтай энд уулз, би чамайг бэлтгэнэ.
Канэки: Ойлголоо.
Ёмо: Чи ч бас цуг явах уу? Чамтай уулзмаар байгаа хүн байна.
Итори: Нөгөө алдарт Канэки юу? Надтай уулзах гээд ирсэнд чинь баярлаж байна шүү. Рэн болон Үтагаас чиний талаар сонссон. Энэ баарны эзэн Итори. Танилцахад таатай байна.
Канэки: Би ч бас.
Итори: Өө тайвшир даа, тийм соёлтой байх гээд хэрэггүй биеэ сул тавь, Канэки.
Канэки: Нөгөө... та нар бие биенийгээ таниад удаж байгаа юу?
Итори: Жоохон муу түүхтэй нөхдүүд гэх үү дээ. Өмнө нь Рэн болон Үта нэг нэгэндээ үнэхээр дургүй байсан шүү. Тэдний ачаар 4-р тойрог орвонгоороо эргэж байсан.
Үта: Одоо бол сайн найзууд л даа бид.
Ёмо: Харин л дээ.
Итори: Өмнө нь ч Рэн ёстой сургаагүй араатан шиг л байсан.
Канэки: Тийм муу юм уу?
Үта: Тийм ээ, уурласан Тоүкагийн эрэгтэй хувилбар шиг.
Итори: Яг адилхан юм байна шүү.
Канэки: Тэр ч аймаар юм аа.
Ёмо: Намайг ярихаа боль. Итори түүнд хэлэх зүйл байна гээ биз дээ?
Итори: Аа тийм. За, уу.
Канэки: Үгүй ээ, би насанд хүрээгүй.
Итори: Дарс биш, тэнэг ээ. Гайхалтай, нэг нүдтэй гөүл анх удаа харж байна. Уучлаарай, уучлаарай. Бид одоо гөүл юм чинь санаа зовох хэрэггүй. Май, уучлалт болгоод. Өөр нэг нэг нүдтэй гөүл бас түүн шиг байсан болов уу?
Ёмо: Хэн мэдлээ?
Канэки: Надаас өөр нэг нүдтэй гөүл байдаг юм уу...
Итори: Өө сонирхлыг чинь татсан уу?
Канэки: Тийм.
Итори: За. Канэкиччи сонсож бай, гөүл болон хүн нэг нэгнээ маш их хайрлаад тэд завгүй болох юм бол юу болно гэж бодож байна.
Канэки: Хүн болон гөүлийн хүүхэд үү?
Итори: Үхчихдэг. Биологийн бэлгийн сулрал. Анхнаасаа жирэмсэн болох боломж нь маш бага. Гэхдээ зарим ховор тохиолдолд төрөх боломж бий. Хагас хүн, хагас гөүл болж.
Канэки: Гөүл болон хүний эрлийз.
Итори: Эрлийз гөүлийн чадвар нь цэвэр гөүлээс хавь илүү хүчтэй. Бас тэр хүүхэд нь... нэг талдаа л улаан нүдтэй байдаг гэдэг. Гэхдээ зүгээр л хотын домог л доо.
Канэки: Нэг нүдэт гөүл... Нөгөө...
Итори: Өө? Юу вэ? Юу ч асууж болно шүү.
Канэки: Ризэгийн талаар... Камиширо Ризэгийн талаар ямар нэг зүйл мэдэх үү?
Итори: Яагаад тэгж асуугаа вэ?
Канэки: Миний бие ийм болсон нь түүнтэй уулзсанаас болсон. Тэгтэл би түүний талаар юу ч мэдэхгүй.
Итори: Тийм байх нь ээ, Ризэ юу? Асуудал үүсгэгч бөгөөд, үхэл нь хүртэл нууцлагдмал байсан. Түүний үхэл гэж нэрлэгдэх зүйл нь сүүлийн хэдэн сар цуу ярианаас өөр зүйл үүсгээгүй дээ.
Канэки: Үхэл гэж нэрлэгдэх ээ? Тэр чинь осол...
Итори: Бодоод үз дээ, тэрийг үнэхээр зүгээр нэг жирийн осол гэж бодоо юу, Канэки Кэн?
Ёмо: Итори...
Итори: Нөгөө байна аа, тэр аймшигт осол болсон гарсан өдөр барилгын дээр хүн зогсож байсан гэх яриа бий.
Канэки: Юу? Тохиолдол биш байсан гэж үү?
Итори: Хэн нэгэн Ризэг алсан. Тиймэрхүү.
Ёмо: Итори.
Итори: Зүгээр л хэлж байна дөө. Цуу ярианаас өөрцгүй ээ.
Канэки: Хэн... Хэн тийм зүйл хийнэ гэж?
Цүкияма: Канэки. Канэки?
Канэки: Өө за?
Цүкияма: Ямар нэг зүйл болоо юу?
Канэки: Өө үгүй ээ. Нөгөө, Цүкияма.
Цүкияма: Юу? Яасан?
Канэки: Ризэтэй юу ярьдаг байсан бэ?
Цүкияма: Өө, Камиширотой юу? Уран зохиол гэх мэт зүйлсийн талаар ярилцдаг... мэдээж хоолны талаар бас ярилцдаг байсан.
Ризэ: Цүкияма намайг бодсонд чинь талархаж байгаа ч, гэхдээ чиний онцгой тансаг клубд элсэх сонирхол алга аа.
Цүкияма: Яагаад? Чи ч бас хамгийн сайхан амтыг эрэлхийлдэггүй гэж үү?
Ризэ: Яагаад гэвэл чиний өгөх зүйлс чинь хангалтгүй шүү дээ. Мэдээж, идэж байхдаа амтлах тансаг амт нь таашаал өгөх ч. Гөүл өөрийгөө тийм гоё сонирхолтой гэж өндрөөр үнэлээд л. Яг л хүн шиг мэдрэмж төрүүллээ шүү, Цүкияма.
Цүкияма: Тэр муу эмэгтэй... Түүн шиг балиар новш миний хоолны нарийн ширийн байдлыг шоолж зүрхэлдэг.
Канэки: Нөгөө, Цүкияма? Ёо.
Цүкияма: Ёстой нэг, би яаж тэгж чадав аа? Уучлаарай.
Канэки: Зүгээр ээ, жоохон л зүссэн төдий.
Цүкияма: Канэки уучлалт гуйгаад гэх юм уу. Камиширогийн ордог байсан газар энэ хажууханд байгаа. Хамтдаа очиж үзэх үү?
Канэки: Ризэгийн очсон газар. За, очиж үзмээр байна.
Цүкияма: За, тэгвэл. Шийдэгдлээ одоо хурдан явцгаая. Гар чинь яаж байна?
Канэки: Өө зүгээр, цус гаралт нь зогссон бололтой. Дараа нь угаагаад өгөх болохоор.
Цүкияма: Өө зүгээр дээ, санаа бүү зов. Би өөрөө угаачихна. Ойрхон байлаа шүү. Өөрийн хяналтаа алдаад түүнийг айлгах шахлаа. Тайван байгаарай за юу? Цүкияма Шү, удахгүй шүү дээ. Энэхүү чихэрлэг амт... Ийм тогтуун зохицол. Энэхүү шинэлэг амттаныг хайж олсон нь... Шинэ одыг нээснээс илүү намайг баярлуулж байна. Өө, ноён Саварин... Таны зөв байж...
Канэки: Би яагаад шүршүүрт ороод байгаа юм бол?
Эр: Канэки.
Канэки: Өө за?
Эр: Танд хувцас бэлдсэн болохоор тайван өмсөөрэй.
Канэки: За, баярлалаа. Энэ бол Ризэгийн дуртай газар байсан.
Эм: Аяга кофе авчирлаа. Таатай зооглоорой.
Канэки: Өршөөгөөрэй, Цүкияма? Юу болоод байна аа?
Эр: Ноёд хатагтай нар аа, та нар хүлээж байсан үе. Өнөөдрийн гол зоог. Өнөөдрийн зоог бол онцгой хоол. Гөүл шүү.
Эр2: Гөүл ээ?
Эм: Хүний мах идэх миний сонирхол арай л биш.
Эр: Ноён ММ үүнийг авчирсан.
Эр2: Өө, ноён ММ.
Эр3: Ноён ММ байна.
Цүкияма: Эрхэм хүндэт зооглогчид минь. Гөүлийн мах идэх боломжгүй гашуун амттай байдаг ч. Мэдээж та нар шиг тансаг амтыг мэдэрсэн хүмүүс үүнийг шинэ зүйл гэж бодохгүй.
Канэки: Цүкияма? Яагаад?
Цүкияма: Миний сонирхлыг татсан нь түүний үнэр. Тэр Гөүл ч гэсэн түүний судсаар хүний цусны гайхалтай үнэр гүйж байгаа.
Эр: Өө тийм байна.
Эм: Ямар гайхалтай юм бэ.
Эр2: Гайхалтай.
Эм: Тэвчиж чадахгүй нь.
Цүкияма: Сэтгэл чинь хөөрч байна уу? Хүний үнэртэй гөүл... Ямар амттай байх бол?
Канэки: Намайг хуурсан байна. Бүхэл зүйл занга байж.
Цүкияма: Бид үл мэдэгдэх шинэ үнэр амт руу шумбан орох болно. За. Эпикурийн дээд зэргийн таашаалаа буцаад мэдэрцгээе.
Эр: За ингээд өнөөдрийн гол зоогийг зүсэх хүн гарч ирнэ.
Соүта: Хатагтай А...
Майко: За, ПЖ эзэн минь?
Соүта: Өнөөдөр ямар зүсэгчээ авчирсан юм?
Майко: Өнөөдөр бол мини дуртай Таро.
Таро: Тусалж дэмжиж байгаарай.
Эр: Тэрийг зугтаалгаж болохгүй шүү.
Таро: Юу? Хүлээж бай. Хүлээж бай гэсэн шүү.
Майко: Гүйгээрэй, Таро.
Таро: Ээж ээ.
Эр: Түүний эзэн болох хатагтай А урмын үг хэлж байна.
Канэки: Зугтах хэрэгтэй. Зугтах хэрэгтэй. Ямар нэг зүйл хийхгүй бол.
Таро: Хаашаа явж байна гэж бодоо вэ?
Эр: Бяцлаад өг.
Канэки: Новш, зугтаж чадахгүй нь. Бүтэхгүй нь, түүнд ерөөсөө үйлчилсэнгүй.
Цүкияма: Ямар нэг зүйл болоо юу, Канэки? Яагаад кагүнэгээ ашиглахгүй байгаа юм? Цаг яваад байна шүү. Яаж ийгээд гарах аргаа бодох ёстой.
Таро: Цохилт.
Эр: Юу болсон бэ?
Эр2: Хөлийнх нь шөрмөс татсан уу.
Эр3: Ноёд хатагтай нар аа, хор үйлчлээд эхэлсэн бололтой.
Канэки: Арай тэр кофенд.
Цүкияма: За, барьсан даа.
Эр: За, хүзүүг нь хугалаад өг.
Эр2: Эрхтнийг нь гарга.
Цүкияма: Хөгжилтэй юм.
Цүкияма: Баяртай, Канэки.
Эм: Юу? Юу вэ тэр?
Эр: Арай тэр...
Эр2: 1 нүдэт гөүл.
Эр: Нэг нүдэт?
Соүта: Нэг нүдэт гэж үү?
Майко: Таро хичээгээрэй.
Таро: Өвдөж байна.
Цүкияма: Нэг нүдэт, үнэхээр ховор.
Эм: ММ эзэн минь?
Эм2: Зүгээр үү?
Цүкияма: Ямар дээд зэрэглэлийнх вэ.
Майко: Босоорой, Таро.
Таро: Ээж ээ.
Канэки: Бүтэхгүй нь.
Майко: Тийм шүү, сайн хүүхэд. Ээжийн жоохон хүү хэн билээ? Ээжийн чинь сэтгэл хөөрч байна.
Таро: Өвдөж байна.
Цүкияма: Ноёд хатагтай нар аа, шуугиан тарьсанд уучлаарай. Арай ч түүнийг 1 нүдэт гөүл байна гэж бодсонгүй. Гэхдээ энэ баярыг зогсоох бодол алга. Ингэвэл яаж байна?
Таро: Өвдөж байна.
Цүкияма: Хатагтай А-гийн тэжээвэр амьтан болох хэрчигчийг зоогловол яаж байна?
Майко: Таро! Таро!
Таро: Өвдөж байна.
Майко: Таро чи... Муу хэрэгцээгүй овоолсон мах. Намайг эвгүй байдалд оруулаад л. Хурдан хоол бол новш гэж.
Таро: Ээж ээ.
Цүкияма: Хөгжилтэй байсан уу, Канэки? Энэ бол бид хоёрын дунд дахь шоглоом л болох ёстой байсан юм. Жоохон хэтрүүлчихлээ, уучлах уу. Энэ онцгой үнэт эрдэнэсийг... Надаас өөр хүнд идүүлэхгүй.
Эр: Болж байна. Цүкияма маш гоё царай гаргаж байна. Өшөө илүү, өөрийгөө гарга. Үнэхээр төгс, ямар ч хэлэх үг алга аа, Цүкияма.
Канэки: Нөгөө... юу хийгээд байгаа юм бэ?
Цүкияма: Өө нөгөө. Одоо гарах комик номын нүүр дээр зочноор гарах юм билээ. Канэки бас нэгдэх үү?
Таро: Яаж байна?
Бичиг: Дараагийн ангид: Сорви
Канэки: Юу? Нөгөө алгасъя дөө.
Back to episodes Go home