Tokyo Ghoul 3

Эр: За.

Эр: Баярлалаа.

Асаки: Биеэ бодоорой. Дараагийн өвчтөн орж ирээрэй.

Эр: Туслаарай.

Ямори: Тог тог... Эцэст нь оллоо шүү.

Асаки: Ямори.

Ямори: Чиний өмнө нь хийж өгсөн тоглоомыг алдчихсан. Дахиад хийгээд өгөөч.

Асаки: Аан.

Ямори: За, дараа ирнэ шүү.

Рёоко: Хонгор минь...

Ёшимүра: Зөөлхөн. Яарах хэрэггүй, наад маягаараа тойруулаад бай.

Канэки: За.

Ёшимүра: Ямар байна?

Канэки: Таныхтай харьцуулахад нэг л юм нь биш байна.

Ёшимүра: Кофе бүр таныг оруулсан хичээл зүтгэлээс шалтгаалж өөр өөр. Хүмүүстэй харьцахтай адил яарах хэрэггүй.

Канэки: Ойлголоо.

Ёшимүра: Нэг зүйлийг сайн санаж яв. Антэйкү зүгээр нэг кофены газар биш. 20-р тойргийн гөүлүүд цугларч харьцах газар. Мэдээж хүмүүс ирж үйлчлүүлнэ. Чи ч бас өмнө нь тийм байсан шүү дээ.

Канэки: Хэрэв Гөүл нийгмээс нуугдах гэж хичээж байгаа бол яагаад ингэн байж хүнд үйлчлэх ёстой гэж.

Ёшимүра: Хүний амьдарч буй ертөнцөд амьдрахын тулд тэдний зан чанарыг мэдэх нь чухал. Хүн гэдэг гөүл бидэнд амьд сурах бичиг шиг. Бас би тэдэнд дуртай. Хүмүүст. За чамайг Тоүкад туслуулах гэж явуулахгүй бол.

Канэки: За. Хүмүүст дуртай? Яг ямар утгатай хэлсэн юм бол?

Хидэ: За, тэгвэл дараа нь. Хөөе, Канэки.

Канэки: Хидэ, энд юу хийж байгаа юм?

Хидэ: Тоүкад талархах гэж ирсэн нь ойлгомжтой шүү дээ.

Канэки: Талархах аа?

Хидэ: Хэрэгт орсон бидэнд туслаа биз дээ?

Канэки: Юу?

Тоүка: Бүрэн эдгэрээгүй бололтой энэ залуу.

Хидэ: Зүгээр үү?

Канэки: Тийм ээ.

Хидэ: Ашгүй дээ. Нишио ах хүнд гэмтсэн болохоор эмнэлэгт эмчлүүлсэн хэвээр байгаа. Бид жоохон шалбархайтай давж чадсан нь Тоүкагийн ач. За Канэки, дараа уулзъя.

Канэки: За, баяртай.

Тоүка: Үйлчлүүлсэнд баярлалаа. Өөрийгөө гөүл гэдгээ баригдав даа.

Канэки: Аанха.

Тоүка: Хэрэв тэр бидний талаар мэдчих юм бол... Тэр үед нь би шууд ална шүү.

Канэки: Юу? Тэр чинь...

Тоүка: Тийм зүйл болгомооргүй байгаа бол сайн нууцал. Тавтай морил.

Рёоко: Тоүка.

Тоүка: Рёоко. Канэки, алчуур.

Канэки: За.

Рёоко: Саад болсонд уучлаарай.

Тоүка: Юу гэж дээ. Хинами уулзалгүй удаж. Хинами...

Рёоко: Ёшимүра хаана байна?

Тоүка: Дотор. Канэки. Шинийг нь өг.

Канэки: Өө, за май.

Рёоко: Баярлалаа.

Канэки: Тэд Гөүл юм уу?

Тоүка: Бидний өнөөдрөөс асрах Фүэгүчи.

Канэки: Асрах аа?

Тоүка: Тийм ээ, олон шалтгаантай.

Канэки: Шалтгаан? Ямар?

Тоүка: Чи ёстой ядаргаатай юм аа. Юу ч хийж чадахгүй юм байж.

Канэки: Тэрийг мэдэж байна шүү дээ.

Тоүка: Өө тийм, менежер хэлсэн үү?

Канэки: Юу?

Тоүка: Костюмуудын талаар?

Канэки: Костюм аа?

Тоүка: Том чемодантай яваад байдаг залуусын талаар.

Эр: Энэ бол 11-р тойргийн одоогийн байдал. Эдгээр хэв маяг нь зохион байгуулалттай хөдөлгөөнүүдийн эхлэлийг тодорхой харуулж байна. Энэ байдлаараа, дайн болох нь цаг хугацааны асуудал. Ингээд миний тайлан дууслаа, өөр нэмэлт юм нэмэх хүн байвал.

Амон: Амон Коүтароү, нэгдүгээр зэрэглэлийн мөрдөгч. Эхлээд үүнээс эхэлье. Гурван сарын өмнө болсон хэргийг бүгд мэдэж байгаа байх. 13-р тойргийн Жейсон 20-р тойргийн S зэрэглэлийн гөүл хэт их идэгчтэй уулзсан талаарх. Хэргийн газарт тухайн нотлох баримт үлдсэн.

Эр: Энэ одоо юу вэ?

Амон: Гөүлүүдэд зориулж хийсэн эмнэлгийн бахь. Нэмэлтээр дүн шинжилгээ хийж Квинкийн зэвсэг гэдгийг олж тодорхойлсон. Жейсоны зорилго одоо хүртэл үл мэдэгдэх хэвээр. Гэхдээ та анхаарах ёстой байх, сүүлийн үед ихээр идэх явдал маш их буурсан. Товчхондоо тэдгээр гөүлүүд 20-р тойрогт ямар нэгэн зүйл төлөвлөж байж магадгүй.

Эр: Аргагүй л академийн шилдэг сурагч гэх үү дээ. Мадо, ашгүй дээ. Ийм найдвартай хамтрагчтай болоод тоглоомоороо тоглох цагтай болоо биз дээ?

Мадо: Азаар тийм ээ. Энэ уулзалтаа хурдан дуусгаад өгөх юм бол би илүү үр бүтээлтэй зүйлд цаг заваа зориулмаар байна.

Эр: Бүдүүлэг хэвээрээ л байх шив дээ. За, та нар тэгээд 20-р тойргоо анхаарч бай.

Амон: За.

Эр: Хамгийн тайван байсан тойрог гэнэт шуугиантай болж байгаа нь, надад ямар нэг эхлэх гэж байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ ССЖ бидний зорилго бол Токиогоос бүх гөүлүүдийг зайлуулах. Тэр бол бидний ганц хийх ёстой зүйл. Тэр одоо ч бас өөрчлөгдөхгүй. За бүгд анхаараад хичээцгээе.

Бүгд: За.

Эр: Хурал ингээд дууслаа, тараад.

Мадо: Ингээд 20-р тойргийг ямар ч хязгаарлалтгүй шалгаж болох нь.

Амон: Тийм. Гэхдээ бидэнд сэжүүр энэ л байна.

Мадо: Хангалттай, бид утасны төгсгөлийг нь бариад авсан. Одоо нөгөө төгсгөлийг нь олох хүртлээ татах хэрэгтэй.

Амон: За.

Мадо: 20-р тойрог.

Амон: Мадо?

Мадо: Нарийн идээний дэлгүүр, хэт их идэгч болон Жейсон.

Ёшимүра: Оролдоод үз.

Канэки: Менежер, уучлаарай гэхдээ энэ.

Ёшимүра: Зүгээр үү?

Канэки: Талх нь хатсан хөвөн шиг амтагдаж бяслаг нь их дасгал хийсний дараах оймс шиг амтагдаж байна.

Ёшимүра: Ёстой сонирхолтой зүйрлэл байлаа шүү. Арга нь зажлахгүй шууд залгих юм. Тэгээд жүжиглэж 10 удаа хуурамчаар зажлах. Бас илүү үнэмшилтэй байлгахын тулд зажлах чимээ гаргах хэрэгтэй. Дараа нь чиний бие үүнийг шингээж эхлэхээс өмнө буцааж хаяхаа мартуузай. Эс үгүй бол биед чинь муу шүү. Канэки, жоохон бэлтгэл хийхэд буцаад найз нартайгаа хоол хамтдаа идэж болно.

Канэки: Хичээх болно оо.

Ёшимүра: Чамд өгөх бэлэг байна.

Канэки: Ёотон уу?

Ёшимүра: Дотроо жоохон өөр л дөө. Кофендоо хийгээд уух юм бол жоохон өлсгөлөнг чинь дарах ёстой.

Канэки: Дотор нь юу байгаа юм бэ?

Ёшимүра: Зарим зүйлийг мэдээд хэрэггүй байх.

Канэки: Гэсэн ч энэ байвал...

Ёшимүра: Сонс, Канэки. Өнөөдөр чамайг оройтуулж болох уу?

Канэки: Өө, мэдээж.

Ёшимүра: Уг нь Тоүкагаас гуйдаг ч, тэр шалгалтдаа бэлдээд завгүй байгаа. Түүний оронд хоол авахуулах хэрэгтэй байна.

Канэки: Хоол авахуулах аа? Би хүн алж чадахгүй.

Ёшимүра: Санаа бүү зов, хэнийг ч гэмтээхгүй ээ. Антэйкү хүмүүсийг гэмтээхийг хүсдэггүй хүмүүст хоол бэлтгэдэг. Түүний хэрэгцээг ойлгож байгаа биз дээ?

Канэки: Тийм. Хүн гэмтээхгүй юм бол...

Ёшимүра: Тэгвэл дараа нь Ёмотой ярилцаад үз.

Канэки: Нөгөө, Ёмо? Хоол олж авах гэж яг юу юм бэ? Хүмүүсийг гэмтээхийг хүсдэггүй гөүлүүдийн төлөө. Өглөө ирдэг эгч болон хүүхэд нь тийм юм болов уу.

Ёмо: Буугаарай.

Канэки: Хөөх, өндөр юм аа. Бид хаана байна аа.

Ёмо: Барих хэрэггүй.

Канэки: Юу?

Ёмо: Унах болно шүү.

Канэки: Амьд байна.

Ёмо: Энд маш олон хүн үхдэг. Ийшээ амиа хорлох гэж ирдэг юм.

Канэки: Антэйкүгийн гөүлүүд амиа хорлосон хүмүүсийг онилдог байх нь.

Ёмо: Багла.

Канэки: Айн?

Амон: Уучлаарай, Мадо би жоохон удчихлаа.

Мадо: Амон, мэдрэмж чинь л хэрэгтэй, 5 мэдрэхүйгээ ашигла. За тэгэхээр... Чи үүнийг юу гэдгийг мэдэх үү?

Гөүл: Юу?

Мадо: Дахиад нэг удаа асууя. Ийм зүйлтэй ижил юм харж байсан уу?

Гөүл: Мэдэхгүй юу юм бэ? Юу хүсээд байгаа юм бэ?

Канэки: Маск уу?

Ёшимүра: Тийм ээ, чиний авах цаг нь болсон байх.

Канэки: Ойлголоо.

Ёшимүра: Тоүка.

Тоүка: За?

Ёшимүра: Маргааш Канэкигийн маск руу цуг яваад өгөхгүй биз?

Тоүка: Юу? Арай хийж авсан амралтын өдөр байхад. Яагаад энэ залуутай цуг өнгөрүүлэх ёстой юм?

Ёшимүра: Канэки ганцаараа явбал төөрчих нь дөө. Бас тэр хавиар нэлээн аюултай шүү дээ.

Тоүка: Тийм ч гэлээ, түүнд хэрэггүй шүү дээ.

Ёшимүра: Тоүка. 20-р тойргийн ойр тойронд мөрдөгчид эргэлдээд байгаа.

Тоүка: Тагтаа юу?

Канэки: Тагтаа?

Ёшимүра: Аль хэдийн хохирол учруулсан. Түүнд юмыг яаж мэдэх вэ гээд нэгийг хурдан бэлдэж өгмөөр байна.

Тоүка: Ойлголоо. Хөөе, нүдний хаалтад аа. Маргааш галт тэрэгний буудал дээр 14:30-аас. Нэг л минут хоцрох юм бол ална шүү.

Канэки: За. Ёстой нэг, юу вэ?

Эр: Энд сайхан охид байна шүү.

Эм: Солиороод бай муу новш.

Тоүка: Үта. Сайн уу? Ёстой нэг, унтаж байгаа юм болов уу?

Үта: Бүү.

Тоүка: Юу хийж байгаа юм бэ, Үта?

Үта: Чамайг цочооё гэж бодоод.

Тоүка: Маск хийж өгдөг Үта.

Үта: Үта гэдэг.

Канэки: Канэки гэдэг, танилцахад таатай-

Үта: Үнэр чинь өөр юм аа. Тоүка, тагтаанууд тэнүүчилж байгаа гэж сонссон.

Тоүка: Тийм.

Үта: 20-р тойрог тайван болохоор тэд ирдэггүй юм сан. Ризэгийн нөлөө юу дөө.

Тоүка: Цүкияма хүртэл сүүлийн үед жоохон давраад.

Үта: Аа тэр үү...

Канэки: 20-р тойрог тайвнаараа алдартай байсан юм уу? Би мэдсэнгүй.

Үта: Өөр газар амьдраад үзэх юм бол ялгааг нь шууд ойлгоно дөө. Хүсэж байвал өнөөдөр үлдэж болно шүү. Азтай бол хэдэн хүн идэх дүр зураг хараад хөгжилтэй шүү.

Канэки: Зүгээр дээ.

Үта: Антэйкү шиг газар байгаа нь чамд сайн биз. Тэнд суу хэмжээг чинь авъя. Харшил байгаа юу?

Канэки: Үгүй.

Үта: Резин эсвэл ямар нэг металл байвал?

Канэки: Зүгээр ээ.

Үта: Бүхэл маск хийлгэх үү?

Канэки: Нөгөө...

Үта: Анхны удаагийнх юм чинь, хагас царайг чинь далдалсныг хийх үү.

Канэки: За.

Үта: Хөөрхөн нүдний хаалт байна шүү, дуртай юм уу?

Канэки: Өлсвөл өөрийн мэдэлгүй л улаан болчихдог болохоор.

Үта: Байнга цатгалан байхад болно шүү дээ. Зууш идэх үү?

Канэки: Үгүй ээ, баярлалаа.

Үта: Канэки, чамд хайртай хүн байгаа юу?

Канэки: Юу? Байхгүй ээ.

Үта: Чи яг л тийм төрөл юм даа... Өөрийнхөө насны охидоос илүү ахимаг насны бүсгүйчүүдээр эрхлүүлдэг залуус шиг.

Канэки: Нөгөө, энэ асуулт ямар нэг хамааралтай юу?

Үта: Тийм ээ, чамайг илүү сайн мэдэх юм бол надад тус болно. Тоүка ямар вэ?

Канэки: Тэр үү? Жоохон аймаар.

Үта: Аймаар? Тийм гэж үү? Надад бол бүхнээ зориулж байгаа хөдөлмөрч шиг л санагддаг.

Канэки: Хөдөлмөрч үү?

Үта: Бид хүний ертөнцөд уусахын тулд, хэзээ ч тайлж болохгүй маск хэрэгтэй. Хэн нэгэн биднийг мэдчих юм бол тэгээд л дуусаа. Тийм болохоор өдөр тутмын амьдралд байнга оролцоод байхааргүй биеэ авч явах ёстой. Тэрээр тэр эрсдэлээ үүрч амьдарч байгаа. Антэйкү дахь ажил, сургуульд хүртэл явж байгаа.

Канэки: Тэгж их эрсдэл тавьж хүмүүстэй нийлнэ гэдэг.

Үта: Юу юм бол доо. Гэхдээ надад ч бас хүн үйлчлүүлэгч ийшээ орж ирэх юм бол өөр мэдрэмж авдаг. Догдлоод байдаг ч гэсэн сайн тайлбарлаж чадахгүй ч. Гоё мэдрэмж шүү.

Канэки: Хөдөлмөрч үү? Би юу ч хийхгүй байгаа байтал... Тоүка.

Тоүка: Юу?

Канэки: Хинамид яг юу болсон юм бэ?

Тоүка: Чи тийм зүйл мэдээд яах юм?

Канэки: Мэдмээр байна. Мэдмээр байна. Миний хийж чадах ямар нэг зүйл байвал.

Тоүка: Тэр охин ааваасаа хол амьдрах ёстой болоод санаа зовж байгаа. Уг нь ийм биш байдаг.

Канэки: Тийм байсан байх нь. Ингэхэд Тоүка тэр маскийг юунд ашиглах юм?

Тоүка: Юу? Чи мэдээгүй байж ирсэн юм уу?

Канэки: Нөгөө, тийм.

Тоүка: Ёстой нэг, менежер. Нөгөө нэг мөрдөгч буюу тагтаа нартай таарах юм бол тэдэнтэй таараад царайгаа харуулах юм бол дуусаа шүү дээ. Тийм болохоор л Үтагаар маск хийлгүүлж байгаа юм. Тэр муу новшнууд.

Амон: Муу хог... Хөөе, хогууд аа, үүнийг хаа нэгтэй харж байсан уу?

Эр: Юу? Мэдэхгүй ээ.

Амон: Харин чи?

Эр2: Мэдэхгүй ээ, ерөөсөө харж байгаагүй.

Мадо: Итгэлтэй байна уу?

Эр2: Тийм итгэлтэй.

Мадо: Хамтарч ажилласанд баярлалаа. Явцгаая, Амон. Байршлаа солиод үзье.

Амон: За, тийм дээ.

Канэки: За. Нөгөө, тайван зооглоорой.

Кома: Идэж байхыг нь харчихсан уу? Болохгүй дээ, Канэки. Охид тийм зүйлээ жоохон харуулмааргүй байдаг юм.

Канэки: Ойлголоо.

Кома: Май. Үүнийг аваачиж өгөөд уучлалт гуйж болно.

Канэки: Хинами орж болох уу?

Хинами: За.

Канэки: Саяны явдалд уучлаарай. Нөгөө уучлалт болгоод. За, тайван уугаарай.

Хинами: Нөгөө...

Канэки: За?

Хинами: Ах аа, нөгөө... Та аль нь юм бэ? Уучлаарай, бусдаас шал өөр болохоор л... Бидний нэг байсан бол холоос ч мэдэж чадна.

Канэки: Надад ч бас маш олон зүйл болоод. Гөүлийн биетэй болчихсон, тэгэхээр та нартай жоохон ойр зүйл гэж хэлж болно. Оюун санаа минь хүн бөгөөд бие минь гөүл гэх юм уу.

Хинами: Уучлаарай, асуудаггүй байж.

Канэки: Тоох хэрэггүй ээ, Хөөрхөн зураг байна шүү. Ямар амьтан юм?

Хинами: Нөгөө, аав минь.

Канэки: Гоё зурсан байна шүү. Аав чинь уу? Хурдан түүнтэйгээ уулзаасай. Солонгын нэг өнгө байна шүү дээ.

Хинами: Юу? Өө тийм.

Канэки: Хинами, Такацүгийн номыг уншдаг юм уу? Уншихад хэцүү байтал мундаг байна шүү. Өө гэхдээ энэ богино өгүүллэгүүд нь юм чинь жоохон амархан байх. Хинами аль түүхт нь дуртай юм?

Хинами: Шөнийн цагаар... Орох жоохон бороо.

Канэки: Шөнийн цагаар орох жоохон бороо? Өө нар жаргах үед орох бороо юу? Хар гөрөөсний өндөгний өмнөх хувилбар байсан байх аа.

Хинами: Хувилбар? Нар жаргах үед орох бороо? Үүнийг юу гэж унших юм?

Канэки: Гарьхан гэнэ.

Хинами: Гарьхан гэж цэцэг үү?

Канэки: Тийм.

Хинами: Тэгвэл, энэ?

Канэки: Үүнийг нимгэн мөс шиг бичээд дуудахдаа хар мөс гэж уншдаг.

Хинами: Хар мөс...

Канэки: Гэхдээ зарим үед золбоогүй гэж уншиж болно. Тэр нь дажгүй байгаа биз?

Хинами: Тийм. Гарьхан цэцэг.

Канэки: Мундаг байна шүү.

Хинами: Нар жаргах үед орох бороо.

Канэки: Хичээнгүйлэн тэмдэглэж авч байна.

Хинами: Би сургуульд явдаггүй болохоор сурсан зүйлээ энд бичдэг юм.

Канэки: Ойлголоо. Нээрэн Хинами... Би чамд ингээд шинэ үг зааж өгч байх уу?

Хинами: Үнэхээр үү?

Канэки: Тийм.

Хинами: Ах аа, баярлалаа. За, тэгвэл үүнийг юу гэдэг юм?

Канэки: Үүнийг үү?

Эр: Үнэхээр үү? 20-р тойрог костюмтай хүмүүс үү? Гэхдээ чиний азгүй өдөр байж дээ.

Эр2: Тийм ээ, 20-р тойрог ч бас аюулгүй газар байхаа больж. Муухай үнэртэж байна.

Эр: Гоүрмэт гэх залуу ч бас сүүлийн үед галзуураад эхэлсэн. Тэднийг дуудаа биз тэр нь.

Эр2: Тагтаа ч бас чамайг тэгээ юу?

Эр: Үгүй ээ, энэ өөр зүйлээс.

Эр2: Ёстой нэг, өвдөж байна.

Эр: Чимээгүй бай л даа чи. Чи ч бас Фүэгүчи эмч дээр очих юм бол.

Мадо: Хогууд нэг нэгэнтэйгээ л нийлэх юм даа.

Амон: Тийм шүү.

Эр: Арай...

Мадо: За энэ хог... Ямар хогтой холбогдсон байх бол?

Хинами: Өглөөний мэнд, манайхан.

Тоүка: Өглөөний мэнд.

Канэки: Үгүй ээ, тэгэх хэрэггүй.

Хинами: Өглөөний мэнд. Өглөөний мэнд, ах аа.

Канэки: Өглөөний мэнд, Хинами.

Тоүка: Юундаа инээгээд байгаа юм бэ, тэнэг ээ. Хурдан ажлаа хий.

Канэки: Тавтай морил.

Цүкияма: Гоё үнэр вэ. Яах аргагүй эндэх... чимээгүй тайван юм аа.

Хинами: Эгч ээ, тагт дээр шувуу байна. Төөрсөн юм болов уу. Гэмтчихэж. Эмчлэхгүй бол. Эгч ээ. Юундаа зугтаад байгаа юм бэ? Хүлээж бай. Эгч ээ, хүлээ.

Тоүка: Шувуунаас айдаг.

Хинами: Нэр өгдөг юм билүү.

Тоүка: Эзэн нь удахгүй гарч ирэх байлгүй.

Хинами: Гэхдээ...

Бичиг: Дараагийн ангид: Оройн хоол

Тоүка: Тэгвэл шараад идэцгээе.

Хинами: Эгч ээ...

Back to episodes Go home