Tokyo Ghoul 2

Тоүка: Ид гэж хэлээд байна шүү.

Канэки: Яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Би яаж хүний махыг идэх юм бэ? Би бол хүн. Та нар шиг мангасаас өөр.

Тоүка: Тийм үү? Би мангас бол чи юу юм?

Канэки: Гуйж байна, би одооноос юу хийх ёстой юм бэ? Тэр өдрөөс хойш миний амьдрал там шиг л болсон.

Тоүка: Там уу? Би ч бас чамаар юм хэлүүлмээр байна. Хэлээч, бялуу яг ямар амттай байдаг юм бэ? Тэрийг харах болгондоо бөөлжих гээд байдаг болохоор мэдэхгүй л дээ, гэхдээ хүмүүсийн дуртай зүйл биз дээ? Амар тайван амьдрал ямар байсныг хэлээч. ССЖ болон бусад Гөүлээс айх айдасгүй амьдрах ямар байсан? Амьдрал чинь там болсон? Солиор. Тэгвэл би төрсөн цагаасаа хойш тамд амьдарч байгаа гэсэн үг үү? Хөөе, чи хариулаач.

Канэки: Би бол... Би бол хүн.

Тоүка: Чи бол Гөүл биш нь үнэн. Гэхдээ хүн ч бас биш. Чам шиг эрлийзийн байх газар энэ ертөнцөд байхгүй.

Канэки: Би бол... Би...

Тоүка: Тэгж их хүн шиг баймаар байгаа бол хэр удаан юм идэхгүй байгаад үзэх юм уу? Анхааруулъя. Гөүлийн өлсгөлөн жинхэнэ там шиг шүү.

Ёшимүра: Тоүка, одоо хангалттай байх аа.

Тоүка: Менежер...

Ёшимүра: Хэцүү байсан биз дээ? Намайг дагаад яв.

Тоүка: Гэхдээ менежерээ яагаад?

Ёшимүра: Тоүка... Тусламж хэрэгтэй болсон Гөүлд туслах нь бидний үүрэг. Хүлээсэнд баярлалаа. За, май. Кофенд дургүй юм уу?

Канэки: Тийм биш ээ, гэхдээ...

Ёшимүра: Канэки энэ кофе руу сайн хар. Ямар мэдрэгдэж байна?

Канэки: Үнэхээр амттай харагдаж байна.

Ёшимүра: Жирийн кофе.

Канэки: Амттай... Амттай юм. Ямар ч хоол идсэн маш муухай амттай байсан байтал.

Ёшимүра: Гөүл дээр үеэс л кофег амсаж чаддаг байлаа хүнтэй адил. Гэхдээ кофе уулаа гээд чиний ходоодыг дүүргэхгүй. Тийм болохоор...

Канэки: Юу юм?

Ёшимүра: Хэрэгтэй болбол дахиад ирээд аваарай, нэрэлхэх хэрэггүй.

Тоүка: Менежер, яагаад түүнд тусалсан юм?

Ёшимүра: Тоүка, сая болсон эрхтэн шилжүүлэх хагалгааны мэдээг сонссон биз дээ? Хоёр оюутан ган дамнуурын дор дарагдсан гэх. Эмч нь талийгаач охины эрхтнийг арай хийн амь зогоож байсан хүүгийн биед суулгах эрсдэлтэй шийдвэрийг гаргасан.

Тоүка: Гэхдээ тэр ослоор үхсэн охин чинь...

Ёшимүра: Ризэ байсан.

Тоүка: Хүлээ, арай...

Ёшимүра: Тийм, тэр бол энэ хүүхэд. Эмч түүний биед гөүлийн эрхтнийг шилжүүлчихсэн.

Тоүка: Гэхдээ тийм зүйл чинь боломжгүй.

Ёшимүра: Би ч бас ийм зүйл анх удаа харж байгаа ч, түүний бие бидэн шиг болж байх шиг байна.

Канэки: Мах...

Тоүка: Чи бол Гөүл эсвэл хүн ч биш. Эрлийз чиний байх газар энэ ертөнцөд байхгүй.

Ризэ: Хашааны хоёр талд байлаа гээд хэнд хамаатай юм бэ? Хүн ч биш, Гөүл ч биш... Гэхдээ чи бол чи. Эрлийз энэ амьдралаа нандигна. Амттай мах чамайг хүлээж байна шүү. Энэ сайхан сэтгэл татам амт... Нэг л амсах юм бол зугтаж чадахгүй. Ямар ч стейкээс... илүү шүү. За, алив энэ махыг ид. Чамд зөвхөн бэлдсэн мах.

Бичиг: Хидэ: Чи ганцаараа үхэх нь байна

Бичиг: Хичээл дээр Азийн түүх орсон. Санаж байна шүү... Миний дэвтэр хэрэгтэй юу?

Канэки: Хидэ...

Эм: Буудлын урд байдаг амттаны дэлгүүр орж үзсэн үү? Тэр газар ч ёстой амттай зүйлстэй байсан шүү.

Хидэ: Хөөе, Канэки. Хэр удаан хичээлээ таслах гэсэн юм? Намайг анхаарч байгаач. Гансраад үхэх гэж байхад.

Канэки: Хидэ, уучлаарай.

Хидэ: Юу ч гэсэн наад нүдний хаалт чинь юу вэ? Шинэ загвартай болоо юу? Чамайг байхгүй байхад хэтэрхий их уйдаад би сургуулийн наадмын хороод орчихсон.

Канэки: Хүлээ, уучлаарай гэж, би хэзээ? Ийм зүйл саяхан болсон юм шиг л.

Хидэ: Хөөе, Канэки? Хэр удаан гэртээ байх гэсэн юм? Чамайг гэртээ ингэж удаан байхад чинь намайг ямар их зовсныг мэдэх үү? Хөөе, сонсож байна уу, Канэки?

Канэки: Өө уучлаарай, юу гэсэн бэ?

Хидэ: Юу ч гэсэн би нэг их зантай дээд ангийн ахаасаа хичээлийн материал зээлэхгүй бол болохгүй. Цуг явах уу?

Канэки: За.

Хидэ: Канэки, чи хоолоо сайн идэж байгаа юу?

Канэки: Юу?

Хидэ: Царай чинь цонхийчихсон байна шүү. Сайн юмаа идэхгүй бол өвдчихнө шүү.

Канэки: Хидэ аль дээрээс л ийм байсан. Жижиг зүйлсийг маш сайн анзаардаг. Хүмүүсийг сэтгэлийг маш сайн мэддэг болохоор, миний төлөө юу ч мэдэхгүй юм шиг царайлаад над руу ойртож байна. Хэрэв би хүн байхаа болих юм бол, түүний хажууд алхаж чадахаа болих болов уу?

Хидэ: Канэки чамд ч бас танилцуулъя гэж бодож байлаа.

Канэки: Нишио юу?

Хидэ: Тийм ээ, тэр. Түүнийг хэтэрхий бүдүүлэг гэхгүй л дээ. Жоохон хажууд нь байх хэцүү хүн.

Эм: Боль...

Хидэ: Энд. Өршөөгөөрэй.

Канэки: Хидэ, тогшооч ээ.

Нишики: Нагачика, чи ер нь тогшиж мэдэх үү?

Хидэ: Уучлаарай, Нишио.

Нишики: Миний газар нутагт зөвшөөрөлгүй орж ирэхэд дургүй гэдгийг минь мэднэ дээ.

Хидэ: Тийм ээ. Өө, энэ бол өмнө нь хэлж байсан миний сайн найз Канэки.

Нишики: Ойлголоо. Би бол Нишио Нишики, эм зүйн сургуулийн 2-р курсийн оюутан. Уулзахад таатай байна, Канэки. Сүүлийн жилийн материал гэсэн үү?

Хидэ: Тийм ээ, нарийн ширийн мэдээлэл хэрэгтэй байна.

Нишики: Ёстой нэг хаашаа алга болчхов оо? Гэрт байгаа байх.

Хидэ: Нээрээ юу?

Нишики: Нагачики чи надтай цуг яваад авчих.

Хидэ: Юу, таны гэр лүү юу?

Нишики: Тийм.

Хидэ: За тэгэх үү дээ. Уучлаарай, би өнөөдөр Нишиотой байх болохоор чи түрүүлээд харьж бай.

Канэки: Хидэ... Нөгөө, би ч бас хамт явж болох уу?

Хидэ: Гэнэт юу болоо вэ?

Нишики: Болно оо. Та нарыг гэртээ оруулах сонирхол угаасаа байхгүй.

Хидэ: Өө за тэгвэл.

Нишики: Түүнээс өмнө үүнийг дуусгах хэрэгтэй байна.

Хидэ: Өнөөдөр гэнэт яагаа вэ?

Канэки: Юу ч биш ээ.

Нишики: Нагачика...

Хидэ: За, юу болсон бэ?

Нишики: Чи сая хэр их юм харсан.

Канэки: Яагаад миний явсан газар бүрд Гөүл гарч ирээд байна аа?

Хидэ: Өө, мөрийг нь л.

Нишики: Мөрийг чинь л гэж байна шүү.

Хидэ: Үнэхээр хөөрхөн байсан.

Канэки: Үгүй ээ тийм биш, тэд анхнаасаа тэнд байсан. Энэ бүх зүйлд орооцолдож байгаа нь би.

Нишики: Авах уу?

Хидэ: Болж байна.

Эр: За, аваарай, шинээр жигнэсэн шүү.

Нишики: Май.

Канэки: Дотор муухайрч байна.

Нишики: Май.

Хидэ: Баярлалаа.

Нишики: Канэки, чи ямар нэг клубд байгаа юу?

Канэки: Үгүй ээ, олон хүнтэй газарт тийм ч сайн биш.

Нишики: Нагачикагийн яг эсрэг тал нь уу?

Канэки: Гөүл идэж чадах юм уу?

Нишики: Амттай шүү.

Хидэ: Амттай бас шажигнасан юм. Канэки, идэхгүй юм уу?

Канэки: Дараа идье. Яг л жирийн их сургуулийн оюутан шиг, хүний ертөнцөд уусаж чадсан байна. Гайхалтай юм аа. Түүнийг хэн ч гөүл гэж боддоггүй байх.

Нишики: Хүмүүс харахаар ядаргаа болдог л доо.

Канэки: Хидэ.

Нишики: Ижилхэн кампус дээр гөүл байна гэдэг. Чи муухай үнэртэй юм аа. Яг л эмэгтэй гөүл шиг үнэртэж байна. Чи Нагачикаг идэх гэж байсан биз дээ? Өөрт чинь итгэсэн тэнэгийн итгэлээс урвах үед тэдний гаргах жинхэнэ шаналж зовсон царай дээр бүжиглэхээс гоё зүйл байхгүй биз дээ, Канэки?

Канэки: Би чам шиг биш...

Нишики: Тийм гэж үү? Над шиг ах нартайгаа ингэж харьцдаг хүүхдүүд ёстой дургүй хүргэдэг юм. Чи мэдэх үү? Чиний бие үнэхээр зөөлхөн юм аа. Дүфү гэж бодлоо шүү бараг. Ёстой нэг муухай юм. Хүмүүс яаж тийм муухай юмыг иддэг байна? Хомоол идэж байгаа юм шиг л. Миний буруу, Канэки. Чиний хоолыг чинь муухай болгочихлоо. Энэ залуутай удаан найзалж байгаа биз дээ? Сайн найзууд биз дээ? Хэзээ идэх гэж байсан юм? Хэлээч, Канэки. Аль хэсгийг нь идэх гэж байсан юм?

Канэки: Хидэ... идэх зүйл биш. Хөлөө, ав.

Нишики: Ямар хөл?

Канэки: Боль.

Нишики: Үнэхээр үү? Цүнхээр дайраад л эмэгтэй юм уу? Ойлгохгүй нь ээ чи? Хүн бол зүгээр л идэх зүйлс, тэдний хэлдэг гахай болон үнээтэй адил. Эдгээр овоолсон мах нартай найзлаад л хөгжилтэй байдаг юм уу?

Канэки: Тэднийг алахгүй ээ.

Нишики: Ойлголоо, Нагачика жоохон буруу сонголт шүү. Тэр залуу тэнэг биш. Чам шиг нэгэн хүртэл түүний ухаан нь чиний нууц талд аюултай гэдгийг мэднэ биз дээ? Бас ийм... Нүдээ хүртэл удирдаж чадахгүй байж. Алив, бос Нагачикаг эхлээд алах уу? Хөөх, одоо юу вэ? За бултах гээд үз. За, хэтэрхий их хөгжилдчихсөн үү? Миний кагүнэ бүр амар байлгах байлаа.

Канэки: Үүнийг ялж чадна гэж байхгүй. Хидэ... Хидэ!

Нишики: Өө? Босчихсон уу, тэгэхгүй бол ч. Хурдлахгүй бол толгойг нь хагаллаа шүү. Ухаангүй юу?

Канэки: Одоо хүртэл намайг аврах гэж байгаа юм уу?

Нишики: Баяртай, Нагачика.

Канэки: Үгүй ээ. Үгүй!

Хидэ: Хөөе, чи чинь сургууль дээр дандаа ганцаараа ном уншаад байдаг нь байх аа?

Канэки: Муу зүйл юм уу?

Хидэ: Үгүй ээ, тийм биш. Би энд саяхан нүүж ирсэн болохоор найз байхгүй ээ. Тийм болохоор найзууд болох уу?

Канэки: За, болно оо.

Хидэ: Гоё доо, би бол Нагачика Хидэёши. Хидэ гэж дуудаж болно, танилцахад таатай байна.

Канэки: За, танилцахад таатай байна, Хидэ. Тэр үед ч бас Хидэ, Ангийн хэн ч ойртдоггүй надад ирж тусалсан. Үгүй ээ. Хидэг үхүүлмээргүй... байна! Тийм зүйлийг зөвшөөрөхгүй шүү.

Нишики: Чи муу. Болиоч муу новш. Үхэх нь байна шүү дээ. Энэ чинь Ризэгийн... Новш гэж.

Канэки: Хидэ.

Ризэ: Амттай харагдаж байна шүү. Ийм анхилуун үнэр, өөрөө өлсөөд эхэллээ. Хөөе, харж байна уу? Сайн хараач, амттай юм шиг байгаа биз дээ?

Канэки: Боль, Хидэ идэх зүйл биш.

Ризэ: Үнэхээр тийм үү? Сайн хараач. Харав уу? Ойлгосон биз дээ?

Канэки: Тийм ээ, ойлголоо. Тэр үнэхээр амттай харагдаж байна. Үгүй ээ, боль.

Ризэ: Юу яриад байгаа юм бэ? Идмээр байгаа биз дээ? Өөрийгөө барих хэрэггүй ээ, чи юу ч буруу хийгээгүй. За хурдал, чи ч бас хүссэн зүйлээ хий.

Канэки: Миний хүсэл ээ?

Ризэ: Тэр бүгд чинийх.

Канэки: Бүгд үү?

Ризэ: За.

Канэки: Тийм дээ, тэр бол миний хоол. Идэх ёстой... Хидэ бол...

Ризэ: найз!

Канэки: Тийм ээ миний найз болохоор би идэхгүй бол.

Тоүка: Удаан тэвчиж чадсангүй дээ, эрлийз ээ. Өлсгөлөнгөөсөө болоод хамаг хяналтаа алдчихаж.

Канэки: Холд.

Тоүка: Найз чинь хүртэл юу ч биш болсон уу? Чи байна аа? Энэ хүнийг идсэнийхээ дараа харамсана шүү, цус болон дотор эрхтний далайд живж байхдаа. Тэр бол гөүлийн өлсгөлөн бидний хувь тавилан. Ёстой асуудалтай хүн юм аа. Энэ удаа л тоглоод өгөх үү, томоотой буугаад өг.

Ёшимүра: Тоүка чамайг авчирсан.

Канэки: Хидэ?

Ёшимүра: Хүрээд ир.

Канэки: Хидэ. Би өөрийнхөө өлсгөлөнд автсан байсан. Ялангуяа тэр үед. Өлсөөд үхэх нь л гэж бодсон. Өөрийнхөө юу хийж байснаа ч ойлгоогүй. Тэгээд Хидэг. Гэхдээ одоо тэр байхгүй болсон байна. Миний аманд байсан тэр цус. Гуйж байна, хариулаач. Намайг унтаж байхад юу хийсэн юм.

Ёшимүра: Гөүлийн өлсгөлөнг дарах ганц л арга бий. Чи ч бас мэднэ биз дээ? Чи жоохон л илүү өлссөн байсан бол найзаа идэх байлаа. Чи өөрийгөө юу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Канэки: Би найзыгаа гэмтээмээргүй байна. Тийм болохоор дахиж Хидэгийн хажууд байж чадахгүй. Гэхдээ гөүлийн ертөнцөд ч орж чадахгүй. Хүн ч биш гөүл ч биш би бол ганцаараа. Надад гэрээ гэж дуудах ямар ч газар байхгүй.

Ёшимүра: Тийм биш. Чи бол хүн бас гөүл ч мөн. Хоёр ертөнцөд харьяалагдах цорын ганц зүйл. Антэйкүд хүрээд ир. Чиний байж болох газар луу чинь хөтлөх ёстой. Бас биднийг ч бас илүү мэдэхийг хүсэж байна. Биднийг зүгээр л нэг өлсгөлөн мангас эсэхийг мэдэхийн тулд. Яаж байна? Эхлээд амттай кофе найруулж сурах уу?

Канэки: Нөгөө... Над шиг нэгэн хүртэл чадах юм уу?

Мадо: Сайхан цаг агаар байна. Бороо тэдний мэдрэхгүйг дордуулдаг. Энэ ажлын нөхцөл нь яг таарч байна.

Амон: 20-р тойргийн тайлангаас үзэхэд, гурван сарын өмнө энэ барилга дээр хэт их идэгчтэй холбоотой хэрэг гарсан ба, тэр үед бас Жейсонг харсан гэх гэрчүүд бий.

Мадо: Хэт их идэгч болон Жейсон уу?

Амон: S зэрэглэлийн хоёр субъектийн уулзалт. Хэн мэдлээ?

Мадо: Зүгээр л хоолоо хуваалцаж байсан гэж бодогдохгүй байна.

Амон: Мадо? Мадо!

Мадо: Амон. Харж байна уу? Мэдсэн юм аа. Энэ цаг агаарын нэг сөрөг талыг олох хэрэгтэй болбол тэр новшийн хогуудын үхэх гэж байхдаа орилох хашхирааг нь сонсохгүй байх.

Нишики: Яг л хомоол шиг амтагдаж байна.

Канэки: Нишио ах хомоолын амтыг мэддэг юм уу?

Нишики: Чи одоо тэнэг үү, Канэки тийм биш гэдэг нь ойлгомжтой. Зүйрлэл юм.

Канэки: Өө тийм үү?

Хидэ: Юу? Нишио ах хомоол идэж байсан?

Ризэ: Үхрийн баас хүртэл үү?

Ёшимүра: Өөр бусад бүх баасыг хүртэл үү?

Тоүка: Нээрээ юу?

Нишики: Канэки?

Тоүка: Хөөе, Нишики баас амттай юу?

Эм: Нишики баас шиг үнэртэж байна.

Бичиг: Дараагийн ангид: Цагаан тагтаа

Ёшимүра: Гөүлийн онигоо юм даа.

Back to episodes Go home