Tokyo Ghoul 1

Эр: ССЖ баазаас 203 руу, 20-р тойрогт байрлах Акуа барилгад халдлага гарсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Халдагчид нь Гөүл, давтан хэлье Гөүл. Бүх салаа нэн даруй хэргийн газар луу яв.

Ризэ: Өшөө илүүг. Амттай байна.

Эр: Хэт их идэгч гэдэг хоч чинь яг зохицжээ.

Ризэ: Намайг хоол идэж байхад саад болдог хүмүүст ёстой дургүй шүү.

Эр: Миний талаар сонсоогүй байх нь ээ?

Ризэ: Сонссон шүү. Тэвчихийн аргагүй дур сонирхолтой уйтгартай хүн.

Эр: Дээрээс тушаасан юм л даа. Чамайг амьдаар нь авчир гэсэн. Гэхдээ байна аа... Түүнээс өмнө хэдэн хуруу, ганц хоёр гар, хөлийг чинь хугалсан ч... тоохгүй биз дээ?

Ризэ: Ийм том биеэс жижигхэн тоглоом гарах гэж, гэр бүл болж тоглох дуртай байх даа? Хөөрхөн юм.

Эр: Надаар... салгуулаад өгөөч. Буцаагаад өг. Тэд чинь минийх. Буцаагаад өг.

Ризэ: Чамтай тоглохгүй ээ.

Эм: Хэд хэдэн үл таних эрэгтэй хүний цогцос, Токиогийн 20-р тойрогт байрлах Акуа худалдааны барилгаас олдсон. Цогцсоос нь Гөүлийн шүлс гэх зүйлийг олж авсан. Энэ хэргийг Гөүлийн эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж.

Бичиг: Хар гөрөөсний өндөг

Канэки: Үнэхээр инээх зүйл мөн юм уу?

Хидэ: Алив л дээ, анхны болзоогоороо үнэхээр номын дэлгүүр явах гээд байгаа юм уу?

Канэки: Яагаад болохгүй гэж? Тэр ч бас баярлаж магадгүй шүү дээ.

Хидэ: Тийм зүйл хэзээ ч болохгүй гэж баттай хэлье.

Канэки: Юу? Тэгвэл хоёулаа л Том Грилл руу цуг явж, бургер идвэл яаж байна? Үнэнээсээ л хэлж байна шүү дээ.

Хидэ: Үгүй ээ, үгүй болж байна, яг л чам шиг. Гэхдээ болзооны хувьд бүтэлгүйтнэ дээ.

Канэки: Намайг чадахгүй гэж бодоо юу? Хидэ чи тэгвэл яах байсан юм?

Хидэ: Сонсож бай, болзоо дээрээ байгаа биз охидын сэтгэлийг хөдөлгөх газар сонгох хэрэгтэй.

Канэки: Жишээ нь?

Хидэ: Юу? Жишээ нь...

Канэки: Чи хүртэлх мэдэхгүй юм уу?

Хидэ: Мэдэж байсан бол чамтай ингээд өдөр уулзаад байж байх уу?

Эм: Сүүлчийн хэдэн өдөр 20-р тойрогт дахь Гөүлийн хийх дайралтууд ихсэж байна.

Канэки: Тийм ч гэлээ.

Эм: ССЖ-ийн 20-р тойргийн салбар энэ бүх болсон хэргүүд бүгд нэг хэрэгтнээр хийсэн байх боломжтой гэж мэдээллээ.

Хидэ: Нэлээн ойрхон юм биш үү?

Эм: Дараагийн мэдээ...

Хидэ: Тэгээд өөр юу байгаа юм? Азтай охин чинь хэн бэ? Тэр хөөрхөн охин уу?

Канэки: Юу?

Хидэ: Тэр охин биз дээ?

Канэки: Үгүй, тийм биш. Тэр хөөрхөн ч гэсэн.

Хидэ: Өршөөгөөрэй. Нэг капучино. Канэки юу авах юм?

Канэки: Би арай дуусгаагүй байна аа.

Тоүка: Нэг капучино.

Хидэ: Бас нэр чинь хэн билээ?

Канэки: Хидэ.

Тоүка: Киришима Тоүка гэдэг.

Хидэ: Тоүка, чамд найз залуу байгаа юу?

Канэки: Болиоч, муу тэнэг.

Хидэ: Тэр ч хөөрхөн юм аа.

Канэки: Биднийг хөөвөл яах юм бэ? Энэ газар тэр болон бид хоёрын цорын ганц... Тийм ээ тэр.

Хидэ: Боль доо. Чам шиг залууд хэтэрхий хөөрхөн гэх юм уу.

Канэки: Араатан!

Хидэ: Тэгвэл... Чиний гунигт хайрыг сонссон юм чинь. Би ингээд явах уу даа.

Канэки: Хүлээ, Хидэ...

Хидэ: Дараа уулзъя, Тоүка. Хичээгээрэй, Канэки. Чи ч бас азтай байх юм аа.

Канэки: Тийм шүү, хэн түүнийг надтай адилхан зохиолчид дуртай гэж мэдлээ.

Хидэ: Өө, хэн билээ? Такасаки Сэн?

Канэки: Такацүки Сэн гэдэг. Энэ ням гарагт цуг номын дэлгүүр явахаар болсон.

Хидэ: Өө тийм үү? Наад номын дэлгүүрийн болзоонд чинь яг ч сайн итгэж өгөхгүй байгаа ч, гоё яваад ир дээ.

Канэки: За.

Эр: Гэхдээ л байдал хэцүүдэж байна шүү.

Эр2: Тийм шүү.

Эр: Сард нэг л хүн идэх юм бол хангалттай гэсэн яриа байдаг биз дээ, хэт их идэгч нар нь арай л юм аа.

Эр2: Харсан бүхнээ идээ л яг зэрлэг амьтад шиг юм.

Эр: Гөүл зэрлэг амьтад уу?

Эр2: Бодохоор тэд малаас ч долоон дор.

Эр: Тийм шүү.

Ризэ: Канэки, Такацүкигийн хамгийн дуртай зохиол нь юу вэ?

Канэки: Түүний анхны зохиол нь байх аа.

Ризэ: Шууд л шилдэг зарагдсан ном болсон доо. Үймээн дундах сэтгэлийг сэргээх амттан гэж хэлж болох байх.

Канэки: Тийм шүү, гоц авьяастай төрж, өсвөр насандаа гаргасан ном нь борлуулалтаараа тэргүүлээд...

Ризэ: Зүгээр үү?

Канэки: Зүгээр ээ. Нөгөө... тэр бол... Ризэ, та нээх их идэхгүй юм аа?

Ризэ: Үнэндээ би дэглэм... Өршөөгөөрэй, гараа угаагаад ирье.

Канэки: Боловсон юм аа.

Ризэ: Өнөөдөр хамт байсанд баярлалаа.

Канэки: Үгүй ээ, надад ч бас гоё байлаа.

Ризэ: Үнэндээ би саяхан хэрэг болсон газартаа ойр амьдардаг юм.

Канэки: Өө, Гөүл үү?

Ризэ: Би тиймэрхүү зүйлсээс нэлээн айдаг. Бодохоор л бүр чичрээд байх юм.

Канэки: Зүгээр дээ. Санаа бүү зов, би хүргээд өгөх болохоор. Тэгтэл Хидэ: би эсвэл зохиол хоёрын алинд нь илүү хайртай вэ гээд.

Ризэ: Хөгжилтэй хүн шиг сонсогдож байна.

Канэки: Тийм шүү.

Ризэ: Яагаад номд дуртай болсон бэ?

Канэки: Аавын үлдээсэн ном гэрт минь зөндөө байдаг. Намайг алхаж сурахаас өмнө аав өнгөрчихсөн, гэхдээ үлдээсэн номуудад нь дуртай. Ээжийг гэртээ ирэхийг хүлээнгээ тэр номуудыг уншдаг байсан юм. Бас ээжийг нас барснаас хойш... Үүнийг зөвхөн Хидэд л ярьж байсан байтал.

Ризэ: Тийм байх нь ээ. Ийшээ.

Канэки: Өө, за.

Эм: Тоүка юу болсон бэ?

Тоүка: Үгүй ээ, юу ч биш.

Ризэ: Одоо ойрхоон.

Канэки: Ризэ... Нөгөө, хүсвэл дахиад уулзаж болох уу?

Ризэ: Бид ижилхэн ном сонирхдог бас чацуу юм чинь... Адил зүйл олон байгаа биз дээ? Канэки...

Канэки: За?

Ризэ: Үнэнийг хэлэхэд би анзаарсан.

Ризэ: Чамайг над руу харж байхыг.

Канэки: Юу? Тэгвэл чи...

Ризэ: Тийм. Би ч бас... чамд сайн болчихсон. Өө амттай. Канэки. Надад ном уншихаас илүү дуртай зүйл байдаг юм. Надаас зугтахыг оролдохгүй байгаа хүний дотор эрхтнийг гаргаж ирэх. Тийм ээ, наад царай чинь маш гоё. Намайг улам... илүү баярлуулаад өгөөч?

Канэки: Үгүй ээ, ийм зүйл болох ёсгүй. Худлаа, худлаа.

Ризэ: Барьчихлаа. Канэки. Гэдэс доторхыг чинь маш зөөлхөн гаргаад өгье. Өө, үхчихсэн үү? Харамсалтай юм, үнэхээр дуртай байсан юм шүү. Яг өөртэй таарсан өөх тостой. Бүгдээрээ сайхан болон зөөлхөн, идэхэд урамтай. Яаж... Ийм зүйл...

Эр: Түүний хэвлийн эрхтнүүд урагдсан.

Канэки: Юу болоод байна аа?

Эр: Яаралтай хагалгааг эхлүүл.

Канэки: Би хаана байна аа? Ризэтэй болзож байсан даа.

Эр: Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг бэлд.

Эр2: Гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй юу?

Канэки: Эрхтэн? Гэр бүл? Тэд яг юу яриад байгаа юм бол?

Эм: Кано эмч ээ.

Эр: Бүх хариуцлагыг би хүлээх болно. Энэ эмэгтэйн эрхтнийг эрэгтэй рүү хурдан шилжүүл.

Канэки: Дулаахан... Энэ? Нэг л зүйл сонин байна даа, юу болоод байна?

Эм: Канэки. Идэхгүй юм уу? Өө тийм, найз чинь өнөөдөр бас ирсэн шүү. Кано эмч ээ...

Эр: Бие чинь яаж байна, Канэки? Хагалгааны дараагаас хойш юу ч идээгүй гэж сонссон, гэхдээ ноцтой асуудал байхгүй бололтой.

Канэки: Нөгөө... Миний амт мэдрэгч... нэг л сонин байна.

Эр: Амт мэдрэгч ээ?

Канэки: Бүгд л яг үнс шиг амттай гэх үү?

Эр: Сэтгэлзүйн асуудал байж магадгүй. Ноцтой осол байсан шүү дээ. Яарах хэрэггүй. Сайн дээрдээд ав. Дараад дахиж ирнэ ээ.

Канэки: Ямар ч ноцтой асуудал алга аа? Тэр үед Ризэтэй өнгөрүүлсэн цаг үе бүгд миний зүүдний нэг хэсэг байсан юм шиг л санагдаж байна. Гэхдээ нэг баттай зүйл нь... Түүнээс хойш нэг л зүйл... Нэг л зүйл хачин байна.

Хидэ: Канэки. Эмнэлгээс гарсанд чинь баяр хүргэе. Миний гэрт үлдсэн байсан хамгийн сайхан зүйлс болон чиний дуртай бургерыг чинь өгч байна. Баярлаж яваарай. Бас болохоороо сургуульдаа буцаад ирээрэй. Ганцаараа байх хэцүү байна.

Канэки: Хидэ... Баярлалаа, гэхдээ уучлаарай.

Эр: Бас Гөүл гэдэг зүйл ийм бага хугацаанд ийм их хоол идэх шаардлагагүй. 1 үхсэн хүний бие идсэн байхад 1 2 сар байж чадна.

Эм: Гэхдээ Огүра, Гөүл бидэнтэй ижил хоол идэж болохгүй гэж үү?

Эр: Үгүй ээ, учир нь гөүлүүд зөвхөн хүний эд эрхтнээс тэжээл авч чаддаг. Бас тэдний хэлний мэдрэхүй биднийхээс шал өөр. Тэд хүний хоолыг идэх гэж оролдох юм бол маш муухай амтыг мэдэрнэ. Тэдний хэлний мэдрэхүй биднийхээс өөр. Маш муухай амтыг мэдэрнэ.

Канэки: Үгүй ээ.

Хидэ: Чиний дуртай бургерыг өгье.

Канэки: Хидэ... Миний төлөө явж авсан юм уу? Худлаа.

Бичиг: Хидэ

Бичиг: Канэки

Нишики: Найз чинь уу?

Хидэ: Тийм. Өнөөдөр эмнэлгээс гарсан байх ёстой ч утсаа авдаггүй. Гэр лүү нь хэдэн удаа очсон, гэхдээ хаалгаа тайлаагүй ээ.

Нишики: Тийм өөдгүй жаалтай бол би дахиж харьцахгүй ээ.

Хидэ: Канэки бид хоёр жоохон байхаасаа л найзалж байгаа сайн найзууд.

Нишики: Сайн найзууд уу?

Хидэ: Хөөе, Канэки? Бие чинь яаж байна? Би сая буудлын хажуугаар өнгөрч байгаад Такацүки юу ч билээ түүнийг номын дэлгүүрт гарын үсэг зурж байхыг нь харсан, тэгээд хэлье гэж бодсон юм. Юу ч гэсэн бие чинь дээрдэхээр яриарай.

Бичиг: Такацүки Сэний номд гарын үсэг зурах үйл ажиллагаа өндөрлөсөн.

Канэки: Хүмүүс... Маш олон хүмүүс. Хүмүүс... Хүмүүс. Хүүхдүүд... Хүмүүс, хүмүүс. Эмэгтэй...

Канэки: Мах... Охин...

Канэки давхар: Мах...

Канэки: Эрэгтэй хүн...

Канэки давхар: Мах... Мах... Мах...

Канэки: Гэр бүл... Хүүхдүүд... Залуу...

Канэки давхар: Мах... Илүү их мах.

Канэки: Эмэгтэй хүн... Хүүхэд.

Канэки давхар: Мах... Мах хүсэж байна.

Канэки: Залуу.

Канэки давхар: Мах... Мах хэрэгтэй байна.

Канэки: Мах зөндөө мах. Мах!

Эм: Хөөе, тэр хүн.

Эр: Тэнэг ээ, орооцолдох хэрэггүй.

Канэки: Юу вэ энэ одоо? Юу болоод байгааг ойлголоо.

Эр: Тэр эмэгтэйн эрхтнийг хурдан шилжүүл.

Эр2: Хутга, гал тогооны хэрэгсэл тэднийг гэмтээж чадахгүй.

Канэки: Хэрэв тийм бол... Хэрэв тийм бол... Үнэхээр үнэн бол... Тэрийг би... Одоо яах ёстой юм бэ? Мах... Хүнийг алаад, махыг нь иднэ. Би одоо юу вэ? Ингэхээр чинь яг л... Энэ үнэр... Анх удаагаа үнэртэж байгаа ч, нэг л найрсаг мэдрэмж. Ээжийн гэрийн хоол шиг сайхан үнэр... Тэнд миний идэж болох ямар нэг зүйл хүлээж байгаа. Хаана байна? Хаана байна аа? Ойрхон. Гөүл. Бас хүн. Зэрэмдэглүүлсэн цогцсын үнэрт татагдаад л.

Казүо: Чи Гөүл биз дээ? Юу болсон бэ? Зүгээр үү? Намайг Казүо гэдэг. Би ч бас нэлээн удаан идээгүй болохоор чамтай ихийг хувааж чадахгүй ч гэсэн, май.

Нишики: Ёстой нэг, Муусайн хорхойнууд миний ан хийдэг газраас холдвол яаж байна? Харж байгаагүй царай байна шүү. Бас өөр нэг улаан нүд чинь хаана байна? Муухай юм. Бусдын газар нутагт баригдах юм бол яахыг мэднэ биз дээ?

Канэки: Үгүй ээ, би мэдээгүй ээ. Би зүгээр л өнгөрч байсан төдий.

Нишики: За, төсөөлөөд үз. Чиний найз охин чинь нүцгэн газар дээр хэвтэж байлаа. Тэнд өмдөө доошлуулчихсан байсан залуу чам руу хараад ингэж хэлнэ. Би юу ч хийгээгүй ээ, зүгээр л энд байж таарсан юм гэнэ. Тиймээс чамаас яг л тийм зүйл сонсоод байна. Хэрвээ би байсан бол тэр залууг болгож тавина. Тийм болохоор л чамайг алах болно, миний ангийн газар нутаг дээр зөвшөөрөлгүй ирсэн болохоор.

Тоүка: Хэний газар нутаг гэнэ ээ? Хэзээ энэ чиний агнах газар нутаг болчихсон юм? Нишики?

Нишики: Тоүка. Тэр үхчихсэн биз дээ? Тэр хэт их иддэг эмэгтэй.

Тоүка: Тэгээд л энэ чиний газар болчих юм уу? Ризэ байхгүй болсон болохоор сул дорой Гөүл болон 20-р тойргийн гөүлүүдэд ан хийх газрыг хуваарилах нь Антэйкү болох бидний үүрэг шүү.

Нишики: Айн? Антэйкүгийн та нар шиг хэдэн гэр сахигчид бусдын төлөө шийдвэр гаргах эрхгүй! Энэ бас Ризэ ирэхээс өмнө миний газар байсан.

Тоүка: Сул дорой байсан болохоор биз дээ чи?

Нишики: Өөртөө хэт итгэлтэй бяцхан бацааны үгэнд орох нь миний уурыг маш хүргэж байна шүү.

Тоүка: Тийм үү?

Нишики: Хангалттай. Үүнээс гүн зүсэх хэрэгтэй шүү.

Тоүка: Итгэлтэй байна уу? Дараагийн удаа бүр гүн зүсэх үү? Цогцсоо аваад яв, муу хулчгар. Хүсэж байна уу? Идэхгүй юм уу? Бас зөвхөн нэг нүд чинь ийм байгаад... Чи чинь Ризэтэй хамт байсан. Яагаад идүүлээгүй байгаа юм? Хүлээ... Тэр нүд.

Канэки: Гуйж байна, туслаач. Итгэхгүй байж болох ч, би хүн. Гэтэл... Би тэрийг үнэхээр идмээр байна. Маш их идэхийг хүсэж байгаа ч. Гэхдээ тэгэх юм бол. Би хүн байхаа болино.

Тоүка: Тэгж их зовоод байгаа бол ид.

Канэки: Үгүй! Үгүй, үгүй, үгүй. Тийм зүйл идэж чадлаа юу? Юу вэ? Гөүл байх нь юу гэж? Хүмүүсийг алж, өөрийн төрлөө бас алж... Би тийм биш. Би бол... Хүн!

Тоүка: Тэнэг юм. Тэгвэл буугаад өгөхгүй юу. Идэх хүсэл байхгүй бол би чамд туслаад өгье.

Back to episodes Go home