Frog Princess

Киноны нэр: Мэлхий гүнж
Дүрүүд:
Мэлхий гүнж - 20 гаран настай эмэгтэй - Василисагийн мэлхий хувилбар, мэлхий шиг ярьдаг

Василиса - 20 гаран настай эмэгтэй, Мэлхий гүнжийн хүн хувилбар

Иван - 20 гаран настай эрэгтэй - Апп хөгжүүлэгч, Ванья гэж дууддаг

Варвара - 10 гаран настай охин - Иваны дүү, Варья гэж дууддаг

Снежана - 20 гаран настай эмэгтэй - Кощейн охин

Ягиня - 50 гаран настай эмэгтэй - Ид шидтэй, Кощейн дүү

Кощей - 40 орчим настай эрэгтэй - Үхэшгүй мөнх, хорон санаатан

Цурхай - 30 гаран настай эмэгтэйнх шиг хоолой

Хун - 30 гаран настай эрэгтэйнх шиг хоолой

Хавч - 30 гаран настай эрэгтэйнх шиг хоолой

Мэлхий - 20 гаран настай эрэгтэй - Мэлхий шиг түгдэрч ярьдаг

Лена - 50 орчим настай эмэгтэй - Иваны ээж

Сева - 50 орчим настай эрэгтэй - Иваны аав

Василисагийн аав - 50 орчим настай эрэгтэй

Василисагийн ээж - 50 орчим настай эмэгтэй

Үлгэр уншигч - Орос үлгэр уншдаг өвөөгийн хоолой

Эмч - 30 гаран настай эрэгтэй



Мэлхий гүнж:
Би чамд хайртай, хоёр хөлт минь. Чи бол миний сараана цэцгийн гэрэл. Би ч гэсэн чамд хайртай, ханхүү минь. Би чамайг нандигнан хайрладаг. Би чамдаа ус, хоол, ялаанаас ч илүү хайртай.

Хавч: Энэ мэлхий юугаа хийгээд байгаа юм?

Хун: Урьдын л адил хүмүүсийг л дуурайж байна.

Хавч: Шал тэнэг юм!

Цурхай: Тэр хамаагүй ээ. Бид удахгүй түүнийг барина.

Хун: Мэдээж тэгнэ шүү дээ. Нэг зүйл дээр санал нийлчихвэл.

Хавч: Энэ удаа заавал барина.

Цурхай: Чи сүүлд тэгж л хэлсэн.

Хун: Өнөөдөр ямар нэгэн зүйл дээр санал нийлнэ гэдэгт... санал нийлбэл яаж байна?

Цурхай: Ойлголоо, тэгвэл миний төлөвлөгөөгөөр явна шүү.

Хун: Яагаад чинийхээр гэж? Миний төлөвлөгөөгөөр явцгаая.

Хавч: Больцгоо, чшш. Маргалдахаа больцгооё. Зөв аргаар нь л явна. Миний аргаар.

Мэлхий гүнж: Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ?

Хавч: Маргаангүй.

Хун: Цурхай, яваарай!

Мэлхий гүнж: Вааг! Намайг хааш нь чирээд байна аа?

Хавч: Хаашаа гэж бодож байна? Яг ийшээ.

Мэлхий гүнж: Мэдээж, тийм л дээ.

Хун: Яваарай!

Цурхай: Араас нь!

Хавч: Хурдлаарай!

Мэлхий гүнж: Тэгээд одоо төлөвлөгөө чинь юу юм?

Хун: Зүүн!

Цурхай: Баруун!

Хавч: Туслаарай!

Цурхай: Зүгээр л нэг лааз байна шүү дээ!

Хавч: Намайг хөөгөөд байна шүү дээ!

Хун: Чи буруу бодоод байна. Бид нар хөөж, тэр зугтаж байна.

Мэлхий гүнж: Сайхан хэллээ! Вааг!

Хун: Яаж ч байсан хамаагүй түүнийг хатгахдаа л хатгана даа!

Цурхай: Би цурхай болохоор, би хатгах болно.

Мэлхий гүнж: Вааг! Тэд намайг барих нь ээ! Үгүй ээ!

Хавч: Хясаа минь гэж! Дахиад л алдчихлаа!

Мэлхий гүнж: Арай л гэж амжлаа! Намайг барих дөхлөө шүү!

Мэлхий: Чи зүгээр үү?

Мэлхий гүнж: Мэлхий, чи намайг айлгачихлаа.

Мэлхий: Уучлаарай! Чи өнөөдөр надтай зэгс рүү хамт явах уу?

Мэлхий гүнж: Зэгс рүү юу? Чамтай юу? Яах гэж?

Мэлхий: Би чамайг эцэг эхтэйгээ танилцуулмаар байна. Тэд хэнтэй үерхээд байгааг минь асуугаад байгаа.

Мэлхий гүнж: Бид үерхээгүй шүү.

Мэлхий: Гэхдээ би чамд сайн шүү дээ. Нуурынхан бүгдээрээ мэдэж байгаа.

Мэлхий гүнж: Дараа вааглалдацгаая, за юу? Би яарч байна.

Мэлхий: Дахиад л хүмүүсийн хүүхэлдэйн киног үзэх нь үү?

Мэлхий гүнж: Тийм ээ.

Мэлхий: Хаашаа явах нь вэ? Олигтой ч вааглалдсангүй шүү дээ.

ТЕКСТ: МЭЛХИЙ ГҮНЖ. НАЙРУУЛАГЧ ВСЕВОЛОД ЦАРЕВИЧ.

Эм-1: Сайн байна уу? Байгаа.

Иван: Сайн уу? Байгаа юу?

Иван: Сайн уу, аав?

Сева: Хэн байгааг хараач ээ! Аль нь зүгээр байна? Энэ үү, энэ үү?

Иван: Аль нь ч биш. Аав аа, би таны компанид ажилламааргүй байна. Би... Үгүй ээ. Өөрийгөө олмоор байна.

Сева: Гэрлэмээр байна уу?

Сева: Надад ач хүү өгчхөөд юу хүссэнээ хий, Ванья.

Иван: Би эхлээд нэг зүйлд хүрмээр байна шүү дээ. Старт-ап ч юм уу.

Сева: Хэн чамайг зогсоогоод байна? Хий л дээ.

Иван: Би хиймээр л байна, мөнгө алга.

Сева: Мэднэ ээ. Чиний старт-ап чинь тэгээд юу юм? Алга болсон оймсны хайгуулч уу?

Иван: Үгүй ээ, дэлхийн хамгийн анхны амьтны хэлний орчуулагч. Жинхэнэ нээлт, аав аа. Нобелийн шагнал авахаар эд.

Сева: Нобелийн шагнал авахаар эд чинь тэгээд яаж ажилладаг юм?

Иван: Амьтан руу заах л юм бол орчуулна.

Сева: Холдож бай! Би загастай яримаар байна. Миний талаар юу гэж боддог бол? Намайг галзуу гэж харааж байгаа биз.

Эр-1: Би бол малгай! Күкарикү!

Иван: Хөгжүүлэлт муутай байгаа болохоор л мөнгө хэрэгтэй байна. 20 сая.

Сева: Хэд гэнэ ээ?

Эм-1: Эрхэм ээ, танд Константин Кощейгоос дуудлага ирж байна. Буяан арал дээр шинэ орон сууцны хотхон барих хүсэлтийн талаар.

Иван: Буяан арал аа? Хаана байдаг юм? Үлгэр дээр үү?

Сева: Кощей паркд байдаг юм. Түүнийг холбо.

Эм-1: Мэдлээ.

Кощей: <i>Байна уу?</i>

Сева: Таны дуудлага бидэнд үнэхээр чухал. Дахиж битгий ийшээ залгаарай.

Кощей: Уучлаарай, буруу дугаар луу залгачхаж.

Сева: Костя! Хуучны найз дээрээ нэг зочлооч дээ!

Кощей: Энд байна! Асуусан бол хүлээж авах л болж дээ. Сева!

Сева: Костя! Чи огт өөрчлөгдөөгүй байна!

Кощей: Тийм ээ.

Сева: Охиноосоо ч залуу харагдаж байна.

Кощей: Сайн уу, Иван ханхүү?

Иван: Сайн уу, Костя ах аа?

Снежана: Бидний талаар юу бичсэнийг хараач, Ванья. Одоо хэдүүлээ яах вэ?

Сева: Барилгын эзний хүү, алтны магнатын охин... хувийн үдэшлэг дээр хамт харагджээ. Дотоод эх сурвалж тэдний хурим энэ зун болно гэж байна.

Иван: Хүлээгээрэй.

Снежана: За, тэгэхээр Ванья, чи надтай гэрлэх хэрэгтэй боллоо доо. Эсвэл ядаж намайг оройн хоолонд оруул л даа.

Иван: Би үнэхээр завгүй байгаа, уучлаарай. Аппликэйшнаа дуусгах ёстой.

Снежана: Иван, гуйя. Ийм зэрэглэлийнх байж аппликэйшны талаар бодоод байгаа юм уу?

Кощей: Паркад барилга барих зөвшөөрөл чинийх. Харин царсны төгөлд л битгий хүрээрэй.

Сева: Тэнд юу байгаа юм? Эрдэнэс байгаа юм уу?

Кощей: Таачихлаа. Уншихгүй гарын үсэг зурав даа. Ядаж гүйлгээд харчих.

Сева: Иваныг манай охинтой гэрлэхийг ятгавал зөвшөөрөл чинийх.

Кощей: Хонгор минь, явах цаг боллоо.

Снежана: За, Иван. Тэгж байгаад уулзъя.

Иван: Баяртай. Аав аа.

Сева: Яасан?

Иван: Надад мөнгө зээлэх юм уу?

Сева: Нухацтай хандаж байгаагаа нотолж чадвал зээлье.

Иван: Үгүй ээ.

Сева: Тийм ээ.

Иван: Үгүй ээ, гуйя, гольф биш шүү, Аав аа.

Сева: Гольф бол жинхэнэ ханхүү нарт зориулсан тоглоом. Чи ялбал би чамд мөнгө өгнө. Хожигдвол юу ч алдахгүй.

Кощей: Битгий урвай, охин минь. Бид ханхүү нараас илүү тоглох болно. Тэд хулчийна даа.

Снежана: Гэхдээ Иван үнэхээр надад хэрэгтэй.

Кощей: Тэр яагаад чамд хэрэгтэй гэж? Гоц ухаантан ч биш, бас өөрийгөө л хайрладаг.

Снежана: Аав аа, хайр гэж байдаггүй юм. Та тэрийг надаас сайн мэдэж байгаа. Иван сайн сонголт. Бид хамтдаа сайхан харагддаг. Хүүхдүүд маань ч хөөрхөн байна. Тиймээс бид түүнийг гэрлэхэд хүргэх ёстой.

Кощей: Би хичээж байгаа, охин минь. Чи ханхүүгээ авах болно. Аав нь бүхэл бүтэн компаниа инжинд хаяна шүү дээ. Гэрлэлтийг илүү аюулгүй болгоно.

Үлгэр уншигч: Нум сумаа аваарай. Талбай руу яваад.  Тэгээд харва.

Мэлхий гүнж: Вааг. Арай дээрдлээ.

Үлгэр уншигч: Сум чинь газардсан газар хувь тавилан чинь хэвтэж байгаа шүү.

Мэлхий гүнж: Вааг, сум гэж юу юм бол? Ханхүү!

Эм-2: Яагаад эргэн тойрноо хараад байгаа юм?

Эр-2: Сүйт бүсгүйгээ хайж байна.

Эм-2: Би сүйт бүсгүй чинь байна, ханхүү Иван. Надтай гэрлээч.

Мэлхий гүнж: Надтай гэрлээч!

Үлгэр уншигч: Тийнхүү ханхүү Иван болон Үзэсгэлэнт Василиса гэртээ эргэн ирж... насан өндөр болтлоо аз жаргалтай амьдарчээ.

Мэлхий гүнж: Вааг. Гэхдээ энэ түүх миний тухай байвал яах вэ? Тэр сумыг нь барьж аваад гэрлэчихье. Вааг! Толгой эргээд байна! Дэндүү хурдан байна! Эндээс бууя аа! Нум сумын талбай хаана байна аа?

Сева: Хөлөө санаарай.

Варвара: Бүү!

Иван: Варья! Яагаад түүнийг аваад ирсэн юм бэ?

Варвара: Ганцаараа үлдэж чадсангүй. Ээж мэрэг төлөгч рүү явчихсан.

Иван: Мэрэг төлөгч өө? Дахиад л уу?

Сева: Тэр удмын зөн билэгч. Ээж чинь чамайг хэзээ гэрлэхийг... мэдэхийг хүсэж байгаа. Би ач хүүхдүүдээ хармаар байна.

Иван: Зөв охиноо олж чадахгүй байхад би яах юм?

Варвара: Тоглоомын парк руу яв!

Сева: Магадгүй орчуулгын аппликэйшнаас хайхаа болих хэрэгтэй байх.

Иван: Тэгээд хаанаас гэж?

Варвара: Тоглоомын парк дээрээс!

Сева: Эргэн тойрноо хар. Снежана байвал яаж байна? Ухаантай, загварлаг, бас... Мэдэж байгаа шүү дээ. Парк түүнийх.

Варвара: Тоглоомууд ч бас.

Иван: Тийм биш ээ. Надад жинхэнэ зүйл хэрэгтэй байна, ойлгож байна уу?

Сева: Би тэр хүртэл чинь амьдарч чадахгүйгээ л мэдэж байна.

Варвара: Цохиорой!

Мэлхий гүнж: Вааг! Хэтэрхий удаан юм! Энэ газар мөн л бололтой. Аль нь минийх юм бол? Энэ үү? Үгүй ээ. Тэр биш. Магадгүй тэр үү? Тийм ч тохиромжтой харагдахгүй байна. Тэр гэж үү? Бас л үгүй ээ. Минийх аль нь юм бол оо? Тэр байна! Би очиж байна! Хүлээгээрэй, битгий харваарай! Ингээд! Харваарай! Харваарай. Би бэлэн байна. Барилаа!

Варвара: Оноо юу болж байна?

Сева: 6-аас 5. Аав нь түрүүлж байна.

Варвара: Уйдчихлаа.

Иван: Чимээгүй байж байгаач. Энэ цохилт миний ирээдүйг шийднэ. Хэрвээ би оноо авбал мөнгөтэй болно.

Варвара: Мөнгөө мартаж үз.

Сева: Алдвал чи миний хүслийг биелүүлнэ шүү.

Иван: Тэгж яриагүй шүү.

Сева: Би ямар нэгэн зүйл авах хэрэгтэй биз дээ?

Варвара: Би ч ялгаагүй. Та цохилтоо алдвал намайг 5 тоглоомон дээр тоглуулна шүү.

Иван: Болж байна. Гэхдээ би оноо авбал чи 5 цаг чимээгүй байна шүү. Тохирох уу?

Варвара: Цохиоч дээ. Та угаасаа л алдана. Болхи юм байж. Болхи, болхи, болхи!

Сева: Тийм ээ!

Варвара: Харж байна уу? Би танд хэлсэн.

Иван: Шударга бус байна! Тэр л анхаарал сарниулсан.

Сева: Хожигдож сур, хүү минь. Гэрлээд мөнгөө ав, эсвэл чамд ямар ч өв залгамжлал байхгүй.

Иван: Та ч бас намайг гэрлүүлэхийг хүсэж байна уу?

Сева: Тийм ээ, Иван.

Иван: Үүнийг барьсан хэн нэгэн миний сүйт бүсгүй болно. Азтай байг.

Варвара: Үнэхээр догь! Яг л үлгэр дээр гардаг шиг!

Мэлхий гүнж: Энэ ч болж байна шүү. Ханхүү! Яг л кинон дээр гардаг шиг! Намайг үнсээч! Байз! Хүлээгээрэй! Хаашаа явж байгаа юм бэ? Би чиний сүйт бүсгүй чинь байна. Вааг!

Иван: Варья! Битгий гүйгээд бай.

Варвара: Хар даа, түүнд таны бөмбөг байна.

Иван: Хатагтай, би сая таныг оночихсон уу?

Василиса: Вааг!

Иван: Уучлаарай.

Хун: Үгүй байлгүй дээ! Гайхалтай мэдээ! Хөөе юу болоод байна аа? Энэ чинь халдлага! Битгий тоо доо, үнэхээр амттай юм.

Эм-3: Хатагтай? Хатагтай, та гэмтсэн үү?

Василиса: Вааг.

Эм-3: Өвдөж байна уу?

Василиса: Вааг.

Эм-3: Халууныг чинь шалгаад үзэх үү? Биеийн хэм нь үнэхээр бага байна.

Эр-3: Цусны даралт ч дэндүү бага байна.

Эм-3: Яг одоо өрөө бэлд. 55-р эмнэлэгт.

Иван: Аль эмнэлэгт?

Эм-4: Гайхалтай цохилт! Та гольфын аварга боллоо!

Варвара: Аав аа, нэг охин Иваны бөмбөгийгбариад авсан... тэгээд цөөрөм рүү уначихсан. Тэр ямар ч хувцасгүй байсан.

Сева: Яагаад өмсөнө гэж? Гэрлэх гэж байсан юм чинь, тийм биз?

Иван: Надад санал тавих боломж олдсонгүй. Яаралтай тусламжийн өрөө рүү явчихсан.

Варвара: Тэр вааглаад байсан.

Сева: Айн, вааглах аа?

Варвара: Яг ингээд вааг, вааг, вааг гээд л.

Сева: Магадгүй сэтгэцийн эмнэлгээс зугтчихсан байх л даа.

Варвара: Үгүй ээ, тэгээгүй. Мэлхий гүнж л байж таарна.

Сева: Мэдээж мэлхий гүнж байлгүй яах вэ. Ванья, ер нь бол чи хожигдсон. Тэгэхээр чи Снежанатай гэрлэ, эсвэл Мэлхий гүнжийнхээ араас яв.

Иван: Болж байна, та намайг мэлхийтэй гэрлүүлэхийг хүсээ юу? Тэгье л дээ.

Варвара: Намайг хүлээж бай!

Сева: Ванья! Чи ч үнэхээр тэнэг юм даа. Чамайг Домбо гэж нэрлэдэг байж.

ТЕКСТ: СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГ.

Василиса: <i>Би хаана байна аа?</i> <i>Болсон зүйлсийг эргээд санах хэрэгтэй.</i> <i>Би сумыг барьж авсан. Миний ханхүү намайг өнгөрөөд алхсан.</i> <i>Тэгээд би бөмбөгөнд оногдсон.</i> <i>Хэн ч намайг үнсээгүй байхад би яагаад хувирсан юм бол?</i> <i>Зүүд байсан юм болов уу?</i> <i>Миний хөл.</i> <i>Миний нүүр.</i> <i>Болчихсон байна. Би хүн болчхож!</i>

Мэлхий гүнж: Дэлгэрч буй сараана цэцгийн дэлбээ гэж! Би эргээд л мэлхий болчихлоо. Би заавал ханхүүгээ олох хэрэгтэй.

Эмч: Уг нь хэнийг ч энд оруулдаггүй юм. Гэхдээ энэ бол онцгой тохиолдол. Магадгүй та сүйт бүсгүйгээ ямар нэг юм санахад нь тусалж болох юм? Тэр удаан вааглаж байгаа юу?

Иван: Биднийг учирсан цагаас хойш.

Эмч: Өө, тийм үү? Аан, та хөгжилтэй хүн байх нь ээ. Онигоо сонсмоор байна уу? Үгүй юу? Ямартай ч би хэлчихье. Хөгшин сэтгэцийн эмч залуу эмчдээ хэлжээ. Эхний дүрэм бол өвчтөнүүдийн дэмийрэлд битгий оролц. Тэд өөрсдийгөө цайны гүц гэж бодвол, битгий буцалга. Үгүй бол тэд таныг ч бас тэгж бодно. Ямартай ч намайг дагаад яв.

Варвара: Та үнэхээр мэлхийтэй гэрлэх гэж байгаа юм уу?

Иван: Мэдээж үгүй. Аппликэйшн хөгжүүлэх мөнгө л хэрэгтэй байна.

Мэлхий гүнж: Би хаана хүрээд ирчхэв ээ? Үгүй байлгүй дээ. Ямар өндөр юм бэ. Яах вэ, эрсдэл гаргахгүй бол гэрлэхгүй шүү дээ. Баяртай, дэлхий минь. Би ингээд явлаа. Үзэсгэлэнтэй юм аа!

Эр-4: Энергийн ундаа уусан нь дээр бололтой.

Мэлхий гүнж: Вааг!

Эмч: За, энд таны Мэлхий гүнж байна. Тэр хаана байна?

Иван: Хаа нэг тийш үсэрчхэж.

Мэлхий: Чи яаж чадав аа? Бид чамайг оройжин хүлээлээ!

Мэлхий гүнж: Би сум баримаар байсан юм. Гэтэл намайг бөмбөг оночихсон.

Мэлхий: Юун сум? Юун бөмбөг? Чи зүгээр үү?

Мэлхий гүнж: Би яг л мөрөөдөж байсан шигээ охин болж хувирсан гэж бодсон юм.

Мэлхий: Охин гэнэ ээ? Чи яагаад тэгэхийг хүснэ гэж? Ханхүүтэй уулзахын тулд уу?

Мэлхий гүнж: Тийм ээ.

Мэлхий: Мэдээж. Чи чинь Мэлхий гүнж шүү дээ. Би чиний хувьд хангалттай биш. Бид дууслаа.

Мэлхий гүнж: Мэлхий, намайг битгий орхи л доо. Вааг. Би одоо яах вэ? Би яагаад эргээд мэлхий болчхов оо? Ханхүүг үнсээгүй болохоор тэр юм болов уу? Одоо түүнийг яаж хайж олох юм бэ?

Хавч: Чи түүнийг охин болж хувирсан гэсэн биз дээ? Тэгтэл тэр тэнд, юу ч болоогүй юм шиг вааглаад байж байна.

Хун: Би өөрийнхөө нүдээр харсан.

Мэлхий гүнж: Би үүрд ганцаардсан бах байсаар цурхайд идүүлнэ биз.

Хавч: Цурхай? Яагаад цурхай гэж? Чи түүнд ямар нэг зүйл амласан юм уу?

Цурхай: Би юу ч амлаагүй ээ. Тэгсэн ч би идэх л болно. Күү-күү!

Хун: Тэнд байна! Энд байна! Хавч аа, бэлдээрэй!

Хавч: Ойлголоо! Би яг барилаа!

Хун: Түүнийг усан дотор зогсоогоорой, хавч аа!

Цурхай: Зогсоогоорой!

Хун: Бариад авлаа, мэлхий минь!

Хавч: Чи хаашаа ч мултрахгүй шүү!

Мэлхий гүнж: Үгүй ээ!

Василиса: <i>Байз, би яагаад сэлж чадахгүй байна аа?</i> <i>Мэдээж би сэлж чадна!</i>

Хавч: Хөөх, тэр үнэхээр хүн болчихлоо.

Хун: Би ингэж л хэлээд байсан юм!

Василиса: <i>Надад хүнийх шиг арьс хэрэгтэй байна.</i> <i>Гоё юм аа, гүнжийн даашинз!</i> <i>Зогсооч!</i> <i>Харин энэ далайн дээрэмчний киноных.</i> <i>Мэлхийн арьс л биш шүү.</i>

Охин: Аав аа, би өлсөөд байна.

Эр-5: Юу авмаар байна?

Охин: Кола.

Эр-5: Квас авбал яаж байна?

Василиса: Квас авбал яаж байна?

Хүү: Ээж ээ, би угаалгын өрөө явах хэрэгтэй байна.

Василиса: Ээж ээ, би угаалгын өрөө явах хэрэгтэй байна.

Эм-5: Яг таарлаа.

Эр-6: Чи хэн бэ? Миний хувцсыг өгөөд аль!

Василиса: Яг таарлаа.

Эр-6: Зогс!

Лена: Сева. Чи яагаад түүнийг мэлхийтэй гэрлэх төлөвлөгөөгөө... хэрэгжүүл гээд явуулчихсан юм? Би тусалъя.

Сева: Лена. Манай хүү тэнэг, гэхдээ тийм ч тэнэг биш. Тэнэг аппликэйшн хөгжүүлэхэд нь мөнгө хэрэгтэй байгаа юм. Тэр сайн хүү болж Снежанатай гэрлэх л болно. Санаа зоволтгүй.

Лена: Магадгүй зүгээр л гэрлэлтэд бэлэн биш байгаа байх?

Сева: Бэлэн биш ээ? Өөрсдийгөө бод л доо. Түүний насан дээр би аль хэдийн байшин барьж, хүүтэй болж... түүнийг мөрөн дээрээ үүрдэг байсан. Биднийг мөнгөгүй болохоос өмнө нухацтай болох хэрэгтэй.

Лена: Юу яриад байгаа юм?

Сева: Манай хөрөнгө зургаан сарын турш зарагдсангүй. Бид мөнгөө алдаж байна. Снежанатай гэрлэх л эндээс гарах цорын ганц арга.

Лена: Мэдэхгүй юм даа. Мэрэг төлөгч түүнийг хайрын төлөө гэрлэнэ гэсэн. Хайргүй байж яаж гэрлэх юм бэ?

Сева: Бүгд л тэгдэг.

Лена: Айн?

Сева: Биднээс бусад нь. Биднээс бусад нь. Бид хайрын төлөө гэрлэсэн.

Варвара: Би таван тоглоом унаж, сүнстэй байшин руу ормоор байна. Хаанаас эхлэх вэ?

Иван: Нэг их найдаад хэрэггүй шүү. Бид зөвхөн таван тоглоом л гэж тохирсон.

Варвара: Тэр чинь өчигдөр байсан. Өнөөдөр хүү нь бодогдоно. За яах вэ, дараа нь юу хийхээ хэлбэл таныг хагас уучилъя. Снежанатай гэрлэх юм уу?

Иван: Үгүй ээ, тэр л биш бол хэн ч байсан хамаагүй.

Варвара: Тэгээд юу гэж? Старт-апдаа бууж өгнө гэж үү? Хөөрхий бяцхан амьтад хүмүүст хэзээ ч бодлоо дамжуулж чадахгүй нь дээ.

Иван: Би аппликэйшнаа гаргахдаа л гаргана. Өөр газраас санхүүжилт олно оо.

Варвара: Хаанаас мөнгө олох юм бэ? Зүгээр газар хэвтэж байдаггүй шүү дээ. Өө, мөнгө байна.

Иван: Битгий ав. Чинийх биш шүү дээ. Бохир, хуурамч ч байж магадгүй.

Варвара: Хуурамч... Иван, та суут ухаантан. Гэртээ хуурамч найз охин дагуулаад очъё.

Иван: Яаж вэ?

Варвара: Үнэхээр энгийн. Мэлхийн оронд өөр хэн нэгнийг олъё. Аав угаасаа түүнийг харж байгаагүй. Тэр байвал яаж байна?

Иван: Үгүй ээ.

Варвара: Эсвэл энэ.

Иван: Варья!

Варвара: Тэгвэл энэ. Өө, хар даа, энэ ч бас мэлхий юм байна.

Иван: Хөөх! Дахиад л чи юу?

Василиса: Чи?

Эр-6: Барьсан даа.

Василиса: Би угаалгын өрөө явах хэрэгтэй байна.

Эр-6: Чамайг гайгүй дээ! Зогс!

Сева: <i>Сайн уу, хүү минь? Мэлхий гүнжээ олсон уу?</i> Өнөө оройн хоолонд дагуулаад ир. Эсвэл зүгээр Снежанатай хүрээд ир.

Эр-6: Наанаа зогс, мэлхий минь! Наанаа зогс! Чи шангаа хүртэнэ дээ! Чамайг сургаад өгье л дөө! Зогс!

Иван: Амьсгаагаа дарж бай!

Эр-6: Зогсооч, муу галзуу амьтад аа!

Иван: Үсрээрэй!

Эр-6: Чи өөрөө амьсгаагаа дар! Хөөе! Зогс!

Иван: Наанаа болгоомжтой!

Эр-6: Хөөе, наадах чинь миний мэлхий!

Варвара: Үгүй ээ, энэ бидний мэлхий!

Эр-6: Тэрийг харж байж л мэднэ дээ!

Иван: Санаа зоволтгүй, би чамайг тавихгүй. Чи өнөө орой надтай хоол иднэ шүү. Нэр чинь хэн бэ?

Василиса: Нэр чинь хэн бэ?

Иван: Намайг Иван Царевич гэдэг.

Василиса: Иван?

Иван: Харин чи?

Варвара: Яах аргагүй Василиса байна.

Василиса: Яахын аргагүй Василиса. Ам цангаад байна.

Иван: Кола уух уу?

Василиса: Квас байвал яаж байна?

Варвара: Хамт тоглоомд сууя аа!

Варвара: Одоо бүгдээрээ яах билээ? Явж кино үзэх юм уу?

Василиса: Кино үзэх.

Иван: Эцэг эхтэй маань уулзацгаая.

Василиса: Эцэг эхтэй уулзах.

Иван: Тийм ээ, үнэхээр сонирхолтой кино шүү.

Варвара: Эхлээд түүнийг хувцаслацгаая. Ээж сүйт бүсгүйг чинь мэлхийн хувцастай байхыг харвал ухаан алдана шүү.

Иван: Чи хүүхэлдэйнүүдээ л хувцасла. Тэд Василисаг байгаагаар нь л хайрлаг.

Василиса: Вааг!

Варвара: Василиса!

Иван: Биднийг оройн хоолонд урьсанд баярлалаа. Бид гэрлэхээр шийдсэн. Тийм биз, хайрт минь?

Василиса: Вааг.

Лена: Уучлаарай, сая юу гэсэн бэ?

Василиса: Вааг.

Лена: Хүү минь, энэ жаахан яарсан шийдвэр биш үү?

Иван: Үгүй ээ. Одоо яг гэрлэх цаг болсон. Тийм биз, аав аа?

Сева: Тийм ээ. Гэхдээ эхлээд чи сүйт бүсгүйгээ сайн таних хэрэгтэй. Тэр юу хийдэг юм?

Иван: Ичих хэрэггүй ээ, зүгээр л Василисагаас асуу.

Варвара: Василиса, наадхаа нулим. Наад чинь алчуур. Хар даа.

Сева: Василиса, чи сурдаг уу, ажилладаг уу?

Василиса: Вааг, вааг.

Лена: Тэр сая юу гэсэн бэ?

Сева: Сурахынхаа хажуугаар ажилладаг гэнэ.

Варвара: Василиса, хар даа.

Лена: Чамд ямар нэг хобби байгаа юу?

Василиса: Кино үзэх.

Лена: Чиний бие зүгээр биз дээ?

Иван: Эмч зүгээр гэж байна лээ. Хөнгөхөн сэтгэцийн эмгэг. Хүмүүс хааяа хуцдаг шиг. Хүмүүс эмчлэх боломжгүй гэдэг ч, би боломжтой гэж боддог юм.

Лена: Тийм үү?

Иван: Тийм ээ.

Эр-7: Таны салад ирлээ.

Варвара: Би салад идмээргүй байна. Үндсэн хоолонд юу байгаа вэ?

Эр-7: Мэлхийн хөл.

Варвара: Юу гэнэ ээ?

Эр-7: Мэлхийн хөл.

Василиса: Ээж ээ, би угаалгын өрөө ороод ирье.

Лена: Дөнгөж сая намайг ээж гэж дуудсан уу?

Сева: Тэгэх шиг л боллоо.

Василиса: <i>Энэ би гэж үү?</i> <i>Би чинь ямар үзэсгэлэнтэй юм бэ!</i> <i>Надад дурлахаас аргагүй л юм байна.</i>

Мэлхий гүнж: Вааг! Туслаарай! Хар салхи!

Иван: Ангийн мах таалагдаж байна уу, аав аа?

Сева: Дажгүй шүү.

Лена: Хүү минь, Василиса яваад удлаа. Очиж шалгавал яасан юм?

Иван: Яагаад үгүй гэж? Очоод шалгаад ирье.

Лена: Варья, чи ч гэсэн цуг яв. Василисад тусламж хэрэгтэй байж магад.

Варвара: Ойлголоо.

Лена: Сева, түүнийг зайлуулаач. Иваныг зүгээр орхичих. Төсөлд нь анхааруулж үз. Би ач зээ нарын оронд мэлхий эргэлдэхийг хүсэхгүй байна.

Мэлхий гүнж: Муу харагдаж байна шүү. Гуйж байна, үгүй ээ. Дахиад л мэлхий болчихлоо. Яагаад ийм зүйл болоод байгаа юм бэ?

Иван: Василиса!

Мэлхий гүнж: Яасан?

Иван: Баярлалаа гэх гэсэн юм. Чи сайн байлаа.

Мэлхий гүнж: Үгүй ээ! Тэр намайг ийм байдалтай харж болохгүй.

Иван: Василиса. Чи наанаа байна уу?

Варвара: Василиса хаана байна?

Иван: Мэдэхгүй ээ. Нэг тийшээ зугтсан бололтой. Мэлхийн арьс л үлдсэн байна.

Варвара: Тэр ч үнэхээр Мэлхий гүнж юм даа.

Мэлхий гүнж: Гарц хаана байна аа? Энэ юун үнэр вэ? Ямааны сүү?

Эр-8: Энэ ямааны сүүг соусанд нь ашиглая.

Мэлхий гүнж: Явсан нь дээр бололтой.

Эр-8: Сайн уу, хөөрхнөө? Чиний мэлхий хөлүүд ч амттай харагдаж байна шүү! Зуухны араар!

Мэлхий гүнж: Намайг битгий чана л даа. Би хүн!

Эр-8: Бараг л барьчихлаа! Гараад ир, мэлхий минь!

Эр-9: Миний нүүр!

Эр-8: Зугтчихлаа. Чи ч шүүр шиг тэнэг юм даа.

Сева: Лена!

Лена: Битгий! Чи дараа нь надад талархана.

Сева: Бидний зочин хаана байна?

Иван: Тэр ядарчхаж. Хуучин өрөөндөө оруулчихлаа. Хувцсыг нь солиод унтлагын хувцаснаасаа өмсүүлчихлээ.

Сева: Тэгэхээр манайд хононо гэсэн үг үү?

Иван: Үгүй ээ, хамаагүй дээр. Бид энд нүүж ирэхээр шийдсэн. Хүүхдүүд аав ээжээсээ хол амьдрах ёсгүй шүү дээ.

Сева: Маш сайн байна. Сайхан мэдээ. Үнэхээр гайхалтай.

Лена: Сева!

Сева: Лена.

Лена: Сева.

Сева: Лена!

Лена: Яг одоо түүнд бүгдийг нь хэл. Сева!

Сева: Иван... Арай хэтэрч байна.

Лена: Тийм. Болж байна.

Сева: Бид чамд мөнгө өгье. Гэхдээ!

Лена: Гэхдээ хүү минь... Бидэнд нэг нөхцөл байна.

Иван: Үгүй ээ, Снежанатай гэрлэхгүй.

Сева: Тэр ямар ч хамаагүй ээ. Ээж бид хоёр чинь тэр мэлхийг л гэрээс гаргамаар байна.

Иван: Мэлхий хүсэхгүй байна гэж үү?

Сева: Тийм ээ.

Иван: Тэрийг чинь би баталж чадна шүү.

Мэлхий гүнж: За, алив! Яаж буух юм бэ?

Варвара: Барьчихлаа. Би чиний хэн гэдгийн мэднэ ээ. Эндээ байж байгаарай. Хаашаа ч битгий яваарай.

Эм-5: Нар мандтал 12, 11, 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1.

Варвара: Мэдсэн юм аа! Нар мандвал таныг хүн болж хувирна гэж. Та хараагдчихсан байна.

Василиса:  Энэ хараал юм уу?

Варвара: Үгүй ээ, наад чинь хөнжил. Хараал гэж сөрөг энергитэй холбоотой. Би тусалж чадах нэг хүн мэднэ. Ээж ялихгүй зүйл болонгуут л түүн рүү гүйдэг юм. Царай нь сонин болоход хүртэл шүү.

Василиса: Яг одоо явцгаая!

Варвара: Хүлээ, би хувцас аваад ирье.

Василиса: Варья. Би жаахан сандраад байна.

Варвара: Алив ээ! Үгүй бол дахиад л мэлхий болчихно шүү.

Эм-5: Хараал бол төгсгөл биш, эхлэл гэдгийг санаарай.

Эр-10: Хүрээнээс асууцгаая.

Эм-5: Ашигласан Вүүдүү хүүхэлдэйг буцаахгүй шүү!

Эм-6: Тооцоогоо хуваахыг санал болгох юм байна.

Эм-5: Хэтэвчний хувьд картууд нь л шийдэг.

Эм-7: Баяртай, хатагтай Ягиня, залуужуулах алиманд баярлалаа.

Ягиня: Алимнуудаа идээрэй, хонгор минь. Надад үйлчлэхээ больсон нь харамсалтай. Василиса? Чи мэлхий байсан шүү дээ.

Василиса: Та намайг таньдаг юм уу?

Ягиня: Мэдээж мэднэ. Чи бол... Охид оо, миний өрөөнд ороод ир. Би та нарт жигнэмэг өгье. Усыг зөөлөн гэрэлтүүлж, бүсгүйг зүүдэнд нь ороо. Түүний ой санамжийг сэргээ! Уугаарай.

Василиса: Энэ юу вэ?

Ягиня: Какао.

Варвара: Би ч бас ууж болох уу?

Ягиня: Энэ бол дурсамжийн какао. Дурсамж сэргээдэг юм. Хүн орхоодойн үндэс, эрдэнэ шишийн цэцэг, хатаасан ялаагаар хийсэн. Уучих, тэгээд чи бүгдийг нь санаад сайн ярьж эхэлнэ.

Варвара: Танд Р үсгийг дуудахад туслах зүйл байгаа юу? Юу гэхээр би Р үсгээ жаахан сул дууддаг юм. "Хавчнууд харанхуйд шаагилдан шуугилдаж байна". Сонсож байна уу?

Ягиня: Май, үүнийг зажлаад чимээгүй бай. За, ямар байна?

Василиса: Бага зэрэг толгой эргэж байна...

Ягиня: Чи одоо нойронд умбан, өнгөрснөө санах гэж байна. Чи эзэн Евдокимын гэрт төрсөн... дэндүү үзэсгэлэнтэй болохоор хүмүүс чамайг Үзэсгэлэнт Василиса гэж дууддаг байлаа. Гэвч нэг өдөр...

Эр-11: Өдрийн мэнд, хатагтай ноёд болон аав ээж минь. Бид алс газраас нэлээн ядарч ирлээ л дээ. Жаахан ус, эсвэл үзэсгэлэнт бүсгүй байхгүй биз?

Василисагийн ээж: Бидэнд үнэхээр сайхан охин бий шүү. Хүн болгон түүнтэй гэрлэхийг хүсдэг юм.

Василисагийн аав: Бага зэрэг намхан. Бас жаахан дүлий. Хараад байх зүйл ховор, хамгийн гэгээлэг нь ч биш... бас хэдэн шүдгүй гэж байгаа. Гэхдээ сайхан дуулдаг шүү.

Эр-11: Далайн чанадаас ирсэн наймаачид бид ертөнцийн төгсгөлийг хүртэл харсан. Бид шар, цагаан, улаан өнгийн бараа худалдаж авдаг л даа. Гэхдээ хэзээ ч царай муутайг биш.

Василисагийн ээж: Ямар голомтгой худалдаачин бэ. Бид танд маш онцгой төрлийг олж өгөх болно.

Василисагийн аав: Василиса, гараад ир. Наймаачин чамайг харахаар ирсэн байна. Түүнд хүндэтгэл үзүүл.

Василисагийн ээж: Танай худалдаачны нэр алдар хэн билээ?

Эр-11: Кощей Константин. Василисаг сүйт бүсгүйгээ болгоход бэлэн.

Варвара: Муу шүү.

Кощей: Амар амгалан тантай, бас надтай хамт байх болтугай!

Ягиня: Түүний талаар муу цуурхлууд ч байжээ. Охидыг гянданд цоожилж, тэдний эрх чөлөөг үүрд авдаг гэнэ.

Василиса: Би бол эрх чөлөөт шувуу. Салхи шуурга, цан хүүрэг алинаас нь ч айхгүй. Надад тань шиг нөхөр хэрэггүй.

Кощей: Миний эхнэр болохыг хүсэхгүй байгаа бол үүрд мөнх мэлхий болж дээ.

Мэлхий гүнж: Вааг! Надад юу тохиолдчихов оо?

Кощей: Хэн нэгэн чамд дурлаж үнсэхгүй л бол... мэлхийн биед амьдарч, зовж шаналах болно доо.

Василисагийн аав: Чи чинь юу хийчхэв ээ, муу илбэчин?

Василисагийн ээж: Бидний охиныг эргүүлж өг!

Кощей: Чимээгүй! Цэцэрлэгт минь байдаг чулуу шиг хөдөлгөөнгүй бол.

Мэлхий гүнж: Ээж ээ!

Василисагийн аав: Чамайг ална даа!

Кощей: Уй гуниг чамайг бүү чирэг. Хөмсөг зангидаж чадахгүй чулуу болон хувир!

Василиса: Аав.

Ягиня: Одоо бидэнд хэлээч. Чи яаж хүн болж хувирсан юм?

Василиса: Мэдэхгүй ээ. Амыг маань бөмбөг цохисныг л санаж байна.

Ягиня: Бөмбөг өө?

Варвара: Гольфын бөмбөг. Манай ах үнссэн байсан юм. Азтай байг гээд.

Ягиня: Азын төлөө юу? Яах вэ, аз чамайг оносон бололтой. Тэгээд одоо надаас юу хүсээд байгаа юм?

Василиса: Би орой болгон буцаад мэлхий болдог.

Ягиня: Хонгор минь, одоо ойлгомжтой боллоо. Гольфын бөмбөг ч байна уу юу байна, үнсэлт байсан ч хайр байгаагүй. Үүнийг засах хоёр арга зам байна. Нэг нь тэр чамд дурлаж дахин үнсэх ёстой. Тэгвэл чи дахин дахин хувирахаа болино.

Варвара: Ойлголоо, тэгвэл хоёр дахь арга нь юу вэ?

Ягиня: Хоёр дахь арга нь Кощей хараалаа буцаах. Тийм зүйл хэзээ ч болохгүй л дээ.

Варвара: Ойлгомжтой. Сүүлийн хугацаа нь хэзээ вэ?

Ягиня: Үлгэрт хэд гэж гардаг билээ? Гурван өдөр. Тэгэхээр маргааш нар жаргахаас өмнө. Амжиж үнсүүлж чадахгүй бол чи үүрд мэлхий хэвээрээ үлдэнэ дээ.

Василиса: Иван руу явцгаая.

Варвара: За, арай болоогүй байна. Хэрхэн залуусыг хоёр өдрийн дотор өөртөө дурлуулах вэ?

Эм-5: Гоёмсог үсний засалт болон нүүр будалт хий. Шинэ даашинз худалдаж ав. Өөрийнхөөрөө бай!

Василиса: Варья, яасан бэ? Ванья угаасаа надад хайртай шүү дээ.

Варвара: Пүү, ээжийнх илүү дээр юм байна. Суучих аа, тайвшир. Дараагийнх нь. Үгүй ээ, нэг киноных шиг байна. Хөөх! Та ч үнэхээр гүнж юм аа.

Иван: Бид системд мөнгө төлчихсөн. Одоо аппликейшндаа ​​холбоод алдааг нь засах горимыг эхлүүлнэ. Ойлгосон уу?

Эр-12: <i>Тийм ээ. 10-12 цагийн дараа аппликэйшн туршилтын горимд шилжинэ.</i> <i>Тэгээд жинхэнэ амьтад дээр туршъя.</i>

Иван: Ойлголоо. Тэгж хийцгээе. Мэлхий шиг зууралдах юм аа.

Варвара: Сайн уу?

Иван: Яасан бэ?

Варвара: Та хаана байна? Ярилцах хэрэгтэй байна. Энд хүрээд ир.

Иван: Би очихгүй ээ. Завгүй байна.

Варвара: За, за. Тэгвэл би аавд таныг яаж мөнгөтэй болсныг хэллээ.

Иван: За, за. Варья, чи юу хүссэн юм?

Варвара: Би биш ээ. Василисагаас асуу.

Иван: Мэлхий охин уу?

Варвара: Тийм ээ.

Василиса: Сайн уу, Иван?

Иван: Василиса. Чи гайхалтай харагдаж байна.

Василиса: Баярлалаа.

Иван: Чи зүгээр ярьж чаддаг юм уу? Чи өмнөх удаа зугтчихсан. Чамд баярласнаа илэрхийлэх цаг олдсонгүй. Бүжиглэх үү?

Василиса: Мэдээж.

Иван: Уучлаарай.

Василиса: Нар жаргаж байна. Хэрвээ одоо мэлхий болчихвол намайг үнсэхгүй нь мэдээж. Иван, би чамд үнэнээ хэлье. Василиса бол миний жинхэнэ нэр.

Иван: Харин би Иван. Итгэхэд хэцүү ч гэсэн.

Василиса: Энэ үнэхээр итгэхэд хэцүү гэдгийг мэднэ ээ. Гэхдээ Кощей намайг мэлхий болгоод хараачихсан. Харин эцэг эхийг маань чулуу болгосон. Зүгээр л надад итгээч дээ. Чи удахгүй бүгдийг нь харах болно оо. Чиний үнсэлт л намайг аварна. Эцэст нь би мэлхий байхаа болино.

Иван: Манай аав ганц нүдэт бурхан, харин ээж маань луу унадаг. Сэтгэцийн эмгэгийн эхний дүрэм юу гээч?

Василиса: Юу?

Иван: Өвчтөнүүдийн дэмийрэлд автаж болохгүй.

Василиса: Иван, чи надтай гэрлэнэ гэж амласан.

Варвара: Тэр тэнэг аппликэйшнаа зарахын тулд л тэгж хэлсэн.

Иван: Худлаа. Миний аппликэйшн тэнэг биш. Ойлгосон уу?

Василиса: Юу?

Иван: Би яаж чамтай гэрлэх юм бэ? Хоёулаа танилцаад гурав л хонож байна. Уучлаарай.

Василиса: Чамайг надад хайртай гэж бодсон...

Снежана: Сайн уу, Ванья? Аав аппликэйшныг чинь авмаар байна гэсэн. Хүрээд ир л дээ, миний бяцхан хулганыг яриулж чадах юм бол. Аав чамд чамлахгүй үнэ санал болгоно шүү.

Иван: Хөөе, би... Василиса хаана байна?

Варвара: Энд байна. Таны мэлхийхэн чинь.

Иван: Хаягаа явуулчих.

Варвара: Эхний сонголт бүтсэнгүй. Хоёр дахийг нь туршицгаая. Кощейн хараалыг эвдэхийн тулд түүний үхлийг хайж олох хэрэгтэй. Үлгэр ингэж үргэлжилдэг. Кощейн үхэл тэвнэд, тэвнэ өндөгт... өндөг нугасанд, нугас туулайд, туулай авдарт... авдар Буяан арлын царсны төгөлд бий.

Хавч: Юмс дахиад л замаасаа хазайж эхэллээ.

Цурхай: Магадгүй бидэнд хэзээ ч төлөвлөгөө байгаагүй юм болов уу?

Хун: Мэлхий маань алга болчхоод байхад төлөвлөгөө хэнд хамаатай юм бэ?

Мэлхий гүнж: Би яваагүй ээ.

Хавч: Нөгөөх чинь эргээд мэлхий болчхож!

Цурхай: Битгий ухар, бариад ав!

Хун: Бариарай!

Цурхай: Бариад ав!

Мэлхий гүнж: Байз л даа, намайг барих хэрэггүй. Надад та нарын тусламж хэрэгтэй байна.

Хун: Тусламж аа?

Мэлхий гүнж: Тийм ээ. Намайг хүн болоход туслаач. Буяан арал хаана байдгийг мэдэхгүй биз?

Хун: Өө, хонгор минь, хэн ч наадхыг чинь мэдэхгүй. Харин мэддэг нь хэлдэггүй юм.

Мэлхий: Би мэднэ ээ.

Мэлхий гүнж: Мэлхий? Чи мэддэг гэж үү? Би чамд хэлье, бас харуулъя. Миний араас үсрээд ир.

Ягиня: Том ахыг дууд.

Кощей: Кощей ярьж байна.

Ягиня: Хараад байгаарай. Үд дунд ч болоогүй байхад ууж байх юм.

Кощей: Чи ч бас туршаад үз л дээ. Анарын шүүс залуу байлгадаг юм.

Ягиня: Чалчихаа больж үз. Шидтэний чулуу л чамайг залуу байлгадаг. Би таны оронд байсан бол ваннтай ус бэлдэж байх байлаа.

Кощей: Юу гэсэн үг юм?

Ягиня: Надтай тохиролцох бол хэлье, ах минь.

Кощей: Ойлголоо.

Мэлхий гүнж: Бид ирчихлээ. Баярлалаа, мэлхий минь.

Мэлхий: Чамайг үнэн ярьж байгааг мэдсэн юм аа. Чамайг хараагдсан байхад чинь би итгээгүй. Би ч гэсэн хүн болмоор байх юм. Одоо яах вэ?

Мэлхий гүнж: Хүн болохын тулд чамд хайрын үнсэлт хэрэгтэй, мэлхий минь.

Мэлхий: Тэгвэл намайг үнсээч дээ.

Мэлхий гүнж: Би чадахгүй ээ. Өөр нэгнийг хайрласан ч зүрх минь шархалчихсан.

Мэлхий: Ямар гунигтай юм.

Мэлхий гүнж: За, явах цаг боллоо.

Мэлхий: Тусламж хэрэгтэй юу?

Мэлхий гүнж: Үгүй ээ, мэлхий. Би өөрөө явна.

Мэлхий: Нэг л зөв санагдахгүй байна даа. Түүнд тусалсан нь дээр байх.

Эр-13: Та Кощей мөн биз дээ?

Кощей: Тийм ээ.

Мэлхий: Үйлийн үр ч хурдан юм даа.

Кощей: Бяцхан царсаа шалгацгаая.

Мэлхий гүнж: Жаахан л хүлээчих. Энэ нөгөө царс байна. Авираад Кощейн үхлийг олъё. Дэндүү өндөр юм аа.

Кощей: Хаа нэг тийш явж байгаа юм уу, Василиса? Үхлийг минь хайж байна уу?

Мэлхий гүнж: Кощей?

Кощей: Надтай хамт Алс холын хаант улс руу явах болох нь дээ.

Мэлхий: Түүнээс хол бай!

Мэлхий гүнж: Мэлхий, чи намайг дагасан юм уу?

Мэлхий: Би чамайг аюулд үлдээж чадсангүй.

Кощей: Би мэлхийнүүдийг үзэн яддаг.

Мэлхий: Дахиад л биш шүү.

Мэлхий гүнж: Мэлхий!

Кощей: Чи өглөө Василиса болж хувирна. Тэр үед ярилцацгаая.

Хавч: Бид яагаад түүнийг явуулчхав аа? Одоо хэнийг хөөх болж байна?

Цурхай: Зүгээр л мэлхийг хөөж идэцгээе!

Хун: Уучлаарай, гэхдээ мэлхий энд байхгүй байна шүү дээ.

Мэлхий: Хүлээгээрэй! Та нарт хэлэх зүйл байна.

Хун: Надаас буу!

Иван: За, сонсож байна?

Эр-12: Манай баг чиний хэлснээр шинэ системд холбогдсон. Би шөнөжин алдаануудыг нь заслаа. Одоо аппликэйшн алдаагүй болчихсон болохоор шумуул хүртэл орчуулгагүй дүнгэнэхгүй.

Иван: Баярлалаа, ойлголоо. Турших цаг боллоо.

Снежана: Өөрөө л эхний алхмаа хийхээс. Сайн уу, Ванья?

Иван: Снежана? Чи энд юу хийж байгаа юм?

Снежана: Ааваас чинь чиний хаягийг авсан юм. Чи манай аавд аппликэйшнаа харуулахгүй байсан юм уу?

Иван: Тийм ээ, бараг л болчихсон. Турших л үлдсэн байгаа.

Снежана: Тэгвэл чи хэзээ ирэх юм? Би сайн сонсоогүй, вааглах чимээ л сонссон. Юу байсан бэ?

Иван: Тийм үү, би нэг хараад орхиё.

Снежана: Тэг ээ.

Иван: Миний Мэлхий гүнж юу гэж хэлэх гээд байсан юм бол доо?

Снежана: Мэлхий гүнж ээ?

Варвара: Энэ бол Мэлхий гүнж.

Иван: Сонс доо.

Василиса: Би чиний кинонуудыг үзэж, ид шид байдаг гэдэгт итгэсэн. Чи надад ид шид жинхэнэ гэдгийг харуулж, намайг хүн болгож хувиргасан. Одоо чамайг хараад энэ бүхэн утга учиргүй байсныг ухаарлаа.

Иван: Үгүй байлгүй дээ.

Снежана: Ванья, юу гэсэн үг юм бэ? Хаачих гэж байгаа юм?

Иван: Варья, сэрээрэй. Хөөе, сэр л дээ. Чи яагаад надад Василисаг мэлхий гэдгийг хэлээгүй юм?

Варвара: Би хэлсэн шүү дээ, тэнэг минь!

Иван: Би үнэхээр тэнэг байсан бололтой. Гүнжээ хаанаас олохыг минь хэлээд өг.

Варвара: Яасан? Дурлачхаа юу?

Иван: Варья.

Варвара: За, яах вэ. Тэр Буяан арлыг олохоор явсан. Тэр газрыг хаана байдгийг мэддэг ч байсан болоосой.

Иван: Буяан арал аа? Хаана байдаг юм?

Сева: Кощей паркад.

Иван: Би хаана байдгийг нь мэднэ.

Варвара: Буяан арал. Кощейн үхэл тэнд байгаа.

Иван: Явцгаая.

Варвара: Энэ нөгөө царс байна. Дээр нь авдар байгаа. Дотор нь туулай, туулайн дотор нугас...

Иван: Василиса хаана байна? Чи юу хүсээ вэ?

Варвара: Ванья, хунд хэлэх зүйл байгаа бололтой. Нөгөө чамин аппликэйшнаа ашиглаач.

Иван: Яриарай.

Хун: Би Василисаг хаана байгааг мэднэ.

Варвара: Үгүй байлгүй дээ. Ажиллаж байна!

Хун: Кощей түүнийг барьчихсан байгаа. Гэхдээ түүнийг яаж олох вэ?

Иван: Тэр байжээ.

Хун: Мэлхий түүнийг болор бөмбөлөгтэй таяг барьж явдаг гэсэн.

Иван: Гэхдээ тэр чинь аавын найз шүү дээ.

Варвара: Тэр Кощейн үхлийг авч чадсан уу?

Хун: Бүтээгүй ээ, түүнийг Алс холын хаант улс руу аваад явчихсан.

Варвара: Тэгээд одоо Алс холын хаант улсыг яаж олох вэ?

Иван: Снежана өчигдөр байршлаа хуваалцсан.

Варвара: Тэгвэл явж Василисаг аварцгаая!

Иван: Явцгаая. Гэхдээ эхлээд тохиролцооны нөхцөлөө илүү хүчтэй болгоцгооё.

Варвара: Авдрыг онгойлго!

Иван: Туулай?

Варвара: Ямар эгдүүтэй юм бэ!

Иван: Нугас?

Варвара: Бариад ав, алив ээ! Туулай намайг хазчихсан. Өндөг энд байна.

Иван: Талархах хэрэггүй дээ. Надад өндгөө өг дөө. Би Василисагийн араас явлаа. Чи гэртээ харь.

Варвара: Үгүй ээ, би хамт явна.

Иван: Мөрөөдөөд ч хэрэггүй.

Варвара: Та намайг авч явахгүй гэвэл аавд туулайд хазуулснаа хэлчихнэ шүү.

Иван: За, яах вэ. Гэхдээ томоотой байна шүү.

Варвара: Өндөг буцаагаад өг!

Эм-5: <i>Замыг тодорхойллоо. Чиглэл: Алс холын хаант улс</i>

Варвара: Тэгэхээр энэ Кощейн хаант улс уу?

Эр-14: Ямар хэргээр ирэв?

Варвара: Кощейтэй уулзахаар.

Эр-14: Ороод ир. Тань дээр зочид ирлээ. Өнөө шөнө хэдэн яс мэрэх бололтой.

Кощей: Иван хүү! Варья! Уулзалгүй удсан байна шүү. Ядарч байгаа байх.

Иван: Василиса хаана байна?

Кощей: Нааш ир, та хоёрт нимбэгийн шүүс өгье. Дараа нь чи хариултаа авна.

Варвара: Ээж надад танихгүй хүмүүстэй явж болохгүй гэж хэлсэн.

Кощей: Танихгүй хүн гэнэ ээ? Бүгдээрээ танилцаад удсан биш гэж үү? Хүрээд ир.

Хун: Баярлалаа ч гэж хэлэлгүй мэлхийнхээ араас яваад өглөө шүү.

Хавч: Түүнийх биш, биднийх!

Мэлхий: Би ч гэсэн Алс холын хаант улс руу явах ёстой.

Цурхай: Мэлхий минь, чамд ямар хамаатай юм? Тэр одоо ханхүүтэйгээ байгаа.

Мэлхий: Надтай хамт биш байсан ч, зүгээр байгаасай л гэж хүсэж байна. Явж түүнийг аварцгаая.

Хавч: Мэлхий минь, үнэхээр сэтгэл хөдөлмөөр юм.

Хун: Бас сонирхолтой! Нисэж очоод Василисаг аварцгаая!

Хавч: Би унаж явахыг илүүд үзнэ.

Хун: Яг юу унана гэж?

Хавч: Чамайг л унана шүү дээ, шувуу минь! Тэгж бодсонгүй юу?

Хун: Хавч аа, буу л даа!

Цурхай: Намайг хамт аваад яваач.

Хун: Яаж тэгэх болж байна аа?

Хавч: Надад санаа төрлөө. Хар даа.

Мэлхий: Би яах юм бэ?

Цурхай: Уучлаарай, мэлхий минь, суудал үлдсэнгүй.

Мэлхий: Түүнийг авраарай! Гуйж байна.

Кощей: Уух юмнууд чинь. Хөөе, сэргэцгээ л дээ. Ууж идээрэй.

Варвара: Таны дараа.

Кощей: Амттай байна. Үхрийн нүд ч үнэхээр сэргэм, витаминаар баялаг... бас их исгэлэн амттай шүү.

Иван: Тэгээд Василиса хаана байна?

Кощей: Тэр зүгээр ээ. Миний гянданд байгаа. Яасан?

Иван: Түүнийг гарга.

Кощей: Тэгж бодохгүй л байна шүү.

Варвара: Ах түүнтэй гэрлэхийг хүсэж байгаа.

Кощей: 500 жилийн турш. Тийм ээ, бид өнөөдөр гэрлэнэ. Чи салалтын бэлэг авч болох л юм. Тэр аппликэйшныг чинь хөөрхөн үнээр худалдаж авъя. Юу гэмээр байна даа?

Иван: Харин чи юу хэлмээр байна?

Кощей: Наадах чинь юу вэ? Зүгээр нэг жижигхэн өндөг л байна. Өлсөж эхэлж байлаа шүү.

Иван: Зүгээр нэг өндөг биш ээ.

Варвара: Чиний үхэл, Кощей.

Кощей: Чи модноос унаа юу?

Иван: Үгүй ээ, царс руу авираад өндгийг авсан юм. Надад чиний мөнгө хэрэггүй. Ойлгосон уу? Тэгэхээр чи нэг бол Василисаг явуул...

Кощей: Тайван, тайван Иван.

Иван: Үгүй бол би яг одоо энэ тэвнийг хугаллаа.

Кощей: Тайван бай, найз минь.

Иван: Болгоомжтой, ямар ч гэнэтийн хөдөлгөөн хийгээд хэрэггүй.

Кощей: Тэгээд чи наадхаа нөгөө өндөг гэх гээд байна уу? Нугас, туулай, авдраас гарч ирсэн өндөг гэж үү? Буяан арал дээр байдаг царс модны юу?

Иван: Тийм ээ. Чиний амь миний гарт байна.

Кощей: Тэгвэл тэгээд хугал л даа.

Иван: Хугал аа?

Кощей: Хугал. Сараана цэцгийн дэлбээг сунгахгүй байцгаая.

Иван: Хугаллаа шүү.

Кощей: Тэг ээ.

Варвара: Тийм ээ!

Кощей: Би чамд үхсэн юм шиг харагдаж байна уу? Намайг нэг муу тэнэг гэж бодоо юу? Бид хоёрын жинхэнэ тэнэг нь чи л байна, Иван. Яг аав шигээ. Түүнд байсан бүх зүйл одоо надад байна.

Василиса: Үгүй ээ. Иван намайг эндээс олохгүй. Өнөөдөр тэр намайг үнсэхгүй бол, би үүрд мэлхий хэвээрээ үлдэх нь.

Кощей: Танай тэнэг аав чинь уншилгүйгээр гарын үсгээ зурчихсан. аппликэйшныг чинь санхүүжүүлэхийн тулд шүү дээ. Тэгээд л эзэмшдэг бүх хөрөнгөө алдчихсан.

Иван: Василиса!

Василиса: Иван!

Кощей: Энэ чиний амжилтын үнэ, Иван. Чамайг харин яахаа мэдэхгүй л байна.

Иван: Биднийг Василисатай хамт гарга.

Кощей: Болж байна. Хонгор минь, ханхүүгээ хар даа. Тайван. Тийм ч хурдан биш шүү.

Василиса: Иван, чи миний төлөө ирсэн юм уу?

Иван: Тийм ээ.

Варвара: Түүнд хэл. Тэр чамд хайртай.

Кощей: Тийм гэж үү? Тэгээд л чамайг аппликэйшны төлөө худалджээ? Сонголтоо хий. Надтай хамт тансаг сайхан амьдралаар амьдрах уу? Эсвэл хэдэн зуун жил цөөрөмдөө вааглаж амьдрах уу?

Василиса: Иван, Варья хоёрыг яах юм?

Снежана: Иван одоо минийх. Тийм биз, аав аа?

Иван: Үгүй шүү. Эрх чөлөөгүй хайр хайргүй эрх чөлөөг ялдаг юм.

Снежана: Түүнийг энд жаахан байлгачих, сайн бодож үзнэ биз.

Кощей: Чиний хүслээр, хонгор минь. Явъя. За тэгвэл, чи шийд. Хэрэв зөвшөөрвөл бонусанд нь эцэг эхийг чинь чулуу байлгахыг болиулъя. Тэгээд охиныг явуулъя. Би тэр чигтээ мангас биш байгаа биз дээ?

Иван: Түүний үгийг битгий сонс Василиса.

Варвара: Үгүй ээ, тэгэх хэрэггүй! Битгий зөвшөөр!

Василиса: Тэгье. Би зөвшөөрлөө.

Иван: Үгүй ээ, үгүй!

Василиса: Би эхнэр чинь болъё.

Хавч: Газардахад бэлдээрэй, бид ирчихлээ.

Цурхай: Ашгүй дээ, дотор муухайрч байлаа.

Хун: Хүссэнээрээ бол.

Цурхай: Дараагийн удаа илүү болгоомжтой байгаарай.

Хавч: За, одоо би.

Хун: Хурдан үсрээрэй.

Хавч: Эцэст нь савар доор минь газар мэдрэгдэж байна. Цурхай, ажиглаж байгаарай. Ямар нэг зүйл болбол бидэнд мэдэгдээрэй.

Цурхай: Би яаж тэгэх юм бэ?

Хавч: Нэг зүйл бодож олохгүй юу. Хун, чи манай агаарын тагнуул шүү.

Хун: Чи юу хийх гэж байгаа юм, хавч аа?

Хавч: Би хэцүү хэсгийг нь хийх болно. Чи дээгүүр нисээд Кощей гэгчийн байршлыг тогтоо.

Хун: Ойлголоо. Олно доо!

Ягиня: Үнэхээр царайлаг юм. Хүндэт сүйт залуу.  Яг төлөвлөснөөр Василиса чинийх, шидтэний чулуу минийх.

Кощей: Мэдээж. Дүүдээ юу ч байсан өгнө. Үнэндээ үгүй ээ. Би бодлоо өөрчиллөө. Ямар ч эмэгтэй ид шидгүй, сул дорой хөгшин залуутай гэрлэхгүй.

Ягиня: Та амласан шүү дээ. Ингэж болохгүй ээ.

Кощей: Мэдээж. Хугацааг нь л өөрчилчихье. Тэгж байгаад 200 жилийн дараа хүрээд ир.

Ягиня: Чи шангаа хүртэх болно доо, өөдгүй амьтан!

Варвара: Хөөх, үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Бас аймшигтай. Бас жигшмээр. Та үнэхээр Кощейтой гэрлэх юм уу? Та Иванд хайртай шүү дээ.

Василиса: Тийм л дээ. Гэхдээ надад сонголт алга.

Ягиня: Сонголт байгаа. Хурдлахгүй бол болохгүй нь. Цагтаа амжихгүй бол нар жаргахад  чи мэлхий болж хувирна. Энэ удаа жинхэнээсээ.

Василиса: Та яаж энд ирсэн юм?

Ягиня: Би юу? Кощей намайг дуудсан юм. Та хоёрын хайрын амьдралыг мэргэлүүлэхээр.

Варвара: Тэр биднийг барьж өгсөн юм байна. Та Ягиня биш Яга! Кощей та хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй.

Ягиня: Тэгээд юу гэж? Бид чинь ах дүүс. Гэвч ах маань сүүлийн үед хэтрүүлээд байгаа.

Варвара: Тэгээд л та бидэнд жинхэнэ амь нь хаана байгааг хэлээгүй.

Ягиня: Тэр чинь нууц зүйл биш. Угаасаа оршдоггүй юм чинь. Гэхдээ би түүнийг яаж дийлэхийг мэднэ. Одоо би та нарын тал.

Василиса: Батал л даа. Иваныг аврахад бидэнд тусал.

Ягиня: Тэгж чадна аа. Иваныг аварцгаая. Замдаа та хоёрт Кощейн сул талыг хэлж өгье.

Василиса: Юу болоод байна аа? Нэг зүйл намайг татаад байна.

Ягиня: Энэ чинь Кощейн ид шид. Чи зугтаж чадахгүй. Бид удахгүй засчихна аа. Явцгаая, хонгор минь.

Лена: Сева, яах вэ? Би Иван, Варья хоёрын... бүх найзууд руу залгалаа. Хэн нь ч юу ч мэдэхгүй байна.

Сева: Би бүх паркаар хайж, эмнэлгүүд рүү залгалаа. Юу ч алга. Бурхан минь гэж.

Лена: Сева, одоо бид яах вэ? Яах болж байна аа?

Сева: Лена, хонгор минь, нааш ир. За, ороод ир.

Лена: Хэн бэ?

Эр-15: Энд Иван амьдардаг уу?

Сева: Ямар хэргээр ирсэн билээ, залуу?

Эр-15: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, офицер байна. Таны хөрөнгийг битүүмжиллээ. Танай гэр болон компани одоо ноён Кощейн эзэмшилд очсон. Танд нэг сарын дотор байраа чөлөөлөхийг мэдэгдэж байна.

Сева: Юу?

Эр-15: Бичиг баримтаа шалгаарай.

Лена: Сева! Одоо хоёулаа яах вэ?

Сева: Явцгаая.

Лена:  Хаашаа?

Сева: Хүүхдүүд маань хаана байгааг мэдлээ.

Варвара: Кощейн сул тал юу юм?

Ягиня: Чшш. Манай аавын хийсэн шидтэний чулуу байдаг юм.

Варвара: Шидтэний чулуу гэж юу юм?

Ягиня: Кощей хулгайлаад авчихсан болохоор одоо ч хөгшрөхгүй байгаа юм. Тэгсэн ч би бага зэрэг ид шид мэднэ ээ. Би хөгширч, нас явдаг мөнх амьдралаа харааж суугаа. Кощей хэзээ ч чулуун бөгжөө тайлдаггүй юм. Хэрвээ тэрийгээ тайлчихвал шууд л хөгширч... хар шидийн хүчээ алдана. Иваныг суллаж бөгжийг нь тайлуулах арга олцгооё.

Кощей: За, яг наанаа зогсож бай. Эхэлцгээе.

Эр-14: Константин, та ухаант Василисаг эхнэрээ болгон авах гэж байна уу? Үзэсгэлэнт гэх гэсэн юм.

Кощей: 1000 жилийн турш гэж үү? Тийм ээ.

Эр-14: Браво!

Сева: Костя! Константин, энэ чинь юу юм?

Кощей: Би гэрлэх гэж байгаа. Тэгээд зүгээр л бэлтгэл хийж байна. Чамайг уриагүйд уучлаарай.

Сева: Үгүй ээ, бичиг баримтыг хэлж байна. Яаж яваад миний бүх хөрөнгө чинийх болчхов оо?

Кощей: Чиний надад өгсөн хуримын бэлэг шүү дээ. Үнэхээр өглөгч байсан шүү, баярлалаа. Одоо би ёслолоо эхэлмээр байна.

Сева: Мэдээж чи ёслолоо хийнэ л дээ...

Лена: Сева.

Сева: Хүлээж бай! Намайг битгий дуудаад бай, би түүнийг...

Кощей: Толгойгоо битгий алдчих. Оронд нь чулуу бол.

Лена: Сева! Сева! Миний нөхрийг буцаагаад өг!

Кощей: Эрэгтэй хүнгүй гоншгоноод яах вэ. Чулуу бол.

Ягиня: Сайн уу?

Эр-14: Василиса, та Константин Кощейг нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?

Кощей: Мэдээж тэр зөвшөөрнө.

Василиса: Үгүй ээ.

Кощей: Сайн бодоорой.

Иван: Чи түүний хариултыг сонслоо. Василисаг явуул.

Василиса: Ванья!

Иван: Түүнээс холд! Василиса.

Варвара: Шилэн хана байна. Хайр ханыг алга болгож байна.

Кощей: Чи зугтсан болохоор одоо Снежана чиний хувь тавилан боллоо.

Снежана: Үгүй ээ, аав аа. Энэ тэнэг надад хайргүй.

Кощей: Эмэгтэйчүүд та нар юу хүсэж байгаагаа хэзээ ч мэдэхгүй юм аа.

Снежана: Би хайрлуулмаар байна.

Кощей: Чи өөрөө л хайр байдаггүй гэж хэлсэн!

Снежана: Одоо байдаг гэдгийг нь харлаа!

Кощей: Өө, тийм үү? Түүнээс бүүр залхчихлаа!

Василиса: Зогс! Чи Иваныг халз тулалдаад ялбал би чамтай гэрлэе.

Кощей: Халз тулаан гэнэ ээ? Миний хэв маяг байна шүү. За тэгвэл, зарц аа. Туялзуур сэлэм аваад ир!

Эр-14: Эзэнтээн.

Кощей: Бэлэн үү, Иван хүү? Танай аав чамайг багадаа туялзуур сэлмээр хичээллэдэг байсан гэсэн.

Иван: Тийм ээ. Тэр намайг жинхэнэ ханхүү болгохыг хүссэн юм.

Кощей: Муугүй шүү.

Иван: Би туялзуур сэлэмний бага цолтой.

Кощей: Надад бүхэл бүтэн их бууны арми байлаа шүү дээ! Алив ээ! Иван! Иван хүү минь, чи хаашаа зугтчихав? Чи ханхүү биш, тэнэг юм байна. Войла. Хүлээ, чи тэгж чаддаг юм уу?

Иван: Тийм ээ.

Эр-14: Түр хүлээгээрэй, би очиж байна. Бид туялзуур сэлэмгүй болчихлоо.

Иван: Шударга бус байна.

Кощей: Тэгээд чи бууж өгч байна уу, Иван?

Иван: Үгүй шүү.

Кощей: Гольфын цохиур уу? Алив ээ!

Иван: Барьчихлаа!

Варвара: Тийм ээ!

Кощей: Бууж өглөө.

Иван: Би яллаа. Түүнийг явуул.

Кощей: Тоглож ханалаа.

Василиса: Чи хожигдсон, Кощей. Хэлсэндээ хүр.

Кощей: Тохиролцоо намайг ялах дээр л байсан. Гэхдээ намайг хожигдчихвол яах талаар яриагүй. Намайг хожигдох дургүйг мэднэ дээ.

Иван: Василиса, үгүй ээ! Василиса!

Кощей: Чи үхэж болохгүй ээ. Миний хайр чамайг дахин амьсгалуулах болно.

Хун: Би түүнийг болгоод өгье л дөө!

Хавч: Үгүй ээ, хун минь, бид түүнтэй учраа олох болно! Үнэтэй эдээ тайл!

Кощей: Надаас холд! Өвдөж байна!

Хавч: Тэгэхгүй шүү! Эргэлдэн, эргэлдсээр толгой эргэдэг. Үүнийг аваарай!

Варвара: Цурхай, бариад ав!

Хун: Гахай нисдэг болсон цагт л тэр барих байлгүй!

Хавч: Нисдэг хавч ч байсан болно.

Кощей: Цурхай, би чамайг шарна шүү!

Хун: Алив ээ цурхай, над руу шидээрэй.

Варвара: Баярлалаа, найзууд аа. Энэ хүнд хэцүү, хүний хийж чадахгүй ажлыг хийсэнд.

Хавч: Ураа!

Хун: Бөгжийг аваарай.

Ягиня: Хонгор минь, надад бөгжийг өгчих. Би Иваныг суллаж, бидний төлөвлөгөө бүтсэн шүү дээ. Аав, ээж хоёрт чинь хийсэн хараалыг арилгаад өгье.

Василиса: Аав, ээж!

Василисагийн ээж: Охин минь!

Варвара: Аав аа!

Василиса: Аав, ээж!

Василисагийн ээж: Чамайгаа санасан шүү.

Василисагийн аав: Бүр чулуу болж хувирлаа шүү дээ.

Иван: Би танай охины сүйт залуу. Иван гэдэг. Тэнэг нэгэн биш, ханхүү. Василиса, би чамд хайртай.

Варвара: Аав аа!

Цурхай: Тэгээд Иван мэлхийг үнсэж тэр...

Хавч: Цурхай, чи юугаа шулганаад байгаа юм бэ? Тэр ханхүүг үнссэн шүү дээ!

Хун: Чи аз жаргалаа алдлаа даа, мэлхий.

Мэлхий: Зүгээр дээ. Тэр жаргалтай байвал би ч жаргалтай. Би зүгээр дээ.

Хөгшин Кощей: Охин минь...

Ягиня: Хонгор минь, хэлээч. Чи хэзээ гэрлэх гэж байна? Иван энэ дэлхий дээрх ганц залуу биш шүү дээ. Чи одоо ч залуухан байна.

Снежана: Тэр хамаагүй ээ. Бөгж л чухал. Би танаас бөгжийг чинь авна. Таван жилийн дотор.

Ягиня: Үгүй шүү!

Снежана: Хэрвээ би ялбал одоо надад өгөөрэй.

Ягиня: Харж л байя.

Снежана: Азтай байг.

Мэлхий: Тийм ээ! Вааг! Вааг!

Trailer

Сева - Хэн байгааг хараач ээ!

Иван - Надад мөнгө зээлэх юм уу?

Сева – Гэрлээд мөнгөө ав, эсвэл чамд ямар ч өв залгамжлал байхгүй.

ТЕКСТҮЗҮҮЛЖ БАЙНА.

Иван - Үүнийг барьсан хэн нэгэн миний сүйт бүсгүй болно. Хатагтай, би сая таныг оночихсон уу?

Василиса Вааг.

ТЕКСТ ЭРТНИЙ ДОМОГ ҮЛГЭР

Иван – Чи албан ёсоор миний сүйт бүсгүй боллоо. Одоо яг гэрлэх цаг болсон. Тийм биз, аав аа?

Василиса Вааг, вааг, вааг.

Мэлхий гүнж- Муу харагдаж байна шүү.

Варвара - Тэр ч үнэхээр Мэлхий гүнж юм даа.

ТЕКСТ ЭНЭ ЖИЛ

Василиса - Би орой болгон буцаад мэлхий болдог.

Варвара Та хараагдчихсан байна.

Ягиня - Хоёр дахь арга нь Кощей хараалаа буцаах.

Кощей - Миний эхнэр болохыг хүсэхгүй байгаа бол үүрд мөнх мэлхий болж дээ.

Ягиня - Тэр чамд дурлаж дахин үнсэх ёстой. Амжиж үнсүүлж чадахгүй бол чи үүрд мэлхий хэвээрээ үлдэнэ дээ.

ТЕКСТ – ҮЛГЭР ДОМГИЙН ДҮРҮҮД АМИЛЛАА.

ТЕКСТ ҮЗЭСГЭЛЭНТ ВАСИЛИСА.

Василиса Сайн уу, Иван?

Иван Василиса?

ТЕКСТ ХАНХҮҮ ИВАН.

Иван - Чи зүгээр ярьж чаддаг юм уу?

ТЕКСТ ҮХЭШГҮЙ МӨНХ ШИДТЭН.

Эр-1 – Та Кощей мөн үү?

Кощей – Тийм ээ.

Варвара - Яг л үлгэр дээр гардаг шиг юм аа!

Кощей – Өнөөдөр бид гэрлэх гэж байгаа.

Василиса – Иван.

Иван – Түүнийг явуул! Эрх чөлөөгүй хайр хайргүй эрх чөлөөг ялдаг юм.

ТЕКСТ МЭЛХИЙ ГҮНЖ.

Варвара - Үндсэн хоолонд юу байгаа вэ?

Эр-2 - Мэлхийн хөл.

Варвара Юу?

Эр-2 - Мэлхийн хөл байгаа.

Мэлхий гүнж - Баяртай, дэлхий минь. Би ингээд явлаа. Үзэсгэлэнтэй юм аа!

Эр-3Юу вэ? Энергийн ундаа уусан нь дээр бололтой.

ТЕКСТ ҮЛГЭР ТУН УДАХГҮЙ ЭХЭЛНЭ.

 

 

Back to episodes Go home