Blue Lock 24

Рин: Сайн байна, залуусаа. Өшөө миний өгөөш болж хөдөл.

Бачира: Юу вэ, Рин-чан. Исаги байхаар хөдөлгөөн чинь тэс өөр болчих юм

Исаги: Саяны гоол... Бачирагийн тоглолтыг төсөөлөх гэсэн миний бөмбөггүй тоглолт түлхүүр болсон. Арай гэж гүйцэж ирсэн намайг Рин залгисан.

Токимицү: Тэр гурав гайхалтай юм, дэлхийн шилдэг тавтай тоглож байж шууд гоол хийж байна.

Арюү: Исаги, Бачира хоёрын хооронд байх химийн урвал. Тэгээд тэрийг залгих Рин. Өмнөх тоглолт байсан болохоор л бий болсон энэ гурвын тоглолт, дэлхийн шилдэгт ч нөлөөлж байна.

Токимицү: Хөөх догь юм аа.

Арюү: Тийм ээ тэдний гурвалжин харилцааны байдал. Хэт чамин. Намайг оруулаад дөрвөлжин харилцаа болго.

Исаги: Айн?

Токимицү: Би ч бас ороод таван өнцөгт болъё!

Исаги: Ормоор байгаа бол дураараа бол.

Бачира: За, хаа хүртэл явах бол.

Рин: Ялна гээд байна.

Исаги: Оноо авсан ч саяных миний гоол биш. Дараад нь би гоол хийнэ! За хүрээд ир 17 настай Францын төлөөлөл өө! Дамжуулах хүн хайж байна уу?

Локи: Ийм байхад болох уу?

Бичиг: Жүлиан Локи Францын төлөөлөл

Локи: Энэ зайд бол, чамд сул цэг байхгүй.

Исаги: Ирж байна! Эхний хүрэлт... Айн?! Үнэхээр хурдан юм! Наад тэсрэлттэй хурдасгалт чинь юу вэ?! Бачира! Хурдаа алдахгүй бас ямар том алхалттай юм бэ!

Токимицү: Баларлаа. Нэг алхмын зай нь ямар хол юм бэ!

Арюү: Харчхаад очвол амжихгүй.

Рин: Чиний зам хэт илт байна.

Локи: Чи сайн хараатай юм. Гэхдээ би илүү хурдан.

Исаги: Тэр... Дахиад нэг хурдассан уу? Энэ гайхамшигт хүү Локигийн хурд уу? Энэ дэлхийн шилдгүүд!

Кабассос: Алив Локи ганцаараа бүгдийг нь авахаа боль.

Силва: Дараагийн удаа дамжуулаарай новш оо!

Локи: За. Би ханачихлаа. Энэ тоглолтыг дуусгаад шүршүүрт оръё.

Токимицү: Бид ялна гэж үү?

Арюү: Яг л ус цацагч шиг.

Бачира: Итгэмээргүй хурд.

Рин: Гонгинох хэрэггүй. Над руу дамжуул.

Лүна: Чи... Локигийн хурднаас айгаа юу? Туршлагагүйгээс болоод хараа чинь дэндүү нарийн болж. Үүнийг хүрт... жаал хүү.

Кабассос: Авлаа.

Исаги: Зогсооно шүү Бачира. Хоёр талаас нь хавчъя.

Бачира: Ойлголоо.

Кабассос: Очоо байлгүй.

Бичиг: Пабло Кабассос Аргентины төлөөлөл

Исаги: Бидний дундуур онилсон хойшоо эргэлттэй дамжуулалт уу!

Арюү: Бай нь энд. Агаарын мөргөлдөөнд би зогсооно.

Бичиг: Дада Силва Бразилын төлөөлөл

Силва: Чи унах болно оо!

Исаги: Арюүг чөлөөтэй үсэргэхгүй байна уу?

Токимицү: Баларлаа! Хаалганы өмнө оччихлоо! Гэхдээ хүрнэ! Цэвэрлэнэ дээ!

Блэйк: Хөдөл.

Бичиг: Адам Блэйк Английн төлөөл

Блэйк: Би эрчүүдийн биеийг сонирхдоггүй.

Исаги: Токимицү биеийн хүчээрээ давамгайлуулсан уу? Нэмэргүй нь, хурд, тооцоолол, цохилт, үсрэлт, биеийн хүчний тэмцэл. бидний зэвсгийг илт илүүрхэж байна. Өдийг хүртэл Блү Локт сурсаар ирсэн зүйлс нөлөөлөхгүй байна! Одоогийн бид хэзээ ч ялахгүй оршихуй энд байна. Энэ бол одоогийн дэлхийн шилдгүүдийн хооронд дахь цай. Энэ миний зорих түвшин үү? Хөл бөмбөг гайхалтай юм. Энэ түвшинд хүрмээр байна.

Рин: Болоогүй байна. Хараахан дуусаагүй байна!

Исаги: Рин.

Лүна: Чи таалагдлаа.

Бичиг: Лёонардо Лүна Испанийн төлөөлөл

Лүна: Аргагүй л Саэгийн дүүдээ. Бусад хүүхдээс ялгаатай нь, чи үнэхээр ялна гэж бодож байна. Би тэрийг чинь... мөхөөгөөд өгье. Муу шүү. Хөлөө ийм нээлттэй байлгавал, хүмүүс чамаас амархан мултарна.

Блэйк: Сандрах хэрэггүй. Энэ зүгээр л тусламж.

Силва: Та нарт ялах боломж анхнаасаа байхгүй!

Кабассос: Та нарын чадварын талаар Эгод хэлэх цаг.

Лүна: Дараа уулзъя боловсроогүй авьяастнууд аа. Дараа жинхэнэ тоглолтын талбай дээр уулзана гэж найдъя.

Бичиг: Блү Лок 3-р сонгон шалгаруулалт

Бичиг: Эхний шат дэлхийн түвшний тамирчидтай хийсэн тоглолт

Исаги: Рин...

Рин: Новш гэж.

Бичиг: Ялагдав

Бичиг: Блү Лок Тусгай хурлын өрөө

Ивээн тэтгэгч A: Дэлхийн шилдэг тоглогч тус бүрд 100 сая? Нэмээд нэг гоол тутамд саяын бонус?! Энэ хачин төлөвлөгөөндөө чи хэдийг ашиглах гэсэн юм?!

Ивээн тэтгэгч B: Тийм ээ! Ямар утга байгаа юм, тайлбарла! Бас аятайхан суугаач!

Эго: "Хөөрхөн хүүхдүүдээ "газар үзүүлж нүд тайлуулъя" Тэгж бодсон л төдий.

Бичиг: Блү Лок Гол хариуцагч

Эго: Бууж өгөхөд сурсан та нараас мөрөөдөх найдвар хүсээгүй болохоор амаа хамхи.

Ивээн тэтгэгч C: Юу?! Бүдүүлэг юм!

Бүрацүта: За, за. Одоо хангалттай Эго-күн. Блү Лок энэ хүрээд зогслоо.

Бичиг: Японы хөл бөмбөгийн холбооны Тусгай зөвлөх

Анри: Гэнэт үү?! Яагаад?

Бүрацүта: Асран хамгаалагчийн гомдол. Өдийг хүртэл тодорхойгүй байгаа төлөвлөгөө. Юунаас илүү ямар ч үр дүн гаргаагүй бодит байдал. Энэ тоглоомоо одоо дуусгаад—

Эго: Тийм бол... Үр дүн харуулъя.

Бүрацүта: Айн?

Эго: Том тоглолт, захирал аа. Блү Лок Японыг өөрчлөх цаг ирлээ.

Бичиг: 3-р сонгон шалгаруулалт Амрах өрөө

Бичиг: 5 хүнд зориулсан

Исаги: Үнэхээр л юу ч хийж чадсангүй шүү.

Арюү: Тийм ээ. Блү Локт ирээд хүчтэй болсон гэж бодсон ч, байр сууриа мэдээд нүд нээгдэх шиг л боллоо.

Бачира: Гэхдээ яагаад юм бол... Дэлгэцийн цаана байдаг гэж бодсон хүмүүстэй тоглосны дараа, одоо л дэлхийн шилдэг бодитой юм шиг мэдрэгдэж байна.

Арюү: Тийм ээ, наадхыг чинь бол ойлгож байна. Дэлхийн шилдэг довтлогч уран зөгнөлийн байхаа больсон мэдрэмж.

Токимицү: Тийм ээ! Хол байгаа ч баттай байгаа мэт.

Исаги: Тийм. Гарцаагүй энэ мэдрэмж тэр тоглолтын утга чир. Гэхдээ... Түүнд тийм биш. Тэр л дэлхийн шилдгүүдийг эцсээ хүртэл ялах бодолтой тоглосон. Би илт давамгайлуулсан. Дундаас нь зүгээр догдлохоос өөр юу ч хийж чадаагүй. Биширдэг хүмүүстэйгээ тоглох болсондоо баярлаж, тэр бол одоогийн миний бодит байдал. Тиймээс тэгтлээ хяслантай царай гаргасан чи гайхалтай юм, Рин. Дэлхий миний хувьд дөнгөж мөрөөдөл. Чиний хувьд ялах ёстой эрх тэгш оршихуй. Ийм хүмүүс л дэлхийн шилдэг болж чаддаг. Рин, би чамтай хамгийн ойрхон байж, чамайг давж дэлхийн шилдэг болно!

Бичиг: Маш чухал!

Бичиг: 2-р үе Хэл сурах

Бичиг: Англи хэлнээс эхэлнэ

Бачира: Сандэй. Маундэй. Түесдэй. Вед, Вед. Веднесдэй?

Рин: Венсдэй, мал аа. Ням гарагаас бусад нь зөв биш байна. Яаж ахлах сургуульд орсон юм бэ?

Токимицү: Хөөе Рин-күн. Өөрийгөө танилцуулахдаа "My name is" биш "I'm" гэж болдог гэж үнэн үү?

Арюү: Хөөе, Рин. Хэлээ бөөрөнхийлөөд "Tess"! "th"-ийн дуудлага зөв үү?

Бичиг: Сонсголоо сайжруулахыг сонгосон Исаги Ёойчи

Токимицү: Хэлээд өгөөч, Рин-күн. Чамаас өөр хүн алга

Арюү: Tess. Tuss. Toos. Энэ зөв үү?

Рин: Би та нарын гэрийн багш биш.

Бачира: I can... Fly-day!

Рин: Үүнийг чинь дахиж тэсэхгүй нь! Хэдэн өдөр ийм байдалтай байлгах гэсэн юм?!

Токимицү: Аа, болохгүй! Дэлхийн тавцанд гарахын төлөө хэлээ сайжруулах хэрэгтэй!

Рин: Новш гэж!

Бачира: Намайг уучил, үнэхээр уучил, шорри.

Арюү: Хэлээ хазчихлаа.

Исаги: Дахиад л эхэллээ...

Анри: Энэ хүрээд 2-р сонгон шалгаруулалт дууслаа,

Бичиг: Супер чухал!

Бичиг: 3-р шалгаруулалт

Бичиг: 2-р шат Хэл сурах

Бичиг: Англи хэлнээс эхлэх

Анри: 3-р сонгон шалгаруулалт руу урагшлах гишүүд бүрдлээ.

Токимицү: Дуусчихсан уу?

Арюү: Эцэст нь дууслаа.

Бачира: Хичээлээс залхаж байлаа.

Анри: Өмсгөлөө яаралтай өмсөж, түргэн төвийн уулзалтын өрөөнд цуглаарай.

Исаги: Ирлээ. Дараагийнх нь эхлэх нь.

Анри: Нийт давсан нь 7 баг 35 хүн бөгөөд, давсан дарааллаараа орох болно.

Бачира: Долоон баг уу? Нэлээн их хасагджээ.

Исаги: Тийм. 300 хүнтэй эхэлсэн болохоор 265 хүн хасагдах шив. Тэд ялж ирсэн болов уу?

Бачира: Z багийнхнаа санаа юу?

Исаги: Үгүй ээ. Хэр их хүчтэй болсон бол. Ямар хувьсалд хүрсэн бол гэж л бодож байна даа.

Бачира: Тэд ч биш өөр хүчтэй хүмүүс зөндөө байгаа.

Анри: Тэгвэл эхлээд эхэнд давсан баг орж ирээрэй?

Бичиг: Рин Арюү Токимицү Бачира Исаги

Бичиг: 3-р сонгон шалгаруулалт Уулзалтын өрөө

Токимицү: Жаахан догдолж байна шүү. Ямар хүмүүс орж ирэх бол?

Арюү: Ямартай ч сул доройчууд байхгүй гэдэг нь баттай.

Исаги: Тийм дээ, тулалдаад амьд үлдсэн нь энд ирнэ.

Анри: Үргэлжлүүлээд хоёрт давсан баг орж ирнэ үү?

Исаги: Хэн ч байсан. Энд хүрэхгүй бол дэлхийн шилдэг болох эрхгүй. Ямар ч үр дүн байсан хүлээж ав. Эндэх Блү Лок.

Бичиг: Наги Баро Чигири Цүрүги Киёора

Наги: Юу байна.

Баро: Ирлээ, жул аа.

Чигири: Сая жил болжээ.

Бачира: Юу байна? Зантэцү ч байна.

Арюү: Ирэх шив.

Исаги: Та нар...

Зантэцү: Би дөрөв дэх нь. Тэр тав дахь нь.

Бачира: Сайн уу?

Наги: Айн? Исаг наад санаа амарсан төрх чинь юу вэ? Биднийг ирэхгүй гэж бодоо юу?

Исаги: Үгүй ээ тийм биш...

Баро: Чи муу. Дээрээс харж байна уу? Хамраа сөхжээ

Исаги: Юу?

Чигири: Бидний бүүр туслах дүр шиг хардаг болоо юу?

Исаги: Тийм биш ээ! Зүгээр л... Баяртай байна. Та нарыг дахиад харсандаа.

Наги: Уулзах нь ойлгомжтой биз дээ? Чамд ялагдсан чигтээ хөл бөмбөгөө хаяхгүй.

Баро: Би чамайг ална. Шилдэг гурвыг ялаагүй байна.

Чигири: Хувь заяаны дахин учрал.

Исаги: За, дахиад тоглоцгооё. Тэд шилдэг нь юм аа!

Анри: Тэгвэл дараагийн давсан баг орно уу?

Бачира: Өө? Дандаа мэдэхгүй хүмүүс байна.

Исаги: Яахав зөвхөн бид л тэмцээгүй.

Бачира: Таатай байна!

Отояа: Сайн уу?

Юүкимияа: Таатай байна.

Карасү: Мэнд мэдэх шаардлага юу байна?

Анри: Дөрөвт давсан баг орж ирнэ үү?

Токимицү: Ий! Хүчтэй харагдаж байна.

Арюү: Нийт 7 баг болохоор одоо 3 баг.

Анри: Тавд давсан баг орж ирнэ үү?

Исаги: Нико! Чамайг энд ирнэ гэж мэдэж байлаа. Энэ шатанд дахиад тоглоё.

Нико: Хэлсэн байх аа. Чамайг бяцлах нь би.

Чигири: Нэг дутуу байгаа юм биш үү?

Анри: 5-д давсан багийн Нишиока Хажимэ 3-р сонгон шалгаруулалт дэлхийн тамирчидтай тоглоод бэртэл авсан тул эмчилгээтэй байгаа.

Бичиг: Нишиока Хажимэ

Токимицү: Аоморгийн Месси, Нишиока юу?

Арюү: Бүгд дэлхийн тамирчидтай тоглоод энд иржээ.

Исаги: Одоо хоёр баг. Тэд ирэх байгаа?

Анри: Үргэлжлүүлээд зургаад давсан баг орж ирнэ үү?

Райчи: Түлхэхээ боль.

Гагамару: Би голд нь догь ормоор байна.

Жүничи: Үгүй ээ холд би гэж би хэллээ.

Райчи: Чи муу, хөөе!

Жүничи: Ёооё!

Исаги: Райчи! Гагамару!

Райчи: Хэлээд байхад, тэнэг ээ!

Гагамару: Олиггүй орж ирэлт.

Бачира: Өөрчлөгдөөгүй байна шүү.

Гагамару: Сайн уу? Таньдаг нүүрний арьс дүүрэн байна.

Райчи: Гагамару, чи муу...

Жүничи: "Холд гэж!" гэж би хэлэв.

Чигири: Ванимагийн ах ярьж байна...

Жүничи: Дахиад тоглоцгооё гэж би хэлэв.

Исаги: Одоо нэг баг.

Наги: Тийм ээ. Тэд хараахан ирээгүй байна. Рэо болон Күнигами.

Исаги: Үгүй ээ, ирнэ. Гарцаагүй! Тэгвэл сүүлчийн баг.

Анри: Долоод давсан баг орж ирнэ үү?

Игараши: Амгалан болтугай.

Бачира: Игагүри?!

Наги: Рэо.

Чигири: Дахиад нэг.

Исаги: Сүүлийн нэг нь...

Шидоо: Боллоо.

Исаги: Күнигами... Күнигами хаана байна?

Анри: 3-р сонгон шалгаруулалтыг давсан хүмүүс ингээд дууслаа.

Исаги: Хөөе Рэо яагаад хамт байхгүй байгаа юм?

Рэо: Ялагдсан. Тэгээд би сонгогдсон.

Исаги: Айн?

Рэо: Тэр дэлхийн шилдэг тоглогч болох хүн биш байсан. Тэгээд л болоо.

Исаги: Худлаа. Тэр, Күнигами ийм газар дуусах нэгэн биш!

Шидоо: Дууссан. Би цэвэрхэн гэгч нь там руу хүрэх замыг нь засаад өгсөн. Яахав сайн биетэй байсан, шулуухан сэтгэлтэй нэгэн байсан. Гэхдээ... талбайд сайн залуу эсэх нь хамаагүй. Хормын тэсрэлтийн төлөө амьдарч чадахгүй хүн хог. Тэр цайлган, шударга новшийн баатар миний амьдралд түвшин ч ахиулахгүй слайм байсан.

Исаги: Хуцаад бай. Чи Күнигамигийн юуг—

Шидоо: Надад хамаагүй... чиний түүх! Чигири?

Чигири: Энэ муу уур хүргэчихлээ.

Бачира: Үнэхээр шүү. Үзмээр байгаа бол бэлэн шүү. Надад бол чи слайм шүү наран шарлагын газрын жаал аа.

Шидоо: Наран шарлага биш байгалийнх.

Эго: За хангалттай, боловсроогүй авьяастнууд аа. Унасан хүмүүст санаа зовох цаг одоогийн та нарт байхгүй. Учир нь та нарын хөл бөмбөгчний амьдрал удахгүй Блү Локтой хамт ямар ч үнэ цэнгүй хог болж магадгүй дээрээ ирчхээд байна. Ямартай ч сайн байлаа. Дэлхийн шилдгүүдтэй хийсэн тэмцэл үгээр илэрхийлэхийн аргагүй ялагдал байгаа биз. Түүний утгыг дараа хэлэх ч... За байз, олон зүйл болоод төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Японы хөл бөмбөгийн холбооны хөгшчүүл манай Блү Локийг яг одоо устгамаар байгаа бололтой. Тиймээс тэдэнтэй өрсөлдөх хүсэлт тавьсан. Тиймээс дараагийн сонгон шалгаруулалт 3 долоо хоногийн дараа, Блү Локийн ирээдүйг дэнчин тавьсан тоглолт. 20 наснаас дооших Японы төлөөллийн эсрэг Блү Локийн 11 тусгай том тоглолт. Энэ тэмцээнд ялбал бид Японы 20 наснаас дооших төлөөллийн эрхийг булааж авна.

Гагамару: "Булаах"?

Райчи: Тэгэхээр бид Японы төлөөлөл болно гэж үү?

Эго: Бид хаанаас ч хамаагүй цугларсан ахлах ангийнхан. Бас бүгд довтлогч. Тэд инээгээ хүлээж авсан. Тэдний зорилго Блү Лок төслийг устгах болон, улс доторх том тоглолтыг ашиглаж мөнгө олох. Үр дүнд нь бид ялагдаж элэг доог болж, бүтэлгүйтсэн төсөл болж Японы хөл бөмбөгийн түүхэнд сийлэгдэж үлдэх байх. Энэ хүртэл сонсоод юу мэдэрч байна? Басамжлуулаад хорсож байна уу? Нэг цочрол мэдрүүлмээр санагдав уу? Би маш тайвнаар бодит байдлыг дүгнэн баттай хэлье... одоогийн та нар Японы хөл бөмбөгийг орвонгоор нь эргүүлж чадна. Гэхдээ тэд 100 хувь ялахыг хүсэж байгаа бололтой. Тэд багтаа нэмэлтээр. Итоши Саэг оруулсан. За бүхнээ тавих цаг ирлээ. Эгог сурч, зэвсэг болон химийн урвалыг сурсан, дэлхийг шилдэгтэй тулсан одоогийн та 35-ийн хувьд. Японы 20 наснаас дооших төлөөллийн суудал мөрөөдөл биш. Гараа сунгахад хүрч чадах бодит зүйл. Урагшаа, боловсроогүй авьяастнууд аа. Цаг үеийг өөрчлөх нь бид Блү Лок.

Бичиг: 24-р анги Цаг нь ирлээ

Тада: Исаги! Энд! Сул байна!

Исаги: "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө." Хөл бөмбөг арван нэгүүлээ хүчээ нэгтгэж тоглодог спорт гэж бодож ирсэн. Гэхдээ одоо бол тийм биш. хөл бөмбөгд оноо авсан нь хамгийн шилдэг. Хөл бөмбөг довтлогчид зориулсан спорт. Харин довтлогч өөрийнхөө гоол юунаас илүү баярладаг. Тэр мөчийн төлөө л амьдардаг. Би та нарын төлөө тоглоогүй. Хэн нэгний мөрөөдлийг үүрч тоглоогүй. Би бол би. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл. Миний тулаан. Та нартай хамт тулалдсандаа баяртай байна. Тиймээс би та нарын цогцос дээр гишгэн гарна. Саяхных хүртэл нэргүй юу ч биш байсан би, ялах юм бол 20 наснаас дооших Японы төлөөлөл болно. Энэ гараараа, өөрийнхөө амьдралыг бүрэн өөрчилж чадах тоглолт. Бид ялах гэж л энд ирсэн. Блү Локийг дуусгахгүй. Би өөрийнхөө гоолоор дэлхийг өөрчилнө. Дэлхийн шилдэг довтлогч болох нь би!

Back to episodes Go home