Blue Lock 23

Бичиг: 8 секундийн өмнө

Исаги: Рин, чиний байрлал төгс байна. Өдийг хүртэлх Бачира байсан бол эгзгийг нь тааруулж дамжуулна. Чиний байгаа байрлал дамжуулалтыг нь авах төгс байрлал. Гэхдээ одоогийн тэр өөрчлөгдсөн. Би түүнийг залгихаар урагшилна! Одоо хэний ч таамаглахгүй Бачирагийн бүхнийг ганцаараа хийх ирээдүйг. Үргэлж дамжуулалтыг нь авч ирсэн би болохоор л харж байна, өдийг хүртэлх Бачирагийн хэзээ ч сонгохгүй эгог. Эцсийн мөчид... чамд итгэсэн миний ялалт!

Бачира: Исаги?

Исаги: Итгэж байлаа, Бачира. Чамайг ганцаараа энд ирнэ гэж.

Эго: Энэ мөчид Исаги Ёойчигийн тоглолт баттай Итоши Ринийг давж байлаа. Бачира Мэгүрүгийн цохилтыг хаасан Исаги Ёойчигийн баруун хөлийн байрлал... нэг л см өөр байсан бол, энд байх 8 хүний тавилан өөр байх байсан байх. Гэхдээ бөмбөг санамсаргүй, хэрцгий, харгисаар ялагчийн байгаа зүгт... буусан юм.

Анри: Тоглолт дууслаа. Оноо: 5-4. Улаан баг яллаа.

Токимицү: Чадлаа!

Бачира: Би ганцаараа тэмцсэн. Хэн ч байхгүй гэж итгэсэн хөл бөмбөгийн минь ирээдүйд...

Исаги: Яагаад? Новш... Яагаад?

Бачира: Ганцаараа байсан миний ертөнцөд... чи иржээ... Исаги.

Токимицү: Тийм ээ! Чадлаа!

Арюү: Хөөе, оргилж байгааг мэдрүүл.

Токимицү: Уучлаарай. Тэгээд хэнийг сонгох юм?

Арюү: Тийм дээ. Дахиад хоёулаа сонгох уу?

Бачира: Хүлээ. Хүлээж бай. Би одоо Исагигүйгээр амьдарч чадна. Тиймээс одоо нүүр бардам хэлж чадна. Би... Миний хүсэж байгаа нь—

Рин: Амаа хамхи. Би сонгоно.

Токимицү: Юу?

Арюү: Рин?

Рин: Эсэргүүцэл хүлээн авахгүй. Саяны сүүлийн тоглолтыг би бүрэн уншиж чадаагүй. Энд ирээд анх удаа ийм ялагдсан мэдрэмж амсаж байна. Бяцлахыг хүссэн хүн нэгээр нэмэгдчихлээ. Новш гэж. Энэ хэвээр чинь живүүлэхгүй шүү. Хүрээд ир, Исаги Ёойчи. Чи миний хажууд намайг дэлхийн шилдэг болохыг хар.

Бичиг: Итоши Рин Арюү Жюүбэй Токимицү Аоши Бачира Мэгүрү Исаги Ёойчи

Бичиг: 2-р сонгон шалгаруулалтыг давлаа

Бичиг: 23-р анги Аз

Исаги: Яагаад би сонгогдов? Би дахиад л түүнийг ялаагүй. Яах ёстой байсан бэ? Юу дутуу байв? Тэр бөмбөг унах цэгийг хэн ч мэдэх боломжгүй. Рин бид хоёрын ялгаа багахан хэмжээний аз гэж үү?

Бачира: Явъя, Исаги.

Исаги: Айн? За. Баларлаа. Толгой дахиа цэгцэлж амжихгүй нь. Ялагдсан байтал сонгогдож байдаг. Залуусаа, уучлаарай. Бид шилдэг гурвалыг ялахад ойрхон байлаа. Эцсийн гоол аз, бүрэн ялагдаагүй—

Чигири: Тийм зүйл хамаагүй. Рин чамайг сонгосон, энэ л бодит байдал. Амаа хамхиад түрүүлээд явж бай.

Баро: Нээрэн тийм шүү. Дахиад наад царайг чинь харвал алчихмаар санагдаад байна. Хурдхан яв, жул аа.

Наги: Тийм дээ. Энэ багийн гол дүр чи байлаа. Түүний чинь үлдсэн дарамт туслах дүр болох бидэн дээр үлдсэн төдий. Дараа уулзахдаа, чамаас эхэлж бяцална, Исаги. Чамгүйгээр давах болно.

Исаги: Тэд байгаагүй бол би энэ хүрэхгүй байсан. Үнэхээр халуун мөчүүд байсан. Наги. Баро. Чигири. Та нартай хамт тэмцсэн нь миний бахархал. Заавал ирээрэй. Дахиад тоглоцгооё.

Чигири: Новш. Новш гэж!

Баро: Энэ хэвээрээ дуусахгүй шүү.

Наги: Тийм ээ. Өшөөгөө авах цаг.

Бичиг: Наги, Баро, Чигири- 3-р шат руу буцлаа

Токимицү: Таатай байна, Исаги-күн. Риний анхааралд өртөж байдаг гайхалтай юм аа. Би ч бас чамайг сонгох бодолтой байсан.

Исаги: Баярлалаа.

Арюү: Үнэнийг хэлэхэд би чамин болохоор Чигири Хёомаг хүссэн. Гэхдээ чиний өсгийгөөрөө цохисон чинь ч чамин байсан. Таатай байна, Исаг Ёойчи.

Исаги: Баярлалаа.

Токимицү: Ингэтлээ хөшүүн байх хэрэггүй ээ! Шилдэг гурвалын багт тавтай морил! Сэнпай шиг аашилчихлаа. Дарамттай хүлээж авах хэрэггүй шүү.

Арюү: Наад гутрангуй байдлыг чинь өөрийнхөө чамин байдлаар дараад өгье.

Бачира: Исаги. Буцааж авна гэж хэлсэн ч эсрэгээрээ болчихлоо.

Исаги: Тийм ээ, уучлаарай. Би жул байна уу?

Бачира: Үгүй ээ, зүгээр. Чи байхгүй болоод би ганцаараа тэмцэж чадахаар болсон болохоор. Өдийг хүртэл би ганцаараа тоглох хөл бөмбөгөөс айдаг байсан. Тэгээд чамд аврагдахыг хүсэж ирсэн. Гэхдээ ганцаараа тэмцээд ойлгосон, намайг аврах нь зөвхөн би. Тэгж итгээд урагшилтал ирээдүйд нь чи байсан. Тэр мөчид бид баттай Ринийг давсан. Баярлалаа, Исаги. Чамгүйгээр тэмцэж чадах болсон надад чамтай хамт байх илүү зугаатай. Гэхдээ намайг гүйцэхгүй бол хэзээ ч байсан орхиод явчихна шүү.

Исаги: Томорч гэнэ.

Бачира: Ямартай ч, цаашид найдлаа.

Исаги: Бачира нэг л том болсон юм уу даа? За.

Бачира: Цавчилт! Хууртчихлаа.

Исаги: Новш гэж. Ийм байдал чинь өөрчлөгдөөгүй байх шив. Хөөе, Рин. Хэлээд өг. Би яагаад чамд ялагдсан юм?

Рин: Айн?

Исаги: Чамайг ялахын тулд надад юу дутагдсан юм?

Рин: Сармагчин харсан ч мэдэхээр байсан. Аз.

Исаги: Хүлээ. Азыг таамаглах боломжгүй зүйл. Би хүчтэй болохын төлөө тогтсон шалтгаан хүсэж байна!

Рин: Аз гэх зүйл энгийн тохиолдол биш. Хүсэж урагшлах хүнд л ирэх талбайн нууц элемент. Тэрийг ойлгож чадахгүй чи, тэмцлийн ертөнцөд амьдрах эрхгүй.

Эго: Сайн уу, боловсроогүй авьяастнууд аа. Юутай ч 2-р сонгон шалгаруулалтыг давсанд баяр хүргэе. Аз гэж юу вэ юу? Нэлээн гүнзгий сэдэв байна. Алив, хаалганы цаана гар. Давсан болохоор шагнал болгож хэлж өгье, Хөл бөмбөгийн ертөнцөд болох азын тухайд.

Исаги: Аз бол аз. Тохиолдол л биз дээ?

Эго: Тийм ээ. Ялагдаж оддог хүмүүс дулимаг тархиараа тэгж ойлгон... үнэнийг гуйвуулдаг юм.

Исаги: Ю—

Эго: Амаа хамхиад сонс. Эхлээд нэг асуулт асууя. Та нар дээр тагтаа бааж байсан удаа бий юу? Тэр адгийн биз дээ? Гэхдээ унасных нь дараа л мэддэг... Хөл доор нь их баас байхад, дээш хартал олон тагтаа байгааг. Гэхдээ түрүүлж харсан бол зайлсхийж чадах энэ мөчийг азгүй байсан гэж хэлэх болов уу?

Токимицү: Энэ юуны тухай вэ?

Арюү: Аз эсвэл золгүйтэл.

Эго: Өөр нэг зүйл асууя. Жишээлбэл зуны наадмын сугалааны үеэр.

Дэлгүүрийн эзэн: Харамсалтай байна, алдлаа.

Эго: Худалдагч дээд хожлын тоог нэг ч хийгээгүй бол, алдсан хүмүүс азгүй байсан гэж хэлэх үү?

Исаги: Түрүүнээс хойш юу яриад байгаа юм?

Эго: Аз хаана ч орших зүйл биш. Унах газартаа л унадаг зүйл. Тэр талбайд ч адилхан. Хөл бөмбөг 90 минутын турш болох мэдээжийн болон тохиолдлын нэгдэл гэж ойлго. Бодоод үз. Тэгээс нэгийг бий болгож, өөрийн зэвсгийн тэгшитгэлтэй болох... Блү Локт та нарын сурсан зүйлс бүгд гоол хийх боломжийг ихэсгэх бэлтгэл гэж хэлж болно. Гэхдээ дайсан болон өөрийн боломж мөрдөгдөх үед, хүссэн хүсээгүй тохиолдол үүсэж тэр нь аз руу хөтөлж эхэлнэ. Энэ сүүлийн мөч бол тэр. 16 дугаар залалтаар мултарч цохих энэ мөч. Хурдаа хасаж, зогссон нь энэ тав. Зогсоох гэж гүйсээр байсан дугаар 15-аас өөр, бусад нь өөрсдийн шийдвэрээ гаргахаар саатсан. Гэхдээ ганц л хүн. Дугаар 1 хурдаа хасах биш дугаар 15 руу хурдассан. Өөр лүү нь дамжуулахгүй гэдгийг мэдсэн дугаар 1, дугаар 15 хөдөлгөөнийг анзаарч. Цохилт таслагдана гэх тохиолдолд итгэн урагшилсаар байсан.

Исаги: Түр хүлээгээрэй. Тийм байсан ч бөмбөг тэнд унасан нь тохиолдол биз дээ? Хэний ч урд унах боломжтой байсан!

Эго: Тийм ээ. Гэхдээ тэр нь өөрийн бөмбөг болгох боломж биз дээ?

Исаги: Айн?

Эго: Хэрвээ дугаар нэг тэр үед бусадтайгаа адилхан хурдаа хассан гэж бодъё. Тэнд ч бөмбөг очих байсан байх, гэхдээ тэр мөчид бөмбөг авсан ч, цохихоос нь өмнө дайсны хамгаалалт бүгд бүчиж авна. Тэгэхээр довтлогчийн хувьд тэндэх бол буруу байрлал. Тиймээс дугаар нэг хурдаа нэмж хаалга руу онилох боломжтой байрлалд очсон. Унах магадлалтай газарт ганцаараа азыг хүлээсэн.

Арюү: Ойлголоо. Золгүйтлийг аз болгосноор гоол хийх боломжийг үүсгэж.

Токимицү: Заваан юм.

Эго: Мэдээж, тэр бөмбөг эсрэг багт нь очих боломж ч байсан. Тийм зүйл болсон бол, сөрөг довтолж ялалт эргэх байсан байх. Тэр ойрхон байдал л халуун тоглолт болгосон. Сүүлд аз ялалтыг эргүүлсэн нь эргэлзээгүй. Гэхдээ аз ирсэн ч, зүгээр харж зогссон нэгэн тэр боломжийг дэмий үрнэ. Мэдээж тэгэх л байх. Тохиолдолд тэсэх сэтгэлийн хатгүй болохоор. Азыг бууж ирэхийг хүлээхэд оройтно. Хэзээд атгаж чадахаар өөрийгөө хөгжүүл. Боломж унаж ирэх газрыг таамаглаж хүлээнэ. Тийм сэтгэлийн бэлтгэлтэй хүнийг л азын дагина ивээнэ. Хөл бөмбөгд аз, тохиолдол ч байдаг. Чи одоо ч энэ үр дүнг энгийн тохиолдол гэж маргах уу? Азад удирдах байдал чинь 2-р зэргийнх байна. Чадах бүхнээ хийсэн бол цээж тэнэгэр бай. Түүний цаана байх тохиолдлын үр дүнг хүлээж авах нэгэн бол. Жинхэнээсээ тэмцэх хүмүүст л аз эрх тэгш хуваарилагддаг.

Исаги: Энэ азын тохиох байдал уу? Рин, чи тэрийг хүртэл мэдэж байсан гээж үү?

Рин: Үгүй ээ. Тэр хөгийн 4 нүдтийн хэлж байгаа бүгд үнэн биш. Зүгээр л надад тэр гоолыг хийхгүй гэх сонголт ч байсан.

Исаги: Айн?

Рин: Тэр би удирдаж бий болсон боломж биш. Чиний үүсгэсэн тохиолдол над дээр унаж ирсэн төдий. Би чамайг азын ялгаагаараа л ялсан. Тэр бол тэр үнэнийг хүлээн зөвшөөрөхийн төлөөх гоол. Чамд ялагдсан өөртөө өгөх шийтгэл.

Исаги: Рин бид хоёрын ялгаа аз, ялалтын хувь тавиланг шийдвэрлэх өмчийн ялгаа. Би суга юм даа. Ринд хүрсэн гэж бодсон. Үгүй ээ ялсан ч гэж бодсон. Гэхдээ би Ринд ялагдсан. Ялагдаад сонгогдсон төдий. Тэр үнэнийг хүлээн зөвшөөр! Энэ маягаараа дараагийнх гэж байхгүй. Аз гэх хэсгийг бодолдоо суулгаж тархин дахь мэдлэгээ шинэчил! Ринийг ялахын төлөө, Өшөө шинэ би болох ёстой!

Эго: За, ингээд та нарын 2-р сонгон шалгаруулалт дууслаа. Та нар энд химийн урвал үүсгэхийн төлөөх үндсэн зүйлийг сурсан байгаа. За дараад нь 3-р сонгон шалгаруулалт. Амласан ёсоороо дэлхийн шилдэг тоглогчидтой бэлтгэлийн зуслан. Эхлээд эхлэл болгож 24 цагийн дараа дэлхийн багтай 5 эсрэг 5 тоглох болно. Худаг доторх мэлхийнүүдээ. Дэлхийг мэдэх цаг чинь ирлээ.

Токимицү: Тэр чинь...

Бичиг: Алдарт Рояал клуб

Бичиг: Испанийн төлөөлөл

Бичиг: Лёонарда Лүна

Токимицү: Испанийн алдарт клуб Рояалын Лүна.

Бичиг: Английн төлөөлөл

Бичиг: Гоолын хаан

Бичиг: Адам Блэйк

Токимицү: Английн лигийн гоолын хаан Адам Блэйк!

Бичиг: Аргентины төлөөлөл

Бичиг: Хүүхэд шиг төрхтэй

Бичиг: Дабло Кабассос

Токимицү: Дэлхий түвшний чөлөөт цохилттой, хүүхэд шиг царайтай Кабассос!

Бичиг: Бразилын төлөөлөл

Бичиг: Аугаа хамгаалагч

Бичиг: Дада Силва

Токимицү: Ядуусын хорооллоос гаралтай өлсгөлөн хамгаалагч Дада Силва?! Галзуурмаар юм! Үнэхээр дэлхийн шилдэг довтлогчид байна!

Арюү: Токимицү чи хөл бөмбөгийн нэвтэрхий толь юм уу?

Токимицү: Тийм. Юу ч байсан асуугаарай.

Исаги: Гайхалтай гишүүд байна. Ийм залуустай жинхэнээсээ тоглоно гэж үү?

Бачира: Догдлох болон айх мэдрэмж давхцаж байна. Гэхдээ энэ голынх нь хүүг мэдэхгүй юм байна.

Исаги: Тийм байна.

Бичиг: Францын төлөөлөл

Бичиг: Гайхамшигт хүү Жүлиан Локи

Токимицү: Түүний Жүлиан Локи гэдэг. Саяхан Францын Лигт орсон шинэ од. Бас 17 настай.

Исаги: 17 настай гэнэ ээ? Надтай чацуу байж Францын төлөөлөгч гэж үү?!

Арюү: Түүнийг ялбал... би эцэст нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх байх нь.

Исаги: Гэснээс Рин яасан юм?

Бачира: Аан, Рин өдрийн бэлтгэлээ дуусгаад үргэлж ганцаараа байдаг.

Бичиг: Бэлтгэлийн заал

Рин: Юу хийгээд байгаа юм?

Исаги: Чамайг гүйцье гэж бодоод. Энэ ч нэлээн хэцүү юм аа.

Рин: Эргүү.

Исаги: Яагаад ийм зүйл хийж байгаа юм?

Рин: Биеэ арчилж байна. Бие амраах Йог болон бясалгал.

Исаги: Гайхалтай юм аа. Өдөр бүр хийдэг үү?

Рин: Тийм бол юу гэж? Саад болох бол гар. Итоши Саэг бяцлах нь миний хөл бөмбөгийн бүх зүйл.

Исаги: Гэснээс дээрээс хойш сонирхож байсан юм, чи ахтайгаа муу харилцаатай юм уу?

Рин: Айн?

Исаги: Зүгээр л...

Рин: Тийм биш. Би ялахад шийдэгдэх энгийн л харилцаатай.

Исаги: Шулуухан юм аа. Чамаас зуурсаар байвал хүчтэй болж чадах байх. Рин, чи миний өрсөлдөгч.

Рин: Миний хувьд чи өрсөлдөгч ч биш ер нь хэн ч биш.

Исаги: Ю... Энэ надаас нэг дүү биз дээ? Хамраа сөхчихсөн юм!

Рин: Тэр тоглолт, тэр мөчид би чамд ялагдсан. Гэхдээ тийм мөч дахиж ирэхгүй.

Исаги: Хүлээ, юуных нь биеэ амраах бэ? Ийм йогийн байрлал байхгүй биз дээ, новш оо?

Рин: "Чи хэзээ ч намайг ялахгүй" гэдэг байрлал

Исаги: Хөгийн новш... Одоо хүрэхгүй байгаа ч хэзээ нэг өдөр заавал түүнийг ялна! Бүү басаарай хөөе?! Уучлаарай, хөөрчихлөө. Бүсийн шилдэг 8-аас хэтрэхгүй байсан би. Дэлхийн шилдгүүдтэй тоглоно гэж үү? Ханаж байх цаг биш. Жаахан ч болов сайжрах хэрэгтэй.

Бачира: Исаги! Ганцаарчилсан бэлтгэл үү? Хамт хийх үү?

Исаги: Бачира? Гэхдээ маргааш өглөө тоглолттой шдээ.

Бачира: Чи ч бас адилхан шдээ.

Исаги: Тийм ч гэсэн...

Бачира: Миний дотор одоо мангас байхгүй.

Исаги: Нээрэн өмнө нь хөл бөмбөг тоглоход түүний хоолой сонсогддог гэж байсан.

Бачира: Тийм, гэхдээ одоо би өөрийнхөө хоолойг сонсож хөл бөмбөг тоглоно. Тэр миний хувьд Блү Локт ирсэн утга учир. Исагитай учирсан утга учир байсан.

Исаги: Үргэлж ойлгомжгүй хачин нөхөр ч гэсэн, тэр надад зориг өгдөг. Дэлхийн шилдэг 5-ыг залгиад өгье!

Бачира: Таалагдаж байна, эгойст оо!

Бичиг: 3-р сонгон шалгаруулалт Тоглолтын талбар

Силва: Хаха! Санасныг бодвол туранхай юм аа!

Блэйк: Харж байна уу? Япончууд тийм ч булчинлаг биш. Би яллаа 10 мянган доллар шүү. Чи мөрийнд ялагдсан.

Токимицү: Аймаар шоолж байна.

Бачира: Англи хэл үү? Ойлгохгүй юм байна.

Исаги: Би ч бас.

Арюү: Тэд биднийг дооглож байна.

Токимицү: Айн? Арюү-күн англиар ярьж чаддаг юм уу?

Арюү: Үгүй ээ, сонсож л мэднэ. Барууны дуунд дуртай болохоор.

Силва: Угийн эмэгтэйчүүдэд цацаад л дуусна биз дээ?

Блэйк: Айн? Өө, амаа хамхи. Чи энд ажиллах гэж ирсэн.

Кабассос: Би Харажүкү руу явж үзмээр байна.

Рин: Хөөе. Юу гэсэн үг юм? Энэ тоглолт та нарт цагийн ажил маягийн юм уу?

Исаги: Айн? Рин?

Бачира: Англиар ярьдаг юм уу? Хүндэлмээр юм.

Силва: Тийм ээ, зөв!

Бичиг: Бразилын төлөөлөл хүнд хамгаалагч Дада Силва

Силва: Тэмцээнийхээ заваар халаасны мөнгө олохоос өөрөөр энд ирэх шалтгаан байхгүй биз дээ?

Рин: Сайн сонс. Би чамайг бяцлах болно. Япон дахь бяцхан зугаа чинь амьдралын чинь том айдас болно.

Силва: Их зантай бацаанууд таалагддаг шүү.

Луна: За, хангалттай. Та гурав хүүхэд шиг аашилж байна. Чи Итоши Рин биз дээ? Чиний талаар Эгогоос сонссон.

Рин: Айн?

Луна: Чи Саэ Итошигийн дүү биз дээ?

Бичиг: Испанийн төлөөлөл алдарт Рояал клубийн Лёонарда Лүна

Луна: Рояалын доод багуудад түүний нэр байгаа. Хэрвээ чи түүний дүү бол, гайхалтай авьяастай байх.

Анри: Блү Лок 3-р сонгон шалгаруулалт: 5-н эсрэг 5 дэлхийн түвшний тоглолт. Дүрэм 2-р шаттай адил 5 гоол түрүүлж хийсэн нь ялна.

Исаги: Ялцгаая. Тэдний тархинд Исаги Ёойчи гэх нэрийг сийлэх болно!

Бачира: Урагшаа...

Бичиг: Хүүхэд шиг төрхтэй Пабло Кабассос

Бачира: Сэвхтэй од оо!

Бичиг: Аргентины төлөөлөл

Бачира: Шинэ Бачира Мэгүрүг харуулах цаг боллоо!

Кабассос: Өө дажгүй эргэлт.

Бачира: Үгүй ээ, тэгэхгүй шүү. Дахиад нэг хууралт.

Токимицү: Гайхалтай! Кабассосыг хуурчихлаа!

Исаги: Сайн байна, Бачира! Нэг, хоёр гээд оръё!

Бачира: Тэнэгтэхээ боль. Миний төсөөлөлд байх хүнд дамжуулахгүй шүү.

Исаги: Хувьсах боломжтой сонголтыг л хийж байна. Энэ түүний шинэ хөл бөмбөг. Супер эгойст залалтын арга! Тийм бол түүнд чинь дасан зохицоод өгье! Бачирагийн төсөөлөлтэй арай гэж холбоо үүсгэнэ, хаалгыг онилох миний байрлал. Энд байна! Дамжуул, Бачира! Хаанаас гараад ирэв ээ?

Бичиг: Гайхамшигт хүү Жүлиан Локи

Исаги: Тийм бол түүний ард гарахаар хөдлөх хэрэгтэй!

Бичиг: Францын төлөөлөл

Исаги: Ирлээ! Хурдтай дамжуулалт! Айн? Нээрэн үү, Бачира, Рин хоёр? Миний хөдлөх байрлалыг таамаглаж... супер хурдтай холболттой тоглолт гаргачихлаа!

Токимицү: Г-Гайхалтай! Дэлхийн шилдэг тавын эсрэг байж уу?

Арюү: Өмнө нь байгаагүй хөдөлгөөн болон хормын доторх химийн урвал. Одоогийн тэд дэлхийд хүрэх соёо болно.

Луна: Хөөх муугүй шүү.

Кабассос: Олиггүй амьтад биш юм аа.

Исаги: Новш гэж, сонирхолтой юм. Дараагийн гоолыг би хийнэ. Блү Лок, нэмэлт цаг.

Баро: Хөөе, хэн өмсгөлөө тайлаад хаячхав аа?!

Бичиг: Баро Шооэй

Бичиг: Хамгийн тохиромжгүй химийн урвал

Баро: Битгий тарааж хаяад бай!

Наги: Хөөе, яагаад сэрээсэнгүй вэ?

Бичиг: Наги Сэйширо

Наги: Ганцаараа өглөөний цай уухаар явах нь ядаргаатай.

Чигири: Хөөе, хэн нэгэн миний үсний боолтыг хараагүй биз?

Бичиг: Чигири Хёома

Чигири: Хаана тавьснаа мартчихаж. Нээрэн...

Бичиг: Исаги Ёойчи

Исаги: Чигири, чиний тусламжийн хайрцгийг энд тавилаа шүү.

Наги: үргэлж...

Исаги: Наги, явц өглөөний цайгаа ууя.

Баро: Тэр...

Исаги: Өөр угаах хувцасгүй юу?

Наги/Баро/Чигири: Исаги... Дураараа энэ багаас гараад үзээрэй, новшийн Исаги! Өршөөхгүй дээ!

Наги: Өлсөж үхлээ.

Back to episodes Go home