Blue Lock 22

Наги: Муу шүү. Ахиад нэг оноо алдвал тоглоом дуусна.

Исаги: Саяны Риний чөлөөт цохилт... цохих мөчид хаах боломжгүй байсан. Унших, зогсоох ёстой нь өмнөх тоглох арга. Токимицү, Рин хоёрын дундаас нэвтэлж орж ирэх байсан.

Токимицү: Гоё гоол, Рин-күн. Алгаа цохьё... Үгүй юм уу?

Исаги: Бүгдийнх нь хөдөлгөөн удааширч байгааг анзаарсан. Гэхдээ Токимицүгийн л хөдөлгөөн өөрчлөгдөөгүйг хэнээс ч илүү тэр мэдэж чадсан. Тэгээд Токимицүгийн хязгааргүй тамирыг ашиглаж... сүүлийн мөчид л нөлөөлөх том боломжийг үүсгэсэн. Би Ринээс хурдан Токимицүгийн чадварыг анзаарсан бол, өөр ирээдүйг зурж чадах байсан байх. Новш гэж! Түүнд ойрхон байна. Гүйцэх юм шиг харагдах ч гүйцэхгүй байна!

Бичиг: 22-р анги Дуу хоолой

Баро: Би хана болсон бол, эргэлзэлгүй үсрэх байсан.

Исаги: Үгүй ээ, түрүүний чөлөөт цохилтод би хана байсан болохоор Рин зориуд миний дээгүүр цохисон. Баро хана байсан өөр замаар Рин гоол хийхээр зорих байсан. Тиймээс л. Хүлээгээрэй. Ойлголоо. Рин би хана байсан болохоор л тэр чөлөөт цохилтыг гоол болгож. Тэр мөчид шинэ өнцгөөс, өөрийгөө, Исаги Ёойчиг ашиглаж чадвал... түүнийг залгиж чадна. Энэ Ринийг ялах шинэ тэгшитгэл үү?

Чигири: Дахиад алдвал дуусна. Надад бөмбөг өгөөрэй.

Баро: Хөөрөхөө боль, авхай. Хөл чинь тасрах байсан ч сүүлд нь надад дамжуулаарай.

Наги: Юу ч байсан хамаагүй. Заавал гүйцэх болно. Хөөе явцгаая, довтлогч оо.

Исаги: За, сүүлийн тоглолт болоход эрт байна.

Токимицү: Өө, ирж байна.

Баро: Чи гайтай юм аа. Исаги? Миний хөдөлгөөнийг гүйцээд ирж байна. Болж байна, жул аа! Түүнийг өнгөр гэж хэлж байгаа биз дээ? Өнгөрчихлөө! Одоо өг!

Токимицү: Уучлаарай, огт өнгөрөөгүй шүү!

Баро: Арилж үз! Уучлалт гуйх юм бол дагахаа боль тамирын мангас аа.

Токимицү: Уучлаарай! Уучлаарай! Гэхдээ ялмаар байна!

Баро: Хар гай вэ!

Токимицү: Аймаар юм! Гэхдээ ядах юмгүй гүйцэж байна. Хажуугийн шугам дагаад мултрах гэсэн юм байх даа?

Баро: Исаги чи муу. Намайг өгөөш болгосон уу?

Токимицү: Сайн байлаа, Бачира-күн.

Бачира: Хүлээ л дээ, Исаги. Битгий орхиоч.

Баро: Исаги наашаа өг. Чиний залалтаар мултарч чадахгүй!

Наги: Исаги, энд байна. Нэг хоёр гээд мултаръя!

Исаги: Үгүй ээ, наад сонголтыг чинь ч нэвт хараад Рин хүлээж байна. Гэхдээ энэ мөч миний зорилго! Бүгд миний дамжуулалтаас болгоомжилж байх үед, энэ довтолгоогоор нөхцөл байдал өөрчлөгдөнө! За, асар том орон зай... Гүй, Чигири!

Чигири: Бүрэн хурдаараа!

Арюү: Тамир чинь тасарсан биз дээ, авхай?

Исаги: Тэгээд Чигирид дамжуулснаар бид хаалганы өмнө очно. Энэ нөхцөлд би л ирээдүйг харж хөдөлж чадна. Бүгд зам булаалдаж байх үед, Риний харах орчноос алга болж хурдан хөдөлж. хаалганд хүрэх шулуун шугамд очно!

Чигири: Исаги ганцаараа шулуун руу гүйсэн үү?

Исаги: Алив өг. Энэ... миний бодож олсон талбайн ирээдүй! Ирлээ! Бүрэн сул бөмбөг! Том боломж! Миний шулуун цохилтын үнэмлэхүй орчин! Рин? Новш, нээрэн үү? Төгс мултарсан байтал арай гэж гүйцээд ирж. Цохих замыг минь хаах нь. Баларлаа. Би... түүнийг ялахгүй нь. Биш ээ. Хуурчихлаа, гоц авьяастан гуай! Энэ мөчид намайг уншиж гүйцэх чи болохоор л бий болох боломж... гоц авьяастныг гүйцэх! Тэгээд энэ бол миний жинхэнэ сүүлийн үйлдэл! Эргэлттэй өсгийгөөрөө цохих!

Наги: Үнэхээр аврагч юм даа.

Бачира: Исаги...

Исаги: Залгичихлаа, Рин. Би чамайг давах болно. Тийм ээ!

Чигири: Гүйцчихлээ! Чи шилдэг нь шүү, Исаги!

Наги: Гайхалтай юм аа. Чи ганцаараа Ринийг гүйцчихлээ.

Баро: Саяны тоглолт бүгд ирээдүйг таамагласан дээрх тооцоололтой байсан уу, Исаги?

Исаги: Тийм ээ, эхэнд буусан нь би суларч чөлөөтэй цохих төсөөлөл байсан. Энгийн үед хажуу шугам руу би суларснаар тоглолт дуусах дүрслэл. Гэхдээ гоц тархи, нүдтэй түүнийг бүгдийг нь уншина гэж таамагласан юм. Тийм бол тэр хэвээрээ цохих байсан ч эцсийн мөчид хаачихна. Гэхдээ тэр нь сүүлийн мөчийг ашиглахгүй бол намайг зогсоож чадахгүй гэх, 50-50 хувьтай сүүлийн үйлдэл. Тэр хормын харахгүй орчин миний хүссэн талбарын ирээдүй. Тиймээс тэр гоол миний төлөвлөсөн сүүлийн мөчийг дагаж чадах, түүнд итгэсэн болохоор боломжтой болсон Итоши Ринд зориулсан тэгшитгэл!

Баро: Тэгэхээр алдвал. Сөрөг довтлох байсан. Аюултай мөрий байх шив.

Чигири: Ер нь бол Ринтэй адилхан нүдтэй чи биш бол бодож олж чадахгүй

Наги: Гэхдээ ингээд оноо болон чадвараараа тэдэнтэй тэнцүү биз дээ?

Исаги: Тийм ээ, сүүлийн тоглолтоороо бяцлаад нотлох болно. Бид илүү гэдгийг. Дөнгөж тэнцэж байна. Ялах хэрэгтэй. Давахгүй бол утга учиргүй.

Бачира: Исаги, Рин хоёрыг гүйцэхийн төлөө надад дутагдаж байгаа Эго юу вэ? Би Блү Локт мангасыг, хамт хөл бөмбөг тоглож чадах найзыг хайхаар ирсэн. Түүнээс өөр шалтгаан байгаагүй байтал. Тэр хоёртой хамт хөл бөмбөг тогломоор байгаа байтал. Энэ мэдрэмж, энэ эго тэдний ертөнцөд хүргэхгүй. Үүнээс илүү юу хүсэх ёстой юм?

Токимицү: Саяны чамин өсгийгөөрөө цохилт юу вэ? Гүйцчихлээ.

Арюү: Инээж, уйлж эсвэл чамин байсан ч дараад нь гоол хийсэн баг нь ялах баттай боллоо.

Рин: Та нар өөртөө байгаа бүхнээ гарга. Би гоол руу хүргэх болно

Бичиг: Блү Лок 2-р сонгон шалгаруулалт

Бичиг: 4 эсрэг 4 өрсөлдөөнт тоглолт

Бичиг: Сүүлийн тоглолт

Баро: Хүлээж бай! Нэг аргадаа хоёр унахгүй шүү!

Чигири: Сайн, Баро! Токимицүд сайтар дарамт өг!

Токимицү: Эмэгтэй хүн шиг харагддаг хурдан хүн ч бас ирчихлээ!

Чигири: Намайг тэгж хардаг юм уу? Булаад өгье л дөө!

Исаги: Түрүүний Рин, Токимицү хоёрын дундын зайны нэвтрэлтийг тэссэн Чигири, Баро хоёрын дарамт. Түүнд гайхаж Рин руу буцаана. Энэ мөч таслах боломж! Ийм байхад 50-50 биз дээ?! Новш! Ойрхон байлаа. Өндөр дамжуулалт? Арюүг ашиглах гээ юу?

Наги: Булаахын тулд түрүүлж хүрэх хэрэгтэй. Дээд цэгт нь хүрэлгүй үсрэлтийн цагаа зөрүүлж... агаарт хажуугаас нь булаана!

Арюү: Бүдүүлэг амьтан. Гэхдээ... Хангалтгүй л байна даа.

Наги: Буцаад булаачихсан уу? Урт хөлтэй юм. Долоон гайхамшгийн нэг байгаа биш дээ.

Исаги: Баларлаа. Нэвтлэх нь! Түүнийг л чөлөөтэй хөдөлгөж болохгүй!

Арюү: Исаги Ёойчи, илт саад болж байх шив. Гэхдээ энд чөлөөтэй.

Бачира: Би одоо туршигдаж байна. Би юу хийж чадах бол? Дамжуулах уу? Үгүй ээ залалтаар өнгөрөх хэрэгтэй байх... Гэхдээ дараад нь? Бүгд надаас юу хүсээд байгаа юм? Хэлээд өгөөч, мангас аа. Би яах ёстой вэ? Юу хийвэл тэр хоёр... намайг хүлээн зөвшөөрөх бол?

Чигири: Сайн байлаа, эмгэн хумс аа! Эргэлзээд байгаа бол төлөгч дээр очиж үз. Эндэх дайны талбар!

Исаги: Сул бөмбөг...

Баро: Булаалт!

Чигири: Сөрөг довтолгоо!

Наги: Чам шиг биш байна шүү. Албаар ялагдах гээ юу? Ялагдсан ч өөрийгөө сонгогдоно гэж цэцгэн төсөөлөл тээж яваа юм уу? Үнэнийг хэлэхэд надад одоогийн чи хэрэггүй. Ялбал Ринийг авмаар байна. Исаги ч бас тэгж бодож байгаа.

Бачира: Ялагдах юм бол би сонгогдохгүй? Тэгвэл Исаги, Ринтэй хамт хөл бөмбөг тоглож чадахгүй. Үгүй ээ... Үгүй, үгүй, үгүй! Тэрийг л... хүсэхгүй байна!

Исаги: Дамжуул, Баро! Токимицүгийн биеийн хүчний тулаанд орох хэрэггүй!

Баро: Энэ булчинлаг мангасаас залхаж эхэлж байлаа. Хүүтэй нь буцааж өгөөрэй.

Исаги: Гоё дамжуулалт. шууд буцаалаа!

Баро: Тэгэхээр шийдээ юу, жул аа?

Исаги: Урагшаа, хаан гуай? Өдийг хүртэл бие биенийхээ бөмбөгийг булааж байсан бид болохоор л, Риний таамаглал, Токимицүгийн хурдан хариу үйлдлийг давсан дараалсан дамжуулалт.

Баро: Дахиад нэг!

Исаги: Анти комбо, нэг, хоёр нэвтлэлт!

Токимицү: Баларлаа! Буцаарай!

Арюү: Сэтгэл зүйн тоглолт уу?

Чигири: За! Одоо жаахан л байна!

Наги: Хаан гуай, сүүлийн тоглолт.

Бачира: Үгүй ээ... ард нь хоцормооргүй байна. Мэдрэмж, эго энэ тэр хэнд ч хэрэггүй. Үхэх байсан ч ялна! Блү Локт ирээд олсон бүгдээ... яасан ч алдмааргүй байна! Анх удаа найзтай болж байхад алдахыг хүсэхгүй байна. Одоо ганцаараа байсан тэр үе рүүгээ буцмааргүй байгаа болохоор...

Юү: Том болоод ирэхээр бүгд итгэхийг хүссэн ч итгэхгүй болж эхэлдэг. Тэгээд сонсоогүй дүр эсгэж байхад, өөрийнхөө хоолойг үнэхээр сонсохгүй болдог. Мэгүрүгийн итгэхийг хүсэж байгаа нь тэр хэмжээний хэврэг ч чухал зүйл.

Бачира: Миний итгэхийг хүссэн зүйл? Би юунд итгэх гэсэн билээ? Юунд итгэж байсан билээ? Мангас? Найз?

Юү: Мэгүрү, тэр бол... чиний дотоод хоолой.

Бачира: Миний дотоод хоолой? Дахиад нэг сана. Итгэмээр байна... өөрийнхөө дотоод хоолойд!

Исаги: Таамаглах аргагүй Бачирагийн дарамт! Рин энэ боломжийг ашиглана. Энд! Нэг алхам хурдан хөдөлж баруун жигүүрт байх Чигири руу.

Чигири: За, шийдвэрлэх мөч.

Бачира: Хүлээ. Хүлээж бай. Хараахан дуусаж болохгүй.

Токимицү: Цохиулахгүй!

Наги: Шилдэг туслах дүрийн шагналыг авлаа шүү.

Токимицү: Цээжээрээ дамжуулсан уу?!

Наги: Аваад яв... довтлогч оо.

Исаги: Та нар шилдэг нь шүү. Цохих цэг гараад ирлээ. Том биш ч онилж чадна!

Бачира: Хүлээж бай, Исаги. Дахиад нэг...

Исаги: Ингээд дууслаа!

Бачира: Надад сүүлийн...

Исаги: Бид яллаа!

Бачира: боломжийг олгооч!

Исаги: Рин? Чи хаа хүртэл...

Юү: Тэгээд Бачира Мэгүрү урагшилж эхэлнэ. Өөрийнхөө хоолойг чиглүүлэгч болгож.

Арюү: Жаахан болчимгүй ч, чамин байлаа Рин.

Токимицү: Сөрөг довтолгоо!

Бачира: Зогс. Гарч ирэхээ боль мангас аа. Чи байхаар, би чамайг хайгаад эхэлнэ. Чи байсан болохоор л би ганцаардаагүй. Чиний ачаар би өөртөө итгэж чадсаар ирсэн. Гэхдээ чамайг хайж байхдаа би өөрийнхөө хоолойг мартаад, хэн нэгний хүсэмжилсэн хөл бөмбөг тоглодог болсон. Тиймээс дахиж хамт байж чадахгүй. Алга бол. Гуйж байгаа болохоор алга болоод өг. Надад чи дахиж хэрэггүй.

Исаги: Энд намайг өнгөрвөл тоглоом дуусна. Төвлөр!

Бачира: Тэнд хэн нэгэн ирвэл Исагигийн ар талд. Новш гэж. Мангасыг хайх хөл бөмбөг зуршил минь болчхож. Би хамт хөл бөмбөг тоглох найдвар минь байсан чамайг. Нэг л мэдэхэд харах орчныг минь хаах хүлээс болгож орхисон. Чамтай хөл бөмбөг тоглох нэг мэдэхэд миний амьдрал болсон. Блү Локт Исагитай уулзаад тэр миний жинхэнэ мангас болсон болохоор сэтгэлд тааламжтай байсан. Исагитай хөл бөмбөг тоглох нь миний оршлын шалтгаан болсон. Би Исагигүйгээр хөл бөмбөг тоглож чадахгүй хүн болж эхэлсэн. Энэ хүлээснээс салахгүй бол урагшилж чадахгүй. Өөрийнхөө хоолойг сонсож чадахгүй.

Токимицү: Бачира-күн! Энд нээлттэй байна! Одоо дамжуул!

Бачира: Амаа хамхи. Арилж үз! Дахиж чам руу дамжуулахгүй. Би гоол хийнэ!

Исаги: Үнэхээр ширүүн залалт байх чинь? Ийм Бачираг анх удаа харж байна. Нэг зүйл нь өөр байна. Өдийг хүртэлх тэр биш байна!

Наги: Зогсоо, Чигири! Чи хүрч чадна!

Чигири: Ийм удаан байхад амархан! Явуулахгүй шүү!

Арюү: Бачира! Би хажууд чинь байна.

Бачира: Өгөхгүй гээд байна.

Чигири: Үргэлжилсэн салтаан доогуур гаргалт уу?

Баро: Удирдлагаа алдаа юу, бөөрөнхий үст ээ?

Токимицү: Дамжуулахгүй бол алдлаа, Бачира-күн.

Бачира: Амаа тат, энэ удирдлагаа алдалт биш. Хараалаас ангижрахын төлөөх сэргэлт!

Баро: Дахиад уу? Новш гэж.

Наги: Цэвэрхэн хөдөлгөөн байна. Энэ маягаараа ялагдах нь.

Исаги: Эргэлзээгүй энэ талбарт тэр хэний ч таамаглах боломжгүй жокер!

Баро: Хэт ганцаараа эзэмшиж байна. Бүгд хавч!

Наги: Санал нэгдлээ.

Чигири: Бүсэлцгээе!

Исаги: Гурван эсрэг нэгээр хавчлаа. Урагшаа. Ийм байхад булааж чадна! Рин? Наад байрлал чинь... Бачира хамгийн ихээр дамжуулахад амар цэг, Хүлээн авсан мөчдөө хаалганд хүрч чадах шулуун зам! Гэхдээ надад ч харагдаж байна! Наад дамжуулалтыг чинь би авна!

Баро: Дайсны талбай хов хоосон байна!

Чигири: Удирдлагаа алдсаны төлөөс!

Наги: Авбал бидний боломж байх нь.

Бачира: Амаа хамхи, түрүүнээс хойш миний эргэн тойронд эргэлдээд байх юм. Тээртэй байна, хог шаарууд аа!

Токимицү: Болчимгүй юм, Бачира-күн!

Арюү: Ганцаараа урагшлах гээ юу?

Исаги: ойлголоо. Ринийг ялахын тулд таамаглах боломжгүй оршихуй. Бүхнээ дэнчинд тавьсан сүүлчийн хэсэг... Миний залгих ёстой нь тэр мангас!

Бачира: Хэзээнээс юм бол? Мартах шахсан чөлөөтэй тоглох арга. Тэр л миний эхлэлийн цаг. Та нар ч бас бөмбөгтэй нэг болоход болох байтал. Тэгвэл гайхалтай тоглолт гаргаж чадна! Хөл бөмбөгөөс илүү хөгжилтэй зүйл гэж байхгүй! Тийм ээ. Ганцаараа байсан ч хөгжилдөж. Нар жаргах хүртэл бөмбөг хөөдөг байсан. Тэр үе шигээ, бөмбөгтэй нэг болох нь миний бүх зүйл. Хөл бөмбөг тоглох шалтгаан тийм байхад болно. Миний хувьд үүнээс илүү хөгжилтэй зүйл энэ хорвоод байхгүй! Хэдий гажиг гэж дооглуулсан ч... дахиад ганцаараа болсон ч... найзгүй байсан ч... тэмц. Төвлөр! Дөл миний дотор байгаа!

Наги: Хүлээж бай!

Бачира: Чи биш. Би мангас болно! Баярлалаа, өдийг хүртэл хажууд минь байсанд. Үүний цаана хэн ч байхгүй байсан, ганцаардах хэдий ч. Цаашид ганцаараа давах болно. Баяртай, мангас аа. Баяртай, өдийг хүртэл надтай хамт хөл бөмбөг тоглосон Исаги.

Наги: Нэмэр алга. Зогсоож чадахгүй нь.

Бачира: Ганцаараа тоглож байсан хөл бөмбөгөө буцааж ав! Тэр л намайг чөлөөлөх... эхлэл рүүгээ буцах Эго! Исаги?

Исаги: Итгэж байлаа, Бачира. Чамайг ганцаараа энд ирэхийг.

Арюү: Блү Лок, нэмэлт цаг.

Бичиг: Арюүгийн урлагтай чамин тэмцэл

Бичиг: Арюү Жюүбэй

Арюү: Энэ орчлон дээрх бүх зүйл чамин эсвэл чамин биш гэж ангилагдана. Хэдий юм ууж байлаа ч. Таглааг нь мултлах мөчөөс чамин байх нь—

Бичиг: Микагэ Рэо

Арюү: Юу гээч чамин байдал вэ! Юм уусны дараах чамин байдал! Тэр надаас ч илүү дээд түвшний чамин уу? Бүх хөдөлгөөн нь чамин харагдаад эхэллээ.

Бичиг: Тэнэг харагдах

Арюү: Хамгаалалтаа сулруулах шив Итоши Рин. Наад суух байдал чинь чамин биш! Хар миний чамин орон дээр гарах аргыг! Эргээд сайхан амраарай! Яллаа. Ингээд өнөөдөр ч нам унтах нь.

Бичиг: Чамин шөнө!

Арюү: Чамин амраарай.

Back to episodes Go home