Анри: Зэрлэг юм аа! Айн? Цохиж байгаа гэж харуулснаа аймаар эргэлт өгөөд, тэр чигтээ хөөргөөд, унаж байхад нь цохиод гоол хийлээ гэж үү? Гайхамшиг л гэж үүнийг хэлэх байх!
Эго: "Гайхамшиг" ийм хямдхан үгээр илэрхийлж байгаа чинь эгэл хүн гэдгийг чинь илтгэнэ Анри-чан.
Анри: Гэхдээ саяных супер тоглолт биз дээ? Байнга гаргаад байхаар тоглолт биш.
Эго: Тэр юу л бол. Өөрийгөө гоол хийж чадна гэх сэтгэл зүй болон амжилттай болгох чадвар, бас талбарыг эзэгнэх болон тоглогчийн орчин. бүхий л нөхцөл байдал бүрдэх үед үзүүлбэр хүний хэрээс хэтэрдэг. Гайхамшгийг тайлбарлаж болдог юм, Анри-чан. Бас сонголтын цаана ч тэгшитгэл оршдог.
Чигири: Наги! Гоё гоол!
Баро: Гүйцсэн төдий. Дараагийнх нь.
Исаги: Чадлаа. Анх удаа Ринийг яллаа! Нагитай хамт байвал Ринтэй тэнцүү тоглож чадах нь! Гэхдээ тийм байвал дэлхийн шилдэг довтлогч болж чадахгүй. Би ганцаараа Ринийг ялмаар байна!
Бачира: Дажгүй шүү. Одоо л мангасуудын өрсөлдөөний цаг эхэллээ.
Исаги: За жинхэнэ тоглолт одоо л эхэлж байна. Миний нөхцөл байдлыг мэдрэх чадвар болон Нагигийн бөмбөг тогтоолт. Бидний хүч бүрэн огтлолцвол Ринийг ч ялж чадна гэж нотлогдлоо. Гэхдээ тэр гоолын мөч олон үйл явц давхцахгүй бол бүтэхгүй. Ринийг ялахын төлөө түрүүнийх шиг Ринээс ч илүү гарсан нөхцөлд тэмцэх нөхцөл гаргах хэрэгтэй. Бас энэ мөчийг бий болгож чадаж байгаа нь миний нүд, тархи Ринтэй нэг түвшинд хүртлээ хувьссаны нотолгоо. 50-50 хувийн боломжтой болгож чадвал бидний зэвсэг нөлөөлнө! Гэхдээ... тэгээд юу гэж? Би ганцаараа Ринийг ялж чадахаар байхгүй бол дэлхийн шилдэг довтлогч болж чадахгүй. Тэнцүү байж болохгүй. Унш, хүр. Ринээс илүү талбарын ирээдүйг таамагла!
Токимицү: Яах вэ? Гүйцэгдчихлээ.
Арюү: Энэ хэвээрээ дуусахгүй.
Рин: Олон юм ярихаа боль. Одооноос би талбайг захирна. Ялмаар байгаа бол бүх хүчээрээ дага.
Токимицү: Уурлачихсан юм уу?
Арюү: Халаад ирлээ шүү.
Бачира: Таалагдаж байна, харуулаач. Өөрийнхөө нухацтай байгааг.
Исаги: За, урагшаа. хоёрдугаар хагас!
Токимицү: Юу? Тийшээ юу? Аймаар горилл шиг залуу руу юу? Холдоорой!
Баро: Алдаж дамжууллаа. Би түрүүлж хүргэнэ.
Исаги: Үгүй ээ, тэр Баро руу дамжуулсан харагдах ч. Токимицү руу буцах эргэлттэй бөмбөг!
Токимицү: Өө, хүрч магадгүй.
Баро: Мөрөөрөө дайрч байна. Аймаар булчинтай юм.
Исаги: Токимицүгээр тогтоолгоод өөрөө чөлөөтэй байрлал руугаа очихын төлөөх хөдөлгөөн. Энд шулуун дамжуулалт уу? Баларлаа! Миний таамгаас нэг алхмын урд байна!
Арюү: Хмм? Бачира Мэгүрүгийн төсөөллөөс бүтсэн дамжуулалтаас ялгаатай нь, миний хязгаарыг шалгаж байгаа өндөр дамжуулалт. Сонголт ганц байх нь. Хүлээж авъя. Агаарт цээжээрээ тогтоох!
Чигири: Гайхалтай юм. Гүйцчихлээ.
Арюү: Зальтай юм. Энэ мөчид наана байвал, чамд дамжуулахаас өөр сонголтгүй, Итоши Рин!
Исаги: Наги! Риний цохих замыг хаа!
Наги: Хэдийн гүйж эхэлсэн.
Исаги: Хаалганы өмнөх хоёрын эсрэг хоёр. Цохилт, залалт, эсвэл Бачира руу дамжуулах уу? Цохилт? Биш ээ.
Наги: Хэт ярах хэрэггүй. Хөл рүү нь л анхаарах хэрэгтэй. Хууралт биз дээ? Нэг аргад хоёр унахгүй шүү! Айн? Энд рулет уу? Байж боломгүй юм.
Исаги: Чамайг уншиж байлаа. Хүрчихлээ. Риний нэг алхмын цаана!
Рин: Хоёр алхам удаан байна.
Исаги: Алга?
Бачира: Энд надад өгч байгаа юм уу?
Исаги: Айн? Хэзээ... Миний хөдөлгөөнийг уншчихсан уу?!
Бачира: Ойлголоо. Уншиж байсан биш бүгд удирдуулж байжээ.
Исаги: Нээрэн үү? Токимицүгийн биеийн хүч, Арюүгийн үсрэлт. Бас миний таамаглах чадварыг... бид бүгд... Итоши Риний утсан хүүхэлдэй байж! Энэ Риний нухацтай тоглолт. Хүүхэлдэйн мастерын хөл бөмбөг!
Рин: Чам шиг туслах дүр намайг уншиж чадна гэж бодоо юу?
Бачира: Рин-чан, садист юм аа.
Чигири: Тэр түүний нухацтай тоглолт уу? Дайсан, манайх хамаарахгүй талбайн бүхнийг удирдах хөл бөмбөг.
Бачира: Алгаа цохиорой! Айн? Алгаа цохихгүй юм уу?
Рин: Хүрэх хэрэггүй. Туслах дүр дугаар 2.
Исаги: Одоо бодоход, анх тулалдахад ч ялгаагүй байж. Түүний хөл бөмбөгийн үндсэн чанар өрсөлдөгчийнхөө бодлыг хүссэнээрээ удирдаж захирдаг төрлийнх. Өдийг хүртэл өөрийнхөө хүрээнд л ашигладаг байсан байтал, дайсан, өөрийн багийн бүх хүнийг ашиглаж талбарыг бүхэлд нь удирдаад эхэллээ! Бүүр тэр нь бидний тус тусын чадварыг дээд цэгт нь гаргах нөхцөл үүсгэж Риний өөрийн зурсан өндөр түвшний талбайн ирээдүй рүү чирч аваачна. Техник, тактик, биеийн чадамж, бүгдийг нь гаргаж байгаа болохоор л боломжтой зүйл. Ийм гайхалтай гэж үү, Итоши Рин? Ийм гоц авьяастныг өөрийнхөө хүчээр залгиж чадна гэж үү?
Наги: Хагас дутуу тоглолтыг минь бүгдийг нь уншиж байх шив. Тэгвэл Риний төсөөллийг давах ёстой юм биш үү?
Чигири: Тийм дээ. Толгойгоороо ойлгосон ч, гүйцэхгүй гоолыг л бий болгох хэрэгтэй. Түвшин өндөртэй ч, бид зэвсгээ тултал нь гаргаж чадвал...
Наги: нэвт гарах боломж бий.
Исаги: Тийм. Урагшаа. Түүнээс өөр арга байхгүй. Тэр нөлөөлөхгүй бол дахиж... Унш. Ямар ч алдаа гаргалгүй! Бүгд довтлогч химийн урвал үүсгэхийн төлөө! Хамгаалах аргаа өөрчилчихсөн үү? Рин дарамт өгч, Бачира төвд тоглохоор шийдэж. Яадаг төлөвлөгөө вэ? Ойлгохгүй байна. Чиний хурдаар мөрийцлөө.
Арюү: Нэг аргаа ашиглаж байх шив?
Чигири: Амаа тат. Шууд урагшлах нь шилдэг сонголт ч, гэхдээ манаж байгаа болохоор... хуураад дээд хурдаараа хол хаяад... тоосон дунд үлдээнэ!
Исаги: Сайн байна, Чигири! Байрлалыг нь эвдчихлээ. Энэ боломжийг ашиглаж бяцална!
Чигири: Рин. Мэдээж аюулыг мэдрэх шив. Үзэлцэх үү? Үгүй ээ, энэ ирсэн болохоор... дотор талд нэг тоглогчоор зөрлөө! Урагшаа, Наги!
Наги: Нүд сэргээмээр хөндлөн дамжуулалт.
Исаги: Ирж байна. Хоёрын эсрэг хоёр. Биеэрээ хаах Токимицү, Нагигийн үйлдлийг ажиглах Бачира. Тэдний харахгүй орчныг ашиглаж гадна талаас орно! Тэгээд хариу үйлдэл үзүүлэх Бачирагийн хүндийн хүчний эсрэг зүгт хөдөлж...
Наги: Энд биз дээ?
Исаги: ...дотогш эргэх энэ мөчид ардаа орхино! Төгс. Мултарчихлаа. Одоо би гоол хийхэд болно! Айн? Худлаа биз дээ? Яаж вэ? Араас минь миний харах орчныг уншаад мултрах үед араас гүйцээд ирсэн үү? Яах вэ? Цохих уу? Үгүй ээ, цохилтыг минь хаачихна. Ядаж бөмбөгийг өөртөө байлгаж... Новш. Боломжгүй. Биеийн хүчээрээ ялахгүй. Бидний төгс химийн урвал хүртэл түүний нухацтай тоглолтын өмнө хүүхэлдэйн шоу болж дуусна!
Баро: Яллаа, Исаги. Минийх!
Исаги: Баро?!
Токимицү: Айн?! Багийн хүнээсээ булаасан уу?!
Чигири: Тэр...
Арюү: Эрүүл ухаантай байна уу?
Наги: Риний төсөөллийг давчихсан уу?
Исаги: Өлсгөлөн байж тэднийг хүлээж байж... олзныхоо харахгүй орчноос ирэх мөчийг... өөрийнхөө гэдсийг дүүргэх ангийн мөчийг!
Рин: Ямар гээч хөл бөмбөг вэ?
Исаги: Ойлголоо. Багийн хүнээсээ булаана гэдэг тоглолт түүний ойлголтод байхгүй. Таамаглах боломжгүй хөдөлгөөн. Тиймээс л нөлөөлж байна! Талбайн эсрэг дүр болох Барогийн тоглох арга, Риний нарийн тоглолтын хувьд... удирдах боломжгүй хэвийн бус зүйл! Энэ бол хаан Барогийн орших шалтгаан!
Баро: Яасан бэ? Намайг захирах гээд үз л дээ... Хөмсөг номер нэг ээ? Хангалтгүй байна, Исаги.
Исаги: Хэхэ.
Баро: Өшөө ихийг залгиул.
Чигири: Баро!
Наги: Талбайн хаан.
Исаги: Намайг залгихын төлөө л орших Баро, гоц авьяастан Итоши Риний хувьд таамаглах боломжгүй эгэл бус. Нарийн тоглох аргатай Риний хувьд таамагласангүй, Талбайн хаан Баро Шооэйгийн хувиа хичээсэн хөл бөмбөг. Ойлголоо. Риний уншиж чадахгүй оршихуй болоход л болох юм байна. Тэгвэл Ринд удирдагдахгүй. Барогийн оршил талбайн алдаа болно. Тэр бол Ринийг давах түлхүүр.
Арюү: Ингээд тоглолтыг мэдэх боломжгүй болчхов уу?
Токимицү: Тэр горилл шиг хүн яачихсан юм бэ?
Бачира: Хэцүү болчихлоо шүү тэ, Рин-чан?
Рин: Хэдийн суулгачихсан, дахиж тийм зүйл болохгүй.
Исаги: Баро гэх алдааг ашиглаж унших боломжгүй тоглолтыг бий болгоно! Чигири араатны дарамт мэдрүүлж чадах уу? Өөрийнхөө хурдаар бөмбөгийг өөртөө удаан байлга.
Чигири: Ойлголоо. Өөрийнхөө төлөө бүжиглүүлээд өгье.
Наги: Тэгэхээр би тэр чамин нөхрийг хаах нь ээ.
Чигири: Чаддаг юм бол гүйцээрэй, гоц авьяастан гуай.
Бачира: Сайн байна. Залалтаараа нэвтэл гэсэн үг үү? Исаги? За, хөгжилдье— Хүрээнд минь орохгүй байна уу? Хууртахаас сэргийлж байна уу? Хөөх, Чигири байна. Баларлаа, хурдан юм. Ойлголоо. Хурдаа ашиглаж дарамт өгч хоёрын эсрэг нэгээр хавчих гэж байгаа байх нь. Рин-чан дажгүй цэгт бөмбөг хүлээж байна. Үгүй ээ, түүний хөдөлгөөнөөс Исаги сэрэмжилж байна. Ойлголоо. Исаги, Чигириг ашиглаж бидний шийдвэрийг удаашруулснаар, өдийг хүртэл дутаж байсан Рин-чан бөмбөггүй тоглолтыг гүйцэж байна. Тийм бол ганцаараа нэвтлэхээс өөр арга алга.
Чигири: Чамтай анх удаа л нүүр тулж байна, Бачира.
Бачира: Тийм шүү! Зөөлөн хандаж үзээрэй. Миний залалтын эсрэг Чигиригийн хурд! Хөөх. Тэр хурдан юм аа. Жаахан бултлаа гээд гүйцэж чадахгүй нь. Тийм бол... Ирээд хараарай! Хаашаа явдаг юм билээ? Хагас мултарлаа. Дамжуулж чадах нь. Айн? Исаги? Рин-чаны дэргэд байгаагүй юм уу? Арай намайг мултрахыг хүлээж байсан уу? Баларлаа, уначихлаа. Үгүй ээ, тэдний хооронд... Тэнд! Арай гэж дамжуулж чадна! Тийм ээ!
Исаги: Одоо... Залги, Баро.
Баро: Талархлаа.
Бачира: Чадуулчихлаа. Гол зорилго минь Баро байж. Исаги өөрийгөө өгөөш болгож Барод бөмбөг очих замыг үүсгэж.
Токимицү: Үгүй ээ! Зогс!
Чигири: Урагшаа! Наадхаа өнгөрөөн оноо ав!
Баро: Холд, булчинлаг мангас аа.
Токимицү: Цавчилттай хууралт уу?
Исаги: Энэ бол хэвийн бус Барог ашиглах арга.
Рин: Явуулахгүй шүү.
Исаги: Рин?
Бачира: Рин-чан!
Анри: Бөмбөг гарлаа. Цагаан багийн бөмбөг.
Баро: Хараал ид!
Исаги: Үгүй ээ, уншаагүй. Арай гэж хариу үйлдэл үзүүлсэн төдий. Таамаглах боломжгүй Баротой тэмцэж чадах байрлалыг Рин олчхож. Рин бид хоёр нэг алхам андуурвал гоол алдах мөч байлаа. Баро гэх Риний хувьд унших боломжгүй оршихуйг, дээд хэмжээнд ашиглах би болон хамгийн бага хохирол амсах гэх Рин. Баро болон талбайг захирч чадсан нь энэ тоглолтод хожно!
Бачира: Гайхалтай. Аймшигтай түвшинд бие биенээ уншилцан тэмцэж байна. Талбайд одоо хоёр мангас байна. Тоглохыг хүсэж байсан хөл бөмбөг... нүдний минь өмнө болж байна. Эцэст нь мөрөөдөл минь биелэх нь. Мангасуудтай тоглож чадах нь! Айн? Юу? Яагаад? Би энд байтал... Арай гэж ганцаараа биш болтол... Тэр хоёрын ертөнцөд... би оршихгүй байна. Яагаад? Та хоёр миний мэдэхгүй газарт хөл бөмбөг тоглох гээ юу? Намайг битгий орхиоч. Миний хувьд та хоёр мангас байтал. Та хоёрын хувьд би юу юм? Туршигдаж байсан нь би юу?
Анри: Бөмбөг гарлаа. Улаан баг бөмбөгийг шидэж оруулан эхэлнэ.
Исаги: Сайн байлаа, Чигири! Уучлаарай. Ууг нь тэр хэвээрээ чамд дамжуулах тооцоололтой байсан.
Чигири: Үгүй ээ намайг ч бас уучлаарай. Нэг алхам хурдан байсан бол булааж чадах байлаа.
Исаги: Хөөе, зүгээр үү? Арай өвдөг чинь?
Чигири: Үгүй ээ, зүгээр л тамир тасарч эхэлж байсан. Надад анхаарах хэрэггүй. Ринд ялагдах юм бол ална шүү.
Исаги: За. Тийм бол чи ч бас үхэх хүртлээ гүйгээрэй.
Чигири: Хэлэхгүй байсан ч бэлтгэлтэй байгаа.
Исаги: Би, Ринтэй тэнцэж байгаа минь Чигиригийн дарамтын ач. Гэхдээ тэр хурдаар үргэлжлүүлэх боломжгүй. Ганц Чигири ч биш. Намайг оруулаад бүгд тамираа хэт ихээр ашиглаж байгаа. Дээд хүчээ гаргаж байхад биеийн байдал, гаргах дамжуулалт, хөдлөх мөчид нөлөөлнө. Энэ өөрчлөлтийг барьж чадсан нь энэ мөчийг захирна!
Токимицү: Буцаалаа шүү. Рин-күн! Дахиад би юу?
Исаги: Энэ довтолгоо юу вэ? Баларлаа. Тэр хоёрт захирагдаж байна.
Чигири: Өдийг хүртэл гарч байгаагүй хэв маяг.
Исаги: Чигиригийн дарамт болон бидний шийдвэрээс өмнө бөмбөгийг дамжуулсаар байна. Гэхдээ Рин онцгой дамжуулалт хийсэн удаа... Үгүй ээ. Тийм биш! Энэ нэвтлэх замыг үүсгэж байгаа нь энэ мөчид эрч хүчээ алдаагүй,
Баро: Хүлээж бай!
Исаги: Риний дамжуулалтад хариу үйлдэл үзүүлж...
Чигири: Зогсоо Баро!
Исаги: үргэлжлүүлж чадаж байгаа нь тэр биеийн хүчтэй мангасын хязгааргүй тамир! Токимицү, дан ганц булчингаар зогсохгүй юм уу?!
Токимицү: Ирчихлээ. Хаалганы өмнө нээлттэй дамжуулалт...
Чигири: Хийлгэлээ юу!
Токимицү: Хүлээ, айн?
Анри: Араас хүчтэй мөргөж мөн илэрхий тоглолтод хор хүргэхээр гулган орсон тул, Баро Шооэй, Чигири Хёома хоёрт шар хуудас өглөө.
Баро: Айн?! Нөхөрсөг тэврэлт байсан шд!
Чигири: Би бөмбөг рүү явсан! Сайтар хараач, чадваргүй шүүгч ээ!
Токимицү: Уучлаарай, Рин-күн. Чөлөөт цохилт л авч чадлаа.
Исаги: Новш гэж. Одоогийн Токимицү болон Риний химийн урвал би Ринээс түрүүлж гүйцсэн бол зогсоох боломжтой тоглолт байсан. Гэхдээ гоол ороогүй. Энэ чөлөөт цохилтыг хүссэнээр нь болгохгүй!
Наги: Энэ зай таалагдахгүй л байна шүү. Риний хүрээнд байна шд.
Исаги: Дахиад жаахан ойрт.
Чигири: За. Хоёр хүний хана уу?
Исаги: Шууд цохих уу? Эсвэл дамжуулах уу? Риний хувьд тэр л хоёр сонголт. Би цохивол хана, дамжуулбал тоогоор дутуу талд дарамтад орно. Гэхдээ үсэрвэл дарамт өгөх нь хоцорно. Цохих мөчид нь хараад шийдвэр гаргана. Шууд цохих уу? Дамжуулах уу? Аль нь вэ?! Айн? Миний толгой дээгүүр эгэлттэй цохилт уу? Чадуулчихлаа. Надад хариу үйлдэл үзүүлэх цаг ч олгосонгүй. Маш хурдтай цэгээ олсон чөлөөт цохилт!
Рин: Дамжуулах эсвэл цохилтод эргэлзсэн биз дээ? Буруу л юман дээрээ толгойгоо ажиллууллаа даа. Угийн хоёр сонголт байгаагүй. Миний гоол. Ганц л сонголт байсан.
Бачира: ойлголоо. Рин, Исаги хоёр өөрийнхөө гоолын төлөө өөрийнхөө эгод автан хөл бөмбөг тоглож байж. Тийм бол би юуны төлөө хөл бөмбөг тоглож байгаа билээ? Жинхэнэ мангасыг олохын төлөө юу? Найз хүссэн болохоор уу? Биш, ийм шалтгаанаар тэр хоёрыг гүйцэхгүй. Миний эго юу билээ?
Бичиг: 21-р анги Би тэнд байхгүй
Нико: Блү Лок, Нэмэлт цаг.
Бичиг: Өөр нэг гурван хүний баг
Бичиг: 2-р хэсэг
Бичиг: Нико Икки
Нико: Хэнтэй хамтрахаа нухацтай бодох хэрэгтэй бололтой Надад байхгүй зэвсэгтэй хүний олох нь ухаалаг сонголт. Хэрэг болох хүн... хэрэг болох хүн... Өө, аймаар хурдан ч, үнэхээр тэнэг нэгэн байна.
Бичиг: Цүрүги Зантэцү
Зантэцү: Хм?
Нико: Зантэцү-күн хамтрах хүнээ шийдсэн үү?
Зантэцү: Ямартай ч Наги, Рэо хоёрыг хүлээж байна.
Нико: Энэ хүн байж болох юм. Тэр хоёр түрүүлээд явчихсан юм биш үү?
Зантэцү: Тийм логик ч байж болох юм. Ёстой нэг, ямар ч хэрэггүй хүлээж.
Нико: Тийм зүйл болно гэж бодож ч үзээгүй биз. Тэгвэл надтай нэг баг болох уу?
Зантэцү: Наад саналд чинь ямар тал байгаа юм?
Нико: Ашигтай тал уу?
Зантэцү: Тэр чинь.
Нико: Би чамайг хэнээс ч илүү амжилттай ашиглаж чадна.
Бичиг: Урдуураа унжсан үстэй залуу
Бичиг: Надад тушаал өгнө
Бичиг: Би гайхалтай тоглолт
Нико: Урагшаа! Зантэцү-күн!
Зантэцү: Би алдаа гаргаад байдаггүй.
Бичиг: Үхлийн довтлогч
Зантэцү: Тэнэг минь баригдахгүй болохоор догь юм! Болж байна. Өчигдрийн найз өнөөдрийн найз гэж хэлдэг.
Нико: Өчигдрийн дайсан шүү. Энэ хүн үнэхээр тэнэг юм байна.
Зантэцү: Тэгээд? Өшөө нэгээр нь хэнийг сонгох юм?
Нико: Өшөө нэгээр... яриа ойлгох хүн сонгоё.
Back to episodes Go home