Токимицү: Бачира-күн.
Бачира: Хмм?
Токимицү: Боломжтой бол над руу ч бас дамжуулаарай гэх гээд л... Хэт хөшчихсөн юм шиг байсан уу? Уучлаарай.
Арюү: Бөмбөг над дээр цугларна. Би чамин гоол хийгээд ялна.
Бачира: За.
Рин: Хөөе. Хурдхан дуусгаад дараагийн шат руу явъя. Хормын дотор дуусгана.
Бачира: За, за. Тоглоцгооё. жинхэнэ хөгжилтэй хөл бөмбөгийг!
Бичиг: 20-р анги Супер угсраа довтолгоо
Бичиг: 4-р шат Тулааны талбар
Бичиг: 2-р сонгон шалгаруулалт 4 эсрэг 4 өрсөлдөөнд тэмцээн
Токимицү: Арюү-күн?
Арюү: Хаанахын үсний арчилгаанд орсон юм?
Чигири: Айн? Зүгээр л бүх хүний ашигладаг угаалгын хэрэгсэл.
Арюү: Гэхдээ л хэт чамин юм. Чи төрөлхийн чамин бололтой.
Чигири: Үсэнд минь хүрэхээ боль.
Арюү: Уучлаарай. Үзэсгэлэнтэй байсан болохоор өөрийн мэдэлгүй. Би чаминд үнэнч болохоор. Чам шиг чамин хүнтэй тоглох нь нэр төрийн хэрэг. Таатай байна, Чигири Хёома.
Чигири: Том юм. Энэ миний хаах ёстой хүн үү? Царайндаа тохирохгүй энгийн нэртэй юм аа. Таатай байна, Арюү Жюүбэй-сан.
Арюү: Боль! Наад жинхэнэ нэр чинь огтоос чамин биш! Дайны үеийн алдартай жанжны нэр ч гэх шиг. Салахын аргагүй хуучинсаг зүйл! Миний цор ганц эмзэглэдэг зүйл. Энэ чамин байрлалаар үгүй хийхэд болно!
Токимицү: Арюү-күн! Ингэж хөдөлбөл тамираа барна шүү!
Чигири: Хөөе, Исаги. Тэд үнэхээр хүчтэй гэж үү?
Токимицү: Арюү-күн? Яасан бэ?
Исаги: Тийм ээ, хөл бөмбөгдөө сайн.
Токимицү: Зүгээр үү? Чамин хэвээрээ байна, Арюү-күн!
Баро: Амаа татацгаа! Хурдан байрлалдаа оч. Үзүүлээд өгье.
Токимицү: За! Уучлаарай! Өнөөдөр болих уу?
Баро: Айн?
Токимицү: Арюү-күн ийм байгаа болохоор хоёр баг бүрэн хүчээрээ байх даа—
Баро: Татгалзлаа Байрлалдаа ор эсвэл ална шүү.
Токимицү: Одоо дуусаж. Ингээд ялагдах нь. Иймэрхүү заналхийлсэн хүмүүс л хорвоог гажуудуулдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс ялсаар хөгжилтэй амьдардаг. Бидний шаналлыг ч мэдэхгүй байж. Огт шаналж үзэлгүй үргэлж ялсаар ирсэн.
Баро: Исаги, байрлалаа өөрчилье. Энэ гутрангуй новшийг би авлаа. Хэнийг ялагдал мэдэхгүй гэсэн бэ?!
Токимицү: Аа, аймаар юм!
Баро: Хөдөлгөж чадахгүй байна гэж үү? Хүч ихтэй өвсөн тэжээлтэн үү?
Исаги: За, Баротой байрлалаа сольж болох уу, Наги?
Наги: Уучлаарай, Исаги. Би ч бас дураараа загнаж болох уу?
Исаги: Айн?
Наги: Догдолсон талыг нь сонгохгүй бол Рэотой салсан шалтгаан байхгүй. Би номер нэгтэй үзмээр байна. Өшөө хүчтэй болмоор байна.
Исаги: За. Гэхдээ ялагдах юм бол, би чамайг бяцална шүү. Талбайн бүхнийг залгих нь би. Тиймээс... Үзэх үү дээ, Бачира. Бүхнээ дэнчин тавь.
Бачира: Бүгдтэй нь мөргөлд.
Исаги/Бачира: Ялах нь... би!
Бачира: За бэлэн үү, Исаги? Шууд...
Исаги: Өндөр хурдтай хайчин залалт уу?
Бачира: Булаах гээд үз. Хуурамч алхалтаас зүгээ өөрчлөөд... бултан гарна! Юу? Өдийг хүртэлх Исагигаас үүгээр мултарч чадах байсан. Юу болсон бэ? Намайг уншчихсан уу? Талбарыг бүхэлд нь харангаа байрлалаа эзэлж байна. Нүднийхээ өмнө байх 1 эсрэг 1-т төвлөрөлгүй. Хаашаа ч явуулж болохгүй гэсэн хамгаалалтын байрлал. Тэнд Наги байгаа болохоор оройтож хамгаалсан ч нөхөж чадна. Гэхдээ ийшээ явуулбал хэн ч байхгүй нэг талыг барьсан гоолын зам. Тэрийг хамгийн том аюул гэдгийг мэдэрсэн надтай бөмбөг булаалдах шийдэл. Хормын дотор гаргах шийдвэр нь өдийг хүртэлхээсээ өөр байна!
Исаги: Яасан бэ, Бачира Мултрах гээд үз.
Бачира: Нүдээ хэрхэн ашиглах тал дээр хувьсчхаж. Тийм бол... энэ зүгээс нь дайръя!
Баро: Тэгэх л байх. Авлаа шүү. Урдуураа унжсан үст ээ.
Бачира: Баро? Миний хөдөлгөөний уншаад Исагитай хамтдаа хавчихаар ирэв үү?
Токимицү: Бачира-күн эхлээд буцаа!
Бачира: Өөр яалтай билээ. Айн?
Исаги: Баярлалаа.
Бачира: Исаги?
Баро: Новш гэж! Холдооч!
Бачира: Айн? Тэд юу хийгээд байна аа? Хамтарч хөдлөөгүй байсан гэж үү? Бие биенээ ашиглаж бөмбөгийг авахын тулд тэмцэлдэж байна уу? Зогсолтгүй залгих? Анти комбо! Тийм зүйлийг хэн шуу уншиж чаддаг юм?
Наги: Хөөргөөд өгчих.
Исаги: Мэднэ ээ, тэнд байна.
Наги: Зүсэлт. Сайн байлаа. Хмм? Миний бөмбөг удирдлагаас болгоомжилж урагшлахгүй байх шив. Зайгаа сайн барьж байх шив, сайн юм аа. Энэ маягаараа хурдаа бууруулахгүй урагшилсан ч, шууд дайраад өнгөрчих зай биш байдаг. Энд бөмбөгийг удирдлагадаа авах гэж оролдсон ч нэг алхаад ойртоод ирнэ. Тийм цөхөрмөөр зай. Өмнөх тоглолтод намайг нэг л харчхаад ингэж байгаа юм уу, Итоши Рин? Аргагүй л гоц авьяастан юм. За тэгэхээр, яадаг юм билээ? Мэдэрч байна. Эндхээс өөр зам байхгүй. Улаан ирвэс ээ.
Чигири: Болж байна. Нэвтлээд өгье!
Арюү: Үнэхээр чамин дамжуулалт юм.
Чигири: Арюү, Рин хоёрын зай, миний дээд хурд... тэр бүгд огтлолцох цэг... Тэр огтлолцол цор ганц бяцлах боломж!
Бачира: Хөөх, эд юу вэ? Исаги, Баро хоёрын анти комбогоос, энэ бөмбөг авах чадвар. Тэгээд булаасан мөчдөө Исаги, Наги хоёр хормын дотор төлөвлөгөөгөө хуваалцах. Түүнд нь хариулах Нагигийн супер бөмбөг удирдлагатай алуурчин дамжуулалт. Тэр бүгдэд хариулах Чигиригийн хурд. Энэ биднийг ялахын төлөөх химийн урвал. Тэдний супер угсраа довтолгоо! Өрсөлдөгч байхад тохирсон юм.
Чигири: Тийм ээ!
Наги: Сайн байна, авхай.
Исаги: Тийм ээ!
Бачира: Хүлээж байлаа, Эгойст оо. Мангас баярлаж байна.
Исаги: Хаалга хүртэл 35 метр. Рин байсан ч шууд цохиж чадахаар зай биш. Тийм байсан ч...
Токимицү: Тэд өмнөхөөсөө илүү хүчтэй болчихсон юм биш үү?
Арюү: Судсаар минь чамин гэгч нь урсах цус.
Исаги: Шилдэг гурвал болох тэд энэ хэвээрээ дуусна гэж байхгүй! Довтолсоор амрах цаг олгохгүй шүү. Бид... өрсөлдөгч!
Бачира: Хийцгээе, Исаги. Түрүүнийх шиг явуулахгүй шүү.
Исаги: Барогоос болгоомжлонгоо анхааралтай байх залалт... Бачираг хөдөлж байхад бөмбөг булаах боломжгүй. Доод жигүүрээс Арюү? Үгүй ээ, зүгээр. Тэр талд Наги байгаа, Чигири буцаж ирээд хамгаалж байгаа. Намайг өнгөрөх нь л асуудал. Түүнээс бусад зүйл асуудалгүй.
Баро: Унжсан үст ээ!
Исаги: Залалт нь зогсчихсон уу? Сайн байна Баро, одоо булааж чадна. Айн? Харахгүй дамжуулчхав уу?
Токимицү: Очлоо! Арюү-күн!
Баро: Гүйгээрэй! Алив, авхай!
Чигири: Наад хүрэлт чинь булхайтай юм.
Арюү: Энэ орчин бол миний бүс. Харин чиний хурдаар хүрэхээс өмнө... хүргэхэд болно!
Токимицү: Ирлээ! Миний бөмбөг!
Баро: Миний бөмбөг. Булчин бөмбөлөг өө!
Токимицү: Аймаар горилл шиг хүн!
Баро: Хэнийг горилл гээд байгаа юм? Энэ муу... Би хүчээрээ дийлэхгүй байна гэж үү?
Токимицү: Үгүй ээ!
Баро: Биеийн тэнцвэр нь итгэхийн аргагүй юм.
Токимицү: Тэнд!
Баро: Шууд дамжуулсан уу? Хэнд вэ?
Чигири: Баларлаа!
Исаги: Тэр чинь Риний бүс!
Наги: Үгүй ээ, би байна. Цохиулахгүй.
Исаги: Наги!
Наги: Хүчээр цохих гээ юу?
Исаги: Наги баттай уншиж байна. Цохих зай бараг алга. Үгүй ээ! Тиймээс л нөлөөлнө. Хуурмаг цохилт! Нагиг урхидсан байна. Рин нэг алхмын урд байна. Гэхдээ энэ цагийн алдагдлыг ашиглаад... би гүйцэж очно!
Чигири: Сайн байлаа, Исаги! Хоёр талаас нь хавчъя!
Исаги: Чигири, сайн байна! Ингээд хоёрын эсрэг нэг. Бачира? Баларлаа. Хоёрын эсрэг хоёр! Дамжуулах уу, залалт уу?
Чигири: Бидний голоор цохих гэж байна уу? Шуналтай гэдэг нь!
Исаги: Үгүй ээ, тийм биш. Энэ ч бас хуурамч! Хоёрын эсрэг хоёр болсон үед бидэнд бодох цаг өгөхгүй байна. Нэмэргүй нь. Риний төлөвлөснөөр талбар дээрх бүх хүн хүссэнээр нь хөдөлж байна! Цохилт, залалт, нөхцөл байдлыг мэдрэх, стратегийн нүд. Химийн урвал үүсгэхгүй байсан ч тэр ганцаараа, олон нөхцөлийг үүсгэж чадах мангас! Яахын аргагүй тэс өөр түвшнийх юм! Новш гэж!
Рин: Талбарт хэрхэн нүдээ ашиглахаа сурчхаад ирсэн бололтой. Гэхдээ ийм сул хөл бөмбөгөөр... миний сэтгэлийг хөдөлгөхгүй шүү.
Наги: Нээрэн үү, тийм зүйлийг яаж зогсоох болж байна?
Исаги: Үгүй ээ, зогсоож чадаагүй ч ойртсон байна. Өмнөх тоглолтод яагаад ялагдсанаа мэдээгүй ч. Одоогийн надад Риний бүх хөдөлгөөн харагдаж байна. Залгивал, ялж чадна! Бод. Ринийг давж талбайг захирах арга.
Токимицү: Сайхан цохилоо!
Арюү: Саяны үсрэлттэй цохилтод нэг чамин оноо өгье.
Чигири: Нээрэн үү? Рин тэс өөр юм аа.
Наги: Уучлаарай. Би ч бас зогсоож чадсангүй. Яаж тэгж тоглож чаддаг юм бол? Бодож байгаа зүйл нь тэс өөр түвшинд байдаг юм уу?
Исаги: Үгүй ээ, биднийг яаж өнгөрсөн шалтгааныг тайлбарлаж чадна. Түрүүний тоглолт... Рин өөрийнхөө цохих хүрээнд бөмбөг авахаар байрлалд байсан. Тиймээс бид үргэлж түүний бодолд хариу үйлдэл үзүүлэх сонголттой байсан. Талбарын ирээдүйн хэдэн секунд урьдчилж харж, биднийг бодлыг будлиулж урхидахаар орно. Тэр л Риний үндсэн арга байх.
Наги: Баларлаа, миний аргаар гүйцэх байгаа.
Чигири: Гэснээс Исаги... Риний тоглолтыг тайлбарлаж чадах чи ч тун өдөр түвшний чадвартай юм.
Исаги: Айн? Тийм байж. Риний юу бодож байгааг ойлгож байгаа тоглогч энэ талбарт ганц би гэж үү? Тийм бол Ринийг зогсоож чадах нь... миний нүд, тархи л байна!
Баро: Дөнгөж 1-2 шүү. Урагшаа!
Чигири: Тийм ээ, бидний довтолгоо нөлөөлнө.
Наги: Сөрөг довтолгоо... эхэллээ.
Чигири: За.
Исаги: Урт мөчтэй Арюүгийн эсрэг довтлоод орох уу, дамжуулах уу гэсэн хоёр сонголт? Гэхдээ... Чигиригийн сонголтод тэсэж чадах байрлалд Рин зогсож байна. Тэгэх юм бол Наги чөлөөтэй. Бачира ганцаараа Наги бид хоёрыг хааж чадахгүй! Бүгд Нагиг байгаа болгох мөчид... Харахгүй өнцгөөс нь ард нь гарна! Намайг хар, Чигири! Над руу дамжуул! Сайн байна. Төгс— Энэ нээрэн үү? Миний бөмбөггүй тоглолтыг бүрэн уншиж байна! Новш гэж! Миний хөдөлгөөнийг ч тооцоолсон гэж үү? Бидний харж байгаа талбарын хүрээ адилхан байх ёстой! Гэхдээ... Рин надаас нэг алхмын урд байна!
Наги: Явуулахгүй шүү.
Баро: Хэт нүдэнд өртөөд байна, жаал аа.
Бачира: Өө? Дамжуулах байх нь ээ Рин-чан?
Рин: Хаалга хүртэл хүргэ.
Бачира: Мэдлээ, гүйцэтгэе!
Исаги: Буцаарай! Сөрөг довтолгоо!
Наги: Новш гэж!
Бачира: Исаги гайхалтай юм аа. Үнэхээр Ринтэй үзэлцэх түвшинд хүрчээ. Шударга бус юм. Намайг ч бас оролцуулаач. Өшөө их талбарт... цочрол! ...санаагаа чихээд өгье!
Исаги: Цохилт уу? Үгүй ээ. Эргүүлсэн үү? Хөөрөнгөө эргэж ирэх холын зайн дамжуулалт уу? Гэхдээ Рин рүү дамжуулаагүй байн. Түүний зорилго. Арюү!
Арюү: Аймшигтай эргэлттэй мөртлөө үзэсгэлэнтэй юм.
Исаги: Гэхдээ Чигиригийн хурдаар бол гүйцнэ!
Чигири: Чамин нөхрийг бяцална.
Наги: Би ч бас байгаа шүү.
Исаги: Наги хаалга руу ухарчхаж. За. Наги бол өндрөөс авч чадна, унах цэгт нь Чигири, Арюүгээс түрүүлж хүрнэ! Энэ дамжуулалт хүрэхгүй!
Бачира: Анзаараач, ноён чамин гуай. Наад дамжуулалтаа цэг биш шугамаар мэдэр.
Арюү: ойлголоо. Энэ дамжуулалт унах хүртэл нь хүлээвэл булаалгах байх нь. Тиймээс булаах нь бөмбөг агаарт байх мөч. Би л хүрч чадах... агаар дахь дамжуулалт!
Чигири: Хэдийн үсэрчихсэн үү?
Наги: Нээрэн үү.
Арюү: Би бүжиглэнэ.
Исаги: Баларлаа! Арюү, Бачира хоёрын химийн урвал! Хувийн чадвараа л гаргаж чаддаг шилдэг гурвал баг болж холбогдоод эхэллээ! Ринийг зогсоовол ялж чадна гэж бодож байсан байтал. Бачирагийн санаа тоглоомын хувьслыг хурдасгаж байна.
Арюү: Талархъя, Бачира Мэгүрү. Чиний чадвар над руу ирэх чамин замаар хүрнэ.
Бачира: Зүгээр дээ.
Исаги: Энэ сүүлчийн тоглолт! Юу гээч тоглолт вэ?!
Наги: Галзуу тоглолт байна. Исаги, Бачира хоёр талбайн удирдах эрхийн төлөө тэмцэлдэж байна. Бүүр ганц Рин хүртэл хэцүүдэж байхад, түүний санаа шилдэг гурвалыг химийн урвалд оруулж байна!
Рин: Сул юм.
Арюү: Халчихлаа.
Токимицү: Оноог эргүүллээ.
Наги: Ингээд хувийн чадвартаа найдсан баг биш болчихлоо. Тэд үнэхээр хүчтэй юм. Аа ёстой нэг... Бяцалж хаямаар байна! Ингэтлээ халж байгаа шалтгаан бол... Рэо тэр үед намайг урьсан болохоор. Хөөе, Рэо. Магадгүй чиний зөв байх. Блү Локт ирээд хөл бөмбөг тоглож ялагдлын амтыг мэдрээд би өөрчлөгдсөн. Гэхдээ өшөө хүчтэй болмоор байна. Уучлаарай, Рэо. Чамтай хамт байж чадаагүйд.
Исаги: Наги, залгицгаая.
Наги: Чамайг орхиод өөрчлөгдөх намайг.
Исаги: Хамтдаа залгиад бяцалцгаая.
Наги: Исагитай хамт тулалдах намайг. За. Одоохондоо өршөөчих.
Чигири: Хэдэн ч удаа байсан урагшлах болно.
Арюү: Хэдэн ч удаа байсан хамаагүй зогсооно.
Баро: Хөөе, Чигири! Над руу дамжуул!
Токимицү: Үгүй ээ! Болохгүй ээ!
Баро: Саад бэ!
Наги: Исаги үргэлж Чигиригээс дамжуулалт ирэхийг онилж байна. Чигиригийн эргэн тойронд хөдлөх Барог өгөөш болгонгоо Рин хүрэхгүй байх шулуун цохилтын байрлалд. Гэхдээ тэрийг Рин ч уншиж байна. Тэр хоёрын юу харж байгааг би ойлгохгүй байгаа ч. Магадгүй тэдний харах орчин ижил түвшнийх. Тийм байтал Исаги Ринийг ялахгүй байгаа нь биеийн хүчний ялгаа. Тиймээс сүүлийн нэг алхамд Исаги хүрч чадахгүй. Тийм бол би... тэр сүүлийн хэсэг нь болно! Исаги. Рин. Та хоёрын дүрсэлсэн талбайн ирээдүйг... би эвдэнэ! Алив, хариу үйлдэл үзүүл. Намайг та нарын тархины хэмжээгээр зогсох хүн гэж бодох хэрэггүй!
Чигири: Наги!
Наги: Хариу үйлдэл хурдан үзүүлэх юм. Түүний хүрээнд байж. Тийм бол, дамжуулна. Алив Исаги, энэ нөхцөл байдлыг барьж ав! Миний гоолын төлөө... хормын дотор талбайн ирээдүйг дахин бич! Риний ард шулуун. Төгс. Тэр дахиад уу? Энэ төгс дамжуулалтыг гүйцэж ирэх хариу үйлдэл. Тийм бол... цохино! Түр удирдаад. нэмээд... хоёр давхар хууралттай бөмбөг!
Исаги: Бурхан уу?
Наги: Исагитай хамт байвал би хүчтэй болсоор байна. Уучлаарай, Рэо. Энэ мэдрэмжийг амталсан болохоор би дахиж буцаж чадахгүй.
Токимицү: Саяных юу вэ?
Арюү: Том чамин байлаа.
Бачира: Чадуулчихлаа, Рин-чан. Ийм байсан ч сул байна уу?
Рин: Амаа хамхи, бөөрөнхий үст ээ. Би ч бас халж уур хүрч байна.
Наги: Блү Лок, нэмэлт цаг.
Багш: Тиймээс...
Бичиг: Нагигийн сурагчийн амьдрал
Бичиг: Наги Сэйширо
Багш: Эндээс чухал болохоор сайн сонсоорой!
Бичиг: Микагэ Рэо
Бичиг: Эхний цаг
Бичиг: 2-р цаг
Бичиг: 3-р цаг
REO: Айн? Хэт их унтаж байна. Үхчихсэн юм биш үү?
Наги: Миновский Рюүки!
Багш: Наадах чинь дэлхийн түүхийн асуулт! Унагана шүү!
Бичиг: Шалгалтын оноо - Дэлхийн түүх
Бичиг: Микагэ Рэо
Наги: Гайхалтай юм аа, Рэо Нэгт орчхож.
REO: Үгүй ээ, чи хоёрт орсон нь илүү гайхалтай байна.
Back to episodes Go home