Blue Lock 19

Наги: Тэгэхээр... Хэнийг сонгох вэ?

Баро: Би тэр 50 дугаартай Күнигамиг сонгомоор байна. Бөмбөг хамгаалах чадвартай, тэр орвол урд эгнээ жаахан намжина. Тэгвэл би илүү их гоол хийх боломжтой.

Наги: Үгүй ээ, тэгвэл Рэо төв болохоор довтолгоо, хамгаалалтын тэнцвэр тогтоно. Бид дураараа хөдлөхөд маш тохиромжтой.

Баро: Яахав тийм байж болох юм.

Наги: Тийм биз дээ?

Исаги: Тийм ээ, тэгээд баг сайн болж чадна. Гэхдээ тэр чинь бидний потенциалыг сүйрүүлэх амиа хорлох үйлдэл.

Наги: Юу?

Баро: Айн?

Исаги: Одоо тэнцвэр сайтай баг үүсгэх нь өв арга байж болох ч бидний хийх зүйл биш. 2-р шалгаруулалтыг давах түлхүүр химийн урвал байх аа. Бид тэрийг бодитоор хийж чадсан болохоор л энд байна. Би Барог залгиад, Баро зөрүүлж намайг залгина. Бидний дундах хэн ч тийм тоглолт төсөөлж чадаагүй. Тэр таамаглах боломжгүй зүйл л бидний хөл бөмбөг. Биднийг залгиж чадах нэгнийг хүсэж байна. Тийм биш л бол тэднийг ялахгүй.

Баро: Яахав том мөрий хэдий ч зөв байна. Тэгвэл тохирох хүн түүнээс өөр байхгүй.

Наги: Тийм биз дээ? Энэ тоглолтод цор ганц биднээс зуурсаар ирсэн довтлогч.

Исаги: Тийм. Энэ химийн урвалд автсан ч сарнин алга болохгүй нь чамаас өөр алга... Чигири Хёома. Хүрээд ир. Чиний хурд хэрэгтэй байна.

Чигири: Хөөе, Күнигами. Битгий мартаарай. Бид хараахан Исагиг ялаагүй байгаа шүү. Энэ харууслаа хүчтэй атга. Хүлээж байя, баатар аа.

Наги: Рэо. Тэр сүүлийн тоглолт чи дайсан минь байсан болохоор л нөлөөлсөн. Чиний чадвар сайн болохоор, тэр нөхцөлд хүчилж дамжуулах чиний авьяаст, Исаги бид хоёр итгэсэн болохоор л мөрий тавьсан. Үнэхээр ойрхон байсан шүү. Чи гайхалтай юм аа. Тиймээс одоо түрүүлээд явах ч, цаашид—

Рэо: Тэгвэл намайг сонгооч? Тайтгаруулах гээд байх хэрэггүй. Шулуухан хэлээч. Би чамд одоо хамаагүй биз дээ? Чи өөрчлөгдсөн. Хамтдаа дэлхийн шилдэг болно гэсэн амлалтаа мартсан нэгэн болсон. Хаях гэж байгаа юм бол шулуухан хаяач, новш оо.

Наги: Тэгвэл энд чамайг сонгосон бол ханах байсан юм уу? Тэгээд? Догдолсон юм байхгүй байтал сэтгэлд амар баг болоод. Дэлхийн шилдэг тийм амархан зүйл юм уу? Бидний амлалтыг мартсан нь чи л байна. Ер нь... одоо хамаагүй ээ. Чи залхуутай юм, Рэо. Одоо чи надад хамаагүй.

Исаги: Хөөе, Рэо. Сонгогдох биш сонгодог тал нь бол. Чи юуны төлөө хөл бөмбөг тоглоод байгаа юм? Дэлхийн шилдэг довтлогч болох нэгэн л Блү Локт амьд үлдэнэ.

Күнигами: Доошоо харах хэрэггүй! Харж бай! Энд харц бууруулбал бид дуусна!

Бичиг: Күнигами Рэнсүкэ, Микагэ Рэо 2-р шат руу буцлаа

Бичиг: Исаги Ёойчи, Наги Сэйширо, Баро Шооэй, Чигири Хёома

Бичиг: 4-р шат руу ахилаа

Бичиг: 19-р анги Бүжих хөвгүүн

Бачира: "Төсөөллийн найз"?

Юү: Тийм. Тэр мангасыг ганцхан чи л харж чаддаг найз байгаа.

Бачира: Би хачин юм болов уу?

Юү: Хачин биш ээ. Тэр чинь чиний тогломоор байгаа хөл бөмбөгийг хамт тоглодог биз дээ?

Бачира: Тийм. Гэхдээ ээж ээ, би хөгжилдөн хөл бөмбөг хамт тоглож чадах жинхэнэ найз хүсэж байна.

Юү: Тийм дээ. Хэзээ нэгэн өдөр олж чадах байх.

Бачира: Тийм! Би итгэж байна!

Исаги: Риний баг энэ шатанд байвал дараагийн өрсөлдөгчөөр тэд байхад болно биз дээ? Хөөе, сонсож байна уу?

Бичиг: 4-р шат Амрах өрөө

Исаги: Багийн чинь хүн чухал зүйл ярьж байна.

Чигири: Хмм?

Наги: Яасан?

Исаги: Тэр нөгөө... Наги, Баро хоёр дээр нэмэгдээд дураараа авхай Чигири юм даа. Энэ өдийг хүртэлхээс илүү төвөгтэй бололтой.

Баро: Хөөш! Хэн нь оймс болон алчуураа хамаагүй хаясан бэ?

Чигири: Оймс нь минийх. Үсээ хатаачхаад авах болохоор наана орхичих.

Наги: Алчуур нь минийх, угаалгын машинд хийчих үү?

Баро: Өөрөө хий! Тарааж хаяхаа боль! Яг одоо хий!

Чигири: Боломжгүй.

Наги: Залхуутай.

Баро: Үсээ зохих ёсоор нь хатаагаач! Хаа сайгүй ус дусаад байна!

Наги: Зүгээр орхичихвол хатчихна.

Баро: Хэдийг хүртэл хатаах гэсэн юм?! Түрүүлээд цэвэрлээч, хөгийн авхай!

Чигири: Чамайг хэлэхээр бүүр хиймээргүй болчихлоо.

Исаги: Баларлаа шүү.

Баро: Цэвэрлээч!

Исаги: Энэ буруу тал руугаа эргэсэн урвал болчихлоо.

Баро: Миний залхуу амьтан!

Исаги: Илт давамгайлсан үймээн!

Баро: Хуцаад байгаарай, жул аа!

Исаги: За, битгий маргалдаарай. Явж хоолоо идэх үү?

Чигири: Би алгаслаа. Хөлөө арчлах ёстой.

Наги: Би ч бас бичлэгээ үзлээ.

Исаги: Эд хэт дураараа юм!

Баро: Би явна. Та хоёр буцаж ирэх хүртэл цэвэрлээрэй!

Чигири/Наги: За.

Исаги: Хамт ирсэн байж түрүүнээс хойш чимээгүй суусаар байх юм. Арай тоглолт дээр хэлсэн үгнээс болж уурласаар байгаа юм байх даа? Жул аа. Халчихсан байсан ч арай л хэтрүүлчихлээ...

Баро: Хөөе, Исаги.

Исаги: За?!

Баро: Асуухыг хүссэн зүйл байна. Талбайд байхдаа чи юу хардаг юм. Чиний тоглохыг хүссэн хөл бөмбөг ямархуу юм?

Исаги: Миний зэвсэг нөхцөл байдлыг мэдрэх болон шулуун цохилт болохоор... тэр дээрээ бөмбөггүй тоглолт хослуулж тоглож байгаа.

Баро: Аан. Тэгээд л тэгж талбайг захирдаг байх нь ээ? Хурдхан хэлээч.

Исаги: Өмнө нь хэлсэн юм сан. Гэхдээ ялахын төлөө ч гэлээ би хэтрүүлчихсэн байсан.

Баро: Айн? Жул гэж хэлснийг чинь буцаалгасан ч. Бусад дээр нь чиний зөв.

Исаги: Юу?

Баро: Би дутмаг байсан. Тэгээд л болоо. Өвдөлтийг мэдэрчхээд өөрчлөгдөхөөргүй тэнэг биш шүү.

Баро: Нэг өдөр үхээд амилсан би хүчтэй шүү.

Исаги: Энэ юу вэ? Догь юм аа.

Баро: Хөөе хурдхан хэлээч. Чи энэ багт ямар хөл бөмбөг тогломоор байгаа юм?

Исаги: Баярлалаа, Баро.

Баро: Айн?

Исаги: Одоогийн чи надад таалагдчихлаа!

Баро: Би чамд дургүй. Миний чамаас сурах гэсэн зүйл авьяасыг чинь залгиж бүр мөсөн няцлахын төлөө. Эсрэг дүрдээ талархаад байвал гол дүр удахгүй солигдох байх шүү.

Исаги: Үзээд алд! Өөрийнхөө бүгдийг хэлье! Тэгээд чамайг маш хурдтай хувьсахад хүргэе!

Баро: Гэнэн байна. Би түүнээс чинь 3 дахин хурдан хувьсана. Миний залгих хүнд ганц чи биш тэд ч бас орно!

Чигири: Энэ минийх билүү?

Наги: Мэдэхгүй.

Чигири: Юу үзэж байгаа юм?

Наги: Супер тоглолтын бичлэг. Бөмбөг удирдах талаар сурах гэсэн юм. Энэ хүн үнэхээр догь биш гэж үү? Дуураймаар санагдаж байна.

Чигири: Хөөе чи? Наадах чинь Ноел Ноа байна.

Наги: Хэн юм?

Чигири: Одоо бол дэлхийн шилдэг довтлогч.

Наги: Өө, тэгээд л. Энэ ах хүү үнэхээр сайн юм.

Чигири: Нээрэн үү? Үнэхээр хөл бөмбөгийн талаар огт мэдэхгүй байх нь ээ? Тийм байж тэгж сайн тоглож байдаг булхайтай гэдэг нь.

Наги: Баярлалаа. Гэснээс чи хөлөө бэртээж байсан юм уу? Арчилгаа хийнэ гэж байсан.

Чигири: Тийм дээ. Цагтай тэсрэх бөмбөгнөөс гадна хамтрагч минь юм даа. Миний баруун хөл.

Наги: Хөөх. Өвдөж байна уу?

Чигири: Одоо бол зүгээр ээ. Дахиад сэдэрвэл балрах ч гэлээ. Харамсахгүй байна. Тэр шийдвэрээрээ би өдөр бүрийг өнгөрөөж байгаа.

Наги: Хөөх, догь юм.

Чигири: Дэлхийн шилдэг болохоосоо өмнө ялах ёстой хүмүүс маш их байна. Гэснээс Наги, бөмбөг удирдах тал дээр бол илүү гайхалтай хүн байгаа шүү.

Наги: Нээрэн үү? Хэлээд өгөөч.

Исаги: Бидэнд цаашид хэр их потенциал байгаа бол? Дахин төрсөн Баро, Наги, Чигири, би гээд ямар хөл бөмбөг тоглож чадах бол? Хурдан тэдэнтэй тогломоор байна!

Баро: Жаахан цэвэрлэсэн... Юу?! Түрүүнийхээс илүү заваарчхаж!

Чигири: Хөөх, гутал ч тогтоочихлоо.

Баро: Та хоёр юу хийгээд байгаа юм?

Наги: Бичлэг үзэж байтал хийж үзмээр санагдсан юм.

Чигири: Наги Сэйширогийн юуг ч тогтоох шалгалт.

Баро: Хөөе, наадах чинь минийх байна!

Наги: Чи ч бас турших уу?

Исаги: Хүлээж бай, Рин, Бачира.

Чигири: Хийхгүй байх.

Исаги: Одоо энэ мөчид баярлаад урагшлах л хэрэгтэй. Бид ялна!

Бачира: Урагшаа. Дахиад нэг! Сайн юм аа, Рин-чан. Эцэст нь нухацтай үзээд эхэлсэн үү?

Рин: Амаа хамхи, сул байна бөөрөнхий үст ээ.

Бачира: Гэхдээ надтай тоглох хөгжилтэй байгаа биз дээ?

Рин: Мэдрэмждээ найдсан залалт чинь үүрд надад нөлөөлөхгүй.

Бачира: Тэрийг оролдож үзэхгүй бол мэдэхгүй шдээ.

Рин: Мэднэ ээ, чиний залалт хөгжилдөж байгаа юм шиг харагдах ч... ганцаараа тэмцэхээс айж байна. Хэн нэгнийг хайсан хөл бөмбөг байна. Наад сул Эго чинь миний сэтгэлийг хөөргөж чадахгүй.

Юү: Бачира Мэгүрү хөл бөмбөгд дуртай байсан. Унтаж, сэрэхдээ, өглөөнөөс орой хүртэл, үргэлж бөмбөг цохиж амьдарч ирсэн. Тэр дундаа залалтад дуртай. Хааяа мэдрэх...

Бачира: Энэ болох байх.

Юү: ...бөмбөгийг өөртэйгөө нэгдэж байгаа юм шиг мэдрэмж гайхалтай байсан. Үүнээс илүү хөгжилтэй зүйл энэ ертөнцөд байхгүй гэж Мэгүрү итгэдэг байсан.

Бачира: Бүүм!

Хүү A: Уйтгартай юм.

Хүү B: Харьж видео тоглоом тоглоё.

Бачира: Юу? Яагаад? Та нар ч бас бөмбөгтэй нэгдэхэд болох байтал. 'Тэгвэл гайхалтай тоглолт гаргаж чадна! Хөл бөмбөгөөс илүү хөгжилтэй зүйл гэж байхгүй шдээ!

Хүү A: Чи аймаар юм.

Хүү C: Охин шиг үстэй.

Хүү B: Явъя. Энэ гажигтай.

Бачира: Би гажигтай биш!

Хүү B: Айн? Заваан юм.

Бачира: Би гажиг биш!

Хүү B: Амаа хамхи!

Юү: Мэгүрү гажиг биш ээ.

Бачира: Тийм биз дээ, ээж ээ? Тэдний буруу байгаа.

Юү: Яг ч тийм биш ээ. Чамд мэдрэгддэг зүйл тэдэнд мэдрэгддэггүй төдий.

Бачира: Тэгвэл яах хэрэгтэй вэ? Би тэдэнтэй хамт хөл бөмбөг тогломоор байна. Видео тоглоом тоглосноос хамаагүй хөгжилтэй.

Юү: Сайн юм, Мэгүрү. Өөрийн чинь итгэхийг хүссэн зүйл байх нь гайхалтай зүйл шүү. Түүндээ итгэж амьдрахад болно. Том болоод ирэхээр бүгд итгэмээр байгаа ч итгэж чадахаа больдог. Тэгээд сонсоогүй дүр эсгэж байхад, өөрийн чинь хоолой үнэхээр сонсогдохоо больдог. Мэгүрүгийн итгэхийг хүсэж байгаа нь тэр хэмжээний чухал зүйл. Тэр бол чиний сэтгэлд байх мангасын хоолой. Ээж нь ч бас тэр хоолойд итгэсээр ирсэн.

Бачира: Өөрийнхөө хөгжилтэй байдалд итгээд хөл бөмбөг тоглож болно гэж үү? Урагшаа?

Юү: Тэгээд Мэгүрү... мангастай хамт хөл бөмбөг тоглож эхэлсэн.

Дасгалжуулагч A: Нэг багийн эрч хүчээр! Бүгд нэг ялалтын төлөө урагшилна!

Тоглогч A: Тийм ээ!

Бачира: Хөх тэнгэр үзэсгэлэнтэй юм аа.

Тоглогч B: Нэг баг! Дамжуул, Бачира!

Бачира: Тэгвэл хөгжилтэй биш. Дамжуулмаар байгаа минь 3 алхмын цаана. Мангас бол илүү супер онцгой байж чадна!

Тоглогч B: Өндөр юм! Хүрэхгүй шдээ!

Дасгалжуулагч A: Бачира! Сая хөл рүү нь дамжуулж болох байсан!

Бачира: За. Нар улаан биш цагаан өнгөтэй.

Юү: "Өөрийнх нь мэдрэх хөгжилтэй байдлыг адилхан мэдрэх хүн гарцаагүй байгаа."

Сэтгүүлч: Гоол! Ноел Ноа!

Юү: "Учир нь дэлгэцийн цаана байх довтлогчид мангас шиг тоглодог." "Хэзээ нэг өдөр ийм хөл бөмбөг тоглож үзмээр байна."

Бичиг: Ахлах сургуулийн улсын аварга шалгаруулах Чиба бүсийн эцсийн шат

Юү: "Хэзээ нэг өдөр энэ хөгжилтэй байдлыг сэтгэлээсээ ойлголцох хүнтэй уулзмаар байна."

Намиказэ № 9: Бачира!

Бачира: Удаан юм. Ийм байвал мангасыг ялахгүй.

Намиказэ № 9: Юу хийгээд байгаа юм? Бөмбөгийг өөртөө удаан байлгаад байна!

Намиказэ № 10: Хувиа хичээхээ боль!

Юү: Нэг л мэдэхэд бусад нь хараагүй дүр эсгэж сонсохоо больсон. Мангасын хоолойд хэзээ нэг өдөр бүгд итгэхээ больдог. Хөл бөмбөгийн хөгжилтэй байдалд Мэгүрү итгэсээр байсан. Гэхдээ... Үнэндээ, заримдаа айж эхэлсэн.

Намиказэ Дасгалжуулагч: Утгагүй тоглолтоо больчихвол мэргэжлийн болох байтал.

Намиказэ № 9: Тийшээ дамжуулж болох байсан!

Намиказэ № 10: Бидэнд илүү анхаараач!

Юү: Хэрвээ энэ маягаараа хэн ч ойлгохгүй бол? Хэрвээ энэ маягаараа ганцаараа хөл бөмбөг тоглосоор байвал?

Бачира: Би гажиг гэж үү?

Юү: Тэгж бодохоор Мэгүрү үхмээр санагдам ганцаарддаг байсан. Тавтай морил, Мэгүрү. Яасан бэ?

Бачира: Зүгээр ээ, жаахан ядарчихлаа.

Юү: Чамд захиа ирсэн.

Бачира: Айн?

Бичиг: Бачира Мэгүрү-сама

Бичиг: Та хөгжүүлэгч тоглогчоор сонгогдлоо

Юү: Чадсан байна! Яваад ир! Хөгжилтэй болоод эхэлсэн үү?

Бачира: Тийм! Айн? Ноел Ноа?! Роналдо! Месси! Зико?! Хөөе, Зико, дамжуулаарай! Хөөе! Дамжуулаач, Зико!

Эго: Бөмбөгд оногдсон нь чоно болно. Цаг дуусах мөчид чоно байгаа нь эндээс зайлна. Бас гараа ашиглах хориотой.

Райчи: Юу? Энэ чинь хөл бөмбөг биш байна.

Игараши: Тэр унтаж байна, минийх! Хөөе, алдаа хийчихлээ. Энэ чинь тоглолт байсан бол шууд улаан хуудас.

Бачира: Зөвхөн гараа ашиглах л хориотой биз дээ? Өглөөний мэнд.

Күнигами: Хөөе, би бохир тоглолтод дургүй шүү. Шударга тогло.

Бачира: Ноён шударга юм уу?

Юү: Блү Локт олон төрлийн хөл бөмбөг тоглодог хүмүүс бий, Мангастай зэрэгцэж чадах хүн байгаа.

Күнигами: Чи муу! Хөөе буугаач!

Бачира: Боломж чинь шүү.

Юү: Чин сэтгэлээсээ хөл бөмбөг тоглох энэ газар түүний хувьд диваажин байсан.

Бачира: Ёооё.

Игараши: Хурдан холдооч! Баларлаа, хүлээ. Завсарлага.

Кира: Исаги-күн, оно! Оройтохоос нь өмнө!

Юү: Гэхдээ хэрвээ эдэн дунд мангастай дүйцэх хүн байхгүй бол яах вэ? Өөрийг нь ойлгох хүн байхгүй бол...

Исаги: Тийм биш. Энэ маягаараа байвал өдийг хүртэлхээсээ өөрчлөгдөхгүй. Би энд амьдралаа өөрчлөх гэж ирсэн. Дэлхийн шилдэг болох гэж ирсэн.

Бачира: Чи таалагдлаа.

Юү: Тэр мөчид дахиад үхэх шахам ганцаардмал тэр өдрүүд рүү буцна.

Бачира: Тийм дээ, бяцлах бол... ...хамгийн хүчтэй нь шдээ. Үгүй ээ. Дахиад ганцаараа баймааргүй байна. Тиймээс жаахан аймаар ч гэсэн... байхгүй бол үнэхээр гуниглах хэдий ч. Ойлголоо, тэнд байх нь. Миний үргэлж хүлээсээр байсан, үргэлж харахыг хүсэж ирсэн жинхэнэ мангас... Найз минь тэнд бий. Тэнд байна.

Исаги: Хамгийн хүчтэйг нь...

Бачира: Бүүм!

Юү: Мэгүрүд ийн хэлсэн санагдсан гэсэн: "Түүн рүү дамжуул." "Тэр бол мангас." Тиймээс Мэгүрү, Исаги Ёойчид итгэж байгаа.

Бачира: Тэр өдрөөс хойш үргэлж миний хөл бөмбөгийг хамгийн их ойлгож байгаа нь адилхан хөгжилтэй байхыг мэдэрч байгаа нь Исаги гэж итгэсээр ирсэн. Мэдээж тэр минь одоо ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ...

Рин: Чиний залалт хөгжилдөж байгаа юм шиг харагдаад... ганцаараа тэмцэхээс айж байна. Хэн нэгнийг хайсан хөл бөмбөг байна.

Бачира: Хөөе, Рин-чан. Яаж намайг хүн хайж байгааг мэдсэн юм?

Рин: Айн?

Бачира: Тэгж хэлсэн хүн чи анхных нь. Миний доторх мангасыг анзаарсан хүн... Би сэтгэл дотроо мангас тэжээдэг.

Рин: Айн? Юу гэсэн үг юм?

Бачира: Өөрийнхөө тоглохыг хүссэн хөл бөмбөгийн төсөөлөл маягийн зүйл. Би жинхэнэ мангасыг олох гэж Блү Локт ирсэн.

Рин: Хэнд хамаатай юм? Ийм хүүхдийн юманд захирагдаад байхаар, чиний тоглолт хулчгар бас сул байгаа юм. Тэр мангастайгаа насан туршдаа хөл бөмбөг тоглоорой. Тэр хооронд чинь би дэлхийн шилдэг болно.

Бачира: Магадгүй тэр миний ойлгож чадахгүй мангас байх. Исагигаас тэс өөр.

Исаги: Ёо, Бачира хайж байлаа.

Бачира: Исаги...

Исаги: Амласан ёсоороо буцааж авах гэж ирлэ.

Юү: Тэгээд Мэгүрү шалгаж үзэхийн төлөө тоглоно...

Исаги: Тоглоцгооё, Рин.

Юү: ...Исаги Ёойчи болон Итоши Рин, өөрийнх нь сэтгэлийг илүү хөгжөөж чадах мангас хэн нь бол.

Имамүра: Блү Локийн нэмэлт цаг! Тэгвэл бид гурав л урагшлах хэрэгтэй бололтой.

Бичиг: Хамгийн сүүлд үлдсэн баг

Иемон: Тийм дээ.

Бичиг: Иемон Окүхито

Иемон: Күон урвасан гэх цуурхал гарснаас болж хэн ч хамтрахгүй байгаа биз дээ?

Күон: Тийм ээ, уучлаарай.

Бичиг: Күон Ватарү

Күон: Та нар ч бас намайг орхиод явсан ч болно.

Имамүра: Үгүй ээ, хамаагүй ээ.

Бичиг: Имамүра Юүдай

Имамүра: Иемон бид хоёр оройтож давсан юм чинь. Энэ маягаараа хэнтэй ч хамтрахгүй хасагдаж байснаас, мэддэг хүнтэйгээ хамтраад цаашаа явсан нь дээр байх. Гэхдээ дахиад урвавал жинхэнээсээ цаазална шүү!

Бичиг: 4-р шатанд орохоор боллоо

Бичиг: Күон + Имамүра + Иемон нэг баг болов

Күон: Хэрвээ тийм зүйл болбол үнэхээр алаад өгөөрэй. Үнэн шүү.

Иемон: Аа, эцэст нь. Эцэст нь хаалгачаас өөр байрлалд тоглож чадах нь! Одоо бодоход энд ирснээсээ хойш нэг ч удаа тоглолтын үеэр довтлогч шиг зүйл хийгээгүй. Аа, удаан байлаа шүү. Гэхдээ тэр зовлонт өдрүүд дууслаа. Эцэст нь би довтлогчийн хувьд урагшлах нь...

Имамүра: Иемон дахиад хаалгач биз дээ?

Иемон: Үгүй... үгүй... хүсэхгүй.

Имамүра: Тоглосон юм аа!

Күон: Уучил, уучил. Уйлах хэрэггүй шдээ. Түргэн дуудаарай!

Бичиг: Иемон ухаан алдсанаас болж тэд хоцорч эхлэх болов.

Back to episodes Go home