Баро: Яаж? Яагаад би нэг ч гоол хийж чадалгүй энд сөхөрч байгаа юм? Би талбайн хаан байх ёстой. Би үргэлж талбайн гол дүр байсан.
Хүү A: Гайхалтай юм аа, Баро-күн.
Баро: Надад авьяас байгаа.
Хүү B: Баро манай баг байгаад баяртай байна!
Баро: Надаас бусад хүмүүс туслах дүрүүд. Та нар миний гоолын төлөө л хөдөл.
Хүү A: Надад даатгачих!
Хүү B: Ингээд дийлдэшгүй боллоо!
Баро: Тэд туслах дүрүүд байж баярлаж байна. Юун хөгжилтэй болоод хөл бөмбөг тоглож байгаа юм бол? Би хаан. Би бусдыг ойлгоход бууж өгөөд өөрийнхөө хөл бөмбөгийн замналыг хөөнө гэж шийдсэн. Тэгээд нэг өдөл мэдсэн, би хөл бөмбөгд дуртай болсон минь хаан шиг аашлахыг хүссэндээ биш. Мэдээж бөмбөг цохих дуртай болохоор ч биш. Зүгээр л өөртэй минь адилхан хөл бөмбөгд амьдралаа зориулж ирсэн хүмүүсийг өөрийнхөө гоолоор гол дүрийнх нь суудлаас татан буулгана. Энэ баяслын төлөө хөл бөмбөг тоглох болсон. Би хэнээс ч илүү мэднэ... тэр мэдрэмжийг захирангуй нэгэн л мэдэрдэг, цор ганц баясал гэдгийг.
Наги: Дахиад нэг гоол алдвал хожигдоно шүү, Исаги. Өөрсдийнхөө бөмбөгөөр гоол хийе.
Исаги: За, одоо гүйцээд—
Баро: Урагшаа!
Күнигами: Нээрэн үү?!
Чигири: Шулуун уу?
Баро: Новш гэж!
Рэо: Күнигами, сул бөмбөг!
Күнигами: За! Урагшаа Рэо! Шууд сөрөг довтол—
Наги: Оролдоод үз Күнигами булчин-күн.
Күнигами: Энэ үнэхээр хурдан юм!
Рэо: Энд Күнигами! Гоолын өмнө алдвал баларна!
Күнигами: Сайн байлаа, Рэо найдлаа шүү!
Рэо: Юу? Тэр миний хөдөлгөөнийг уншсан уу? Үүнээс илүү... чиний хүссэнээр болгохгүй шүү!
Наги: Сул бөмбөг.
Баро: Эцэст нь боломж гарлаа. Намайг гол дүр болгох том боломж. Миний цохилтын зай нээлттэй байна. Хүрээд хоёр, гурван метр урагшилчихвал, баттай байрлалаас гоол хийж чадна!
Чигири: Нэг алхам дутчихлаа, хаан гуай. Би илүү хурдан.
Баро: Новш. Бөмбөгийг тогтоох гэвэл түүнд гүйцэгдэнэ! Новш, новш, новш. Яах вэ? Цохих уу? Миний цохих зайнаас гадна байна уу? Новш гэж! Миний бүс тэнд байгаа байтал! Дахиад нэг алхам... дутчихлаа.
Исаги: Надад өг. Сайн дамжууллаа, жул аа. Чи миний гоолын төлөө хөдөл.
Баро: Энэ юу вэ? Зүрх бяцарч байгаа юм шиг цөхрөл? Энэ ялагдал гэж үү? Тэрийг би өөрийн хүслээр дамжуулаагүй. Хүчээр дамжуулахад хүргэсэн. Тэр мөчид, би Исаги Ёойчид ялагдсан. Миний өмнө зогсохоо боль. Ална шүү. Чамд авьяас алга. Би хааны хувьд өөрийн гараар бяцлаад өгөх үү? Унтаж бай, энгийн иргэн гуай. Өөрийнхөө юу хийхийг би шийднэ. Бусдын төлөө тоглож байснаас үхсэн нь дээр. Миний гоолын төлөө хөдөл. Эндхийн гол дүр бол тэр, хөл бөмбөг миний төлөөх спорт биш байж. Би хаан биш байж.
Чигири: Одоогийн Исаги аюултай байна.
Күнигами: Одоо сүүлчийн боломж.
Рэо: Яасан ч Исагид бөмбөг өгч болохгүй шүү.
Чигири: Тийм дээ. Зогсоож чадахаар санагдахгүй байна.
Рэо: Сүүлийн боломжид манай тал бөмбөгтэй эхэлнэ. Заавал гоол хийж ялна. Бөмбөгөө алдвал хожигдсон гэж бод.
Чигири: Тийм бол миний хурдыг ашигла. Одоо хамгийн ихээр гоол хийх боломжтой нь миний зам.
Күнигами: За, үндсэн төлөвлөгөө болгож урагшилъя.
Рэо: Сүүлийн нэг дайралтад найдах бол тэр нь шилдэг сонголт байх. Заавал ялна.
Чигири: За.
Күнигами: Түүнээс өөр зүйл хэрэггүй.
Исаги: Тэдний баг бөмбөгтэй эхэлнэ. Эхлээд бөмбөгийг булаах хэрэгтэй.
Наги: За. Гэхдээ Чигири л асуудал байна. Хэчнээн маналаа ч хурдаа авчихвал гүйцэгдэхгүй. Түрүүний бөмбөг удирдлага бүтэлгүйтвэл хурд нь буурахгүй. Адилхан хурдтай гүйсэн ч эцэстээ ялагдана.
Исаги: Тийм бол... тэгэхээс нь өмнө зогсоох хэрэгтэй.
Наги: Төлөвлөгөө байгаа юм уу?
Исаги: Тийм ээ, би Рэог—
Наги: Түр хүлээ. Түүнтэй хуваалцахгүй юм уу? Гурвуулаа байвал хамгаалахад амар. Дахиад нэг гоол алдвал дуусна.
Исаги: Унасан хаанд юу ч хэлээд нэмэргүй. Сүүлчийн тоглолтын шийдвэрийг чи бид хоёр гаргана.
Наги: Мэдлээ.
Рэо: Түрүүнийхээс илүү Чигири руу дамжуулах замыг хүчтэй хамгаалж байна уу даа? Күнигами руу дамжуулах зам бараг л хамгаалалтгүй гэж үү? Тийшээ хүссэнээр дамжуул гэж байх шив. Новш гэж. Чигиригийн хурдыг ашигламаар байхад, ингэхээр сул талтай л дамжуулалт хийж чадах нь. Бас Наги, Чигириг сайн хамгаалж байна. Бидний довтолгоо бүрэн уншуулчхаж. Күнигами!
Күнигами: Басаж байх шив? Гэхдээ яах вэ? Ямар ч хамаагүй дамжуулалт хэт эрсдэлтэй. Өөрийнхөө хүчээр Барог давах гээд үзэх үү? Үгүй ээ, хэт их эрсдэлтэй. Рэо, аваарай!
Рэо: Бүтэхгүй нь, Күнигами бид хоёр довтолсон болохгүй. Ер нь би юу л бодоод байна даа? Түүнийг ялна биз дээ?! Чигири руу дамжуулах замыг... би хүчээр нээнэ! Болоогүй байна. Татсаар бай. Бултахгүй байсан ч болно. Замыг нь нээхэд л болно. Ганц хором байхад болно! Харлаа! Гүй!
Чигири: За!
Рэо: Би яллаа, Исаги Ёойчи!
Чигири: Үлдсэнийг нь надад даатга! Энэ... Хаачих нь вэ?
Рэо: Миний дамжуулалт руу явж байна, арай... Чигириг хурдаараа гүйцэхгүй гэж шийдээд шууд миний дамжуулалтыг таслах гэж ирлээ гэж үү?
Исаги: Сайхан дамжууллаа, Рэо. Бид үүнийг л хүлээж байлаа.
Рэо: Айн? Худлаа байлгүй дээ. Энэ нөхцөл байдал бүгд түүний төлөвлөгөө гэж үү? Хүрч чадахгүй бол, Чигири аваад тоглоом дуусна.
Исаги: Хүр.
Рэо: Тэд сүүлийн мөчид маш ноцтой мөрий тавьж.
Наги: Ойрхон байлаа, арай гэж авлаа.
Рэо: Сул бөмбөг!
Исаги: Урагшаа, жул аа.
Күнигами: Хүрээд ир, хаан гуай!
Баро: Ялагдал гэдгийг хүлээн зөвшөөрвөл, талбай ийм ихээр түүний гоолын төлөө гялалзаж байгааг мэддэг байх нь. Тийм байсан ч хяслантай санагдахгүй байгаа нь. Би гол дүр биш болсон болохоор байх.
Наги: Ийшээ! Би ч бас байна!
Баро: Энэ...
Чигири: Хүлээ, хөөш! Дураар чинь дургиулахгүй шүү, гоц авьяастан гуай!
Наги: Хүрээд ирэв үү, гайтай авхай?
Баро: Анх удаа л ийм зүйл мэдэрч байна. Тэд надад хаалга хүрэх замыг харуулж байна. Туслах дүрийн хувьд одоо дамжуулбал ялна. Гоолын хэсэг болж чадна. Одоогийн надад та хоёр хэт хурц байна. Новш гэж, тийм зүйл байж. Өдийг хүртэл надад дамжуулж ирсэн туслах дүрүүд ч... ингэж мэдэрдэг байж. энэ ялагдсан мэдрэмж илт давамгай довтлогчид... гоолыг даатгаснаар аврагдана! Миний дамжуулалтаар ялна. Үүнийг баг гэдэг байх нь. Энэ тэдэнтэй үүсэх химийн урвал гэгч нь байх нь. Энэ бол ялагдсан туслах дүрийн оршин тогтнох шалтгаан. Юу вэ? Энэ юу вэ? Надаас юу зүүгдээд байна аа? Энэ дамжуулалтын цаана байх миний ирээдүй юу? Ойлголоо. Тэдэнд гоол даатгана гэдэг... ялагдал дотор байгаа намайг баттай аварна. Гэхдээ тэр бол мөрөөдөлдөө бууж өгсөн хүн өдийг хүртэлх амьдралаа үгүйсгэхгүй байхын төлөөх зүйл. Тийм ээ, ялагдагчийн шалтаг. Би ийм ирээдүйд... амьдрахыг... хүсээгүй!
Күнигами: Цавчилттай хууралт уу! Бас тойруу өнцөгт залалт уу?!
Баро: Миний харах ёстой зам...
Исаги: Баро!
Наги: Тийм зүйл чаддаг байжээ.
Рэо: Муу шүү. Одоо Исаги руу дамжуулбал дуусна. Хаашаа вэ? Шууд намайг залалтаараа хуурах гэж ирэх үү? Үгүй ээ, энэ хөдөлгөөн дамжуулалт байна! Юу? Дараалаад цавчсан уу Тэр Исагиг өгөөш болгож ашигласан уу? Өөрийнхөө хурдыг алдахгүй давтах аянгат залалт! Тэр нээрэн үү? Энэ мөчид хувьслаа гэж үү?!
Күнигами: Урагшаа Чигири, Баро одоо дамжуулахгүй!
Баро: Харж байна! Мэдэрч байна! Ялагдлыг мэдэрсэн болохоор л харах ёстой зүйл минь... гол дүрд даатгах баттай зам биш, миний гоолын төлөө л орших... энэ сүүдрийн замнал!
Чигири: Исагиг ашиглаад дараагийн хөдөлгөөнөө нуучихсан уу?
Баро: Чиний бүтээсэн гэрэлд автагдаад... энэ удаад би чамайг залгих болно!
Чигири: Тэд хоорондоо үзэлцээд эхэллээ!
Исаги: Энэ Барогийн сэргэлт. Залгиад урагшилж байна... Бидний химийн урвал!
Наги: Хөөх, бүгдийг нь нэвтлэх гээ юу?
Баро: Туслах дүр хэвээрээ дуусахгүй шүү. Холд! Та нар гол дүр бол би тэр гэрлийг чинь залгих эсрэг дүр болоод өгье!
Исаги: Гайхалтай.
Наги: Буцаад тавтай морил, хаан.
Баро: Энэ сүүдрийн замнал миний шинэ хаанчлал. Хаан нь... би байна!
Бичиг: 18-р анги Гол дүрийн байр суурь
Анри: Оноо: 4-5. Блү Лок 2-р шалгаруулалт 3 эсрэг 3 өрсөлдөөнд тулаан.
Исаги: Баро!
Анри: Ялагч цагаан баг. Исаги Ёойчи.
Наги: Алгаа цохихоос татгалзчихлаа.
Анри: Наги Сэйширо. Баро Шооэй.
Баро: Эхлээд... Буцааж ав. Би жул байна уу?
Исаги: Уучлаарай. Миний буруу байж. Чи үнэхээр гайхалтай юм!
Баро: Чамтай байхаар сонин болчих юм.
Наги: Сайхан цохилоо. Ялчихлаа! Бид ялсан.
Исаги: Хөөе, Наги, чи.
Баро: Новш оо, холдооч.
Наги: Цавчилттай залалт гайхалтай байлаа шүү. Тэгж чаддаг байсан юм бол эртхэн хэлээч?
Баро: Амаа хамхи. Дөнгөж бодож олсон юм.
Исаги: Яаж? Өөрийнхөө тухай хэлж өгөөч.
Баро: Би өдийг хүртэл энэ талбар зөвхөн миний төлөө оршдог гэж бодож ирсэн. Миний эсрэг бусад нь гэж боддог байсан. Гэхдээ та хоёр төрснөөс минь хойш анх удаа надаас талбарын гол дүрийн байр суурийг булаасан. Тиймээс Блү Локт үлдэхийн төлөө, эсрэг дүр болж талбайг захирах арга олсон. Тэгээд л болоо.
Наги: Яахав тэд ч солиотой хүчтэй байсан. Энгийн өрсөлдөгч байсан бол тэгж мэдрэхгүй байх байсан.
Баро: Тийм л байх.
Исаги: Тэгээд тэр цавчилттай залалт гэх чиний шинэ зэвсэг бий болсон юм уу? Тийм ээ. Чи үнэхээр гайхалтай юм.
Баро: Хамаагүй. Эсрэг дүр байсан ч хамаагүй талбайн хаан хэвээрээ дэлхийн шилдэг довтлогч болох нь миний мөрөөдөл. Чамд дахиж ялагдахгүй шүү, Исаги.
Наги: Сая Исагиг анх удаа нэрээр нь дуудав уу даа.
Исаги: Айн? Өө.
Баро: Тийм юмыг байнга санаад байдаггүй. Төвөгтэй юм аа, залхуугийн туйл аа.
Наги: Залхуугийн туйл биш Наги гэдэг. Намайг ч бас нэрээр минь дууд.
Баро: Гайтай юм, лайтай.
Наги: Хөөш, бүдүүлэг амьтан минь.
Исаги: Наги. Сайхан тоглолт байлаа.
Наги: Тийм.
Бичиг: Исаги, Наги, Баро ялагч
Анри: Гайхалтай. Цавчилттай залалтаар гурван хүнийг ардаа орхиж, тэгээд баруун булангаас таамаглах боломжгүй цохилт Тэр чадварыг нь харахад л улсын шилдэгт орох чадвар байна. Баро Шооэй-күн.
Бичиг: Японы хөл бөмбөгийн хороо, БЛ хариуцагч
Анри: Түүний сэргэлтийг ч тооцоолсон байсан уу, Эго-сан?
Эго: Огт үгүй, тэр бол түүний авьяас.
Бичиг: Блү Лок төслийн гол хариуцагч
Анри: Айн?
Эго: Сонс, Анри-чан. Ялагдал бол өрсөлдөөнт ертөнцөд заавал бий болдог үзэгдэл. Дэлхийн шилдэг довтлогч байсан ч ганцаараа тоглолтод ялах боломжгүй. Чухал зүйл нь ялагдлаас юу сурах вэ гэдэг л байна. Ялагдсан нэгэн тэр талбарт үгүйсгэгдэнэ. Тэмцэгч нэгний хувьд түүнээс илүү цөхрөл байхгүй. Тийм байтал олон энгийн иргэд энэ цөхрөлийг зөвөөр тархиндаа сийлдэггүй. Тэр нь л чухал. Өөрийгөө авьяасгүй, хүчгүй гэдгээ мэдэрч, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс айдаг болохоор өөрийн мэдэлгүй шалтаг тоочиж эхэлнэ. Тэр нь гайхалтай гэгч нь өөрийн мэдэлгүй болдог.
Тоглогч B: Үгүй ээ, дөнгөж эхэлж байна.
Тоглогч C: Тийм ээ! Амьдралд тоглоом дуусна гэж байхгүй!
Эго: Өдийг хүртэлх хичээл зүтгэлээ дэмий үрэхгүй байхын төлөө, бууж өгөхгүй байх нь зөв хариулт гэж өөртөө итгүүлнэ. Тэрийг би мөрөөдлийн сэргээш гэж хэлдэг. Биелүүлэхийн төлөө байсан мөрөөдөл нь нэг л мэдэхэд араас нь хөөдөг зүйл болж өөрчлөгдөнө. Тэгж өөрийгөө хуурсаар мөрөөдлийн сүнс болсон хог шаарт би огт сонирхол байхгүй. Мөрөөдөл биелэхийн төлөө л оршихгүй бол утгагүй. Тиймээс ялагдал мөрөөдлийн салаа зам. Хэрэгтэй зүйл нь энэ мөчид өөрийнхөө хүчгүйг мэдрэх сэтгэлийн хат. Цөхрөх авьяас. Мөрөөдсөөр ирсэн замнал нь бууж өгөхөөс өөрөөр харж чадахаа байсан замнал. Тэр нь шинэ өөрийнх нь бололцоо болно. Цөхөрсөн ч тэмцдэг хүнд мөрөөдлөө биелүүлэх хүч оршдог. За ялагдагчдаа. Одоо та нарын салаа зам.
Чигири: Ойрхон байлаа. Тэр дамжуулалтыг авсан бол би гоол хийгээд ялах байсан!
Күнигами: Би хангалттай байсангүй. Бүх хүчээ гаргасан тэдний өөдөөс юу ч хийж чадсангүй. Энэ л бодит байдал.
Рэо: Ялагдчихлаа. Би юуны төлөө...
Наги: Тэгээд яах юм Исаги?
Баро: Тийм дээ. Сонгоцгооё.
Исаги: За. Ринийг ялахын төлөө... Бачираг буцааж авахын төлөө... бидэнтэй нэгдэх хэрэгтэй нь...
Наги: Тэгэхээр... Хэнийг сонгох вэ?
Бичиг: Тэйэри Анригийн Блү Локийн тэмдэглэл!
Анри: Тэйэри Анригийн Блү Лок Тэмдэглэл! Өглөө 05:30-д сэрнэ, мэйлээ шалгана, өглөөний йог. 06:30 Эго-саныг сэрээнэ. Эго-саны өрөөг нь цэвэрлэнэ. 07:30-д өглөөний цай. 09:00 цагт бүх тоглогчийн эрүүл мэндийг шалгаж, Эго-сантай уулзалт хийнэ. 10:00 шалгаруулалтын явцыг шалгах. 10:30 тоглогч бүрийн хувийн мэдээллийг шинэчлэх. 12:30 өдрийн цай. Халуун усаа мартаж болохгүй! Дэлхийн аваргад түрүүлэхийн төлөө үдээс хойш ч хичээх хэрэгтэй! 13:30 Хөл бөмбөгийн талаар сурах. Амттаны цаг. 15:00 шалгаруулалтын явцыг шалгах. 15:30 эго-сантай уулзалт хийнэ. 18:00 хөл бөмбөгийн холбоонд илтгэл бичнэ. 19:30 тоглогч бүрийн эрүүл мэндийг шалгах. 20:30 ажил тарлаа. 21:00 оройн хоол! Ядарчихлаа. Гэснээс тэр хүн дандаа л гоймон иддэг юм байна. Бие нь зүгээр байгаа даа. Хааяа ч болов амин дэмтэй зүйл идүүлэх хэрэгтэй. Эго-сан! Оройн цагаар ногооны салат байвал ямар вэ? Бас брокклитэй салат ч гэсэн.
Эго: Хааяа ийм юм идэх дажгүй юм аа. Амттай юм.
Анри: Ингэхээр чинь ямар ч нэмэргүй шдээ, тэнэг ээ! Тэсээрэй, Анри. Ашгүй дээ. Сайхан амраарай. Бүх зүйл дэлхийн аваргад түрүүлэхийн төлөө.
Back to episodes Go home