Исаги: Гурвуулаа хамт бие биенийхээ зэвсгийг ойлгож чадварыг нь гаргаснаар, Баро болон Наги гэх гоц авьяастнуудыг давамгайлах супер гурвал болж! Тэд хүчтэй юм. Довтолгоо, хамгаалалтынх нь тэнцвэр маш сайн байна. Сул талгүй баг байна. Тийм байтал ингэж ихээр шинэ зүйл турших гээд догдолж байдаг, шинээр хүчтэй болсон өөрийгөө, энэ багийн химийн урвалыг. Урагшаа.
Наги: Хэзээд бэлэн.
Баро: Надад тушаахаа боль.
Бичиг: 17-р анги Жул
Исаги: Харахгүй орчин болон бөмбөггүй тоглолт. Энэ шинэ хэсгийг өөрийнхөө нөхцөл байдлыг унших чадвартай хослуулна. Энэ миний шинэ талбарыг харах байдал. Дайсан болон өөрийнхөө багийн бүх хүний харцад анхаар. Өдийг хүртэлхээс илүү тодорхой бас ойлгомжтойгоор хүн тус бүрийн тоглолтыг харж байна. Гоол хүрэх зам, төсөөлөл маш ихээр урсаж байна! Баро! Энд байна, Рэо. Над руу ирэх хүндийн төвийн чинь эсрэг талыг ашиглана! Мултарчихлаа. Гоол хүрэх зам харагдаад эхэллээ! Одоо, дамжуул Баро! Үгүй байлгүй дээ? Үл тоосон уу?
Күнигами: Ганцаардсан хаан... наадах чинь хэт хүчилсэн байна!
Наги: Ёстой нэг, би Чигириг аргалъя. Рэод бөмбөг өгч болохгүй шүү!
Исаги: Мэдэж байна, гэхдээ... Нэмэргүй нь. Энэ дундад зайд Күнигамийг чөлөөтэй орхивол, биднийг нэвтэлчихнэ.
Күнигами: Урагшаа. Тийм ээ!
Чигири: Сайхан цохилоо, Күнигами!
Исаги: Новш. Хүчтэй юм.
Наги: Хөөе Баро. Одоо хангалттай.
Баро: Айн?
Наги: Исаги бүрэн сул байсан. Яагаад дамжуулаагүй юм?
Баро: Амаа хамхи. Бусдын гоолын төлөө хэн дамжуулж байдаг юм?
Наги: Чи тэнэг юм уу? Ялахгүй бол утгагүй биз дээ?
Баро: Миний гоолоор л ялна. Та хоёр л надад тааруулж хөдөл.
Исаги: Больцгоо! Би дамжуулагч болох болохоор.
Наги: Тэгвэл дараад нь над руу дамжуул.
Баро: Над руу шүү.
Исаги: Энэ хоёр тохирохгүй. Энэ багийг би удирдах хэрэгтэй. Гурвуулаа, Наги, Баро хоёртой химийн урвал үүсгэх боломжтой сонголтыг тархиндаа буулгах хэрэгтэй. Өөрийнхөө харах орчныг сайжруул. Би энэ багийг... гоол руу хөтөлнө! Нээрэн үү? Баро руу дамжуулсан ч цаана нь, тэр чигээрээ үхчхэж. Одоогийн нөхцөлд Баротой химийн урвал үүсэхгүй. Тэгвэл Наги руу дамжуулбал? Гоолын төсөөлөл хязгааргүй урсаж байна! Наги хөдөлж байна, намайг дамжуулахад бэлэн байдалд байхаар. Түүний бөмбөггүй тоглолтыг мэдрэх түвшинд хүртэл би хувьсаж. Урагшаа, Наги. Энд биз дээ?
Чигири: Хурдан дамжуулалт. Надтай уралдах гээ юу?
Наги: Мэдэх үү? Хэчнээн хурдан гүйлээ ч... хүмүүс гэнэт... арагшаа ухарч чадахгүй.
Чигири: Юу?
Исаги: Гайхалтай! Бүх хурдаараа очсон Чигиригийн эсрэг зүг рүү хуурч, цохих зай гаргачихлаа. Миний төсөөллийг давсан тоглолт. Энэ... тэр бид хоёрын химийн урвал!
Бичиг: Наги Сэйширо - Исаги Ёойчи
Наги: Нэгийг нь буцааж авлаа.
Чигири: Тэр мангас юм уу?
Күнигами: Нээрэн үү? Тэр өмнөхөөсөө илүү гайхалтай болчихсон юм биш үү?
Наги: Сайхан дамжууллаа, Исаги. Цаашид хоёулаа тоглоод ялцгаая.
Исаги: За. Үгүй ээ. Ингээд арай гэж тэдэнтэй тэнцэнэ. Одоо Баротой үүсгэх химийн урвал. Тэр л энэ тоглолтын түлхүүр болно! Хөөе Баро, сонсооч. Энэ маягаараа байвал чамаас гоолын үнэр гарахгүй байна. Наги бид хоёрын гоолыг бодож хөдөлж эхэл. Тэгвэл бие биенийхээ тоглолтыг ойлголцох байх. Ганцаараа чадахгүй химийн урвалыг үүсгэмээр байна.
Баро: Хэд хэлүүлэх гэсэн юм, жул аа? Би өөрийнхөө гоолоор ялна. Бусдын төлөө тоглох бол үхсэн нь хамаагүй дээр.
Исаги: Гэхдээ... Над руу дамжуулбал дараагийн сонголтод хөтлөх үе байдаг биз дээ? Тэр нь чиний гоол болж магадгүй шд.
Баро: "Магадгүй" байлаа гээд хангалтгүй. Би өөрийнхөө аргаар л ялна. Түүнээс бусад бүх зүйлд татгалзана.
Исаги: Тэгэх юм бол ялагдана гэж хэлээд байна.
Баро: Надад хамаагүй. Өөрийнхөө итгэлээс буцаад ялж байснаас ялагдсан нь дээр.
Исаги: Наад бодол чинь чиний потенциалыг үгүй хийж байгааг яагаад ойлгохгүй байгаа юм?! Чи иймхэн биш. Өшөө гайхалтай хүн болно гэж бодсон болохоор л би чамтай хамтарсан! Энэ маягаараа чи энд дуусна.
Баро: Хөөе... Амаа мэдээрэй, жул аа. Миний чадвар байхад яагаад ялахгүй байгаа юм? Өөртөө хамгийн дургүй хүрч байгаа нь... би гэдэг нь ойлгомжтой. Юуны чинь химийн урвал. Юуны чинь бие биенээ дэмжсэн тоглолт. Тэр чинь чиний л тоглохыг хүссэн хөл бөмбөг. Бөөлжис хүргэчихлээ. "Миний хэлснээр хий." Тэгж л хэлж байгаа юм шиг сонсогдоод байна, жул аа. Чи бид хоёр адилхан эгойстууд. Хийхийг хүссэнээрээ л хийх амьд биет. Намайг захирч чадна гэж бодох хэрэггүй.
Наги: Одоо хангалттай юм биш үү. Баротой хутгалдахгүйгээр хоёулаа ялъя.
Исаги: За, тийм дээ. Новш гэж. Би яагаад ингэтлээ Барод анхаараад байгаа юм бэ? Энэ тоглолтод ялахын төлөө юу? Эсвэл Барогийн авьяасыг хайран гэж бодсон болохоор уу? Яавал Баротой химийн урвал үүсгэх юм?
Наги: Гэхдээ л тэр... тэгж их чадвар нь нөлөөлөхгүй байхад яаж хаан шиг аашилсаар байдаг байна аа.
Исаги: Айн?
Наги: Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол жинхэнэ харууслыг гартаа оруулахгүй байтал.
Рэо: Хөөе, Исаги Ёойчи. Би ойлгохгүй байна. Наги яагаад чам шиг нөхрийг сонгосон юм бол?
Исаги: Энэ одоо юу вэ? Яагаад ч юм ядаргаатай нөхөр юм аа. Би яаж мэддэг юм? Тэгвэл чамд гайхалтай чадвар байгаа юм уу?
Рэо: Надад чи, Чигири, Күнигами шиг онцгой зэвсэг байхгүй. Тиймээс энэ тоглолтод ялахад л төвлөрөх болно!
Исаги: Хурдан хөдлөх юм! Чигиригийн хурд, Күнигамигийн биеийн хүч байхгүй ч, энгийн хүний хүчээр түүнийг зогсоож чадахгүй нь.
Рэо: Би ялснаар Исаги Ёойчи, чамайг үгүйсгэх болно.
Күнигами: Урагшаа, Рэо.
Баро: Новш гэж.
Исаги: Баларлаа, биднийг салгачихлаа. Дайсны багийн хувьд Рэо эргэлзээгүй төв нь болж байна. Баруун талд байх Чигири, Зүүн талдаа байгаа Күнигамигийн онцгой чадварыг ашиглаж довтолгоо, хамгаалалтын тэнцвэрийг тохируулсан олон талт тоглогч. Чигири, Күнигами хоёрыг тусгай чадвартай тамирчид гэвэл Рэогийн бүхий л тал нь тэнцвэртэй. Сул талгүй энэ тоглох арга нь түүний мөн чанар.
Рэо: Чигири!
Наги: Цааш нь явуулахгүй. Хүрээд ир, улаан үст ээ.
Чигири: Хөөе, өөрийнхөө дураараа хаантай адилтгах хэрэггүй шүү.
Наги: Айн?
Чигири: Ардаа орхих нь ганц чадвар минь биш шүү!
Исаги: Төв рүү? Зогсооно! Рэогийн өмнө би—
Күнигами: Холд! Тийм ээ!
Исаги: Төгс тэнцвэртэй гурвал. Тэд аймаар хүчтэй юм! Цаашид Барод найдаад нэмэр байгаа болов уу? Тэгвэл Нагитай хоёулаа ялах арга бодож олох уу? Болохгүй, Наги бид хоёрт ялах төсөөлөл буухгүй байна. Ганц хоёр оноо аваад ялагдаад л дуусна. Бод! Эндээс оноог эргүүлж ялахад юу хэрэгтэй вэ?
Нарухаяа: Чи дасан зохицох чадвартай гоц авьяастан.
Исаги: Дасан зохицох гэж өрсөлдөгчдөө тааруулж хүчтэй болохыг хэлдэг юм байх даа? Ойлголоо. Тоглолтыг нь гаргах биш. Барог залгих хэрэгтэй юм байна! Би буруу бодож байж. Барод тохирсон тоглолт харуулбал хариултаа олно гэж бодсон. Гэхдээ...
Баро: Намайг захирч чадна гэж бодох хэрэггүй.
Исаги: Өрсөлдөгчөө өөрчлөгдөхийн хүссэн бусдыг удирдах хүсэл. Тийм зүйлийг дасан зохицох гэхгүй. Би хэн нэгэнд тохируулах гэж хөл бөмбөг тоглохгүй байгаа. Ялахын тулд энд байна.
Нарухаяа: Чи өөрчлөгдөхөөс айдаггүй болохоор тэр.
Исаги: Ялахын төлөө хүчээ ашиглах аргыг өөрчлөх болно. Барод найдах хэрэггүй. Тоглолтыг нь гаргах биш. Барогийн тоглолтыг залгиж өөрөө энэ талбайг захирах хэрэгтэй! Наги, хоёулаа ялахаар явъя.
Наги: Өө, эцэст нь тэгэхээр болов уу?
Исаги: Намайг харж бай.
Наги: Мэдлээ, эрхэм ээ.
Исаги: Онооны харьцаа 1-3. Дараагийн гоолыг бид хийх хэрэгтэй. Өдийг хүртэл нөхцөл байдлыг харсан ч тэд Нагигийн хөдөлгөөнөөс болгоомжилж байна. Рэо Наги руу дамжуулалт явуулахгүй нь төлөө надтай тэмцэж байгаа. Хэрвээ дамжуулж чадсан байлаа ч, хэзээд ч тоогоор илүүрхэж чадахаар байрлалд байгаа хамгаалалт. Күнигамигийн Барод тавих хяналт илт сул байна. Харин ч тэр зэргээр хааж чадна гэж итгэлтэй байна. Энэ тоглолтод Баро дахиж хэрэг болохгүй. Тэрийг энэ талбар дээрх бүгд мэдэж байгаа. Тэгээд Наги руу хүрэх зам түрүүнийхээс илт нарийн болж байна. Тийм бол би... Барог сонгох болно!
Чигири: Дамжуулахгүй залж байна уу?
Наги: Исаги?
Баро: Сайн байна, жул аа.
Исаги: Хөдлөөч, хаан гуай. Надаас дамжуулалт хүс!
Күнигами: Новш! Явуулахгүй шүү!
Исаги: Тийм ээ, Күнигами. Барогийн давшилтад татагдаад яв. Миний бай түүний ард байх гоц авьяастан. Үүнийг ав, Наги!
Күнигами: Нээрэн үү?
Рэо: Чадуулчихлаа. Энэ муу... Баро руу дамжуулахын төлөөх залалт гэж харуулчхаад, Нагигаас анхаарал сарниулж дамжуулах зай бий болгох төсөөлөл.
Наги: Сайн байна, Исаги.
Чигири: Хийлгэлээ юу!
Рэо: Бүү хуурт! Наги, ганц хуураад мултарна!
Наги: Новш гэж. Урхидчихлаа гэж бодсон юм сан.
Чигири: Ойрхон байлаа. Маш сайн чихэрлэг занга байлаа.
Рэо: Сайн байна, авхай! Хоёр талаас нь хавчъя!
Чигири: Зогсоогоороо байгаа чи хүчгүй.
Баро: Наашаа дамжуул! Энд байна, залхуугийн туйл аа!
Наги: Баро.
Күнигами: Явуулахгүй гээд байна!
Рэо: Сайн байна, Күнигами! Нагиг, Чигири бид хоёр зогсоох болно!
Наги: Өө. Тэнд байжээ. Бүгд миний тоглолтод төвлөрнө. Тэр мөчид миний л харж чадах орон зай... Харахгүй орчны харанхуйг нэвтлэн гарч ирэх мөчид... чи хүлээж байжээ! Харж байсан шүү.
Күнигами: Айн?
Баро: Юу?
Рэо: Нээрэн үү? Эхнээсээ бүгд...
Чигири: Исаги өөрөө хаалганы өмнө очихын төлөөх зүйл гэж үү?
Күнигами: Энэ залуу... өгөөш байж!
Исаги: Хэчнээн их хэн нэгний сэтгэлийн хаалгыг тогшлоо ч хүн бусдын сэтгэлийг өөрчилж чадахгүй. Тиймээс үргэлж өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй. Төлөвлөснөөр минь явахгүй байгаа ертөнцийг өөрчлөх арга... түүнээс өөр байхгүй. Хаалга хүртэлх гэрэл харагдахгүй байгаа бол, өөрөө тэр гэрэл нь болоход болно! Хар, Баро! Би чамд дасан зохицох болно! Чиний бий болгосон талбайн харанхуйг... би залгиж... гэрэл болгож өөрчилнө! Тийм ээ!
Баро: Тэр өөрийнхөө гоолын төлөө... намайг ашиглачихлаа!
Чигири: Тэр юу вэ.
Күнигами: Бүгдийг нь харж байсан юм уу?
Рэо: Энэ бол Исаги Ёойчи. Наги Сэйширогийн араас нь хөөх эгойст.
Наги: За хариугаа авцгаая.
Исаги: За. Бас Баро чи өдийг хүртэлхээрээ тогло. Хөлд чирэгдэх хэрэггүй шүү.
Баро: Айн?
Исаги: Бидний замд тээглэх хэрэггүй гэж байна. Жул аа.
Баро: Хэнийг "жул" гээд байгаа юм? Чамайг ална. Заавал нотлох болно. Талбарын хаан бол би!
Рэо: Түрүүнийх хүртэлх түүнээс тэс өөр байна. Түүнд юу харагдаж байгаа юм? Ойлгохгүй байгаа болохоор шууд нүүр тулах нь өндөр эрсдэлтэй. Тэрийг тэд ч мэдэж байгаа болохоор Исагигаас болгоомжилж дамжуулалт хүлээж байна. Одоо шийдвэр гаргах нь би биш.
Чигири: За. Бэлтгэсэн холбоо тоглолт. Шууд Күнигами руу!
Күнигами: За.
Баро: Дамжуулалт ирэхгүй юм бол өөрөө олж авна!
Күнигами: Их зүдэрч байх шив, хаан гуай. Биеийн хүчний тулаанаар би ялна!
Баро: Харж бай. Миний бөмбөг!
Наги: Баро дамжуул! Сөрөг довтолгоо!
Баро: Хуц! Хэнд ч өгөхгүй!
Күнигами: Хааяа иргэдийнхээ саналын сонсвол яасан юм, хаан гуай?
Рэо: Яг тийм!
Баро: Дахиад л алдчихлаа. Дахиад нэг би... Чи яагаад тэнд байгаа юм?
Күнигами: Арай.
Рэо: Баро бөмбөг булаасан мөчөөс ийм зүйл болохыг тооцоолж хөдөлсөн гэж үү?
Чигири: Исаги гайхалтай хурдаар хувьсаж байна. Ард чинь хоцрохгүй шүү! Дамжуулалт? Хэр их тайван байгаа юм бэ?
Наги: Талархлаа. За, гүйцчихлээ.
Рэо: Бидний хөдөлгөөнийг уншиж байна уу?
Күнигами: Одоо энэ талбар...
Чигири: тэдэнд захирагдаж байна! Энэ маягаараа хожигдоно. Өөрсдийн зэвсэгтээ найдлаа гээд урьдчилан уншуулаад нэмэргүй болно!
Рэо: Урагшаа, Чигири!
Чигири: Нагигийн хэлснээр миний сул тал хууралтын мөч.
Наги: Авхай, чамайг зогсоох арга хэдийн мэдсэн.
Чигири: Хэчнээн их хурдтай байсан ч бөмбөгд хүрэх мөчид хурдаа нэмнэ. Тэр мөчид замыг минь хаах түүний зорилго. Тийм бол... бүх зүйлээ тавих болно! Анхны хүрэлтээр... зогсолгүй урагш тэмүүлнэ! Урагшаа, өөрийнхөө дээд хурдаар бөмбөгийг ижил хурдаар авч гүйнэ. Удаашралгүй залалт! Зогсоох гээд үз Баро. Би чамаас өөр. Дээд хурдны ертөнц рүү татаж оруулах бол миний техник! Би, миний хурд... та нарт захирагдахгүй! Тийм ээ!
Наги: Тэр хувьсчихсан уу?
Исаги: Гайхалтай юм. Дэлхийн шилдэг болж чадлаа юу... бидний өмнө бүдэрч байгаа эгойст байж?
Гагамару: Блү Лок, Нэмэлт цаг.
Райчи: Новш.
Бичиг: Райчи Жинго
Бичиг: Өөр нэг гурван хүний баг
Райчи: Давах гэж нэлээн цаг авчихлаа. Хэнтэй хамтрах вэ?
Гагамару: Өө, Райчи.
Бичиг: Гагамару Гин
Гагамару: Хэн ч алга. Түрүүлээд явчихсан бололтой. Нарухаяа. Бас Нарухаяа.
Райчи: Тэр байсан ч түүнтэй хамтрахгүй. Ганц чи л байгаа юм уу?
Гагамару: Наги эсвэл Исагитай хамтарч үзмээр байна шүү.
Райчи: Гэснээс... түрүүнээс хойш нүдэнд тээртэй юм, Ванимагийн ах аа! Юу хүссэн юм, айн?!
Гагамару: Ойлголоо. Дүү нь орчуулж өгч байсан шд. Юу хэлэх гэснийг нь тайлбарлах гээд үзье.
Бичиг: Ванимагийн ахын нүүрний хувирлыг унших!
Бичиг: Сүши хаанаас идэх вэ?
Гагамару: Сүши хаанаас идэх вэ?
Бичиг: Самурай хаана байна?
Гагамару: Самурай хаана байна?
Райчи: Гадаад жуулчин байгаа биш дээ. Ер нь энэ урвагч хэнд ч хамаагүй. Угаасаа дахиад л гомдоллож байгаа биз.
Жүничи: Тийм биш! Хүлээ!
Гагамару/Райчи: Зүгээр л ярьчихлаа!
Жүничи: Сонс хоёр оо. Райчи Жинго! Би чиний нойтон хамуу шиг дайчин тоглолтод дуртай. Тэр хүн бүрийн чадах зүйл биш. Хэдий гаднаа ширүүн чанга ч цаанаа ажигч, тунгаан бодох чадвартай. Энэ тал дээр бол чи багийнхаа сүүдрийн эйс байсан. Бас Гагамару Гин! Чиний төсөөлөх боломжгүй тоглох арга цор ганц. Яг л гэнэт төсөөлснөөрөө юу ч бодолгүй тоглож байгаа юм шиг харагдаж байгаа ч, өөрийн тэсрэлт, биеийн хүчинд чинь тохирсон тоглолт. Тэр чинь надад таалагдсан! Харин надад та хоёртой тохирох юм шиг санагдаж байна! Тиймээс хамтрах хэрэгтэй.
Гагамару: Айн? Тийм үү?
Райчи: Хмп. Яалтай билээ.
Бичиг: Райчи + Ванима + Гагамару хамтарлаа
Back to episodes Go home