Blue Lock 16

Исаги: Хөөе залуусаа, ор булаацалдаж муудалцахаа боль. Нэг баг болсон болохоор— Болиоч! Харж байна уу? Тоос босчихлоо!

Баро: Чи муу... Өрөөг агааржуул. Бас алчуур болон тайлсан хувцсаа энэ тэнд хаяхаа боль. Нүдэнд тээртэй байна.

Исаги: За. Баро, санасныг бодвол нямбай юм аа?

Наги: Одоо хаан биш болжээ. Үйлчлэгч байна шд. Үйлчлэгч Баро төрөв.

Баро: Чамтай таарахгүй юм аа, залхуугийн туйл аа.

Наги: Айн? Наад хачин хоч чинь юу вэ? Таалагдахгүй байна.

Баро: Холд залхуугийн туйл аа.

Наги: Тэгж дуудахаа боль. Эцэг эх минь гуниглана.

Исаги: Ойлголоо. Түүнд баттай өөрийн дүрэм байдаг байх нь.

Баро: Бас 22 цагт унтах болохоор түүнээс хойш гэрэл асааж болохгүй шүү.

Исаги: Өөрийнх нь хүслээр болохгүй бол хүлээн зөвшөөрч чаддаггүй төрлийн хүн. Ингэж амьдарна гэсэн аргатай байх нь.

Наги: Залхуутай юм. Тоглоом тоглолоо.

Исаги: Гарцаагүй хамт байх нь залхуутай ч, өөрийнх нь дүрмийн үзэл тэр итгэмээргүй тоглолтын чадварыг гаргах Барогийн эгог бий болгосон байх. Барогийн талаар өшөө мэдмээр байна. Түүний гоц авьяасын талаар ойлгомоор байна Хөөе, дараад нь хамт бэлтгэл хийх үү? Ойлголцохгүй бол химийн урвал бий болохгүй.

Бичиг: 16-р анги Гурвал

Наги: Бэлтгэл хийж болох ч, үргэлж хоёулаа л хийж байна шдээ? Тэр юу хийгээд байгаа юм?

Исаги: Өдөр бүрийнх нь биеийн хүчний бэлтгэл юм гэсэн.

Наги: Хэт урт биш үү? Бас нэлээн хэцүү харагдаж байна. Хэдий хүртэл хийх гэсэн юм Баро? Хурдан энд ирээд хамт бэлтгэл хий.

Баро: Дахиад 40 минут хүлээ. Тэгвэл хамт хийж болох юм.

Наги: Тэр хамтран ажиллах гэх ойлголтоо эхийнхээ хэвлийн мартчихсан юм байх даа? 40 минут чинь нэг анги цуврал үзэх цаг байна шдээ.

Исаги: Тийм ээ, анимэ бол яг хоёр анги үзэх юм байна. Гэхдээ тэр чанд сургуулилт, няцашгүй зан нь Барогийн чадварын түлхүүр биз.

Наги: Тийм ээ, нэг талаараа өвчин юм уу даа.

Исаги: За тэгвэл... би ч бас нэгдье!

Баро: Айн? Яасан бэ, жул аа? Чиний түвшин дагаж хийж чадлаа юу.

Исаги: Оролдож үзэхгүй бол мэдэхгүй шдээ!

Наги: Айн? Энэ юу вэ? Ёстой нэг... Би ч бас нэгдье!

Исаги: Цаашид ялсаар байхын тулд... тэднийг хожихын тулд... бид гурав химийн урвал үүсгэх хэрэгтэй.

Анри: Харж байгаачлан 2-р шалгаруулалт, Хувь тоглогч өөрийн чадвараа хөгжүүлэн, өөрийгөө ойлгон, бусдыг ойлгон

Бичиг: Японы хөл бөмбөгийн холбоо БЛ төсөл хариуцагч

Анри: Тус тусдаа өөрсдөө бодон баг үүсгэн тоглож байгаа. Ингэснээр бусдаас хамаарахгүй цор ганц дийлдэшгүй довтлогч болон хөгжинө. Энэ хүрээд илтгэл минь дууслаа.

Бүрацүта: Байж болох онолууд байгаа ч, эцэстээ авьяас биз дээ?

Бичиг: Японы хөл бөмбөгийн холбоо, тусгай зөвлөх

Бүрацүта: Гоц авьяастныг зүгээр орхисон ч гоц авьяастан байдаг.

Хөл бөмбөг хорооны гишүүн A: Тийм ээ. Бид Японы төлөөлөл болсон дараагийн одыг хүсэж байна.

Хөл бөмбөг хорооны гишүүн B: Олонд танигдсан гоц авьяастай ахлах сургуулийн сурагчаа хурдан гаргаад ир.

Анри: Дөнгөж хоёр дугаар шалгаруулалт явагдаж байгаа болохоор—

Эго: Тэгтлээ од хүсээ юу? Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан зөнөгүүд юм даа. Та нар ингэж хэдэн гоц авьяастныг сүйрүүлсэн билээ?

Бичиг: Блү Лок төслийн ерөнхий төлөөлөгч

Бүрацүта: Юу гэсэн үг билээ, Эго-күн?

Эго: Та нар яарч түр зуурын гоц авьяастныг бий болгодог. Тэгээд тэнэг сонирхогч шүтэн бишрэгчид нь Японы улсын түвшний өнөөх авьяастанд нь дурлаад... өмсгөл, тасалбарт нь мөнгөө үрнэ. Өөртөө бардсан гоц авьяастан нь олигтой бэлтгэлгүй гадаад руу явна, гэхдээ хэл, соёлын ялгаагаа мэдрээд, ямар ч үр дүн гаргалгүй Япон руу буцаж ирж," буцаад улсын лигтээ орж дунд зэргийн л амжилттай дуусна. Энэ тойргоо давтсаар байвал Японы хөл бөмбөг ирээдүйд үүрд 3-р зэрэглэлийнх хэвээрээ байна. Дэлхийн шилдэг довтлогч төрөхгүй.

Хөл бөмбөг хорооны гишүүн A: Бидэнд ч бас үргэлжлүүлэх зардаг гэж бий. Тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай!

Эго: Тэгвэл та нараас нэг юм асууя: Авьяас гэж юу юм? Авч төрдөг байгалиас заяасан зүйл үү? Эсвэл хөгжүүлсэн биеийн хүч үү? Надад бол тийм зүйл энгийн л боловсроогүй түүхий эд. Сайн сонс. Авьяас бол өөрийнхөө хүчийг бататгах зүйл юм. Тэр амьдралаа мөрийнд тавьсан өөртөө итгэж мөрөөдөж ирсэн хүчээ, энэ дэлхийн нотлох хүн... тэрийг л би гоц авьяас гэдэг. Би Блү Локт гоц авьяастныг бүтээнэ. Энэ бол миний амьдралаа мөрийнд тавьсан зүйл.

Бүратацү: Ойлголоо! Тэгвэл тэсэн ядан хүлээж байя, Эго-күн. Бүтэлгүйтэхийг чинь зөвшөөрөхгүй шүү.

Наги: Өө.

Исаги: Энэ муу... Тэгж их хэлж байхад дураараа ганц хүний орон дээр унтчихаж!

Наги: Би хайч, чулуу, даавуугаар шийднэ гэж хэлсэн байх аа. Хөөе, өшиглөчих үү?

Исаги: Гэхдээ өрөөгөө цэвэрлэчхэж. Үйлчлэгч Баро цэвэрлэсэн юм байх даа?

Наги: Тэгвэл зүгээр ээ. Бодохоос ч залхуутай юм, унтлаа.

Исаги: Айн? Зүгээр юм уу? Дураараа юм аа, ёстой нэг. Айн? Эцэст нь би доод орон дээр үү? Гоц авьяастнууд дураараа юм аа!

Күнигами: Лэо!

Рэо: За! Гүй, Чигири!

Чигири: Амархан.

Күнигами: Саяных дажгүй байлаа. Нэлээн холбон тоглолттой болоод эхэллээ.

Рэо: Сайн цохилоо, авхай.

Чигири: Исаги тэр хэд хэдийн ялчхаад дээшээ явсан байх даа? Бид ч бас хурдан дээшлэхгүй бол тэд хэдийн давчих байх.

Күнигами: Мэдэж байгаа ч, замбараагүй тоглож хэн нэгнийг багтаа авсан ч. Хүчээ нэмж чадахгүй тэр хэдэд ялагдвал ямар ч утгагүй.

Чигири: Гэхдээ хүчтэй хүмүүс нь ялсаар дээр цугларчихсан юм биш үү?

Күнигами: Тийм шүү.

Чигири: Чи юу гэж бодож байна?

Рэо: Надад Нагиг ялж байвал л хамаагүй. Өөрийнхөө хэрэгтэй гэдгийг түүнд мэдрүүлнэ.

Күнигами: Наадах чинь харуусал уу?

Рэо: Үгүй ээ, өшөө авалт.

Чигири: Болж байна, таалагдлаа.

Нарухаяа: Чи дасан зохицох чадвартай гоц авьяастан!

Исаги: Нарухаяа тэгж хэлсэн ч дасан зохицох чадвар гэж юу юм бэ? Нарухаяагийн зэвсэг дайсныхаа ард гарахыг дуурайж чадсан болохоор ялсан ч. Дасан зохицох гэж дайсандаа тааруулж хүчтэй болохыг хэлж байгаа юм байх даа? Тийм бол дараад нь дасан зохицох хүн бол энэ хувиа хичээсэн хаан юм даа.

Исаги-давхар: хажууд чинь сууж болох уу?

Баро: Айн? Дураараа л бол.

Исаги: Баро, чиний мөрөөдлийн тоглолт ямар вэ?

Баро: Юу гэсэн үг юм? Мэдэж яах гэсэн юм?

Исаги: Чамтай тоглож химийн урвал үүсгэмээр байна. Тэгэхийн тулд бие биеийнхээ хүсдэг тоглох аргыг мэдэх хэрэгтэй гэж бодоод. Хэлээд өгөөч, өөрийнхөө тогломоор байгаа хөл бөмбөгийг.

Баро: Миний гоолын төлөө хөдөлж өг. Боллоо. Дууслаа.

Исаги: Гэхдээ... Тэгж тоглоод бидэнд хожигдсон биз дээ? Нөхдийнхөө тоглолтыг амилуулах гэх мэт...

Баро: Айн? Юу яриад байгаа юм? Миний хүссэнээр тэр давжаа хөдөлсөн бол хожих байсан.

Исаги: Гэхдээ хожигдсон шд. Чи ганцаараа гоол хийлээ ч баг чинь ялалтад хүрэхгүй.

Баро: Хэнд хамаатай юм? "Өөрийнхөө гоолоор хожно." Миний дүрэм өөрчлөгдөхгүй. Тэгж их баг болж ялахыг хүсэж байгаа бол, анхнаасаа тэр давжаагаа сонгохгүй яасан юм, жул аа?

Исаги: Тийм биш ээ! Нарухаяатай ойлголцож чадах ч, химийн урвал үүсэхгүй. Тэр үед төсөөлж чадсан болохоор мэдэж байна. Миний чадах зэвсгээр нэмэргүй. 28 метр давсан цохилтын зай, нэвтлэх хүч. Чамд би насан туршдаа хичээсэн ч гартаа оруулж чадахгүй хүч байгаа. Чиний авьяас надтай бол өшөө гялтгана.

Баро: Тийм бол бүүр ч миний хүссэнээр хөдөл.

Исаги: Хүлээ, тэгвэл баг болсны утга байхгүй биз дээ? Хөөе!

Баро: Амаа хамхи, усанд орлоо.

Исаги: Ёстой нэг, тэр яачихсан юм бэ? Хэдий хүртэл хаан шиг аашлах гэсэн юм. Гарцаагүй найз цөөнтэй байх. Ер нь бүүр байхгүй биз! Ёстой нээрэн... Авьяас нь бол эргэлзээгүй л дээ. Гэхдээ хамтрах хүсэлгүй болохоор ялахгүй. Баро... үнэхээр хайран гоц авьяастан шиг юм. Булчин булгарчихлаа. Барогийн хүнд бэлтгэлийг дагасан болохоор байх. Яаж тийм юмыг өдөр бүр хийдэг байна аа.

Күнигами: Уучил. Хөөс үсэрчихлээ.

Исаги: Күнигами?

Күнигами: Исаги?

Исаги: Чи энд байжээ.

Күнигами: Үгүй ээ, наадах чинь миний л хэлэх үг. Яагаад одоо болтол 3-р шатанд байгаа юм? Тэгэхээр Итоши Ринд ялагдаж Бачираг алдаад, Барог авч, Нарухаяаг хассанаар энд байгаа гэж ойлгож болох уу?

Исаги: Яахав, тийм л байх.

Күнигами: Хараагүй удсан биш их зам туулжээ.

Исаги: Би хэнтэй хамтарч байгаа юм?

Чигири: Би байна. Юундаа дураараа түрүүлж яваад байгаа юм. Тэнэг Исаги.

Исаги: Чигири!

Чигири: Яагаад намайг хүлээгээгүй юм, золиг минь?

Күнигами: Яг тийм.

Исаги: Уучлаарай. Хүлээх бодолтой байсан ч Наги урьсан болохоор—

Наги: Намайг ярьсан уу?

Исаги: Юу хийгээд байгаа юм?

Наги: Айн? Хамгийн амархан усанд орох арга.

Чигири: Гэхдээ, би ч бас Нагид уригдсан бол орох байх.

Күнигами: Тийм дээ.

Баро: Хөөе, залхуугийн туйл аа. Чи муу, олон нийтийн усанд орох газарт сэлэхээ боль.

Наги: Айн? Түр зуур болно биз дээ? Хардаа, нинжа.

Баро: Хөөс үүсгэхээ боль! Хаа сайгүй шүлс чинь орлоо! Та нар ч бас биеэ угаачхаад орсон биз дээ?

Чигири: Тийм. Арчилгаагаа ч хийгээд дууссан.

Баро: Бас алчуур заваан болохоор авч орохоо боль!

Күнигами: Хөөе, Исаги, Баро ийм ядаргаатай нөхөр байсан билүү?

Исаги: Тийм ээ, ядаргаатай зуршилтай.

Наги: Манарчихлаа, ус өгөөч?

Чигири: Тэгээд, та нар дараагийн өрсөлдөгчөө сонгосон юм уу?

Баро: Гараач! Сэлснээс чинь болсон шд!

Исаги: Үгүй ээ хараахан шийдээгүй. Та нар яах юм?

Чигири: Бид...

Рэо: та нартай тоглох нь мэдээж. Тэгэхийн тулд л бид тэдэнтэй баг болсон.

Наги: Рэо. Уулзалгүй удаж. Сонсооч Рэо, би түүнээс их бэлтгэл хийж.

Рэо: Болиоч. Одоо чи бид хоёр дайснууд Наги. Намайг сонгоогүй чамайг би энд бяцлах болно.

Чигири: Тиймээс... бидэнтэй тоглох уу?

Күнигами: Битгий зугтаарай.

Исаги: За. Дуртайяа.

Бичиг: Тоглолт эхлэх хүртэл:

Исаги: Баро хөдлөхөд амраар дамжуулсаар байна, Нөхцөл байдлаас хамаарч Наги бид хоёрын холбон тоглолтоор дайсны байрлалыг үгүй хийж, чөлөөтэй гоол хийцгээе.

Наги: За, би олон оноо авахад болох юм байна.

Баро: Хөөе, чи муу дамжуулаарай.

Наги: Үгүй ээ, угаасаа чи дамжуулахгүй шд.

Баро: Тийм байсан ч, дамжуул.

Наги: Үгүй ээ.

Баро: Дамжуул.

Наги: Үгүй гээд байна.

Исаги: Эд нар талбайд хамт орших хэцүү бололтой. Би хоёулантай хамтарч химийн урвал үүсгэх түлхүүр болох хэрэгтэй бололтой.

Наги: Гэснээс Исаги, яагаад тэдэнд өдөөн хатгагдаад шууд хариулсан юм? Өөр тоглох хүн хайсан ч болох байсан шд.

Исаги: Тэдэнд басагдмааргүй байсан болохоор л байх. Нагигийн бөмбөг удирдах, Барогийн залалт, миний шулуун цохилт. Энэ зэвсгийг агуулсан бидэнд Риний шилдэг гурвалыг ялахын тулд, баттай дутагдалтай тал байгаа гэж бодсон юм.

Наги: Тэр чинь юу юм?

Исаги: Хурдны од Чигири Хёома. Би түүний хурдыг хүсэж байна.

Наги: Ойлголоо.

Баро: Хүлээ, надад дамжуулж чадах тоглогч ав. Тэр шар үстэй биеийн хүч ихтэй нөхөр... тийм бөмбөг өөртөө байлгах чадвартай хүн хүсэж байна.

Исаги: Күнигами байвал урд эгнээнд бөмбөг олдох нь их. Бас дундын зайны цохилт гэх зэвсэг ч бий.

Наги: Би Рэог сонгох байх. Эцсээ хүртэл хамт байна гэж амласан.

Исаги: Хүлээ, гурвуулаа өөр хүн хүсэж байгаа юм биш үү?

Баро: Надад өөрийн тоглох арга гэж бий.

Наги: Яахав одоо шийдэхгүй байсан ч болох байх. Ялахгүй бол бид ч бас нэг гишүүнээ алдана.

Исаги: За, дахиад нэг байрлалаа баталгаажуулъя.

Күнигами: Иймэрхүү маягаар Рэо зангуу болж тэнцвэрийг хадгал. Чигири бид хоёр хоёр талаас нь довтлох болно.

Чигири: За, хамтрал аа бэлтгэл дээр сайн бэлдсэн, дайралтын хүчний хувьд тэнцүү байх.

Күнигами: Тийм ээ, одоо хамгаалалтад хэн хэнийг хамгаалах вэ гэдэг л байна.

Рэо: Исаги Ёойчиг би авъя.

Наги: Би түүнтэй хөл бөмбөг тогломоор байна.

Рэо: Түүнийг би зогсоож Нагигийн сонголт буруу байсныг батлах болно.

Күнигами: За, тэгвэл биеийн хүч ихтэйгээрээ би Барог хаая.

Чигири: Тэгвэл би Наги юм байна. Бас ялбал хэнийг авах юм?

Күнигами: Хмм... Исагигийн зэвсэг энэ багт ч тохирно, Барогийн хувийн чадварыг хүсэж байгаа ч, чадварын хувьд Наги л байх.

Чигири: Би ч бас санал нэгдлээ. Ямар ч зүтгэл гаргаагүй байж тийм биз дээ? Потенциалыг нь бодсон ч түүнээс өөр сонголт байхгүй. Болно биз дээ, Рэо?

Рэо: Үгүй ээ, Нагиг авахгүйгээр өөртэйгөө адилхан мэдрэмж мэдрүүлж болох юм.

Күнигами: Хөөе, хувийн сэтгэл хөдлөл чинь нэлээн орчхож. Ганц чиний баг биш шүү.

Чигири: За тэгвэл тоглолт дуусах үед олонхын саналаар шийдэх үү? Угаасаа тоглолтод бүх хариулт гарна.

Бичиг: 4-р шат Цайны газар

Арюү: Хөөе, та нар. Манай багтай тоглох уу?

Токимицү: Та нартай тогломоор байна. Болох уу?

Туслах дүр 1: Та нар шилдэг гурвын баг биз дээ?

Туслах дүр 2: Хэрэггүй ээ.

Туслах дүр 3: Явъя.

Токимицү: Хүлээ л дээ!

Арюү: Хэдэн удаа татгалзсан хариу авчхав аа? Айгаад зугтсан хүмүүс дүүрэн байна.

Токимицү: Яах вэ? Хэн ч бидэнтэй тоглохгүй нь. Энэ маягаараа цаг дуусчихвал яах вэ?

Арюү: Энэ хүртэл ирчхээд зугтах хүмүүсийг яллаа гээд чамин биш. Тэд угаасаа хасагдана.

Бачира: Би ч бас тогломооргүй байна. Исагигийн баг ялаад ирэхийг хүлээх бодолтой байна.

Токимицү: Гэхдээ, гэхдээ, гэхдээ! Ирэхгүй бол яах юм? Бид дуусжээ!

Бачира: Зүгээр ээ, Исаги ирнэ.

Исаги: Дахиад ялагдаж чадахгүй.

Наги: Явъя Исаги.

Исаги: За! Бачираг буцаан авахын тулд ийм газар гацаж болохгүй!

Бачира: Сайхан цохилоо, Рин-чан. Би ч бас нэгдэж болох уу?

Рин: Айн? Саад болно. Яв.

Бачира: Ахыгаа ялахыг хүсээд хөл бөмбөг тоглож байгаа билүү?

Рин: Тэгээд юу гэж? Зайл гэсэн шүү.

Бачира: Би чам шиг ганцаардсан байдалтай хөл бөмбөг тоглох хүн анх удаа харлаа.

Рин: Тулаан өдөөд байгаа юм уу? Бөөрөнхий үст ээ?

Бачира: Надтай хамт тоглооч. Хөгжилтэй болно шүү.

Күнигами: Хөөе.

Чигири: Яасан?

Күнигами: Баатрууд гайхалтай дайсантай тулалдахдаа ингэж догдолдог болов уу?

Чигири: Надтай хамтарсан болохоор л тэр мулгуу баатар минь.

Күнигами: Ялцгаая, Чигири.

Чигири: Мэдээж, Күнигами. Би бүгдийг нь хол хаях болно.

Бичиг: 2-р шалгаруулалт

Бичиг: 3 эсрэг 3 өрсөлдөөнт тоглолт

Исаги: Яагаад ч юм айхгүй байна. Гоц авьяастнуудтай хамт байгаа болохоор юм болов уу? Эсвэл би хүчтэй болсон болохоор юм болов уу? Үүний хариултыг... энэ тоглолтоор нотлох болно! Урагшаа, Баро! Чамтай үүсгэх химийн урвал энэ тоглолтод ялах түлхүүр болно!

Күнигами: Сайн уу, хаан гуай. Би хаан сэнтийгээс чинь буулгаад өгье.

Баро: Оролдоод үз л дээ, явган цэрэг ээ! Ийм дарамтаар намайг зогсооно гэж бодоо юу. Яасан бэ? Айгаа юу?

Күнигами: Тийм бол хүрээд ир.

Исаги: Тэр хамгаалалт юу вэ? Ойртож, холдоод яах гээд байгаа юм бол?

Күнигами: За наана очих чинь чиний дур.

Баро: Айн?

Күнигами: Чамайг зуун хувь зогсоох боломжгүй болохоор.

Исаги: Ойлголоо! Гадна талаас залах боломж өгөлгүй, цохих хүрээнд нь оруулахгүй байх биеийн хүчний хамгаалалт. Күнигамигийн биеийн хүчинд зориулсан Бароод зориулсан хана!

Күнигами: Энэ хүртэл ирчхээд арай гэж зогсоох түвшнийх ч гэлээ.

Баро: Булчин тархитай юм байж тархиа ашиглах гээ юу?

Исаги: Дамжуул Баро! Энд байна!

Баро: Амаа хамхи, ус цацахаа боль, жул аа. Энэ нөхрийг би ганцаараа зогсоож чадна!

Наги: Тэр хэт дураараа юм биш үү? Яах вэ, Исаги?

Исаги: Ухрах хэрэггүй! Айлын талбайд байж бай! Барог би дэмжээд урагш гаргах—

Рэо: Чи юу хийнэ гэнэ ээ? Өөрийгөө бэлд, Исаги Ёойчи. Наги бол миний олсон эрдэнэс. Энэ тоглолтоор чамаас буцааж авна!

Исаги: Энэ муу юу вэ? Баро дамжуул! Одоо!

Баро: Амаа хамхи! Анхаарал сарниулаад байна!

Исаги: Намайг ашигла, Баро!

Рэо: Дамжуулахгүй биз дээ, хаан гуай? Ганцаараа биднийг хожно гэж бодох хэрэггүй!

Күнигами: Оройтлоо, Рэо.

Рэо: Сайн тэслээ, махан хана аа.

Баро: Хараал идмэр!

Наги: Хараач? Хэлээд байхад.

Рэо: Урагшаа, Күнигами!

Күнигами: Гүйж байна!

Исаги: Эд нар нээрэн үү? Барог дамжуулахгүй гэдэг дээр үндэслэсэн хамтран тоглолт. Бас хурдан солигдож байна! Миний эсрэг Рэо, Күнигами хоёр байвал илт сул талтай. Би сүүлчийн шугамд зогсоохоос өөр аргагүй. Залалтаар довтлох уу? Эсвэл Кинүгами руу дамжуулах уу? Аль нь вэ? Эцэс хүртэл нь хүлээ. Алинд нь ч хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн бай. Рэогийн сонголтыг цагийг нь тааруулж унш! Күнигами байна! Үүнийг тасалж чадвал... Айн? Дамжуулсан хүн нь... Чигири!

Чигири: Цагаа оллоо, Рэо.

Наги: Бөмбөг авах үедээ хурд чинь унана биз дээ? Гүйцчихлээ, улаан ирвэс ээ.

Чигири: Хоромхон зуурт л даа. Баяртай байна уу, гоц авьяастан гуай? Тэгвэл... миний сүүдрийг гишгэж байхгүй юу!

Наги: Нээрэн үү? Анх удаа нүүр тулж байгаа ч атаархмаар хурдан болохоор уур хүргэж байна.

Исаги: Бидний байрлал бүрэн сүйрчихлээ! Күнигамигийн биеийн хүч, Рэогийн тактик боловсруулах чадвар, Чигиригийн хурд... Бие биенийхээ зэвсгийг ойлголцож, чадвараа гаргаснаар, Баро, Наги гэх гоц авьяастныг илт давамгайлахаар супер гурвал болж!

Чигири: За!

Күнигами: Тийм ээ!

Баро: Новш.

Наги: Дажгүй баг юм. Одоо халаад ирлээ.

Исаги: Одооноос бяцлаад өгье!

Баро: Блү Лок, нэмэлт цаг. Тавтай морил, эзэнтээн! Баро, баро, кюн Барогийн тусгай хааны хайрын омлет. Нэмэлтээр дүүрэн зүрхтэй! Баро, баро, кюн Баро, баро, кюн

Бичиг: Наги Сэйширо

Бичиг: Исаги Ёойчи

Наги: Үйлчлэгч Баро ийм байна биз дээ?

Исаги: Аймшигтай! Шал заваан юм байна шдээ!

Бичиг: Баро Шооэй

Баро: Дураараа төсөөлөлдөө автахаа боль хог шаарууд минь!

Наги: Саяных болж магадгүй. "Харааж доромжилдог Үйлчлэгч Кафе."

Исаги: Тийм шүү!

Баро: Тавтай морилцгоо... хөгийн сугууд минь!

Исаги: Наадах чинь илүү алдартай болж магадгүй. Бизнесийн санаа!

Наги: Энэ болох бололтой.

Баро: Болохгүй! Өшиглөж ална шүү!

Back to episodes Go home