Нарухаяа: Чи бид хоёр энд ялагдвал сонгогдохгүй хүмүүс шдээ. Бид адилхан биз дээ? Энд ухрахгүй. Зугтах юм бол дуусна. Бяцлаад өгье, Исаги. Өөрсдийнхөө мөрөөдлийн мөрийнд тавиад. Битгий айгаад бай. Эндэх бол Блү Лок? Хөөе, Исаги. Яагаад би танай багтай тоглож байгааг мэдэх үү? Чамайг бол ялж чадна гэж бодсон болохоор, Исаги.
Исаги: Айн?
Наги: Исаги, зогсоо!
Исаги: Дамжуулсан уу?!
Баро: Буцааж өг, давжаа.
Нарухаяа: Үгүй шүү.
Исаги: Чадуулчихлаа!
Нарухаяа: Би ч бас гоц авьяастнуудыг гүйцмээр байна.
Исаги: Зогсоочихлоо! Цохилтын хүч дутлаа!
Наги: Исаги, сул бөмбөг. Булаагаад сөрөг довтол!
Баро: Холд! Миний өмнө зогсохоо боль!
Исаги: Нарухаяа ч надтай адилхан. Ахиад нэг алхам л дутуу байна! Хаалганы өмнө очих зэвсэг байгаа ч, цохих хүч дутмаг Нарухаяа. Хаалганы өмнө очоод шулуун цохих чадвар байгаа ч, тэр хүртэл авч очих хүч байхгүй би. Бид бие биедээ байхгүй чадвартай энгийн хүмүүс. Түрүүлж тэрийгээ давж гарсан нь... энэ тоглолтод хожно!
Бичиг: 15-р анги Залгих
Исаги: Уур хүрч байгаа ч. Нарухаяагийн зөв.
Нарухаяа: Исаги, чи ганцаараа тоглодог төрлийн тамирчин биш. Наги, Баро шиг гоц авьяастан биш. Би ч, чи ч... Энгийн түвшний хүмүүс.
Исаги: Надад Баро, Нагиг гүйцэхэд хэрэгтэй хаалганы өмнө очих 1 эсрэг 1 ашиглах зэвсэг байхгүй. Гоц авьяастны талд очихгүй бол, дэлхийн шилдэг довтлогч болох боломжгүй. Хайж ол. Одоогийн надад дутагдаж байгаа зүйлийг энэ тоглолтын үеэр олох хэрэгтэй.
Наги: Урагшаа, Исаги. Одоо оноогоо буцааж авъя.
Исаги: За. Ийм газарт энгийн тоглогч хэвээрээ дуусмааргүй байна! Боломжтой бүх аргийг туршиж үзнэ! 1 эсрэг 1-ээр ялах арга залалтаас өөр байхгүй! Хормын төдийд ч болов 2 эсрэг 1 болгож чадвал, хурд байхгүй миний хувьд ч—
Нарухаяа: Явуулахгүй дээ. Энгийн тоглогч гуай!
Исаги: Өөр арга зам олох хэрэгтэй.
Наги: Юу хийгээд байгаа юм, Исаги? Буцаа.
Исаги: Урагшаа, Наги! Новш. Эцэстээ Нагид л даатгаад дуусах шив. Гэхдээ, ийм байлаа гээд утгагүй. Тэд л тоглоод дуусах нь. Энэ маягаараа хэчнээн удсан ч... гоц авьяастнуудыг ялахгүй. Магадгүй арга барил, үйлдлээ өөрчиллөө гээд өөрийн хүссэн үр дүнд хүрэх арга байхгүй юм болов уу?
Нарухаяа: Новш! Энэ хэвээрээ дуусахгүй шүү.
Исаги: Тийм бол хийх зүйл минь. Үйлдлийн өмнөх бодол. Өдийг хүртэлх өөрөөрөө байж болохгүй. Өөрчлөгдөнө гэдэг өдийг хүртэлх өөрийгөө эвдэхээс л эхэлдэг.
Баро: Энэ удаад орсон байлгүй.
Наги: Орсонгүй.
Исаги: Сайн байна, Наги! Сул бөмбөг! Амжина! Одоо шууд сөрөг довтолгоо!
Наги: Исаги, ард чинь!
Исаги: Айн?
Нарухаяа: 1 эсрэг 1 бол чамд ялагдахгүй.
Исаги: Нарухаяа!
Нарухаяа: Харж бай, Исаги. Миний ялалт!
Наги: Болоогүй байна. Цохь л доо, давжаа минь. Алив.
Баро: Дамжуул, давжаа!
Наги: Новш гэж. Балраад эхэллээ шүү.
Исаги: Ахиад нэг оноо л алдвал... бид ялагдана. Саяны тоглолт том байлаа. Би Нарухаяад бөмбөгөө алдаагүй бол, оноог эргүүлэх том боломж байсан! Түүний хөдөлгөөнийг харж байсан бол сэргийлж чадах байсан болов уу? Үгүй ээ, надад харагдахгүй байгаа араас ирэх дарамт. Боломжгүй. Анзаарна гэж байхгүй. Нарухаяа миний харахгүй өнцгөөс ирсэн. Харахгүй өнцөг? Хүлээ. Хүлээгээрэй. Магадгүй Нарухаяа үргэлж надад харагдахгүй байрлалыг ашиглаж байсан бол? Тийм бол... Ойлголоо! Би эндүүрсэн байж магадгүй. Хөл бөмбөгд 1 эсрэг 1 зөвхөн бөмбөгтэй байх үед биш. "Бөмбөггүй үе." Бөмбөг байхгүй үеийн хөдөлгөөн ч 1 эсрэг 1. Бүх тоглолт талбай дээрх 1 эсрэг 1-ийн зогсолтгүй цуваа гэж үзэх юм бол... миний өдийг хүртэл харж ирсэн талбай орвонгоороо эргэнэ!
Наги: Хөөе, Исаги. Урагшаа.
Исаги: За!
Наги: Би оноог эргүүлэх болно.
Исаги: Мэдээд ирлээ. Нарухаяа үргэлж миний харахгүй өнцгийг ашиглаж байна.
Рин: Хүний нүд хэрхэн ажилладгаас авахуулаад дахин сурчхаад ир хог шаар минь.
Исаги: Рин ч бас тэр үед миний харахгүй өнцгийг ашиглаад.
Наги: Исаги! Дамжуул!
Исаги: Шинэ хэсгээ олчихлоо. Харахгүй өнцөг болон "бөмбөггүй тоглох." Шинэ эвлүүлдэг тоглоомоо тархиндаа сийлж, өөрийнхөө ойлголтыг дахин бичнэ! Ялахын төлөө бол би өөрийнхөө бүхнийг устгасан ч чадна. Хэдэн ч удаа байсан дахин төрөх болно!
Наги: Одоо нэг оноо авсан нь ялна. Тийм байсан ч эхлээд бөмбөгийг гартаа оруулах хэрэгтэй. Хөөе, сонсож байна уу Исаги?
Исаги: Харахгүй орчинг. Бөмбөггүй тоглолт. Харахгүй орчинг. Бөмбөггүй тоглолт. Харахгүй орчинг. Бөмбөггүй тоглолт.
Наги: Хөөе Исаги.
Исаги: Түр амаа хамхиж бай, гоц авьяастан гуай. Одоо гоё хэсэг дээрээ явж байна.
Наги: Хөөе хэлээд өгөөч. Юу чамайг ингэтэл чинь хөтөлнө вэ?
Исаги: Түр амаа татаж бай, гоц авьяастан гуай. Одоо гоё хэсэг дээрээ явж байна!
Наги: Ойлголоо, довтлогч оо, "Ялна гэсэн үг биз дээ?"
Исаги: Тийм.
Махирү: За, бүгд бэлэн үү? Сайхан хооллоорой!
Бүгд: Сайхан хооллоорой!
Юүяа: Дахиад л банш уу?
Ёота: Амттай юм аа!
Сэна: Хөөе, наадах чинь минийх шдээ!
Нарухаяа: Муудалцахаа боль, гомдоллох хэрэггүй. Эгч цагийн ажлыг газар өгсөн талархан идэх банш шүү.
Юүяа: Би ирээдүйд криптогоор баяжаад энэ амьдралаас сална.
Тэнка: Би жаргалтай эхнэр болно!
Ёота: Би ч бас!
Сэна: Ядуу байхыг үзэн ядаж байна. Юу вэ? Аса ах аа?
Нарухаяа: Хэцүү үед инээж бай. Тэгвэл азгүйдэл өөрөө зугтаад явчихна.
Сэна: Юу вэ?
Махирү: Алив ээ, хурдан ид. Аав аа. Ээж ээ. Ослоос хойш хэдийн 2 жил өнгөрчхөж. Бид сайн байгаа.
Нарухаяа: Зүгээр дээ, эгч ээ. Би ирээдүйд хөл бөмбөгийн тамирчин болохоороо, маш их мөнгө олж жаргалтай амьдруулах болно. Тэгээд бүгдийг нь...
Бичиг: Нарухаяа Асахи-сама Та хөгжүүлэгч тоглогч болохоор сонгогдлоо
Нарухаяа: хамгаалж чадна.
Тэнка: Сайн яваарай, Аса ах аа!
Сэна: Нарухаяа гэр бүлийн од!
Юүяа: Битгий ялагдаарай.
Ёота: Аса ах аа дэлхийн шилдэг болоорой!
Махирү: Асахи. Үүнийг аваад яв. Хичээгээрэй, Асахи.
Нарухаяа: За. Явлаа.
Наги: Ингээд сайн чаддаг баруун булангаасаа цохиж чадахгүй биз дээ, хаан гуай?
Нарухаяа: Баро шууд гоол хийхэд анхаараад зам алга. Хариуд нь хаалганы өмнө хүртэл 2 эсрэг 1 болохоор амар хүргэж чадна. Надтай дамжуулангаа—
Баро: Унтаж бай, энгийн тоглогч минь. Би өөрийнхөө юу хийхийг шийднэ. Амьдрахыг хүссэн замаараа амьдарч. Ялахыг хүссэн аргаараа ялна. Энэ бол миний... хаанчлал!
Нарухаяа: Баруун биш зүүн савалт уу?
Наги: Баларлаа! Анх удаа л харж байна!
Баро: Үхэж үз, харц ардууд минь!
Исаги: Ойрхон байлаа...
Исаги/Нарухаяа: Сул бөмбөг!
Нарухаяа: Би авна! Исагигаас түрүүлж хүрч чадна.
Исаги: Наги ч ирж байна. Сул зай, хаалганы зүүн тал л байна.
Нарухаяа: Удирдлагаа авах гэж оролдвол, хавчигдаад алдана!
Баро: Давжаа! Над руу дамжуул!
Нарухаяа: Яах вэ? Дамжуулах уу? Тэр нь баттай... Тийм биш! Одоо надад хэрэгтэй зүйл бол хаалганы өмнөх тэр чадвар! Гоц авьяастнуудтай зэрэгцэхийн төлөөх, шулуун цохилт! Энэ гоолоор би, өөрийнхөө амьдралыг өөрчилнө!
Наги: Урагшаа, Исаги. Сөрөг довтолгоо!
Исаги: Нарухаяа сая миний зэвсэг шулуун цохилтыг дуурайх гэж үзсэн. Өөртөө дутагдсан гоолтой холбох хэсгийг, миний тоглолтоос санаа авч тун аюултай үйлдэл хийлээ. Ойлголоо. Дуурайх! Энгийн тоглогч дээр нэмэх нь энгийн тоглогч! Нарухаяатай өөрийнхөө зэвсгийг нэгтгэж чадвал, гоц авьяастнуудтай зэрэгцэж магадгүй!
Наги: Исаги...
Нарухаяа: Цк! Нагиг би авъя! Чи Исагийг зогсоо!
Баро: Надад тушаахаа боль, давжаа минь. Энэ сугыг өөрийнхөө хүслээр бяцална!
Исаги: Бөмбөггүй тоглох. Бөмбөг байхгүй үеийн хөдөлгөөнд надад дутагдаж байгаа зүйл... дайсны нүдний хөдөлгөө. Хүний хараа урд талаа л хардаг. Тиймээс эргэн тойрноо харахын тулд толгойгоо хөдөлгөдөг. Одоо Баро урд байгаа миний хөдөлгөөн болон, араас нэхэх, бөмбөгтэй Нагигийн хөдөлгөөн хоёроос болгоомжлох ёстой. Гэхдээ зэрэг харах боломжгүй. Тиймээс харцаа салгах мөчийг нь ашиглаж... харахгүй өнцөг рүү нь орно! Намайг гүйцэх гэж оролдох Барогийн хүндийн төвийн эсрэг тал руу! Энд байна Наги. Над руу дамжуул!
Наги: Харж байна, довтлогч оо.
Исаги: 1 эсрэг 1-ээр Барог ялна!
Нарухаяа: Миний хөлийн хөдөлгөөн үү!
Исаги: Дуурайх төдийд хангалтгүй. Түүний цаадахыг ч зорино... хараахан харж амжаагүй өөр лүүгээ... Гоц ухаантны бүс рүү!
Нарухаяа: Тэр энэ мөчид... миний чадварыг... залгичихлаа!
Анри: Тоглолт дууслаа. Оноо 4:5.
Наги: Исаги!
Исаги: Тийм ээ!
Анри: Ялагч цагаан баг, Исаги Ёойчи, Наги Сэйширо.
Нарухаяа: Яагаад? Яагаад би биш юм? Түрүүнийх орсон бол... Яагаад? Яагаад?! Новш. Новш!
Исаги: Ойрхон байлаа шүү, Нарухаяа. Чи бид хоёрын хэн нь ч ялсан ялгаагүй байх байлаа.
Нарухаяа: Тийм биш.
Исаги: Юу?
Нарухаяа: Би ч бас чамайг өөртэйгөө адилхан гэж бодож байсан. Гэхдээ хожигдсон болохоор ойлгож байна. Надад чиний шулуун цохилт гэх зэвсэг хэрэгтэй байсан. Тиймээс дуурайх гэж үзсэн. Гэхдээ... Миний хийсэн нь сармагчин шиг л дуурайх байсан. Гэхдээ чи өөр. Чи тэр мөчид миний зэвсгийг залгиж өөрийн болгосон. Тэр бол чи өөрчлөгдөхөөс айдаггүй болохоор байх. Исаги, чи энгийн тоглогч биш. Хэзээд өөрийгөө эвдэх бэлтгэлтэй тоглодог, Тэгээд шилдэг өөрийгөө дахин бүтээж чаддаг. Чи бол... дасан зохицох чадвартай гоц авьяастан! Тэр чи бид хоёрын авьяасын ялгаа.
Исаги: Баярлалаа, Нарухаяа. Энд чамтай тоглосон болохоор л би илүү хүчтэй болж чадсан.
Нарухаяа: Болиоч. Өрөвдөх сэтгэл чинь хэрэггүй.
Наги: Тэгээд Исаги, хэнийг нь авах юм?
Нарухаяа: Өрөвдөх...
Исаги: Мэдэж байна аа, Наги. Би... бид илүү оргилыг зорино. Бидэнтэй нэгд, Баро. Чи энд дуусах хүн биш. Нарухаяа—
Нарухаяа: Мэдэж байна. Юу ч хэлэх хэрэггүй. Баярлалаа, Исаги. Сэтгэл сэргээх гэж оролдсонд.
Исаги: Би чиний өмнөөс ч хожно.
Нарухаяа: Юу яриад байгаа юм, Исаги? Ийм гэнэн бодолтой байвал цаашаа явж чадахгүй шүү. Миний мөч энэ хүрээд дууслаа. Уучлаарай. Миний мөрөөдөл энд дуусах бололтой. Биелдэггүй мөрөөдөл байдаг байх нь. Исаги. Ялаарай. Чи... үхэх хүртлээ ялсаар бай.
Исаги: За.
Нарухаяа: Баяртай, гоц авьяастнууд аа.
Бичиг: Блү Лок
Бичиг: 2-р сонгоншалгаруулалт
Бичиг: Нарухаяа Асахи
Бичиг: Хасагдлаа
Бичиг: 24 цагийн өмнө
Күнигами: Өшөө нэгээрээ хэнийг авах юм?
Чигири: Харин л дээ... Чи бид хоёрын чадварыг амилуулж чадах хүн хэрэгтэй. Дамжуулаад бид гурвын тэнцвэрийг хадгалж чадах хүн. Хмм? Тэр... Нагитай хамт байсан, Рэо билүү?
Күнигами: Хөөе, чи зүгээр үү?
Рэо: Амаа тат. Намайг орхи.
Чигири: Угаасаа тэжээвэр нохой нь гэж бодогдсон Нагид хаягдаад гутарч суугаа биз.
Рэо: Айн?
Чигири: Бид ч бас. Түрүүлж явсан Исаги, Бачира хоёрыг бяцалмаар байна.
Күнигами: Бидэнтэй хамтрах уу, Рэо?
Исаги: Тайвшир, хоёроо.
Бичиг: 3 хүний амрах өрөө
Исаги: Ярилцах юм бол ойлголцоно!
Баро: Айн? Үзмээр байна уу?
Наги: Хэлээд байна. Би ч бас энэ орон дээр унтмаар байна.
Баро: Үгүй ээ, энэ орон дээр би унтана.
Исаги: Ор булаалдах ширүүн тулаан! Нөгөө, би ч бас наад орон дээр чинь унтмаар байна.
Баро: Хоёр давхар ор давчуу, дээр байгаа нөхөр хөдлөхөөр дагаж ганхаад лайтай байдаг. Нэг хүний орыг би ашиглана.
Наги: Тэгвэл хайч, чулуу, даавуугаар шийдье. Яагаад чи түрүүлж сонгох дүрэм байгаад байгаа юм?
Баро: Би дүрэм болохоор тэр.
Наги: Ялагдсан юм байж хуцахаа боль! Суудлаасаа буу хуучин хаан гуай!
Баро: Би хувьдаа ялагдаагүй. Бас миний дүрэм үнэмлэхүй. Надтай амьдрах гэдэг тийм л зүйл!
Наги: Ядаргаа! Үнэхээр ядаргаа! Ядаргаатай хаан!
Исаги: Би эндүүрсэн байж магадгүй. Энэ хоёр гоц авьяастантай баг болох хэцүү юм.
Рэо: Блү Локийн нэмэлт цаг.
Бичиг: Дурлалд автсан эмэгтэй, Рэо?
Чигири: Бэлтгэл хэцүү байлаа шүү.
Бичиг: Чигири Хёома
Бичиг: Күнигами Рэнсүкэ
Күнигами: Сайн байлаа. Рэо хаачсан юм?
Чигири: 30 минут орчмын өмнө шүдээ угаана гэж явчхаад буцаж ирээгүй байна.
Күнигами: Хөөе! Юу хийгээд байгаа юм, Рэо?
Чигири: Зүгээр үү?
Рэо: Наги буцаж ирнэ. Наги буцаж ирэхгүй. Наги буцаж ирнэ.
Чигири/Күнигами: Рэо?
Рэо: Наги буцаж ирэхгүй.
Бичиг: Микагэ Рэо
Рэо: Наги буцаж ирнэ. Наги буцаж ирэхгүй. Наги буцаж ирнэ. Наги буцаж ирэхгүй. Наги... буцаж ирнэ. Буцаж ирсэн ч өдийг хүртэлх би хэвээрээ байна гэж бодолтгүй шүү. Буцаж ирэхээр нь Нагид цэвдэг хандана.
Чигири: Одоо явж унтъя, Күнигами.
Күнигами: Хичээгээрэй, Рэо!
Рэо: Нагид цэвдэг хандахгүй. Нагид цэвдэг хандана. Нагид цэвдэг хандахгүй.
Back to episodes Go home