Арюү: За тэгэхээр хэнийг булаах вэ?
Исаги: Энэ үед үнэнийг хэлэхэд одоо болтол ухаараагүй байсан.
Токимицү: Би тэрийг зүгээр гэж бодож байна.
Арюү: Хмм, ямар тохиол вэ? Би ч гэсэн түүнийг хүсэж байна.
Исаги: Энд алдаж болох зүйлийн утгыг бодоогүй байж.
Арюү: Нааш ир... Бачира Мэгүрү.
Рин: Хурдхан дараагийнх руу явцгаая. Битгий гэгэлзээд бай.
Бачира: Аа,аа. Би эцсийг хүртэл Исагитай хамт баймаар байсан юм даа. Явлаа шүү би. Дүрэм болохоор. Гэхдээ хүлээхгүй шүү, Исаги. Намайг хүсэж байвал булаахаар ир.
Исаги: Би үүнээс цааш хөөх хэрэгтэй болох байж. Алдсан зүйлээ ахиж авахын төлөө.
Бичиг: 14-р анги Гоц ухаантан болон энгийн тоглогч
Бичиг: 2-р шат: 2 эсрэг 2 өрсөлдөгчийн тулаан
Бичиг: Тоглолтын дээрх өрөө
Наги: Гурвын эсрэг гурав дээр ялагдвал энд ирдэг байх нь ээ. Бид хамгийн эхэнд ирсэн нь бололтой.
Исаги: Тийм ээ.
Наги: Яамаар байна? Амарж болох газар байгаа бололтой. Тийшээ явах уу?
Исаги: Тэгэх үе биш шүү дээ. Ахиад хожигдвол дуусна шүү дээ.
Наги: Дараагийнх дээр хожих болно. Энэ удаа өрсөлдөгч нь хэт хүчтэй байлаа.
Исаги: Тийм асуудал биш ээ. Би чамтай адил биш. Би... Би тэд нарын эсрэг юу ч хийж чадаагүй.
Наги: Юу яриад байгаа юм, Исаги? Чи нэг оноо авсан шүү дээ.
Исаги: Тэр бол манай багийн ажиллагааны ач.
Наги: Хөл бөмбөг гэж тийм л зүйл биз дээ?
Исаги: Биш ээ! Багийн тоглолтоо хийж чадахгүй үед надаа зэвсэг байгаагүй гээд байна! Би та хоёр шиг химийн хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Тэр бол бүх зүйл атал. Хэрэв ахиад хожигдвол тэд чамайг авах болно. Би сонгогдохгүй. Би оронд нь байсан бол ийм нөхрийг хүсэхгүй.
Наги: Битгий солиороод бай, Исаги. Чи ийм байвал би яах юм?
Исаги: Айн?
Наги: Чамтай нэг баг болбол илүү хүчтэй болно гэж бодсон. Тийм байтал ингээд байж болохгүй. Өөрийгөө хянаач, тэнэг ээ.
Исаги: Юу вэ? Наад яриа чинь?
Наги: Илүү хичээ. Рэо байсан бол ингэхгүй байсан.
Исаги: Юу гэж байгаа юм бэ? Тэгвэл түүнтэйгээ тогло. Битгий харьцуулаад хүслээ тулгаад бай!
Наги: Аргагүй шүү дээ. Түүнээс өөр хүнтэй тоглож байгаагүй болохоор.
Исаги: Айн?! Рэо байхгүй бол юу ч чадахгүй гэх гээ юу чи!
Наги: Чи ч гэсэн Бачира байхгүй бол адил байж.
Исаги: Амаа тат. Тийм ээ, тийм л болохоор ингээд байна. Новш гэж.
Бачира: Намайг хүсэж байвал булаахаар ир. Би өөрийн доторх мангасаа дагалаа.
Исаги: Тэр одоо яасан юм бэ? Түүнгүйгээр би тулалдаж чадна гэдгээ батлах болно.
Наги: Аа, магадгүй тийм л шалгаруулалт байх.
Исаги: Айн?
Наги: Хөл бөмбөгийн талаар хараахан сайн мэдэхгүй ч гэсэн. Өдийг хүртэл тэгийг нэг болгож чаддаг хүн байвал бусад нь тэрийг 100 болтол нь тоглоход л болдог байсан. Гэхдээ энэ удаагийн шалгаруулалт дээр талбай болон хүмүүсийн тоо бага. Бүх хүмүүсийн тоглолтын нөлөө их болохоор. Бидний хувийн ур чадварууд шалгагдаж байгаа.
Исаги: Тийм байж. Бидний оролддог байсан хэн нэгний дамжуулалт болон тоглолтоор үзээд байж болохгүй байх нь.
Наги: Тийм. Илүү сул дорой хүмүүсийн эсрэг ажиллаж болох ч гэсэн. Үүнээс цааш нэгийн эсрэг нэгийн ур чадвар хэрэг болно.
Исаги: Танай багт чинь хэн байлаа ч өрсөлдөгч чинь хэн байлаа ч гэсэн нэгийн эсрэг нэг дээр хожно. Энэ бол 2-р шалгаруулалт дээр үлдэх түлхүүр.
Наги: Тэгээд байна даа, Исаги. Энэ сэтгэлээ яаж засах вэ?
Исаги: Харамсалтай байна, Наги. Ялж. Тэгж л үүнийг болиулна. Баро?!
Баро: Юу вэ? Баг чинь жул байвал ийшээ ирдэг юм уу?
Бичиг: 1-р шалгаруулалт
Баро: Хүчтэй нөхөр байхгүй юм уу?
Исаги: 2-р шалгаруулалтыг давах түлхүүр бол нэгийн эсрэг нэг дээрх чадвар. Энэ нөхрийг барахаар болохгүй бол үлдэж чадахгүй.
Баро: Холд, илжиг минь. Замаас зайл.
Исаги: Гэхдээ Барог ялна гэж яаж?
Наги: Чамайг энд байна гэж бодсонгүй. Хамгийн шилдэг нь биш гэж үү? Бид нартай тоглох уу? Одоо бол чамайг хожихоор байх.
Баро: Айн? Хэн хэнийг хожно гэнэ ээ?
Наги: Исаги болон би чамайг.
Баро: Туултаас өөр юмгүй анхан суралцагч чинь. Би хааны хувьд чамайг бяц дарах уу?
Наги: Ялагдсан байж их юм ярьдаг хаан байна. Би ялаад зарцаа болгоё.
Исаги: Хүлээ, Наги. Битгий өд. Би хараахан түүнийг ялна гэж бодохгүй байна.
Нарухаяа: Дараагийн тоглолтоо 24 цаг хүлээсний дараа хийнэ гэж бичсэн байна шүү хоёроо.
Исаги: Нарухаяа!
Наги: Хэн билээ?
Исаги: Миний хуучин багийн гишүүн. Юу вэ чи чинь Баротай?
Нарухаяа: Тийм. Нөгөө нэг нь Аоморигийн Мэсси Нишиока гэж байсан л даа. Тоглолт эхлэх үед Баро ганцаараа 4 гоол оруулсан л даа. Гэхдээ эцэст нь 5 гоол алдаад хожигдсон. Баро хэтэрхий хувиа хичээсэн гэж гологдоод сонгогдохгүй байсан. Одоо ингээд хоёулхнаа л байна.
Баро: Та нар ажилгүй болохоор л хожигдсон. Юу гээд олон юм яриад байна аа чи.
Нарухаяа: Яах вэ, яах вэ. Юу ч гэсэн эхлээд тайвширцгаая. Яаран байж энэ хоёртой үзэх шаардлагагүй шүү дээ. Ахиад хожигдвол дуусах учраас. Тийм ээ, Исаги?
Исаги: Айн? Т-Тийм.
Баро: Хмм. Би зугтахгүй, нуугдахгүй. Бяцлаад өгөх болохоор хэзээ ч ирсэн болно. Муу хулчгарууд.
Нарухаяа: Дараа уулзъя, Исаги.
Исаги: За.
Наги: Хараач, Исаги.
Бичиг: 2-р шат: 2 хүнд зориулсан амралтын өрөө
Наги: Яг л шорон шиг юм.
Исаги: Яах вэ, эндэх чинь цэнхэр шорон шүү дээ. Хоол идэх болон усанд орох газартай өдийг хүртэлх газруудыг жоохон өөрчилсөн бололтой. Хамгийн ялгаатай нь... бэлтгэлийн өрөөнд Блү Лок Мантай үзэж болох юм даа.
Наги: Хөөе, Исаги. Яагаад Баротай тулалдана гэж хэлээгүй юм. Багтаа авах бол түүнийг зүгээр гэж бодож байна.
Исаги: Тийм л дээ, гэхдээ одоогийн бид нар...
Наги: Тэгвэл бидэнд юу дутагдаж байна?
Исаги: Ринтай үзсэн тоглолтоос харахад чи бид хоёрын зэвсэг дамжуулалт байж л ашиглагдана.
Наги: Аа, ойлгомжтой. Минийх бол бөмбөгийг удирдах, чинийх бол шууд цохих.
Исаги: Тийм. Бид нарын зэвсгийг ойлгодог сайн дамжуулалт өгдөг хүн байхгүй бол бид нар гэрэлтэж чадахгүй.
Наги: Хмм. Тэгвэл тэр дамжуулалт байхгүй яаж зэвсгээ ашиглах уу? Бөмбөгөөр хуурах, хурдан ирэх, урт үе мөчтэй эсвэл лаг биетэй байвал... Нэгийн эсрэг нэг дээр тийм хүмүүсийн эсрэг ялж чадахгүй.
Исаги: Бид нарт тэр л дутаж байна. Яаж дамжуулалтгүйгээр хожих вэ?
Наги: Их хэцүү юм. Уучил, хэтэрхий ядаргаатай болоод ирлээ. Маргааш ахиад бодоцгооё.
Исаги: Аа, тийм дээ. Шарил шиг унтах юм. Яаж хожих вэ? Нэгийн эсрэг нэг дээрх хүч чадал гэж юу вэ?
Бичиг: 2-р шат Цайны газар
Исаги: Ялагдаад ийшээ ирсэн нөхөд их байна шүү.
Наги: Тэр яах вэ, Исаги. Байж боломгүй юм. Энэ газар... зөвхөн натто болон даршилсан улаан луувантай байна.
Исаги: Тэнэг чинь. Би бол дасчихсан.
Наги: Тэгээд яах вэ, Исаги? Ямар багтай үзэх вэ?
Исаги: Тийм... Бид нараас илүү муу хүмүүсийг сонговол амархан хожих ч гэлээ. Тийм нөхрийг авлаа гээд дараагийн шатанд ялагдвал буцаад энд л ирнэ. Тэр үед чамайг л авах байх. Хүчтэй хүмүүсийг хожоод багтаа авбал хамгийн сайн ч гэлээ ялагдах магадлал ихсэх болохоор хамаагүй сонгож чадахгүй.
Наги: Тэгээд бүгд адил зүйл бодоод байдлыг харж байгаа байх нь.
Исаги: Тийм. Энэ бол өрсөлдөөнтэй тулаан, зөвхөн хожих бус. Хэнтэй тогловол хожоод байж чадах талаар бодох хэрэгтэй. Би зэвсэг илүү сайжирч байна. Гэхдээ бодит тоглолт дээр би яаж ч чадаагүй.
Бичиг: Блү Лок Ман систем Бэлтгэлийн өрөө
Исаги: Тэдэнд нэгийн эсрэг нэг дээр өөрсдөө боломжийг бүрдүүлэх чадвар бий. Миний давах ёстой хүмүүс бол тийм л мангасууд. Нэгийн эсрэг нэг дээр боломжийг бүрдүүлэх чадвар. Түүнийг олохын тулд ахиад мэдрэх хэрэгтэй ч болж магад юм.
Нарухаяа: Аа, энд байна. Хичээж байх шив, Исаги.
Исаги: Нарухаяа.
Нарухаяа: Шийдээ юу хэнтэй тоглохоо?
Исаги: Үгүй ээ, хараахан үгүй.
Нарухаяа: Яах аргагүй тийм дээ. Дахиад хожигдвол дуусна. Мэдээж айна шүү дээ.
Исаги: Тийм дээ. Гэлээ гээд муу хүнийг багтаа авмааргүй байна.
Нарухаяа: Тийм тийм. Тэгээд их бодлоо л доо. Яах аргагүй бид эрсдэлтэй зүйл хийх хэрэгтэй.
Исаги: Хмм? Юу гэсэн үг вэ?
Нарухаяа: Учир нь чи бид хоёр чинь энд ялагдвал сонгогдохгүй хүн шүү дээ. Бид нар адилхан биз дээ? Айлгүй яах вэ дээ? Миний багийн гишүүн Баро, харин чинийх Наги шүү дээ! Энэ нөхцөлөөс бид нар сонгогдоно гэж байхгүй.
Исаги: Би ч яах вэ, чи хараахан...
Нарухаяа: Зүгээр дээ, тэгж зөөллөөд хэрэггүй. Учир нь миний хүсэж байгаа нь Наги болохоор. Исаги, чи биш. Мэдэж байгаа биз дээ чи ч гэсэн. Үнэхээр хүчтэй хүнийг багтаа авахгүй бол болохгүй гэдгийг. Ер нь дэлхийн хамгийн шилдэг болох мөрөөдлөө биелүүлмээр байгаа бол Энд буцаж болохгүй. Зугтвал тэгээд л дуусна. Бие биенийгээ бяцлая, Исаги. Хэн хэнийхээ мөрөөдлийг дэнчин тавиад. Битгий айгаарай даа. Эндэх бол Блү Лок.
Исаги: Энэ нөхөр... Болж байна. Та хоёртой үзмээр байсан юм.
Нарухаяа: Шийдэгдсэн шүү.
Бичиг: Исаги Ёойчи болон Нарухаяа Асахигийн эсрэг Наги Сэйширо болон Баро Шооэй
Наги: Алив, Исаги. 50 дахь нь.
Исаги: За!
Наги: Хэт ойлгомжтой байна. Барогийн зэвсэг бол талбайн голоос 27 метр зүүн талаас цохилт болон цохих газар луу очиход хэрэгтэй биеийн хүч. Биз дээ?
Исаги: Тийм.
Наги: Баларлаа шүү, Исаги. Чиний эсрэг бол бэлдэж чадахгүй юм байна. Тэд нартай тоглож болно л доо. Гэхдээ төлөвлөгөө байна уу?
Исаги: Үнэнийг хэлэхэд, тулалдаж үзэхээс нааш мэдэхгүй.
Наги: Яах вэ, тийм юм даа. Энгийн тоглолтыг бодоход тоглогчдын тоо цөөн. Нэгийн эсрэг нэг маш чухал болно.
Исаги: Тийм. Жинхэнэ Баротай тоглож үзэхээс нааш олдохгүй гэж бодож байна.
Наги: Үнэхээр том мөрий байна даа. Бид нар хасагдахгүйн тулд Барог ялах нэгийн эсрэг нэг чадварыг тоглолт дундуур олохоос өөр аргагүй гэсэн үг үү. Тэгвэл эхлээд би Баротай байя. Чи нөгөөхийг нь Исаги.
Исаги: За.
Нарухаяа: Бие биенийгээ бяцлая, Исаги. Хэн хэнийхээ мөрөөдлийг дэнчин тавиад!
Исаги: Тэд нарыг ялбал би дараагийн хувьсалд орно. Энд ялагдвал тийм л хэмжээний хүн байсан гэсэн л үг.
Баро: За болсон шүү, тагжгар аа. Би унтлаа. Маргаашийн тоглолт дээр миний замд бүү саад бол. Хөдлөөд өгөөрэй дөө, илжиг минь.
Нарухаяа: Ойлголоо, Хаан. Новш гэж. Хараахан дуусгамааргүй байна.
Бичиг: Тоглолт хүртэлх цаг
Бичиг: 2-р шат, Өрсөлдөх тулаан: Хоёрын эсрэг Хоёр
Наги: Таатай байна, Хаан гуай. Өвдөг сөгдөх бэлтгэлээ хийсэн үү?
Баро: Алаад өгье. Зарц болох нь чи.
Исаги: Нарухаяа. Бүх чадлаараа үзнэ. Бүх чадлаараа хүрээд ир.
Нарухаяа: Мэдээж шүү дээ.
Наги: Оршихуй нь аймаар юм аа. Хүрээд ир, Хаан. Нүүр тулцгаая. Түүнийг барахгүй бол юу ч эхлэхгүй.
Баро: Юу вэ наадах чинь? Цаг тааруулалт болон зай авч байгаа чинь хог шиг юм. Чиний өмнө би байгаа шүү! Хангалттай биш байна. Хүндлэл чинь.
Наги: Баларлаа. Исаги!
Исаги: Үнэхээр үү? Би зогсоохгүй бол. Нарухаяа ч гэсэн хөдөлж байна. Яах вэ? Үгүй ээ, хараахан бүү хөдөл. Түүний цохидог зай нь 27 метр. Юу? 28 үгүй ээ 29 метр лав байна шүү! Баро ч гэсэн энэ Блү Локийн ачаар хувьсаж байна.
Наги: Баларлаа, Исаги. Түүний цохих зай нь ихсэж байна.
Исаги: Тийм. Гэхдээ олохоос өөр арга үгүй. Энэ тоглолтын дундаас. Нэгийн эсрэг нэгийн хүч чадал гэдэг зүйлийг. Баро биш гэхэд би энэ нөхөртэй нэгийн эсрэг нэг үзэхэд 50/50 хувийн магадлал бий. Новш гэж. Шаргуу юм аа. Би Нарухаяаг ч давж чадахгүй гэж үү? Тэгвэл дамжуулалт уу? Нагигийн хүсэж буй зүгт? Үгүй, надаа тийм техник байхгүй. Нарухаяа ч гэсэн дамжуулах өнцгийг хааж байна. Олигтой дамжуулалт биш бол Баро авна. Новш гэж. Яах уу?
Наги: Дамжуул, Исаги. Юу ч байсан болно. Над руу өгч чадах газар луугаа өг.
Баро: Юу л хийгээд байна даа? Тийм хог шиг дамжуулалтыг би өнгөрөөхгүй.
Наги: Мэдэж байгаа, Хаан гуай, Түүнээс илүү, бодчихлоо.
Баро: Айн?
Наги: Чамайг ялах арга. Нүүр тулаад зогсвол би түүний хажуугаар гарч чадахгүй. Тулаанаа түүнийг намайг хөөж байгаагаар... Учир нь тэр үед ч гэсэн тэгсэн Мэдрэмжээрээ хийсэн тоглолтуудыг би одоо л ойлгож байна. Ахин хийж болох томьёо болно. Онцгой дамжуулалт хэрэггүй юм байна. Би эхний шүргэлтээрээ бөмбөгд амь өгнө. Харав уу? Миний хэмнэл. Булаах гээд үз. Хаан гуай. Би энэ талбайн бурхан.
Исаги: Наги, чи ямар их хурдаар хувьсаж байна вэ?
Наги: Ялж чадна, Исаги. Одоо чи л үлдлээ.
Исаги: Саяны ганц тоглолтоор яаж нэгийн эсрэг нэг дээр ялах аа мэдсэн гэж үү?
Наги: Нуруугаа харуулсан ч авч чадна. Одоо ялагдахгүй.
Баро: Новш чинь. Чамайг бяцлах болно.
Нарухаяа: Тийм.
Наги: Алив, Исаги. Зэрэг хамгаалъя.
Исаги: Айн? Нарухаяаг яах юм?
Наги: Зүгээр. Тэр бол хаан шүү дээ. Ялагдсан даруйдаа дамжуулахгүй.
Нарухаяа: Баро! Би онгорхой!
Баро: Амаа тат, тагжгар аа! Би...
Исаги: Чадлаа!
Наги: Болж байна, Исаги. Дамжуул!
Нарухаяа: Тэгүүлэхгүй шүү!
Исаги: Нагигийн зэвсэг бол бөмбөг эзэмшилт. Саяных шиг нуруун дээрх шигээ эзэмшилт Гоол руу нуруугаа харуулж буй Нагигийн хувьд хамгаалж буй хүн нь түүнийг эргэж харуулахгүй байх нь томьёо. Түүнийг ашиглан эхний шүргэлтээр бултах болно. Тэр бол түүний шинэ стратеги! Гэхдээ түүнийг аль хэдийн мэдсэн. Тэгэхээр дараагийн удаа Нарухаяа шиг зайгаа барина. Тэгэх юм бол хамгаалах хүний дарамтгүй Наги хүссэн зайдаа тоглож чадна. Тэгвэл дамжуулалт маань шулуун цохилт байхад болно. Эндээс гарч ирэх нь түүний түрүүний үзүүлснээс өөр зөөлхөн Хар нүхний эзэмшилт! Зайгаа барьсан байсан учир Нарухаяа очиж амжихгүй. Энэ бол Нагигийн хүч. Бөмбөгөнд амь өгөх эзэмшилт болон алж хөдөлгөөнгүй болох эзэмшилт! Энэ хоёрыг ашигласнаар Наги Сэйширогийн томьёо бүрдэнэ!
Наги: За, ахиад гурвыг.
Исаги: Би ч гэсэн нэгийн эсрэг нэг дээрх ялах аргаа олмоор байна.
Баро: Битгий олон юм ярь. Та нарыг... би ганцаараа дийлнэ!
Исаги: Баларлаа! Яг л Риний хийсэнтэй адил! Маш ойрхон байлаа! Түүний цохих мэдрэмж аймаар юм. Цохиулахгүй байлгахгүй бол.
Нарухаяа: Энэ бөмбөг минийх!
Исаги: Нарухаяа! Их хурдан ирчихлээ!
Баро: Дамжуул, тагжгар аа!
Нарухаяа: Мэдэж байна аа, Хаан аа!
Баро: Май!
Исаги: Новш гэж. Барогийн оноо хийх чадвар Нагитай тэнцүү юм. Тэгвэл энэ тоглолтыг Нарухаяа бид 2 шийдэх болно.
Нарухаяа: Хөөе, Исаги. Яагаад би чамтай тогломоор байсныг мэдэх үү?
Исаги: Айн? Тэр чинь Нагиг хүссэндээ биз дээ?
Нарухаяа: Яах вэ. Тэр үнэн ч гэсэн. Эхний шалтгаан бол чамайг бол хожиж чадна гэж бодсон доо юм. Исаги.
Исаги: Айн?
Нарухаяа: Өдийг хүртэл хамт тоглож ирсэн болохоор мэдэж байгаа. Чамайг юу чадах, чадахгүйг. Исаги, чи ганцаараа тулалдаж чадах хүн биш.
Исаги: Энэ муу...
Нарухаяа: Чигири, Күнигами болон Бачира шиг ганцаараа гоол оруулж чадахгүй байж. Эргэн тойрныхоо хүмүүсийн ачаар энэ хүрсэн тоглогч. Наги болон Баро шиг гоц ухаантан биш. Би ч чи ч гэсэн... Авьяасгүй талын хүмүүс.
Наги: Юу хийгээд байна вэ, Исаги? Дамжуул!
Исаги: Баларлаа!
Баро: Өрөвдөлтэй юм.
Наги: Исаги, зогсооно шүү!
Исаги: Ирж байна! Барогийн дайралт! Дамжуулчихлаа?
Баро: Буцаа, тагжгар аа.
Нарухаяа: Ёстой үгүй. Би ч гэсэн гоц ухаантнуудыг гүйцмээр байна.
Исаги: Баларлаа! Тийм шүү дээ, Нарухаяагийн зэвсэг бол...
Нарухаяа: Минийх бол хойно гарах.
Исаги: Би Нарухаяаг хүртэл ялахгүй нь.
Рин: Блү Лок, нэмэлт цаг.
Токимицү: Тавтай морил.
Бичиг: Шилдэг 3 болон Бачира.
Бичиг: Токимицү Аойши.
Токимицү: Дахин танилцахад таатай байна. Бачира-
Бичиг: Бачира Мэгүрү
Бачира: Сайн усанд оржээ!
Токимицү: Хөөе! Яагаад нүцгэн алхаад байгаа юм бэ?
Бачира: Айн? Хүн болохоор төрсөн байдал руугаа л буцлаа.
Токимицү: Юу гэсэн үг вэ? Нэг юм шинэ хүнтэй боллоо гэж бодсон бас сонин нөхөр байна!
Арюү: Хөөе, нүцгэн залуу.
Бачира: Яасан?
Арюү: Энэ эрх чөлөөтэй хэв маягийг чинь хүндэлж байгаа ч ядаж урдхаа нуу л даа.
Бичиг: Арюү Жюүбэй.
Арюү: Тэгэхгүй бол зохисгүй нүцгэлэлт гээд шийтгэнэ шүү!
Бачира: Өө, уучил. Гэхдээ сайхан байна. Хамт ингэж үзэх үү?
Арюү: Би ч гэсэн!
Бичиг: Итоши Рин
Токимицү: Юу хийгээд байна аа? Та хоёр!
Рин: Ёстой нэг. Сонин нөхдүүдээс өөр хүн алга уу энэ өрөөнд чинь.
Токимицү/Бачира/Арюү: Чамаар хэлүүлмээргүй байна.
Back to episodes Go home