Бичиг: Хурууны хээ баталгаажууллаа
Анри: Хоёр дугаар сонгон шалгаруулалтад бид хүний тоонд тааруулсан жижиг талбарыг ашиглах болно. Мөн бид жижиг хаалга ашиглана. Таны хаалгач Блү Лок Ман байх бөгөөд урьдын адил ижил үзүүлэлттэй байна. Хэрэв ялах юм бол нөгөө багийн нэг гишүүнийг аваад дараагийн шатанд орох болно.
Наги: Манай хаалгач цагаан юм байхдаа?
Бачира: Үзүүлээд өгье.
Анри: Хэрэв ялагдвал та багийн нэг гишүүнээ алдаж өмнөх шат руу буцна.
Бачира: Тантай хамтран ажиллах таатай байна!
Анри: Гурвын эсрэг гурав тоглолт. Түрүүлж таван оноо авсан нь ялна. Хоёрдугаар сонгон шалгаруулалтын гуравдугаар шат: Өрсөлдөгчдийн тулаан.
Исаги: Бидний өрсөлдөгч өндөр цолтой байх нь хамаагүй ээ. Энэ 1, 2, 3-рт жагсдаг цолтой хүмүүстэй хүчээ үзмээр байсан юм. Тэгээд би ялаад Итоши Ринийг манай багт оруулах болно!
Бичиг: 13-р анги Шилдэг 3
Бичиг: Хоёрдугаар сонгон шалгаруулалт, гуравдугаар шат.
Бачира: Эхэлцгээе!
Арюү: Токимицү чи тэр чолктой хүнийг аваарай.
Токимицү: Айн?! Мэдлээ.
Бачира: Цол чинь зүгээр л эхний шатыг давсан дараалал биз дээ?
Токимицү: Хайчин хөл үү?! Хурдан юм! Уучлаарай, алдчихлаа!
Бачира: Би ч бас Блү Локмантэй бэлтгэл хийснээр чадвараа дээшлүүлсэн шүү!
Исаги: Сайн байна, Бачира!
Бачира: Дараагийн бай бол Рин-Чан. Чи бэлэн үү Исаги?
Исаги: Тийм ээ! Нааш ир Бачира. Дамжуулаад өгье!
Бачира: Гэж харуулаад... Наги!
Наги: Мэдлээ!
Арюү: Би ирлээ. Би чамайг чаминаар зогсооно!
Наги: Энэ зай, энэ цагт... Чиний талбайд биз дээ, Исаги.
Исаги: Сайн байна, Наги. Маш зөөлөн дамжуулалт байна. Цохих талбай дээр төвлөр. Илүү хүч ашиглах хэрэггүй. Энэ бол... миний шинэ шууд цохилт! Болчихлоо!
Бачира: Янзтай! Исаги, чиний цохилт илүү оновчтой болжээ.
Наги: Тийм ээ, илүү дутуу юм алга.
Исаги: Бэлтгэл хийсний ачаар миний чадвар илэрхий дээшилсэн. Тэгээд аль алиныхаа зэвсгийг мэддэг болохоор бид давуу талтай байна.
Бачира: Сайн ажиллалаа, Нагичи.
Наги: Чиний дамжуулалт сайн байсан болохоор л
Исаги: Бид хангалттай сайн ажиллаж байна!
Бачира: Тийм байгаа биз? Зугаатай биш гэж үү?
Исаги: Биднийг зогсоох аргагүй юм биш үү! Шилдэг гурвыг ялж чадах нь!
Токимицү: Өө одоо бид яана аа!
Арюү: Саяны оноо чамин байлаа.
Рин: За, ойлголоо. Та нар хэтэрхий доод түвшинд байгаа болохоор уйдаж үхэх нь. Та нар энэ бөмбөгөөр тулалддаг үйлдлийг зүгээр нэг спорт гэж харж байгаа биз дээ? Битгий инээдтэй юм ярь. Энэ бол дайны талбар. Та нарын хийж байгаа зүйл чинь зэвсэглэсэн цэргүүдийг ардаа хаялаа гэсэн үг. Тийм болохоор л та нар хангалттай сайн биш байгаа юм.
Исаги: Шууд эхлэнгүүт үү? Бурхан минь.
Наги: Ингэж болох юм уу?
Бачира: Тийм ээ. Гэхдээ ихэнхдээ болоод байдаггүй юм.
Токимицү: Супер оноо!
Арюү: Хөөе, арай л чамин байгаа юм биш үү? Надгүйгээр битгий ганцаараа тоглоод байлдаа.
Рин: Надад хамаагүй ээ. Найз эсвэл дайсан хамаагүй та нар миний хувьд бүгд туслах дүрүүд. Үүнийг хурдан дуусгацгаая. Энэ бол цагийн гарз.
Исаги: Хөөе, хүлээж бай. Бид амиа дэнчин тавьж энэ хүртэл ирсэн. Чи ч гэсэн бидэн шиг мөрөөдөлтэй биз дээ?
Рин: Мөрөөдөл өө? Наадах шиг илүү уйтгартай зүйл байхгүй. Хөл бөмбөгт хожигдвол амьдрах шалтгаанаа алдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үхэлтэй адилхан. Миний хувьд хөл бөмбөг бол эцсээ хүртэл тулалдах тулаан.
Токимицү: Эцсээ хүртэл тулалдах аа?
Бачира: Хөөх, хачин үзэлтэй юм аа.
Арюү: Тэр галзуурчхаж.
Наги: Энэ залуу ч асуудал болох юм байна.
Рин: Над дээр ирээд үзэлц тэгээд би та нарыг дуусгаад өгье. Та нарын утгагүй тоглоом энэ хүрээд дуусаж байна.
Бачира: Чи миний янзыг үзэж байна шүү.
Исаги: Сонирхолтой л юм. Тэгвэл эцсээ хүртэл тулалдъя. Рин магадгүй сайн тоглодог байх ч гэхдээ энэ гурвын эсрэг гурвын тоглолт. Би түүнийг манай багийг бассандаа харамсуулна даа.
Бачира: Рин-чан... Чамайг энэ бөмбөгөнд хүргүүлэхгүй ээ.
Наги: Зөөлөн дамжуулалт байна, Бачира!
Исаги: Өндөр юм!
Бачира: Баларлаа, тэр харчихлаа.
Арюү: Би ирлээ. Чиний дамжуулалт чамин байх ч хүргэхгүй байхад л болно шүү дээ.
Наги: Ёстой галзуу үсрэлт байлаа, би 190 см өндөртэй шүү дээ.
Арюү: Токимицү, хаалганы урд над руу дамжуулаарай.
Токимицү: Айн? Юу? Арюү-күн! Саад болчихлоо.
Бачира: Тийшээ явчихлаа.
Исаги: Сайхан хамгаалалт байна, Бачира! Хэрвээ энэ үед бөмбөгөө алдвал оноо алдах нь гарцаагүй. Одоохондоо би анхааралтай байх хэрэгтэй. Юу? Би бөмбөгөө хамгаалсан байтал тэр булаачихлаа гэж үү? Тэр байрлалд уу? Надтай мөргөлдөөд алдаа гаргахаар цохилт байлаа. Гар хөл нь арай л урт байгаа юм биш үү? Энгийн япон хүнээс ч илүү урт мөч, өндөр үсрэлттэй юм... Арюү... энэ муу бас мангас юм шив!
Арюү: Одоо энэ талбар дээр байгаа хамгийн чамин нь би юм шүү.
Исаги: Уучлаарай. Тэндээс цохино гэж бодсон ч үгүй.
Бачира: Зүгээр дээ. Урт хөлтэй чамин гуай бас сүрхий юм гээч? Үзэлцэхэд сонирхолтой юм биш үү? Надад өг, Исаги.
Исаги: Бид яаж довтлох вэ?
Бачира: Хм? Хэрэв дамжуулалт Нагичи рүү очихгүй юм бол... Би өөрөө довтлохоос!
Токимицү: Айн?!
Бачира: Намайг зогсоох гээд үз л дээ, Өтгөн Хөмсөгт өө!
Токимицү: Би чамайг зогсоох ёстой. Над руу ирж байгаа юм уу?
Бачира: Чиний хөл байрлалаасаа хөдлөхгүй бололтой.
Токимицү: Би юу хийх вэ? Хэрвээ би энд ялагдвал би буцаад хэрэггүй болно. Би маш хүнд зүйл даван туулж энд ирсэн. Хөл бөмбөгөөр арай гэж өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Би үүнийг хүсэхгүй байна. Би дахиад л сөргөөр бодож байна, би өөрийгөө үзэн ядаж байна. Надад өөртөө итгэх итгэл хэрэгтэй байна!
Бачира: Тэр хурдаа нэмчихлээ? Гэхдээ би түүнийг давж чадна.
Токимицү: Үгүй ээ!
Бачира: Юу вэ? Би түүний ард гарсан биз дээ? Тэгэх юм бол... Би түүнийг болгоод өгье л дөө!
Исаги: Тэр Бачираг ганцаараа зогсоочихлоо гэж үү? Хоцорч хөдөлж эхэлсэн байж шүү. Итгэхийн аргагүй хурдтай юм.
Токимицү: Үгүй ээ, би оноо авмаар байна. Оноо авахгүй бол би тайван байж чадахгүй. Оноо, оноо, оноо!
Арюү: Тэр галзуурчихсан юм байхдаа?
Наги: Түүнийг зогсоо, Исаги!
Токимицү: Замаас холд!
Исаги: Баруун эсвэл зүүн, аль зүг вэ? Новш, алдаа хийгээд ч болов зогсооно! Энэ юун их хүч вэ? Цул булчингаар хийгдсэн сум байгаа юу?
Токимицү: Ийшээ болох юм.
Исаги: Ямар гээч хүн бэ?
Токимицү: Тийм ээ, би чадлаа.
Исаги: Тэд нар одоо юу вэ?
Токимицү: Арай л их хөөрчхөв үү? Өө үгүй ээ, хамаагүй хөөрөөд байвал хүмүүст үзэн ядагдах болно.
Бичиг: Блү Лок 3-р зэрэглэл: Токимицү Аоши
Арюү: Токимицү, чи чинь галзуу байсан юм уу?
Бичиг: Блү Лок 2-р зэрэглэл: Арюү Жюүбэй
Исаги: Энэ шинэ Блү Локийн зэрэглэл гэж үү?
Рин: Хурдхан эхэлье.
Бичиг: Блү Лок 1-р зэрэглэл: Итоши Рин
Исаги: Шилдэг 3 юм биз дээ? Ганц содон зэвсэгтэй нь Рин биш байж.
Токимицү: Баларсаан!
Исаги: Эд саяхан уулзсан төдий, багийн ажиллагаа гэж авах юм алга.
Арюү: Наадах чинь чамин биш байна шүү.
Токимицү: Би юу хийх вэ?
Исаги: Тэд чадвараараа тус тусдаа тоглож байна гэж үү?
Арюү: Би чамд хэлээд байна шүү дээ чамин биш байна гэж.
Исаги: Тэгсэн бид нэг цамхагт тулалдаж ирсэн.
Токимицү: Би ч өнгөрсөөн.
Исаги: Нэг нэгнээ ойлголцдог гурав... Тэгсэн байж яагаад бид ийм зөрүүтэй байгаа юм бэ? Яагаад ийм зүйл болчхов оо? Бид ингээд хожигдох юм гэж үү?
Наги: Хөөх? Иймэрхүү тоглогчид байдаг байх нь ээ. Хөл бөмбөг ч сонирхолтой юм.
Исаги: Наги...
Наги: Чиний ачаар л иймээр хардаг болсон Исаги. Дараагийнх илүү сонирхолтой болгохоо амлаж байна.
Арюү: Тэд төлөвлөгөө боловсруулах уулзалт хийгээд байна уу?
Токимицү: Яана аа, одоо энэ удаад тэд жинхэнээсээ тоглох нь.
Бачира: Ойлголоо. Тийм маягаар бид гурав хөл бөмбөг тоглох юм уу,
Наги: Тийм ээ, сонирхолтой юм шиг санагдаад.
Бачира: Надад таалагдаж байна. Тэглээч бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Чи юу гэж бодож байна, Исаги?
Исаги: Би санал нийлж байна. Тийм аргаар энэ гурвыг ялах хамгийн боломжит арга байна. Гэхдээ Наги, би чамайг төлөвлөгөө боловсруулдаг төрлийн хүн гэж бодсонгүй.
Наги: Би тийм биш ээ. Анх удаа л гэж ингэж байна. Би хожигдож тийм зүйл дахиж мэдэрмээргүй байна. Ялахгүй бол хөгжилтэй биш шүү дээ.
Бачира: Үнэн шүү.
Исаги: Алив эхэлцгээе. Түрүүлж 5 оноо авсан нь ялна. Хэрвээ тэд дахиж 2 оноо авчихвал бид ялагдана. Наги Арюүгийн гайхалтай үсрэлт. урт гар хөлөөс нь болоод чөлөөтэй хөдөлж чадахгүй. Бачира ч гэсэн адилхан. Түүний залалт Токимицүгийн итгэхийн аргагүй хурданд ямар ч нэмэр болохгүй. Дан ганц тоглогчийн чадвараараа тогловол ялагдаад дуусна.
Наги: Тийм болохоор бид бие биенээсээ салахгүйгээр 15 метрийн зай барин, энэ гурвалжнаар довтлохоор шийдсэн: Бачира найруулна. Чи өөрийн сонголтоор дамжуулж энэ гурвалжныг хаалганы өмнө аваач. Гэхдээ удаан хугацаанд бөмбөгөө өөртөө байлгаж болохгүй болохоор Исаги бид 2 нэгийн хүрэлтээр тоглох болно. Миний дамжуулалт ба Исагигийн шууд довтолгоо байхгүй бол бүтэхгүй төлөвлөгөө.
Исаги: Ингээд болох байх. Нагигийн хэлсэн шиг бид нэгийг эсрэг нэгээр ялж чадахгүй. Бид гурвын эсрэг гурваар тоглох нөхцөл байдал үүсгэх хэрэгтэй. Ингэж хийснээр бид голын талбарыг удирдаж чадна!
Токимицү: Тэд дамжуулалт холбоод эхэллээ.
Арюү: Би чамин гэгч нь зогсоогоод өгье.
Наги: Гэхдээ Арюү миний ард байгаа болохоор би сүүлийн цохилтыг хийхгүй. Чи хийнэ, Исаги. Бид хаалганы урд ирэх мөчид цаг, зайгаа харж байгаад довтлох цэг дээрээ оч.
Исаги: Би харлаа! Одоо! Тэр цэг онгорхой байна!
Бачира: За хамтрагч аа, тэр цэг үү!
Рин: Утгагүй тоглолт байна гэж хэлсэн байх аа? Чиний харж байгаа зүйлийг намайг харахгүй гэж бодсон уу?
Исаги: Рин? Миний довтлох гэж байгаа цэгийг тэр харсан гэж үү?
Бачира: Тоглоод байгаа байлгүй дээ.
Токимицү: Тэр зогсоочихлоо.
Бачира: Тэгэх юм бол... Наги!
Исаги: Хурдан дамжуулалт байна. Гэхдээ би гурвалжнаас гарах болохоор энэ бүтэхгүй.
Наги: Аан.
Бачира: Тийм ээ, үүнийг мэдэр. Надаас өгч байгаа бэлэг юм шүү.
Наги: Нэлээд эргэлттэй юм, сонирхолтой юм гээч. Мэдлээ. Үүнийг зогсоож болохгүй гэсэн үг биз дээ? Би тэгж л мэдэрч байна.
Бачира: Яг зөв.
Исаги: Хөөх.. Авьяастай хүмүүс бие биетэйгээ уулзахаар ийм байдаг байх нь ээ. Энэ бол Наги болон Бачирагийн химийн урвал!
Эго: Эго, эгогийн химийн урвалыг удирдлагадаа авсан нэгэн л дараагийн шатанд орох эрхтэй довтлогч.
Исаги: Сайн байлаа Наги, Бачира.
Наги: Ингэнэ гэж бодсонгүй. Тийм дамжуулалт байдаг байх нь ээ. Реогийн дамжуулалтууд хүссэнээрээ бол гэж хэлж байгаа маягтай байсан. Гэхдээ Бачирагийн дамжуулалт бол өөр байсан. Тархинд шинэ санаа оруулж ирж байгаа юм шиг л санагдсан.
Бачира: Салахын аргагүй байгаа биз?
Наги: Тийм ээ, одоо хэдэн оноо авах вэ?
Исаги: Бид гурвалжныг ашиглаж талбарыг удирдан сүүлийн мөчид би хөдөлгөөн эхлүүлэх болно тэгээд Бачирагийн зоригжуулалт болон үүнд хариулах Нагигийн чадвараар оноо авч болж байна. Энэ бол бидний хөл бөмбөг!
Бачира: Ахиад нэг оноо авцгаая!
Наги: Мэдлээ.
Исаги: Тэгвэл одоо миний чадах зүйл бол...
Рин: Тулааны талбар дээр яриад зогсож байгаа юм уу? Та нар ч сурахгүй юм аа. Би агшин бүрд энд амиа дэнчин тавьж байна.
Наги: Баларлаа.
Токимицү: Ахиад нэг оноо!
Исаги: Одоо миний чадах зүйл бол аюулыг урьдчилан таамаглаж зайлуулах.
Наги: Исаги!
Исаги: Чамд харагдаж байгаа зүйл надад ч гэсэн харагдаж байгаа шүү. Сул байна, Итоши Рин! Тэд нарын зэвсэг, онцлогийг тархиндаа тогтоогоод авлаа! Одооноос хойш өөрийн нүдээрээ энэ талбарыг удирдах болно!
Анри: Улаан багийн бөмбөг! Булангийн цохилтоор гаргана уу!
Бичиг: Булангаас гаргагч: Итоши Рин
Исаги: Бачира хамгаалагчаас салахдаа сайн Токимицүг авч байна
Токимицү: Холдоод өгөөч.
Бачира: Үгүй ээ!
Арюү: Бүх боломжууд миний төлөө оршдог.
Исаги: Агаарын дайралтад хүчирхэг Арюүг Наги авч байгаа.
Наги: Чи хэтрүүлээд байна.
Исаги: Миний авах ёстой байрлал бол аль алинд нь туслах боломжтой энэ байрлал. Энэ байрлалыг нөхсөнөөр айлын багын дамжуулалтын замыг багасгана. Бид энэ байдлыг даван туулж сөрөг дайралт хийнэ. Би энэ аюулыг боломж болгох болно! Өндөр юм, Арюүд дамжуулж байна уу? Үгүй ээ! Бидний толгойноос дээш явж байна. Эргүүлэгтэй шууд дайралт уу? Энэ залуу булангаас цохиод оноо авчихлаа.
Токимицү: Хөөх, гайхалтай байлаа.
Арюү: Чи сая надаас илүү чамин зүйл хийлээ.
Бачира: Саяных байж боломгүй зүйл байлаа.
Наги: Бид яаж тэрийг зогсоох юм бэ?
Исаги: Новш гэж. Би нөхцөл байдлаа буруу харчихсан уу? Хэрэв би арай хол зогссон бол тэрийг зогсоох боломжтой байсан уу? Үгүй ээ, тэгчихвэл миний зогссон цэгт хоосон зай үүснэ. Надад ганц тэр байрлал л байсан.
Бачира: Хэрвээ тэд дахиад нэг оноо авчихвал бид ялагдана. Золиг гэж.
Наги: Бид тийм зүйл болохын өмнө 3 оноо авчхад л болно шүү дээ.
Исаги: Тийм ээ, сөрөг довтолгоо хийцгээе. Бидний гурвын эсрэг гурвын хөл бөмбөг ингээд дуусчхаагүй байна. Болж байна! Энэ гурвалжнаар бид талбарыг удирдах болно. Бидэнд хэрэгтэй ганц зүйл бол яаж дуусгах вэ гэх санаа хэрэгтэй. Түрүүн Ринд өгсөн дамжуулалт түүнд уншигдаж байсан. Бид Наги ба Бачирагийн химийн нэгдлийн ачаар оноо авч чадсан. Гэхдээ тийм аргийг олон удаа давтаж болохгүй. Би энэ удаад химийн нэгдэл үүсгэх хэрэгтэй. Би юу хийж чадах вэ?
Рин: Чи хэр удаан наад бөмбөгөө дамжуулах гэсэн юм бэ? Чи өөрийгөө довтлогч гээд байгаа юм уу? Алив би чамайг дуусгаад өгье.
Исаги: Намайг битгий бас. Рин. Намайг тийм нухацтай онилж байгаа юм бол ардаа маш их сул зай үлдээж байна. Бачира! Яг энд! Онооны үнэрийг би өөрөө үүсгэх болно.
Рин: Чи гайгүй зай олоо юу? Явж хүний нүд хэрхэн ажилладаг ном олоод суралц хог шаар аа.
Исаги: Юу? Би түүнийг ардаа орхисон гэж бодсон юм сан. Тэр яагаад энд байна вэ? Тэр энд байж болохгүй. Миний бодлоор миний юу харж байгааг тэр харж байгаа бололтой.
Бачира: Жинхэнээсээ юу? Наги!
Наги: Тийм ээ, би түүнийг зогсооно.
Исаги: Гэхдээ тэр миний хөдөлгөөнийг яаж ийм хурдан таамаглаж уншиж байна аа?
Рин: Чамд харагдаж байгаа зүйл надад харагдахгүй гэж бодоо юу?
Исаги: Арай түрүүний онооны үнэр жинхэнэ онооны үнэр биш байж ээ, намайг тийшээ явуулах гэж урхидсан байна. Риний бүтээсэн талбарын ирээдүйд би сорогдсон байж... Авах юм алга. Би биш тэр л талбарыг удирдаж байж. Бачира, Наги! Түүнийг зогсоо! Бид хожигдлоо гэж үү? Үгүй байлгүй дээ. Хүсэхгүй байна! Би... Одоогийн миний чадлаар хэмжиж чадахгүй нь, Рин бид хоёрын хооронд хэр зай байгааг хэлж чадахгүй нь. Рин бид хоёрын зай цөхөрмөөр том байж... Гэхдээ яагаад?! Ялагдахын ирмэг дээр байтал миний нүд, сэтгэл булаагдсан байж. Түүний цохисон агаар дээр байх бөмбөгөнд бүрэн татагдсан байлаа.
Анри: Гуравдугаар шатны гурвын эсрэг гурав, Өрсөлдөгчдийн тулаан, 5 - 2-оор улаан баг яллаа.
Арюү: За тэгэхээр, хэнийг авдаг юм билээ?
Токимицү: Сэтгэл хөдөлж байна.
Рин: Надад хамаагүй ээ. Хэн нь ч байсан ялгаагүй.
Исаги: Энэ үед яг үнэндээ би юу болоод байгааг ч ойлгохгүй байлаа.
Токимицү: Арюү-күн, бид түүнийг сонгох хэрэгтэй байх.
Арюү: Сонин хэрэг вэ. Би ч бас тэгж бодож байлаа.
Исаги: Энд алдах зүйл юу болохыг би ерөөсөө ойлгоогүй байж...
Арюү: Бидэнтэй нэгд... Бачира Мэгүрү.
Токимицү: Чиний дамжуулалтууд бол онцгой. Хувийн тоглолтод тулгуурласан манай багт орох юм бол бид дийлдэшгүй болно! Би дахиад хөөрчихлөө. Намайг битгий үзэн ядаарай.
Арюү: Миний чамин оноонд дэмжлэг үзүүл. Миний сүүдэр бол, Бачира Мэгүрү.
Рин: Ярилцаж болсон хоёр оо. Алив явцгаая. Хэдий хүртэл наанаа гөлрөх гээ вэ? Чиний ирээдүй миний гарт байна.
Бачира: Би эцсээ хүртэл Исагитай хамт баймаар байсан юм сан.
Исаги: Бачира.
Бачира: Би явлаа. Дүрэм юм чинь одоо яалтай билээ. Гэхдээ би чамайг хүлээхгүй шүү, Исаги. Хэрвээ намайг буцааж авмаар байвал гүйцэж очоод ав. Би өөрийн доторх мангасыг дагах болно.
Исаги: Би үүнээс цааш өөрийнхөө алдсан эрхэм зүйлээ хөөхөөр боллоо. Үүнийгээ олохын тулд, энэ эгоистуудаар дүүрэн Блү Лок дотор тэмцэх хэрэгтэй боллоо...
Бичиг: 2 дахь сонгон шалгаруулалт 3-р шатанд Наги Сэйширо, Исаги Ёочи нар ялагдлаа.
Токимицү: Блү Лок: Нэмэлт цаг
Бичиг: 3 гишүүнтэй баг бүрдүүлж цааш үргэлжлүүлнэ үү.
Бичиг: Шилдэг 3-ын баг бүрдсэн нууц.
Токимицү: Яах вэ? Энэ үеийг гурвуулаа баг болж байж давна гэж үү?
Бичиг: Токимицү Аоши
Токимицү: Хэн ч надтай баг болохгүй шүү дээ.
Арюү: Хм?
Бичиг: Арюү Жюүбэй
Арюү: Чи гуравт давж гарсан байж чамин биш юм аа.
Токимицү: Чамин аа? Энэ урт үст юу яриад байна аа? Нөгөө...багаа яадаг юм билээ гэж бодоод...
Арюү: Ойлгомжтой биз дээ? Шилдэг 3 хамтдаа баг бүрдүүлэх болно. Энэ бол хамгийн чамин, сүр жавхлантай үйлдэл.
Токимицү: Би баярлаж байгаач тэр жоохон мэдрэл муутай юм. Түүнтэй нэг баг болоогүйн дээр бололтой. Би зөөлнөөр татгалзах хэрэгтэй. Яг үнэндээ би тийм ч сайн биш ээ. Би зүгээр санаандгүй байдлаар сүүлийн шатыг давчихсан юм.
Арюү: Хм? Наа чинь үнэн үү?
Рин: Хөөе, одоо болсон.
Токимицү: Тэр хүн туслах гэж байна!
Бичиг: Итоши Рин
Рин: Амаа татаад нааш ир, чи миний цагийг үрж байна.
Токимицү: Тэр илүү аймаар юм! Уулзахад таатай байна.
Арюү: Дуулгавартай байдал чинь чамин байна шүү.
Бичиг: Рин+Арюү+Токимицү хамтрах болов.
Back to episodes Go home