Исаги: Юу вэ эндэх чинь? Айн? Гэнэт юу болоод байна аа? Юу болох гээд байна аа?
Бичиг: 12-р анги 2-р сонгон шалгаруулалт
Бичиг: 2-р сонгон шалгаруулалт 1-р шат
Исаги: "Блү Лок ман"? Холограм уу? Тийшээгээ гоол оруул гэж байгаа юм байх даа? Улам л жижгэрч байна. Тийм байх нь. Энэ гоолын өмнөх нөхцөл байдлын сургуулилт. Нөхцөл байдлыг маш хурдан нягталж тоо багасахын хэрээр жижгэрэх энэ хэсэг болон хамгаалагчийг мэхлэн гоол хийнэ! Болж байна. Хэлсний дагуу л. Чиглэл нь ч төгс байна. Үгүй байлгүй дээ! Саяныхыг зогсоочихлоо! Ахлах сургуулийн түвшнийх биш байна! Гэснээс, холограм бөмбөгөнд хүрчихлээ шүү дээ! Ойлгомжтой. Энэ Блү Лок маныг давуулан 90 минутад 100 гоол оруулбал давах нь. Гоолны өмнөх миний эгог шалгаж буй өөртэйгөө хийх тулаан. Зүгээр цохилоо гээд гоол авч чадахгүй. Тусгай зэвсэггүй бол энэ өрөөг давж чадахгүй. Сонирхолтой юм. Үзүүлээд өгье. Ирлээ! Бөмбөг зүүнээс! Энэ удаа баруун талд байна. Хормын дотор зайгаа мэдэр. Бөмбөгний чиглэл... Хурдыг нь мэдрээд... Унах газар луу нь илүү хөдөлгөөнгүй оч. Тэгээд хамгаалагчаас хэр хол байгааг нь мэдрээд шулуун цохилт! Тийм ээ, болж байна. Гэснээс гайхалтай юмаа, энэ сургуулилт! Гоол орохын өмнөх нөхцөл байдлыг үүсгэн өөрт байгаа зэвсэг болон цохилтоо сайжруулахгүй бол давж чадахгүй. Зүгээр дээ, чадна. Миний зэвсэг ажиллана! Холограм илүү олон болчихлоо?! Тэр ч тийм юм байна. Энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа бол хамгаалагч байх нь ойлгомжтой. Тэнд! Хэцүү юм! Улам хэцүү болчихлоо! Болохгүй нь. Илүү оновчтой байхгүй бол. Илүү хувьсахгүй бол давахгүй нь!
Анри: Өндөр нарийвчлалтай хавтангаар доторлосон хаанаас ч бөмбөг шидэж чаддаг энэ өрөө нь Германы топ багуудын цохих чадварыг сайжруулдаг газруудтай адилхан хүн болгоноос хамааран өөр нөхцөл байдлыг үүсгэж чаддагаараа давуу талтай. Тэгээд юунаас ч илүү дэлхийн шилдэг хамгаалагчийн мэдээллээр хийсэн Хиймэл оюун ухаанаар удирдуулсан Блү Лок Ман систем. Бөмбөгөнд жижиг чип суулган холограмтай хүрч болгохоор болгосон. Холографик спорт технологи. Шууд хэлье, Эго-сан. Ахиад сан байхгүй.
Эго: Амаа тат, Анри-чан. Энэ л миний төсөөлсөн орчин байна. Энэ үеийг давахад хүн болгоны чадвараас хамааран өөрөөр давна. Өдийг хүртэл өөр хүний хийсэн гоолоор амьдарч ирсэн хүмүүсийн хувьд хэцүү л 90 минут байна байх. Гэхдээ 0-ийг 1 болгож чаддаг зэвсэгтэй хүний хувьд Тэр авьяасыг нь сайжруулан хувьсалд оруулах газар. Зэвсгээ хэрхэн ашиглахаа туршиж, ахицаа мэдэр. Энэ өрөөг орхих үед та нар өөр түвшний тоглогчид болох болно.
Исаги: Болж байна! Өөр өөрөөр гарч ирэх 3 манекен. Бөмбөгний гарч ирэх өнцөг болон хамгаалагчийн байрлал... Тэр бүгдийг мэдэж чадвал... Гоол хийж чадна!
Анри: Нэг л илүү сайн гоол хийж чаддаг болж байна. Гайхалтай юмаа, энэ сургуулилт.
Эго: Хараахан болоогүй байна аа, Анри-чан. Одоо л дөнгөж эхэлж байна.
Исаги: "Түвшин: Хамгийн их?" Т-Тайвшир. Хийх зүйл адилхан байх учиртай. Хурдан юм! Мөн эргүүлэгтэй байна! Хүлээж авахад хэцүү юм! Энэ бол "Түвшин: Хамгийн их"
Эго: Яг жинхэнэ тоглолт шиг ирэх бөмбөгнүүд болон өөрөөр гарч ирэх манекенууд Энэ бол дэлхийн Түвшний тоглолтыг үүсгэн бий болгосон нөхцөл. Нөхцөл байдлыг нягтлан, оновчтой цохих. Мөн эднийг 90 минут хийж чадах тамир. Энэ бүх зүйл байхгүй бол давах боломжгүй. Худал тоглогчид нь өөрсдийнхөө хэн гэдгийг мэдэрнэ.
Исаги: Новш гэж. Ганцыг ч онож чадахгүй нь. Гэхдээ одоо хүртэл гүйж чадаж байгаа нь. Яалт ч үгүй тэр сургуулилтын ачаар! Гэхдээ одоо л ойлгож байх шиг байна. Миний гоол хийж чаддаг нь үргэлж Бачирагийн дамжуулалт байдагт юм байна. Энэ галзуу бөмбөг биш миний цохиход амар өнцөгт, цохиход амар бөмбөг өгдөг. Күнигами үргэлж хамгаалагчдыг торгоох ханыг үүсгэдэг. Чигири үргэлж миний харсан өнцөгт дамжуулалт хүлээж байдаг. Тэд байдаг тулдаа би гоол хийж чаддаг байж. Би ганцаараа тулалдаагүй байж. Гэхдээ тийм байвал болохгүй. Ганцаараа тулалдаж чадах хүч чадлыг хүсэж байна. Бүх чадвараа цуглуул. Хийж чадах зүйл дээрээ анхаар. Бүгдийг нь сайжруул! Алив! Нэг хормын дотор нөхцөл байдлыг нягтал! Хамгаалагч болон тоглогчдын зайг уншин илүү хөдөлгөөнгүй цохих газраа оч! Бөмбөгний өнцөг болон эргэлтийг мэдрэн очоод зүүн дээд хэсэг рүү цохь! Болохгүй нь. Миний орон зайг мэдрэх болон байрлалаа авч байгаа нь төгс байгаа ч цохилт маань төсөөлсөн шиг биш байна! Новш гэж. Адилхан ухамсраар хэд хийсэн ч бүтэхгүй. Надаа одоо дутагдаж байгаа зүйл бол хүлээж авах чадвар. Бачирагаас цохиход амархан бөмбөг авдаг ч гэсэн энэ өрөөний бөмбөгнүүд хүлээж авахад хэцүү бөмбөгнүүд. Тийм байж. Зүгээр юу ч бодохгүй хүчтэй цохих биш байж. Цохих хүчээ 80%... үгүй ээ 70%-иар ашиглахад болох юм байна. Хамгийн сүүлийн мөчид, бүх анхаарлаа хүлээн авч байгаа газраа төвлөрүүл! Энэ байна! Энэ л бол миний гоолны гол зүйл! Шууд цохиход заль мэх болон тооцоолол хэрэгтэй юм байна! Юу вэ энэ? Үнэхээр хөгжилтэй юм. Шинэ өөрийгөө олсоор л байна!
Анри: Тэр хүү гэнэтхэн сайжраад л байна.
Эго: Хүн бол хармаар байгаа зүйлээ л хардаг амьтан л даа. Хязгаараа мэдэрснээр юу харах болон бодох өөрчлөгддөг. Энэ одоогоор...
Исаги: Тийм ээ!
Эго: Өөрийнхөө хувьсалд чичирч байх ёстой.
Исаги: Өөрийнхөө гоол хийх тал дээр ингэж гүн бодож үзэж байсангүй. Би илүү хүчтэй болж чадна!
Бичиг: 3 хүний баг бүрдүүлээд явна уу.
Исаги: Эндэх 2-р үе?
Бичиг: 3 хүний баг бүрдүүлээд явна уу.
Исаги: 3 хүний баг?
Бичиг: 3 хүний баг бүрдүүлээд явна уу.
Исаги: Наги болон Рэо ч байна. Тийм байж. 3 хүний баг гэхээр Зантэцүг хүлээж байгаа байх нь.
Бачира: Аа, Исаги байна.
Исаги: Бачира!
Бачира: Тийм ээ! Удалгүй уулзчихлаа!
Исаги: Сайн ажиллалаа! Баяр хүргэе!
Бачира: Аа, ойлголоо. 2 дахь Түвшин чинь зөвхөн баг л бүрдүүлэх юм байх даа? Ахиад нэгийг хэнийг сонгох уу?
Исаги: Айн?
Бачира: Чи бид 2 дээр нэмэгдээд ахиад нэг.
Исаги: Энэ дураараа намайг нэг багт оруулчихжээ. Яах вэ хамаагүй л дээ.
Бачира: Хэн зүгээр бол доо?
Исаги: Харин л дээ... Багынхаа хүнээр авмаар хүн гэвэл... Күнигами юм уу Чигири юм уу даа.
Бачира: Болж байна. Гэхдээ 3 хүн болохоор. Зөвхөн нэгийг сонгоно. Хэн нь вэ?
Исаги: Эхлээд ирснийг нь авна гэвэл яаж байна?
Бачира: Болж байна. Тэр бол шинэ баг гээд тохиръё.
Исаги: За.
Наги: Хөөе, Исаги Ёойчи. Манай багт орохгүй биз?
Исаги: Айн?
Наги: Манай багт ор.
Рэо: Хөөе, хөөе Наги. Нэг баг болмоор байна гэсэн нь энэ залуу юм уу?
Наги: Тийм. Учир нь тэр тоглолтод хамгийн лаг байсан нь энэ. Би түүнтэй тоглож үзмээр байна.
Бачира: Гэнэ дээ. Яах юм? Тийшээ явах юм уу?
Исаги: Мэдээж тэгэхгүй. Би чамтай нэг баг болно. Уучил. Наги. Ганцаараа танай багт орохгүй.
Рэо: Гэнэ дээ.
Наги: Тийм үү тэгвэл... Би танай багт оръё.
Исаги: Айн?
Бачира: Юу?
Наги: Тэгвэл болно биз дээ?
Рэо: Юу- Юу яриад байгаа юм бэ, Наги? Чи надтай нэг баг болох нь хууль биз дээ? Юу хийх гээд байна вэ? Би яах юм?
Наги: Рэо, чи надаа хөл бөмбөгийг зааж өгсөн. Хоёулаа хамтдаа дэлхийн номер нэг болно. Тэр бол заавал зүйл. Гэхдээ бид ялагдсан. Бид хамгийн шилдэг байж чадаагүй. Анх удаа мэдэрсэн энэ мэдрэмжийг мэдэхийн тулд би түүнтэй тогломоор байна. Би хичээгээд үзмээр байна.
Рэо: Юу вэ наадах чинь? Хүссэнээрээ л бол.
Бачира: Яах вэ, Исаги?
Исаги: Күнигами болон Чигириг авбал сэтгэлд таатай байх нь үнэн. Тэр бол хамгийн зөв гэдгийг мэдэж байна, гэхдээ... Гэхдээ... Би ч гэсэн түүнтэй... Нааш ир, Наги.
Бачира: Тэгнэ л дээ.
Бичиг: 3 хүний баг бүрдүүлээд явна уу
Бичиг: 3-р шат руу явах
Наги: Дараа уулзъя, Рэо. Хүлээж байя.
Бачира: Таатай байна, Нагиччи.
Наги: За, би ч гэсэн.
Бачира: Тэр бага зэрэг гунигласан харагдсан. Чи харагдсанаасаа илүү хүйтэн хүн үү?
Наги: Айн? Санахгүй байна гэвэл худлаа л даа. Энд байх нь илүү сэтгэл хөдөлгөмөөр. Тэр эгогоо дагах нь зөв биш гэж үү? Блү Лок гэж тийм л газар биз дээ?
Исаги: Тийм дээ, эндэх бол тийм хүмүүс л байж чадна. Тэд үнэхээр эгойст бол цаашид ахиад ч уулзана. Тийм болохоор одоо... Наги, таатай байна.
Наги: Тийм, таатай байна.
Исаги: Энэ 3 хүн байвал ялагдана гэж бодохгүй байна.
Бачира: Ер нь нэг, бид хамгийн шилдэг нь юм биш үү?
Исаги: Явцгаая. Заавал ялна. Итоши Рин!
Эго: Юу байна, хог дундах алмаазнууд аа. Эндээс 3-р Түвшин эхэлнэ. Гурвын эсрэг гурав багийн тулаан.
Исаги: Шууд энэ нөхөртэй юу?
Чигири: Күнигами!
Күнигами: Чигири!
Чигири: Эхний Түвшинг давсанд баяр хүргэе.
Күнигами: Мэддэг хүн гэвэл чи л байх шив.
Чигири: Тэнд байгаа хэдээс асуусан. Аль хэдийн Исаги, Бачира,
Бичиг: 3 хүний баг бүрдүүлээд явна уу
Чигири: Наги хамт явсан гэнэ.
Күнигами: Үнэхээр үү? Намайг орхиод явчихдаг. Уур хүрмээр юм.
Чигири: Тийм. Би ч гэсэн тэгж бодсон. Тийм болохоор Күнигами нэг санал байна.
Күнигами: Аа, Чигири, би ч гэсэн адилхан зүйл бодсон байх. Нэг баг болцгооё.
Чигири: Нэг баг болцгооё.
Эго: 3-р Түвшин бол гурвын эсрэг гурав үзэх мини-тоглоом Хамгаалагч нь Блү Лок Ман байх болно. 5 гоол оруулсан баг хожих болно. Тэгээд хожсон баг нь... нөгөө багаас 1 хүн авч 4 хүний баг
Исаги: Тоглогчийг булаана?
Бачира: Хөөх, түүнтэй адилхан юм. Яагаа вэ, нөгөө...
Наги: Ханаичимомэ юу?
Бачира: Тийм, түүн шиг!
Эго: Тэгээд Түвшин ахих тусам улам тоглогчидтой болж 5 хүний баг бүрдүүлж 5-р үед очсон баг нь 2-р сонгон шалгаруулалтыг давсанд тооцогдоно.
Бичиг: 2-р сонгон шалгаруулалт
Бачира: Тэгвэл хожигдсон баг нь?
Эго: Үлдсэн тоглогчдоороо дахин оролдоно. Тэгээд хоёрын эсрэг хоёр дээр ялагдвал тэгээд сонгогдоогүй ганцаараа үлдвэл хасагдана. Энэ бол өрсөлдөгчөө булааж авах өрсөлдөөний тулаан. Аль багтай тоглох чинь хүссэнээрээ. Хоёр баг зөвшөөрсөн тохиолдолд тоглоно.
Бачира: Тэгэхээр 3 хүн болсон баг энд бас нэмж ирэх нь ээ.
Наги: Тийм дээ.
Исаги: Тэгвэл хүчээр тэд нартай тоглохгүй байж болно гэсэн үг байх нь.
Наги: Хожоод нэгийг булааж авах бол багийн тоглогчоо болгож авмаар байгаа багтайгаа тоглосон нь дээр юм биш үү?
Эго: Яг зөв. Хэнтэй тоглоно гэдгээс хамааран Түвшин давах түлхүүр болно. Түүнд зориулан шинэ Блү Лок жагсаалтыг гаргаж байна. Мэдээж энэ удаа худлаа зүйл байхгүй. Эхний Түвшинг давсан тооны дарааллаар оногдоно. Энд байгаа хүмүүс бүгд 0-ийг 1 болгож чаддаг хүмүүс гэсэн үг. Энэ бол тэр нэгтүүдийг мөргөлдүүлэн сайжруулан амьд үлдэх тоглоом. Эго болон эгог мөргөлдүүлэн ялсан нь дараагийн Түвшинд очих тоглогч болно. Ялахын тулд бүх зүйлийг хий.
Исаги: Эндээс эхлээд, өрсөлдөгчөө мөн багийнхаа хүнээ булаан авах тулаан.
Бачира: Энэ ч бас муухай дүрэм байна шүү.
Наги: Өөрөөр бол ялаад 5 хүнтэй болбол болох нь ээ.
Бачира: Тийм дээ. Юу ч гэсэн, яараад өрсөлдөгчөө сонгох хэрэггүй ч гэсэн. Яах вэ, Исаги?
Исаги: Шинэ өрсөлдөгчөө хүлээх үү эсвэл...
Токимицү: Яах вэ, яах вэ... Тогломооргүй байна. Хэрэг ялагдвал... хэн ч намайг сонгохгүй. Тэгээд ахиад ялагдвал? Тэгвэл ганцаараа болно... Үгүй ээ! Чадахгүй нь. Тогломооргүй байна.
Исаги: Юу вэ? Тэр өөртөө итгэлгүй нөхөр.
Арюү: Хэрвээ тоглох бол 4,5,6-т орсон нөхдүүдтэй. Тэр бол хамгийн дээр. Тэнд байгаа нөхдүүдийг яллаа гээд би үзэсгэлэнтэй харагдахгүй.
Рин: Амаа тат, хэнтэй ч тоглосон хамаагүй. Хурдхан шиг хожоод би дараагийнх руу явна. Та 2 ч гэсэн зүгээр тоо нөхөх төдий.
Арюү: Айн? Би чамайг ийм гэдгийг мэдэх ч гэсэн намайг тэгж хэлдэг өөрийгөө хэн гэж бодно вэ?
Токимицү: Х-Хөөе. Битгий маргалд л даа.
Исаги: Юу вэ эд? Нэг баг биз дээ?
Бачира: Юу гэнэ үү?
Наги: Сэтгэл татам л гэж байна.
Рин: Битгий буруугаар ойлго. Та 2 хурдан давсан болохоор л нэг баг болсон төдий. Миний хувьд бол гишгээд авирах л чулуу. Та нар ч бай, энэ Блү Лок ч тэр. Хожих юм бол 20-с доош насны Японыг төлөөлөх багт орно. Тэр системийг ашиглахын төлөө л би энд байгаа. Бүх хийж байгаа зүйл маань Японы шигшээ тоглогч болоод ахыгаа давахын төлөө. Итоши Саэ-г бяцлах нь миний бүх зүйл.
Исаги: Яах аргагүй тийм байж. Энэ нөхөр... Тэр гоц тоглогч, Итоши Саэгийн дүү байх нь.
Бачира: Ямар эготой нөхөр вэ?
Наги: Тэр багт сонин нөхдүүд л байх шив.
Арюү: Чиний түүх ч гэсэн сэтгэл татам юм. Миний багийн гишүүн болоход тэнцэж байна.
Токимицү: Ийм лаг хүнтэй болчих гэж. Лай болох нь ойлгомжтой шүү дээ.
Исаги: Бачира. Наги. Уучил.
Бачира: Айн?
Исаги: Эрсдэл өндөртэйг нь мэдэж байна гэхдээ... Хэн ч байсан болно гээ биз дээ?
Рин: Айн?
Исаги: Миний эго хэлж байна. Тоглоцгооё. Түүнтэй тогломоор байна.
Бачира: Тэгэхгүй бол ч.
Наги: Тэгэх төлөвлөгөөтэй л байсан л даа.
Токимицү: Айн?
Арюү: Надад хэлээд байна уу?
Исаги: Тэгээд юунаас ч илүү...
Рин: Тийм. Хэн ч байсан болно.
Исаги: Би түүнийг хүсэж байна!
Кэйсүкэ: Блү Лок, Нэмэлт цаг! Баяртай, ах аа.
Бичиг: Түүний ах нь ярьж байна.
Кэйсүкэ: Би энэ хүртэл л явах нь. Та дэлхийн хамгийн шилдэг тоглогч болохоор би
Бичиг: Ванима Кэйсүкэ
Кэйсүкэ: таныг дуурайсан телевизийн хөтлөгч больё гэж бодож байна. Нэрээ Кэйсүкэ Давидсон болгоно гэж бодож байна.
Бичиг: Ванима Жүничи
Кэйсүкэ: Баяртай, ах аа! Заавал үлдээрэй!
Бичиг: Исаги Ёойчи
Бичиг: Бачира Мэгүрү
Жүничи: Надад даатга, Кэйсүкэ! Биднийг салгасан нөхдийг би бяцлах болно! гэж би хэлж байна!
Бачира: Юу, тэр чинь...
Исаги: Энгийнээр ярьж чаддаг байж ээ?
Бачира: Гаж нөхөр байна!
Исаги: Аймаар юм!
Back to episodes Go home