Blue Lock 11

Наги: Ахиад нэг оноо.

Иемон: Оноо авбал ялна шүү!

Рэо: Хамгаал! Зогсоовол ялна!

Исаги: За сүүлийн боломж. Харж байна. Мэдэрч байна. Надтай хамт хөдөлсөн нь... энэ гурав! Гоолын үнэр энэ 3 шугамд байна. Өөрийнхөө нүд болон чадвараараа хаалганд холбоно! Энэ сөрөг довтолгоо сүүлийн тоглолт! Бөмбөгөө алдвал тоглоом дуусна! Энэ бөмбөгийг үхэж байсан ч булаалгахгүй! Урагшаа, Бачира! Өөрийн чөлөөлт залалтаараа дайсны хамгаалалтыг нэвтэл! Дайсан алдаа хийгээд ч хамаагүй зогсоохоор ирнэ. Бачира, энд! Бөмбөг зогсохгүй. Эндээс өөр зам руу. Харж байна. Өөрийнхөө хурдаар хол хая, Чигири!

V баг №3: Хүнээ нэм!

Чигири: Надаас сэргийлж байж ээ?

Исаги: Чигири!

Чигири: Чи үргэлж зөв газраа байж байх юм. Хамтдаа нэвтэлцгээе!

V баг №6: Нэг хоёроор халхал!

Чигири: Дунд руу гүйчхэв үү? Намайг өгөөш болгочхоод өөрөө довтлох гээ юу?

Исаги: Төсөөлснөөр боллоо, чадна. Талбайг би захирна. Заавал би гоол хийнэ!

Күон: Тэр үед миний бие та нарт туслах гэж хөдлөөгүй. Тэр хэвээрээ юу ч хийхгүй ялахаас илүү... чухал зүйл нүдний өмнө байгаа юм шиг санагдсан.

Гишүүн B: Одоо хангалттай биз дээ?

Гишүүн A: Чи хэтрүүлээд байна.

Күон: Харж байна уу? Тэр үеийн би? Тэр үед чиний итгэж байсан хөл бөмбөг... яг энд байна. Урагшаа!

Исаги: Дахиад хоёр хамгаалагч. Күнигами бид хоёр нэвтлэх болно! Эндхийг л нэвтэлчихвэл хаалгач л үлдэнэ! Зантэцү?! Миний таамгийг давахаар хурд!

Зантэцү: Чамаар дундын зайнаас цохиулахгүй шүү!

V баг №6: За! Күнигами суларчихлаа!

Күнигами: Гарах юм бол дуусна!

Исаги: Баларлаа! Райчи?!

Рэо: Тэр новш хэр их тамиртай юм бэ?

Райчи: Гоол хий гэж хэлээд байна шдээ?! Ална шүү! Урагшаа, хөөш!

Исаги: Бачира!

Чигири: Алив!

Күнигами: Над руу дамжуул!

Рэо: Гол эгнээнээс болгоомжил! Цохиулж болохгүй! Бяцал!

Исаги: Харж байна. Чигири, Күнигами хоёрын зам... Дайсны хоёр хамгаалагч тэнд зогсоохоор орно. Түүний гадна талд... Хаалга хүртэлх зүүн талаас 19 метрийн зай. Эндэх миний гоол хийх бүс! Алив, Бачира! Чи харж байгаа биз дээ?!

TEAM V 8: 9 дугаарыг тэмдэглэ!

Исаги: намайг мэдэрч байгаа!

Бачира: Итгэж байна, Исаги. Сүүлийн нэг гоолыг чамд даатгалаа.

Исаги: Төгс, Бачира. Одоо бөмбөгийг удирдаад цохиход л болно. Чадна! Би... Бид...

Наги: Чамтай их таарах юм аа?

Исаги: Бөмбөгний үнэр арилчихсан уу?! Энэ мангас энд юу хийж байгаа юм бэ?

Наги: Одоо чи л энэ талбайд хамгийн аюултай нэгэн байна.

Исаги: Яах вэ? Шийдвэрээ гарга! Бөмбөг унах цэгт би түрүүлж хүрнэ. Би бөмбөгд түрүүлж хүрнэ. Тэгэхээр тоглолт энэ бөмбөгний удирдлагаар шийдэгдэнэ! Гүйцээд ирэв үү? Удаашрах юм бол урд гараад хаачихна. Энгийн удирдлага болохгүй. Дээд хурдаараа цохиж чадах өндөр түвшний бөмбөгний удирдлага хэрэгтэй! Би тийм зүйл чадна гэж үү? Бүтэлгүйтвэл тоглолт дуусна! Нэмэр алга. Гоолын төсөөлөл буухгүй байна. Талбарын ирээдүйг харсан байтал... Ялах ирээдүй харагдахгүй байна!

Наги: Чи намайг ялахгүй ээ.

Исаги: Амаа хамхи!

Чигири: Энд байна, Исаги!

Күнигами: Над руу дамжуул!

Исаги: Үгүй ээ! Би... Өөрийнхөө гоолоор ялмаар байна! Миний гоол?

Бачира: Тийм ээ, Исаги. Сана. Өөрийнхөө гоолыг.

Исаги: Ойлголоо. Тийм байж.

Наги: Илүү хөдөлгөөн их юм.

Исаги: Миний бодлыг зогсоож байсан нь бөмбөг удирдах гэх сонголт. Бөмбөг удирдах хугацаа талбайн ирээдүйд байх намайг энгийн хүн болгоно. Тэгж болохгүй! Өдийг хүртэл тийм байсан. Хурд, хүч, техникгүй би Блү Локт байгаа нь... миний гоолын сүүлийн хэсэг... Өөрийнхөө харах ирээдүйд хэнийг ч гүйцэх хугацаа өгч болохгүй... Шулуун цохилт! Энэ миний гоолын тэгшитгэл. Энэ бол Исаги Ёойчигийн сэргэлтийн мөч!

Бичиг: 11-р анги Сүүлчийн хэсэг

Z баг: Тийм ээ!

Бачира: Сайн байлаа!

Зантэцү: Нээрэн үү. Новш гэж!

Рэо: Би... ялагдсан уу? Бид...

Наги: Рэо! Одоо ч хугацаа байна.

Рэо: Наги, чи...

Наги: Дахиад хоёр оноо авч чадвал амжина...

Анри: Тоглолт дууслаа. 5-4 харьцаатай Z баг яллаа.

Наги: Хөөе, Рэо. Жинхэнээсээ тоглоод ялагдах ийм мэдрэмж төрүүлдэг байх нь ээ? Хяслантай юм.

Игараши: Тийм ээ!

Нарухаяа: За!

Күон: Тэд... Үнэхээр ялчихлаа.

Күнигами: Хөөе, Күон. Юу хийгээд байгаа юм? Чи ч бас ороод ир.

Күон: Айн? Үгүй ээ, би...

Күнигами: Ямар хамаатай юм? Бид ялсан. Тийм болохоор...

Райчи: Дураараа өршөөхөө боль баатрын дүр эсгэгч гуай. Урвагч гэдэг нь хэвээрээ. Бас би өршөөгөөгүй байгаа. Гэхдээ яахав... Чи Нагиг дараагүй бол ялахгүй байсан. Тиймээс яахав... Хүрээд ир, урвагч аа. Чамайг насан туршдаа үзэн ядна! Гэхдээ урвасныг чинь ингээд өршөөлөө, хогийн шаар минь! Та нарт ч бас хангалттай биз дээ?!

Игараши: Тийм ээ!

Имамүра: Вүүхүү!

Иемон: Дураараа золиг шүү.

Күнигами: Алив, хамтдаа буцъя.

Күон: За.

Анри: 5-р цамхгийн бүх тоглолт дууслаа. Одоо 1-р сонгон шалгаруулалтын үр дүнг зарлая. 5 багийн өргийн тоглолтын үр дүн: Нэгт: V багийн 11 тоглогч. Хоёрт: Z багийн 11 гишүүн. Тэгээд хасагдсан баг бүрийн хамгийн өндөр оноо авсан гурав. Нийт 25 тоглогч Блү Лок 5-р цамхгийн 1-р сонгон шалгаруулалтыг давлаа.

Z баг: Тийм ээ!

Исаги: Бид үлдэж чадлаа!

Нарухаяа: Амттай юм!

Гагамару: Хөөе! Дахиад л хүний хоолноос тууж байна уу, Нарухаяа?

Имамүра: Аваарай!

Иемон: Та нар ч бас тоглоод байлгүй ширээ засахад туслаач!

Игараши: Шидлээ шүү!

Чигири: Тийм шүү.

Күнигами: Чи ч бас идээд сууж байна шд.

Күон: Хэн нэгэн нь уух юм цайны газраас аваад ирж болох уу?

Бачира: За!

Исаги: Явъя, Бачира.

Бачира: Энэ байхад болох болов уу?

Исаги: Хангалттай байх. Тийм. Сүүлийн дамжуулалтад баярлалаа, Бачира. Чи байгаагүй бол боломжгүй байсан.

Бачира: Юу яриад байгаа юм? Гайхалтай байсан нь би биш.

Исаги: Айн?

Бачира: Би чамайг мэдэж байна. Ямар нэг зүйлээс атгасан биз дээ?

Исаги: Тийм. Би өөрийнхөө зэвсэг, авьяасыг анх удаа анзаарсан санагдаж байна. Нөхцөл байдлыг мэдрэх чадвараар талбайг урьдчилж харж чадсан ч, цохихын өмнө бөмбөг удирдах болбол түрүүлж харсан давуу талууд байхгүй болдгийг мэдсэн. Тэгээд өөрийнхөө гоолыг эргүүлж бодоод мэдсэн.

Бичиг:  Байрлалаар дамжуулж нөхцөл байдлыг мэдрэх чадвар

Исаги: Би шулуун цохилтоор гоол хийж чадна гэдгээ.

Бичиг: Шулуун цохилт

Бичиг: Исаги Ёойчигийн гоолын тэгшитгэл

Бичиг: Байрлалаар дамжуулж нөхцөл байдлыг мэдрэх чадвар - Шулуун цохилт

Бичиг: Исаги Ёойчигийн гоолын тэгшитгэл

Исаги: Өдийг хүртэл мэдрэмжээрээ хийж ирсэн зүйлээ өөрөө ойлгож тэгшитгэл болгож чадсан. Одооноос довтлогч Исаги Ёойчи эхлэх юм шиг санагдаж байна. Уучлаарай. Жаахан хөөрчих шиг боллоо.

Бачира: Дажгүй царай гаргаж байна шүү. Эгойст юм аа!

Исаги: Эгойст?

Бачира: Цаашид ч догдлуулаарай эгойст Исаги Ёойчи.

Исаги: За, чи ч бас.

Бачира: Цавчилт!

Исаги: Яая! Чи...

Тоглогч A: Миний мөрөөдөл...

Тоглогч B: Новш. Новш гэж!

Исаги: Тийм шдээ. Ялагдвал Блү Локоос хүчээр гарна. Бүгд дуусна.

Нико: Ялж үлдсэнд чинь баяр хүргэе. Уулзалгүй удаж.

Исаги: Нико.

Нико: Би ч бас үлдсэн. Y багийн оноогоор тэргүүлэгч болж.

Исаги: За. Баяр хүргэе.

Нико: Тэр тоглолт... Чиний гоолд ялагдаад миний нүд нээгдсэн. Өөрийгөө дарж дамжуулахаа больж, өөрөө гоол хийдэг төрлийн хүн болсон. Чиний гоолын ачаар л би Блү Локт үлдсэн. Дараагийн удаа ялагдахгүй. Чамайг бяцлах нь би.

Исаги: Миний энд байгаа нь тэр мөч, тэр тоглолтод чи байсан болохоор шүү, Нико. Хүссэн үед чинь бэлэн. Дараагийн удаа ч би ялна.

Нико: Уур хүрчихлээ.

Бачира: Алдартай болоод ирлээ шүү, Исаги. Хэд дэх өрсөлдөгч чинь вэ?

Исаги: Миний гоол хэн нэгний мөрөөдлийг үгүй хийж. Хэн нэгний тулалдах энерги болж байна. Өшөө ялмаар байна! Өшөө! Хүлээлгэчихлээ. Уух юм аваад ирлээ.

Бачира: Хмм?

Райчи: Бөмбөгөө өг.

Исаги: Тэр шөнө бид энэ тоглолтын амтыг мэдэрсэн чигтээ унтсан юм.

Бичиг: Z баг бүхэлдээ хоёрдугаар сонгон шалгаруулалтад орно

Эго: Одооноос та нар биеийн хүчний бэлтгэл хийнэ. Тиймээс энэ хугацаанд нэг ч удаа бөмбөгд хүрч болохгүй.

Райчи: Айн?! Шууд хоёрдугаар сонгон шалгаруулалт биш юм уу?

Иемон: Хэр удаан хугацаанд хийх юм?

Игараши: Тийм ээ. Хэлээд өг.

Эго: Хамгийн доод түвшний 5-р цамхагт ялсан төдийдөө хөөрөх хэрэггүй. Намайг болно гэж хэлэх хүртэл хог шаарууд минь.

Нарухаяа: Энэ юу вэ?

Гагамару: Ирээдүйн технологи шиг юм аа.

Эго: Дээд цамхагт байгаа хүмүүс эхний сонгон шалгаруулалтаас чөлөөлөгдөөд, сүүлийн үеийн бэлтгэл хийж байгаа. Тэр дуусах хүртэл хүлээ.

Бичиг: Биеийн хүчний бэлтгэл 1 дэх өдөр

Эго: Та нар шиг сул дорой нарт булчин суулгах болохоор

Бичиг: 2 цагийн гүйлт

Бичиг: 2 удаа

Бичиг: Хүндийн өргөлт

Эго: баярласан чинь дээр шүү.

Бичиг: Гүйлт 100 тойрог

Эго: Өөрсдийнхөө хамгийн доор байгааг мэдэр.

Бичиг: Хоолны цаг

Бичиг: 3 дахь өдөр

Исаги: Дахиад 8 тойрог...

Күон: Хөөе, зүгээр үү, Исаги-күн?

Бичиг: 4 дэх өдөр

Бичиг: 5 дахь өдөр

Бичиг: 6 дахь өдөр

Бичиг: 7 дахь өдөр

Бичиг: 8 дахь өдөр

Бичиг: 9 дэх өдөр

Бичиг: 10 дахь өдөр

Анри: Энэ хүрээд эхний сонгон шалгаруулалт дууслаа. Давсан хүмүүс сургуулилтын хувцсаа өмсөөд,

Гагамару: Дууслаа.

Нарухаяа: Эцэст нь!

Анри: бүх цамхгийн доор байрлах газар доорх талбайд цуглана уу. Дахин давтъя.

Райчи: Удаан юм, хөгийн амьтад. Дахиад нэг өдөр хоцорсон бол Блү Локтой нь хамт устгах гэж байлаа.

Иемон: Санал нэг байна. Сайхан амьдарч байгаа дээр байгаа нөхдийн орон зайг булаах болно.

Игараши: За, будда өршөөх болтугай! Өндөр зэрэгт байлаа гээд юу гэж?

Исаги: Эцэст нь бөмбөгд хүрч чадах нь. 2-р сонгон шалгаруулалт эхлэх нь.

Райчи: Заавал ялна!

Иемон: Явцгаая, залуус аа!

Исаги: Цаашид учрах хүмүүс биднээс өндөр зэрэгтэй хүмүүс. Гэхдээ огт айхгүй байна. Харин ч өөрийнхөө хүчийг туршиж үзмээр байна! Алив. Бүгдийг чинь бяцлаад өгье! Тэр бусад цамхгийнх уу? Нэг л ядарчихсан байна уу даа? Айн? W баг? 237-р түвшин? Юу? Тэнд харин Х баг гэж байна? Юу болоод байна аа?

Эго: Сайн уу? Боловсроогүй авьяастнууд аа. Биеийн хүчний бэлтгэлээ давсанд баяр хүргэе. Ухаалаг хүмүүс нь хэдийн анзаарсан байх. Энэ дотор 1, 2, 3, 4-р цамхгаас ирсэн хүн байхгүй. Ер нь бол Блү Локт 5-р цамхаг л гэж байсан.

Исаги: Юу?

Эго: Та нар бүгд өөрсдийгөө хамгийн доор байгаа гэж бодож, тэнэг мэт л бүх хүчээрээ 1-р сонгон шалгаруулалтад тулалдаж ирсэн.

Тоглогч A: Нээрэн үү?! Хуцаад байгаарай.

Тоглогч C: Тийм галзуу бэлтгэл хийгээд алах чинь дутаа юу?!

Тоглогч B: Биднийг хуурсан юм уу?

Эго: Тийм ээ. Бүх зүйл та нарын хөгийн өөртөө итгэх итгэлийг эвдэж, дэлхийн шилдэг боохын төлөөх өлсгөлөн сэтгэлийг суулгахын төлөөх миний бодсон арга заль.

Тоглогч D: Чи муу одоо юу вэ?!

Тоглогч E: Даажигнаад байгаарай!

Тоглогч F: Бид чиний тоглоом биш шүү!

Эго: Тэнэгүүд. Наад бодлыг чинь гэнэн байна гэж байна. Сайн сонс. Жишээлбэл Ноел Ноа. Одоо цагт дэлхийн шилдэг довтлогчийн тоонд багтдаг тэрээр, Францын ядуусын хороололд өссөн. Гэмт хэрэг, өлсгөлөн дундаас түүнд өөрийнхөө тавиланг өөрчлөх зүйл бөмбөг л байсан. Цор ганц сонголт нь хөл бөмбөг л байсан. Дэлхийд тийм орчинд өссөн довтлогчид хангалттай их бий. Тэдний гоолоор өлсөх өлсгөлөн хэмжих аргагүй. Хөл бөмбөгд ялагдсан ч амьдарч чадах сул Японд өссөн та нарын, хэзээ ч хүрч очиж чадахгүй гоолын оргил. Тэрийг өгч чадах нь Блү Лок. Бодит байдал дээр та нар өөрөөсөө дээд түвшний хүнийг бяцлахыг хүссэндээ, би ялна гэсэн итгэлээр энд ирсэн биз дээ? Тэр өлсгөлөн чинь дэлхийг өөрчлөг эго болно.

Исаги: Хурдан өөрийгөө туршмаар байна!

Эго: Одоо Блү Лок 2-р сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна. 1-р сонгон шалгаруулалт 0-ээс 1-ийг бий болгох, довтлогчийн утга учрыг мэдэх тулаан байсан. Одооноос сүүлийн үеийн бэлтгэлийн талбайд өөрийнхөө 1-ийг 100 болгохын төлөөх тулаан. 2-р сонгон шалгаруулалт 5 шатнаас бүрдэнэ. Давсан хүн л дараагийн шат руу орж чадна. Тэгээд 2-р шатыг давсан хүмүүс миний сонгосон дэлхийн шилдэг тоглогчидтой бэлтгэлийн тоглолт хийх болно.

Игараши: Хөөх.

Эго: Тайлбар дууслаа. Бэлэн болохоороо нэг, нэгээрээ наад хаалгаараа урагшил.

Исаги: Нэг, нэгээрээ?

Бачира: Бүгд биш юм уу?

Эго: Ойлгомжтой ч гэлээ 2-р сонгон шалгаруулалт 1-р сонгон шалгаруулалтыг бодвол өндөр түвшнийх. Багийнхаа хүний ачаар тохиолдлоор үлдсэн хүмүүс бэлтгэлтэй байгаарай. 2-р сонгон шалгаруулалт хогууд нь шүүгдэж. жинхэнэ эгойстийг л үлдээнэ. Аз хүсье.

Исаги: Эндээс ганцаараа тэмцэнэ.

Тоглогч 1: Чи түрүүлээд яв.

Тоглогч 2: Юу? Үгүй шүү!

Исаги: Бүгд нөхцөл байдлыг ажиглаж байна.

Игараши: Өө. Тэр явах нь.

Исаги: Үнэхээр цэвэрхэн цохилт. Зөөлөн хөөрөлттэй цохилт. Одоо болсон нам эргэлттэй цохилт уу? Юу?

Нарухаяа: Юу?

Гагамару: Нээрэн үү?

Исаги: Тэр гайхалтай юм.

Рин: Нээ. Бие халаалт дуусчихлаа.

Исаги: Итоши Рин?

Игараши: Шинэ эриний дэлхийн шилдэг 11-ийн үү?

Имамүра: Үгүй ээ, тэр чинь Итоши Саэ биз дээ?

Игараши: Тэгвэл тэр хэн юм бэ? Тийм аюултай нөхдүүд одоо ч байгаа юм уу?

Исаги: V багтай тоглоход юу болсныг сана. Бид ч бас адилхан биз дээ?

Игараши: Тийм шүү. Миний нүүрээрээ хаалт аймаар байсан шүү.

Күнигами: Үгүй ээ, миний цохилт илүү аймаар байсан.

Бачира: Үгүй ээ, миний залалт илүү байсан.

Чигири: Хуцаад байгаарай. Миний хурд байгаагүй бол ялагдах байсан байж.

Райчи: Айн? Би дунд талбайг хамгаалсан болохоор биз дээ?!

Имамүра: Миний хамгаалалт ч сайн байсан!

Күон: Би ч бас улаан хуудас аван байж зогсоосон!

Нарухаяа: Хөөе тэр чинь арай биш ээ.

Гагамару: Би үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн.

Иемон: Миний супер авралтыг бүү мартаарай!

Исаги: Миний гоол хамгийн аюултай нь байсан. Дэлхийн шилдэг болох нь би.

Иемон: Бид илүү аюултай! Блү Локийн цаана уулзацгаая!

Z баг: За!

Исаги: Баярлалаа, залуусаа. Энэ хүртэл тэссэн минь та нарын л ач. Эндээс цаашид би ганцаараа урагшлах хэрэгтэй. Гэхдээ хачирхалтай нь би догдлоод байна. Энэ өдийг хүртэлх шиг юу болох нь мэдэгдэхгүй байгаа хөөрөл биш. Өдийг хүртэл тулалдаж ирсний үр дүн дээр суурилсан зүйл. Үүнийг л "өөртөө итгэх итгэл" гэдэг байх. За, юу хүлээж байгаа бол. Блү Локт би илүү хүчтэй болно.

Райчи: Блү Лок, нэмэлт цаг.

Бичиг: 2-р сонгон шалгаруулалтын хайч, чулуу, даавуу

Күон: Исаги түрүүлээд явчихлаа. Дараагийнхыг нь хайч, чулуу, даавуугаар шийдэх үү?

Бачира: Би, би! Дараад нь би явъя!

Райчи: Айн? Би шд.

Игараши: Үгүй ээ, би!

Гагамару: Би.

Күнигами: Би.

Иемон: Чи яах юм?

Зэрэг: Би! Би! Би! Би!

Чигири: Орох дарааллаар өөрчлөгдөх зүйл байхгүй биз дээ?

Игараши: Ийм үеийн эгойст байдлыг шалгаж магадгүй байхад. Зайлцгаа!

Нарухаяа: "Хайч, чулуу, даавуу, хөл бөмбөгт ч эгойст бай." Арилж үз.

Имамүра: Эгог дуурайхдаа тааруу юм аа.

Күон: Тэгвэл бөөндөө тоглоё.

Бүгд: Хайч, чулуу, даавуу!

Чигири: Ялчихлаа. Тэгвэл би эхэнд.

Райчи: Яагаад?!

Игараши: Арил цаашаа!

Күон: За дараагийн хүнээ шийдье.

Бачира: Тийм ээ!

Күнигами: За.

Нарухаяа: Түрүүлээд явлаа!

Гагамару: Ялчихлаа.

Игараши: Баяртай!

Райчи: Яагаад вэ?!

Back to episodes Go home