Blue Lock 10

Z Баг: Тийм ээ!

Күон: Айн? Энэ чинь юу вэ?

Игараши: Тийм ээ! Гүйцчихлээ!

Иемон: Энэ эрчээрээ шүү!

Күон: Юу болоод байна аа? Дайсан чинь хамгийн хүчирхэг V баг шүү дээ. Надгүйгээр арвуулаа тоглож байгаа шдээ. Худлаа байлгүй дээ. Магадгүй тэд... үнэхээр хожих юм гэж үү?

Бичиг: 10-р анги Энэ хэвээрээ

Күон: Та нар юу хийгээд байгаа юм?! Бүх хүчээ гаргаач! 10 хүний эсрэг хожигдохоосоо ичихгүй байна уу, мал аа?!

Рэо: Амаа хамхи, шаар минь.

Күон: Мөрөөдлөө, мөрөөдөл хэвээр нь дуусгах сул дорой хүн болохгүй. Ганцаараа болох байсан ч, ямар арга ашиглах байсан, би өөрөө л хожихын төлөө хөл бөмбөг тоглоно.

Рэо: Юу гэж оноог эргүүлүүлж байдаг юм. Энэ хэвээрээ хожигдож харагдаач. Би тэдний тоглоом биш. Тэдний өгсөн зүйлд сэтгэл ханачих хүн биш. Хүссэн зүйлээ өөрийн хүчээр гартаа оруулж чаддаг гэдгээ батлах хүртлээ... ялагдахгүй!

Райчи: Хожигдохоос тэгтлээ айгаа юу? Баян айлын эрх жаал минь? Ялагдлын амтыг би мэдрүүлээд өгье!

Рэо: Муу новш! Наги руу дамжуулъя гэхээр түүнээс болж дамжуулах зам гарахгүй байна. Эсрэг талаас тийм ч амархан нэвтэлж чадахгүй байгаа. Түүний нууцаар дагалтаас салмаар байна. Гэхдээ... 11 дугаартай тоглогч бөмбөг булаах боломжийг хүлээж байна. Хүчилж довтолбол бөмбөгөө алдана. Оноог эргүүлүүлэхгүй. Гэхдээ дайрах арга... Энэ талбарыг Z баг бүрэн удирдаж байна. Би... Наги бид хоёр хожигдоно гэж үү?

Наги: Рэо. Надад өг.

Рэо: Наги?

Исаги: Энэ яачхаа вэ? Анх удаа өөрөө түрүүлж хөдөлсөн үү?

Наги: Рэо, би оролдоод үзье.

Рэо: Наги?

Игараши: Гэнэт юу вэ?!

Имамүра: Түүнд залах зэвсэг байдаг юм уу?

Игараши: Хөөргөлт үү? Дээшээ анхаарал татчихаад мултарчхав уу? Имамүра, найдлаа шүү!

Имамүра: За, гүйцэх болно оо! Нөгөө жигүүр лүү дамжуулчхав уу?!

Чигири: Новш гэж! Түрүүлээд хөдөлчихлөө!

Күон: За! Урагшаа!

Чигири: Түүний хөдөлгөөн V багийн хэмнэлийг өөрчилсөн үү?

Наги: Зантэцү хаалганы өмнө очоод дажгүй дамжуулаарай.

Зантэцү: Чи надад хүсэлт тавьж байгаа нь анхных байх аа.

Рэо: Наги, чи...

Наги: Яагаад би ингэтлээ хичээгээд байгаа юм бол? Рэо тийм царай гаргасан болохоор уу?

Игараши: Зогсоо!

Наги: Анх удаа хожигдох нь гэж бодсон болохоор уу? Эсвэл...

Чигири: Явууллаа юу! Эргэчихсэн үү?!

Иемон: Цохисон уу? Үгүй ээ, шулуун дамжуулалт!

Наги: Ядаргаатай юм гэж бодсон хүмүүс догь харагдсан болохоор уу?

Игараши: Үсрээрэй!

Имамүра: Хаагаарай!

Наги: Гэхдээ нэгэнт ийм болсон юм чинь яалтай билээ. Энэ сонирхох сэтгэл зогсохгүй байна.

Игараши: Үгүй байлгүй дээ!

Имамүра: Цохих өнцөг байхгүй байна шдээ!

Наги: Би хөл бөмбөгөөр... өөрийгөө соримоор байна!

Исаги: Энэ туйлын мөчид сэргэлт авах нь зөвхөн бид биш байж. Энэ мангасад ч адилхан нөлөөлж байна!

V Баг 4: Тийм ээ!

V Баг №1: Наги!

Рэо: Наги! Чи...

Наги: Хөөе, Рэо... Хөл бөмбөг сонирхолтой юм аа. Миний амьдрал уйтгараар дүүрэн байсан. Сонирхол гэх эгог олох энэ мөч хүртэл. Одоо хэдэн гоол хийх вэ?

V Баг: Тийм ээ! Бид ялж чадна аа!

Күон: Ийм байхад болно. Одоо би ялж үлдэж чадна.

Нарухаяа: Адгийн юм! Оноог эргүүлэх боломж байтал!

Гагамару: Тэр өөрөө тоглолтод оролцдог гэж сонсоогүй.

Исаги: Энэ гоол үнэхээр хүнд юм. Энэ мөчид... Үгүй ээ, энэ мөч болохоор л бид сэрээчихлээ. Наги Сэйширо гэх гоц авьяастны доторх потенциалыг. Энэ мөчид сэргэх нь зөвхөн бид биш байж!

Игараши: Новш! Одоо 15 минут л дутуу байна!

Күнигами: Яах вэ? Яаж түүнийг зогсоох вэ?

Чигири: Күнигами, чи арын эгнээ рүү орж хамгаалж чадах уу?

Күнигами: Тийм ээ, дахиад нэг гоол алдвал хожигдоно. Одоо хамгаалах тактикт шилжээд сөрөг довтлох боломж—

Райчи: Та нэр тэнэг юм уу?! Довтлооч, шаарууд минь! Довтол, довтол, довтол, довтол! Гол хэсгийг би энэ жултай хамт аргална. Тиймээс довтол!

Исаги: Райчи...

Райчи: Одоо болсон хойно хамгаалалтаа чангатгаад яах юм?! Одоо 15 минутад оноог эргүүлж чадахгүй бол дуусна! Бид довтолгоо нөлөөлж байгаа! Тэдний эсрэг 3 гоол хийж чадсан нь өдийг хүртэл би хийхийг хүсээгүй хамгаалагч аа хийсэн болохоор! Миний хичээл зүтгэлийг дэмий үрэх юм бол ална шүү! Үхэх хүртлээ довтол. Бүгд довтол шарууд минь! Та нар довтлогч биз дээ?!

Бичиг: Тоглолт дуусах хүртэл:

Рэо: Дахиад нэг гоол, Наги. Дахиад нэг гоол хийхэд бид хожно.

Наги: Ахиад нэг гоол? Тэгээд л болоо юм уу?

Исаги: Тийм ээ. Бидэнд довтлохоос өөр зам байхгүй. Би шийдвэрлэх болно! Гэхдээ би гоол хийхэд дутуу зүйл байна. Одоо хамгийн ихээр гоолын үнэр гарч байгаа хүн бол эргэлзээгүй... Наги! Өөрийнхөө хүслээр чөлөөтэй хөдөлж эхэлсэн түүнийг зогсоож чадах болов уу? Бачира? Багийн хүнээ хайж байна уу? Ойлголоо. Бид арвуулаа тоглож байгаа. Түрүүний гоолоор дайсан буцаад байрлалаа олчхож. Бачирагийн ч тамир барагдаж эхэлсэн байгаа. Яах вэ? Би юу хийж чадах вэ? Юу хийвэл хожих вэ?

Бачира: Гадна талбайгаас нэвтлээд хая, Чигири.

Чигири: За, надад даатга.

Зантэцү: Хүрээд ир, улаан үст ээ. Энэ удаад зогсоох болно. Нэр төрөө буцааж авна.

Чигири: Нэр төрөө сэргээх гэдэг юм. Тэнэг 4 нүдэт ээ! Хурдлах тал дээрээ тэр илүү. Гэхдээ дээд хурдаараа би илүү! Хэдэн ч удаа байсан ардаа хаях болно!

Наги: Сайн тэмцлээ, тэнэг Зантэцү.

Чигири: Нээрэн үү? Уншчихсан уу?

Наги: Авлаа шүү, авхай гуай.

Исаги: Гэнэн байна, гоц авьяастан гуай. Булаах бол энэ байрлалд!

Чигири: Исаги?!

Исаги: Түүний хөдөлгөөний уншиж чадахгүй ч. Талбайн нөхцөл байдлыг нүдээрээ уншиж чадна. Зантэцүгээс салахын төлөө Чигири бөмбөгийг хол цохих магадлал өндөр. Гэхдээ Чигиригийн бөмбөгд хүрэх хүртэл орчих хоосон болно. Тэр хэсэг рүү нь шулуун гүйж очвол талбай дээрх сул цэг алга болно. Чиний хөлийг би зогсоолгохгүй!

Чигири: Сайн хүү, Исаги. Дараа толгойг чинь илж өгье.

V Баг 3: Новш, хурдан юм!

Рэо: Торгуулийн талбайд зогсоо!

V Баг  6: За! Хангалттай хүмүүс байна!

Чигири: Хаана тэр вэ? Нүх дүүрэн хамгаалалт. Сул зай дүүрэн байна!

Игараши: Аа! Ирмэг үү?!

Исаги: Үгүй ээ, дуусаагүй байна. Чигиригийн нэвтрэлтээр зүүн талд цугласан дайсны хамгаалалтын, эсрэг талын жигүүрт хаанаас ч хамаагүй цохиж чадах зэрлэг араатан... Гагамару байгаа!

Гагамару: Новш, чи муу.

Имамүра: Ингээд ч гоол хийж чадахгүй гэж үү?!

Исаги: Үгүй ээ, наад хэсэг чинь... түүний бүс!

Күнигами: Бүгдийг чинь бяцлаад өгье. Давлагааны довтолгоо!

Исаги: Давлагааны довтолгоо! Яг бодсоноор боллоо!

Күнигами: Тийм ээ!

Z Баг: Тийм ээ!

Исаги: Үнэхээр үү, гайхалтай. Яг бодсоноор боллоо. Яаж ийм зүйл болов? Бачира, Чигири рүү дамжуулах мөчид миний тархинд бий болсон дүрслэлд, миний гүйж очих хэсэг сул цэг байсан. Тэр газар л байвал бөмбөг эзэмшсэн хэвээрээ бидний давлагааны довтолгоо бий болно. Тийм зүйл болох төсөөлөл байсан. Багийнхныхаа зэвсгийг тооцоолж тоглолтын нөхцөл, талбай дээр хөдөлгөөнийг тооцоолж чадсан нь миний зэвсэг нөхцөл байдлыг мэдрэх чадвар байсан болохоор л. Ойлголоо. Ингэж ашигладаг байх нь. Өөрийнхөө нүд, тархиар би талбайн ирээдүйд хүрч чадна! Энэ хүчээрээ өөрийнхөө гоолыг хийх болно!

Күон: За, ингээд 11-үүлээ боллоо! Кизүнэзака ахлах сургуулийн хөл бөмбөгийн дугуйлан одооноос эхэлнэ! Улсын аварга болохыг зорино!

Гишүүд: Тийм ээ!

Гишүүн B: Хөөе Күон, зорилго чинь өндөр юм аа.

Күон: Нэгэнт хийснийх мэргэжлийн болж Японы төлөөлөл болохыг зорино! Ороорой!

Гишүүн A: Сайхан дамжууллаа, Күон!

Күон: Тийм ээ! Анх зүгээр л хөл бөмбөг тоглохыг хүссэн.

Гишүүн A: Тийм биз дээ? Боломжгүй.

Гишүүн B: Үргэлж л тэгж хэлдэг.

Күон: Хөөе, оройтож байна! Өглөөний бэлтгэлдээ ирж байлдаа!

Гишүүн A: Миний буруу.

Күон: Юу хийгээд байгаа юм бэ?! Байрлалдаа анхаараач! Энэ маягаараа улсын аваргад орж чадахгүй!

Гишүүд1: Зүгээр дээ.

Гишүүд2: Ядарчихлаа!

Гишүүд3: Өлсчихлөө.

Күон: Та нар харуусахгүй байгаа юм уу?! Улсын аваргад орно биз дээ? Энэ гишүүдээрээ ялахыг хүсэхгүй байгаа юм уу?!

Гишүүн A: Айн?

Гишүүн C: Хөөе, нээрэн үү?

Гишүүн B: Өндөр зорилготой юм аа.

Күон: Та нар яачхаа вэ? Улсын аварга болж, Японы төлөөлөл болно гэсэн шдээ...

Гишүүн A: Зүгээр л тааруулж наргисан юм. Жинхэнээсээ орж чадна гэж бодсон хүн чи л байх.

Гишүүн C: Ер нь ийм сул дорой сургууль улсын аварга болно гэдэг. Чи анимэ хэтрүүлээд үзчихэж.

Гишүүн B: Бид бүсийн тэмцээнд шилдэг 8-д орсон. Одоо хангалттай биз дээ?

Гишүүн C: Караоке явъя!

Гишүүн A: Болж байна. Чи хэтрүүлээд байна. Чамтай хөл бөмбөг тоглосон ч хөгжилтэй биш.

Гишүүд1: Удаан юм аа.

Гишүүд2: Ийм зүйлс хэрэггүй.

Гишүүд1: Уучлаарай, явъя.

Күон: Эцэстээ жинхэнээсээ хөл бөмбөг тоглож байсан нь би л байсан Одоо хамаагүй. Тийм бол одоо хамрагч хэрэггүй.

Бичиг: Күон Ватарү-сама

Бичиг: Та хөгжүүлэгч тоглогч болохоор сонгогдлоо

Күон: Намайг хүлээн зөвшөөрөх хүн байна. Миний тулалдах газар энд байна. Хэдий ганцаараа болсон ч хамаагүй! Арвуулаа юм байж, Z баг тус тусын зэвсгээ эцсийн түвшинд нь гаргаснаар талбайг эзэгнэж довтолгоо амжилттай болж байна. Харин V баг, Наги Сэйширогийн сэргэлтийн ачаар таамаглах аргагүй довтолгоо харуулж байгаа. Хэн нь ч ялсан гайхах зүйл биш. Дараагийн гоол тэмцээнийг шийднэ. Гэхдээ... Хэрвээ тэнцэх юм бол, Z баг гуравт орж эхний сонгон шалгаруулалтаас хасагдана. Тэр нөхцөлд багийн онооны тэргүүн хоёрдугаар сонгон шалгаруулалтад үлдэж чадна. Одоо миний оноо 3 гоол. Гэхдээ түрүүний гоолоор Күнигами 3 оноотой болсон. Бас шийтгэл болгож хасуулсан оноо хоёуланд минь байхгүй. Тиймээс Блү Локдоо дээд түвшинд байгаа ялж үлдэнэ. Өөрөөр бол би ялна! Тиймээс энэ хэвээрээ байхад болно. Энэ хэвээрээ юу ч хийхгүй бол би үлдэж чадна. Энэ хэвээрээ байхад болно. Болно.

V Баг хаалгач: Урагшаа Зантэцү, сөрөг довтолгоо.

Чигири: Чамайг би зогсооно!

Зантэцү: Харамсалтай байлаа, улаан үстэй авхай. Бидэнд одоо...

Чигири: Холын зайны сөрөг довтолгоо юу?!

Зантэцү: сэргээд байж ядаж байгаа гоц авьяастан байгаа!

Игараши: Наги байна!

Райчи: Буцаарай! Буц! Дахиад нэг оноо алдвал дуусна шүү!

Наги: Сайн байна, Зантэцү. Сайн харж байжээ.

Исаги: Энд биз дээ? Одоо талбайн сул цэг. Чамайг би зугтаалгахгүй!

Наги: Ойр ойрхон уулзаж байх шив.

Бачира: Сайн байна, Исаги. Зогсоо!

Имамүра: Алдах юм бол хаалгачтай 1 эсрэг 1 болно шүү!

Исаги: Үгүй ээ, бөмбөг унах цэгт тэр түрүүлж хүрч очно. Энэ хэвээрээ бөмбөгийг таслахаар очсон ч хууралтад орох магадлал өндөр. Тиймээс миний хийх ёстой зүйл тойрч очоод, багийнхан минь буцаж ирэх цаг хожих! Амжчихлаа! Эхний хүрэлт нь түлхүүр! Баруун үү? Зүүн үү? За хүрээд ир. Явуулахгүй дээ! Айн? Юу? Арагшаа? Хайрцгаас гадуур сэтгэчихлээ! Хормын дотор ард нь үлдчихлээ. Баларлаа. Баларлаа шүү!

Күон: Мөрөөдлөө, мөрөөдөл хэвээр нь дуусгах сул дорой хүн болохгүй.

Исаги: Дууслаа. Бид тэр мангасын сэргэлтээс болж ялагдах нь!

Күон: Ганцаараа болсон ч хамаагүй. Ямар ч арга ашигласан байсан би...

Иемон: Зогсоо!

Z Баг ( Күон; Күнигами; Бачирагаас бусад): Зогсоо!

Исаги: Бүгд эвдрэх нь...

Анри: Z баг алдаа. Илт дүрэм зөрчиж гоолд саад болсон гэж үзлээ. Күон Ватарү улаан хуудас. Тоглолтоос хасагдлаа.

Исаги: Күон, чи юу хийгээд байгаа юм?

Күон: Новш гэж. Ингээд та нар үргэлжлүүлж тэмцэж чадна биз дээ?

Рэо: Зүгээр үү, Наги?! Хуцаад байгаарай, чи муу!

Күнигами: Зогсоо!

Рэо: Саяных албаар биз дээ?!

Наги: Рэо би зүгээр.

Рэо: Гэхдээ...

Зантэцү: Тайвшир, Рэо! Дахиад нэг шар хуудас авбал чи ч бас хасагдана.

Рэо: Новшнууд аа. Юугаа төлөвлөөд байгаа юм?

Күнигами: Хэн мэддэг юм. Би л асуумаар байна. Хөөе, Күон. Юу ч хийхгүй бол амьд үлдэх байсан атал юу хийгээд байгаа юм?

Күон: Зүгээр л би өөрийнхөө төлөө хийсэн юм.

Исаги: Күон.

Игараши: Гэхдээ чи 3 гоол хийж Күнигамитай адилхан оноотой яваа.

Имамүра: Тэгвэл энэ улаан хуудсаар дүрэм зөрчсөн шийтгэлийн оноо Күнигамигаас илүү гарчихлаа.

Бачира: Тэгэхээр энэ маягаараа тэнцвэл Z багтай хамт Күон-чан хасагдана гэсэн үг үү?

Күон: Амаа хамхи. Тэрийг чинь мэдэж байна. Мэдэж байсан ч... Та нар сонсож бай. Заавал ялаарай. Дэлхийн шилдэг довтлогч болох нь би шүү.

Исаги: Хуцаад байгаарай Күон. Тэр чинь мэдээж. Бид ялах болно!

Күнигами: Дэлхийн шилдэг болох нь би.

Райчи: Би болно!

Исаги: Ийм газар дуусахгүй шүү!

Рэо: Наги, бэртээгүй биз?

Наги: Зүгээр ээ.

Зантэцү: Дахиад 3 минут.

V Баг №8: Хөөе Рэо. Яаж хамгаалах юм?

V Баг №7: Бөмбөгөө дамжуулж цаг хожъё.

Рэо: Айн? Та нар юугаа яриад байгаа юм?

V Баг №7; 8: Айн?

Рэо: Бяцлах болно гэсэн ганц сонголт л бий.

Зантэцү: Ийм амьтадтай тэнцэх нь ялагдсанаас ялгаагүй.

Наги: Ахиад нэг оноо. Ахиад нэг оноо.

Рэо: Энэ хэвээрээ дуусаж чадахгүй нь бид ч адилхан.

Исаги: Торгуулийн талбайн баруун талаас 20 метрийн зайнаас чөлөөт цохилт. Цаг байхгүй энэ мөчид алдвал бид ялж чадахгүй.

Райчи: Алдаа хийж болохгүй шүү!

Нарухаяа: Амь насаараа хамгаал!

Исаги: Бүгд энэ мөчийг Күон байгаагүй бол байх боломжгүй байсныг мэдэж байгаа. Дуусах ёстой байсан бидний хугацаа бага зэрэг үлдсэн. Юу ч болж байсан үүнийг хамгаална!

Иемон: Заавал зогсоох болно! Бод! Би Рэо байсан бол тэмдэглэгээ чанга байсан ч ямар нэг зүйл хийх Наги руу дамжуулах уу? Эсвэл тэгж харуулаад Зантэцү руу юу? Хэн бэ? Хэн рүү нь дамжуулах вэ? Үгүй ээ, эндэх бол Блү Лок!

Күнигами: Нээрэн үү?!

Игараши: Дамжуулга биш байна?

Иемон: Эгойст юм бол, өөрөө гоол хийх гэж оролдоно! Май ч!

Чигири: Сул бөмбөг гарлаа!

Имамүра: Сайн байлаа, Иемон!

Исаги: Баларлаа! Тэр хурдан юм!

Зантэцү: Чи муу хаанаас гараад ирэв!

Райчи: Хана нь хамгаалалт.

Имамүра: Тэсээрэй!

V Баг  8: Гоол хийгээрэй—

Наги: Ахиад нэг оноо.

Нарухаяа: Зогсоо!

Гагамару: Дуусаагүй байна!

Күон: Тэссэн үү? Юу вэ? Үнэхээр юу болоод байна аа? Тэд хамгийн хүчирхэг V баг. Надгүйгээр арвуулаа тоглож байгаа шдээ. Магадгүй тэд үнэхээр. Урагшаа, Исаги!

Исаги: За, сүүлийн боломж.

Күнигами: Блү Лок, нэмэлт цаг.

Бичиг: Z багийн хүн дуурайх тэмцээн №2

Бичиг: Гагамару Гин

Гагамару: "Талбарт би бол хаан, жул минь."

Күнигами: Муу юм!

Бичиг: Күнигами Рэнсүкэ

Күнигами: Барог дуурайж байгаа юм уу?!

Бичиг: Исаги Ёойчи

Исаги: Юу ч хийсэн чи хэвээрээ л байна шдээ.

Нарухаяа: За! Дараад нь Исагигийн ээлж шүү!

Бичиг: Нарухаяа Асахи

Исаги: "Гоё юм аа Натто." Минийх үргэлж даршилсан манжин байгаа.

Күнигами/Гагамару/Нарухаяа: Игагүри!

Исаги: Зөв! Будда өршөөг!

Күнигами: За! Сүүлд нь би хийе.

Исаги: Тийм ээ, хүлээж байлаа баатраа.

Нарухаяа: Урагшаа! Үзүүлээд өг!

Исаги: Айн, хэн юм?

Күнигами: Бидэнд ялагдсан үеийн Нико.

Исаги: Юу гээч сонголт вэ?

Нарухаяа: Хөөрхөн юм!

Гагамару: Өхөөрдөм. Би чадахгүй байх.

Back to episodes Go home