Blue Lock 9

Рэо: Сайхан гоол Наги! Яг л төсөөлснөөр боллоо!

Наги: Рэо, одоо залхуурч болох уу?

Рэо: Болоогүй ээ. Дахиад 5 гоол хийчхээд.

Наги: 4 байхад болох уу?

Исаги: Саяны гоол юу вэ? Мөр давахаар хэмжээний урт дамжуулалт? Тэгээд бүр чулуу шиг л унаж ирэх өндөр эргэлт байсан. Гүйхдээ л бөмбөгөө удирдах хэцүү байтал. Хоёр талд нь хоёр хамгаалагч байгаа. Жаахан л удирдлага алдвал бөмбөгөө алдах байсан. Гэтэл хурдаа алдалгүй төгс удирдлаа. Тэр мөчид хэд хэдэн өндөр түвшний тоглолт нийлчхэж. Энэ 5-р цамхаг Блү Лок түвшнээрээ шилдэг... Наги Сэйширо.

Наги: Дахиад 5 гоол? Залхуутай юм аа.

Исаги: Бид ийм мангастай тэмцэж байгаа гэж үү?

Бичиг: 9-р анги Сэргэлт

Нарухаяа: Юу вэ?

Игараши: Аз шдээ. Дөнгөн нэг гоол л алдлаа. Довтолъё! Будда өршөөг!

Райчи: Хийцгээе.

Исаги: Тийм ээ, бидэнд өөрсдийн арга бий. Күнигами!

Күнигами: За. Тэр хүртэл бөмбөгөө хүргэж чадвал... Дахиад 10 метр. 6... 3...

Рэо: Чи өөрийнхөө хүрээнд ороогүй байгаа биз дээ? Күнигами булчин-күн?

Күнигами: Хүлээ! Явуулахгүй шүү! Бөмбөг эзэмшихдээ ч сайн юм.

Рэо: Дахиад нэг, Наги?

Исаги: Түрүүнийхтэй адилхан уу? Зогсоогоорой Райчи, Игагүри!

Игараши: Би зогсооно!

Райчи: Нэг аргадаа хоёр унахгүй шүү!

Игараши: Хөөрчихлөө! Боломж!

Райчи: Нээрэн үү?

Имамүра: Тэр юу юм бэ? Итгэмээргүй юм.

Нарухаяа: Баларлаа. Хэдийн 2-0 болчихлоо! Одоо бидний төлөвлөгөө нөлөөлөхгүй ээ!

Исаги: Ийм хүнийг ялах юм уу?

Райчи: Хөөе, Күнигами! Юундаа бөмбөг алдаад байгаа юм? Гоол хийгээч! Урд байгаа хүмүүс гоол хийхгүй бол хожихгүй шдээ!

Күнигами: Амаа тат. Тэгвэл та нар ч бас ажлаа хийгээч.

Исаги: Боль! Энэ тэмцээнд хожигдвол дуусна. Бид ялахын төлөө бүхнээ хийх хэрэгтэй!

Игараши: Тийм ээ! Бууж өгөхгүй байх хэрэгтэй! Будда өршөөг! Хэзээ ч бүү бууж өг! Будаа өршөөг!

Исаги: Бидэнд дахиад зэвсэг байгаа. Урагшаа, Чигири!

Чигири: За!

Баг V 2: Хоосон байна! Булаагаарай!

Чигири: Өөрийнхөө хөлөөр гүйцэх болно! Энэ... хурдан юм!

Исаги: Чигири хурдаараа ялагдсан уу?

Рэо: Сайн байна, Зантэцү!

Исаги: Би очъё! Наги руу дамжуулах нь!

Нарухаяа: Новш! Би ч бас очъё!

Рэо: Тийм бол... Урагшаа Зантэцү. Чиний бүс биз дээ?

Исаги: Баларлаа, Нагид хэт их анхаараад түүнийг сул орхичхож. Буцаарай, Нарухаяа!

Зантэцү: Тийм ээ, энэ бол миний бүс. Рэо... Бүс гэж юу гэсэн үг юм?

Рэо: Хуурамч шил зүүсэн ч ухаантай харагдахгүй ээ.

Наги: Тэнэг Зантэцү.

Игараши: Дөнгөж эхэлж байна. Будда өршөөг...

Исаги: Ялах боломж алга. Бидэнд одоо хожихын төлөө тэмцэж байгаа гэх сонголтод итгэх хүн үлдсэнгүй.

Бачира: Таалагдаж байна. Сонирхолтой болоод ирлээ.

Зантэцү: Тэр юу вэ?

Рэо: Мэдэхгүй.

Исаги: Бачира, чи юу яриад байгаа юм?

Бачира: Айн? Гэхдээ тэр гурав гайхалтай байгаа биз дээ? Сэтгэл хөөрчихлөө!

Исаги: Айн? Хэдийн 3-0 болчихсон одоо үргэлжлүүлсэн ч—

Бачира: Исаги, айгаад байгаа юм уу? Гарцаагүй тэдний гоол супер онцгой юм. Тэгэхээр амархан шдээ. Бид ч бас... супер онцгой болоход болно!

Исаги: Ю—

Бачира: Исаги! Хөөе, дамжуул!

Исаги: Гэхдээ бидний төлөвлөгөө мэдэгдээд—

Бачира: Тиймээс л тэрийг давах хэрэгтэй. Алив хурдал, булаалгалаа шүү. Зэвсэг, тэгшитгэл ашиглаад бүтэхгүй юм бол, тэднээс гоол авбал өөрийнхөө хязгаарыг давсан гэсэн үг биз дээ? Миний доторх мангас хэлж байна: "Цөхрөх үед айх биш догдолдог юм гэж."

Исаги: Бачира...

Рэо: Сонирхолтой юм аа. Хүрээд ир, Бачира Мэгүрү!

Бачира: За. Гүйцэх болно!

Рэо: Хөөх. Хурдтай шилжүүлэлт үү? Зүүн гэж харуулаад баруун биз дээ? Рулет уу? Зантэцү!

Зантэцү: Хийлгэлээ юу, урдуураа унжсан үст ээ.

Бачира: Хурдан 4 нүдэт. Тийм бол...

Зантэцү: Хөөргөлт үү? Хоёулаа хамт үсрэхэд би давуу талтай. Гадагш зүүн. Баруун уу?

Бачира: Томруулах!

Зантэцү: Агаар дээр эргүүллээ гэж үү?!

Бачира: Болчихлоо! Олон төсөөлөл орж ирж байна шүү!

Зантэцү: Уучил! Аюултай залуу оччихлоо!

Бачира: Гоол хүртэл дахиад 3 хүн!

Рэо: Гурвуулаа хамтдаа дайр!

Бачира: Таалагдаж байна шүү. Угаасаа бид дэлхийн шилдэг довтлогч болохын төлөө л энд цугларсан. Та нарыг ялж чадахгүй бол тиймхэн л байсан гэсэн үг. Дахиад гурав.

Исаги: Гайхалтай юм аа, Бачира. Үнэхээр хөгжилтэй хөл бөмбөг тоглож байна. Чиний зөв. Энэ миний хөл бөмбөгийн амьдрал дахь сүүлийн нухацтай тоглолт бол...

Бачира: Хоёр... Нэг...

Исаги: Цөхрөлийг ялагдсаныхаа дараа бодоход л болно! Одоо ялахын л төлөө...

Бачира: Бүүм!

V Баг №1: Чи муу! Даажигнаад...

Игараши: Тийм ээ, Бачира!

Имамүра: Рабона?!

Нарухаяа: Догь юм!

Бачира: Миний супер онцгой гоолыг харсан уу? Хараач? Хөгжилтэй болоод ирж байгаа биз дээ?

Исаги: Өөрийнхөө хязгаарыг давсан тоглолт л гоол болно!

Зантэцү: Тэд нэгдээд юу гэдэг билээ?

Рэо: Багаараа нэгдмэл болж байна гээч.

Наги: Тэнэг Зантэцү.

Рэо: Сонирхолтой юм. Бүх хүчээрээ бяцалъя.

Наги: Залхуутай юм.

Игараши: Хязгаараа давсан супер онцгой гоол!

Нарухаяа: Гайхалтай, Бачира!

Игараши: Би ч бас чадах юм шиг санагдаж байна!

Күнигами: Хязгаараа давна гэдэг хүчлэх юм бол болно гэсэн үг биш. Сайн байлаа, Бачира.

Игараши: Тийм юм уу?

Күнигами: Саяны зэвсэг Бачирагийн зэвсэг залалтаас төрсөн. Өөрийн чинь хязгаар гэдэг гоолын тэгшитгэл биз дээ? Тэр тэгшитгэл минь нөлөөлөхгүй энэ тоглолтод шинэ тэгшитгэл л олох хэрэгтэй гэсэн үг.

Бачира: Тийм дээ. Түрүүн ч бас тэр үеийнхээ санаагаа хэрэгжүүлээд үзтэл болчихсон.

Күнигами: Шинэ өөрийгөө туршиж энэ тоглолтын турш хувьсахгүй бол ялахгүй гэсэн үг.

Бачира: Тийм дээ.

Исаги: Бачирагийн тоглолтоор бидний нөхцөл өөрчлөгдлөө. Одоо 65 минут. Хэрэгтэй зүйл бол эгогийн хувьсал! Дахиад нэг!

Z Баг: За!

Исаги: Өөрийнхөө хувьссан тэгшитгэлийг олно доо!

Рэо: Тэд юундаа хөөрөөд байгаа юм. Саяхныг хүртэл үхэх гэж байгаа юм шиг царайтай байсан байж.

Зантэцү: Рэо уурлачихсан юм уу?

Рэо: Үгүй ээ. Зүгээр л хөл бөмбөг тоглоод 6 сарын турш Наги бид хоёрын ялагдашгүй рекордод, толбо тогтохыг хүсэхгүй байгаа төдий.

Игараши: Айн? 6 сар?

Бачира: Гайхалтай. Тэд үнэхээр мангас юм аа!

Исаги: Нээрэн үү. Райчи, Рэог чи ав!

Райчи: Юу? Юу гэсэн үг юм?!

Исаги: Надтай биеийн хүч адилтай чи бол хавчиж чадна! Нээлттэй хэсгийг Чигири, Гагамару хоёр нөх! Нагигаас түрүүлж түүнийг бяцлахгүй бол түрүүнийхтэй адилхан зүйл болно!

Иемон: Тэгээд явъя! Байрлалаа сольё!

Райчи: Новш. Би халуухан хөл бөмбөгөө тоглож чадахгүй байрлал байна шдээ. Хийгээд өгье, новш оо! Гэхдээ хожигдох юм бол бүх удмаар чинь хараана шүү, новшнууд аа!

Рэо: Өс санадаг хүмүүс алдартай болохгүй шүү, загасан шүдэт ээ.

Райчи: Амаа тат! Ийм тоглолтод. Хамгаалагч хийж байгаад хөл бөмбөгний амьдралаа дуусгахгүй шүү!

Рэо: Зантэцү!

Зантэцү: Надад даатга. Дахиад нэг би гоол хүртэл хүргээд өгье.

Чигири: Тэгүүлэхгүй шүү! Одоо миний бяцлах ээлж. Хурдны хаан бол би тэнэг 4 нүдэт!

Зантэцү: Дотно биш байж тэнэг гэхээ боль... Эмгэн хумс минь! Урагшаа, Наги?

Чигири: Ялагдсан чигтээ дуусахгүй шүү? Хүрчихлээ, эмгэн хумс минь!

Иемон: Сайн байна, Чигири!

Игараши: Тийм ээ, дамжуулалт ирж байна!

Нарухаяа: Одоо булааж чадна! Юу? Наад байрлалаасаа юу?

Иемон: Игагүри?

Игараши: Зогсоосон шүү!

Бачира: Нүүрээрээ сайн хаалаа!

Рэо: Хүрээд ир, урдуураа унжсан үст ээ. Олон удаа намайг өнгөрнө гэж бодох хэрэггүй шүү.

Бачира: Тийм ээ, мэднэ. Гэхдээ түрүүнийхээс өөр шүү. Тулалдаж байгаа нь ганц би биш. Z баг сэргэлээ!

Күнигами: За!

Рэо: Тч. Зогсоо! Цохих зайд нь оруулж болохгүй!

Күнигами: 28 метрт орж чадвал, өөрийн зэвсэг дундын зайны цохилтоор гоол хийх боломж ихэснэ. Одоо ч хол байна. Хувьсахгүй бол гоол хийж чадахгүй. Яах вэ? Залалтаараа өнгөрөх гэж үзэх үү? Үгүй ээ, одоогийн надад тийм зэвсэг байхгүй.

Гагамару: Дамжуул, Күнигами!

Күнигами: Яах вэ? Энэ сүүлийн тулаан байсан бол би—

Исаги: Айх хэрэггүй Күнигами. Тулалд! Супер баатар болно биз дээ?

Күнигами: Айн? Тийм ээ, тийм шдээ. Хувьсмаар байгаа бол одоогийн миний чадах түвшин байгаад болохгүй! Хэн ч дарамт болоогүй байна. 28 метрийн гаднах нэг цохилт. Бүх хүчээрээ цохих техникийн цохилт! Би супер баатар байсан бол тэгнэ!

Баг V GK: Төвийн гаднаас холын цохилт. Шууд урдаас ирж байгаа болохоор... цохилтоороо буцаачихвал... Эргэлтгүй бөмбөг үү?!

Күнигами: Тийм ээ!

Нарухаяа: Ахиад нэг оноо!

Имамүра: Күнигамигийн цохилт алаад хаялаа шүү!

Игараши: Ийм зэвсэг байсан юм бол эртхэн хэлээч? Супер баатар булчин-күн!

Күнигами: Үгүй ээ... Өмнөхөөсөө ялгаатай нь бөмбөгтэйгөө холбогдоод үзсэн гартаа оруулчихсан. Шинэ миний гоолын мэдрэмж.

Игараши: Солиотой

Имамүра: Үнэхээр гайхалтай байлаа!

Исаги: Өөрийнхөө зэвсгийг ашиглах гоолын тэгшитгэл байгаа болохоор л. Тэрийгээ хөгжүүлснээр шинэ гоолын хэлбэр гарч ирж байна. Тэгэхээр өөрийнх нь чадах зүйлийн цаана л эгогийн хувьсал байгаа. Тэгвэл миний чадах зүйл юу вэ? Нөхцөл байдлыг мэдрэм чадвар? Талбайгаар гүйх? Яаж би гоол хийсэн юм? Энэ сүүлийн тоглолт минь бол, шинэ өөрийгөө туршмаар байна!

Иемон: Ямартай ч, гол таван тоглогч болж байна. Хоёрдугаар хагаст энэ эрчээрээ 100%-иас илүү хүчээ гаргаж тэмцэнэ шүү!

Игараши: За, уйлж, инээсэн ч одоо 45 минут!

Райчи: Хурдхан гүйцээд оноог эргүүлнэ! Ажлаа хий, урд эгнээ! Хожих нь бид!

Z Баг: Тийм ээ!

Рэо: Хожих нь бид. Тэд сайндаа л нэг сөрөг довтолгооны төлөвлөгөөтэй. Бид ч түүнд нь тааруулж төлөвлөгөөгөө өөрчилнө.

Зантэцү: Тэр улаан үст... Намайг сайн мэдэхгүй байж тэнэг гэсэн. Өршөөхгүй.

Рэо: Наад эрч хүч чинь, тэнэг Зантэцү. Бид хожигдоно гэдэг боломжгүй биз дээ? Наги.

Наги: Тийм.

Бичиг: Сүүлчийн тоглолт 5-р цамхаг

Исаги: Урагшаа, Күнигами!

Күнигами: Надад анхаарлаа хандуулаад эхэллээ. Эндээс цохих хэт эрсдэлтэй. Тийм бол...

Бачира: Шууд Гагамару руу!

Гагамару: Энэ мөчид үү? Баларлаа. Би хэтрээд явчихлаа. Үгүй ээ, цохиход л болно.

Игараши: Хөөх! Хилэнц цохилт!

Гагамару: Тийм ээ. Айн? Хаанаас гараад ирэв? Чи хамгаалах юм уу?

Игараши: Тэд ч хамгаалалтаа чангатгаад ирлээ.

Имамүра: Сул бөмбөг!

Исаги: Гол хүртэл 22 биш ээ 23 метр. Миний цохих чадвараар ч хүрнэ. Новш, замгүй болчихлоо. Энэ тэгшитгэлээр гоол хийж чадахгүй.

Күнигами: Исаги, ард чинь!

Райчи: Юугаа хийгээд байгаа юм? Жул аа! Хурдан буц!

Исаги: Уучлаарай! Юу дутаад байна аа? Би яах ёстой байсан бэ?

Рэо: Цэвэрлэ!

Исаги: Цохилтынхоо зайд орсон ч цохиж чадсангүй. Надад залалт гэх зэвсэг байсан бол, өөртөө бөмбөг удаан байлгах тамир байсан бол... Үгүй ээ, байхгүй юманд зууралдлаа гээд нэмэргүй. Хувьслын сэжүүр миний дотор л байгаа. Яг юуг хийх ёстой юм бол! Үлдсэн хугацаанд өөрийн зэвсгээ хувьсалд оруулахын тулд!

Наги: Чи нэмэргүй юм байна шд. Тийм эрч хүчтэй байсан байж, яагаад цохиогүй юм? Чи илүү хөдөлгөөн хэтэрхий ихтэй юм.

Исаги: Наги Сэйширо!

Наги: Яагаад бууж өгөхгүй байгаа юм? Яагаад одоо ч довтолсоор байгаа юм? Тэнэг юм уу? Ойлгохгүй юм. Би та нар шиг байсан бол хөл бөмбөг тоглохгүй байлаа. Хөөе, хэлээд өг. Юу чамайг тэгтэл чинь хөдөлгөж байгаа юм?

Исаги: Амаа тат, гоц авьяастан гуай. Одоо гоё дээрээ явж байна!

Наги: Тэр амьд биет юу вэ?

Рэо: Ороорой, Наги! Хариу довтолгоо!

Райчи: Чамайг явуулахгүй гэж хэлсэн байх аа!

Рэо: Чи одоо нууцаар дагагч юм уу?

Райчи: Чамайг би залгих болно!

Анри: Үнэхээр таны бодсоноор болж байна, Эго-сан.

Эго: Тийм ээ, өрсөлдөөнтэй юм. Хожих, хожигдох. Амьдрах, үхэх. Ийм туйлын нөхцөлийг даван гарах бүрдээ довтлогч сэргэлтийн мөчлөгтэй тулгарна. Миний харахыг хүссэн зүйл энэ байна. Анри сэргэлт гэж юу болохыг мэдэх үү?

Анри: Энгийн хүн, супер хүн болох маягийн зүйл биз дээ? Супер саяа маягийн

Эго: Тийм, шал буруу байна. Тэр бол амжилтад хүрч үзээгүй хүний тэнэг төсөөлөл.

Анри: Тэнэ—

Эго: Сэргэлт бол туршлага, оюун санаанаас үүдсэн эвлүүлдэг тоглоом шиг зүйл. Алдаа гаргаж давтаж ирсний үндсэнд ялах гэж байдгаараа хичээх үед, өдийг хүртэл тус тусдаа байсан амжилтад хүргэх бяцхан хэсгүүд нэгдээд эго чинь өөрчлөгдөнө. Сэргэлт бол чи өөрийгөө ойлгож эхлэх мөч юм.

Наги: Яагаад цохиогүй юм? Чи илүү хөдөлгөөн хэтэрхий ихтэй юм.

Исаги: "Илүү хөдөлгөөн"? Ойлголоо, илүү хөдөлгөөн байж. Цохих эсэхийг бодох хугацаанд... тэр мөчийн алдагдал хаалгах цагийг бий болгож. Миний зэвсэг нөхцөл байдлыг ойлгох чадвараар гоол руу хүрэх байрлалыг олж чадна. Гэхдээ цохихгүй бол юу ч болохгүй! Илүү хөдөлгөөнөө хас!

Зантэцү: Рэо! Ахиад эхнээс нь!

Рэо: Энэ нууцаар дагагч үнэхээр лайтай юм.

Райчи: Хөөе, яасан бэ? Өмнөөс чинь цагдаад гомдол гаргаад өгөх үү?

Рэо: Түрүүнээс хойш гүйж байгаа шдээ. Энэ ядардаггүй юм байх даа?

Райчи: Чамайг чадварлаг гэдгийг хүлээн зөвшөөрье. Гэхдээ чамайг зогсоох аргыг ойлгоод ирлээ. Дамжуулалт авахаараа чи эхлээд Нагиг хайдаг!

Рэо: Тч.

Имамүра: Сайн байна, Райчи! Наги руу дамжуулах зам хаагдаад хамгаалахад амар байна.

Игараши: Чамаас айхгүй байна гоц авьяастан гуай. Будда өршөөг! Чи Рэогүйгээр юу ч хийж чадахгүй юм байна.

Райчи: Чи ч бас Рэо! Тэр гоц авьяастан байхгүй бол энгийн л хоосон эзэн!

Рэо: Чи муу.

Анри: V баг 9 дугаартай тоглогч, Микагэ Рэо. Зориуд тохойгоороо цохисон тул шар хуудас.

Райчи: Уур хүрчихлээ. Ахиад нэг алдаа хийлгээд хөөлгөнө дөө.

Райчи: Урагшаа, авхай! Бяцлаад өг!

Зантэцү: Үзээд алд л даа, авхай. Туршаад үз л дээ, авхай

Чигири:  "Авхай" гэхээ боль. Түүнийг ардаа орхихгүй бол гоол хийж чадахгүй. Татах хүчний төвийг эсрэгээр нь ашиглана!

Зантэцү: Ийшээ юу?

Чигири: Хариу үйлдэл нь хурдан юм. Ойлголоо. Түүний зэвсэг тэсрэлттэй хурдсах. Ийм зайны хариу үйлдлийн тулаанд тэр илүү хурдан. Ийм аргаар түүнтэй хэчнээн үзээд ч ялахгүй. Хүлээгээрэй. Түрүүн арай гэж хүрсэн. Тэгэхээр... Байхгүй бол өөрийнхөө зэвсгийг эцэст нь хүргэх нөхцөл байдлыг бий болгоход л болно!

Зантэцү: Хэн ч алга. Аргаа барсан дамжуулалт уу?

Чигири: Өөртөө дамжуулж байна.

Зантэцү: Айн? Гэнэн авхай юм аа. Би илүү... Хурдан гээд байна!

Чигири: Мэдэж байна, тэнэг 4 нүдэт ээ. Эхэн үедээ л дээ.

Зантэцү: Айн?

Эго: Сэргэлт үргэлж туйлын мөчдөө байхад л үүсдэг зүйл. Жишээлбэл, өөрөөсөө хүчирхэг дайсантай тулгарах үед, сул доройчууд өөрийнхөө чадварыг мэдсэнээр... ялахын төлөөх шинэ тэгшитгэл бий болгоно.

Чигири: Анхны хурдаар шийдэх 10 метрийн доторх бүсэд бол түүнийг ялахгүй. Тийм бол өөрийнхөө зэвсгийг хамгийн их нөлөөлөх нөхцөлд аваачина! 5 метрт 5.77 секунд. Хол зайд бол би илүү хурдан! Эмгэн хумс хол бай.

Эго: За тоглолт дуусах хүртэл 30 минут. Дэлхийн шилдэг довтлогч болох нь... цэнхэр галзуурлыг өөрийн болгох... нэгэн байх болно.

Нарухаяа: Блү Локийн нэмэлт цаг.

Бичиг: Z багийн хүн дуурайх тэмцээн №1

Бичиг: Нарухаяа Асахи

Нарухаяа: "Хөөе, миний банш."

Иемон: Гагамару байна. Гагамару.

Нарухаяа: Зөв!

Имамүра: Яг адилхан байна!

Чигири: Юу хийж байгаа юм?

Бачира: "Хэнийг сайн дуурайх вэ" Гэдэг тэмцээн? За! Одоо миний ээлж! " Урваад ч хамаагүй хожно." Сайн байлаа, Z баг.

Иемон/Нарухаяа/Имамүра: Күон!

Бачира: Зөв байна. "Сайн байлаа."

Чигири: Хэн ч байсан дуурайна шдээ.

Нарухаяа: Дараа нь чиний ээлж.

Чигири: Би зүгээр ээ.

Имамүра: Үзүүлээд өг, ичимхий жаал аа!

Иемон: Тийм ээ! Авхайн хүн дуурайх дэбют!

Чигири: За байз... "Эвтэй нөхөд энэ тэр гэж ярих гэж ирсэн бол харьж үз. Арил." Арил, арил, арил.

Бачира: Ялагч!

Иемон/Имамүра/Нарухаяа: Бууж өглөө, авхай!

Back to episodes Go home