Blue Lock 8

Иемон: 9 дэх тоглолтод Y багийн Нико гоол хийж W багтай тэнцсэн Үр дүнд нь бид одоо ч гуравт байгаа. Тэгээд 5-р цамхагт бидний сүүлчийн тоглолт л үлдсэн. Гоолын ялгаа их тул тэнцвэл хасагдана. Энгийнээр хэлбэл хожих юм бол урагшилж чадна.

Райчи: Хөөе, Күон сонсож байна. Алчих уу?

Нарухаяа: Угаасаа хэн ч түүнийг тоохгүй ээ.

Игараши: Гэхдээ Y баг тэнцэж чадсан байна шүү.

Чигири: Нико өөрөө гоол хийдэг тамирчин байсан билүү?

Бачира: Хэн нэгний ачаар тийм болсон биз.

Исаги: Ялагдсан болохоор хүчирхэг болдог хүмүүс ч байна.

Иемон: Тэгээд чухал сүүлчийн тоглолтын өрсөлдөгч V багийн гол хүн бол. 3 тэмцээнд 18 гоол хийсэн, тэнэг юм шиг дайралтын хүч ихтэй энэ гурав. Цүрүги Зантэцү: 5 гоол. Микагэ Рэо: 6 гоол. Бас багийн шилдэг, Наги Сэйширо: 7 гоол. Тэднийг зогсоож чадахгүй бол бид ялахгүй.

Наги: Хичээхгүй бол хожихгүй юм уу? Сул дорой хүмүүс ч залхуутай юм аа.

Исаги: Наги Сэйширо... Тэр уур хүргэж байна. Заавал ялна!

Бичиг: 8-р анги Гоолд хүргэх тэгшитгэл

Зантэцү: Хөөе, Наги. Өнөөдөр ч бас бэлтгэлээ тасалсан биз дээ?

Наги: Тийм, залхуу хүрээд байсан юм.

Зантэцү: Чи тэрийгээ мэдэх үү? Хамаагүй таслаад байвал, бие дэх сүүний хүчил өвдгөнд чинь очоод... Зөв байсан уу?

Наги: Зөв байна аа.

Рэо: Тэнэг Зантэцү. Наги бэлтгэл хийхгүй байсан ч болно оо.

Зантэцү: Рэо, чи үргэлж Нагиг эрхлүүлэх юм аа.

Рэо: Мэдээж шдээ. Тэр миний... эрдэнэс болохоор. Миний амьдрал уйтгараар дүүрэн байсан.

Бичиг: Нийт хөрөнгө 705.8 тэрбум

Бичиг: Микагэ Корпорац

Аав: Рэо. Чи намайг даван гарах гэж төрсөн. Энэ дэлхийн бүх зүйл чиний төлөө оршдог.

Ээж: Хань минь дээ. Рэо, хүссэн юм байна уу?

Рэо: Уйдчихлаа. Сонирхолгүй юм. Хүссэн бүхнээ дорхноо авчихдаг байсан.

Ээж: Дахиад шилдэг сурагч болж ээ? Рэо мундаг шүү!

Рэо: Гэхдээ тэр дунд миний хүссэн зүйл байгаагүй. Амархан гарт ордог зүйлс уйтгартай. Зөвхөн миний л эрдэнэсийг хүссэн... Энэ байна. Үүнийг хүсэж байна!

Аав: Болохгүй, мартаж үз.

Рэо: Яагаад? Хүссэн бүхнээ ав гэсэн байж.

Аав: Чи миний өв залгамжлагч. Бас хөл бөмбөгийн тамирчин сонгогдсон хүмүүс л болдог юм. Одоо эхэллээ гээд болж чадахгүй.

Ээж: Тийм ээ, Рэо. Шилдэг бизнесмен бол.

Аав: Чиний төлөө л хэлж байна.

Рэо: Энэ хүмүүсийн өгсөн нь... миний хүссэн зүйл биш. Энэ сургуулийг улсын аварга болгоно. Тэгээд тэдний амыг хамхиулна. Дэлхийн аварга дараад нь. Гэхдээ манайх шинэ сургууль болохоор хөл бөмбөгийн баг нь сул. Яах вэ? Бууж өгмөөргүй байна. Новш гэж. Уучлаарай... Хөөх! Сайн юм!

Наги: Үхээгүй байна.

Рэо: Хүлээ, хүлээ! Чи гайхалтай юм аа! Хөл бөмбөгийн дугуйлангийнх уу?

Наги: Үхчихлээ.

Рэо: Чи хэн юм? Надтай хамт хөл бөмбөг тоглох уу?

Наги: Баян айлын хүү байна. Мөнгө өгөөч?

Рэо: Айн?

Наги: Хөл бөмбөг тоглохгүй. Спортоор хичээллэж байгаагүй. Би насан туршдаа залхуурч суумаар байна. Мөнгө өгөөч?

Рэо: Түрүүний биеэ удирдах чадвар болон тамир! Чамд авьяас байгаа. Надтай хамт хөл бөмбөг тоглооч! Хичээх юм бол мэргэжлийн болж чадна!

Наги: Хичээхгүй бол болдоггүй юм уу? Хөл бөмбөг залхуутай байх нь. Залхуутай зүйлд дургүй. Ажил хийхийг хүсэхгүй байна.

Аав: Сонгогдсон хүн л болж чадна.

Рэо: Энд сонгогдсон хүн байна шдээ. Түүнийг хүсэж байна! Чи таалагдаж байна! Энэ хэвээрээ байхад л болно. Миний амьдрал уйтгараар дүүрэн байсан. Хөл бөмбөг тоглоцгооё! Хөл бөмбөг Наги Сэйширог олох хүртэл.

Исаги: "Дараагийн тоглолтод хожих болов уу?" Гэдэг царай.

Игараши: "Гэдэс өвдөж байна!" Гэсэн царай.

Гагамару: "Эмээ сайн байгаа болов уу?". Гэсэн царай

Бачира: Буруу! Хариулт бол: Бороо ямар амттай бол байлаа.

Исаги: Яаж таах болж байна?!

Игараши: Ванима ахан дүүсийн юу бодож байгааг таах тоглоом!

Иемон: Та нар юугаа хийгээд байгаа юм?! Жаахан сандраач!

Бачира: Ямартай ч уурласан царай юу?

Иемон: Энэ царай асуулт биш!

Имамура: Тэгвэл төлөвлөгөөний уулзалт хийе.

Райчи: Түр хүлээ. Би түүнийг өршөөгөөгүй байгаа. Дахиад төлөвлөгөө задлах гэж байгаа биз дээ?! Ямартай ч бүгд нэг цохьё!

Игараши: Болж байна, Райчи!

Нарухаяа: Шийтгэх хэрэгтэй!

Исаги: Хөөе! Болиоч! Бэртчихвэл яах юм!

Райчи: Юу?!

Исаги: 11 хүнгүй бол V багийн хожиж чадахгүй!

Күон: Тэнэг юм уу? Би тоглохгүй шүү!

Райчи: Айн?

Күон: Энэ хэвээрээ Z баг хожигдсон ч гурван оноотой би онооны тэргүүнээр хожно. Юу ч хийхгүй байх нь миний хувьд шилдэг сонголт.

Райчи: Ер нь алчихъя!

Исаги: Боль гээд байхад!

Күнигами: Тэгвэл дараагийн тоглолтод би 3 гоол хийвэл, Нийт 4 гоолоор би онооны тэргүүн болно. Тэгсэн ч чи тоглохгүй гэж хэлэх юм уу?

Күон: Айн? Надгүйгээр арвуулаа тоглоод V багаас хат-трик—

Күнигами: Би хийнэ. Зөв шударгаар чамайг бяцална.

Күон: Чаддаг юм бол оролдоод үз. Хөл бөмбөгийг ганцаараа тоглож чадахгүй. Тэрийг би хамгийн сайн мэднэ.

Күнигами: Юу гэсэн үг юм?

Күон: Амаа тат. Би үргэлж жинхэнээсээ хөл бөмбөгд, дэлхийн аваргад ялахыг мөрөөдөж хичээж ирсэн.

Багийн гишүүн A: Чамайг дагаж чадахгүй нь Күон.

Багийн гишүүн B: Чи дарамттай юм.

Багийн гишүүн C: Улсын аварга, Японы төлөөлөл гэх мэт... Тийм зүйлийг жинхэнээсээ хэлэх нь та л байна.

Күон: Ийм газарт дуусахгүй. Дахиад багийн гишүүдээсээ бол хожигдохыг хүсэхгүй байна.

Райчи: Амаа тат, шаар минь! Урвагч юм байж дэлхийн шилдэг болж чадахгүй!

Күон: Хүссэнээ хэл. Удахгүй та нарыг дахиж харахгүй.

Райчи: Чи муу!

Бачира: Түр хүлээ. Хэрвээ ижил оноотой байвал хэн нь ялах бол?

Чигири: Шар хуудас багтай нь биз дээ?

Бачира: Тэр нь ч бас адилхан байвал?

Эго: Блү Лок түвшингээрээ шилдэгт байгаа нь үлдэнэ. Уулзалгүй удаж. Эго Жинпачи байна. Хэрвээ та нар хожигдож, гоолын тоо, алдааны тоо адил байвал... энэ зэрэглэлийн хамгийн дээр байгаа нь үлдэнэ.

Исаги: Айн?

Күон: Харж байна уу? Би хамгийн дээр байгаа.

Райчи: Яагаад?! Яагаад энэ урвагч хамгийн дээр байгаа юм?!

Эго: 1-р сонгон шалгаруулалтад оноог л тэргүүнд тавьж байгаа. Дүрмийн хувьд асуудал байхгүй. Гэхдээ Күон Ватарү... чи довтлогчийн хувьд адгийн адаг. Энд байгаа та нар бүгд хог шаар. Та нар өөрсдийгөө амьд үлдсэн гэж бодож байж магадгүй ч, азтай л байсан төдий. Тийм тэмцэх аргад ямар ч үнэ цэн байхгүй. Дэлхийн шилдэг довтлогчид хэрэгтэй зүйл бол давтамжтай гоол. Цочирдом гоол байх тусам хүчтэй сэтгэгдэл үлдээх ч. Тэр ганц гоолоороо л дуусдаг тоглогч дэлхийд ч их. Яагаад адилхан гоол хийж чадахгүй байгаа юм? Тэр гоол азаас өөр юу ч биш байсан болохоор л тэр. Тэгээд бүүр урвагчийн хийсэн гоол бол дахин давтагдах боломж 0 хувьтай хог. Одоо та нарт хэрэгтэй зүйл бол гоолыг бий болгохын төлөөх тэгшитгэл. Өөрийнхөө зэвсгийг хэзээ, ямар нөхцөлд гоол болохыг анализ хий. Гоол хүртэл хэдэн метр билээ? Хэдэн хамгаалагч байсан бэ? Хаанаас дамжуулалт ирсэн бэ? Тэр мөчид юу мэдэрсэн бэ? Тэр бүгдийг өөрийнхөө дотор тооцоолж дахин давт. Байрлал, хүрэлт, залалт, цохилт... Өөрийгөө хамгийн их гялалзах тэгшитгэлийг бодож ол. Дэлхийн шилдэг довтлогчид зөвхөн өөрийнх нь гоолын тэгшитгэл байдаг. Та нар одоо ч тохиолдолд амьдарч байгаа. Тийм байхад болохгүй. Амжилттай давтамжийн цаана л хувьсал байгааг ухаар! Тоглолтын үеэр тааварлашгүй зүйлс л тохиолдоно. Тийм тулааны талбарт өөрийнхөө бодож олсон тэгшитгэлийг нотолж чадах нэгэн тэр л гоолыг тэсрэлттэй давтаж чадах дэлхийн шилдэг довтлогчийн оршихуй. Тохиолдлоор ялах хэрэггүй. Ялах ёстой болохоор л ялж сур!

Райчи: Ямартай ч, Күон дараагийн тэмцээнд ч юу ч битгий хий. Ямар нэг юм хийвэл жинхэнээсээ ална шүү.

Исаги: Давтамжтай гоол... Өөрөөр бол хүссэн үедээ ямар ч нөхцөлд баттай ашиглаж чадах зэвсэг. Тохиолдлоор байж болохгүй. Миний зэвсэг нөхцөл байдлыг мэдрэх чадвар ч, ганцаараа юу ч хийж чадаагүй. Энэ маягаараа тэднийг хожиж чадахгүй. Хувьсахгүй бол хожихгүй.

Бичиг: 1-р сонгон шалгаруулалт

Бичиг: 5-р цамхаг Мэргэн бууч - 10 гоол

Баро: Яасан бэ, тархигүй амьтан минь? Яах гэж ирсэн юм?

Бичиг: Х баг

Исаги: Хэлээд өгөөч, Баро. Яавал чам шиг болох вэ? Хөөе.

Баро: Өөрийнхөө тархийг ашигла, жул минь.

Исаги: Хүлээ! Чи ганцаараа байсан ч гоол хийж чаддаг. Миний уулзсан хүмүүсээс хамгийн гайхалтай нь. Дуусгамааргүй байна. Би ялмаар байна. Ганцаараа ч хамаагүй тэмцэж чадах хүн болмоор байна!

Баро: Хөөе, тархигүй амьтан. Чиний наад мөрөөдөл шиг эгог чинь... би энд үгүй хийгээд өгье.

Исаги: Нэгийн эсрэг нэг үү?! Биеийн хүчээрээ дүйцэхгүй. хөлийн хөдөлгөөн, бөмбөгд төвлөрөөд боломж гарангуут булаана. Түүнийг орох гэж оролдох үед булаана. Энд! Гэхдээ хараахан намайг өнгөрөөгүй байна. Айн? 20 метрийн зайтай байхад баруун буланд гоол хийсэн үү? Мэдрэхүй аймаар юм.

Баро: Баяртай, жул аа.

Исаги: Хөөе, хүлээ! Дахиад нэг! Гуйж байна! Хүрээд ир! Хараахан дуусаагүй байна!

Баро: Чи хэнтэй ярьж байна гэж бодсон юм? Би бол хаан!

Исаги: Энэ удаад алдахгүй, цохих зай өгөхгүйгээр дагах болно. Баларлаа, цохих нь. Гэхдээ арай гэж хүрч— Хууралт? Гайхалтай. Нэг газар луугаа онилсон юм уу?

Баро: Дууслаа, жул аа.

Исаги: Хормын дотор боломж олговол хаанаас ч хамаагүй хүссэнээрээ гоол хийнэ. Энэ л Баро Шооэй...

Эго: Гоолын тэгшитгэл.

Исаги: Хүлээ. Барод ч гоолын тэгшитгэл байгаа бол... Одоо зогсоох болно. Хүрээд ир хаан гуай. Чиний чадварыг мэдчихлээ.

Баро: Хуцахаа боль, энгийн ард минь. Байр сууриа мэд.

Исаги: Миний онол зөв бол энэ зайнаас цохихгүй. Гоолоос зүүн тал руу 40-45 градус. 23 метр. Тэндээс баруун тал руу онилж цохино. Барогийн гоол хийдэг зай! Хараахан цохихгүй. Хаанаас ч хамаагүй гоол хийдэггүй байх нь. Баро олон гоол хийж чадсан нь гоол хийх боломж нь ихэсдэг баттай зай байдаг болохоор. Гэхдээ дайсан байгаа тоглолтод тийм ч амархан өөрийнхөө хүрээнд орж чадахгүй. Тэрийгээ тэр хурдаараа нөхөж байгаа. Тиймээс л ийм бие хэрэгтэй! Энэ бүсэд бүх зүйлээ зарцуулснаар Баро давтамжтай гоол хийж байгаа. Энэ түүний тэгшитгэл. Миний нүд болохоор л харж байна! Тийм бол тэр бүсэд нь оруулахгүй байхад хааж чадна!

Баро: Эндүүрэх хэрэггүй шүү, жул аа. Миний хүрээ... 27 метр шүү!

Исаги: Мангас байна шдээ. Яахын аргагүй... гайхалтай юм! Баярлалаа Баро, зааж өгсөнд.

Баро: Чамд заасан юм биш. Мэдрүүлсэн юм. Талбайд би байгаа. Тархигүй амьтан хөл бөмбөг тоглохоо болиход тохирох цөхрөл биз дээ?

Исаги: Догь юм. Тийм байсан ч барлалаа! Сүүлчийн тоглолт хүртэл 20 цаг л байна.

Бичиг: Үнэмлэхгүй зэвсэг

Исаги: Гоолын тэгшитгэлийн учрыг олсон ч,

Бичиг: Ашиглаж болох нөхцөл

Бичиг: Давтамжтай гоол

Исаги: Барогийн гоол миний дуурайж чадах зэвсэг биш Миний зэвсэг бол нөхцөл байдлыг мэдрэх чадвар. Гэхдээ тэр шууд гоол хийх зэвсэг болж хөгжөөгүй. Тоглолтын дундуур л олохоос. Би айгаад байгаа юм уу? Маргаашаар бүх зүйл шийдэгдэнэ. Миний хөл бөмбөгийн амьдрал дуусаж магадгүй. Хэрвээ хожигдвол дахиад...

Игараши: Хөөе, Исаги. Маргааш шийдэгдэх нь ээ.

Исаги: Игагүри...

Игараши: Айсандаа унтаж чадахгүй нь. Би хөл бөмбөгийн тамирчин болохгүй бол хийдээ залгамжилна. Блү Лок миний сүүлчийн боломж. Мөрөөдөл дуусах ийм аймаар байдаг байх нь.

Исаги: Тийм байж. Аймаар болохоор л чичирч байж. Үгүй ээ, чиний зөв.

Игараши: Айн?

Исаги: Бид айж байгаа болохоор тэмцэж байгаа. Айсан болохоор л хүчтэй болж чадна.

Игараши: Исаги...

Исаги: Заавал хожно. Бид хараахан дуусаагүй байна.

Иемон: Шилдэг 3 довтлогчоор Күнигами, Гагамару, Чигири онооны тэргүүн байгаа энэ гурав. Тэдний довтолгооны хүчийг басаж болохгүй. бид бүх хүчээрээ довтолж дайралтыг хамгаалсаар байх ёстой. Тэгээд... хурдан сөрөг довтолгоогоор оноо авах төлөвлөгөө. Арвуулаа ялах бодитой төлөвлөгөө үүнээс өөр байхгүй.

Райчи: Хөөе Күон, чи 90 минутын турш буланд сууж бай. Саад болох эсвэл туслах гэж оролдох хэрэггүй, шаар минь. Бөмбөгд хүрвэл ална шүү.

Күон: Хэлэх шаардлагагүй. 2-р сонгон шалгаруулалтад нөлөөлөх бэртэл авахыг хүсэхгүй байна.

Игараши: Тэд хэдийн ялна гэж бат итгэж байгаа болохоор боломж байгаа. Тэрийг нь ашиглаж чадвал хожиж чадна!

Нарухаяа: Тийм ээ!

Күнигами: Эхэллээ дээ.

Чигири: Урагшаа.

Исаги: За.

Иемон: Ялцгаая, Z баг!

Баг Z: За!

Исаги: Хожихгүй бол бүгд дуусна. Энэ сүүлийн тоглолтод хөл бөмбөгийн амьдралаа дэнчин тавьсан!

Бачира: Хөөе, Исаги. Хожигдвол дахиж уулзаж чадахгүй болоод, хамт хөл бөмбөг тоглож чадахгүй болов уу?

Исаги: Бачира...

Бачира: Тийм зүйл гунигтай болохоор би хичээнэ.

Исаги: Тийм ээ, хожъё. За хүрээд ир. Хожих нь бид! V багийн довтолгооны аргыг судалсан. Бүх онооны тулгуур болж байгаа нь... энэ залуу. Нэгийн эсрэг нэгээр зогсоож чадахгүй нь. Гэхдээ гоол болох хөтлөх дамжуулалт хийх түүнийг, чөлөөтэй орхихгүй. Бачира бид хоёр хатуу тэмдэглэнэ. За! Урагшаа дамжуулж чадахгүй бол түүнээс дамжуулалт авахаар ирэх нь... Зүүн талын хурдлагч. Түүний гоол хийх арга хаалганы баруун талаас хийх ташуу цохилт. Гэхдээ тэр замыг нь хоёр хамгаалагчаар хаана. Тэгвэл... үүнийг ч бас таамагласан! Игагүри!

Игараши: За!

Исаги: Энд тасална!

Игараши: Тийм ээ! Аваарай, Исаги!

Исаги: За! Сөрөг довтолгоо. Бачира!

Бачира: За! Урагшаа.

Исаги: Бид хамгаалалтын байрлалаа нураахгүйгээр олон хүн довтолгоод ашиглахгүй. Хүчирхэг хамгаалалттай урт дамжуулалттай хурдан сөрөг довтолгоо!

Бачира: Урагшаа, Гагамару.

Гагамару: Хүрэх болов уу? Би арай гэж хүрнэ. Хөлөөрөө... Үгүй ээ, толгой л хүрэх юм байна!

Исаги: Ойрхон байлаа! Гэхдээ энэ төлөвлөгөө нөлөөлж байна.

Күнигами: Сайн байлаа.

Гагамару: Дахиад нэг.

Игараши: Тийм ээ!

Гагамару: Дахиад нэг!

Рэо: Гайхалтай! Сонирхолтой юм! Хөөе, Наги! Саяныхыг хийе!

Наги: Айн? Залхуутай юм.

Исаги: Айн? Юу вэ? Юу яриад байгаа юм? Тэр бидний сөрөг довтолгоог хуулах гээ юу? Хэтрүүлчихлээ! Алдаж дамжууллаа! Бөмбөгийг зогсоочхов уу? Энэ амьд биет яг юу вэ?

Наги: Амархан юм байна шд. Яагаад ийм зүйлийг алдаад байгаа юм бол.

Исаги: Мангас...

Рэо: Блү Лок, нэмэлт цаг.

Наги: Хөөе Рэо, хөл бөмбөг ямар дүрэмтэй билээ?

Бичиг: Сайн эхнэр болоход тохирох Рэо

Бичиг: Наги Сэйширо

Бичиг: Микагэ Рэо

Рэо: Миний дамжуулалтаар гоол хийхэд болно. Хөөе Наги, алийг нь өмсөх юм?

Наги: Ядаргаатай болохоор хамаагүй ээ. Бэлтгэл хийгээд ядарчихлаа.

Рэо: Тэгвэл амаръя. Үүрч өгөх болохоор хүрээд ир.

Наги: Булчин өвдөж байна.

Рэо: Энд үү?

Наги: Дахиад жаахан доор.

Рэо: Өсөлтийн өвдөлт байна. Маргааш ч бас бэлтгэлд ирэх үү?

Наги: Хөл бөмбөг залхуутай юм аа.

Рэо: Хичээлийн дараа авахаар очих уу?

Наги: Залхуутай юм.

Back to episodes Go home