Blue Lock 7

Чигири: Би өөрийн авьяасаа батлах гэж төрсөн. Өөрийн хөлөөр бүгдийг ардаа орхих нь надад л өгөгдсөн баяр баясан. Хэзээ нэг өдөр дэлхийн шилдэг довтлогч болно. Тэр үед өөрийнхөө ирээдүйг үнэхээр тэгж бодож байсан. Гэхдээ...

Бичиг: 7-р анги Гүй

Күон: Сайн байлаа, Z багийнхан.

Райчи: Чамайг өршөөхгүй дээ! Күон ална даа!

Күнигами: Тайвшир Райчи. Улаан хуудас авах гээ юу?

Бачира: Урваж ээ, Күон-чан?

Игараши: Яах юм бэ? 12 эсрэг 10 болчихлоо.

Исаги: Новш гэж. Ингээд дуусгахгүй шүү! Заавал бяцлах болно!

Кэйсүкэ: Хэлээд байхад. Күон-чан бүгдийг нь хэлсэн. Та нарын зэвсэг, төлөвлөгөө гээд бүх зүйлийг! Жишээлбэл Исаги Ёойчи. Чи онцгой нөхцөл байдлыг ойлгох чадвартай ч, ганцаараа юу ч хийж чадахгүй хог шаар!

Күон: Бууж өг, Исаги-күн. Хөл бөмбөг 11 эсрэг 11 хүний спорт. 12 эсрэг 10 болсон үед... хожих боломж байхгүй ээ.

Игараши: Ирж байна, хамгаал!

Исаги: Бидний төлөвлөгөө ил болсон үед 10 эсрэг 12 бидэнд сул талтай. Ийм нөхцөлд гоол алдвал оноог эргүүлэх боломжгүй... Иемон!

Иемон: За!

Исаги: Сайн байна, Иемон!

Иемон: Бөмбөгөө авцгаа! Нэг оноо! Энэ тоглолтод хожигдохгүй байхад болно. тэнцэхэд болно. 1 гоол хийгээд гүйцчихвэл, тэнцээд бидэнд боломж үлдэнэ! Гоолыг би хамгаалах болно!

Исаги: Аваарай, Чигири!

Кэйсүкэ: Удаан юм аа. Чиний хөл бөмбөгийн амьдралыг өнөөдөр бүрэн дуусгаад өгье. Тайван зогсоод харж бай!

Райчи: Юу хийгээд байгаа юм бэ, Чигири?! Битгий зүгээр зогсоод бай!

Чигири: Амаа тат. Би...

Кэйсүкэ: Шинэ гишүүд ээ! Ахлах сургуулийн улсын аваргын төлөөлөгч Ракосүтэ бизнес сургуулийн ихэр шилдэг тоглогч, Ванима ахан дүүс гэж бид байна. "Чадварлаг сэнпайгаа хүндлээрэй!" Гэж ах хэлж байна.

Чигири: Өршөөгөөрэй.

Кэйсүкэ/Жүничи: Хмм?

Чигири: Би улсын аваргад ялж өөрийнхөө нэрийг гаргах гэж энд ирсэн. Энэ ямар ч утгагүй зэрэг дэвийн асуудлаа больж болох уу?

Кэйсүкэ: Чи муу одоо хэн бэ?

Чигири: Чигири Хёома. Би ялбал, амаа хамхина биз дээ?

Кэйсүкэ: Хурдан юм! Энэ одоо юу вэ?

Дасгалжуулагч: Дараагийн тэмцээнд ч Чигиригийн хурдыг ашиглаж ганц довтлогчоор явна. Улсын аваргад түрүүлэх энүүхэнд байна!

Кэйсүкэ: "Дасгалжуулагчид таалагдлаа гээд хөөрөх хэрэггүй шүү." Гэж ах хэлж байна.

Чигири: Авьяастай эсэхийн л асуудал шдээ.

Кэйсүкэ: Тийм үү, гоц авьяастан гуай?

Чигири: Сайн байлаа. Авьяас энэ тэнцүү байдаггүй. Би сонгогдсон хүн. Анх удаа бусдыг ардаа орхин гүйсэн 6 настай үед минь, хөл бөмбөг миний бүх зүйл болсон. Энэ ертөнцөд авьяастай төрсөн болон тийм биш хүмүүс байдаг. Би өөрийнхөө авьяасыг батлах гэж төрсөн.

Сэтгүүлч: Энэ маягаараа бол улсын аваргад ч анхаарлын төвд байх бололтой. Сэтгэгдэл хэр байна даа?

Чигири: Зүгээр дээ. Өшөө ч хийж чадна. Хичээнэ ээ.

Охин A: Чигири!

Охин B: Гоц авьяастай юм аа!

Чигири: Өөрийн хөлөөрөө бусдыг гүйцэх надад л өгөгдсөн баяр баясал. Би хэзээ нэг өдөр дэлхийн шилдэг довтлогч болно. Тэр үед өөрийнхөө ирээдүйг үнэхээр тэгж боддог байлаа.

Эмч: Баруун өвдөгний шөрмөсний гэмтэл. Хёома-күн онцгой булчингийн бүтэцтэй болохоор, түүнийхээ ачаар өндөр хурдлах чадвартай гэж хэлж болох ч. Хэрвээ дахиад сэдрэх юм гарвал, хөл бөмбөгийн тамирчны амьдралаар амьдрах хэцүү.

Охин B: Тэр гоц авьяастан биш болсон хүн биш үү?

Охин A: Явъя.

Кэйсүкэ: Уулзалгүй уджээ гоц авьяастан гуай. Яах гэж ирсэн юм? Авьяасгүй болж гүйж чадахгүй болсон чи ямар үнэ цэнтэй юм? "Авьяастай эсэхийн л асуудал биз дээ"? Шангаа хүрт, өмнөх гоц авьяастан гуай!

Чигири: Новш. Новш!

Дасгалжуулагч: Манайхаан, Чигири буцаад ирлээ. Нөхөн сэргээх эмчилгээндээ сайн хичээлээ. Удаанаар өөрийнхөө тоглолтын аргыг буцааж олоорой.

Чигири: За.

Кэйсүкэ: Хөөе, яасан бэ гоц авьяастан гуай? Наадах чинь бүх хурд чинь уу? Бахархаад байсан хөл чинь яагаа вэ?

Чигири: Амаа тат, чимээгүй бай.

Кэйсүкэ: Бүх хурдаараа гүйгээд дахиад эвдрэхээс айгаа юу? Айн?

Чигири: Амаа тат! Баруун хөл минь эвдрэхээс айхгүй байна. Өдийг хүртэл дэлхийн шилдэг болно гэж итгэж ирсэн. Өөрийгөө алдахаас айж байна. Тэр үеэс хойш би бууж өгөх аргаа хайж байгаа. Дахиад 5 минут. 5 минутын дараа бид хожигдоно. Ингээд энд... миний хөл бөмбөгийн амьдрал дуусна.

Исаги: Гүй, Чигири! Хараахан... Хараахан дуусаагүй байна!

Иемон: Сайн байна, Райчи, Күнигами! Сул бөмбөг аваарай!

Имамүра: Исаги, дахиад нэг!

Исаги: За!

Кэйсүкэ: Хөөе, хэд довтолсон ч ялгаагүй. Та нарын зэвсэг, дайралтын аргыг мэдэж байгаа. Тэгээд бүүр 12 эсрэг 10 шүү! Одоо хамгаалалтаа чангатгахад л болно!

Исаги: Хараал ид! Яах вэ? Дайсны хамгаалалтыг сэтлэхгүй бол ямар ч нэмэргүй. Бачираг байнга хараандаа авчихсан байна. Күнигамид цохих зай алга. Хүчээр гоолын өмнө очвол... Бүтэхгүй, тооны хүчээр амархан булаалгана. Хай. Бод. Гоол хийх зав байх ёстой...

Күон: Яасан бэ, Исаги-күн? Одоог хүртэл бууж өгөхгүй бол хожно гэж бодож байгаа юм биш биз дээ? Тэмцээн тийм амархан зүйл биш шүү. Бууж өгөхгүй байсан ч тэмцээн дуусдаг юм. Харж байна уу? Удахгүй дуусна. Та нар хожигдоно.

Райчи: Новш.

Игараши: Нэмэлт цаг! 3 минут дутуу!

Нарухаяа: Баларлаа! Исаги, дамжуул! Бөмбөг өө!

Исаги: Үгүй ээ... энд дуусмааргүй байна. Хэний ч зэвсгийг ашиглаж болохгүй юм бол... Би өөрөө эвдлээд өгье!

Кэйсүкэ: Хөөе, юу вэ? Дугаар 11 хувийн зэвсэгтэй гэж сонсоогүй шүү.

Бачира: Исаги...

Күнигами: Тэр удирдлагаа алдчихав уу?!

Исаги: Би оноо авна!

Кэйсүкэ: Сайхан тасаллаа, ах аа! Айлгахаа боль л доо! Муу залалт байна шдээ!

Райчи: Хөөе, Исаги! Чи муу!

Игараши: Дураараа аашлахаа боль! Ганцаараа чадахгүй байж, эргүү!

Чигири: Юу хийгээд байна аа? Тэр тэнэг юм уу?

Исаги: Би гоол хийнэ! Би хийнэ!

Баг W №6: Дамжуул!

Иемон: Исагид тохируулаад довтол! Цаг алга! Бөмбөгөө булаа!

Кэйсүкэ: Нэмэргүй гэж хэлээд байна! Хамгаал! Булаалгаж болохгүй шүү!

Чигири: Болиоч. Одоо боль. Болиоч, Исаги. Ийм гялалзсан нүдээр бөмбөг хөөхөө боль. Тэгтлээ өөртөө итгэж хөл бөмбөг тоглохоо боль...

Исаги: Чигири! Зүгээр зогсохоо боль! Аваач! Холд.

Имамүра: Дамжуул, Исаги! Хөөе, сонсож байна уу?

Чигири: Намайг холд гэсэн үү? Хуцаад байгаарай. Энэ хэвээрээ ялагдахад дуусах байтал. Хөл бөмбөгд бууж өгөөд тайван болох гээд байхад. Аа, новш гэж. Яагаад би... ойлголоо. Исаги, чи тэр үеийн надтай адилхан байх нь. Дэлхийн шилдэг болно гэж итгэж, хөл бөмбөгд бүхнээ зориулж байсан тэр үеийн...

Иемон: Аваарай! Алдвал дуусна шүү!

Чигири: Би юунаас айгаад байгаа юм? Гоц авьяастан байхаа болихоос уу? Баруун хөл минь эвдрэхээс үү? Эсвэл дахиж хөл бөмбөг тоглож чадахаа болихоос уу? Үнэндээ бол тийм зүйл огт хамаагүй.

Кэйсүкэ: Зураас руу явж байна! Тоглолт дууслаа!

Чигири: Алдаж болохгүй нь... Итгэх ёстой нь... Одоо чамайг хараад харж байгаа, миний мэдрэмж.

Күнигами: Цаг байна! Исаги, дамжуул!

Чигири: Одоо хамаагүй. Эвдрэхээр бол эвдрэг. Энэ сүүлчийнх байсан ч болно. Урагшаа, баруун хөл минь? Дэлхийн шилдэг довтлогч бол... би!

Исаги: Гоолын үнэр!

Игараши: Довтол! Сүүлчийн тоглолт!

Күнигами: Ганцаараа юу ч хийж чадахгүй ээ! Дамжуул Исаги!

Исаги: Үгүй ээ... надад харагдаж байна. Мэдэрч байна. Эсрэг талын шугамд гүйж байгаа... чи!

Чигири: Наашаа өг, Исаги!

Исаги: Бэлэн үү? Өөрийнхөө зэвсгийг харуул, Чигири!

Райчи: Айн? Хаашаа дамжуулаад байгаа юм?!

Нарухаяа: Хэн ч алга байна шдээ!

Кэйсүкэ: Тэнэг! Цэвэрлэхэд л тэмцээн дуусна! Аваарай, Күон-чан!

Күон: За.

Исаги: Чигири... наад хурдаараа бол...

Чигири: Тийм ээ, би... хүрч чадна!

Күон: За цэвэрлэе. Ингээд тоглолт дууслаа—

Чигири: Холд. Дайрч өнгөр! Энэ хурданд даатга!

Күон: Наад хурд чинь юу вэ? Чи нууж байсан юм уу?!

Игараши: Нээрэн үү?

Күнигами: Хурдан юм!

Күон: Зогс, зогс! Зогсоо!

Чигири: Энэ мэдрэмжийг мэдрээгүй удаж. Талбайгаар гүйж хурдыг мэдрэх энэ мэдрэмж...

Кэйсүкэ: Тэр гүйж чадах юм уу? Түүнийг зогсоо, ах аа! Алдаа хийсэн ч хамаагүй!

Чигири: Гоц авьяастан, дахиад хөл бөмбөг тоглож чадахгүй гэх мэт. Тийм зүйлийг хажууд... анх удаа хөл бөмбөг тоглосон. тэр өдрийн тэр мэдрэмж. Хэн нэгнийг ардаа орхих бол миний хөл бөмбөгийн бүх зүйл! Миний л мэдэрч чадах баяр баясал!

Игараши: Юу хийгээд байгаа юм, Чигири?

Райчи: Арай, өөрийнхөө дамжуулалтыг өөрөө авах гээ юу!

Кэйсүкэ: Зогсоо, ах аа!

Чигири: Энэ байж. Энэ байсан байна. Бусдыг гүйцэх энэ мөчид л би өөрөөрөө байж чадна!

Исаги: Урагшаа, Чигири!

Кэйсүкэ: Тийм ээ, барьчихлаа— Айн?

Чигири: Хурдас. Өшөө хурдан! Өшөө хал! Зүгээр л урагш!

Кэйсүкэ: Гар, хаалгач аа! Түрүүлж хүр! Зогсоо!

Чигири: Дахиад нэг удаа... мөрөөд! Дахиад нэг удаа дэлхийн шилдэг болохын төлөө... би хөл бөмбөг тогломоор байна! Тийм ээ! Хар, Исаги. Хар, залуусаа! Энэ чинь л Чигири Хёома!

Имамүра/Иемон: Тийм ээ!

Игараши: За!

Күнигами: Тийм ээ!

Гагамару/Нарухаяа: Тийм ээ!

Бачира: Ингээд үлдэж чадлаа.

Исаги: Чигири!

Чигири: Исаги...

Исаги: Чи гайхалтай юм аа. Наад хөлөөрөө гүйж чадаж байна шдээ!

Чигири: Чиний буруу. Чамайг харж байсан халаад өөрийн эрхгүй гүйж байсан. Би юу чухал болохыг мэдэхгүй байсан. Гэхдээ тийм биш байсан. Гэмтэхээс өмнөх дийлдэшгүй би байхгүй ч. Хөл бөмбөгөө алдах ямар аймаар гэдгийг мэдчихээд халсаар байгаа би бол одоогийн би. Би шинэ өөртөө итгэмээр байна. Баярлалаа, Исаги. Би өөрийнхөө хөлийг эвдэртэл гүйх болно. Энэ халуун дуусах хүртэл.

Исаги: Тийм ээ, хамтдаа тулалдъя.

Чигири: Хамт? Эндүүрэх хэрэггүй удаан аа. Эндэх бол Блү Лок.

Исаги: Тийм дээ.

Чигири: Дэлхийн шилдэг болох нь би!

Исаги: Тийм ээ, хичээгээд үз. Дэлхийн шилдэг болох нь би.

Игараши: Тийм ээ! Чи галзуу зэвсэгтэй юм аа!

Имамүра: Бидний аврагч, авхай!

Нарухаяа: Зүгээр нэг дураараа авхай биш байжээ.

Чигири: Амаа хамхи. Би байгаагүй бол хожигдох байсан.

Күнигами: Тийм ээ, Чигири. Энэ тэнцээ том шүү.

Бачира: Толгой минь арай гэж мөрөн дээрээ үлдлээ шүү.

Райчи: Күоныг өршөөхгүй л дээ.

Кэйсүкэ: Чи муу хуцаад байгаарай?! Хожуулна гэж гэрээ хийгээ биз дээ? Чигиригийн хөлийн тухай нууна гэнэ ээ!

Күон: Тийм биш! Би үнэхээр мэдээгүй!

Кэйсүкэ: Худалч. Дахиж тоглох аргагүй болгоод өгье!

Исаги: Та нар боль!

Кэйсүкэ: Айн? Яах гээв? Ална шүү?!

Күнигами: Боль. Миний багт хүрээд үзээрэй.

Баг W №8: Хөөе, Күон зугтчихлаа! Хүлээж бай, чи муу!

Анри: Дөнгөж сая 5-р цамхаг 7, 8-р тоглолт дууслаа.

Исаги: Дараагийнх нь сүүлийнх.

Нарухаяа: Үнэхээр тэнцээд дуусаж чадлаа шүү.

Бачира: Исагиг удирдлагаа алдахад юу болох бол гэж бодсон шүү.

Исаги: Уучлаарай. Өөр довтлох арга байгаагүй.

Райчи: Чи ганцаараа тоглодог төрлийн тоглогч биш. Дахиад тэгэх юм бол, жинхэнээсээ ална.

Игараши: Хоол идэхээр явъя!

Имамүра: Өлсөж байна шүү!

Иемон: Сүүлийн өрсөлдөгч V баг, 5-р цамхагт цор ганц ялагдаагүй баг.

Райчи: Өрсөлдөгч минь хаанах байх хамаагүй ээ. Бид хожих ёстой.

Гагамару: Гэхдээ дахиад арвуулаа тогловол бүтэхгүй.

Нарухаяа: Тийм шүү.

Иемон: Түр хүлээгээрэй.

Күон: Z багийн мэдээллийг өгөх болохоор. Та нар 0 оноотой хожиж чадна шдээ. Тэгвэл онооны тэргүүнээр би хожиж чадна. Тэгвэл 2-р сонгон шалгаруулалтад дэмжлэг болохоо амлая.

Иемон: Тэр дахиад.

Күон: Бусад багт саад болж, багт чинь туслах гэх мэт...

Райчи: Одоо ална.

Күнигами: Тайвшир.

Күон: Ямартай ч надтай гэрээ хийвэл 2-р сонгон шалгаруулалтад ялах магадлал нэмэгдэнэ. Тийм биз дээ? Надтай хамрах уу?

Зантэцү: Татгалзаж байна.

Наги: Хар лай.

Рэо: Уйтгартай юм.

Исаги: Тэд V багийн...

Зантэцү: Чиний хэлсэн зүйлд бидэнд ашиг болох юу ч алга. Харин ч төвөг удна. Юмсын дэс дараа дотоод чанараасаа хамаарна. Ямар байна? Би зөв хэлсэн үү?

Рэо: Больж үз, тэнэг Зантэцү. Тэнэг юм байж ухаантай харагдах гэхээ боль. Тэнэг ээ. Би жул болон уйтгартай амьтдад дургүй. Чи хоёулаа юм байна.

Наги: Одоо хамаагүй ээ Рэо. Энэ яриа залхуутай байна. Бүүр зажлах нь ч лайтай байна. Буцъя. Намайг үүрээч.

Рэо: Наги, чамайг өлсөөд байна гэсэн болохоор л авчирсан шдээ.

Наги: Уучлаарай, залхуу хүрчихлээ.

Зантэцү: Энэ стэйк хайран биш үү? Гэхдээ үлдэгдэл хоол идвэл тэнэг харагдах болов уу? Яах вэ?

Күон: Хүлээгээч! Намайг сонсооч!

Наги: Хөөе, Рэо. Яагаад энэ хүн ингэтлээ зүдэрчихсэн байгаа юм?

Рэо: Ялахын төлөө биз.

Зантэцү: Амттай юм.

Наги: Хичээхгүй бол ялж чадахгүй байдаг. Сул доройчууд ч залхуутай юм аа. Би бол болино. Хөөе Рэо. Хожигдсон ч тогломоор санагдмаар хөл бөмбөг сонирхолтой юм уу?

Исаги: Хөөе, хүлээ.

Рэо: Чи хэн бэ?

Исаги: Хөл бөмбөгийг басах хэрэггүй!

Рэо: Чи муу хэн юм?

Исаги: Z багийн Исаги Ёойчи. Та нарыг хожих хүн байна!

Чигири: Блү Лок, нэмэлт цаг.

Бичиг: Эмэгтэй үсний стил

Бичиг: Чигири Хёома

Чигири: Хмм... Биш байна. Нэг л болж өгөхгүй юм аа.

Күнигами: Хөөе, үүнийг зүүгээд үзэх үү?

Бичиг: Күнигами Рэнсүкэ

Чигири: Баярлалаа! Сайхан санаа байна. Мэдрэмжтэй юм аа, Күнигами.

Күнигами: Би эгч, охин дүүтэй болохоор. Эмэгтэй хүний сэтгэлийг мэднэ.

Чигири: Хэнийг охин гээд байгаа юм? Гэхдээ загвар төсөөллөөрөө биш. Хэр их сэтгэл хөөрөлтэй байхаас бас хамаардаг л даа.

Күнигами: Зохиж байна шүү. Шинэ Чигири.

Чигири: Нэг л биш байна.

Күнигами: Нөгөө авхай, бүгд уулзалт хийх гээд хүлээж байна...

Бичиг: Игараши Гирүми

Бичиг: Райчи Жинго

Бичиг: Исаги Ёойчи

Back to episodes Go home