Бичиг: Блү Лок 6-р цамхаг
Иемон: Бидний дараагийн өрсөлдөгч W баг.
Исаги: V багт хожигдоод 1 ялагдалтай. Бидэнтэй адилхан хожигдвол дуусна.
Имамүра: Гэхдээ бидний ялагдсан Барогийн Х багийг 4-1 ээр хожсон байна.
Күнигами: Биднээс илүү гэж бодох нь зүйтэй байх.
Бачира: Угаасаа бид Z шүү дээ.
Нарухаяа: Ямар төлөвлөгөө гаргах бол.
Иемон: Ямартай ч бидэнд одоо мэдэх зүйл бол W багийн гол тоглогч бол энэ хоёр... Ванимса ахан дүүс.
Бичиг: 6-р анги Уучлаарай
Иемон: Энэ ихрийн тусгай чаддаг зүйл бол хосолсон тоглолт. Барогийн Х багийн эсрэг тоглохдоо ч энэ хоёр 4 гоол хийсэн. Тэдний зай, хөдлөх хугацаа, дамжуулах болон урагшлах нь анхаарч байсан ч амар хааж чадахгүй чадварлаг.
Исаги: Гэхдээ тэд ганцаараа бол зэвсгээ ашиглаж чадахгүй.
Иемон: Тийм, тиймээс салгах хэрэгтэй. Тэр л W багийг хожих түлхүүр
Райчи: Яагаад Иемон зааварчилж байгаа юм? Ийм зүйлийг Күон хийдэг биз дээ?
Иемон: Усанд орчхоод ирээгүй байна. Би зааварчилж болохгүй юм уу?
Нарухаяа: Болно оо! ялах аргаа олоод ирлээ. Тийм ээ, Гагамару? Яаая л даа!
Игараши: Тэр удаан усанд орж байна шүү.
Гагамару: Хол бай.
Имамүра: Үхчихсэн байх.
Нарухаяа: Боль!
Бачира: Тавтай морил, дасгалжуулагч аа.
Күон: Уучлаарай, хүлээлгэчихлээ.
Игараши: Өө, амьд байна шд.
Күон: Маргаашийн тоглолтын төлөвлөгөөний нэрээ бодож байгаад удчихлаа. Та нар хэр байна?
Исаги: Одоо дэлгэц дээр судалгаа хийж байна.
Күон: Ойлголоо.
Имамүра: Бараг ухаан алдах дөхөж!
Игараши: Битгий үхчхээрэй. 10 болчихно шдээ.
Имамүра: Тэгвэл хожихгүй шдээ!
Күон: Дараагийн тэмцээнд өмнөх тэмцээнээс сурсан төлөвлөгөөгөөр явъя. Дараад нь миний 9 төлөвлөгөө тус тусын зэвсгээ 9 минут л ашиглаж чадах болохоор, нөлөөлөхгүй цаг их байсан. Тиймээс энэ удаа... Тохиргоо сайтай зэвсэгтэй 3 нь хамтарч, 30 минут тутамд 3 удаа байрлалаа өөрчилж явъя. Энэ 3 шилдгээрээ 3 удаа ашиглагдах бүгд гялалзах шинэ төлөвлөгөө. Нэр нь... "Сазан одод төлөвлөгөө!"
Игараши: Хөгийн юм. Тийм удаан бодчихоод энэ үү?
Нарухаяа: Нэр өгөх мэдрэмж байхгүй юм аа!
Гагамару: Надад бол болно. Би Сазанд дуртай. Эротика 7 ч байж болно.
Күон: Гагамару ойлгож байна шдээ!
Иемон: Би хаалгач хийсээр байх юм уу?
Райчи: Өөр яах юм? Хожиж байхад.
Игараши: Одоо болсон хойно юу яриад байгаа юм?
Исаги: Би талархаж байгаа шүү. Ямартай ч.
Иемон: Исаги баярлалаа.
Исаги: Чигири яах юм? Байнга хамгаалагч байх юм уу?
Чигири: Бусдад санаа зовох цаг байгаа юм бол, өөрөө гоол хийх тухай л бод.
Исаги: Уучлаарай...
Күон: За! Нөгөө багаа судалж дууссан. Баг минь ч бүрэлдчихлээ. Ялцгаая Z баг!
Z баг: За!
Исаги: Тийм ээ. Хожигдвол дуусна. Бид заавал ялах болно!
Бичиг: 5-р цамхаг
Бичиг: 7-р тоглолт
Кэйсүкэ: Эхэлцгээе, ах аа? Хэзээ дамжуулах вэ? Ямар дамжуулалт авах юм? Хөөе! Аан, ойлголоо! Мэдлээ! "Ийм үед хөл рүү минь дамжуулахыг хүсэж байна." Гэж ах хэлж байна!
Игараши: Будда өршөөг!
Кэйсүкэ: "Нэмээд 1, 2!" Гэж ах хэлж байна.
Игараши: Эд яачхаа вэ? Хэн нэгэн зогсоогоорой!
Исаги: Эхний 30 минутад би баруун төв хэсгийн арын хамгаалагч. Хийх зүйл минь тодорхой. Тэр хоёрын хослолыг бүгд тасалж— Юу?! Огт зогсоогүй байна шдээ! Бичлэг үзээд хариу арга хэмжээ бэлдсэн байтал...
Кэйсүкэ: "Бидний зэвсэг бол нүдээрээ харилцах." "Иймхэн хамгаалалтаар хаачих зүйл биш шүү!" Гэж ах минь бодож байна.
Исаги: Ирж байна шүү, Чигири! Хоёулаа зогсооё!
Кэйсүкэ: "Чигири"? Чигири гэж нөгөө шилэн гоц авьяастан уу? Хөөе, ах аа! Энэ одоо ч хөл бөмбөг тоглож байна шдээ? Өөрийнхөө өнгөрснийг мартаж чадахгүй байгаа бололтой! Тийм шүү! "Өмнөх багийнхан хүний хувьд хэлбэл..." "Чи хэдийн дууссан." Гэж ах хэлж байна. Болох юм уу? Гүйх юм бол шилэн хөл чинь дахиад эвдэрнэ шүү! "Давраад байгаарай байгаарай?!" "Саяных алдаа биз дээ? Шүүгч ээ!" Гэж ах уурлаж байна!
Исаги: Зориуд алдаа хийсэн юм, гажиг ярьдаг ихрүүд ээ! Тоглолт үргэлжилж байгаа болохоор алдаа биш!
Имамүра: Сайхан дамжууллаа Исаги!
Исаги: Тэдний хэлснийг битгий тоо Чигири. Өнгөрсөн чинь ямар ч хамаагүй. Миний хувьд чи бол Z багийн Чигири Хёома!
Чигири: Ядаргаатай юм. Надад анхаарах хэрэггүй гээд байхад.
Исаги: Чиний төлөө хэлсэн юм биш. Чам шиг бахархах өнгөрсөн надад байхгүй ч. Би хөл бөмбөгдөө бууж өгмөөргүй байсан болохоор энд ирсэн. Амьдралаа өөрчлөх гэж Блү Локт ирсэн. Чиний өнгөрсөн, бэртлийн талаар мэдэхгүй ч... бид довтлогч! Харуусал, шаналал бүхнээ оруулаад... ганц гоолоор дахин төрнө.
Күон: Тийм ээ!
Исаги: Өнгөрсөн хэнд хамаатай юм? Би одоогийн чамайг хармаар байгаа. Бид уйлаад бууж өгөх гэж энд ирээгүй биз дээ?
Кэйсүкэ: "Хараал идсэн хамгаалагчид зогсоогооч" Гэж ах хэлж байна.
W баг 3: Уучлаарай!
W баг 5: За.
W баг 8: Эргүүлээд авцгаая!
Кэйсүкэ: Бэлэн үү, ах аа? Бид хамтдаа байхад амархан хожно. Хүлээ, ах аа? Боль л доо! Шууд царайндаа бүхнээ гаргадаг зуршлаа. Ах аа! Хажуугаас чинь ирж байна!
Бачира: Тэр огт төвлөрөөгүй байна. Авлаа.
Кэйсүкэ: Хэлээд байхад даа?! Ах муу мал!
Бачира: Бай минь... Күон бололтой? Чиний зэвсэг үсрэлтээр бол хүрнэ биз дээ? Нээрэн үү? Тэндээс үү?
Күон: Тийм ээ!
Имамүра: Күон дахиад л уу? Хаалгач хариу үйлдэл үзүүлж амжихгүй байна!
Гагамару: Ганцхан чи гоол хийгээд шударга бус байна.
Күон: Өнөөдөр би халаад байна!
Исаги: Күон...
Кэйсүкэ: "Азаар гоол хийчхээд хөөрөх хэрэггүй шүү!" Тэгэхгүй ээ, ах аа! Төвлөрөөч! Уурлахаа боль!
Нарухаяа: За! Одоо бид гурвын довтлох ээлж.
Райчи: Күоныг л нүдэнд тусгахгүй шүү!
Гагамару: Бүх хүчээрээ урагшаа.
Анри: Ванима Жүничи алдаа. Z баг чөлөөт цохилт.
Нарухаяа: Оноо авах боломж.
Бичиг: Чөлөөт цохилт Бачира
Бачира: Тэд буруу байрлалд зогсчихжээ. Сул байгаа нь... тэнд!
Исаги: Күон уу?!
Кэйсүкэ: Тэр чинь...
Күон: Тийм ээ! Хат-трик!
Бичиг: 45 минут
Бичиг: Эхний хагас
Анри: Энэ хүү өдийг хүртэл нээх нүдэнд тусаагүй ч, гайхалтай юм аа?
Игараши: Тийм ээ, эхний хагаст 3-0! Күоны зэвсэг тэсэрлээ! Ганцаараа нүдэнд тусаж гэнэ! Чи, чи!
Күон: Өнөөдрийн өөрөөсөө айчихлаа байна. Кэтчуп оргилж байгаа мэт л!
Райчи: Хоёрдугаар хагаст би Хат-трик хийгээд 6-0 болгоно!
Бачира: Күон дасгалжуулагчийн Сазан одод төлөвлөгөө сайн ажиллаж байна шүү.
Нарухаяа: Нэр нь хүртэл догь сонсогдоод эхэллээ!
Гагамару: Би анхнаас нь л догь гэж бодсон.
Иемон: Анхааралтай байгаарай!
Z баг Чигири; Исаги хоёроос бусад нь: За!
Исаги: Күоны ачаар, баг эрч хүчтэй болоод ирлээ. Бид хүчтэй болж байна.
Күон: Урагшаа!
Z баг: За!
Исаги: Ийм өрсөлдөөнтэй газар байгаа байж, одоо ч бууж өгөхийн төлөө тэмцэж байгаа гэж хэлэх гэж байна уу, Чигири?
Бичиг: 2-р хагас эхэллээ
Райчи: Одооноос Райчигийн цаг эхэллээ! Ах гуай, өөрөө зогсоохоор ирээ юу?
Күон: Райчи! Эхлээд буц! Цагаа зарцуулъя!
Райчи: Буцааж өг, Күон. Чи ганцаараа гоол хийгээд байлгүй!
Күон: Мэдээж, багаараа ялах нь нэн тэргүүний...
Кэйсүкэ: Булаачихлаа.
Райчи: Чи муу, булаалгачихлаа шдээ!
Исаги: Тэр хоёр хагас хамгаалагч болчихсон уу? Тийм бол дахиад алдаа хийх бэлтгэлтэй зогсоох болно! Чигири!
Иемон: Би зогсооно!
Кэйсүкэ: Энд.
Исаги: Новш гэж. Энэ хоёрыг чөлөөтэй орхивол балрах юм байна.
Күон: 2 оноогоор тэргүүлж байна. Хүчилж довтлох шаардлагагүй болохоор баталгаатай дамжуулаад явъя.
Исаги: Тийм дээ, тэргүүлж байгаа нь бид.
Күон: Исаги-күн.
Исаги: Айн? Надад арын дамжуулалт уу? Сул юм!
Күон: Уучлаарай!
Исаги: Энэ болчимгүй алдаа үхлийн цохилт боллоо!
Кэйсүкэ: Тийм ээ!
Райчи: Юугаа хийгээд байгаа юм, Күон?! Гурван оноо алдаад төвлөрөө алдчихаа юу, Айн?!
Күнигами: Тайвшир Райчи, маргалдах хэрэггүй!
Күон: Уучлаарай, би... Ийм чухал тоглолтод юу хийгээд байгаа юм бол? Уучлаарай!
Күнигами: Бос, албаар алдсан биш дээ. Сөрөг довтолъё.
Райчи: Юу? Уучлалт гуйгаад өнгөрөхгүй! Хоёулаа түүнээс болж алдсан гоол.
Нарухаяа: Одоо ч ялж байгаа болохоор төлөвлөгөө бодоцгооё.
Гагамару: Тийм дээ, энэ хэвээрээ довтлох уу эсвэл хамгаалсаар байх уу?
Күнигами: Хангалттай бос.
Күон: Уучлаарай...
Исаги: Муу шүү, дараагийн гоолыг зогсоох хэрэгтэй. Энэ маягаараа... Айн? Тэр сая инээсэн үү? Төсөөлөл байх.
Бичиг: 15 минут
Бичиг: 2-р хагас
Игараши: Одоо 30 минут үлдсэн байхад 1 оноогоор тэргүүлж байна. Дахиад нэг гоол хийсэн нь дээр байх!
Күнигами: Тийм ээ, довтолъё.
Бачира: Тэгэх л хэрэгтэй! Тийм ээ, Исаги?
Исаги: Тийм! Ямартай ч дараагийн гоолыг бид хийвэл энэ тоглолт биднийх.
Кэйсүкэ: Хүрээд ир!
Исаги: Тэдний хэмнэлд автаж болохгүй!
Күнигами: Бэлдсэн хослол, Исаги төв нь болж Бачира бид хоёр нэвтэлнэ. Цохих зам нээгдвэл хэзээд дундын зайнаас гоол хийнэ. Хол байна шүү. Ер нь зам алга. Бачирагийн залалтаар байрлалыг нь нураавал...
Бачира: Хөөе.
Күнигами: Бачира руу дамжуулах зам хаагдчихсан байна уу? Тийм бол... Исаги!
Исаги: Бидний холбон тоглолтыг уншаад байна уу?
Бачира: Ядаргаатай юм!
Күнигами: Новш гэж.
Исаги: Хачин байна. Хэчнээн судалсан байлаа гээд, шууд бид гурвын хослолыг мэдэх боломжгүй. Зэвсэг минь нөлөөлөхгүй байна. Гоолын үнэр гарахгүй байна!
Кэйсүкэ: Сайн ажиллаа, ах аа!
Исаги: Новш гэж! Хачин юм. Бидний төлөвлөгөө ил болчихсон юм шиг л. Үгүй ээ, тийм байх боломжтой! Бид хожигдвол дуусна! Тийм зүйл хийгээд ямар ашигтай гэж?
Күон: Хат-трик!
Райчи: Түүнээс болж хоёр гоол алдлаа!
Исаги: Сайн бодоод үзтэл энэ тоглолтын оноог бүгдийг нь...
Кэйсүкэ: Дуусга, ах аа!
Игараши: Хүрээрэй, Күон!
Нарухаяа: Цэвэрлэ!
Исаги: Албаар алдсан уу?
W баг: Тийм ээ!
Исаги: Күон. Чи биднээс урваа юу?
Кэйсүкэ: Бинго! Баригдсан болохоор хамаагүй биз дээ, Күон-чан. Та нарын төлөвлөгөө, зэвсэг, сул талыг бүгдийг нь мэдэж байгаа. Өчигдөр шөнө уулзалтын чинь үеэр гараад бидэнд энэ урвалтын саналыг тавьсан юм.
Исаги: Тэр үед үү?
Кэйсүкэ: Тиймээс... "Энэ тоглолт биднийх!" Гэж бид хэлж байна.
Исаги: Худлаа биз дээ? Күон...
Бачира: Баларлаа. Үнэн юм шив.
Райчи: Чи муу хуцаад байгаарай! Ална даа! Юугаа бодоод байгаа юм?!
Күон: Би Блү Локт амьд үлдэхийн төлөөх шилдэг сонголтыг л хийсэн.
Анри: Райчи Жинго шар хуудас. Байрлалдаа буцаж тоглолтоо үргэлжлүүл.
Райчи: Чадлаа юу? Ийм нөхцөлд яаж тоглох болж байна!
Нарухаяа: Хөөе... Юу гэсэн үг юм?
Гагамару: Ингэхээр "Хувиа хичээгч Синдбад" болох шив.
Игараши: Хожигдох юм бол дуусна шдээ! Албаар хожигдоод юу олж долоох юм?
Күон: Тэнэг нь та нар. Хожигдоод буцах нь та нар. Би ганцаараа амьд үлдэнэ.
Кэйсүкэ: Баярлалаа, Күон-чан.
Игараши: Тэр дайсан руугаа дамжуулчихлаа?!
Күон: Одооноос 12 эсрэг 10 шүү.
Анри: Ийм зүйлийг зөвшөөрөх юм уу, Эго-сан?!
Эго: Амаа хамхиад харж бай.
Анри: Юу? Эго-сан!
Эго: За яах гэж байна, Z багийнхан?
Исаги: Күон яагаад?
Күон: Өмнөх тоглолтод чи арай гэж гоол хийгээд ялсан мөч. Би бодсон юм. Ийм маягаар арай гэж ялах багт, үлдсэн тоглолтод ялах боломж бага гэж. Манай хамгийн сүүлд тоглох баг бол огт ялагдаагүй яваа, V баг. Бидний зүдэрсэн Y багийг 8-0 зөрүүтэй ялсан баг. Ялах боломжгүй. Тиймээс би багаараа хожих тал дээр бууж өгч ганцаараа амьд үлдэх замыг сонгосон.
Исаги: Ганцаараа?
Күон: Мартчихаа юу? 1-р сонгон шалгаруулалт эхлэхэд Эгогийн хэлсэн тусгай дүрмийг. 5 багийн шилдэг хоёр багт орж чадаагүй бол, Үлдсэн багийн хамгийн их оноо авсан тоглогч дараагийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй болно. Тиймээс би тохиролцоо хийсэн. W багт өөрсдийн мэдээллийг зарж ялуулах болохоор, надаар 3 гоол хийлгэхийг. Би багийн шилдэг оноотой нь болж ялж үлдэхийн төлөө.
Исаги: Чи... Өдийг хүртэл хамт тэмцэж ирсэн чинь юу байсан юм?! Хамтдаа хожъё гэж хэлсэн биз дээ?!
Күон: Баярлалаа, Исаги. Чи ийм тэнэг байгаа нь яамай даа. Гэнэн юм, эндэх Блү Лок. Холбоо, багийн ажиллагаа хэрэггүй. Шаардлагатай зүйл бол ялалтын төлөөх эго. Тийм ээ "урваад ч хамаагүй ялна." Тэр бол миний эго. Сайн байлаа Z баг.
Исаги: Новш, новш, новш! Ингээд дуусахгүй шүү!
Күон: Блү Локийн нэмэлт цаг.
Бичиг: Урвагч
Бичиг: Райчи Жинго
Райчи: Бид бол шилдэг өглөөний хоолны баг!
Бичиг: Талх баг
Бичиг: Исаги Ёойчи
Бичиг: Имамүра Юүдай
Бичиг: Чигири Хёома
Бичиг: Игараши Гүримү
Имамүра: Өглөө талх сайн!
Бачира: Үгүй ээ, будаа л сайн!
Бичиг: Бачира Мэгүрү
Бичиг: Будаа баг
Бичиг: Гагамару Гин
Бичиг: Күнигами Рэнсүкэ
Бичиг: Нарухаяа Асахи
Бичиг: Иемон Окүхито
Нарухаяа: Будаа бол Япон хүний сэтгэл юм!
Имамүра: Үгүй ээ, талх илүү олон сонголттой.
Райчи: Өдөр, орой ч будаа иддэг болохоор өглөө талх идэх хэрэгтэй, тэнэг ээ!
Бачира: Өглөө л будаа, талх шингэхдээ муу.
Нарухаяа: Мисо шөл, будаа! Одоо л Япон хүний хооллох аргыг буцааж авчрах болно!
Бичиг: Күон Ватарү
Күон: Сайхан усанд орлоо шүү. Айн?
Райчи: Күон! Өглөө талх иднэ биз дээ?
Бачира: Япон хүн юм чинь, будаа биз дээ?!
Имамүра: Аль нь юм бэ? Хэлээч!
Нарухаяа: Бидэнд саналаа өг!
Күон: Айн... Би өглөөний цайн дээр сүү хийж уудаг.
Райчи: Чи муу урвагч!
Бачира: Өглөөний хоол иддэг хүн байна!
Нарухаяа: Сургаад өг!
Имамүра: Күоныг харааж байна!
Back to episodes Go home