Blue Lock 5

Исаги: Тэр эвгүй мэдрэмжийн жинхэнэ төрх, Y багийн зүрх нь... чи биз дээ, Нико?

Нико: Чи надтай ижилхэн нүдтэй юм. Гэхдээ намайг ялж чадахгүй ээ. Энэ тоглолтыг ноёлох нь би.

Исаги: Болж байна, урдуураа унжсан үст ээ.

Бичиг: 15 минут

Бичиг: 2-р хагас

Нарухаяа: Бүгд хамтдаа довтлоорой!

Исаги: Нарухаяагийн зэвсэг бол хамгаалалтын шугамын ард гарч чадах.

Y баг №8: Дамжууллаа юу!

Исаги: Уучлаарай, Нарухаяа!

Y баг №5: Тийм ээ! Сайн байна!

Күон: Хамгаал!

Райчи: Буцааж ав!

Игараши: Наашаа өг!

Y баг №5: Найдлаа шүү, Нико!

Исаги: Чам дээр ирэх бүх дамжуулалтыг би зогсоох болно!

Нико: Ядаргаатай хүн юм аа.

Нарухаяа: Шууд хүчээр зам гаргая. Дахиад нэг!

Игараши: Исаги, зэвсгээ ашиглах цаг чинь боллоо!

Исаги: Энэ хэвээрээ болно! Нарухаяагийн байрлалаар явъя!

Игараши: Айн? Болох юм уу?

Исаги: Тийм! Би ганцаараа урагш гарч тэнцвэрийг эвдэж байснаас, түүнийг зогсоох нь оноо авах боломж ихэсгэнэ.

Нико: Та нар ч бас "өөрсдийн зэвсгээ ашигла" гэх Эгогийн үгийг сонссон биз дээ?

Исаги: Тийм бол юу гэж?

Нико: Тэр үед би ингэж бодсон. "Миний зэвсэг юу билээ?"

Игараши: Гагамару, аваарай!

Нико: Блү Локт ирсэн хүмүүс бүгд өөрсдийн гэсэн чадвартай.

Гагамару: За!

Нико: Окаваг бол цохилтын чадвараараа ялахгүй. Гэхдээ би ялагдаж болохгүй. Хурдан гүйдэг, хүчтэй бие байхгүй надад... энд амьд үлдэхийн төлөө ашиглах зэвсэг бол: талбайн нөхцөл байдлыг уншиж чадах нүд минь болон, багийнхныхаа байршлыг тогтоохдоо ашиглах тархи минь юм. Намайг зогсоож чадах ч, бодлыг минь зогсоож чадахгүй шүү.

Исаги: Юу гэсэн үг вэ?

Бичиг: 35 минут

Бичиг: 2-р хагас

Игараши: Тийм ээ! Миний зэвсэг бол хэзээ ч бууж өгөхгүй урагшлах! Будда өршөөг!

Y баг №6: Бөмбөгөө алдаж болохгүй шүү!

Y баг №4: Дамжуулаад бай!

Игараши: Новш гэж! Хамгаалаад байх юм! Тэнцэхийг зорио юу?

Исаги: Никотой холбогдох Окавагийн сөрөг довтолгоог би хорьчихсон байгаа. Довтлохгүй байгаа юм биш, тэд довтолж чадахгүй байгаа юм!

Күнигами: Тэгвэл бид довтлоход болно! Бүгд орцгооё!

Күон: Оноо авбал хожно! Бөмбөгийг булаа!

Райчи: Хугацаа алга! Бөмбөгөө булаа!

Нико: 1 минут үлдлээ. Цаг боллоо. Бидний эцсийн арга. Энэ бол оноо тэнцэх үед л ашиглаж болох өшөө авах тактик.

Күнигами: Буланд шах! Дамжуулалтын замыг нь хаа!

Нико: Дохио... өөрийн талдаа буцаж ирсэн Окава бөмбөгийг буцааж авна. Энэ бол 89 минутын турш хийж ирсэн Окавагийн ганцаарчилсан довтолгоо биш. Сүүлийн нэг минутад... анх удаа хийх Y багийн нэгдсэн довтолгоо. "Нэгэн зэргийн сөрөг довтолгоо" гэдэг юм.

Исаги: Баларлаа, биднийг хуурчихлаа. Бид довтолгоод хэт олон хүнээ оруулчихсан байгаа. Одоо хамгаалалт маань сул байгаа. Одоо оноо алдвал... хожигдоно! Үгүй ээ. Би...

Райчи: Нээрэн үү?! Зогсоогоорой!

Игараши: Буцаарай! Буцаарай!

Имамүра: Муу шүү! Хэн нэгэн нь зогсоогоорой!

Күон: Сүүлийн хамгаалалт, зогсоогоорой!

Иемон: Нэгийн эсрэг нэг. Энд зогсоохгүй бол миний, бидний хөл бөмбөгийн амьдрал дуусна. Түүнийг заавал зогсооно! Окава?

Райчи: Дууслаа.

Нарухаяа: Баларлаа.

Исаги: Энд биз дээ, Нико? Энд хамгийн ихээр гоолын үнэр гарч байна. Чи надтай адилхан. Бид адилхан нүд болон тархитай. Тиймээс өөрөө цохихоос илүү төгсгөлийн мөчид Окава руу дамжуулна. Би яллаа, Нико. Эцсийн мөчид дамжуулалтыг сонгосон чи... довтлогч байх эрхгүй!

Окава: Муу шүү! Сөрөг довтолгоо! Буцаарай! Бөмбөгийг булаагаарай!

Исаги: Цохилт биш дамжуулалтыг сонгож хожигдоод уйлж байсан би. Тэр үеийн би дахин хэрэггүй. Ялмаар байна! Одоо л дахин төрөх цаг!

Күнигами: Сайн байна, Исаги!

Y баг №8: Алдаа хийсэн ч хамаагүй! Зогсоогоорой!

Күнигами: Новш гэж! Даатгалаа шүү!

Бачира: Мэдлээ, хүлээн авлаа.

Y баг №3: Зогсоогоорой!

Y баг №11: Алив ээ!

Бачира: Үлдсэнийг нь найдлаа шүү.

Гагамару: Нам байна, гэхдээ... Авах болно!

Игараши: Аа! Алдчихсан уу?!

Бачира: Үгүй ээ. Миний бай бол түүний цаана байгаа... 11 дугаар.

Окава: Яаж тэнд байгаа юм бэ?

Күнигами: Урагшаа.

Бачира: Гоол хий, эгойст минь... Исаги Ёойчи!

Исаги: Би бол довтлогч.

Анри: Цаг дууслаа.

Игараши: Тийм ээ, Исаги!

Иемон: Тийм ээ!

Анри: Блү Лок 5-р цамхгийн 4-р тоглолтод 2-1 харьцаатай Z баг хожлоо.

Күон: Тийм ээ!

Иемон: Сайн байна!

Игараши: Сайн байна, сайн байна, Исаги!

Нарухаяа: Чи ч мундаг юм аа! Гайхалтай төгсгөл байлаа!

Күон: Хэр хол гүйсэн бэ?!

Игараши: Айн?

Күон: Хаачих гэж байгаа юм?

Y баг №8: Новш!

Исаги: Би эдгээр хүмүүсийн мөрөөдлийг сүйтгэсэн. Миний гоол. Үүнийг ялалт гэдэг байх нь. Аан. Энэ мэдрэмж юу вэ? Сайхан юм!

Бичиг: 5-р анги Дахин төрсөн нь

Күон: Z багийн хоёр дахь тоглолтдоо ялсны төлөө!

Z баг: Төлөө!

Күон: Бүгд идээрэй.

Игараши: Удаан хугацааны дараах мах! Амттай юм аа!

Имамүра: Ялалтын амт тэс өөр юм!

Нарухаяа: Амттай, амттай!

Гагамару: Хөөе! Исаги бид хоёрын гоол оруулж авсан мах шүү. Бүгд хамт иднэ гэж хэлсэн ч, үлдээ л дээ!

Нарухаяа: Тасархай!

Гагамару: Хөөе! Наадах чинь минийх! Гаргаач!

Күон: За, за өнөөдөр бүгд тус тусынхаа хачрыг амсаж үзье. Байдгаасаа өөр зүйлс идэж чадах болохоор муудалцахгүй шүү.

Исаги: Хөөх!

Райчи: Хоолны газрын эгч үү?

Күнигами: Шарсан банш байна шд.

Исаги: Загас!

Иемон: Наттог ч бас хааяа идэхэд зүгээр байх.

Игараши: Миний даршилсан манжин ч байгаа шүү!

Исаги/Күнигами/Иемон: Наадах чинь хэрэггүй ээ.

Күнигами: Гэхдээ яаж тэр байрлалд гүйж очсон юм?

Гагамару: Тийм шүү. Бөмбөг тэнд очно гэж мэдэж байсан юм уу?

Нарухаяа: Бууж өглөө. Бууж өглөө.

Исаги: Үгүй ээ, тийм биш л дээ... Өөрөө гоол хийхийн төлөө гүйвэл тэр хавьд дамжуулалт ирэх байх гэж бодоод л.

Бачира: Би харж байсан шүү, Исаги! Сайн гоол байсан!

Исаги: Бачира дамжуулсанд баярлалаа.

Бачира: Май шагнал чинь! Аа гээрэй!

Исаги: Зүгээр дээ, өөрөө идчихье.

Бачира: Ичээд байлгүй ид ээ, дамжууллаа!

Күнигами: Ямартай ч Исагигийн зэвсэг гоолын үнэрийг мэдэх бололтой. Бас Исагигийн гоолын ачаар бид хожсон. Тэр бол бодит үнэн.

Райчи: Би хүлээн зөвшөөрөхгүй.

Күон: Гэхдээ эцэст нь бид хожсон. Заавал амьд үлдэнэ шүү, Z багийнхан!

Z баг: Тийм ээ!

Игараши: Өшөө хоол!

Нарухаяа: Орох зай зөндөө байна.

Иемон: Би ч бас.

Игараши: Даршилсан манжин л биш шүү...

Исаги: Адгийн юм! Ер нь... хэт догдолсноосоо болоод унтаж чадахгүй байна! Үнэхээр миний гоол ялалтад хүргэсэн биз дээ? Би тэдний мөрөөдлийг үгүй хийсэн. Сайхан байсан шүү. Тэр үеийн мэдрэмж юу юм бол? Анх удаа мэдэрсэн зүйл байсан. Эсвэл би хөгийн ааштай болж байгаа юм болов уу? Баларлаа шүү.

Бичиг: 5-р цамхаг, Z баг

Бичиг: Ажиглалтын өрөө

Исаги: Чигири.

Чигири: Исаги юу? Яах гэж ирсэн юм?

Исаги: Нойр хүрэхгүй байхаар нь тоглолтын бичлэг үздэг юм билүү гээд л. Харин чи?

Чигири: Би ч бас унтаж чаддаггүй. Тэгээд чиний гоолыг харж байлаа.

Исаги: Юу?

Чигири: Ийм гоол хийхээр нойр чинь хүрэхгүй л байх. Довтлогчийн хувьд хамгийн шилдэг мөч байлгүй.

Исаги: Тийм ээ, юу ч гэх юм... Блү Локт ирэхийн өмнөх би байсан бол хэзээ ч хийж чадахгүй гоол байсан. Энэ гоолыг насан туршдаа мартаж чадахгүй байх. Гэхдээ дахиад нэг хий гэвэл чадахгүй л байх. Өөрийн мэдэлгүй гүйгээд оччихсон.

Чигири: Чиний нөхцөл байдлаа ойлгох чадвар чинь хурц байх.

Исаги: Тэр чинь юу юм?

Чигири: Ихэнх тамирчин өөрийнхөө харах орчноос нөхцөл байдлыг дүгнэж тоглодог. Бүх хурдаараа гүйх эсвэл бөмбөг залж байхдаа харах орчин улам нарийсдаг. Гэхдээ чи заримдаа, талбайг бүхэлд нь харж байгаа юм шиг тоглох үе байдаг. Жишээлбэл тэнгэрээс хардаг бурхан мэт. Тэр чадвар чинь гоолын үнэрийг авч аюулаас сэргийлж, хэний ч төсөөлөх боломжгүй гоолыг хийсэн байх.

Исаги: Нөхцөл байдлаа ойлгох чадвар. Тэр миний зэвсэг гэж үү?

Чигири: Чи наадхаа мэдрэмжээрээ ашиглаж байгаа ч, өөрийнхөө хүслээр ашиглаж чаддаг болбол, чиний нүд, тархи хоёр цорын ганц зэвсэг чинь болно. Үүнийг үзэж байхдаа тэгж бодлоо.

Исаги: Ойлголоо, баярлалаа Чигири. Дажгүй сэжүүртэй болчихлоо. Үргэлж аймаар царай гаргасан байдаг ч, чи сайн залуу юм аа.

Чигири: Юу ч биш дээ. Багаараа ялахын төлөө л хэлсэн юм.

Исаги: Гэснээс чиний зэвсэг юу юм? Өмнө нь хэлж байгаагүй.

Чигири: Хэлсэн шдээ, хэлмээргүй байна гэж.

Исаги: Яагаад? Хэлчих л дээ. Надад чадах зүйл байвал тусална. Чиний талаар мэдмээр байна.

Чигири: Миний талаар ярихаа боль.

Исаги: Зүгээр орхихгүй ээ, чухал зүйл шдээ.

Чигири: Баруун өвдөгний шөрмөс. Жилийн өмнө бэртсэн юм. Эмч намайг дахиад нэг газартаа бэртэл авбал тамирчны амьдралтайгаа салах ёс хийнэ гэсэн. Надад ч байсан, Исаги. Чам шиг гайхалтай зэвсэг болон, өөрийнхөө гоолд хөөрч унтаж чадахгүй шөнө болон, дэлхийн шилдэг довтлогч болохыг зорьж байсан үе. Гэхдээ хөл минь эдгэрсэн байхад ч дахиад бэртэхээс айж байна. Тэгтлээ дуртай байсан хөл бөмбөг, мөрөөдөл хоёроо алдахаас айж байна. Би мөрөөдөлдөө бууж өгөх шалтгааныг хайх гэж Блү Локт ирсэн. Исаги чиний гоолыг харсны дараа би бууж өгч чадах бололтой.

Исаги: Худлаа ярихаа боль, Чигири. Бусдыг буруутгахаа боль. Үнэндээ бууж өгмөөргүй байгаа биз дээ? Би ч бас адилхан. Аймаар болохоор, бууж өгмөөргүй байгаа болохоор тэмцдэг. Алдах бэлтгэлгүй хүнд мөрөөдөл байхгүй!

Чигири: Чи миний юуг мэдэх юм.

Анри: Одоо Японы хөл бөмбөгийн холбоонд мэдэгдэх болж байгаа. Явц хэр байна...

Бичиг: Японы хөл бөмбөгийн холбооны шинэ гишүүн

Анри: Эго-сан?

Эго: Түр хүлээ, Анри-чан.

Бичиг: Блү Лок төслийн төлөөлөгч

Эго: Одоо хоолны цаг.

Анри: Дахиад л уу Эго-сан? Байнга идээд байгаа юм биш биз?

Эго: Энэ байхад болдог юм. Тоглодог байхдаа дэглэм бариад ийм зүйл идэж чаддаггүй байсан, одоо үүнийг л идэхийг хүсдэг юм.

Анри: Ядаж цэвэрлэгээгээ өөрөө хийж байлдаа.

Эго: Бусад хүний хийчих ажлыг хийдэггүй юм. Хөл бөмбөгтэй холбоогүй зүйл хийх шаардлагагүй гэх гэрээтэй биз дээ?

Анри: Тэгээд Блү Лок эхний сонгон шалгаруулалт сайн яваа юм уу?

Эго: Дажгүй явж л байна. Харж бай, удахгүй халуун ногоог нь нэмнэ.

Игараши: Исаги алдсан болохоор солигд.

Райчи: Жул чинь. Тэр гоол аз байжээ.

Күон: За, бэлтгэлээ үргэлжлүүлье.

Исаги: Хараал ид.

Райчи: Наашаа өг!

Күон: Өшөө хурдан дотогш ор!

Исаги: Бүгд надаас сайн юм аа. Тамир ч сайн юм. Миний чадвар гоолын үнэр, нөхцөл байдлыг мэдрэх чадвар гэдгийг мэдсэн ч... яаж ашиглахаа мэдэхгүй л байна.

Чигири: Чи миний юуг мэдэх юм.

Исаги: Чигирид дэмий зүйл хэлж байгаад уурлуулчихсан. Бэлтгэлийн үеэр бусдадаа тээг болж байна. Энэ маягаараа би бүтэхгүй бололтой. Азын ганц гоолоор дуусахыг хүсэхгүй байна.

Эго: Боловсроогүй авьяастнууд аа. Соус, майонез хоёр тохирох юм аа.

Күон: Эго...

Игараши: Амттай харагдаж байна.

Гагамару: Амттай харагдаж байна.

Нарухаяа: Амттай харагдаж байна.

Эго: Сая 6-р тоглолт дууслаа. Үр дүн болон дарааллыг харуулъя. Энэ байна!

Бичиг: 6-р тоглолт

Бичиг: 5-р тоглолт

Бичиг: Оноонууд

Бичиг: Гоолын зөрүү

Күон: 1 хожиж, 1 хожигдсоноороо 3 баг адилхан байгаа юм уу?

Игараши: V баг солиоруулж байна шдээ.

Күон: Тэгэхээр дараагийн W багтай тоглохдоо хожихгүй бол муу шүү.

Эго: Энд халуун ногоог нэмлээ. Өдийг хүртэлх тоглолт дээр үндэслэн Блү Локийн зэргийн баг доторх өөрчлөлтийг явууллаа. Довтлогч болох нэгэн гоолоор өөрийнхөө үнэ цэнийг батлах хэрэгтэй. Тэр дундаа хамгийн үнэ цэнтэй гоолыг оруулсан нь дээр байгаа. Тэгэхээр одоогийн Z багийн хамгийн дээр байгаа нь... Чи... Исаги Ёойчи.

Исаги: Би Z багийн шилдэг нь гэж үү?

Райчи: Новш.

Эго: Зэвсгээ олох нь довтлогчийн эхний нөхцөл. Дараагийн алхам бол тэр зэвсгээ хурцалж сурах. Илүү нүдэнд тус. Жишээлбэл Аргентины дэлхийн түвшний довтлогч Лионел Мэсси. Түүний зэвсэг бол онцгой бөгөөд хурдтай залалт, аймшигтай хурдан зүүн хөлийн цохилт. Тиймээс тэр дэлхий дээрх хамгийн алдартай тоглогч болсон. Тиймээс түүний шилдэг довтлогчид тооцсоор байгаа. Та нарт байгаа зэвсэг чинь тус тусдаа өөр. Тиймээс хурцлах арга нь ч тус тусдаа өөр байгаа. Мэссийг дуурайлаа гээд чиний зэвсэг гялалзахгүй. Тэгийг нэг болгох зөвхөн чиний зэвсэг дээр юуг нэмбэл хүчирхэг дэвшил гаргах бол? Зөвхөн өөрийнхөө тоглох аргыг олоод нүдэнд тус. Авьяас гэдэг эрдэнэсийг гялалзуулахгүй бол зэвэрч дуусдаг.

Бичиг: 7-р тоглолт

Бичиг: Түрүүлж бөмбөг авах баг

Иемон: 24 цагийн дараа тэмцээнтэй.

Нарухаяа: W багийн тоглолтын бичлэгийг үзье дээ.

Күон: За, өнөөдөр дуусгаад бүгд маргаашдаа бэлдье.

Z баг: Сайн ажиллаа! За. Усанд оръё! Хоолны цаг!

Исаги: Нүдэнд тусах уу? Юуг яаж хурцалбал дээр юм болоо? Миний зэвсэг залалт, цохих чадвараас ялгаатай нь нүдэнд тод харагдах зүйл биш. Гоолны үнэрийг тэр үед нь л биш бол мэдэрдэггүй. Өө! Тэр үе нь хэзээ ирэхийг мэдэхгүй ч, хариу үйлдэл хийж чадахгүй бол утгагүй. Тийм ээ. Миний хурцлах ёстой зүйл бол. Тэр үед нь хариу үйлдэл үзүүлж чадах 90 минутын турш гүйж чадах бие. Заавал ялж, бусдаас онцгойрч нүдэнд тусна.

Күнигами: Хөөе, ганцаараа бэлтгэл хийх гээ юу? Z багийн шилдэг чи ингэж байвал би ч бас хийх хэрэг гарна!

Исаги: Күнигами.

Бачира: Шударга бус юм. Намайг ч бас тоол.

Исаги: Бачира?!

Бачира: Мэдээгүй юм уу, Исаги? Z баг хэдийн... чамайг төвөө болгон эргэж байгаа.

Райчи: Чамд яасан ч ялагдахгүй!

Нарухаяа: Би ч бас!

Гагамару: Новш гэж, усанд ормоор байсан юм сан.

Күон: Маргааш заавал ялна шүү.

Иемон: За!

Имамүра: Би дэлхийн шилдэг нь болно!

Игараши: Исагийг л нүдэнд тусгаад байхгүй шүү!

Исаги: Залуусаа... Саяхан л гэхэд хэн ч намайг мэддэггүй байсан. Уйлаад дуусах хөл бөмбөгийн амьдрал гэж бодож байтал. Одоо бүгд намайг хөөж байна! Би шилдэг нь. Би энд дахин төрнө.

Эго: Доод түвшний чинь хүн урд чинь гарсан болохоор халах нь аргагүй. Нэг онцгойрсон тоглогч хүчирхэг эргүүлгийг бүтээнэ. Энэ л Блү Лок. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй газарт л. Дэлхийн шилдэг довтлогч төрнө.

Иемон: Блү Локийн нэмэлт цаг.

Бичиг: Блү Локийн эд зүйлийг танилцуулах нь!

Исаги: Энэ, энэ, энэ бүгд! Бүгд Блү Локт л байдаг эд зүйл.

Бичиг: Исаги Ёойчи

Исаги: Ялгагдахгүй байгаа болохоор шүдний сойзон дээрээ нэрээ бичицгээе.

Бичиг: Бачира Мэгүрү

Бичиг: Гагамару Гин

Бачира: За!

Гагамару: ойлголоо.

Бичиг: Иемон Окүхито

Иемон: Хмм... Бичиг бол тухайн хүний сэтгэлийг илтгэх толь нь юм. Болчихлоо.

Бачира: Хар даа! Энэ минийх. Далайн гахайн тэмдэг.

Бичиг: Райчи Жинго

Райчи: "Минийх" гээд биччихсэн нь минийх болохоор эндүүрвэл ална шүү.

Бичиг: Гагамару

Исаги: Гагамару муухай бичигтэй юм аа!

Райчи: Анх удаа юу? Анх удаа бичиж байгаа юм уу?

Иемон: Би энэ залуустай тэсэх болов уу?

Back to episodes Go home