Blue Lock 4

Райчи: Миний зэвсэг бол гайхалтай цохих техник. Уриа минь: "Халуухан хөл бөмбөг!"

Нарухаяа: Минийх араар нь тойрох.

Гагамару: Минийх биеийн хүч.

Иемон: Бүх байрлалд тоглож чаддаг минь л байх.

Игараши: Минийх хэзээ ч бууж өгөхгүй байх сэтгэл зүрх!

Күнигами: Зүүн хөлийн цохих чадвар.

Имамүра: Хурд болон техник.

Бачира: Минийх залах...

Күон: "Залах." Минийх үсрэлтийн хүч. Дараагийнх нь? Исагигийнх?

Исаги: Миний зэвсэг үү? Юу юм бол?

Игараши: Дамжуулалт юм биш үү?

Исаги: Довтлогч байж тэгж болохгүй шдээ.

Райчи: Мэдээгүй байгаа чинь л чамайг бүтэлгүйг илтгэж байгаа юм!

Исаги: Хүлээ...

Күон: Тэгвэл бодож олох үедээ хэлээрэй. Сүүлийнх, Чигиригийнх.

Чигири: Хэлмээргүй байна.

Игараши: Айн? Бүгд өөрсдийн зэвсгийг хэлье гэж тохирсон биз дээ?

Чигири: Мэдэж байна, гэхдээ хэлмээргүй байна.

Райчи: Юу вэ? Наад эрх авхайгаа орхи.

Күон: Өөр аргагүй бололтой. Ямартай ч довтлогчдод хүчирхэг зэвсэг шаардлагатай бөгөөд тэрийгээ хэрхэн ашиглах нь чухал байх.

Иемон: Гэхдээ бүгд хүссэн зүйлээ хийвэл өмнөх тоглолтоос ялгагдахгүй юм биш үү?

Гагамару: Эгогийн хэлснээр тоглоод ялна гэж үү?

Нарухаяа: Зэвсэгтэй байлаа гээд салангид бол ямар ч хэрэггүй.

Исаги: Тус тусдаа гялалзаж чадах стратеги байхгүй юм байх даа?

Күон: Ойлголоо. Ингэвэл тэгш эрхтэй болох болохоор бүтэж магадгүй. Энэ төлөвлөгөөгөөр ялж чадах байх. Нэр нь: Дараад нь би 11 ажиллагаа!

Исаги: Хөгийн юм.

Бичиг: 4-р анги Урьдчилан таамаглах ба зөв совин

Күнигами: Энэ мөчид бөмбөг өгөөрэй!

Бачира: За!

Исаги: Гэнэт нэг баг болоогүй ч.

Гагамару: Тийм биш ээ, өшөө хөл рүү минь өг.

Райчи: Амаа тат, ойлголоо доо.

Игараши: Исаги, ухрахаа боль!

Нарухаяа: Шугамдаа ирлээ!

Исаги: За. Ялагдах юм бол хөл бөмбөгийн амьдрал минь дуусна. Тэр бодол минь л салангид байсан биднийг нэг болгож байгааг би мэдэрч байсан юм. Нэлээн орой болчихжээ. Блү Локт ирээд 7 хонолоо. Үнэнийг хэлэхэд, өөртөө итгэх итгэлээ алдсаар байгаад таарлаа. Бахархаад хэлчхээр зэвсэг надад байхгүй.

Баро: Чамд авьяас алга.

Исаги: Надад юу ч байхгүй байх. Наттогоос залхаж байна.

Күнигами: Сайн байлаа, Исаги.

Исаги: Күнигами.

Күнигами: Зууш чинь байнга натто юм уу?

Исаги: Доогуур түвшинтэй бол ийм л юм өгдөг. Чи хоолоо идээгүй байгаа юм уу?

Күнигами: Саяхан идсэн. Чамтай ярилцах гэж ирсэн юм.

Исаги: Айн? Юу юм?

Күнигами: Талархлаа хэлээгүй байх гэж бодоод.

Исаги: Юунд?

Күнигами: Дамжуулсанд баярлалаа.

Исаги: Аан өмнөх тоглолтын уу? Хэрэг гарган уу?

Күнигами: Тийм ээ, миний зарчим "шударга байх" болохоор. За, боллоо. Сайхан амраарай.

Исаги: Түр хүлээ!

Күнигами: Хмм?

Исаги: Чи яагаад хөл бөмбөг тоглодог юм?

Күнигами: Айн? Ямар утгатай асуулт вэ?

Исаги: Зүгээр л... Чамд цохих чадвар, чанга бие гээд надад байхгүй зэвсэг зөндөө байдаг. Чам шиг гайхалтай хүнийг юу боддог бол гээд л. Би юу л яриад байна даа... Уучлаарай, нэг л ичмээр юм хэлчих шиг боллоо. Миний асуусныг март даа. Сайхан амраарай.

Күнигами: Хариулахад амархан. Би хөл бөмбөгөөр супер баатар болно.

Исаги: Айн?

Күнигами: Жаахан байхад минь, миний биширдэг байсан нь Сэнтай баатар, робот, далайн дээрэмчний хаан байгаагүй. Ногоон зүлгэн дээгүүр хөлсөө урсган гүйж, ялалтын төлөө гоол хийдэг довтлогчид байсан. Уран зөгнөлт биш тэр тоглогчид. Зориг, догдлолыг надад өгсөн бодитоор оршдог супер баатрууд байсан. Би тийм оршихуй болохыг хүссэн юм.

Исаги: Нээрэн хэлээд байгаа юм уу?

Күнигами: Мэдээж, хэн нэгэн тэнэг гэж шоолсон ч надад хамаагүй. Ичмээр зүйл юу ч байхгүй. Би өөрийнхөө мөрөөдлийн төлөө шударгаар хорвоотой сөргөлдөнө.

Исаги: Түүнд надад байхгүй шийдэмгий байдал байна. Догь юм аа. Чи үнэхээр догь юм.

Күнигами: Исаги, хамт идэх үү?

Исаги: Айн? Стэйк үү? Юу?!

Күнигами: Тэнд байгаа гоолын урамшуулал гэдгээс авсан юм. Гоол хийсэн нэгэн оноогоороо сольж авдаг систем бололтой.

Исаги: Гар утас? Ор? Хүсэж байна. Нэг өдөр гарах эрх?!

Күнигами: Тэр гоол тал нь чинийх болохоор. Энэ махны тал нь чинийх.

Исаги: Юу? Болох юм уу? Удаан хугацааны дараах мах! Натто биш!

Күнигами: Гэхдээ яагаад чи тэр үед над руу дамжуулсан юм?

Исаги: Хмм?

Күнигами: Райчи илүү нээлттэй байсан, яагаад хамгаалалттай байсан над руу дамжуулсан юм бол гэж бодоод.

Исаги: Аан, тэр үед өөрийн эрхгүй рефлексээрээ тэгчихсэн. Магадгүй Райчи руу дамжуулсан ч, өмнө минь Баро байгаа нь өөрчлөгдөхгүй. Бас чиний дунд зайны цохилтоос гоолын үнэр үнэртсэн гэж бодож байна. Хүчийг нь өөрийнхөө биеэр мэдэрснээс хойш.

Күнигами: Гоолын үнэр? Магадгүй тэр чинь чиний зэвсэг юм биш үү? Тэр мөчид тийм шийдвэр гаргаж чадах чинь гайхалтай чадвар байх шүү. Солиотой амттай юм! Идээрэй, Исаги.

Исаги: За. Хөөх, тасархай амттай!

Күнигами: Тийм байгаа биз?

Исаги: Баярлалаа, Күнигами. Нэг л эрч хүч орчихлоо. Чи сайн залуу юм.

Күнигами: Амаа хамхи, тийм утгаар хэлсэн юм биш.

Исаги: Чи арай магтуулахдаа тааруу төрлийн хүн үү?

Күнигами: Ёстой нэг. Идчихээд явж унтъя. Тэгээд дараагийн тоглолтод... Заавал хожно шүү.

Исаги: За!

Бичиг: 5-р цамхаг 4 дэх тоглолт

Бичиг: Y баг Z багийн эсрэг

Райчи: Тэд ирж байна.

Исаги: Y баг.

Күон: Бидэнтэй адил Y баг эхний тоглолтдоо хожигдсон болохоор ирээдүй байхгүй. Бүх хүчээрээ ирэх байх шүү. Анхаарах ёстой тоглогч бол 9 дугаар. Цохих техник нь маш сайн. Күмамото бүсийн тэмцээний мэргэн бууч: Окава Хибики.

Окава: Урагшаа, залуус аа!

Y баг: За!

Күон: Гэхдээ энэ удаагийн бидэнд тэр төлөвлөгөө бий. Бэлтгэлийнхээ үр дүнг харуулахад болно. Үхэх байсан ч ялна шүү, Z багийнхан!

Z баг: За!

Исаги: За.

Күон: Энэ төлөвлөгөөний түлхүүр Эгогийн хэлж байсан зэвсэг. Энэ бол тус тусын зэвсгээ ашиглаж болох супер довтолгооны систем Гэхдээ тус тусдаа дураараа зэвсгээ ашиглах гэвэл салангид болчихно. Тиймээс цагийн хязгаартай ээлжээрээ нэг нэгээрээ довтлогч болно. Нэг хүнийг зэвсгээ ашиглаж байхад бусад нь байрлал авч, түүний хүссэн хөл бөмбөгийг тоглуулахаар дэмжинэ.

Имамүра: Тэнцүү байгаа ч дарааллыг нь яах юм?

Күон: Түвшингээрээ байхад болох юм биш үү?

Нарухаяа: Довтлогчоос бусад байрлал? Нэг дор байрлал соливол үймэх болно.

Күон: Эргэлтээр цагийн зүү шиг явахад болно. Ойрхон солигдох болохоор асуудалгүй байх ёстой.

Иемон: Гэхдээ хаалгачийг арван нэгэн хүн солигдож хийвэл эрсдэл ихтэй. Ялахын төлөө би дангаараа хаалгач хийе.

Чигири: Би ч бас хамгаалагч хийхэд болно.

Райчи: Энд өөрийгөө нотолж чадахгүй байгаа болохоор та нарт авьяас алга! Уг нь бол дагамааргүй байгаа ч, энэ удаад наад төлөвлөгөөг чинь дагахаас биш.

Гагамару: Би ч бас.

Күон: За, энэ төлөвлөгөөг хүн тус бүр 10 минутын зайтай Иемон, Чигирийг хассан 9 хүн ээлжилнэ шүү. Дараад нь би 11 ажиллагааны оронд...

Бачира: Эхэллээ шүү.

Күон: Дараад нь би 9 ажиллагаа болгоё!"

Исаги: Бачирагийн зэвсэг бол залалт. Чадах газар хүртлээ ганцаараа очих талбайг эзэмшсэн супер тоглолт. Илт давамгай зэвсэгтэй хүнд л зөвшөөрөгдсөн эгогоо бүрэн гаргасан тоглох хэлбэр.

Y баг №11: Хоёрын эсрэг нэг хана босго!

Y баг №4: Дахиж нэвтрүүлж болохгүй шүү!

Бачира: Хоёр байхад болно гэж үү? Нэвтэллээ шүү.

Нико: Гурвуулаа байлаа. Чиний залалтыг судалсан.

Бачира: Муугүй шүү, урдаа овоорсон үст ээ. Эхлээд буцаачихъя л даа.

Игараши: За!

Исаги: Залалтын зүгийг тооцоолоод гурвуулаа хавчаад булаахаар ирлээ.

Y баг №5: 8 дугаараас хараагаа салгаж болохгүй шүү!

Y баг №6: За!

Y баг №1: 9 дугаар чөлөөтэй байна! Дага!

Исаги: Ийм зүйлийг шууд чадчихгүй. Тэд ч бас төлөвлөгөө боловсруулж. Мэдээж тэгнэ л дээ? Тэд ч бас хожигдвол дуусна.

Игараши: Бачира, дахиад нэг!

Бачира: За.

Y баг №5: Жигүүрээс ирж байна!

Y баг №6: Зай гаргаж болохгүй шүү!

Исаги: Бид өөрсдийнхөө зэвсэгт тулгуурласан супер довтолгоо дээр үндэслэсэн төлөвлөгөөний эсрэг... бидний зэвсгийг няцаах хамгаалалтын байрлалын төлөвлөгөө. Бачирагийн залалт баттай үйлчилж байна. Бас бидэнд дахиад 8 зэвсэг бий. Энэ маягаараа түрсээр байвал ялж чадна. Ялж чадна!

Райчи: Хөөе, арван минут!

Бачира: За!

Күнигами: Хоёр талын жигүүрүүд урагшаа гар!

Исаги: Күнигамигийн зэвсэг зүүн хөлийн дунд зайны цохилт. Өөрөө чөлөөтэй болж урагш гүйж, тоглогч нягт торгуулийн талбайн гадна ирж...

Райчи: Бэлтгэл ёсоор боллоо!

Исаги: Дамжуулалт авч...

Күон: Цохь!

Бачира: Одоо боломж чинь.

Исаги: Манай талын нээсэн цохих зайг ашиглаж гоол хийнэ! Цохилтыг нь хаасан уу?

Y баг №2: Цэвэрлэлээ!

Исаги: Тэдний хамгаалалт ч чанга юм аа. Бачира, дахиад нэг удаа үзье.

Бачира: За.

Нико: Эсрэг багийн 9 дугаарын өмнө зайгүй болго.

Y баг №3: Хоёрын эсрэг нэг болго!

Исаги: Тэд огт довтлохгүй юм аа. Нээрэн Окава их чимээгүй байна. Ганцаараа хамгаалахгүй нэг зүйл хүлээж байна уу?

Күнигами: Сайхан дамжууллаа, Бачира. Энэ удаад оруулах болно! Хараал ид! Дахиад л уу?!

Игараши: Сул бөмбөг!

Исаги: Баларлаа. Тийм учиртай байжээ.

Нико: Тийм ээ, энэ мөчийг хүлээж байлаа.

Исаги: Бид давуу байсан юм биш. Давамгайлуулж байж! Тэдний зорилго...

Окава: Эцэст нь ирэв үү, Нико?

Нико: Найдлаа шүү, Окава.

Исаги: Сөрөг довтолгоо! Дөнгүүлчихлээ. Зорилго нь Күмамотогийн мэргэн бууч... Окава!

Иемон: Ирж байна!

Y баг №3: Тийм ээ!

Y баг №2: Сайн цохилоо!

Окава: Эхний гоол!

Исаги: Тэд онцгой цохилтын чадвартай болох: Окава Хибикигийн зэвсгээ ашиглах сиймхийг хүлээж байж.

Райчи: Чи дагаж байгаа биз дээ, Нарухаяа? Окаваг сул орхихоо болиоч!

Нарухаяа: Ганцаараа зогсоож чадахгүй ээ! Окаваг зогсооход хоёр хүн хэрэгтэй!

Исаги: Ингээд тодорхой боллоо. Тэдний төлөвлөгөө: Ухраад, хамгаалаад, бөмбөгийг булаасны дараах сөрөг довтолгоо. Окаваг зогсоож чадахгүй бол бидэнд ялах боломж байхгүй.

Окава: Дахиад нэг оноо авцгаая.

Күон: Дөнгөж 1-0 байна. Эрч хүчтэй байя.

Исаги: Тийм ээ. Одоо ч цаг байна.

Нарухаяа: Найдлаа шүү, Күон!

Исаги: Күоны зэвсэг үсрэлтийн хүч. Мөргөсөн дамжуулалтыг нь багийнхан хүн нь авч тэндээсээ довтолгооны байрлалд орно.

Y баг №3: Бүслээд!

Y баг №6: Үргэлж хоёрын эсрэг нэг байцгаа!

Күнигами: Новш, хэцүү юм.

Нико: Хөл чинь зогсчихлоо.

Исаги: Ирж байна! Өөр хоорондоо дамжуулсан уу? Ойлголоо. Ялж байгаа болохоор хүчилж довтлох шаардлагагүй. Цаг л урсан өнгөрч байна. Энэ ч муу шүү.

Райчи: За! Одооноос Райчигийн цаг! Ямартай ч над руу бөмбөгөө өгцгөө. Үлдсэнийг би ганцаараа аргалаад өгнө. Даажигнаад байна уу, та нар?! Бөмбөгөө булаагаач! Миний 10 минутын турш эсрэг багт л бөмбөг байлаа!

Имамүра: Миний 5 минут ч бас. Юу ч хийж чадалгүй дуусчихлаа.

Нарухаяа: Тэгж хэллээ гээд, хүчилж булаах гэж очоод Окава руу дамжуулчихвал яах юм?

Райчи: Юу?! Энэ маягаараа хожигдоно. Хожигдвол дуусахыг ойлгож байна уу?!

Нарухаяа: Тэглээ гээд дахиад нэг гоол алдвал цэвэр ялагдал. Сайтар бодооч!

Игараши: Маргалдахаа боль. Хамгаалалтаа чангатгаж байгаа багийн хамгаалалтыг нэвтлэх мэргэжлийн тоглогчдын тоглолтод ч хэцүү гэж сонссон.

Иемон: Хоёрдугаар хагаст өшөө довтлохгүй бол хожихгүй нь.

Чигири: Энэ төлөвлөгөө зүгээр юм уу? Тус тусын зэвсэгүүд нөлөөлөхгүй бол энэ маягаараа хожигдоно шүү.

Райчи: Өөрийнхөө зэвсгийг ч хэлж чадахгүй байж юу хуцаад байгаа юм, айн?!

Чигири: Ялах боломжийг бодож үзвэл ашиггүй зэвсгээр цаг үрж байснаас, Бачира, Күнигами шиг дайсны ядаргаатай гэж үзсэн довтлох аргыг ашиглаж үзье л гэж хэлж байна.

Райчи: Хэний зэвсгийг "ашиггүй" гэсэн бэ?!

Күон: Муудалцахаа боль. Одоо төлөвлөгөө өөрчлөх нь өөрөө эрсдэлтэй. Түүнээс илүү энэ маягаараа олон довтлох арга ашиглах нь илүү тэдний тактикийг сулруулахад хамаагүй ашигтай. Бидний довтолгоо дэмий байгаагүй. Окавагийн сөрөг довтолгооноос айлгүй бүгд довтолсоор бай! "Дараад нь би 9" ажиллагааг үргэлжлүүл! Тэр л бидний цор ганц арга!

Игараши: Ойлголоо!

Имамүра: За!

Исаги: Энэ маягаараа үнэхээр ялж чадна гэж үү?

Бичиг: Хоёрдугаар хагас эхэллээ

Y баг №6: Бөмбөгөө буцаа! Бүү хүчил!

Y баг №11: Гүйлгээд бай!

Райчи: Энэ маягаараа эхний хагасаас ялгаа алга!

Имамүра: Новш гэж, миний цаг атал бөмбөг олдохгүй байна. Би орох гэвэл бултчихна. Тэглээ гээд хүлээвэл юу ч эхлэхгүй. Миний хувьд хөл бөмбөг хайр дурлалтай л адилхан. Одоогийн нөхцөл байдлыг эмэгтэй хүнтэй харьцуулбал... найрахад хэцүү охин гэсэн үг! Дурлуулахад хэцүү харагдах ч, ямар ч хайрын туршлага байхгүй, ганц л удаа бүтэхэд дурлуулж чадах төрөл. Тэр бол Y баг! Нэг л удаа байхад болно. Y багийн хамгаалалт нурчихвал хэврэг. Авлаа! Новш гэж!

Гагамару: Чиний довтолгоо дэмий байгаагүй.

Нарухаяа: 10 минут болчихлоо!

Гагамару: Дараад нь би.

Игараши: За! Удаан хугацааны дараах манай бөмбөг!

Күон: Солигдоорой! Гагамару байрлал!

Исаги: Хоёрдугаар хагасын 7 дахь минут. Энэ үеэр нэг оноо авмаар байна.

Гагамару: Найдлаа шүү, Исаги.

Исаги: За! Гагамаругийн төлөвлөгөө бол жигүүрээс нэвтрэх надаас эхэлнэ. Хаалганы өмнөх хүрэхээргүй зай дахь өндөр дамжуулалт. Баларлаа, жаахан хэтрүүлчихлээ. Хүрнэ. Гагамаругийн зэвсэг бол түүний биеийн хүч.

Игараши: Ойрхон байлаа!

Күон: Болж байна! Булан шүү!

Y баг №11: Тийм бөмбөгд хүрч байгаа юм уу?

Y баг №10: Булангаас ирж байна!

Гагамару: Новш, дахиад нэг.

Исаги: Гайхалтай. Энэ зэвсэг нөлөөлнө. Чадна! Саяных юу вэ? Окава юу? Энэ боломж дээр бөмбөгөө булаалгавал сөрөг довтолгоо ирэх эрсдэлтэй.

Райчи: Ухаан орооч, Исаги! Булан шүү! Байрлалдаа оч! Хаалганы өмнө овоор!

Имамүра: Яаж оруулах нь хамаагүй болохоор гоол оруул!

Исаги: Тийм ээ, одоо дайрахгүй бол хэзээ дайрах юм? Бидэнд олдсон анхны боломж. Анхны боломж... Ойлголоо. Энэ үл мэдэх зүйлийн жинхэнэ төрх...

Бачира: Исаги?

Райчи: Минийх!

Исаги: Бид буруу уншиж байж. Бидний боломжийг үгүй хийсэн нь ч... цохих үүрэгтэй Окавад баттай дамжуулалт өгч байсан нь ч...

Райчи: Новш гэж!

Y баг №6: Сайн хаалаа!

Y баг №4: Сөрөг довтолгоо эхлүүл!

Күон: Баларлаа! Бид хэт олуулаа урд ирчхэж! Одоо Окавад дамжуулчихвал...

Исаги: Энд! Тэр үл мэдэх зүйлийн жинхэнэ төрх, Y багийн зүрх... Чи биз дээ, Нико?!

Нарухаяа: Сайн байлаа, Исаги!

Исаги: Түүнийг зогсооход Y баг дуусна. Тиймээс одоо бидний боломж! Одоо бол чадна! Новш гэж! Алдчихлаа.

Күон: Тийм ээ!

Имамүра: Тийм ээ! Тэнцчихлээ!

Гагамару: Сайхан дамжууллаа, Исаги.

Исаги: Гагамару? Цохилт байсан юм сан.

Игараши: Тийм ээ!

Райчи: Айн? Бусдын гоол дээр баярлачихлаа.

Бачира: Ингээд тэнцлээ.

Күон: Чи яаж хүрдэг байна аа?

Нарухаяа: Гагамару, гайхалтай юм аа!

Гагамару: Дахиад нэг оноо. Эргүүлье.

Күон/Нарухаяа: За!

Нико: Гүйцчихлээ шүү? Чи байгаагүй бол саяны сөрөг довтолгоогоор тоглолт дуусах байтал.

Исаги: Одоо чөлөөтэй орхихгүй шүү. Чамайг зогсоож бид хожно!

Нико: Чи надтай адилхан нүдтэй юм. Гэхдээ намайг ялж чадахгүй. Тоглоомыг найруулж байгаа нь би.

Исаги: Хүлээж байя, урдаа овоорсон үст ээ.

Күнигами: Блү Локийн нэмэлт цаг.

Бичиг: Блү Лок дахь хоол

Бичиг: Исаги Ёойчи

Исаги: Хөөе, бусад хүн зууш гэж юу иддэг бол?

Игараши: Бидний натто, даршилсан манжингаас дээр биз.

Бичиг: Игараши Гүримү

Игараши: Судлахаар явцгаая!

Бичиг: Чигири Хёома

Чигири: Минийх ногооны цуглуулга.

Исаги: Амин дэмийн уурхай!

Игараши: Атаархаж байна!

Бичиг: Күнигами Рэнсүкэ

Күнигами: Минийх карри.

Исаги: Хаан! Будааны төгс зохицол хоолны хаан карри!

Игараши: Будда өршөөг!

Исаги: Хөөе, Күнигами зуушаа солих уу? Натто, даршилсан манжин хоёуланг нь өгье!

Игараши: Гуйж байна! Ганцхан удаа! Каррины амтыг бидэнд бас мэдрүүлээч!

Күнигами: Ёстой нэг, яалтай билээ. Ганцхан өнөөдөр л шүү.

Исаги: Хөөх, бурхан минь!

Игараши: Каррины бурхан, Күнигами-сама!

Чигири: Айн? Би ч бас карри идмээр байна. Солилцъё, Күнигами. Энэ ногооны цуглуулга болон наад хоёрынхоо алийг нь сонгох юм?

Күнигами: Намайг сонгох бол таатай хүлээн авъя.

Бичиг: Амжилттай солилцов

Исаги: Угаасаа ийм зүйл болно гэж мэдсэн юм!

Игараши: Будда өршөөг!

Back to episodes Go home