Blue Lock 3

Исаги/Бачира/Райчи/Гагамару: Хайч, чулуу, даавуу!

Райчи: Новш гэж! Исаги ялчихлаа!

Күон: Тэгвэл хожсон Исагигаас эхлээд дарааллаараа тоглохыг хүссэн байрлалаа хэлээд явъя.

Исаги: Би довтлогчийн байрлалд.

Эго: 1-р сонгон шалгаруулалт нэг барилгад байгаа 5 багийн хооронд өргийн тоглолт болно.

Бичиг: 1 цагийн өмнө

Эго: Хамгийн их оноо авсан хоёр баг ялж. Үлдсэн баг нь Блү Локоос хүчээр хасагдана. Тэгээд хасагдсан тоглогчид ирээдүйд Японы төлөөлөл болж тоглох эрхээ алдах болно. Гэхдээ хасагдсан 3 багаас баг дотроо хамгийн их оноо авсан тоглогчид үлдэх онцгой нөхцөлтэй.

Бичиг: Бүх тоглолт дуусах үед

Эго: Баг дотроо хамгийн их гоол хийсэн тоглогчид тэнцэх үед алдааны тоог харгалзан үзэж, шийтгэлийн оноо багатай нь ялах болно. Өөрийн чинь гоол уу? Багийн чинь ялалт уу? Тиймэрхүү довтлогч бүрийн тулгардаг сонголт та нарын өмнө байна. Энэ бол хөл бөмбөгийн тэгээс нь дахин бүтээхийн төлөөх тулаан. Эхний тоглолт хоёр цагийн дараа Х баг Z багийн эсрэг.

Бичиг: Z Баг Хувцас солих өрөө

Бичиг: Тоглолт эхлэхээс 5 минутын өмнө

Күон: За, бүгдээрээ. Эхний тоглолтыг энэ байрлалаар тоглоно. Төвийн довтлогч Исагийг төвөө болгож ялцгаая.

Бачира: Мэдлээ.

Игараши: Түвшин багатай Исагийг төвөө болголоо гээд хожиж чадах юм уу?

Күнигами: Гомдоллохоо боль, Игагүри.

Нарухаяа: Хамгаалалтын байрлалд тогломооргүй байна шүү.

Райчи: Ялахад л болно биз дээ?

Гагамару: Эсэргүүцэх зүйл алга.

Чигири: "Ялахад болно" юм биз дээ?

Имамүра: Чи хаалгач хийж чадах юм уу?

Иемон: Хайч, чулуунд ялагдсан болохоор л хийх гэж байна.

Исаги: "Хөл бөмбөгийг тэгээс бүтээх тулаан" гэж ямар утгатай юм бол?

Күон: Цаг боллоо.

Исаги: Миний амьдралыг өөрчлөх Блү Локийн тоглолт эхлэх гэж байна.

Бичиг: 5-р цамхаг Төв талбай

Күнигами: Х багийнхан ирж байна.

Бичиг: 3-р анги Тэгээс дахин бүтээх хөл бөмбөг

Анри: Эхний сонгон шалгаруулалтын үеийн алдаа, хяналтыг камераар явуулах болно. 5-р цамхгийн эхний тоглолтын 45 минутын 1-р хагас. Х баг Z багийн эсрэг. Эхэлж байна.

Бачира: Айгаа юу, Исаги? Хөгжилдье! Тэгэхгүй бол хөл бөмбөгд хожихгүй шүү.

Исаги: За. Тийм ээ. Айх шаардлага байхгүй. Угаасаа би 274 гэх доод түвшний тоглогч. Тэмцээд... дээш гарахад л болно! Буцаагаад удаанаар дахин довтлох уу? Хөөе! Юу хийгээд байгаа юм, Райчи?

Райчи: Хамгийн их оноо авсан нь ялах дүрэмтэй биз дээ? Баг энэ тэр чинь надад хамаагүй. Би өөрийнхөө аргаар тоглох болно.

Күнигами: Овоо ойлгож байгаа юм биш үү, Райчи. Тэр эндхийн тоглох арга юм бол шударгаар би ч бас ганцаараа тоглох болно.

Райчи: Күнигами, чамтай сайхан зохицох бололтой.

Игараши: Юу хийгээд байгаа юм?!

Нарухаяа: Намайг ч бас оруул!

Күон: Хөөе! Байрлалаа яах юм?!

Райчи: Замаас холд!

Күнигами: Чи өөрөө холд.

Райчи: Новш гэж. Чи дажгүй биеийн хүчтэй юм аа.

Х баг 7 номер: Азтай байлаа!

Х баг 9 номер: Чи ч бас анхаарлаа сулруулахаа больж үз.

Исаги: Юу? Эсрэг баг ч гэсэн үү? Энэ юу вэ? Тэд бүгд өөрсдийгөө л бодож байна.

Эго: Энэ бол хөл бөмбөгийг тэгээс нь дахин бүтээхийн төлөөх тулаан.

Исаги: Түүний хэлж байсан "тэгээс дахин бүтээх" гэдэг нь энэ бөөгнөрсөн хөл бөмбөг үү? Энэ чинь хөл бөмбөг биш. Яах вэ? Би ч бас оролцох хэрэгтэй юу? Булаачихсан уу?

Баро: Миний өмнө зогсохоо боль. Алчихна шүү.

Бичиг: Х баг Блү Лок түвшин

Исаги: Зогсоох болно. Ирлээ, зүүн тал руу? Өсгийгөөрөө өргөв үү? Баларлаа, алдчихлаа. Уучлаарай, Күон! Наад руу чинь явсан шүү!

Күон: За, надад даатгачих!

Имамүра: Зүгээр ээ, хоёрын эсрэг нэг.

Исаги/Бачира/Райчи/Гагамару: Дараалаад салтаан доогуур нь гаргасан уу?

Исаги: Энэ хэн бэ? Том биетэйн дээр авьяастай юм!

Иемон: Хөдөлж чадсангүй.

Баро: Сайн сонсоод тогтоож авцгаа, жулдрайнууд минь. Миний хувьд бөмбөг бол "найз" энэ тэр биш. Намайг гялалзуулахын төлөө байдаг бөмбөрцөг хэлбэртэй боол л гэсэн үг. Талбай дээр би хаан.

Исаги: Ийм нөхрийг ялж чадна гэж үү?

Х баг 11 номер: Гайхалтай!

Х баг 6 номер: Сайн тоглолоо, Баро!

Х баг 7 номер: Хаан, Баро!

Игараши: Чи хаалгач биз дээ? Олигтой хаагаач!

Иемон: Өмнө нь хийж байгаагүй юм чинь яалтай билээ?

Күон: Дөнгөж нэг гоол л алдсан төдий. Эхлээд тайвширцгаа.

Исаги: Тийм ээ. Байрлалаа хамгаалаад амжилттай дамжуулбал—

Райчи: Айн? Тэгвэл төвийн довтлогч болох чи л оноо авна шүү дээ. Хог шаарууд хамгаалагч хийж бай. Та нар бүгд над руу дамжуулж байхад л болно!

Игараши: Хуцаад бай! Над руу дамжуул!

Райчи: Айн?!

Гагамару: Биш ээ, надад.

Нарухаяа: Над руу дамжуул!

Анри: Z баг тоглолтоо үргэлжлүүл.

Исаги: Тайвшир. Тоглолт дөнгөж эхэлж байна. Анхнаасаа юуг минь туршаад байгаа юм? Ямартай ч ялах хэрэгтэй. Түүнд л бөмбөг өгөхгүй бол... Бачира! Хоёулаа ч болов дамжуулаад явцгаая!

Бачира: За.

Исаги: Айн? Игагүри байрлалдаа!

Игараши: Исаги чи тэнэг юм уу? Оноо авсан нь үлдэж чадна! Дахиж хэзээ ч дамжуулахгүй. Эмгэнэл илэрхийлье.

Исаги: Хүлээж бай!

Игараши: Блү Локийн эхний сонгон шалгаруулалтыг ойлгоод ирлээ. Энэ бол өөрийнхөө гоол хийх чадварыг л харуулах тулаан! Баларлаа!

Х баг 11 номер: Жул юм аа, минийх.

Райчи: Алдахаа болиоч. Ална даа!

Нарухаяа: Игагүри муу мал!

Күон: Бүгд буц! Хамгаалалтаа орхихоо боль!

Х баг 4 номер: Хөөе, Барод дамжуулаад хэдүүлээ дэмжлэг үзүүлье. Тэдний багийн хагарлыг хараад ойлгож байгаа биз дээ? Хувиараа оноо авах гэж оролдохоос илүү багаараа ялахад асуудалгүй.

Х баг 11 номер: Тийм дээ, Баро!

Х баг 6 номер: Баруун жигүүрийг надад даатга!

Х баг 9 номер: Би зүүн жигүүрийг!

Х баг 7 номер: Хамгаалалтыг даатгалаа шүү!

Исаги: Баларлаа. Тэд нэгдээд эхэллээ.

Игараши: Баро байна. Барог дага!

Райчи: Чамаар хэлүүлэлтгүй мэдэж байна, Игагүри!

Күнигами: Новш гэж. Зогсооё.

Баро: Ганц над дээр жул юмнууд ийм олноороо цуглараад?

Исаги: Баларлаа. Барог чөлөөтэй орхичихвол нэвтлээд гараад ирэх ч, дан ганц түүнийг дагаад эхэлбэл...

Х баг 11 номер: Бүрэн нээлттэй байна!

Исаги: ...бусад тоглогчид нь сул болно!

Игараши: Зогсоо, Иемон!

Х баг 11 номер: Тийм ээ!

Х баг 4 номер: Хоёр дахь гоол!

Х баг 6 номер: Баярлалаа, хаан Баро!

Исаги: Баларлаа. Энэ маягаараа ялагдах нь. Тэд хэдийн нэг баг болоод эхэлчихсэн байдаг.

Райчи: Чи алдсанаас л боллоо, Игагүри!

Исаги: Бид салангид хэвээрээ байна.

Игараши: Зогсоо гэж хэлсэн биз дээ?!

Райчи: Айн?!

Иемон: Хэлэхэд л амархан байх!

Күон: Муудалцахаа боль!

Нарухаяа: Баларлаа!

Х баг 7 номер: Тийм ээ!

Исаги: Түрүүхэн гэхэд л тэд бөөгнөрсөн хөл бөмбөг тоглож байсан атал.

Х баг 6 номер: Тийм ээ!

Исаги: Түүнээс л болсон. Барогийн гоол тэднийг баг болгосон!

Эго: Энэ бол хөл бөмбөгийг тэгээс нь дахин бүтээх тулаан.

Исаги: Тэр бөөгнөрсөн хөл бөмбөгийг "тэг" гэж байгаа бол Барогийн онцгойрсон тоглолт тэгээс нэг болж байгаа хэлбэр.

Х баг 7 номер: Дахиад нэг оноо авцгаая!

Исаги: Тэр нэгийг төвөө болгон ялахын төлөөр стратеги бий болно.

Х багийнхан: За!

Исаги: Тэндээс баг бий болно. Энэ тэгээс хөл бөмбөгийг бүтээх гэдгийн утга уу? Тийм бол бид бүтэхгүй. Онооны зөрүү гарах тусам бүгд хувиа хичээж эхэлнэ. Ийм нөхцөлд тэгээс нэг болох талаар хэн ч бодохгүй. Эсрэгээрээ өрсөлдөгч баг улам л багийн ажиллагаатай болцгоож байна. Одоо боломжгүй. Энэ тоглолт дууссан. Бидний ялагдал.

Бачира: Байнга гүйсээр залхчихлаа. Одоо 3 минутад 5 оноо авах боломжгүй. Гэхдээ нэг оноог бол хоёулаа авч болох байх.

Исаги: Бачира...

Бачира: Тэд ч бас 5-0 харьцаатай байгаа болохоор анхаарлаа сулруулчхаж. Тиймээс нэг оноо бол авчих байх. Оролдоод үзэх үү?

Исаги: Оролдоод үзье. Би энэ багийн тэгийг нэг болгох болно!

Бачира: Би анхаарлыг нь татах хойгуур чи гоол хий. Гүй, Исаги. Гоолын өмнө уулзъя.

Исаги: За, Бачира. Би оруулах болно!

Күон: Айн? Исаги?

Исаги: Оноог эргүүлэх боломжгүй ч, хэн нэгэн гоол хийвэл түүнийг төвөө болгож баг үүсэж эхэлнэ. Тэр л тэгийг нэг болгох гэдгийг утга.

Х баг 7 номер: Бүсэл!

Исаги: Бачира бид хоёр гоол хийх болно. Тэр нь дараагийн тоглолтод ялахын төлөөх...

Бачира: Энд байх нь ээ, Исаги.

Исаги: Z багийн гэрэл болох болно! Яг таарлаа.

Бачира: За!

Исаги: Сайн дамжууллаа, Бачира. Нэгийн эсрэг нэг. Гоол хийх болно!

Баро: Хөөе, 11 номер. Надаас илүү онцгойрохоо боль. Хаан нь би гэж хэлсэн байх аа. Намайг давах гээд үз л дээ, жул минь.

Исаги: Яагаад энд байгаа юм бэ? Миний төлөвлөгөөг уншсан уу? Яах вэ? Өнгөрөх гэж үзэх үү? Гэхдээ өрсөлдөгч минь... Ийм үед довтлогч бол...

Райчи: Исаги! Ард чинь байна!

Күнигами: Над руу дамжуул!

Райчи: Би оруулах болно!

Күнигами: Энд байна!

Исаги: Дамжуулах уу? Үгүй ээ. Тэмцэх хэрэгтэй! Блү Локт амьд үлдэхийг хүсвэл... Довтлогчийн хувьд амьдрах юм бол..

Бачира: Айн?

Күнигами: Сайхан дамжууллаа, Исаги.

Х баг 6 номер: Тийм холоос оруулахгүй шдээ.

Күнигами: Үүнийг хүрт!

Исаги: Дамжуулчихлаа.

Райчи: Юу хийгээд байгаа юм Исаги? Яагаад Күнигами руу дамжуулж байгаа юм?! Түүнээс би илүү чөлөөтэй байсан!

Исаги: Үгүй ээ... өшиглөх гэж байсан юм. Гэхдээ гэнэт л бие өөрөө—

Райчи: Чи тэнэг үү? Тэнэг юм уу? Өшиглөх гэж байгаад дамжуулдаг хүн байдаг юм уу?!

Күон: Хөөе, хөөе, хөөе! Болиоч, Райчи! Нэг оноо авсан!

Райчи: Айн?! Чи ч бас тэнэг юм уу? Өөрөөс минь өөр хүн оноо аваад 5-1 ялагдаж байхад юун тийм сайхан байна? Дүрмээ сонссон юм уу? Хамгийн сүүлд их оноотой нь үлдэх болно! Тэгтэл тийм үед дамжуулж байдаг! Чи яах гэж энд ирсэн юм? Айн?

Исаги: Мэдэхгүй. Тэр дамжуулалтыг өөрийн мэдэлгүй...

Райчи: Юу?!

Баро: Хөөе, 11 номер. Гоолын өмнө айдаг хүнд довтлогч болох эрх байхгүй. Чамд авьяас алга.

Анри: Цаг дууслаа. Блү Лок 5-р цамхгийн эхний тоглолтод 5-1 харьцаагаар Х баг яллаа.

Исаги: Би юу хийгээд байна даа? Би тэгийг нэг болгоно гээд байгаагүй билүү? Би... довтлогч болох эрхгүй гэж үү?

Райчи: Анхнаасаа л Исагийг төвийн довтлогч болгосон нь алдаа байсан юм! Дараагийн тоглолтод би хамгийн дээр нь шүү.

Нарухаяа: Үгүй ээ, би. Би төвийн довтлогч болбол ялж чадна.

Игараши: Би дахиж хамгаалалтын байрлалд тогломооргүй байна.

Райчи: Хог шаарууд арилж үз.

Имамүра: Юу? Чи л харин Исагигаас дамжуулалт авч чадаагүй хог шаар биз дээ?

Райчи: Үзэлцмээр байна уу?!

Имамүра: Юу?!

Баро: Гоолын өмнө айдаг хүнд довтлогч болох эрх байхгүй. Чамд авьяас алга.

Исаги: Яагаад дамжуулсан юм бол? Энэ маягаараа энд ирэхээсээ өмнөхтэй адилхан болох нь. Довтлогчийн хувьд Блү Локт амьд үлдэхийн төлөө надад юу дутуу байна?

Райчи: Надад дамжуул!

Имамүра: Над руу!

Нарухаяа: Надад ч бас дамжуул!

Гагамару: Биш ээ, над руу.

Күон: Та нар одоо хангалттай!

Исаги: Күон...

Күон: Өөрсдийгөө ямар нөхцөлд байгаагаа ойлгож байна уу? Бид хэдийн нэг ялагдсан баг.

Игараши: Айн?

Күон: Эхний сонгон шалгаруулалт таван баг өргийн тоглолт хийнэ. Ялж үлдэх нь шилдэг хоёр баг. Бүх баг тэнцэж хоёр ялж хоёр ялагдлаа гэхэд. Бүгд 3 оноотой болно. Тэгэхээр ялахын төлөө зорилго болох оноо минь тэрийг давах 7 оноо. Энэ давах хилийн шугам болох магадлал их бий.

Иемон: Тэгвэл хоёр удаа ялагдвал баттай улаанд ойрхон шар дохио гэсэн үг юм шив.

Күон: Бид хэдийн дахиж ялагдвал дуусах дээрээ тулчхаад байна. Яаж ялах талаар бодохгүй бол үнэхээр дуусна шүү.

Игараши: Тэгвэл чамд дажгүй санаа байгаа юм уу?

Күон: Тэр хараахан...

Игараши: Юу вэ? Дэмий сонсож.

Күон: Гэхдээ энэ маягаараа—

Күнигами: Байгаа. Миний хийсэн гоол Бачира, Исаги хоёр байгаагүй бол боломжгүй байсан. Ялалтын сэжүүр болох биз.

Райчи: Хуцаад байгаарай, махан толгой минь! Чи л оноогоор тэргүүлмээр байгаа биз дээ?!

Бачира: Гэхдээ тэр гайхалтай байсан шүү. Өнөөдрийн шилдэг гоол тэр байсан шүү.

Игараши: Нүцгэн!

Бачира: Дахиад нэг удаа тэгж чадвал ялна. Тийм ээ, Исаги? Тийм биз дээ?

Исаги: Бачира...

Нарухаяа: Эргүүт! Тийм супер гоолыг олон удаа хийх боломжгүй! Ёстой нэг, наад нэг юмаа далд хийгээч!

Имамүра: Багийнхан бүгд довтлогч байгааг нь ойлгохгүй юм.

Чигири: Би түүний хэлсэн бүгдийг зөв гэж бодохгүй байна.

Иемон: Чигири.

Чигири: Эго дэлхийн аваргад түрүүлэхийн төлөө хэмээн, Кристиано Роналдо, Месси гэх мэт сүрхий нэрс хэлж байсан ч. Тэд бүгд дэлхийн аваргад түрүүлж байгаагүй. Энэ хөл бөмбөгийг тэгээс бүтээх тулаан гэж хэлсэн нь ямар нэг сэжүүр байх.

Исаги: Хөөе, манайхаан. Яавал ялах талаар ойлгохгүй байгаа ч, хөл бөмбөгийн тэг гэдгийн утгыг бол би ойлгосон байх.

Нарухаяа: Хмм?

Райчи: Юу вэ, жул аа. Тайлбарла.

Исаги: Түрүүний тоглолтод эхлээд бүгд өөрсдөө оноо авах тухай бодож байгаад, бөөгнөрсөн хөл бөмбөг болсон доо. Магадгүй тэр тэгийн байдалтай байгаа хөл бөмбөг байх.

Игараши: Тэрийг хөл бөмбөг гэж хэлэхгүй л дээ.

Нарухаяа: Тийм шүү.

Исаги: Тэр тэгийг нэвтэлсэн нь Барогийн ганцаарчилсан тоглолт. Тэр гоолыг төвөө болгож гоолд хүрэх тодорхой дүрслэлтэй болсноор тэд нэг баг болж нэгдсэн. Баро ямар ч хэлбэргүй бөөгнөрсөн хөл бөмбөгийг өөрийнхөө авьяасаар нэг болгож чадсан. Тэрийг төвөө болгон тоглосноор баг 10, 100 болж хувьсан өөрчлөгдөнө. Тиймээс л хэрэгтэй нь нэгийг бий болгох хүч. Илт давамгай байдал, авьяас байх гэж бодож байна.

Күон: Довтлогч нь тэгийг нэг болгох нэгэн. Бусад байрлал нь тэрийг 10, 100 болгох оршил юм биз дээ?

Нарухаяа: Тэгвэл Эго тэрийг бидэнд ойлгуулах гэж багийн хамгийн их оноотой нь ялагдсан ч хамаагүй үлдэж чадна гэх системийг үүсгэсэн гэж үү?

Исаги: Магадгүй тийм байх. Тэр дүрмээс болж эгогоо хэт гаргасан бид, байрлал, тактик гэх ойлголтоо хаяж, өөрөө гоол хийх тухай л бодож эхэлсэн. Тэгээд хоёр эгогийн мөргөлдөөн болсон газарт л баг бий болно. Хөл бөмбөг... баг гэж... илт давамгай довтлогчоос бий болно. Тэр л Эгогийн зурвас байх.

Эго: Дажгүй хэлж байна шүү. Сайн уу, боловсроогүй авьяастнууд аа? Та нарын байгаа 5-р цамхгийн 2 дахь тоглолт дуусаж. V баг 8-0-ээр Y багийг хожсон.

Игараши: Юу? 8-0?!

Исаги: Гайхалтай.

Эго: Бодож байгаа чинь зөв ч, чухал тэгийг нэг болгох аргаа ойлгоогүй байгаа бололтой. Эхлээд Япон гэх улсын талаар ярилцъя. Япончууд үүрэг хүлээн авч тэрийг гүйцэтгэх дуртай хүмүүс. Жишээлбэл Японы дэлхийтэй зэрэгцэн алхаж чаддаг цөөн тооны спортын нэг бол: Бэйсбол. Дайралт, хамгаалалт нь бүрэн тусдаа дотор талбарын тэмцээн бөгөөд, хоорондоо мөргөлдөнө гэсэн юм байхгүй, талбар. Үүрэг нь тус тусдаа байдаг энэ спорт бол Япон хүний онцлогт маш сайн тохирдог. Тиймээс л хүчтэй байдаг. Гэхдээ хөл бөмбөг тийм биш. Тухайн мөчид, довтлогч хамгаалагчаа сэлгэж болох нээлттэй талбайтай. Бас биеийн хүчний тулаан. Энэ спортод дааж авсан үүргээ л биелүүллээ гээд ялж чадахааргүй зохиогдсон. Тиймээс хэрэгтэй зүйл нь хувийн чадвар. Ганц чамд байх хүч. Одоо хөл бөмбөг дээр Япончуудын дэлхийтэй зэрэгцэж чадах байрлал бол: Хагас хамгаалагч болон жигүүрийн хамгаалагчид. Том багуудад бол довтлогчийн нэгийг 100 болгож чадах байрлал. Энэ өөрийгөө бусдын төлөө зориулсан байрлал байгаагүй бол Японы хөл бөмбөг өдий зэрэгтээ хүрэхгүй байсан. Тиймээс хувьсгал болохгүй. За боловсроогүй авьяастнууд аа, толгой доторхоо дахин бич. Хөл бөмбөгийн хувьд оноо авах нь өрсөлдөгч багаа устгаж байгаа хэрэг. Өөрөөр бол довтлогч нь устгагч бөгөөд... Гоол бол дайсны багийг устгах туйлын мөч дэх хувьсгал. Боловсроогүй авьяастнууд аа, өөрсдийгөө үүрэгт томилон бүү хүлцгээ! Тэгийг нэг болгохын төлөө. Зэвсгээ авцгаа довтлогчид оо! Өөрсдийгөө харуулцгаа. Дайсныхаа багийг сандаргаж, устгах өөрийн гэсэн зэвсгийг бий болго. Наад бие тархиараа өөрийнхөө юу чадахыг сайтар бод! Гоол гэдэг хувьсгалыг бий болгох нь хэзээд өөрийн чинь л зэвсэг байх болно! Ялалт түүний цаана л байгаа.

Исаги: Зэвсэг... Тэр бол энэ эхний сонгон шалгаруулалтад амьд үлдэж чадах арга зам.

Игараши: Блү Локийн нэмэлт цаг!

Бичиг: Блү Лок дахь нэг өдөр

Бичиг: Сэрэх цаг

Исаги: Өглөө болчихлоо, Бачира.

Бичиг: Бачира Мэгүрү

Бичиг: Исаги Ёойчи

Бачира: Хөөе дамжуул, хаан Казү...

Бичиг: Бие халаалт болон бэлтгэл

Бичиг: Күнигами Рэнсүкэ

Исаги: Бэлтгэлийн өрөөний эзэн Күнигами Кинникүн!

Бичиг: Багийн бэлтгэл

Игараши: Шөрмөс татчихлаа!

Бичиг: Игараши Гүримү

Райчи: Худлаа ярихаа боль. Өнөөдөр 5 дахиа ингэж байна.

Нарухаяа: Залхуурч байгаа биз дээ?

Игараши: Үгүй ээ, магадгүй хугарчихсан байх! Хамаг биеийн мах суларч, яс нь хугарснаас зайлахгүй!

Бичиг: Хоолны цаг

Райчи: Гараараа идэхээ боль! Заваан юм!

Бичиг: Райчи Жинго

Райчи: Савх ашиглаач!

Гагамару: За.

Бичиг: Гагамару Гин

Бичиг: Күон Ватарү

Күон: Заваарчихсан байгаа болохоор гарыг нь арчаад өгье.

Иемон: Чи ээж нь үү?

Бичиг: Иемон Окүхито

Бичиг: Нарухаяа Асахи

Нарухаяа: Күон ээж байна!

Бичиг: Чөлөөт цаг

Исаги: Юу хийж байгаа юм, Чигири?

Чигири: Үсээ арчилж байна.

Бичиг: Чигири Хёома

Исаги: Юу хийж байгаа юм, Имамүра?

Бичиг: Имамүра Юүдай

Имамүра: Арьсаа арчилж байна.

Бичиг: Унтлагын цаг

Исаги: Ийм байрлалтай унтаад байгаа юм уу?

Бачира: Галзуу байрлал вэ?

Күнигами: Яс нь хугараагүй байна шд. Муу худалч халзан.

Back to episodes Go home