Исаги: Би бол довтлогч!
Эго: Нэг хүн ийн хэлжээ: "Хөл бөмбөгийн ертөнцөд 1-р зэргийн хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагчийг өсгөж болох ч, довтлогч л өөр юм." "1-р зэргийн довтлогч гэх амьд биет хамгийн ихээр хөл бөмбөгөөр дүрэлзэж байгаа газарт... гэнэт гарч ирдэг."
Бичиг: 2-р анги Мангас
Бичиг: Гашуун үнэн - Шөвгийн наймд орж эс чадна
Анри: Шулуухан хэлье. Энэ хэвээрээ бол Японы хөл бөмбөг, дэлхийн аваргад ялах боломжгүй.
Бичиг: Японы хөл бөмбөгийн холбоо Зөвлөлийн шинэ гишүүн
Бичиг: Японы хөл бөмбөгийн холбоо Тусгай зөвлөх
Бүрацүта: Мөнгө олж байхад л болоо шдээ. Эцэстээ хөл бөмбөг ч гэсэн бизнес шдээ. Арай Анри-чан үнэхээр Японыг дэлхийн аваргад түрүүлж чадна гэж итгээд байгаа юм уу?
Анри: Мэдээж биз дээ!? Мөнгөний гахай минь. Тэр бол миний мөрөөдөл! "Өөрсдийнхөө хөл бөмбөгийг тогловол ялж чадна аа"? "Японы хөл бөмбөг дэлхийн эсрэг тэмцэж чадна аа"? Тийм зүйл хэлдэг болохоор л үргэлж шөвгийн 16-аас цаашилдаггүй юм!
Бүрацүта: Чи санаачилж бага багаар эхлүүлсэн юм чинь. Үр дүн гарахгүй бол хариуцлага хүлээлгэнэ шүү.
Анри: Би Японы хөл бөмбөгийг шинэчилж энэ улсыг дэлхийн аваргад хөтлөх тоглогчийг төрүүлж чадах хүн бол... энэ эрээс өөр байхгүй гэдэгт итгэж байна! Эго Жинпачи.
Кира: Исаги-күн? Юу хийгээд байгаа юм? Хүлээ, юу гэсэн үг вэ? Энэ юу вэ?
Исаги: Уучлаарай. Гэхдээ гэнэт бөмбөг ирсэн болохоор...
Кира: Айн? Битгий донго—
Эго: Боловсроогүй авьяастнууд аа. Энд үр дүн бүхнийг шийднэ. Ялагдсан нэгэн нь яв. Кира Рёосүкэ хасагдлаа.
Кира: Хуцахаа боль. Ийм аргаар... ийм тоглоомоор яагаад би... миний ирээдүй сүйрэх ёстой гэж?! Би Японы хөл бөмбөгийн эрдэнэс шүү! Игагүри, Исагид надаас илүү авьяас байгаа гэж үү?! Ийм чоно туулайд ямар утга байгаа юм?! Хөл бөмбөгтэй ямар холбоотой юм бэ?!
Эго: Блү Локт хөл бөмбөгтэй хамааралгүй зүйл нэг ч байхгүй. Эргэн тойрноо сайн хар, ноён элит гуай. Наад өрөөний чинь хэмжээ... торгуулийн бүстэй адилхан хэмжээтэй. Гоолын 75% нь энэ дотроос бий болдог. Энд ажлаа хийж чадахгүй хүнд довтлогчийн авьяас байхгүй.
Кира: Тэгээд юу гэж? Чоно туулай чинь хөл бөмбөг биш гэж байна!
Эго: Зугтах талд шаардагдах зүйл бол хүн хоорондын зайн мэдрэмж, азаа үзэх чадвар, байрлалаа эзлэх чадвар. Хөөж байгаа талд шаардагдах нь: бөмбөгөө удирдах чадвар, хөдөлгөөнтэй үеэс онилох өшиглөлтийн чадвар шаардагдана. Энэ бол гайхалтай хөл бөмбөгийн бэлтгэл, наймалж минь.
Кира: Тэглээ гээд 2 минут гаран хугацаанд миний юуг мэдэх юм? Хөл бөмбөг 90 минутын спорт!
Эго: Нэг тоглолтод нэг тоглогчийн бөмбөг эзэмших дундаж цаг нь 136 секунд байдаг. Чи эн тэнцүү олгосон боломжийг өөрөө үгүй хийсэн.
Кира: Гэхдээ сүүлийн 10 секундэд юу ч хийж—
Эго: Чи тэмцээний үеэр ч адилхан зүйл хэлэх үү? Бөмбөг чамайг онох мөчид цаг дуусахад 1 секунд үлдсэн байсан. Хөдөлж чадахгүй байгаа Игагүриг оносон бол үлдэж чадах байтал чи өөрөө алдсан. Тоглолт дуусахын өмнөх сүүлчийн нэг довтолгоон. Багийн хүний чинь өшиглөлт чамайг оносон тэр мөчид чи бууж өгч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс л харж чадаагүй юм. Жаахан л хөлөө сунгавал хүрч чадах байсан ялалтад. Энэ чоно туулайн дээрх чоно нь бөмбөгийг өөртөө байлгасаар ялагдагч болж болох ч. Хэн нэгнийг оносноор өөрөө ялагч болж чадах цор ганц эрх мэдэлтэн. Довтлогч бол бүх хариуцлагыг үүрч сүүлийн 1 секунд хүртэл тэмцэх хүнийг хэлдэг юм. Газарт унасан Игагүри биш өөрөөсөө өндөр түвшинтэй тоглогчийг бяцлах гэсэн Исаги Ёойчи. Тэндээс бөмбөг булааж хамгийн хүчтэйг ялах гэсэн Бачира Мэгүрү. Тэр л бүлгэмийн нэгдсэн үзлээс тусгаарлагдсан өөрийн төлөөх ялалтын зүтгэл ба миний хүсэж байгаа довтлогчийн эгойзм юм. Тэндээс зугтсан чиний буруу. Кира Рёосүкэ, арилж үз.
Кира: Гэхдээ... гэхдээ тэр... гэнэт Бачира ирснээс болж... Гэнэт Бачира над руу ирснээс л болсон!
Исаги: Кира-күн...
Кира: Буруу байна. Энэ буруу.
Исаги: Би яагаад өшиглөсөн юм бол? Кира-күний хөл бөмбөгийн амьдралыг би дуусгачихсан уу? Яагаад... Яагаад би ингэж их хөөрөөд байгаа юм? Тэр... Яагаад над руу дамжуулсан юм? Би өшиглөөгүй бол чи хасагдах байсан.
Бачира: Чамайг өшиглөнө гэж мэдэж байсан юм чинь. Чи тийм царай гаргачихсан байсан.
Исаги: Юу?
Бачира: Энд үр дүн чухал биз дээ? Чамд итгэсэн миний ялалт биз дээ?
Исаги: Энэ галзуу юм.
Игараши: Ийм шударга бус зүйлс цаашид үргэлжлэх юм уу?
Эго: "Шударга бус"? Тийм ээ. Энэ бол "ялалт, ялагдлын" ертөнц. Та нарын шүтэж ирсэн дэлхийн түвшний довтлогч ийм тэмцэлтэй өдөр тутамд амьд үлдсэн хүмүүс. Төрснөөсөө хойш анх удаа амьдралаа мөрийнд тавьж тэмцсэн мэдрэмж ямар байна даа? Айсан биз дээ? Догдолсон биз дээ? Энэ бол Блү Лок. Бас баярласан биз дээ? "Чадлаа би амьд үлдэж чадлаа!" Гээд л? Тэр чинь л ялалт. Наад тархиндаа тогтоогоод ав. Тэр мэдрэмжийг амтлах бүрд та нарын доторх эго өсөж, дэлхийн шилдэг довтлогч болно. Баяр хүргэе. Блү Локт элсэх шалгалтад тэнцлээ.
Нарухаяа/Игараши/Имамүра: За!
Эго: Наад өрөөнд чинь яг 11 хүн байгаа. Та нар цаашид хамт амьдрах 11. Заримдаа бие биедээ тусалж, заримдаа урваж, бие биенийхээ мөрөөдлийг нухчин дарах өрсөлдөгчид. Блү Лок... Z баг.
Бичиг: 3 дахь өдөр Бэлтгэлийн өрөө
Бичиг: Гүйлтийн шалгалт
Райчи: Исаги! Игагүри! Иймхэн байж яаж дэлхийн шилдэг довтлогч гэж хэлдэг байна аа?! Надад ялагдаад уйлахаасаа өмнө харьж үз, энгийн хүн минь!
Игараши: Амаа хамхи—
Күон: Анхаарах хэрэггүй дээ. Исаги ус уух уу?
Исаги: Баярлалаа, Күон.
Бичиг: Үсрэлтийн шалгалт
Исаги/Күон: Нэг хоёрын гурваа!
Исаги: Энэ хүний хөнгөн атлетикийн чадвар сайн юм аа.
Күон: Исаги, бие чинь тааруу байгаа юм уу?
Исаги: Тиймэрхүү... Миний хязгаар юм сан. Үнэхээр өөртөө итгэлгүй болгож байна шүү.
Бичиг: 5-р цамхаг Цайны газар
Исаги: Цайны газраас будаа мисо шөлнөөс гадна, түвшингээс нь хамаарч нэмэлт хачир өгнө.
Игараши: Натто сайхан юм аа. Минийх байнга даршилсан манжин байдаг.
Исаги: Зүгээр дээ, Игагүри.
Игараши: Түвшин өндөртэй хүмүүс ч атаархмаар юм аа. Хар л даа.
Исаги: Нээрэн үү? Атаархмаар юм аа.
Игараши: Агуйн хүн үү?
Нарухаяа: Нэг баншийг чинь авлаа шүү!
Гагамару: Хөөе давжаа, буцааж өг.
Нарухаяа: Уучлаарай, хэдийн идчихсэн. Амттай юм!
Гагамару: Хүлээж бай.
Игараши: Исаги, хоолоо нуугаарай!
Исаги: Биднийхийг булаахгүй ээ.
Бичиг: Z баг Унтлагын өрөө
Исаги: Унтаж байх цаг алга! Энэ маягаараа би гарцаагүй хасагдана. Бүгд надаас чадварлаг болохоор ялж чадах юм шиг санагдахгүй байна.
Бачира: Исаги. Ганцаараа бэлтгэл хийх нь үү?
Исаги: Юу? Тийм.
Бачира: Тэгвэл надтай хамт бэлтгэл хийх үү?
Бичиг: Z Баг Бэлтгэлийн талбай
Исаги: Хөөе, Бачира.
Бачира: Хмм?
Исаги: Чоно туулайн үеэр чи над руу дамжуулсан даа.
Бачира: Тийм.
Исаги: Яагаад намайг Кира руу довтолно гэж бодсон юм?
Бачира: Миний дотор... мангас байгаа болохоор.
Үзэгчид: Урагшаа!
Тоглогч А: Бачира!
Бачира: Удаан юм. Үгүй ээ, мангас бол илүү...
Тоглогч А: Бачира! Дамжуул!
Бачира: Энэ маягаараа мангасыг ялж чадахгүй.
Тоглогч А: Хөөе, юу хийгээд байгаа юм? Бөмбөгөө өөртөө удаан байлгаад байна!
Тоглогч B: Ганцаараа тоглохоо боль!
Исаги: "Мангас"? Юу гэсэн үг юм?
Бачира: Хөл бөмбөг тоглож байх үед гарч ирээд надад хэлдэг юм. "Гоол хий." "Өшөө бүжиглэ гээд." Гэхдээ тэр үед мангас Исаги руу дамжуул гэсэн. "Түүний дотор ч мангас байгаа" гэж.
Исаги: Мангас?
Бачира: Би тэр хоолойг сонсонгоо хөл бөмбөг тоглодог юм. Чи ч бас мангасын хоолойг сонсдог биз дээ?
Исаги: Энэ юу яриад байгаа юм? Гэхдээ тэр үед өшиглөсөн нь миний мэдэхгүй би байсан. Миний доторх мангас юу болохыг мэдмээр байна. Тэр миний Блү Локт амьд үлдэх сэжүүр болж магадгүй.
Бачира: Месси, Кристиано Роналдо, Ноел Ноа гээд... гайхалтай хүмүүсийн сэтгэлд мангас байдаг. Тэр нь довтлогч гэдэг нотолгоо нь байх. Би тэгж итгэдэг. Тиймээс Исаги... би энд ирээд чамтай уулзсандаа баяртай байна. За дахиад нэг тоглоё.
Исаги: За. Яачихсан юм бэ? Хэлж байгааг нь ойлгохгүй нь. Гэхдээ...
Бачира: Хүрээд ир.
Исаги: Тэр надад... зориг өгсөн.
Бачира: Тийм ээ! Тэр үед ч ийм харцтай байсан.
Исаги: Заавал амьд үлдэнэ дээ.
Анри: Биеийн хүчний шалгалтын хариу гарлаа.
Анри: Нэн даруй өрөө рүүгээ буцаж шинэчлэгдсэн түвшингээ шалгана уу.
Нарухаяа: Хөөе, Гагамару. Чи ямар түвшинтэй юм бэ? Хэлээд өгөөч!
Игараши: Хөөе, Исаги. Үүнийг хар даа. Миний түвшин 300-аас өссөн. Харж байна уу? Би одоо 275.
Исаги: Юу? Гайхалтай юм аа.
Игараши: Чинийх ч бас өсчхөж.
Исаги: Хөөх.
Игараши: Дахиад л надаас нэг түвшин дээр байгаа юм уу? Өрсөлдөгч юм аа.
Эго: За, за. Сайн байлаа. Боловсроогүй авьяастнууд аа. Блү Локт амьдрах хөгжилтэй байна уу?
Райчи: Хуцахаа боль! Ийм хогийн орчинд үнэхээр хөл бөмбөгд сайжрах юм уу?!
Нарухаяа: Тийм ээ, өшөө сайн хоол идмээр байна.
Эго: Орчин чинь хог байгаа нь та нар хөл бөмбөгдөө муу болохоор шүү дээ, тэнэг.
Райчи: Юу?
Эго: Блү Локийн талаар ярилцъя. Энэ байгууламжид B-Z хүртэл нийт 25 баг 5 баг тус бүр 1 барилгад хуваарилагдаж амьдарч байгаа. Нэмж хэлэхэд... Чоно туулайд өрөө бүрээс 1 хүн хасагдаад одоо үлдсэн нь 275 хүн.
Игараши: Юу? Тэгвэл би хамгийн сүүлд байгаа хэвээрээ юм уу? Хий дэмий баярлачихлаа!
Эго: Баг бүр түвшингээсээ хамаарч... 1-ээс 11 нь B, 12-оос 22 нь C... Тэгэхээр та нар болох Z баг хамгийн сүүлчийн түвшний 5-р цамхагт байгаа.
Исаги: Эд хүртэл хамгийн доод түвшнийх гэж үү?
Райчи: Ийм хог шааруудтай харьцуулахаа боль.
Игараши: Юу?!
Күнигами: Хэнийг хог шаар гээд байгаа юм?
Күон: За, за, тайвширцгаа.
Эго: Дээд түвшний хүмүүс илүү дээр барилгад хамгийн сайн хоолыг идэж бэлтгэл хийж байгаа. Энд хөл бөмбөгтөө сайн нь хаан. Сайхан амьдармаар байгаа бол ялаад дээш гар. Тэгэхээр... эхний сонгон шалгаруулалтаа эхэлцгээе.
Нихэй: Итоши Саэ.
Бичиг: Ахлах сэтгүүлч Нихэй Шүсакү
Нихэй: Чи гоц төвийн тоглогч гэдгээрээ танигдаж дэлхийн алдарт дугуйлангийн нэг Риалийн академид байсан ч дээд түвшний багт тоглох боломж олдолгүй Японд эргэж ирсэн гэсэн. Тэгэхээр бид чиний дотоод лигт тоглож байгааг харах болов уу?
Саэ: Үхэж байсан ч тоглохгүй. Ийм улсад хөл бөмбөг тоглож байснаас Германы оюутнуудтай тоглосон нь хамаагүй дээр биз.
Бичиг: Шинэ эрин Шилдэг 11-ийн нэг
Нихэй: Тэгэхээр... Цаашид улсынхаа төлөө тоглох тал дээр найдвар тавьж болох уу?
Саэ: Ямар ч сонирхол алга. Ийм дорой улсын төлөөлөл болсон баг хэзээ ч дэлхийн шилдэг болохгүй. Аваргуудын лигт түрүүлэх нь миний мөрөөдөл. Энэ улсад миний дамжуулалтыг авч чадах довтлогч байхгүй. Би буруу улсдаа төрсөн төдий.
Дабадиэ: Хөөе. Ёстой нэг. Болохгүй шдээ, Саэ-чан. Хэвлэл мэдээллийн бай болчихно.
Саэ: Энэ улсад яах нь хамаа алга. Паспортын хугацаа дуусах дөхсөн болохоор л буцаж ирсэн.
Дабадиэ: Тийм л дээ, гэхдээ... Өнөөдөр Японы хөл бөмбөгийн холбоо хэвлэлийн бага хуралтай гэсэн.
Бүрацүта: Ийнхүү Японыг дэлхийн аваргад түрүүлүүлж чадах довтлогч бэлдэх нь... Блү Лок төсөл юм.
Сэтгүүлч А: Дэлхийн түвшний ганцхан довтлогчтой боллоо гээд Япон дэлхийн аваргад ялж чадах баталгаа байгаа юм уу? Ганцхан хүний төлөө бусад 299 хүний ирээдүйг сүйтгэсэн ч хамаагүй гэж үү? Эсэргүүцэх эцэг эх байгаагүй юм уу?
Бүрацүта: Тэр... Өөрсдийнх нь хүслийг хүндэтгэж байгаа. Эцэг эхээс нь зөвшөөрлийн гарын үсэг авсан болохоор...
Анри: "Амьдралыг нь сүйрүүлэх..."? Яг тийм! Японы хөл бөмбөг дараагийн түвшинд очихын төлөө энэ галзуурсан төсөл л хэрэгтэй! Харахыг хүсэхгүй байна уу? Японы хөл бөмбөгт баатар төрөх мөчийг.
Эго: Эхний сонгон шалгаруулалт та нарын байгаа 5-р цамхгийн 55 хүн. Бүх 5 багийн хооронд өргийн тоглолт болно. Хамгийн их оноотой хоёр баг л хоёрдугаар шатанд үлдэж чадах амьд үлдэх тэмцээн юм.
Чигири: Тэгвэл энд байгаа Z багийн 11 гишүүн нэг баг гэж үү? Бүгд довтлогч байтал.
Имамүра: Чи хаалгач хийчхээч. Хаалгач хийхээр царайтай юм.
Иемон: Боль. Би хүний гуйлтад татгалзаж чаддаггүй юм.
Райчи: Тэгвэл би төвийн довтлогч.
Күнигами: Айн? Би шдээ.
Гагамару: Үгүй ээ, би.
Нарухаяа: Игагүри, чи хамгаалагч хийгээрэй.
Райчи: Үгүй ээ, би! Би гэж байна!
Игараши: Юу?!
Исаги: 11 довтлогчоор нэг баг гэнэ ээ? Тийм зүйл байж болохгүй биз дээ?
Эго: Сонсоцгоо. Хөл бөмбөг бол оноо авахын төлөөх спорт. Та нарын дотор тэнэг юм шиг хүчээр суулгасан байрлал, тактик, хөл бөмбөгийн түүхийн явцад бий болсон зүгээр л нэг үүрэг төдий. Хөл бөмбөг анхнаасаа бүгд довтлогч байхаас л эхэлсэн юм. Тэр үндсээс нь хөл бөмбөгийг тогло. Та нар наад толгойгоороо тэгээс нь шинээр бүтээ.
Исаги: "Тэгээс нь хөл бөмбөгийг бүтээх"?
Анри: Японы хөл бөмбөг сүүлийн хэдэн жилд олон улсын талаас харсан ч, асар хурдтайгаар хувьсаж ирсэн. Одоо нэг алхмын дараа дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэж чадна. Дэлхийн хөл бөмбөгийн шүтэн бишрэгч тэгж хүлээн зөвшөөрч байгаа. Японы хөл бөмбөг тэр хэрээр хөгжин дэвшсэн. Гэхдээ дахиад нэг алхам урагшлахын төлөө одоогийн Японы хөл бөмбөгийн сүйрүүлэх хэрэгтэй. Дэлхийн аваргад оролцохыг хүсэж байсан бидний эртний мөрөөдөл хэдийн үүргээ биелүүлсэн. Тиймээс одоо л шинэ мөрөөдөлтэй болох цаг.
Эго: Өдийг хүртэлх энгийн ойлголтоо мартацгаа. Шинэ ойлголтуудаа толгойдоо шингээ. Одоо Япон дэлхийн шилдэг болохын төлөө хэрэгтэй байгаа зүйл бол... арван нэгэн хүний багийн ажиллагаа биш. Цор ганц баатар хэрэгтэй. Месси, Кристиано Роналдо, Нэемар... Тийм л ганц хүний оршин тогтнолоор хөл бөмбөг хязгааргүйгээр хувьсах болно. Түүнийг зогсоохын төлөө хамгаалалтын систем бий болж. Тэрийг нь давахын төлөө дахиад шинэ тактик бий болдог. Цор ганц тоглогч, багаа, улсаа, дэлхийг өөрчилж чадна. Тэр л хөл бөмбөг гэдэг спорт юм.
Анри: Одооноос Японы хөл бөмбөгийн шинэ тайзнаа гарна. Мөрөөдлөө алдсан томчууд бид биш, одоогоор юу ч мэдэхгүй байгаа... тэд бол дараагийн гол дүрүүд. Дэлхийн аваргад түрүүлэх гэх шинэ мөрөөдлийг харах зориг байна уу?
Эго: Тулалдах бэлтгэлээ базаасан уу?
Анри: Тэр бүгд...
Эго: Блү Локт бий!
Анри: Блү Локт байгаа! Хэвлэлийн бага хурал дууслаа.
Сэтгүүлч А: Солиорохоо боль! Залуу хүмүүсийн авьяасыг юу гэж бодоод байгаа юм?! Холбоо галзуурчхаа юу?!
Дабадиэ: Саэ-чан, одоо хөдлөхгүй бол Испани руу нисэх нислэгээсээ—
Саэ: Цуцал.
Дабадиэ: Юу?
Саэ: Энэ улсад ямар тэнэг төрөхийг өөрийнхөө нүдээр шалгамаар байна.
Күнигами: X баг ирж байна.
Исаги: Амьд үлдэх нь би!
Бачира: Блү Локийн нэмэлт цаг!
Бичиг: Шоронд төөрсөн нь
Бичиг: Исаги Ёойчи
Бичиг: Бачира Мэгүрү
Исаги: Нэмэлт бэлтгэл дууслаа.
Бачира: Ядарлаа шүү.
Исаги: Бидний өрөө хаана билээ?
Бачира: Бүгдийг л шалгавал хэзээ нэгэн цагт олох байлгүй дээ.
Исаги: Наана чинь хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөө байгаа, Бачира.
Бачира: Айн? Айн? Юу?
Исаги: Блүк Лок хэт том болохоор яг л төөрдөг байшин шиг юм аа. Газрын зургаар бол энд болохоор... Ийшээ, Бачира
Бачира: Юу? Юу? Юу?
Исаги: Наадах чинь ариун цэврийн өрөө гээд байна!
Бачира: Миний доторх мангас ийн хэлж байна. "Өмдөндөө дусаах нь" гээд.
Исаги: Хурдан яваач, тэнэг ээ!
Back to episodes Go home