Blue Lock 1

Исаги: Ялж чадвал улсын аваргад орно!

Бичиг: Ичинан ахлах сургууль

Бичиг: 2-р анги

Бичиг: Ахлах сургуулийн хөл бөмбөгийн улсын аваргад орох эрхийн төлөөх тоглолт Сайтама мужийн шувтаргын шат Ичинаны эсрэг Мацүказэ Кокоо Ивээн тэтгэгчид Сайтама хөл бөмбөгийн байгууллага Сайтама ахлах сургуулийн хөнгөн атлетикийн холбоо Сайтама өргөн нэвтрүүлгийн телевиз

Сэлгээ А: Урагшаа, Исаги!

Сэлгээ B: Одоо сүүлчийн боломж! Найдаж байгаа шүү!

Исаги: Улсын аварга... Улсын аварга... Улсын аварга... Улсын аварга! Энд байна, хойлог оо! Би гоол хийх болно. Улсын аварга!

Тада: Исаги! Энд байна! Би сул байна!

Исаги: Тада-чан? Амжилттай дамжуулбал оноо авч чадна.

Ичинан дасгалжуулагч: Исаги! Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө!

Исаги: Тийм ээ, хөл бөмбөг бол арван нэгэн хүн тоглодог спорт. За! Ингээд тэнц— Үгүй байлгүй дээ!

Мацү №7: Сөрөг довтол!

Мацү №9: Гүйгээрэй!

Бичиг: Мацүказэ Кооко ахлах сургууль

Бичиг: 2-р анги

Исаги: Баларлаа!

Хамгаалагч: Зогсоо!

Довтлогч: Оруулаарай!

Тада: Уучлаарай, манайхаан! Би оноо авч чадсан бол...

Ичинан 7: Чиний буруу биш ээ.

Тада: Уучлаарай!

Кира шүтэн бишрэгч А: Кира-күн!

Кира шүтэн бишрэгч B: Догь юм аа!

Сэтгүүлч: Кира тоглогчийг Японы хөл бөмбөгийн эрдэнэс гэцгээж байна. 18 наснаас дооших Японыг төлөөлөх багт ч хэдийн сонгогдсон гэцгээж байна. Энэ талаар бидэнтэй хуваалцаач?

Кира: За байз, одоогоор бол энэ багаараа улсын аваргад ялахыг хүсэж байна. Нэг хэлэх зүйл гэвэл... өнөөдрийн би байгаа нь багийн минь ач л юм даа.

Бүгд: Кира-күн догь юм!

Ичинан дасгалжуулагч: Сайн тоглолоо. 3-р ангийнхан ингээд төгсөж байна. Нэг баг болж хамт тоглосон өдрөөрөө бахархаж явцгаа. Энэ ялагдал хэзээ нэг өдөр та нарын амьдрал... дэмий байгаагүй гэдгийг батлах үе ирнэ! Миний хувьд Ичинан бол Японы шилдэг баг!

Исаги: Үгүй ээ. Улсын аваргад оролцох эрх авч чадаагүй бүсийн аварга шалгаруулахад мултарсан баг шдээ. Би тэр багийнх нь хэн ч биш 2-р ангийн довтлогч. Тэр бол бодит байдал. Уучлаарай, Ноа-сама. Тан шиг супер од...

Бичиг: Европын шилдэг тоглогч

Бичиг: Францын шигшээ баг

Тайлбарлагч: Шууд орлоо! Супер гоол!

Исаги: ...болж чадахгүй бололтой.

Исаги найз А: Ёоччан гайхалтай!

Исаги Найз В: Зогсошгүй юм аа!

Исаги: Тан шиг болохыг хүссэн.

Тада: Сайхан цохилоо!

Багийн гишүүн А: Дунд сургуулийн түвшнийх биш юм аа!

Исаги: Үргэлж хөл бөмбөг тоглосоор ирсэн. Гэхдээ...

Ичинан дасгалжуулагч: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө! Бүгд хамтдаа улсын аваргад орцгооё!

Бүгд: За!

Исаги: Мөрөөдөл минь мөрөөдөл хэвээрээ дуусах бололтой. Хэзээ нэг өдөр Японыг төлөөлсөн шилдэг довтлогч болоод... тэгээд дэлхийн аваргад ялна гэх миний тэнэг юм шиг мөрөөдөл. Хэрвээ тэр мөчид дамжуулалгүй... би өөрөө цохисон бол... Миний хувь тавилан өөрчлөгдөх байсан болов уу? Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Хөл бөмбөг арван нэгүүлээ тоглодог спорт. Ганцаараа тоглож чадахгүй. Новш гэж. Ялахыг хүссэн юм сан. Би ирлээ.

Иёо: Тавтай морил. Тэмцээн нь ямар байсан бэ?

Исаги: Ялагдчихсан. Өлсөж байна шүү.

Иёо: Харамсалтай юм. Өнөөдөр тонкацү хийсэн байтал.

Исаги: Ийм хоолыг өмнөх өдөр нь хийж өгдөг шдээ.

Иссэй: Тийм үү? Амттай шүү. Сайн ид.

Иёо: Нээрэн чамд захиа ирсэн байсан шүү. Японы хөл бөмбөгийн холбоо гэдэг газраас.

Исаги: Юу?

Бичиг: Исаги Ёойчи-сама

Бичиг: Та хөгжүүлэгч тоглогч болохоор сонгогдлоо

Исаги: "Хөгжүүлэгч тоглогч"?

Иёо: Юутай ч сайн зүйл биз дээ?

Иссэй: Сайн мэдэхгүй юм!

Исаги: Яагаад би? Энэ газар мөн үү?

Кира: Чи чинь Ичинаны. Исаги-күн мөн биз дээ? Чи ч бас гарцаагүй дуудагдсан байх нь ээ. Тэр өдөр сайн байсан шүү. Намайг таних уу?

Исаги: Өө, Кира-күн... Мэдээж. Саяхан ялагдсан өрсөлдөгч маань юм чинь.

Кира: Би чамайг маш сайн санаж байна. Тоглолтын үеийн ажиглалт тун сайн, хөл бөмбөгийн IQ өндөр гэх үү. Нэг багт байсан бол үнэхээр сайн дамжуулалт өгөх байсан байх даа гэж бодсон.

Исаги: Талархлаа. Үгүй ээ, нээрэн гэж үү? Кира Рёосүкэд магтуулсан уу?

Кира: Тэгвэл орох уу даа? Энд юу хийхийг огт мэдэхгүй л байна.

Исаги: Тийм шүү.

Кира: Хүндэтгэлийн хэллэг ашиглахаа больё. Бид чацуу юм чинь.

Кира: Найдлаа шүү, Исаги-күн.

Исаги: За!

Исаги: Үнэхээр сайн хүн юм.

Кира: Эндэх бололтой.

Исаги: Олон хүн байна.

Кира: Харж байсан хүмүүс байна шүү. Сэнноогийн шилдэг тоглогч Окава. Ахлах сургуулийн хамгийн өндөр тоглогч Ишикари. Аоморгийн Месси Ношиока хүртэл байна.

Исаги: Айн? Арай бүгд довтлогч уу?

Эго: Баяр хүргэе. Боловсроогүй авьяастнууд аа. Та нар миний дураараа сонгосон 18-аас доош насны 300 довтлогч. Харин намайг Эго Жинпачи гэдэг. Японыг дэлхийн аваргад ялуулахын төлөө хөлслөгдсөн нэгэн.

Исаги: Айн? Сая юу гэж хэлсэн бэ? Дэлхийн аварга... ялах?

Кира: Тэр хэн юм бол? Мэдэх үү?

Исаги: Үгүй ээ, харж байгаагүй юм байна.

Эго: Энгийнээр хэлье. Японы хөл бөмбөг дэлхийн шилдэг болоход нэг л зүйл хэрэгтэй: Хувьсгал авчрах довтлогч төрүүлэх. Би энд байгаа 300 хүн дундаас дэлхийн шилдэг довтлогч бүтээх туршилт явуулна. Энэ бол түүний төлөөх байгууламж. "Блү Лок." Та нар өнөөдрөөс энд хамтдаа амьдарч миний гаргасан тусгай бэлтгэлийг хийцгээх болно. Гэртээ харихгүй, өдийг хүртэлх хөл бөмбөгийн амьдралтайгаа салах ёс хийнэ. Гэвч нэг зүйл амлая: Энд амьд үлдэж чадаж, 299 өрсөлдөгчөө ялж сүүлд үлдсэн нэг нь дэлхийн шилдэг довтлогч болно. Тайлбарлаж дууслаа. Таатай байна.

Исаги: Тэр юу яриад байна аа?

Кира: Өршөөгөөрэй. Саяны тайлбартай чинь санал нэгдэж чадахгүй нь. Бидэнд тус бүр чухал баг бий. Улсын аваргад оролцох гэж байгаа тоглогч ч байгаа. Ийм ойлгомжгүй зүйлд би багаа орхиод оролцож чадахгүй.

Тоглогч А: Тийм ээ, би ч бас улсын аваргад орно.

Тоглогч B: Яахаараа гэнэт хамт амьдрах ёстой гэж?

Тоглогч C: Чи ер нь хэн юм бэ?

Тоглогч D: Олигтойхон тайлбарлачих хүн гарга.

Эго: Ойлголоо. Та нар хүнд өвдчихжээ. Арилж үз. Явахыг хүссэн нь явж болно. Дэлхийн шилдэг довтлогч болохоос илүү хөл бөмбөг бүрэн хөгжөөгүй улсын ахлах сургуульд шилдэг болох нь чухал юм уу? Та нар шиг юмнууд Японы ирээдүйг мөрөн дээрээ үүрч байгаа гэж бодохоор цөхөрч байна.

Исаги: Айн? Юу?

Эго: Сонсож бай. Японы хөл бөмбөгийн багийн ажиллагаа бол эргэлзээгүй 1-р зэрэглэл. Бусдыг гэсэн ард түмний минь гавьяа биз. Гэхдээ түүнээс бусдаараа эргэлзээгүй 2-р зэрэглэл. Та нараас асууя: Хөл бөмбөг гэж юу вэ? Арван нэгүүлээ хүчээ нэгтгэж тулалдах? Холбоогоо чухалчлах? Өөрийгөө золих? Багийнхаа төлөө тоглох? Тиймээс л энэ улсын хөл бөмбөг хэчнээн хугацаа өнгөрсөн ч дорой хэвээр байна. Хариулаад өгье. Хөл бөмбөг бол бусдаасаа илүү олон оноо авах спорт юм. Оноо авч чадсан нэгэн хамгийн шилдэг нь. Сайхан найзууд болж тогломоор байгаа юм бол арилж үз.

Исаги: Энэ юу вэ? Галзуу юм.

Кира: Таалагдахгүй байна. Үгээ буцааж ав. Японы төлөөлөл болсон багт хүндэтгэл хүлээсэн тоглогчид олон байгаа. Бид тэднийг арван нэгүүлээ хамтдаа тоглож байхыг харж өссөн. Тэд бол миний од. Таны буруу.

Эго: Юу? Японы төлөөлөл? Тэд чинь дэлхийн аваргад ялж байгаагүй биз дээ? Би энд дэлхийн шилдэг болох тухай ярьж байна. "Хамтрагчдаа тусалж 1-0 оноотой ялж байснаас," "би байдгаараа довтлоод 3-4 ялагдсан нь дээр." Месси, Кристиана Роналдог ардаа хийн, одоо дэлхийн шилдэг довтлогч гэгддэг Ноел Ноа ийн хэлсэн байна. Эрик Кантона болохоор "баг огт хамаагүй би гялалзаж байхад болно" гэж хэлсэн. Пелэ ийн хэлсэн "Дэлхийн шилдэг довтлогч, хагас хамгаалагч, хамгаалагч, хаалгач гээд." "Хэн нь бэ гэж асуухад би гэж хариулна." Ямар байна? Адгийн байгаа биз? Гэхдээ тэд бол №1! Бас бүгд энэ цаг үеийн шилдэг эгойст! Японы хөл бөмбөгт дутуу байгаа нь тэр л байна. Дэлхийн шилдэг эгойст болохгүй л бол дэлхийн шилдэг довтлогч болж чадахгүй.

Исаги: Түүний хэлж байгаа зүйлс...

Эго: Энэ улсад би тийм хүнийг бүтээмээр байна.

Исаги: ...буруу байх ёстой.

Эго: Энэ 299 цогцсын оргилд зогсох нэгэн. Цор ганц баатар.

Исаги: Боломжгүй. Учир нь надад ямар ч туршлага байхгүй.

Эго: Төсөөлөөд үз. Дэлхийн аварга шалгаруулахын талбайд байна. 80 мянган үзэгчийн төвд чи байгаа. Оноо 0-0. Хоёрдугаар хагас, нэмэлт цаг. Сүүлчийн довтолгоо. Багийн хүнээсээ дамжуулалт авсан чи. Хаалгачтай нэгийн эсрэг нэгээр тулна. Баруун талд 6 метрийн зайд танай багийн хүн байгаа. Дамжуулж чадвал баттай нэг оноо авна. Улсын найдвар, шүгэл дуугарах болсон мөчид, эргэлзээгүй цохих галзуурсан эгойст л... эндээс цааш явж чадна. Энгийн мэдлэгээ хая. Талбайд чи гол дүр.

Исаги: Ийм зүйлийг хэн ч зааж өгөөгүй.

Эго: Өөрийнхөө гоолд юунаас илүү баярлаж... тэр мөчийн төлөө л амьдар. Тэр л довтлогч биз дээ?

Исаги: Би бол довтлогч!

Кира: Исаги-күн?

Тоглогч C: Оролцоод өгье л дөө, хараал ид!

Тоглогч E: Би ч бас!

Эго: Эхэлцгээх үү дээ? Дэлхийд хөл бөмбөгөөр хамгийн дүрэлзсэн газар. Тэр бол Блү Лок.

Исаги: 299Z болохоор Z өрөө юм байна. Энэ байна.

Кира: Исаги-күн. Ашгүй дээ. Таньдаг хүнтэйгээ нэг өрөөнд юм байна.

Исаги: Кира-күн. Би ч бас санаа амарлаа.

Күнигами: Миний буруу. Хувцас маань нисчихлээ.

Исаги: Зүгээр дээ. Май.

Күнигами: Хөл доорхоо хараарай.

Исаги: Айн?

Бачира: Хөөе Зико, дамжуул. Олигтой дамжуулаач, Зико.

Исаги: Ямар зүүд зүүдлээд байгаа юм бэ?

Игараши: Чи нөгөө Кира Рёосүкэ юу? Гайхалтай, жинхэнэ нь байна.

Кира: Баярлалаа.

Игараши: Уулзсандаа таатай байна. Намайг Игараши Гүримү гэдэг.

Бичиг: 2-р анги

Кира: Таатай байна.

Игараши: Манай гэр бүл хийдтэй юм. Тэгээд тэрийг залгамжлахыг хүсээгүй юм. Тиймээс түрүүн түүний хэлснийг сонсоод догдолсон шүү. Амьдралаа өөрчлөх боломж ирлээ гэж санагдаад л.

Эго: Хувцсаа солиод дууссан уу? Боловсроогүй авьяастнууд аа? Сайн уу? Одоо нэг өрөөнд байгаа хүн чинь өрөөний хамтрагч бөгөөд өсөж дэвшихэд чинь туслах өрсөлдөгчид. Та нарын чадварыг өөрийн дураар тоо болгож түвшин тогтоосон байгаа. Өмсгөл дээр чинь байгаа тоо тэрийг илтгэнэ. 300 хүнээс хэдэд байгаа чинь нэг хараад л мэдэгдэнэ.

Исаги: 299? Баларлаа, би хэт доор байна.

Эго: Наад түвшнийг чинь бэлтгэл болон тоглолтын үр дүнгээс хамаарч өөрчлөх болно. Тэгээд шилдэг тав ямар ч нөхцөлгүй 6 сарын дараа болох тэмцээн... 20 наснаас дооших дэлхийн аваргын гарааны тамирчид болж бүртгүүлнэ.

Исаги: 20 наснаас дооших Японы төлөөлөл?

Эго: Нэмж хэлэхэд Блү Локл ялагдсан хүмүүс цаашид... үүрд Японы төлөөлөл болох эрхээ алдах болно.

Исаги: Юу?

Эго: Энд ялахад хэрэгтэй зүйл бол эго юм. Одоо тэрийг чинь хэмжих шалгалт авна. За чоно, туулайдаж тоглох цаг боллоо. Цагийн хязгаар 136. Бөмбөгөнд оногдсон нь чоно болж... цаг дуусах үед чоно байгаа нь эндээс арилах болно.

Исаги: Айн? Юу?

Эго: Бас гараа ашиглахгүй шүү.

Игараши: Юу?

Райчи: Юу? Энэ хөл бөмбөг биш байна шд.

Игараши: Хамгийн муу түвшинд байгаа би эхний чоно уу? Хийгээд өгье л дөө. Өс санахгүй шүү.

Нарухаяа: Хүлээ. Түүний хэлсэнд итгээд байгаа юм уу?

Игараши: Үнэн бол яах юм? Би хийх болно. Ялагдах юм бол насан туршдаа хийдэд амьдрах болно.

Исаги: Энд ялагдах юм бол насан туршдаа Японы төлөөлөл болж чадахгүй.

Нарухаяа: Хөөе, наашаа ирэхээ боль!

Игараши: Уучлаарай, Исаги-күн!

Исаги: Юу?

Игараши: Бурхан өршөөг! Новш!

Кира: Шал утгагүй юм. Би түүнийг үгүйсгэх гэж үүнд оролцсон.

Райчи: Даажигнаад байгаарай, чи муу!

Кира: Энэ чинь буруу. Миний ирээдүйг сүйрүүлэхийг зөвшөөрөхгүй шүү.

Игараши: Новш гэж. Онохгүй байна. Тэр одоо ч унтаж байна. Минийх! Хөөе, алдаа биз дээ? Тэмцээн байсан бол улаан хуудас авна.

Бачира: Хориглох нь зөвхөн гар биз дээ?

Бачира: Өглөөний мэнд.

Исаги: Энэ хэн бэ?

Күнигами: Хөөе, би бохир тоглолтод дургүй. Шударга тогло.

Бачира: Шударга нэгэн үү?

Игараши: Нээлттэй байлаа, бурхан өршөөг.

Күнигами: Новш чинь. Чамайг сүйрүүлээд өгье.

Игараши: Энд!

Исаги: Хөөе! Боль...

Игараши: Бурхан өршөөг.

Кира: Исаги-күн?

Күнигами: Уучлаарай, буруу хүнээ оночихлоо.

Исаги: Баларлаа. Хэн нэгнийг онохгүй бол миний хөл бөмбөгийн амьдрал нэг минутын дараа сүйрэх нь. Ийм газар дуусмааргүй байна.

Куон: Аюулгүй!

Исаги: Биеийн чадвар өндөр юм аа. Энэ маягаараа хамаагүй өшиглөлөө гээд онохгүй. Онилох бол надаас түвшин доогуур түүнийг онилно.

Игараши: Бүх хурдаараа зугтах болно оо!

Исаги: Нээрэн ийм зүйлээр миний ирээдүй шийдэгдэх юм уу? Баларлаа. Баларлаа шүү. Үгүй ээ. Ялагдахыг хүсэхгүй байна. Дуусмааргүй байна. Юу ч хамаагүй хийгээд ялмаар байна. Хөл бөмбөг үргэлжлүүлж тогломоор байна! Мөрөөдлөө төгсгөмөөргүй байна!

Күнигами: Муу бяцхан! Над дээрээс буугаач!

Бачира: Боломж шүү.

Күнигами: Намайг тавиач!

Игараши: Алив очооч! Тэнд байна!

Күнигами: Шударга тогло гээд байхад!

Бачира: Ёооё.

Игараши: Хурдан холдооч! Баларлаа, хүлээ завсарлага.

Кира: Исаги-күн одоо цохь! Оройтохоос нь өмнө!

Игараши: Хөөе, хүлээ. Надаас хол бай. Би ийм газарт дуусмааргүй байна.

Исаги: Ялж чадна. Амьд үлдэж чадна.

Игараши: Битгий... гуйя.

Исаги: Гэхдээ түүний хөл бөмбөгийн амьдрал дуусна. Үгүй ээ, хийх хэрэгтэй. Эндэх бол тийм л газар. Ялж байна гэхээр ялагдах нэгэн ч байгаа. Миний мөрөөдөл биелэх бол хэн нэгний мөрөөдлийг төгсгөх явдал.

Игараши: Айн?

Исаги: Тийм биш юм байна. Энэ маягаараа бол өдийг хүртэлх би хэвээрээ үлдэх юм байна. Би энд амьдралаа өөрчлөх гэж ирсэн. Дэлхийн шилдэг болох гэж ирсэн. Өөрөөсөө хүчтэй нэгнийг ялахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй!

Бачира: Чи таалагдлаа. Тийм дээ. Бяцлах бол... хамгийн хүчтэйгээс нь эхлэх хэрэгтэй.

Исаги: Айн?

Кира: Би юу?

Эго: Нэгэн хүн хэлсэн: "Хөл бөмбөгийн ертөнцөд 1-р зэргийн хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагчийг өсгөж болох ч, довтлогч бол өөр." "1-р зэргийн довтлогч гэх амьтан хамгийн ихээр хөл бөмбөгөөр дүрэлзэж байгаа газарт..."

Исаги: Хамгийн хүчтэй нь...

Бачира: Бүүм!

Эго: гэнэт гарч ирдэг."

Бичиг: 1-р анги Мөрөөдөл

Исаги: Блү Лок: Нэмэлт цаг!

Бичиг: Исаги Ёойчигийн мөрөөдөл

Иссэй: Аав ээж хоёр нь хөл бөмбөгийн талаар сайн мэдэхгүй ч,

Бичиг: Исаги Иссэй

Иссэй: ЯХХ-д сонгогдож байдаг гайхалтай юм аа, Ёойчи.

Бичиг: Исаги Иёо

Иёо: Тийм ээ. Чи хөл бөмбөгт хүүхэд байхаасаа сайн байсан.

Бичиг: Исаги Ёойчи

Исаги: Мхм. Тийм шүү.

Иёо: Өвлийн өвөөгөөс хүсэх бэлэг нь дэлхийн аваргын ялагчийн цом гэж байсан. Ирээдүйн мөрөөдөл нь үргэлж дэлхийн шилдэг довтлогч болох байсан.

Исаги: Одоо болно оо. Ичмээр юм.

Иёо/Иссэй: Хөл бөмбөгийн тоглолтыг зурагтдаа наалдах шахам үздэг. Сувгийг нь сольчихвол уйлаад эхэлдэг байсан.

Иссэй: Түр зуур мэдээ үзчихье.

Исаги: Үгүй ээ!

Иёо: Тийм шүү, бас уйлахаараа шууд унтчихдаг, Унтчихаараа мартчихдаг. Тэгээд гэрийн даалгавраа хийхээ ч мартчихдаг. Тиймээс сурлага нь тийм ч сайн байгаагүй.

Иссэй: Үнэхээр сонгогдсон чинь аштай юу даа Ёойчи.

Иёо: Тийм биз дээ?

Исаги: Сүүлдээ доош нь хийгээд байгаа юм биш үү?

Back to episodes Go home