Riverside Code at Qingming Festival 16

Riverside Code at Qingming Festival-16

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 16-р анги.

Бичиг: Эрх мэдэл халуу шатаж, зүрх сэтгэл хүйт даадаг. Эцэг-хүүгийн холбоо сул дорой байж болох уу? Сүн гүрэн, Ли Чинжао

Бан: Том ах аа.

В: Бан арь...

Бан: Том ах аа. Энэ цогцос Зоу Юнжинийх байна. Сон Чиюу үхээгүй. Яагаад бүгдээрээ дуугаа хураачихав?

Я: Хохирогч Зоу Юнжин бол, хэн тэрнийг алж, Сон Чиюу болгосон байх вэ? Түрүүн ах чинь алуурчин уураа барьж дийлээгүй болохоор гэдсэнд нь номнуудыг чихсэн байх гэж хэлж байсан. Тэрнийг сайн сур гээд номнуудыг хийсэн ч юм билүү. Гэхдээ... Хэн тийм юм хийдэг байна аа?

Жао Гү: Сон Чиюу.

***************

Эр: Эрхэм ээ. таны хайж байгаа Жинжоугаас ирсэн сурагч энэ өрөөнд байрлаж байгаа.

Дүү:  Гялайлаа. Жинжоугаас ирсэн Ван Чин мөн үү? Сон Чиюугийн талаар асуух гэсэн юм.

Ван: Тэр золигийг хараагүй удаж байна. Надад хамаагүй.

Дүү:  Ван ноёнтон. Ван ноёнтон. Ван ноёнтон. Даамалд дарсны хоёр гуаны өртэйг чинь би мэднэ. Гарч ирээд надтай ярилц л даа. Би төлчихье. Ван ноёнтон. Ван ноёнтон.

Ван: Энд ярилцъя.

Дүү:  Энэ дарсны мөнгө, бас захиа. Жинжоуд байдаг Сон Чиюугийн гэрийнхэнд хүргээд өгчихгүй юу.

Ван: Сон овогтынхон бүгд үхсэн. Энийг чинь хэнд өгөх юм? Залуу, харахад гайгүй л хүн байх юм. Яахаа хүнээ олж нөхөрлөхгүй,  тийм амьтантай нийлчихдэг байна аа? Танд л гэж хэлэхэд...

Дүү:  Юу тэр вэ?

Ван: Тэр өнчин новш аль хэдийн  үхэх ёстой байсан юм. Угаасаа эрт үхэх хүний царай гаргачихаад... Чи... Сон Чиюутай нийлж байдаг чи ч гэсэн олиггүй амьтан байж таарна. Гэрийнхээ эд хөрөнгийг үрэн таран хийж, их зан гаргаж, хүмүүсийг дорд үздэг...

Дүү:  Худлаа ярихаа боль. Сон Чиюу тийм хүн биш. Биш гэж байна. Биш байна. Биш. Биш.

 Ван: Би худлаа яриагүй. Сон овогтынд Сон Чиюугаас өөр хэн ч үлдээгүй. 16-тайдаа  гэрийнхээ өд хөрөнгийг өвлөж үлдээд, үрэн таран хийж эхэлснийг нь Жинжоугийнхан бүгд мэднэ. Сүүлийн хоёр жил тэрэнтэй уулзаагүй ч гэсэн гудамжинд зарц нараа зодож, харааж байхыг нь би өөрийн нүдээр харсан юм чинь. Тэднийд нэг тэрэгчин байдаг байсан. Хүү нь сонин зардаг байсан. Тэр аав хүү хоёр өдөр шөнөгүй үйлчилдэг байсан ч нохой мэт ханддаг байсан. Итгэхгүй байвал асуугаад үз. Ван Чин би ганц худал үг хэлсэн бол хүйтэн дарсанд хахаж үхэг...

*****************

Жао: Сон Чиюу... амьд байгаа. Тэр үхсэн хүн Зоу Юнжин. Эхнэр... Чи гайхахгүй байх чинь... Чи тэгж таамаглаж байсан юм уу?

Ю: Өчигдөр Мо арийн байгааг харахад... Мо арь нэг юм мэдэж байгаа ч хэлэхгүй байх шиг байсан.

Жао: Мо арь мэдэж байсан гэж үү?

Ю: Мо арь цайлган ч гэсэн... тэнэг биш. Тэгээд ч Сон овогт тэр хоёр дотно байсан.

Жао: Сон Чиюуг хаана байгаа гэж бодож байна? Мо арь холбоотой байгаа бол уу? Хэрвээ тийм бол том хэрэг мандана. Мэдээлэл нууж, зугтахыг завдана гэдэг том гэмт хэрэг. Уг нь Мо арь тэрнээс холбоогоо тасалж, үнэнээ хэлбэл сайн юмсан. Өөрийг нь бодохоор...

Ю: Тийм болохоор л хэцүү байгаа юм. Мо арьт Сун Бо, Сон Чиюу хоёроос өөр найз байгаагүй. Тэгээд ч, Сон Чиюугийн байдлаас харахад тийм харгис хэрцгий хүн шиг харагдаагүй. Өөр шалтгаан байгаа байх.

Жао: Ямар ч шалтгаан байлаа гэсэн хүн алсан бол алсан. Хууль бол  хууль. Гэхдээ Сон Чиюу, Сун Бо хоёрын байдлыг бодохоор гайхах юм..

С: Тэгвэл ийм хүмүүсийг яах ёстой юм?

Сон: Шударга ёс гэж байна уу? Ядуу хүмүүс заавал дээрэлхүүлэх ёстой юм уу?

Жао: Бусдын олз болж, алуулахгүйн тулд хутга барихаас өөр аргагүй гэж үү? Өөр юу ч гэх вэ дээ.

Ю: Ийм дээрээ тулсан ч гэсэн... тэрэнд тусламж хэрэгтэй гэж бодож байна.

Жао: Чиний хэлдэг зөв. Сон Чиюугаар үнэнийг нь хэлүүлээд, хэргийг нь хүлээлгэе. Би өргөх бичиг бичиж, шүүхэд өргөн барина. Тэгвэл амийг нь аварч чадах байх. Гэхдээ Сон Чиюугаар яаж үнэнийг нь хэлүүлэх вэ?

Ю: Сон Чиюугийн амыг нээж чадах ганц хүн, энэ хорвоод Мо ариас өөр байхгүй байх.

***********

Эр: Энэ Доншугийн долоон эрдэмтдийн тэргүүн Жиан Жуаны гэр.

В: Тэрнийг хэд хоног хайж байгаа ч, ийшээ л зугтсан юм шиг байна.

Жу: Ирнэ гэж мэдэж байсан юм. Би бүгдийг нь бэлдчихсэн.

В: Ноёнтон. Нэгжих үү?

Жао: Хэрэггүй. Биднийг хүлээж байж.

Жу: Манай гэрийнхэн бүгд явчихсан.  Миний хийсэн хэргийг тэд нар  юу ч мэдэхгүй.  Энэ... миний өнгөрсөн хугацаанд шалгалтанд орох хүмүүсийг орлуулаад цуглуулсан эд зүйлс.  Өдөр болгон зүүн дээр суусан хүн шиг байдаг байлаа. Та нар ирсэн болохоор... сэтгэл хөнгөрчихлөө.

В: Алдартай эрдэмтэн Жиан Жуан шуналтай нэгэн байсан байх нь ээ.

Жу: Тийм биш ээ. Энийг хийвэл надад албан тушаал өгнө гэж амалсан. Ордонд ажилгүй олон түшмэл байдаг гэсэн. Хөгшин хонины насгүй надад хүлээх цаг байгаагүй. Тэгээд л энэ миний сүүлчийн боломж гэж бодсон юм.

Жао: Жиан Жуан. Намайг Жао Буёоу гэдэг. Би ч гэсэн номын хүн. Ордны шалгалт ядуу сурагчдын хувьд амьдралаа өөрчлөх цорын ганц боломж гэдгийг мэдэх үү? Таны хийсэн зүйл олон хүний зоригийг мохоосон. Эрдэм номын нэрийг гутаагч...

Жу: Би... Би...

В: Хэлээдэх. Тэр сурагчдыг ч гэсэн чи алсан уу?

Жу: Үгүй ээ. Үгүй. Үгүй. Үгүй. Жан Мей бид хоёр шалгалт өгөх хүмүүсийг  л олдог байсан. Тэдний үхэл... Жэн Дунаас асуу.

Гү: Жиан Жуан. Би бол Кайфэний байцаан шийтгэх газрын мөрдөгч Гү Жэн. Энэ... тэдний өмнөөс шалгалтанд орох хүн олж өгөөд олсон олз. Тийм үү? Гэрийнхнийгээ хамгаалахын тулд эндээс ганц ч зоос аваагүй, тийм үү? Санаа бүү зов. Танай гэрийнхэн гэмт хэрэг үйлдээгүй. Кайфэний байцаан шийтгэх газар тэднийг буруутгахгүй. Гэхдээ тэд... өөр хэрэг.  

Жу: Хөөе. Хөөе.

В: Намайг Ван Фу гэдэг. Номын хүн гэж өөрийгөө хэлэхгүй. Тэгсэн ч чамд дургүй хүрч байна. Аваад яв!

*************

Ван: Тэр өнчин новш аль хэдийн  үхэх ёстой байсан юм.  Тэднийд нэг тэрэгчин байдаг байсан. Хүү нь сонин зардаг байсан. Тэр аав хүү хоёр өдөр шөнөгүй үйлчилдэг байсан ч нохой мэт ханддаг байсан.

Ө: Эцэст нь хөгшин зарц нь тэрнийг өсгөсөн гэсэн. Эцэг хүү хоёр шиг л байдаг байсан.

Сон: Надад хамгаалах ёстой хүмүүс байгаа. Эрсдэл гаргаж болохгүй.

Ю: Мо арь. Сон Чиюугийн хэргийг шалгасан. Чи мэдмээр байна уу?

Дүү: Тэр... Тэр...

Ю: Мо арь. Эгч нь чамайг хүчлэхгүй. Гэхдээ одоо ганцхан чи л тэрнийг аварч чадна. Тэрэнтэй ярилцаад үз.

Ө: Туслаарай. Туслаарай. Жао ноёнтон, амь авар. Жао ноёнтон. Сүнс байна.

Дүү: Та яагаа вэ?

Ю: Чен ах аа, сандралгүй ярь.

Дүү: Тийм ээ.

Ө: Надад сүнс харагдаад байна. Хөгшин анд минь. Чамтай салах ёс хийгээд долоо хоног өнгөрч. Чамд дахиад цаасан мөнгө шатааж өгье. Тэнд очоод хэрэглээрэй. Хойд насандаа сайн айлд төрдөг юм шүү.

Сон: Энд амьдрал нь цэгцрээгүй байхад, юун хойд нас вэ?

Ө: Сон. Чи чи чи... Хүн үү, сүнс үү?

Сон: Надад хэлээдэх. Би танд муу юм хийхгүй.

Ө: Надаас хөгшин Динг үхэхээс өмнө эрдэмтэй хүн ирсэн үү гэж асуусан. Би тэрэнд “ирсэн, намхан, тарган, инээд алдсан хүн ирсэн. Хөгшин Дин дээр ойр ойрхон ирдэг байсан” гэж хэлсэн. Тэр хоёр их сайн ойлголцдог байсан.

Дүү: Сон Чиюу яагаад зөвшөөрснийг одоо л ойлголоо. Хэн нэг нь тэрний удам судрыг мэдээд,  хүний өмнөөс шалгалт өг гэж сүрдүүлсэн байх нь. Тэрнийг гарах гарцгүй болгож.

Ю: Чен ах аа. Айх хэрэггүй. Сүнс байхгүй. Таны харсан хүн бол Сон Чиюу. Тэр үхээгүй. Яамныхан энийг баталчихсан.

Ө: Тэгвэл сэтгэл амарлаа.

Ю: Айх хэрэггүй. Сүнс байхгүй.

Ө: За.

Ю: Болгоомжтой яваарай.

Ө: Заа за за.

Ю: Мо арь. Мо арь. Жао Мо арь.

******************  

Дүү: Сон Чиюу. Сон Чиюу. Миний хэлэхийг сонс. Чамайг Жэн Дуныг хайж ирнэ гэж би мэдэж байсан.  Тэгээд чамайг хүлээж байсан юм. Жэн Дун өнөө шөнө энд байсан бол одоо чи дахиад нэг хүн алчихсан байгаа.

Сон: Тийм ээ. Би чиний мэддэг Сон Чиюу байхаа больсон.

Дүү: Мэднэ ээ.

Сон: Мэднэ ээ? Юу ч мэдэхгүй.

Дүү: Би мэднэ. Зодуулж үхсэн Дин гэдэг тэр хүн... чиний аав. Би үргэлж харамсдаг байсан. Тэгэхэд би хажууд чинь байсан. Эртхэн мэдсэн бол...

Сон: Оройтсон байсан. Хэтэрхий оройтсон.

Бичиг: Сон Чиюу.

Сон: Миний жинхэнэ нэр Сон Чиюу биш.

Эр: Хэн чамайг нууцаар сур гэсэн юм? Олхиогүй амьтан... Хэлээч... Хариулаач... Хэл...

Сон: Миний овог Дин. Олхиогүй амьтан. Дорд гаралтай, аав маань Сон овогтын тэрэгчин байсан. Би дорд гаралтай болохоор Сон овогтын зарц байх тавилантай. Өдөр бүр болгон ухаан муутай Сон Чиюуд занчуулдаг байсан. Намайг доромжилж зугаацдаг байсан...

Эр: Босоод ир. Босоод ир. Өнөө шөнө яв. Жинжоугаас хурдан яв.

Сон: Тэгээд хаашаа явах юм?

Эр: Нийслэл хүрээнд очиж шалгалт өг. Олон жил нууцаар сурч, зовч зүдэрснийхээ хариуг үзэх хэрэгтэй шүү дээ.

Сон: Аав аа. Би дорд гаралтай. Би... яаж ордны шалгалт өгөх юм?

Эр: Хамагүй. Өнөөдрөөс... чиний нэр Сон Чиюу... Бороо орж байгаа дээр, хүмүүст харагдалгүй хурдан эндээс явъя. Бид хоёрыг явчихвал тэрнийг хэн ч олохгүй...

Сон: Надтай уулзсан өдрөөс эхлээд би хуурамч байсан. Чи л олж хараагүй болохоос.

Дүү: Чиний хэн байх хамаагүй. Амьд байгаа чинь л чухал.

Сон: Миний хэн байх яагаад хамаагүй гэж? Намайг нийслэлд авчирч шалгалт өгүүлэхийн тулд аав маань намайг танихгүй царайлдаг байсан. Тэгсэн ч гэсэн Жэн Дун бид хоёрын нууцыг мэдчихсэн. Намайг сүрдүүлж хүний өмнөөс шалгалт өгүүлсэн. Хүн байж, өөрийнхөө нэрийг ч дуудуулж чадахгүй... тавилан биш гэж үү? Надаас болж аавыгаа үхчихнэ гэж бодоогүй.

Эр: Тэр хөгшин тэрэгчин муугаа мэдэхгүй тэр муу хүүгийнхээ төлөө ирж надаас тайлбар шаардсан.

Эр2: Ноёнтон, ингэж болохгүй. Бүх зүйл миний буруу. Яагаад миний хүүгийн ирээдүйг үгүй хйиж байгаа юм бэ? Тэр хөгшин зөнөг бүр нулимс унагаж уйлсан. Дургүй хүргээд...

Эр: Түшмэлд хэлбэл хэлж л байг. Би тэнэмэл нохой алсан гэж хэлнэ. Кафэний байцаан шийтгэх газарт очоод энэ хэргийг зохицуул.

Сон: Аавыг нас барсны дараа би ч гэсэн үхэхийг хүссэн. Даанч эр муу хөгийн, хүн чанаргүй новшнууд амьд байгаа. Аавынхааа өшөөг авч, тэд нарыг ч гэсэн авсанд чирч оруулах ёстой... 

Дүү: Зоу Юнжин ч тэр, Жан Мей, Жэн Дун ч тэр... бүгд хуулийн дагуу шийтгүүлэх ёстой.

Сон: Тэгээд хууль юу гэж байна? Тэр өдөр гаргасан гомдол чинь яасан бэ? Бид нар шиг дорд гаралтай юмнууд ингэж амьдрах ёстой юм уу? Шатар тоглоод хүүг идүүлэхээр түлхэж байга бол, би ч гэсэн тэд нарыг үхэл рүү түлхэж ямар байдгийг мэдрүүлнэ.

Дүү: Кайфэний байцаан шийтгэх газар тэр цогцос чинийх биш, Зоу Юнжинийх гэдгийг мэдэж байгаа. Бас Зоу овогтын өөдгүй амьтад удахгүй шийтгэлээ хүлээнэ. Гэхдээ одоо чи Жэн Дуныг хороовол амьд үлдэж чадахгүй.

Сон: Ийм зүйл хийхээр шийдсэн тэр өдөр буцах замгүй гэдэгээ би мэдэж байсан.

Дүү: Өнгөрсөн удаа... чамайг үхсэн гэж итгээд... миний зүрх зогсчих шиг болсон. Энэ удаа... би яасан ч зөвшөөрөхгүй. Энэ миний цуглуулсан мөнгө. Тэрэг хөлсөл. Зүүн хүрээнээс хурдан яв. Бид нарын хийсэн нуман гүүрийг санаж байна уу? Гол тулгуур нь байгаа цагт гүүр нурахгүй. Хүн ч ялгаагүй. Хүн болгон заримдаа буруу замаар алхдаг. Өөрчлөгдөх хүсэл байгаа цагт, чи өөрөө хүчтэй байж чадвал... буцахад хэзээ ч оройтохгүй. Энд болсон бүхнийг март. Хэний ч мэдэхгүй газар очоод өөрөөрөө амьдар.

Д: Хэн бэ?

Дүү: Жэн Дун.

Д: Мо арь. Ингэж айх гэж. Со-Со-Сон Чиюу... Со-Сон Чиюу.

Дүү: Яасан бэ? Болохгүй ээ. Болохгүй.

Д: Сон Чиюу.

Сон: Намайг тавь гэж байна.

Д: Амь өршөө. Амь өршөө. Амь өршөөгөөч дээ. Би үхмээргүй байна. Амь өршөө.

Дүү: Өнөөдөр цус асгарах ёстой юм бол... би дуусгаад өгье.

Сон: Болохгүй ээ. Мо арь. Мо арь. Хүн алж болохгүй. Чи ямар ч гэмгүй. Чамд гэр бүл байгаа. Сайхан ирээдүй хүлээж байгаа. Би чамд хамгийн их атаархдаг. Хүн алж болохгүй.

В: Энд байна. Тие Чи, Фэй Жиан.

Эр Т: Байна.

Д: Ноёнтон. Нёонтон. Ноёнтон. Та нар яг цагаа олж ирлээ. Сон Чиюу, Жао Мо арь хоёр намайг алах гээд байна. намайг алах гээд байна. Та нар чинь яаж байна аа? Тэр хоёр алуурчин... дээд давхарт байгаа. Тэр хоёр дээд давхарт байгаа.

Дүү: Хурдан. Цагдаа нар ирчихэж. Эндээс гарах өөр ганц байгаа юу? Аан? Намайг барьцаал.

Д: Жаор Мо арь тэр хоёр намайг алах гэж байна. Яагаад намайг бариад байгаа юм? Алуурчин дээд давхарт байгаа.

Сон: Хэрвээ би анхнаасаа чамтай учирсан бол... намайг дорд гаралтай гэдгийг мэдэж байсан бол... тэгсэн ч гэсэн миний найз болох байсан уу?

Дүү: Чиний хэн байх... ямар ялгаатай юм?  

Гү: Алуурчин хэн гэнэ ээ?

Д: Нө нө нөгөө Шан Шилиу. Зүүн хүрээнд байдаг Зоу овогтын хутга. Зоу овогтын төлөө хүн алдаг. Данда над дээр ирдэг байсан. Тэр бүгдийг нь алсан. Надад ямар ч хамаагүй. Ноёнтон, надад ямар ч буруу байхгүй. Ноёнтон.

В: Аваад яв.

Т: Яв.

Д: Ноёнтон.

Ю:  Мо арь. Сон Чиюу. Чи чи яах гэж байна?

Жао: Сон Чиюу. Эхлээд хутгаа хаячих. Мо арь чиний сайн найз. Бид нар ч гэсэн чамайг дүүгээ гэж боддог. Бид нар саяхан чиний тухай олж мэдсэн. Сон Чиюу, өршөөгөөрэй. Хүнд хэцүү үед чинь бид тусалж чадсангүй. Хутгаа хаячих.

Ю: Сон Чиюу. Мо арь чамд байнга санаа тавьдаг шд.  Тэрэнд муу юм хийх хэрэггүй.

Сон: Сон Чиюу үхсэн гэж бодвол сайн байна. Би та нарын сайхан сэтгэлийг хүртэх эрхгүй.

Ю: Сон Чиюу.

Сон: Ухар! Сон Чиюу. Ах чинь өмгөөлөгч. Юу ч байлаа гэсэн ах чинь чамд тусална.

Жао: Тийм ээ. тийм тийм тийм. Жэн Дуныг сая барьчихсан. Одоо Жэн Дунаар хүний өмнөөс өөр хүн шалгалтанд оруулдаг байсныг нь хэлүүлээд, тэдний хэргийг илчилчихвэл болох нь тэр. Тэгж байж л тэднийг бүгдийг нь үгүй хийж чадна. Тэгж л өшөөгөө авах хэрэгтэй.

В: Дээшээ гар.

Эр: Мэдлээ.

Жао: Сон Чиюу, хутгаа хурдан надад өг. Тэгэхгүй бол оройтно.

Сон: Намайг Дин Дан гэдэг. Миний хийсэн бүхнийг өршөөгөөрэй.

Жао: Сон Чиюу. Сон Чиюу.

Дүү: Сон Чиюу.

Сон: Кайфэний байцаан шийтгэх газрынхан. Миний гэрч болж өгөөрэй. Жэн Дуныг алах миний шийдвэр байсан. Жао Мо арьтай ямар ч хамаагүй.

Дүү: Сон Чиюу.

Сон: Өнөөдөр болсон хэрэг... би тэрнийг барьцаалсан...

В: Сон Чиюу. Жао Мо арь. Та хоёр буугаад ир. Кайфэний байцаан шийтгэх газар харж үзнэ ээ.

Дүү: Сон Чиюу хаалгаа нээ л дээ. Хаалгаа нээ.

Сон: Мо арь.

Дүү: Сон Чиюу. Сон Чиюу.

Сон: Чамтай учирсан минь... хангалттай.  Би... өршөөгөөрэй... оньсон тоглоом... Энэ... задлаад өг... Гялайлаа. Би задалж чадна...

*****************

Жао: Чулуу сийлж өгмөөр байгаа бол  хэлэх үгээ бичээд улаан өнгөөр үсэгнүүдээ хүрээл. Чулуун дээр нь цаас наагаад дараа нь үгээ сийл. Тэгж байж л нэр төрөө хадгална.

Дүү: Ах аа. Хэд хоногийн өмнө... бид хоёр... дарс уусан.  Зүв зүгээр байсан хүн... гэнэтхэн... хэдэн атга шороо болчихлоо.

Жао: Би ч гэсэн энийг туулаад гарсан. Дарс хуваагаад ууж байсан сайн анд нөхөртэйгээ дахин уулзахдаа салах ёс хийнэ гэж хэн мэдэх билээ.  Яах ёстойгоо мэдэхгүй байсан.

Дүү:  Дин Дан миний нүдэн дээр хоёр удаа үхсэн. Булшин дээр нь үг сийлэхээс гадна, надад өөр хийж өгч чадах юм алга. Яаж сийлэхээ ч мэдэхгүй байна.

Жао: Өөрийгөө битгий буруутга. Тэрний шүлэгнүүдийг ном болгож байгаа биз дээ?   Хойд насандаа баярлах нь лав.

Дүү: Ах аа. Танд шатрын хөлөг дээр амьдарч байгаа юм шиг санагдаж байсан уу? дүрэм, журам дагаж, бусдын хэлснээр хөдөлж, төрөхөөс үхэх хүртэл шатар шиг.

Жао: Үгүй. Хүн шатар биш. Амьдрал шатар шиг байж болох ч, бид нар хөлөг дээр байгаа шатар гэж үү? Тэгж бодохгүй байна. Шатрыг хүмүүс тоглодог. Чиний тавьсан  шатар яг тэндээ л  байна. Хүн болгон өөр. Хүмүүс сонгож, урагш давшиж, ухарч чаддаг. Бүх зүйлийг өөрчлөх боломжгүй ч, бид нар амьдралаа өөрөө сонгодог. Дин Даныг хар л даа. Амьдралаа өөрчлөхийн төлөө тэмцсээр ирээгүй гэж үү? Зарим арга нь маргаантай ч гэсэн, хэн нэгний шатрын хүү байхыг хүсээгүй. Сурч байхдаа ч тэр... Ах нь тийм хүмүүсээр бахархдаг. Мо арь, сийлбэрээ хийж дуусга. Тэрэнтэй хундага тулгая.

Сон: Би энэ жил ордны шалгалтанд орно. Сонины газарт нийтлэл бичиж байгаа. Энэ удаа шалгалтанд тэнцчихвэл би хүмүүсийг өлсгөхгүй, хүмүүсийн итгэлийг хүлээсэн түшмэл болно. Чи бид хоёр хүмүүсийн төлөө тэмцэх хүсэлтэй юм байна. Тийм болохоор заавал түшмэл болно. Мо арь. Мо арь. Мо арь. Мо арь. Мо арь. Мо арь. Мо арь. Намайг Дин Дан гэдэг. Миний хийсэн бүхнийг өршөөгөөрэй.

Дүү:     Ах аа. Намайг санах болов уу?

Жао: Санана аа.

Дүү: Дин Дан хувь тавилангаа өөрчлөхийг хүссэн. эцэст нь бусдын ятгалганд автсан. Тэр албаар оньсон тоглоомыг нээгээгүй. Надад цөхөрсөнөө харуулах гэсэн байх.

 Жао: Мо арь. Ах нь чиний хэлснийг ойлгосонгүй.

Дүү:  Дотор байхдаа Дин Даны надад өгсөн оньсон толоомноос... энийг олсон.

***************

Гү: Чиний хэн болохыг илчилсэн хүн амьд байгаа. Долоон эрдэмтний нэг нь. Итгэхгүй байвал Луус, морь худалдалдаг захын Чен Баошанаас асуу. Хэн болохыг гэдэг нь... юу гэсэн үг вэ?

Жао:  Сон Чиюугийн жинхэнэ нэр нь Дин Дан. Саяхан Зоу овогтын зодож алдсан тэрэгчнийг Дин Далан гэдэг. Тэрний төрсөн эцэг.

Гү: Тэгэхээр... жинхэнэ турхирсан хүн нь хажуунаас нь харж зогсоод, Дин Даныг ал гээд ятгаж байсан байх нь.

Жао: Тийм л юм шиг байна. Бид нарын мэдэж байгаа зүйл бол турхирсан хүн нь Шан Шилиу биш. Шан Шилиу Шиао Ишуйг алсан. Шиао Ишуй тэдний төлөвлөсөн тэнгэрийн гэрлийг бүтэлгүйтүүлж, Зоу Мианы төлөвлөгөөнд саад болсон болохоор.

Ю: Шан Шилиу турхираагүй ч гэсэн  зүгээр орхиж болохгүй.

Жао: Эхнэр, санаа бүү зов. Гү мөрдөгч барьж л таараа. Тийм биз дээ?

Гү:  Хаанаас барих болж байна аа? Үхэх ёстой хүмүүс нь бүгд үхсэн. Зүүн хүрээнд надад баригдах гээд хүлээгээд сууж байхгүй нь лав.

Жао: Үхэх ёстой хүн үхээгүй байвал яах вэ?

Гү:   Чи юу сэдээд байна? Хэл л дээ.

Жао: Хэрвээ Шан Шилиу Сон Чиюуг үхсэн гэж бодож байгаа бол ажил дууссан гээд яваад өгнө. Тийм үү? Сон Чиюу үхсэн гэдгийг бид хэд л мэднэ. Гадуур тарааж болохгүй. Сон Чиюуг эрэн сурвалжилж байгаа гэсэн зар гарга. Тэгвэл Шан Шилиу гараад ирнэ. Өглөө эрт ойд хурсан мананг ашиглаад... тэрнийг барья.

Дүү: Би ч гэсэн хамт явъя. Би Шан Шилиуг баримаар байна.

Жао: Хөөе. Чи чи чи чи чи... суу. Хэн чамаас асуусан юм?

Дүү: Бэр эгч явах юм уу?

Жао: Юу гэж явах юм. Эмзэг эмэгтэй хүн. Явж яах юм?

Гү: Мо арь. Энэ хэр аюултай болохыг чи ойлгож байна уу?

Дүү: Хичнээн аюултай байсан ч би явна. Дин Дан үхэхээсээ өмнө энийг надад буцааж өгсөн нь  тэр алуурчин Зоу овогтынхны өмнөөс шалгалтанд орсон хүмүүсийг алдаг итгэл хүлээсэн алуурчин гэдгийг хэлэх гэснээс зайлахгүй. Дин Даныг бас тэр шалгалт өгөх гэж байсан хүмүүсийн үхэл талаар өнгөрөх ёсгүй.

Жао: Шан Шилиуг заавал барих ёстой. Гү мөрдөгч энийг мэдэж байгаа. Чи зүгээр л хүлээж бай. Яаж ч байсан явуулахгүй.

Дүү: Ах аа.

Жао: Болно оо.

Ю: Жао Буёоу. Дүүгийнхээ ямар хүн гэдгийг   мэддэггүй юм уу? Мо арь. Суу.

Жао: Битгий эрхлүүлээд бай. Чи гэртээ хариад хариу ирэхийг хүлээж бай.

Гү: Тийм бол... юу ч болсон бай чи ах, бэр эгч хоёрынхоо үгэнд орох ёстой. Дураараа хөдөлбөл амиа алдана гэж мэд.

****************

Эр: Жан ноёнтон.

Эм: Энийг ав.

Эр: Сайн яваарай.

Т: Кайфэний байцаан шийтгэх газар. Оргон зугтсан хэрэгтэн Сон Чиюуг нэн даруй баривчилна.

Эр: Сон Чиюу... Кайфэний байцаан шийтгэх газар. Их Сүг гүрний хуулийн дагуу, ард иргэдийн уур хилэнг дарж, хэрэгтнийг шийтгэх зорилгоор бривчлх тушаал гаргаж байна.

Жао:  Чшшш... Чимээ гаргаж болохгүй.  

Ю: Мо арь.

Эр: Жао Мо арь хаана байна аа?

Ю: Мо арь хааччив аа? Мо арь.

Жао: Хурдан хайж олъё.

Эр: Хуурамч уу?

Дүү: Бэр эгч ээ.

Ю: Зүгээр үү?

Дүү: Зүгээр.

В: Томоотой байсан чинь дээр шүү.

Эр: Сайн санаж яв. Гурав хоногийн дотор би суллагдчихна. Тэр өдөр та нар үхэх болно. Би та нарыг дуусгахаар ирнэ ээ.

Гү: Чи Зоу овгийн хүн байх аа? Зоу овог ч аргагүй л эрх мэдэлтэй хүмүүс. Чамд хууль үйлчлэхгүйгээс хойш би тэнгэрий хуулийг хэрэгжүүлж, Зоу овогтын сүнснүүдэд үйлчлүүлэхээр илгээе.

***************  

Жао: Их л завтай харагдаж  байна.

Гү: Хэрэг хаагдсан. Дарга намайг хоёр хоног амарч болно гэсэн.

Жао: Хоёр хоног уу? Саяхан Байцаан шийтгэх яаманд гал гарсан. Манай дарга ч гэсэн намайг хэд хоног амар гэсэн. Одоо болтол намайг ажилдаа ор гэж дуудаагүй л байна. Болгоомжтой л байгаарай.

Гү: Мей завины хэргээс хойш энэ хот тайван байхаа больсон. Ийм том хэргийг хурдан илрүүлсэн болохоор мөрдөх ажил хийх шаардлагагүй.

Жао: Хувийн өс хонзон авсан. Даргын чинь арга гайхалтай. Нэг юм асууя. Жиан Жуаны хөрөнгийг хураасан нь гэсэн даргын чинь өгсөн даалгавар уу?

Гү: Чи юу гэж бодож байна?

Жао: Гү мөрдөгч өө. Яаж шийдсэнийг нь харахад таны шийдвэр байсан. Сайхан нүүдэл. Жан Жуан гэдэг тэр хүн амьдралынхаа турш тэр мөнгийг цуглуулчихаад... ганц өдрийн дотор алдчихдаг. Баячуудыг дээрэмдэж, ядууст тусална гэдэг байх аа. Жиан Жуаны мөнгийг авсны дараа яаж хуваах юм?

Гү: Жиан Жуаны хөрөнгийг хураагаад жинхэнэ хохирогчдын гэрт хуваагаад өгчихсөн.

Жао: Бүгдийг нь өгчихөө юу?

Гү: Яагаад байгаа юм?

Жао: Надад байхгүй юм уу?

Гү: Би эртээд чамайг шагнасан байх аа?

Жао:  Болсон. Сайн ойлголоо. Тэнцлээ. За за, юмаа хий.

Гү: Өнөөдөр нэг хэрэг гараад ирсэн юм.

Жао: Сонсох хүсэл алга.

Гү: Мөнгө өгнө өө.

Жао: Хэл.

Гү: Баруун өмнө зүгт байдаг оршуулгын газрын орхигдсон байшинд Шан Шилиу харагдсан гэж байна. Дарга намайг араас нь явж болохгүй гэсэн. Чи очоод шалгаад ир.

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.

В: Сүн гүрний үед ч сайхан үнэрийг эрхэмлэдэг байж. Сүн гүрний үед үнэрний соёл дээд цэгтээ хүрчээ. Сүн улсын иргэдийн дунд хүж байнгын хэрэглээ болсон байна. Тэр үед Бианжины “Мэргэдийн хүж”  гэдэг нэртэй хүж хамгийн үнэтэй, сайнд тооцогддог байжээ. Агар мод, зандан мод, арц мод, заар гэх мэт хамгийн үнэтэй дөрвөн зүйлийг ашиглан хийдэг байсан байна. Тийм болохоор Дөрвөн үнэртний хүж нэг ширхэг нь ямар үнэтэй байсныг төсөөлж байна уу? 

Гү: Дөрвөн үнэртний хүж ширхэг нь энэ цайны газрын сарын орлогоос ч илүү үнэтэй.

Жао: Тийм үнэтэй юм уу?

16-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home