Riverside Code at Qingming Festival 15

Riverside Code at Qingming Festival-15

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 15-р анги.

Бичиг: Алдаа бол байдаг л зүйл. Хувь тавилангаа өөрчлөх гэж боломжийг ашиглаж, хялбар аргыг бүү хай. Сүн гүрэн, Жан Зай

Охин: Жао ах аа, Сон ах хаачсан юм?

Хүү: Сон ах үлгэр ярьж өгнө гэж амалсан.

Хүүхдүүд: Тийм ээ. Яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хэзээ ирэх юм бэ?

Хө: Хүүхдүүд ээ. Мо ахыгаа зовоох хэрэггүй. Шен тогооч амттай чихэр хийчихсэн байна. Хурдан очихгүй бол дуусчихна шүү.

Хүүхдүүд: Би идлээ. Би ч гэсэн идмээр байна. Хурдан  явъя. Чихэр өгнө гэж байна.

Хө: Болгоомжтой.

Хүүхдүүд: Би түрүүлж очоод иднэ дээ.  Надаа үлдээгээрэй.

Дүү: Хө ноёнтон. Гялайлаа.

Ю: Мо арь.

Дүү: Та энд юу хийж байгаа юм?

Ю: Чамайг энд байгаа байх гэж бодсон юм. Чамайг харахаар ирлээ.

Хө: Мон ноёнтон. Энэ авхай...

Дүү: Энэ миний бэр эгч. Энэ Таоюун асрамжийн газрын Хө ноён.

Хө: Би явж хүүхдүүдийг шалгая.

Дүү: За. Бэр эгч ээ. Ах та хоёр надад санаа зовох хэрэггүй. Би удахгүй хэвэндээ орчихно.

Ю: Би чамтай хэргийн талаар ярих гэж ирээгүй. Зүгээр л дэргэд чинь байх гэсэн юм.

Дүү: Гялайлаа, бэр эгч ээ.  Хүүхдүүд намайг завины тухай л ярьдаг. Шүлэг зохиож мэддэггүй гэсэн. Тэд нарын хэлдэг зөв. Би Чиюу шиг шүлэг зохиож чадахгүй.

Сон: Вэнжэн гүн “Дуугүй амьдарсанаас, шударга ёсны төлөө дуугараад амиа алдсан нь дээр” гэж хэлсэн. Би өөртэйгөө адил хүмүүстэй учрахын тулд шүлгийн түүвэр гаргая гэж бодож байгаа. Гэхдээ, мөнгөгүй болохоор...

***************

В: Ноёнтон. Сон Чиюугийн цогцос нэг л өөр байна. Энэ...

Бан: Гү мөрдөгч өө. Том ах аа. Хоолойг нь зүссэнээс болж амиа алдсан. Хохирогчийн нүүрний арьсыг нас барсны дараа хуулж авсан. Кон арьтай адилхан үхсэн. Тэрнээс гадна... хохирогчийн гэдэс нь хөөсөн байсан. Гэдэс дотрыг нь авчихсан байсан. Гэдсэнд нь юм чихээд оёчихсон байна.

Гү: Нээ дээ.

Бан: Ном байна. Номнууд байна. Сүн гүрний ном.

Жао: Дахиад байна. Бүгдийг нь  гаргаад ир.

Бан: Энэ... Түүхийн ном байна. Зан үйл...

Жао: Таван сонгодог.

В: Хэргийн газарт Тао Тэ Чиний ном байсан. Одоо гэдсэнд нь таван  сонгодог зохиол байна. Хэрэгтэн нэг юм хэлэх гэсэн байх.

Жао: Юм хэлэхээс гадна... уураа гаргаж байна.

В: Уураа барьж дийлэхээ больсон юм бол уу? Алуурчин хоолойг нь хэрчиж, нүүрнийх нь арьсыг хуулаад, гэдсийг нь ухаж авч. Уураа гаргах биш, цогцосыг нь доромжилж байгаа хэрэг.

Жао: Кон арь, Сон Чиюу хоёр хоёулаа ордны шалгалт өгсөн. Алуурчин яагаад Сон Чиюугийн биеийг элдэвлэсэн мю бол? Уураа гаргахаас гадна... юу хэлэхийг хүссэн юм бол?

В: Эндээс харахад... Хоёр хүний хийсэн хэрэг. Нэг нь хохирогчийг алсан. Нэг нь цогцосыг нь зэрэмдэглэсэн. Аан? Аан?

****************

Гү: Гэдсэнд нь яагаад ийм олон ном хийсэн юм бол?

Жао: Сон Чиюу энэ жил ордны шалгалт өгсөн. Тэрнийг авъяас чадвартай нэгэн байсан гэж хэлэх гэсэн юм бол уу?

Гү: Тэгвэл яах гэж нүүрнийх нь арьсыг хуулж, Тао Тэ Чиний номоор халхалсан байх вэ?

Жао: Ёс суртахуунгүй гэж хэлэх гэсэн байх.

Гү: Гэдсэнд нь ном хийсэн нь мэдлэгтэй гэсэн үг.  Нүүрэн дээрх Тао Тэ Чиний ном  ёс суртахуунгүй гэсэн үг. Хэлж байгаа үгэнд чинь итгэх арга алга.

Жао: Сон Чиюу биднээс нэг юм нууж байсан байх.

Гү: Дүү чинь сайн найз нь байсан. Өчигдөр хэргийн газар дээр очсон анхны гэрч. Тэрэнтэй ярилцаад үз.

Жао: Миний дүү тийм онцгой хүн биш. Надад ч гэсэн юм хэлэхгүй байна. Гэхдээ манай эхнэр... сэтгэлийг нь нээж чадах байх.

Гү: Вэн Юүэд ямар нэг юм хэлсэн гэнэ үү?

Жао: Мэдээгүй л байна. Магадгүй л юм.

Гү: Вэн Юүэ та хоёр яагаа вэ?

Жао: Яагаа ч үгүй.

Гү: Муудалцсан юм уу?

Жао: Тийм.

Гү: Та хоёр салах гэж байгаа юм уу?

Жао: Яасан гэж салдаг юм? Гэхдээ бид хоёрын харилцаа таагүй байгаа нь үнэн. Удахгүй учраа олчихно.

Гү: Яаж?

Жао: Би аргыг нь олно.

******************

Жао: Намайг гэж яаж мэдсэн юм?

Ю: Болгоомжтой байхгүй бол би алуулж мэднэ.

Жао: Айх хэрэггүй. Гү мөрдөгч биднийг хамгаалж байгаа.

Ю: Юу гэнэ ээ?

Жао: Юу ч биш.

Ю: Гэртээ харь.

Жао: Хөөе.

Ю: Яах гээд байгаа юм?

Жао: Яана гэнэ ээ?  

Ю: Согтчихсон юм уу? Хичнээнийг уусан юм бэ?

Жао: Гү мөрдөгчийн хэлдэг үнэн байж. Чи... давхиж байгаа морь л гэсэн үг. Салхи татуулаад л... айхыг ч мэдэхгүй. Гэтэл би... би... тарваганаас өөрцгүй. Газар дор нуугдаад л... өвөл үхэхгүй тулд хангалттай хөеө цуглуулахаас өөр бодох юмгүй. 15жилийн өмнө. Бид хоёр гэрлэсэн.

Эм: Эмээл... хөрс шороо... алтан жин...

Жао: Энэ 15жил би ядуу амьдарсан.

Ю: Юу хэлэх гэсэн юм?

Жао: Надаас салж, өөрийн хүслээр амьдрахыг хүсч байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ чи сайн бодоод үз. Мо арь хэрэгт холбогдчихоод байна. Чи мэднэ, миний дүү... багаасаа л чамайг төрсөн эгч шиг хайрладаг байсан. Чамаас юугаа ч нуудаггүй. Чи тэрнийг ингээд орхихгүй юм байгаа биз дээ? Намайг сонс. Вэн Юүэ. Үнэнийг хэлэхэд... Би... 15 жил үргэлжилсэн гэрлэлээ яасан ч орхихгүй. Ойлгосон уу? Аан? Би... чамайг яасан ч явуулахгүй.

Ю: Дуугүй байгаач... Хүн амьтнаас ч ичихгүй.

Жао: Чамайг явуулахгүй.

Ю: Наанаа амар.

Жао: Хөөе. Суу. Суу. Эхнэр. Нэг нүхэнд нэгээс олон тарвага байдаг.

Ю: Тарвага гэж ямар амьтан байдаг юм?

***************** 

Эр: Халуун хуурай байна. Галаас болгоомжил. Халуун хуурай байна. Галаас болгоомжил.

Эр: Болохгүй.

Дүү: Сон...

Эр: Миний хэлснийг битгий мартаарай.

Сон: Хичнээн хичээсэн ч мөнгө, эрх мэдлийн өмнө өвдөг сөхрөх... би хүний оронд шалгалт өгсөн. Намайг сүрдүүлсэн. Өөр хүний нэр бичсэнээ бодохоор багтарч үхэх гээд байна.

Бан: Хоёрдугаар ах аа. Яасан эрт боссон юм? Дөнгөж бар цаг болж байна. Шөнөжин унтахгүй энд суусан юм уу? Явж унт аа. Жаахан унтчих. Хаачих нь вэ?

******************

Жао: Эхнэр. Ямар эрт босоо вэ? Яасан?  Царай чинь сайнгүй байна. Мэднэ ээ. Сүүлийн үед тайван байх арга алга. Чамд амаргүй байгаа байх.

Ю: Та нарыг хүн амины хэргээс хол байлгахын тулд би чамтай муудалцсан. Чамд тийм үг хэлчихээд надад ч хэцүү байсан.

Жао: Мэднэ ээ. Гэр бүлээ хамгаалахын тулд тэгсэн шд.

Ю: Жао Буёоу. Би айгаад байна. Хорин жилийн өмнө манай гэрийнхэн миний нүдэн дээр үхсэн. Миний жинхэнэ нэрийг Су Юүэ гэдэг. Манай аав Тайху завины үйлдвэрт даамал байсан.

Эм: Хань аа. Хурдан зугт... Жэн...

Ю: Миний дүү.

Эм: Зугт. Битгий эргэж ирээрэй.

Ю: Дараа нь шүүхээс хэрэгтнийг барьж цаазалсан гэж мэдэгдсэн. Дээрэмчид байсан... Дараа нь надад юу тохиолдсоныг чи мэднэ. Орон гэргүй, тэнүүчилж амьдардаг байсан. Далайн дээрэмчин болсон. Би зүгээр ээ. Нулим гарахаа болиод удаж байна. Би гэрийнхнийгээ л хамгаалахыг хүсч байна. Тавуулаа сайхан амьдрахыг хүсч байна.

*******************

Гү: Хөөх. Хөөх. Сайн мэдээтэй ирээ юу? Гэртээ хариа юу? Эхнэртэйгээ сайдаа юу?

Жао: Хувийн асуудал. Ярьж болохгүй.

Гү: За яах вэ. Та хоёр учраа олсон бол яамай. Би үхэх ялтай, оргосон ялтнуудын мэдээллийг олсон. Тохирох хүнийг ч олсон. Тэр хүн... маш нарийн иртэй хутгаар хүмүүсийг гэмтээдэг байсан. Нэг удаа хоригдож байсан. Хэрэгт бичсэнээр их хачин ааштай хүн.

Жао: Нэр нь хэн юм?

Гү: Шан Шилиу. Чиан мужийнх. Багадаа эцэг эхээ алдсан. Олон жил бусдад дээрэлхүүлсэн. Том болоод уурнаас болж хэд хэдэн хүнийг гэмтээсэн. Яа муж руу цөлөгдөж явахдаа зугтсан.

Жао: Зугтсан? Хаана байгааг нь хэн ч мэдэхгүй юу?

Гү: Сураггүй алга болсон.

Жао: Шан Шилиу алуурчин байж магадгүй гэсэн үг үү?

Гү: Бараг л...

В: Ноёнтон. Ноёнтон. Сургууль...

Гү: Сургууль яагаа вэ?

В: Сургууль дээр хүн амины хэрэг гарч.

Гү: Юу гэж байна?

В: Буоёоу.

Жао: Аан?

В: Гол сэжигтэн нь танай дүү.

Эр: Алуурчин. Алуурчин. Туслаарай. Туслаарай. Алуурчин. Алуурчин.

Жао: Мо арь уу?

В: Тийм. 

Жао: Гү мөрдөгч өө, тийм байх ёсгүй.

Гү: Хөөе хөөе хөөе. Тайвшир.

Жао: Тэр...

Гү: Буёоу. Ван Фу. Шүхрийн мухлагт очиж Вэн Юүэд мэдэгд.

В: За.

Жао: Гү...

Гү: Тайван бай.

Жао: Тийм байх ёсгүй. Миний дүү...

Гү: Надтай хамт сургууль руу яв.

Жао: За. За. За. Хурдан явъя.

*****************

Хүмүүс: Хүн алчихаж. Алчихсан байна.

Эм: Тэр юу гэж байгаа юм болоо?

Эм: Болгоомжтой бай.

Ф: Бодох ч хэрэггүй.  Чи зугтаж чадахгүй.

Эр: Замаас холд. 

Ф: Зугтана гэж битгий горьд.

Эр: Хэн дуудсан бэ?

Ф : Эрхэм ээ. Тэр тэр тэр байна. алуурчин. Би-би би өглөө хаалга онгойлгосон. Тэр тэр тэрнийг харсан... Жан захирлын биеийг оролдоод байсан. Суулгаад барьж байсан. Тэр  алуурчин биш юм бол   ю ю  юу гэж цогцосоор нь оролдох юм? Хар л даа. Хувцас нь хүртэл цус болчихсон байна. Алж байхдаа л цус болсон байлгүй.

Т: Одоо болно. Буруутай үгүй нь хэргийг шалгаж байж шийднэ.

Ф: За за.

Т: Хүн ир.

Эр эр: За.

Т: Аваад яв.

Эр эр: Мэдлээ. 

Жао: Мо арь. Мо арь?

Т: Дэмий юм ярих юм бол...

Жао: Мо арь. Ах нь байна. Зүгээр ээ. Ахдаа хэлчих.

Эм: Шалгагч сүнс.

Жао: Юу болсон юм?

Эм: Шалгагч сүнс гэж байна.

Эр: Тийм байх ёсгүй.

Хүмүүс: Шалгагч сүнс. Шалгагч сүнс байна. Шалгагч сүнс мөн байна. Мөн байна. Шалгагч сүнс байна.

****************  

Ю: Бид нарыг яагаад оруулахгүй байгаа юм?  

Жао: Хэрэггүй. Мо арь хоёр хэрэгт холбогдсон болохоор Гү мөрдөгч Кайфэний байцаах газрын дүрмийг дагах ёстой. Төвөг удах хэрэггүй.

Ю: Тэгээд юу ч хийхгүй хараад байх уу?

В: Жао Мо арь. Юу болсныг хэлээдэх. 

Дүү: Би... би мэдэж байсан. Сон Чиюу... дарамтанд өртөж хүний өмнөөс шалгалт өгснийг...

В: Сон Чиюу хүний өмнөөс шалгалт өгсөн? Энийг тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм?

Дүү: Өчигдөр би юм бодож байгаад... Шалгалт болдог өдөр... тэд нар... маргаж байсныг санасан.

Эр: Болохгүй.

Дүү: Сон... Тэд нар дарамталсан болоод л сэтгэл санаа нь тогтворгүй байсан байх. Гэхдээ яагаад ч юм Сон Чиюу тэдний хэлснийг хийсэн... бодлоо өөрчилчихсөн...

Сон: Жан ноёнтноос асуух юм байна. Төрийн түшмэлүүд  үнэнч шударга, хахуульд автдаггүй гэсэн, үнэн үү? Үнэхээр хахууль авч, үнэнийг мушгин гуйвуулдаггүй юу?

Дүү: Сон Чиюу яагаад ч юм Жан ноёнтой өөр харьцаж байсан. Би Жан ноёноос энэ тухай асуух гэж очсон. Сургууль дээр очтол... сөхрөөд суучихсан байсан. Жан ноёнтон... Би Сон Чиюугийн цогцсонд байсан шархыг санасан. Жан Мейгийнхтэй адилхан байна уу гэж харах гэж байсан юм. Дараа нь... гэрч гараад ирсэн. Өмнө нь нас барсан Кон арь ч гэсэн хүний өмнөөс шалгалт өгсөн гэж Сон Чиюу хэлж байсан. Сон Чиюуг алуулсны дараа энэ хэргүүд хүний өмнөөс шалгалт өгсөн хүмүүстэй холбоотойг мэдсэн.

В: Мэдэж байсан юм бол яагаад бид нарт хэлээгүй юм?

Дүү: Ийм хэрэг гараад байхад Кайфэнийхэн юу хийсэн юм? Та нарт хэлээд ямар хэрэг байгаа юм?

В: Бид бид нарт нотлох баримт байхгүй болоод л тэр.

Дүү: За яах вэ. Тэгвэл Таохуадоны эмсийн хүрээлэнд зодуулж үхсэн тэрэгчнийг яах вэ? Би тэр хэргийг мэдэгдсэн. Тэгээд юу хийсэн юм?

В: Жао Мо арь. Чи намайг гомдоож байна шүү. Би тэр хүмүүсийг баривчилсан. Чи хараа биз дээ? Би бүгдийг нь баривчилсан. Хараа биз дээ? Чи тэд нар үхтэл нь зодсон гэж хэлсэн. Гэтэл...

Дүү: Тэд нар гэрчийг худалдаж авсан. Яагаад шалгахгүй байгаа юм?

В: Суу. 

Дүү: Та нар юу ч хийгээгүй. Юу ч хийгээгүй.

В: Суу гэж байна.

Дүү: Та нар юу ч хийгээгүй.

В: Юу гэж байна.

Эр: Хөөе. Зогс.

Жао: Эхнэр.

Дүү: Та нар юу хийсэн  юм? 

Жао: Өршөөгөөрэй.

Ю: Жао Буёоу. Чи ямар ч хэрэггүй амьтан. Мо арь, яасан?

Дүү: Бэр эгч ээ. Би тэд нар үнэнийг хэлсэн. Тэд нар юу ч хийгээгүй. Тэд нарын буруу биз дээ.

В: Амаа мэдээрэй.

Жао: Мо арь.

Ю: Тайван бай.

Жао: Тайван бай. Гү мөрдөгч өө. Хүний өмнөөс шалгалт өгсөн нь үнэн бол энэ хүмүүсийг алсан байж болох уу?

Ю: Гү мөрдөгч өө. Зүүн хүрээнд ар араасаа хэрэг гараад байна. Сураггүй алга болсон, хэн нь үл мэдэгдэх цогцоснуудын тухай Кайфэний байцаан шийтгэх газарт бүгдийг нь мэдэггүй. Хүн явуулж булш ухагчид, цогцос зөөвөрлөгчдөөс мэдээлэл цуглуул. Хэрэгтэй мэдээлэл олдож магадгүй.

Гү: Би сүүлийн арван жил шалгалт өгөөд сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг судалж үзье.

Жао: За.

Гү: Ёслолын яамнаас нэрсийн жагсаалтыг нь авч тулгаж үзнэ. Вэн Юүэ.

Жао: Мо арь. Ах нь чиний буруугүйг заавал батална. Хүлээж бай.

 Ю:  Сонссон уу?

В: Вэн авхай. Та хэн мэдээлэл өгч магадгүй гэсэн бэ? 

Ю:   Булш ухагчид. Цогцос зөөвөрлөгчид. Мо арь, явъя.

В: Аан? Хөөе хөөе. Хүлээгээрэй. Би... би... Болгоомжтой яваарай.  

**************

Эр: Замаас холдоорой.

Ю:   Мо арь. Наад хувцасаа сольчихоод битгий хаяарай. Хоёулаа гэртээ харьж амаръя. Ах чинь үнэнийг заавал олж мэднэ. Санаа зовох хэрэггүй. Тайван амарч бай.

Дүү: Бэр эгч ээ. Тэр өдөр ах та хоёр яагаад Сон Чиюутай уулзсан юм?  

Ю:   Мей завины хэргийн сэжигтэн алуулсан. Гү мөрдөгч ах бид гурав чинь алуурчныг хайж байгаа. Ах бид хоёр чинь сэжигтнийг хөөж яваад луус, морь худалддаг газрын арын гудамжинд очоод... алдчихсан. Тэр үед би Соныг тэнд байдаг нэг хашаа руу орж байхыг  харсан.

Дүү: Бэр эгч ээ. Тэрнийг яг хаана харсан юм?

Ю:   Луус,  морь шардаг хашааны арын гудамжинд. Яасан?

Дүү: Юу ч биш ээ. Нэг тийшээ явах хэрэгтэй байна. Бэр эгч ээ, та түрүүлээд явж бай.

Ю:   Болохгүй. Чи хэргийн  гэрч. Битгий эгчийнхээ санааг зовоогоод бай.

Дүү: Бэр эгч ээ.

Ю:   За яах вэ. Би араас чинь дагая. Болох уу?

Дүү: За.

Ю:   Яв...

******************

Эр: Сайхан морь байна шүү. Тэрэг чирсэн ч, унаад явсан ч болно. Сайн хараад аваарай.

Эр: Яваач.

Эр: Сайн үзээд аваарай. Дахиад ийм морь олдохгүй шүү.  Цадсан бол идэхээ боль оо. За хүмүүс ээ. Дахиад олдохгүй шүү. Хамгийн сайн нь шүү. Хямдхан өгнө шүү.

Дүү: Эрхэм ээ. Та Сон Чиюу гэдэг  хүн танихгүй биз?

Эр: Мэдэхгүй юм байна. Тэндээс асуугаад үз.

Эр: Эрхэм ээ.  Энэ луус их хүчтэй шүү. Хямдруулахгүй ээ.

Дүү: Эрхэм ээ. Сон Чиюу гэдэг хүн танихгүй биз?

Эр: Мэдэхгүй ээ. мэдэхгүй.

Ө: Бурхан минь. Бүх бүх насаараа хуулинд захирагдаж, сайн үйл хийж амьдарсан. Намайг  тэр шалгагч сүнснээс хамгаалж өгөөрэй. Дин. Би цаасан мөнгө шатаана аа. Хэн бэ?

Дүү: Эрхэм ээ. Та надтай ойролцоо настай, Сон гэдэг сурагч мэдэхгүй биз?

Ө: Би тийм хүн мэдэхгүй ээ. Мэдэхгүй, хурдан яв. Яв яв яв. Хурдан яв.

Дүү: Би...

Ө: Бушуу яв яв яв.

Ю:    Эрхэм ээ, та тайвшир. Миний дүү байгаа юм. Танд төвөг удсан бол өршөөгөөрэй. Зүүн хүрээ сүүлийн үед тайван биш байна. Цуврал алуурчныг бариагүй байгаа.

Ө: Би мэдэхгүй ээ.

Ю:    Ёоёо... эрхэм ээ. Манай нөхрийг Кайфэний байцаан шийтгэх газар энэ хэргийг шалгаж өгөөч гэж дуудсан юм. Та ямар нэг юм мэдэж байгаа бол хэл л дээ. Би таныг хамгаална гэж амалъя.

Ө: Ороод ир...

Ю:    Эрхэм ээ. Сон Чиюу энд байнга ирдэг байсан уу?

Ө: Тийм ээ. Дин өвгөн дээр хааяа хааяа ирдэг байсан. Дин дуу шуу цөөтэй, шударга хүн. Даанч азгүй. Энд ажиллаж байгаад хөлөө гэмтээчихсэн. Азаар тэрэг сайн залдаг. Хөлөө гэмтээсэн ч  гэсэн ажлаар тасардаггүй байсан. Сар болгон мөнгө олоод л байдаг байсан. Сон хүү байсхийгээд л ирж, мөнгө өгдөг байсан. Дин давгүй сайхан амьдарч байсан.

Дүү: Тийм бол танд худлаа хэлэх шаардлага байгаагүй байж. Энэ тийм ч том нууц биш. Эрхэм ээ.

Ө: Аан?

Дүү: Та яагаад тэрний нэрийг сонсоод намайг хөөсөн юм?

Ө: Энэ хавийнхан бүгд Сон хүүг алуулсныг мэдэж байгаа. Хэрэгтнийг бариагүй байгаа. Би айсандаа л... дээр нь хөгшин Дин танилууд гэдэгээ хүнд хэлдэггүй байсан юм. Байнга нуудаг байсан.

Эр: Энд тэндхийг шалгаад байхыг бодоход таньдаг хүн бололтой.

Эр3: Үгүй ээ.  Тийм биш. Тийм биш.

Ю:   Яагаад нуудаг байсан юм бол?

Ө: миний дуулснар хөгшин Дин Сон овогтын зарц байсан гэнэ лээ. Гэхдээ нэг хэрэг хийгээд хөөгчдихсөн гэсэн. Тэгээд ч тэр хоёрын л мэдэх хэрэг. Би асуугаагүй ээ. Гэхдээ тэр хоёр нэг өдөр үхсэн. Хөгшин Дин эмсийн хүрээлэнд очоогүй бол амьд байх ч байсан юм билүү. Гэнэтхэн л яваад өгсөн. Хөөрхий дөө.

Ю: Эрхэм ээ. Хөгшин Дин Зүүн хүрээнд хэзээ ирсэн юм? Сон Чиюу хэзээнээс ирдэг болсон бэ?

Ө: Энэ оны эхээр ирсэн. Хөгшин Дин ганцаараа. Хөлөө гэмтээснээс нь хойш Сон хүү ирдэг болсон. Гэхдээ дандаа харанхуй болсон хойно ирдэг байсан. Ямар ч байсан хөгшин Дин тэр хүүг мэддэг байсан. Эцэг хүү хоёр шиг  л байдаг байсан.

Эр: Чен ах аа.

Ө: Аан?

Эр: Ажлаа хийгээрэй.

Ө: Заа за за за. Та нар сууж бай. Би оччихоод ирье.

Ю:    Мо арь.

Дүү: Бэр эгч ээ.

Ю:    Аан?

Дүү: Би нэг юмны учрыг олохгүй байна. Учрыг нь олох хэрэгтэй байна. Гэртээ харья.

Ю:    За.

******************

Бан: Хоёрдугаар ах аа. Жан ноён хоолойгоо хэрчүүлж нас барсан. Хоолойноос нь цус алдсан бол амьсгаа нь боогдож үхдэг. Тэгэхээр тэр цусаар бичсэн үгнүүдийг өөрөө бичсэн байх учиргүй. Туулай цагт нас барсан байх учиртай. Үүр цайж байсан гэсэн үг. Таныг гадагшаа гарахад... алуурчин таныг очихын өмнөхөн явсан байх ёстой. Та өөр юу ч хараагүй гэж үү? Өршөө. Надаас боллоо... Санаа битгий зов. Ах энэ хэргийг заавал илрүүлж, хэрэгтнийг барина. Бас... Сон Чиюугийн гэрийнхэнд хэлж, дуудсан нь дээр байх.

Дүү: Гэр бүл?

Бан: Сон Чиюуг төрсөн  нутагт нь хүний ёсоор оршуулах хэрэгтэй.  Тийм биз дээ? Тэгмээргүй байгаа бол хөршүүдээр  нь захиа хүргүүлж болох байх.

***************

Эрэр: Ван ноёнтон.

В: Ноёнтон өчигдрөөс хойш сураггүй алга болсон сурагчдын нэрсийг хайж байгаа. Хаачих нь вэ? Жао...

Жао: Гү мөрдөгч.

В: Тэнд байгаа.

Жао: Гү мөрдөгч өө. Шөнөжин унтаагүй юм уу? Ёслолын яаманд байдаг таньдаг хүнээсээ гуйсан юм. Өнгөрсөн хэдэн жил шалгалт өгсөн хүмүүсийн  бүртгэл. Жагсаалт нь байгаа.

Гү: Энэ өнгөрсөн арван жил шалгалт өгөөд, сураггүй болсон хүмүүсийн нэрс.

Жао: Шалгалтнд оролцоогүй хүмүүсийн нэрс хоёр жагсаалтан дээр таарч байна.

В: Нээрэн үү? Ноёнтон. Би нэг хараадахъя. Гуаншигийн Нанлугийн Бай хот. Ли Тон шалгалтанд оролцоогүй. Күижүлү муж, Кай аймгийн, Сун Жиншу шалгалтанд ирээгүй. Жун мужийн Шиаюанфугийн Ю Жи, шалгалтанд ирээгүй.

Гү: Хангалттай.

В: Сайн байна шүү.

Жао: Энэ хүмүүс одоо болтол олдоогүй биз дээ?

В: Сураггү болсон бол хаана байгааг нь мэдэхгүй гэсэн үг.

Жао: Энэ хүмүүс бүгд үхсэн байж болох уу?

В: Ноёнтон. Би хэдэн цогцос зөөвөрлөгчтэй уулзсан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд үл мэдэгдэх хэд хэдэн цогцос байсан гэж хэлсэн. Залуу эрчүүд. Бүгд гурван жил тутам, ордны шалгалтын дараа үхсэн.

Гү: Тэр хүмүүс ч гэсэн хоолой нь хэрчүүлж, нүүр нь алга болсон байсан.

Жао: Энэ Ёслолын яамнаас өгсөн жагсаалт. Шалгалтанд тэмцсэн хүмүүсийн нэрс. Би нэг сонирхолтой юм олсон. Шалгалтанд тэнцсэн хүмүүс дундаас хоёроос гурав нь эндхийн язгууртан айлын хүүхдүүд байсан.

Гү: Зоу овогт.

В: Энэ хүн... Энэ, энэ, энэ... Би бүгдийг нь мэднэ. Энэ бүтэлгүй амьтан. Өдөржин уухаас өөр юм мэдэхгүй. Уншиж бичихдээ надаас ч дор. Бас энэ... Зоу Цаншин. Шалгалтанд тэнцсэн гээд бүр найр наадам хийж байсан... Энэ... Зоу Жируй. Бид хоёр найзууд. Би Байхуа асарт байнга очдог юм. Би Чиюүэгийн үйлчлүүлэгч нь...

Эр: Зогс.

Эр: Холд. Холдооч. Бид нар  та нарт манай Зоу Юнжин залуу ноёныг олоод өгөөч гэж зөндөө мөнгө төлсөн. Та нар яагаад Гү мөрдөгчтэй уулзуулахгүй байгаа юм? Тэр... тэр тэр тэр...

В: Хөөе. Юу гээд байгаа юм? Манай Гү мөрдөгч шөнөжин ажилласан. Танай хэрэг юу ч биш.

Гү: Энэ жил Зоу овгоос шалгалт өгсөн хүн байгаа юу?

Жао: Хоёр хүн. Нэг  нь Зоу Еэчин. Нөгөөх нь... Зоу Ёонжин.

Гү: Шалгалтанд тэнцчихээд алга болчихдог. 

Жао: Өмнө нь тэр хүмүүс сураггүй алга болж, эсвэл хээр хаягдсан байсан. Гэтэл Сон Чиюу...

Гү: Гэртээ үхсэн. Алуурчин бидэнд нэг юм хэлэх гээд байх шиг байна.

******************

Эр: Нэг хүн чиний хавтаст хэргийг шалгасан. Чиний тухай мэдэж байна лээ. Сон Чиюуг чи алсан уу? Кон арийн цогцос... хэтэрхий эрт олдсон. Тэд нар юм олсон байж таарна... Хуураад, зугтах. Сайхан арга.

А: Үгүй ээ. Би ойлгохгүй байна.

Эр: Ойлгох шаардлагагүй. Үгэнд ор. Энэ жил зугтсан бүх хархнуудыг ал. Тэгээд өмнө зүгт очиж эзэнтэйгээ уулз. Эзэнтэйгээ уулзмаар байна гээд байсан биз дээ?

Ал: Гэр. Гэр... Гэр...

**************

В: Жаахан түргэлж үз...

Бан: Яао Хө.

В: Яао Хө. Чи... хэрэг алга.

Бан: Харав уу? Яао Хөгийн үнэрлэж чадвар бид нарынхаас илүү сайн. Тэр бөөлжиж байгаа бол цогцос нь дэндүү өмхий байна гэсэн үг. Дээр нь энэ ялзарсан үнэр биш хүчилний үнэр байна. Хохирогч дарс их уудаг байж.

В: Эрэгтэй хүн дарс уух байдаг  л юм.

Бан: Гэхдээ Сон Чиюу уудаггүй байсан.

В: Аан? Зоу овогтын харуул Жуан Чиан Зоу Юнжинийг шүлэг найраг, тулааны урлагийн аль алинд дургүй байсан гэсэн. Уухаас өөр юм мэддэггүй. Өдөр болгон уудаг байсан гэсэн.

Бан: Энэ нэг л сэжигтэй байна. Цогцосыг харахаар Сон Чиюу шиг харагдаж байна. Гэхдээ ч бие их туяхан юм. Тэр биш байх. Гарт нь хүнд хүчир ажил хийж байсан тэмдэг алга. Бийр барьдаг ул мөр ч алга. Энэ хүн амьд байхдаа авъяастай гэгддэг байсан.

Я: Эрхэм ээ. Зоу овогтын биед ямар нэг содон зүйл байхгүй юу?

В: Жуан Чианы хэлсэнээр их тансаг амьдралтай. Сүйх тэргээр аялж, хаана ч явсан зарц, шивэгчдээр үйлчлүүлдэг байсан гэсэн. Эндээ. Нээрэн бага байхдаа морь унаж байгаад унаад хавиргаа хугалж байсан гэсэн. Гэхдээ дээр үеийн хэрэг. Тэрийг мэдэж болдог юм уу? Болох байх даа...

Бан: Энийг барьж бай. Хусуур... Байна. Хавирга нь хугарсан ул мөр байна. Хүүхэд байхдаа хугалж байсан байх.

В: Тэгвэл энэ хүн...

Бан: Сон Чиюу бш.

В: Итгэлтэй байна уу?  Хөөе. Тайван. Хөөе. Хөөе. Хөөе... Ноёнтон.

Бан: Том ах аа. Хохирогч Зоу Юнжин байна. Сон Чиюу амьд байгаа.

В: Хэрвээ хохирогч Зоу Юнжин юм бол, алуурчин нь хэн байж таарах вэ?

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь

Ю: Охидууд анхаарлаа хандуулаарай. Сүн гүрний үеийн гоо сайхны дэлгүүрийн бараанууд. Эдийн засаг сайжирч байсан болохоор олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Кинон дээр Кан Чианы гэрт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн байгааг харж болно. Бас Жан Чинианы нүүрний будалт Сүн гүрний сонгодог сувдан будалт гэдгээрээ алдартай. Сүн гүрний үед сувдыг маш ихээр хэрэглэдэг  байжээ. Хувцас, үсний даруулга гээд гоёл чимэглэлдээ хэрэглэдэг байв. Сүн гүрний үе нь хувцасны загвараараа ч алдартай.

15-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home