Riverside Code at Qingming Festival 14

Riverside Code at Qingming Festival-14

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 14-р анги.

Бичиг: Өөрт зөв бол бусдад зөв. Өөртөө шударга байж чадахгүй бол бусдад шударга хандаж чадахгүй. Хойд Сүн гүрэн, Жоу Дун И

Гү: Би шүхрийн мухлагийг  хамгаалахаар хүн явуулсан. Эхнэрийг чинь хамгаална.

Жао: Би гэж хэрэггүй амьтан. Тан шиг найз байгаа нь аз.

Гү: Жао Буёоу. Энэ... Энэ хүнийг мэдэх үү?

Жао: Мэднэ. Бао шүүгч. Кайфэний байцаан шийтгэх газрын дарга байсан. Хахуульд автсан түшмэлүүдийг илрүүлж, байцаан шийтгэх газрыг нээлттэй болгосон. Гомдол гаргахыг хүссэн хүмүүс шүүх хуралд оролцдог болсон.

Гү: Хэрэгтнүүд алдар хүн, эд хөрөнгөнд умбаж, сайн хүмүүс ул мөргүй үхэж байсан. Хорвоо дэлхий ийм байх ёсгүй. Энэ хорвоод хүчээр шийдэж болохгүй олон юм байдаг. Номхон даруу номын хүн байлаа ч, ямар нэг байдлаар амьдрах аргаа олдог. Төрийг удирдаж, энх тайвныг байгуулдаг.

Жао: Би багасаа мэддэг байсан. Би ч гэсэн тэрэн шиг болохыг хүсдэг байсан. Даанч үнэхээр хэцүү юм.

Гү:  Юу ч байлаа гэсэн хэн нэг нь хийх ёстой.

Жао: Гү мөрдөгч өө, гялайлаа. Дахиад хүч орох шиг болж байна. Бао Жэн миний ард зогсож байгаа юм шиг санагдаж байна.

Гү: Ард чинь яах аргагүй нэг хүн байна.

В: Жао Буёоу, юу хийгээд байгаа юм?

**************

Эр: Цаг дууслаа. Ёслолын яамны шалгалт дууслаа. Шалгалт өгсөн хүмүүс танхимыг орхин гарна уу.

Хүү: Тэрийг хар даа.

Хүмүүс: Гараад ирлээ. Тэр байна. 

Эм: Нөхөр минь.

Эр: Эхнэр.

Эр: Эхнэр. Би шалгалтаа сайн өгсөн.

Охин. Эрхэм ээ.

Эм: Сайн байна.

Охин: Эрхэм ээ, наашаа.

Эр: Энд байна.

Дүү: Сон Чиюу.

Хүмүүс: Энд байна. Энд байна.

Дүү: Сон Чиюу. Сон Чиюу. Сон Чиюу... Сон Чиюу. Яагаад намайг харахгүй байгаа юм?

Сон: Өө...

Дүү: Яагаад уруу царайлчихаа вэ? ядарсан юм уу? Эсвэл зохион бичлэгээ сайн бичиж чадаагүй юм уу?

Сон: Уначихсан.

Дүү: Дөнгөж гарч ирчихээд. Тэнцээгүй гэдэгээ яаж мэдэж байгаа юм? Ингэхэд юу болоод байгаа юм бэ? Яагаад ингээд байгаа юм? Хэлээдэх. Хамтдаа арга бодож олъё.

Сон: Шударга ёс гэж алга. Өөр хэлэх үг алга. Хурдан яв даа. Ганцаараа баймаар байна.

****************

Жан: Чи сайн бодож байж миний шавь болно гэж шийдсэн биз?

Дүү: Үгүй ээ. Би... нэг юмыг ойлгохгүй байна. Сон Чиюуд нэг юм тохиолдсон юм шиг байна. Танд танил тал олон болохоор тэрэнд туслах байх гэж найдаж ирлээ.

Жан: Чамд чадвар байгааг харж байна. Өнгөлөөгүй үнэт эрдэнийн чулуу мэт миний шавь байхад яг тохирно. Төрийн түшмэл болж, амжилтанд хүрч чадна. Бусдын шалихгүй хэрэг бид нарт ямар хамаатай гэж?

Д: Мо арь. Жан ноён хэр баргийн хүнийг ингэж магтдаггүй  юм. Энэ азтай хэрэг шүү. Тэрний шавь болох юм бол чи юу ч хүссэн бай тэр татгалзахгүй.

Жан: Хөөе. Би тэгж хэлээгүй шүү. Мо арь. Чи бид хоёр үнэхээр багш шавь болох тавилантай бол бүх хүч чадлаа өөртөө зориулж, эрдэм номоо сайн үз гэж зөвлөе.

Сон: Эрдэм ном оо? Арван жилийн хичээл зүтгэл... мөнгөнөөс дэргэд юу ч биш. Хичнээн хичээсэн ч, цагаа үрэхээс өөрцгүй.

Дүү: Сон Чиюу, энд юу хийж байгаа юм? Чи сая юу гэсэн бэ?

Сон: Ном өгөхөөр ирлээ. Тэгээд та хоёрын яриаг сонслоо. Жан ноёноос асуух зүйл байна. “Үнэнч түшмэл цэнгэг устай адил” гэдэг үнэн үү? Үнэхээр хахуулиас хол байж, бүхнийг өөрчилж чадах уу?

Жан: Ичгүүргүй. Ордны шалгалтад орсон хүн ингэж ярьдаг юм уу?

Сон: Би л тэнэг. Зарим нэг зүйлийг ойлгохгүй байна. Ноён таныг хилэгнүүлэх гэсэн юм биш. Би цагаа олж ирсэнгүй. Надад ном зээлдүүлсэнд гялайлаа. Явлаа.

Жан: Жао Мо арь. Тэгсэн ч миний шавь болох уу?

Дүү: Жан ноёнтон. Төвөг удсанд өршөөгөөрэй. Дараа ярилцъя. Сон Чиюу. Сон Чиюу.. Сон Чиюу. Сон Чиюу. Сон Чиюу.  Чамд асуудал байгааг ойлгож байна. Уух юмаар  дайлъя. Манай аав “дарс сэтгэл тайвшруулдаг” гэдэг юм. Өнөөдөр чи бид хоёр гомдлоо дарсаар тайлъя... Яагаад? Би яагаад ч ойлгохгүй байна. Чам шиг ийм авъяастай хүн яагаад тэнцдэггүй юм? Чи ингэхэд яаж мэдсэн юм? Чи яруу найргийн түүвэр гаргаж, хүмүүстэй нөхөрлөнө гэсэн. Тэрнийгээ болчихсон юм уу?

Сон: Чамд ирээдүй байгаа. Надад байхгүй.

Дүү: Чи сурах хэрэггүй гэж байгаа бол би ч гэсэн тэгж шийдлээ. Би шалгалт өгөхгүй.

Сон: Яагаад шалгалт өгөхгүй гэж? Тэр хүргэлт хийдэг хүмүүст санаа чинь зовохгүй байна уу? Тэд нар хамаагүй гэж үү? Чи түшмэл болбол би ч гэсэн болно. Энэ хорвоод шударга бус явдал үгүй болно.

Дүү: Тэр үед би Сүн гүрний Ди мөрдөгч болж

Сон: Тэгвэл би тэрнийг залгамжлагч Жан Жианжи болно.. Хоёулаа хамтарч том амжилтанд хүрнэ.

Дүү: Тийм ээ. Надад хамаагүй. Чи Жан Жианжи болохгүй бол... Би яаж ганцаараа хүмүүсийг аврах юм? Жаахан байхад хүүхдүүд надтай найзлахыг хүсдэггүй байсан. Бүгд намайг хэрэггүй амьтан гэдэг байсан. Намайг солиотой гэдэг байсан. Шалгалтанд тэнцсэн ч, ахын хэлсэн шиг... намайг тэр дор нь халчих байх. Тийм бол, эхнээсээ хийгээгүй нь дээр.

Сон: Би хүний өмнөөс шалгалт өгсөн.

Эр: Энийг сайн цээжил. Бүгдийг нь сайн цээжил. Маргааш шалгалтын танхимд чи биш, тэр орно.

Сон: Намайг дарамталсан. Шалгалтын танхимд ороод би зохион бичлэг бичсэн. Миний зохион бичлэг, шүлэг хичнээн сайн байсан ч, өөр хүний нэрээр хураалгасан.

Дүү: Хэн тэгсэн юм? Явъя. Явъя. Очиж хэлье.

Сон: Тавь. Тавиач. Болохгүй. Болохгүй ээ, Мо арь. Би... Би... түшмэлүүдэд хэлж болохгүй.

Дүү: Яагаад? Яагаад хэлж болохгүй гэж?

Сон: Би ч гэсэн Бо ах шиг болмооргүй байна. Надад хамгаалах ёстой хүмүүс байгаа. Эрсдэл гаргаж болохгүй.   Би хүндтэй эрдэмтэн биш. Үргэлж эргэлзэж, олон юм боддог. Хулчгар амьтан. Нэгэнт өнгөрсөн хэрэг. Буцах газар байхгүй. Чиний асуудлыг би шийдэж чадахгүй.

*****************

Сон: Бэр эгч ээ. Та ямар хэргээр ирээ вэ?

Ю: Чамтай уулзахаар ирлээ. Тэр шөнө би хүн хөөж байгаад луус, морь зардаг мухлагт ирсэн. Тэгээд чамтай таарсан. Тэр хүн чи биш гэдгийг би мэднэ. Шалтгаан байгаа болоод л чи хэлэхгүй байгаа байх. Гэхдээ...

Сон: Таны хайж байгаа хүнийг би харсан. Нүүрэн дээрээ тамгатай байсан. Ялтан байсан.

Ю: Яагаад өнөөдөр хэлэхээр шийдээ вэ? 

Сон: Танай гэрийнхэн надад сайн байдаг. Би тэнэг биш. Яаж мэдэхгүй царайлах вэ дээ. Гэхдээ, бэр эгч ээ. Би ойлгохгүй байна. Энэ талаар би үнэнийг хэлээгүй. Танаас нууж байсан. Яагаад Мо арьт надаас хол бай гэж хэлээгүй юм?

Ю:  Энэ хорвоод хүн бүрт нууц байдаг.  Би Мо арьт итгэдэг. Бас чамайг цагаахан сэтгэлтэй гэж итгэдэг.  Чи ордны шалгалтанд орох гэж ганцаараа ирсэн. Ямар нэг зүйлтэй учирвал Мо арьтай хамт шүхрийн мухлагт ирээрэй. Бас, нэг гуйх юм байна. Жао ахдаа ч гэсэн энийг хэлчихээрэй.

*************

Гү: Байцаан шийтгэх яаманд хүнд хэрэгтнүүдийн мэдээлэл байдаг. Тэр хүний хэн болохыг амархан мэдэж болно. Энэ мэдээллийг хаанаас аваа вэ?

Жао: Танд би байна, надад ч хүмүүс байна. Надад мэдээлэгч байж болно биз дээ? Хөөе. Асуухгүй надад итгэж байгаа юм уу?

Гү:Асуухгүй ээ. Гэхдээ мэдээлэгч чинь хэн юм? Мэдмээр санагдаж байна.

Жао: Тэгж болохгүй ээ. Миний мэдээлэгч аймхай хүн. Албаны хүмүүсээс айдаг. Ганцхан надад л хэлнэ гэсэн. Гү мөрдөгч өө. Хүнд хэрэг үйлдсэн хүнийг баривал хэр их шагнал өгдөг бол?

Гү: Барьсны чинь дараа ярья.

Жао: Та бид хоёр шиг номын нөхөд байхад хэн зугтаж чадах юм?

В: Ноёнтон. Том хэрэг мандсан. Хөөе. Та гурав гарч бай. Өнгөрсөн шөнө бороо их орсон. Усанд урсаж явсан цогцос олсон байна.

***************

Бан: Ганц л удаа зүссэн. Шарх нь маш нарийн бас гүн.

Жао: Нөгөө алуурчин чинь байна.

В: Шарх нь яг адилхан байна. Гэхдээ энэ... Алив, Бан арь... өргө дөө... Нүүрнийх нь арьс яагаад хуурчихсан юм?

Бан: Хохирогч хорь гаран настай. Эрхий, долоовор хуруу нь эвэршсэн. Номын хүн байх. Зүүн чихнийхээ ард мэнгэтэй. Энд байна. Хурууны үзүүр нь харлаж хөхөрсөн байсан. Юуг нь мэдэхгүй байна.

В: Харлаж хөхөрсөн? Үхэхээсээ өмнө юу барьсан юм бол?

Я: Би.... би-би-би үнэрлэж болох уу? Гараас нь ялам үнэртэж байна.  

Жао: Бан арь. Хэлийг нь шалга.

Бан: За. Хэл нь ч бас хар хөх  байна.

Я: Тийм байх ёсгүй. Энэ жил Зүүн хүрээнд ялам зарагдаагүй. Энэ хүн яаж олж идсэн юм бол?

Жао: Чинфэн  цамхаг. Энэ жил Чинфэн цамхаг  чихэртэй ялам гэдэг амттан зарж эхэлсэн. Зөвхөн тусгай зочдод үйлчилдэг. Тийм болохоор Чинфэн цамхаг Зүүн нийслэлийн бүх ялмыг авсан. Тэгэхээр хохирогч...

В: Тэгэхээр... Ноёнтон. Миний таамаглаж байгаагаар... хохирогч Чинфэн цамхагт үйлчлүүлсэн зочин болж таарлаа.

Гү: Сайн байна. Чинфэн цамхагаар хичнээн хүндтэй зочин үйлчлүүлсэн бол?

В: Тэр...

Гү: Явж шалга.

В: Мэдлээ.    Та хоёр ажлаа сайн хийгээрэй.

****************

Дүү: Бардам зантай нэгэн өндөр уулсыг биширдэг.  Яагаад үүлээр гэрч хийнэ гэж?  Хазааргүй.

Бан:  Хоёрдугаар ах аа.

Дүү:  Өглөөгүүр хаачаад ирж байгаа юм?

Бан:  Цогцос шинжчихээд ирлээ. Өчигдөр ширүүн бороо орсон. Нүүргүй болсон цогцос олдсон. Хорь гаран насны хүн байна лээ. Харамсалтай л юм. Номын хүн юм шиг байсан.

Дүү:  Нүүргүй?

Бан:  Нүүргүй. Тийм болохоор одоохондоо хохирогчийн хэн болохыг мэдэхгүй байгаа. Чинфэн цамхагийн хүндэт зочин байж магадгүй.

Сон: Чинфэн цамхагт байрлаж байсан сурагч.

Дүү:  Сон Чиюу.

Сон: Би цогцосыг нь харж болох уу? Би мэдэж магадгүй юм шиг байна...

Я: Бэлэн үү? Харахад нүд халтирам болсон.

Сон:  Зүүн хүрээ аюултай болж. Би энд байж болохгүй.

Дүү:  Сон Чиюу. Ингэхэд юу болоод байгаа юм?

Сон: Би тэр хүнийг мэднэ. Кон арь.

Дүү:  Кон арь? Тонжоугаас ирсэн шилдэг сурагч Кон арь уу?

Сон: Тэр өдөр шалгалтын танхимд орохын өмнө... тэр ч гэсэн өөр хүний нэрээр бүртгүүлж байсан.

Дүү:  Чиний хэлж байгаагаар... тэр ч гэсэн хүний өмнөөс шалгалт өгсөн гэж үү?

Сон: Мо арь. Чи шалгагч сүнс гэж сонсож байсан уу? Бид нар шиг номын хүмүүс шалгадаг гэсэн. Кон арь хүний өмнөөс шалгалт өгөөд, үл таних цогцос болсон. Дараагийнх нь хэн байх бол?

Дүү:  Болохгүй ээ. Яасан ч тэгэхгүй. Явъя. Явъя, дагаад яв. Явъя аа. Дагаад яв.

Сон: Хаашаа?

Дүү:  Кайфэний байцаан шийтгэх газар руу. Гү мөрдөгчид очиж энэ хэрэг ордны шалгалттай холбоотой гэж хэлье.

Сон: Болохгүй ээ. Албаны хүмүүст хэлж болохгүй.

Дүү:  Яагаад?

Сон: Энэ жил анх удаа ийм хэрэг гарч байгаа гэж бодож байна уу?  Байцаан шийтгэх яам ийм хэргийг шалгаж байсан уу?

Дүү:  Энэ хорвоод шударга ёс байхгүй гэдэгт итгэхгүй байна. Манай ах байцаан шийтгэх яаманд олон жил бичээж хийсэн. Таньдаг хүмүүс байгаа.

Сон: Үгүй ээ. Одоо оройтсон. Дахиад танай гэрийнхнийг оролцуулмааргүй байна. Кон арь үхсэн. Намайг ч гэсэн алж магадгүй. Өнөөдөр би хүрээнээс явах ёстой. Гэхдээ явахаасаа өмнө нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна.

Дүү:   Би хамт явъя.

***************

Эм: Энэ өнгө гоё байгаа биз?

Эм2: Чамд  өгч зохих юм байна.

Эм: Энийг авъя.

Ю: Сонгочихсон уу?

Эм: Тийм. Вэн авхай, таны шүхэр их сайн байсан. Өчигдрийн ширүүн бороонд миний өөр газраас авсан шүхэрнүүд эвдэрчихсэн. Тэрнийг шүхэр яагаа ч үгүй. Би асууж байж л танай шүхэр гэдгийг мэдсэн.

Эм2: Вэн авхайн шүхэрнүүд харахад үзэмжтэйгээс гадна бат бөх байдаг. Зүүн хүрээнд өөр хаанаас ч олохгүй.

Ю: Бусад нь муу гэсэн үг биш  ээ. Өчигдрийн бороо их ширүүн байсан.

Эм: Тийм биш ээ. Өчигдөр миний шүхэр эвдэрсэн. Бас цогцос гарч ирсэн гэсэн.

Ю: Юу гэсэн үг вэ?

Эм2: Вэн авхай, та сонсоогүй юм уу? Хотын захад байсан жижиг ойгоос цогцос олдсон гэсэн. Үнэхээр аймшигтай. Хүзүүг нь огтолчихсон байсан гэсэн. Нүүрнийх нь арьс байгаагүй гэсэн. Гадуур явахаас ч айдаг болоод байна.

Эм: Харанхуй болохоор гэрээсээ гаралтгүй болж. Вэн авхай, та ч гэсэн мухлагаа хаагаад эртхэн хариарай.

Ю: Болгоомжтой яваарай.

Эм: Гялайлаа.

***************

В: Ноёнтон. Энд байна.

Эр: Ийшээ, ноёнтон. Манайд ганц л номын хүн өрөө хөлсөлж байгаа. Нэр нь Кон арь. Тонжоугаас ирсэн. Танд гэж хэлэхэд, их хачин хүн. Өрөө нь тэр байна.

В: Юу болоод байна?

Жао: Эхнэр.

Ю: Гү мөрдөгч өө. Бан арь хэн нь үл мэдэгдэх цогцос энд амьдардаг байсан гэж хэлсэн.

Эр: Үл мэдэгдэх цогцос оо? Кон арь үхчихсэн юм уу?

В: Асуухаа боль.

Ю: Би сая өрөөг нь сайтар шалгасан. Энэ хүн гэнэтхэн их мөнгөтэй болсон байна.

Гү: Юу гэсэн үг вэ?

Ю: Гадуур хувцас нь бүгд үнэтэй торго, дурдангаар хийсэн бас бүгд шинэ байсан. Гэхдээ дотуур хувцас, оймс нь хуучирч муудсан, бас нөхөөстэй байна лээ.

Жао: Манай эхнэрийн хэлсэн үнэн байж таарна. Намайг сайн хар. Гэнэтхэн их мөнгөтэй болбол би ч гэсэн гадуур хувцасандаа илүү анхаарна. Дотуур хувцас бол хамаагүй.

Гү: Санаа зоволтгүй. Чамд тийм зүйл тохиолдохгүй. Үргэлжлүүл.

Эр: За за за за за. Шалгалт болохоос өмнө энд ирээд өдөр бүр цэнгүүн хийдэг байсан. Баян хүн шиг харагдсан. Номын хүмүүсийн дунд танил юм байна лээ.

Гү: Хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

Эр: Хоёр хоногийн өмнө, тэрнээс хойш хараагүй. Түрээсийн мөнгөө ч төлөөгүй байгаа. Би тэрнийг Жан ноёнтой холбоотой юм байна гэж бодсон. Чухал хүн гэж бодсон. Ийм эрт үхчихнэ гэж хэн мэдлээ.

В: Ноёнтон. Дотор шалгахад Вэн авхайн хэлдэгтэй таарч байна.

Гү: Вэн Юүэ. Гялайлаа.

Жао: Эхнэр. Бид хоёрт хамт ажиллавал хичнээн сайхан. Аан?

Бичиг: Таохуадон эмсийн хүрээлэн.

Эм: Ноёнтон, та яагаад ирэхгүй байсан юм бэ? Би олон шинэ юм бэлдчихсэн. Ороод туршад үз л дээ.

Дүү:  Ийм газар хэнтэй уулзах гэсэн юм?

Сон: Тооцоогоо дуусгах ёстой. Мөнгөө аваад замд хэрэглэнэ.

Ё: Болно оо. Болно болно. Хөгшин зөнөг.

Бичиг: Зоу Юнжин, сурагч

Ё: Яагаад дугарахгүй байгаа юм? Надаас тайлбар нэхээд байгаагүй билүү?

Хүмүүс: Арай л хэтэрхий юм аа. Хөгшин хүнийг...

Сон: Холд. Холдооч. Шударга ёс гэж байна уу?

Дүү:   Сон Чиюу. Тавь. Яагаад зодоод байгаа юм бэ? Хөөш... Яагаад хүн зодоод байгаа юм? Сон Чиюу. Сон Чиюу.

Ё: Харах хүнтэй болсон болохоор үргэлжлүүлье. Тэрэнд туслахыг хүссэн хүнийг ч бас зод.

Эр: Гялайлаа эрхэм ээ. Юугаа хүлээсэн юм.

Сон: боль. Болиоч... боль... Зодохоо боль. Боль л доо. болиоч. Боль. Хурдан боль. Гуйж байна. Зодохоо болиоч дээ. Битгий л дээ. Зодохоо болиоч.

Ё: Боль.

Эр: За, явцагаа.

Эр: Яв аа, яв яв яв яв.   

Сон: Дин ах аа. Дин ах аа. Дин ах аа. Дин ах аа.

Дүү:  Тэр...

Сон: Ингэхийг мэдсэн бол... Шалгалт өгөхөөр ирэхгүй байсан юм.

Дүү:  Юу... Юу гэнэ ээ?

Сон: Зоу Юнжин. Надад өртэй байж. Яаж ингэж чадаж байна аа? Энэ хорвоод шударга ёс гэж байна уу?  Ядуу болохоор заавал дээрэлхүүлэх ёстой юм уу?

Дүү:  Алуурчид ялаа эдлэх ёстой. Хуулинд тэгж заасан байгаа. Би явж мэдэгдэнэ.

******************

В: Би яв... Жорлон орох гээд...

Х : Ван байцаагч аа. Ван байцаагч. Гараад ир. Ван байцаагч аа. Өнөөдөр би...

В: Өөрөө л орж ир.

Х : Гарцагаа. Би өнөөдөр эзнийхээ тухй ярилцахаар ирлээ.

Дүү:  Би Зоу Юнжиний эсрэг гомдол гаргаж байгаа. Яагаад ирээгүй юм?

Х : Ван байцаагч аа. Тэгэхээр ийм байна. Би...

Дүү:  Чи, танай эзэн Таохуандон эмсийн хүрээлэнд, бич цаг болж байхад хөгшин хүн алсан. Сон Чиюу бид хоёр өөрсдийн нүдээр харсан.

Х : Тэрний яриад байгаа хүн... тэрэгчин байх аа? Тэр тэрэгчин... манай эзэнтэн мөнгө ихтэйг хараад бид нараас мөнгө нэхэж сүрдүүлсэн. Тэрэг дүүрэн бараа ачиж ирчихээд 50зоос нэхээд байсан. Мөнгө үзээгүй юм уу хаашаа юм? Галзуурсан байх аа?

Дүү:  Юу гэнэ ээ?

Х : Хөөе.

В: Жао Мо арь.

Х : Кайфэний байцаан шийтгэх газар хүн зоддог болоо юу? 

В: Жар Мо арь. Амаараа ярь. Хурдан тавь. Тавиач.

Дүү:  Худлаа ярьж байна. Гүтгэж байгаа нь илт байна. Тавин зоос оо? Тавин зоосноос болж хүн алдаг юм уу? Би өөрийнхөө нүдээр харсан. Та нар тэр хөгшнийг зодоод зогсохгүй, олон хүний өмнө доромжилсон. Гутамшигтайгаар. Биеэр нь дүүрэн шарх байгаа. Цогцос шинжээчид үзүүлбэл аяндаа мэдэгдэнэ.

Х : Худлаа ярь. Худлаа ярьж байна. Шударгаар мөнгө олж чадахгүй болохоороо... тэр тэр тэр толгойгоороо газар мөргөчихсөн. Зөв ч хийж чадахгүй өөрөө үхчихсэн.

Дүү:  Үгйү ээ.

Х : Хар л даа.

Дүү:  Худлаа ярьж байна. Бүгд худлаа. Та нар тэрнийг тойрч зогсож байгаад зодсон. Туслах гэсэн чинь туслуулахгүй байсан.

Х : Ван байцаагч аа. Би хэлэх юмаа хэлчихлээ. Энэ тэнэг амьтан яагаад ч ойлгохгүй юм байна. Та ажлаа хий. Надад ажил байна. Би явлаа.    

Дүү:  Зогс. Зоу Юнжин хүн алж байхад Сон Чиюу бид хоёр тэнд байсан. Бид хоёр хоёулаа гэрчилнэ.

Х : Гэрч гэнэ ээ? Надад ч гэсэн гэрчүүд байгаа. Хар. Миний ард байгаа зарц нар бүгд гэрч. Намайг тэр тэрэгчнийг зодож байхыг та нар харсан уу? харсан уу?

Бүгд: Үгүй ээ. Хараагүй.

Х : Ван байцаагч аа. Сонссон биз дээ. Харсан хүн алга.  Тэгвэл, би ингээд явъя. Явлаа шүү.

Дүү:  Муу новш. Явж болохгүй. Чи муу хамсаатан. Явж болохгүй.

Хүмүүс: Хөөе. Яаж байна аа? Тавь.

Дүү:  Муу хамсаатан. Та нар бүгд хамсаатнууд.

В: Хөөш.

Дүү: Бүгд хамсаатнууд.

В: Хөөш. Юу хийгээд байгааа юм?  Гар!

Х : Хурдан гар аа.

В: Чи...  хурдан яв. Юу болсныг ойлголоо. За юу? Явж бай.

Дүү:  Тэр хоёрыг  баривчлахгүй бол... би хаашаа ч явахгүй.

В: Тийм амар юм биш. Хэрэг илрүүлэхэд хугацаа ордог юм. Хар. Бид нар бүгдийг нь бичээд авчихсан. За юу? Уурлах хэрэггүй. Хурдан яв.

Дүү:  Явахгүй ээ. Явахгүй. Тэрнийг барь. Хурдан бариач.

В: Энэ хүүхдийг дээ.  Яасан зөрүүд юм.

Х : Хөөе хөөе хөөе.

Дүү: Явахгүй гэж байна.

Х : Ван байцаагч аа. Алив ээ,  алив алив. Ухаангүй зөрүүд амьтныг тоох хэрэггүй. Энэ жаахан мөнгө. Ав ав. Хүмүүсээ уух юмаар дайлаарай. Хөөе. Үнэтэй зоогийн газар ороорой. Би дараа дайламз.

В: Юу хийгээд байгаа юм? Хүн байна уу?

Эр эр: Байна.

В: Энийг гарга.

Дүү: Юу гэсэн үг вэ? Аан? Аан? Та нар хамсаатан байжээ. Хамсаатнууд байсан байна. Харж л байгаарай. Би заавал гэрч олоод...

Х : Юу ч мэдэхгүй хүүхэд...

Дүү: ... дагуулж ирнэ.

Х : Шударга ёс гэнэ шүү.

Дүү: Заавал годмол гаргана даа.

Х : Ван байцаагч аа. Та алганы хээ уншдаг болоо юу?

В: Саяхан сурсан юм.

Х : Алив. Сонс доо. Саяхнаас би...

В: Шоронд орох гэмтэй юм байна.

Х : Юу гэнэ ээ?

В: Хар л даа.

Х : Үгүй байлгүй дээ.

В: Хүн  байна уу?

Эр2: Байна.

В: Гарва.

Х: Хөөе. Ван фу. Миний эзэн хэн гэдгийг мэдэж байна уу?

В: Хүн амины хэргийн нотлох баримт байхгүй ч, төрийн түшмэлд олны нүдэн дээр хахууль өгөхийг завдсан нотлох баримт чинь энэ байна. Аваад яв.

Х: Ван Фу. Харж л байгаарай, Ван Фу.     

В: Наадуулаа ч гэсэн барь.

Эр: Эрхэм ээ.

Эр: Яваач.

В: Бүгдийг нь бариад сайн байцаа. Нотлох баримт.

*****************

Дүү:  Зоу овогтын өөдгүй новшнууд гэрчүүдийг худалдаад авчихаж. Сон Чиюу. Хоёулаа хамт очъё. Чи ч гэсэн гэрчил. Сон Чиюу, чи...

Эр: Ийм азгүй юм байх гэж. Би чинь хорхойд хоргүй амьтан. Яагаад надад ийм юм тохиолддог байна аа? Үнэхээр азгүй.  

В: Шарх нь нарийн, гүн байна. Аллагын зэвсэг нь адилхан.

Гү: Эхлээд Шиао Ишуй. Дараа нь Кон арь,

В: Энэ удаа Сон Чиюу. Үгүй дээ. Энэ гурав хоорондоо холбоогүй.

Гү: Шарх нь хүзүүний гол судсыг дайрсан. Номын тавиур руу цус цацраагүй байна. Аллага энд болоогүй.

В: Ганц ингээд л... Хэр их цус цацагдах бол? Алчихаад... нүүрнийх нь арьсыг хуулчихаж... Хичнээн их өстэй болоод... Тао Тэ Жин.

Гү: Алуурчин нэг юм хэлэхийг хүсээд байна.

Жао: Сон Чиюу? Байз.

В: Явъя. Жао Мо арь. Жао Мо арь.

Жао: Гуниглах хэрэггүй. Үхсэн хүн эргэж ирэхгүй.

В: Чамаас хэдэн асуух юм байна. Сон Чиюу нас барахаасаа өмнө сэжигтэй хүмүүстэй уулзсан уу? Бас нас барахаасаа өмнө сэжигтэй үйлдэл гаргасан уу?

Жао: Ван Фу. Мо арийг нь гэр рүүгээ аваад явж болох уу? Маргааш байцаан шийтгэх газар очиж мэдүүлэг өгье.  Гэртээ харьж, амаръя. Нааш ир. Үгэнд ор. Харьж амаръя. Зөрүүдлэхээ боль. Энэ чинь хэргийн газар.

******************

Ю: Юу болсныг сонссон. Мо арь ямар байна?

Жао: Шөнөжин унтаагүй.

Ю: Унтахгүй, юм идэхгүй байж болохгүй. Тэрэнтэй ярилц. Би очих уу, чи очих уу?

Жао: Бэр эгч чинь хоол авчирч. Хурдан ид. Чамд ямар байгааг ойлгож байна. Сон Чиюугийн төлөө харамсаж байгааг чинь ч мэдэж байна. Энэ олон жилийн дараа чиний гэртээ авчирсан ганц найз. Ах нь чиний насан дээр байхдаа нэг дотно найзтай байсан. Тэр үед... миний амьдралыг замыг гэрэлтүүлэгч байсан. Дараа нь ослоор намайг орхисон. Тэр үед тэнгэр нурах шиг л болсон. Би бүр араас нь явъя гэж бодож байсан. Сүүлд би Хүн болж төрсөн болохоор цөхрөл, гунигийг давж гарах ёстой юм гэдгийг ойлгосон. Амьдрал, үхлийг өөрчлөх боломж байхгүй. Явах ёстой хүнийг авч үлдэх боломжгүй. Хүн нэг нэгээр нь алдаж байж ухаан суудаг юм. энэ урж байгаа мэт өвдөлт цаг хугацааны эрхээр бага багаар эдгэдэг... Бид нар өөдрөг байх ёстой. Явсан хүмүүсийн дуусгаж чадаагүйг дуусгаж, сүнсийг нь аргадах хэрэгтэй. Уйлж дуусаад, зутангаа хөрөхөөс нь өмнө идээрэй.

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь  

Эр: Сүн гүрний үед халуун усны газрууд байдаг байжээ. Эдийн засаг сайжрахын хэрээр Сүн гүрний үед усанд орох соёл ч хөгжсөн байна. Бие үрж, сахал хусахаас гадна нүүр цэвэрлэж, үс самнахаас гадна орчин үеийн савантай төстэй усанд орохдоо хэрэглэдэг шош нь цэвэрлэх, цайруулах, чийгшүүлэх гээд олон төрлийн үйлчилгээтэй байжээ. Санаанд багтамгүй олон  төрөл байж. Сүн гүрний халуун усны газарт олон зүйл хийж болно. Кинон дээрээс Жао Буёоу, Гү Жэн хоёр Тао захирагчтай уулзаад, халуун усны газар ирж биеэ үрэн, цэвэрлэж байгааг харж болно. Сүн гүрний халуун усанд орж үзмээр байна уу?

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home