Riverside Code at Qingming Festival-13
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Тао: эр, хааны хамгаалалтын албаны захирагч
Э: эм, Кан Чианы эхнэр Чун Ши
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 13-р анги.
Бичиг: Өнөө үед ихэнх хүнийг айдас хөдөлгөдөг болж, зарчимд баригддаг хүн цөөн болсон. Хойд Сүн гүрэн, Чен Хао
Бан: Бэр эгч ээ, таныг явсны дараа том ах гал тогоонд харалган болтлоо уйлсан. Би том ахад “Уйлаад ямар хэрэг байгаа юм? Манай өвөг дээдэс сая сая сайн үйл хийсэн болоод л танд ийм сайн эхнэр заяасан байж таарна. Та өөрөө хайрлаж чадахгүй” гэж хэлсэн.
Ю: Ингэж их яриад ам чинь цангахгүй байна уу?
Бан: Аргагүй л манай бэр эгч мөн дөө. Бэр эгч ээ. Та байхгүй болохоор манайх гэдэг айл сүйрэх нь байна. Эргээд ир л дээ. Том ах та хоёрын дунд юу болсон юм?
Ю: Миний буруу. Би ахыг чинь хэтэрхий халамжилсаар байгаад ямар ч зорилгогүй болгочихож. Байцаан шийтгэх яаманд арав гаран жил ажилласан мөртлөө ганц ч удаа тушаал дэвшээгүй. Бас өмгөөллийн мухлагтаа ерөөсөө очдоггүй. Ахыг чинь ухаан орох байх гээд би нүүсэн юм. Намайг жаахан харж үзэж болохгүй юм уу? Бэр эгч нь хэд хоног ч гэсэн залхуурмаар байна шд.
Бан: Итгэх шахлаа. Итгэлээ. Тэг тэг. Сайн залхуур. Мэдсэн юм аа. Бэр эгч та манай гэр бүлийн ийм олон жил тэжээсэн. Ядралгүй яах вэ дээ. Гэхдээ бэр эгч ээ. Хоёрдугаар ах мужааны ажил хийхээр болсон. Би ч гэсэн хийхийг хүссэн зүйлээ олсон. Хойшид бид нар ч гэсэн танд тусална.
Ю: Хийхийг хүссэн зүйлээ олсон гэнэ ээ? Чи-чи юу хийхээр шийдсэн юм?
Бан: Бэр эгч ээ. Та намайг сайн мэднэ. Би хэр баргийн хүнээс илүү хүчтэй. Тэгэхээр оточ байх зохихгүй. Би удаан бодож үзсэн. Энэ мэдлэгээ заавал амьд хүнд ашиглах албагүй...
Ю: Мэдлэгээ амьд хүнд ашиглах албагүй гэнэ ээ? Цогцос шинжээч болох нь уу?
Бан: Мэднэ ээ. Хүн болгоны хийдэг зүйл биш гэдгийг мэднэ. Гэхдээ надад отос байснаас хамаагүй илүү тохирох юм шиг байна.
Ю: Чи бүр шийдчихсэн үү?
Бан: Шийдчихсэн. Тэгээд ч багагүй хугацаа өнгөрч байна. эмэгтэй хүн болохоор хүмүүс дуртай байхгүй нь мэдээж. Эрэгтэй хүмүүсийг хүндэлдэг шиг намайг хүндлэхгүй нь ойлгомжтой.
Ю: Тэгээд хүмүүсийн хэл амнаас айхгүй байна уу?
Бан: Айхгүй байна. Өөрийнхөө хийхийг хүссэн бас сайн чаддаг зүйлээ олох амархан биш. Тийм амархан буугаад өгчихвөл гэртээ суугаад санаа алдахаас өөр хийх юм олдохгүй шд.
Ю: Тэгвэл хийгээд үз. Хийхийг хүссэн зүйлээ олсон бол сайн л байна. Бэр эгч нь дэмжиж байна.
Бан: Нээрэн үү? Бэр эгч ээ, таны бодлоор...
Ю: Би бодохгүй ээ... Чи ямар хууль зөрчиж байгаа биш. Гэхдээ энэнээс болоод хэн нэг нь чамайг зовоогоод байвал бэр эгч нь чамайг хамгаална. Гэхдээ нэг асуудал байна. Нөхөрт гарах л хэцүү болох байх.
Бан: Нөхөрт гарахгүй ээ. Бэр эгчтэйгээ бүх насаараа хамт амьдарна.
Ю: Яаж ганцаараа амьдрах юм?
Бан: Миний хийдэг ажилд дургүй бол надад ч гэсэн дургүй гэсэн үг. Хүсэхгүй байна.
Ю: Чиний хэлдэг зөв.
Бан: Бэр эгч ээ. Та хэзээ гэртээ эргэж ирэх юм?
Ю: За яах вэ. Чи надад ажлынхаа тухай хэлсэн болохоор... Сайн хичээгээрэй. Миний хэзээ эргэж очих том ахаас чинь шалтгаална. Энэ чиний даалгавар. Гэртээ хариад ахыгаа сайн харж бай.
Бан: Мэдлээ.
Ю: Хурдан харь.
Бан: Бэр эгч ээ, би явлаа.
Ю: За, болгоомжтой яваарай.
******************
Гү: Энд ирсэнээс хойш 28 удаа санаа алдлаа. Юу болоо вэ?
Жао: Манай эхнэр... түр ааштай хүн. Захиалагч зүгээр орхихгүй байгаа болохоор өөрөө учрыг нь олохоор шийдсэн. Намайг оролцох хэрэггүй гэсэн. Би оролцохыг хүссэндээ биш. Миний эхнэр шүү дээ. Туслахыг хүсч байна. Даанч чадахгүй байна.
Гү: Надтай Кайфэний байцаан шийтгэх газар руу яв. Шиао Ишуй хүнд алуулсан. Үхлийн шарх байсан. Шууд аминд нь хүрсэн. Зүсэлт нь царцааны далавч шиг нимгэн байсан. Ямар зэвсэг байсныг мэдэхгүй. Захиалагч Шиао Ишуйтай уулзахыг хүссэн гэж чи хэлсэн. Тэгэхээр Шиао Ишуйг тэр хүн алсан байх магадлалтай.
Жао: Харамсалтай нь... боомт хүн ихтэй байсан. Би царайг нь харж чадаагүй.
Гү: Чи хэргийг илрүүлэхэд эхнэртээ тусалж болно.
Жао: Би чадах уу?
Гү: Чи эхнэртэйгээ голын эрэг дээр очсоноо яагаад Кайфэний байцаан шийтгэх газарт мэдэгдээгүй юм?
Жао: Та нарыг дэмий зүйлд оролцуулахыг хүсээгүй. Би энэ зүйлд итгэдэггүй. Бас би хязгааргүй эрх мэдэлд итгэдэггүй.
Гү: Надад хэлж байсныг чинь санаж байна.
Жао: Анд нөхдийн тулаан, бурхдын эрх мэдлийн төлөөх тулаан байж мэднэ. Бурхад тулалдаж байхад, бидэн шиг жирийн иргэд оролцоогүй нь дээр.
Гү: Оролцохгүй бол дорд араатнаас юугаараа ялгаатай юм? Энэ хорвоод амьдрах амар биш. Өчүүхэн эрчүүд ч, дорд араатнуудаас дээр.
Жао: Намайг бага байхад аав намайг худалдааны гудамжинд дагуулж очсон. Жүжигчид бурхдын дүр бүтээж байсан. Аав надад тасалбар авч өгөөгүй болохоор би нууцаар ороод баригдчихсан. Тэд нар намайг зодоод, гаргаж хаясан. Аав надад “Бурхад тулалдаж байхад бидэн шиг жирийн хүмүүс оролцоогүй нь дээр” гэж хэлсэн.
Гү: Гэхдээ чи аавынхаа үгэнд ороогүй. Тэгээд байнга зодуулдаг байсан биз дээ.
Жао: Тэр үед би “Яагаад бурхдын зодолдож байгааг харж болохгүй гэж” гэж бодсон. Ганц удаа зодуулаад л өнгөрнө биз. Би зүгээр л байгаа биз дээ? Сүрлэн цув өмсөөд...
Гү: Амьдралаа бороо, манан дунд өнгөрүүлнэ. Эмээлтэй мориноос илүү би гутал таяганд дуртай.
Жао: Яг зөв. Би өчүүхэн ч гэсэн зоригтой хүн.
Гү: Бурхадтай нүүр тулж чаддаг өчүүхэн эр.
Жао: Энэ хэргийг... би авлаа.
Гү: Жао Буёоу. Кайфэний байцаан шийтгэх газарт надад мэдээлэгч байгаа. Одоо хоёр бурхан зодолдож байгаа. Би сэжиг авахуулахгүйн тулд хөдлөхгүй байгаа.
Жао: Оролцох хэрэггүй. Би энэ хэргийг нууцаар шалгана. Үр дүнг нь хэлнэ ээ.
Гү: Жао Буёоу. Миний чиний тухай бодол зөв байж.
Жао: Эхнэрийнхээ төлөө. Таны төлөө...
Бичиг: Зүүн хүрээний баруун захад орших Таоюуны асрамжийн газар.
Дүү: Таоюаний асрамжийн газар. Тавилга авчирлаа.
Сон: Очилоо. Очилоо очилоо. Мо арь.
Дүү: Сон.
Сон: Мо арь, энэ хүртэл ирсэнд гялайлаа. Өө... Энэ.
Дүү: Сон Чиюу.
Сон: Аан?
Дүү: Тавилга хийлгэхээр захиалга өгсөнд гялайлаа.
Сон: Ёсорхох хэрэггүй. Надад модон оньсон тоглоом өгөхөд чинь би чиний чадварыг мэдсэн. Ямар сонирхолтой оньс вэ?
Дүү: Оньсон тоглоомоо эвлүүлж чадсан уу?
Сон: Заавал эвлүүлнэ ээ.
****************
Бан: Яах Хө.
Я: Аан?
Бан: Би туслах хийх гэж байгаа мөртлөө сандраад байх юм. Танай аав...
Я: Зүгээр ээ. Чи манай аавд таалагддаг. Байгаараа байхад л болно. Манай аав жаахан хатуу ч гэсэн...
Бан: Шие эгч ээ.
Я: гэхдээ...
Бан: Шие эгч ээ.
Я: Шие эгч ээ, та хаачиж яваа юм?
Бан: Юу болоо вэ? Лаоба ах таныг дээрэлхээ юу? Нүд чинь хавдчихсан байна.
Ш: Үгүй ээ. Шөнө сайн унтаагүй болохоор нүд өвдсөн байх.
Бан: Нүд чинь өвдөө юу? Нэг газар сууж байгаад би хараад өгье.
Ш: Хэрэггүй ээ, Бан арь. Эгч нь явлаа.
Бан: Шие эгч ээ.
***************
Сон: Нэрээн, Мо арь. Танай дүү, Яао Хө хоёрт чамаар хэлүүлэх юм байна. Хэд хоногийн өмнө миний бичнэ гэж амалсан нийтлэл ойрын үед гарч амжихгүй байх. Удахгүй ордны шалгалт болно. Би шалгалтандаа бэлдэх ёстой.
Дүү: Шалгалт өгөхөөр шийдээ юу?
Сон: Тийм. Төрийн түшмэл болохыг хүсвэл ордны шалгалтад заавал тэнцэх ёстой. Ийм олон харж хандах хүнгүй, ядуу хүмүүсийг харж,хамгаалах хүн алга. Би түшмэл болох юм бол ийм хүмүүсийг хооллож, тэдний итгэлийг хүлээсэн хүн болно.
Дүү: Тэгвэл... Би ч гэсэн түшмэл болж болох бол уу?
Сон: Бололгүй дээ. Мо арь, сайн мужаан болохоор хөдөлмөрийн яамны түшмэл болж болно.
Дүү: Гэхдээ би хөдөлмөрийн яаманд ормооргүй байна. Би Бо ах шиг хүмүүст шударга ёсыг тогтоодог хүн болмоор байна.
Сон: Мо арь, нэгэнт түшмэл болохоор шийдсэн юм чинь шалгалтандаа сайн бэлдээрэй. Би чамд багш танилцуулж өгөх үү?
Эр: Багш дуудахыг хүлээж бай.
Бичиг: Зүүн хүрээ, Наншан цайны газар
Бичиг: Кон арь, ордны шалгалтанд бэлдэгч /Товчлол: К/
Сон: Өршөөгөөрэй.
К: Сон Чиюу. Болгоомжтой л байгаарай.
Сон: Эрхэм багш нарын мэндийг эрье.
Бичиг: Жиан Зуан Күнзийн сургаалийг дагагч, Доншугийн долоон эрдэмтэн /товчлол: З/
Сон: Эрхэм багш нар аа, энэ бол...
Бичиг: Зэн Дун, багш /товчлол: Д/
Сон: Энэ миний дотны найз, Жао Мо арь.
Бичиг: Жан Мей, бичгийн эрдэмтэн /товчлол: Жан/
Сон: Гарын уртай хүн. Та бүхнээс суралцахаар дагуулаад ирлээ.
Жан: Мей завины хэргийг илрүүлсэн Жао Мо арь байх аа?
Дүү: Би ашигласан аргыг нь олсон төдий. Кайфэний байцаан шийтгэх газар хэргийг илрүүлсэн.
Жан: Мэдээж. Кайфэний байцаан шийтгэх газрын байцаагч эртээд мэдлэг солилцохоор ирсэн. Тэр хүн их даруу боловч ихийг бүтээх хүсэлтэй гэдгийг би харсан.
Дүү: Би тэр хүнтэй уулзаж үзээгүй.
Жан: Уулзахыг хүсч байна уу? Би танилцуулаад өгье.
Дүү: Хүсэхгүй байна.
Сон: Хөөе. Жан багш сургуулийн тэргүүн. Шавь нартаа туслах дуртай байдаг юм.
Д: Сон Чиюугийн хэлсэнчлэн эрдэм мэдлэгээ тэлэхээр ирээ юу?
Дүү: Би байцаан шийтгэх газарт орж, хүмүүст тусалж хэрэг илрүүлэхийг хүсч байна.
Жан: Зорилгоо мэдэж байгаа хойно ордны шалгалтад тэнцэнэ гэж бодож байна уу?
Дүү: Ах маань надад зах зухаас нь зааж өгсөн. Гэхдээ би хангалтгүй байх гэж айж байна.
Жан: Суурь нь сул байж болно оо. Өөр аргаар үзээд алдаж болно. Эхлээд сургуульд очиж хууль судлаад үз.
Дүү: Гялайлаа, ноёнтон. Тийм том эрдэмтэн багш нар... чамайг ийм өндөрөөр үнэлдэг гэж бодсонгүй.
Сон: Тийм биш ээ. Жан ноёнтон чамд өндөр найдвар тавьж байгаа байх. Тэд миний багш бас анд нөхөд. Би заримдаа ганцаараа байхыг хүсээгүй үедээ цайны газарт болдог хичээлд суудаг юм.
Дүү: Зүүн хүрээнд гэрийнхэн чинь байдаггүй юм уу?
Сон: Би... ганцаараа ирсэн.
Дүү: Сон Чиюу.
Сон: Аан?
Дүү: Чи намайг шалгалт өг гэж ятгаж, бас багш нартайгаа танилцуулсан. Надад чамд тусалж чадах зүйл алга. Өнөө орой манайд очиж хоол идвэл ямар вэ?
***************
Хүмүүс: Гахай нисч сурлаа гэдэг байх аа?
Эм: Жао Мо арь найзтай болсон гэнэ ээ.
Дүү: Аав аа.
Аав: Аан?
Дүү: Яагаад ийм олон хүн ирчихсэн юм?
Аав: Хөөе хөөе хөөе. Гэртээ харьцагаа. Харьцагаа.
Эм: Харья аа, харья.
Аав: Хоол горьдсон хүмүүс.
Эм: Аан?
Эр: Юу? Энэ хөгшнийг дээ. Би дарч авчирсан юм шүү.
Аав: Аан?
Эм: Би шарвин хийсэн. Бас загасны шөл хийсэн.
Аав: Аан.
Дүү: Аав аа. Миний найз Сон Чиюу. Ордны шалгалтанд бэлдэж байгаа.
Аав: Мо арийн найз миний ч гэсэн найз. Алив, хэдүүлээ ууя.
Дүү: Надад хэлэх юм байна.
Жао: Би ирлээ. Би ирлээ. Аз таарсан шүү.
Эм: Буёоу, ирж байна.
Жао: Хамгийн сүүлийнх нь надад таарсан. Алив алив. Халуунаараа байгаа.
Эм: Хөөе. Нээрэн халуунаараа байна.
Жао: Мо арь. Юу хийгээд байгаа юм? Хурдан ид л дээ.
Эр: Ашгүй мах байна.
Дүү: Ах аа, надад хэлэх юм байна.
Эм: Энийг хар даа.
Жао: Хөөе хөөе хөөе. Чимээгүй. Чимээгүй чимээгүй. Мо арь хундаганы үг хэлнэ гэж байна.
Эр: За.
Жао: За алив.
Дүү: Би шалгалт өгч, байцаан шийтгэх газарт ормоор байна. Би сайн бодож үзсэн. Хуулийн алдаа, мөрдөх ажил сул байгаагаас болоод олон хэрэг гарч байна. Хохирогч нар зоригтой байж, түшмэлүүд илүү сайн тусалдаг бол ийм олон эмгэнэлт явдал гарахгүй.
Сон: Сайхан хэллээ. Мо арь. Чи яг зөв хэллээ. Чиний хэлдэг түмэн зөв. Чи түшмэл болох юм бол дахиад нэг ч хүн хилс хэрэг хүлээхгүй.
Дүү: Тэгвэл би Их Сүн гүрний Ди мөрдөгч болно.
Сон: Тэгвэл би тэрнийг залгамжлагч Жан Жианжи болно оо. Чи байцаан шийтгэх газарт, би шүүхэд ажиллана. Хоёулаа хамтарч том амжилтанд хүрнэ.
Эм: Сайн байна.
Эры: Сайн байна.
Жао: Мо арь. Алив, хурдан хоолоо ид. Зочноо битгий хүлээлгээд бай.
Эм: Алив, ид ид.
Жао: Алив.
Эм: Хурдан ид.
Дүү: Ах аа. Ах аа.
Жао: Аан?
Дүү: Үнэнээсээ хэлж байхад.
Жао: За.
Дүү: Сон Чиюу ч гэсэн намайг чадна гэж бодож байгаа. Өнөөдөр намайг Доншуйгийн долоон багшид танилцуулсан. Би их олон зүйл сурсан.
Жао: Байцаан шийтгэх газрын тухай ах нь сайн мэднэ. Арав гаран жил тэнд ажилласан. Би бас дүүгээ сайн мэднэ. Зөрүүд. Тэнд орох юм бол гурав хоног ч болохгүй.
********************
Жао: Алуурчин ямар хутга хэрэглэсэн юм бол?
Бан: Юу хийж байгаа юм?
Жао: Хөөе, чи хаачих нь вэ? Юу сурах нь вэ?
Бан: Өчигдөр би Яао Хөгийн аавд шавь орсон. Одоо би цогцос шинжээч болсон.
Жао: Аан?
Бан: Та намайг болиулж чадахгүй. Бэр эгч явчихсан. Амьдрал үргэлжлэх ёстой. Зүгээр суугаад байж болохгүй биз дээ.
Жао: Аавыг тэгж хэлж болохгүй шүү.
Бан: Би аавыг хэлээгүй байна.
Жао: Хоёрдугаар ах чинь залуу байна. Жаахан хугацаа өгчих.
Бан: Хоёрдугаар ахыг ч яриагүй байна.
Жао: Тэгвэл энийг хараадах. Аль нь аллагын зэвсэг байна.
Бан: Том ах аа, шинэ хэрэг юм уу? Тэгвэл би тусалж болох уу?
Жао: Сайн сонс. Дөч орчим насны эр, хоолойгоо хэрчүүлж үхсэн. Шарх нь маш нарийн бас гүн. Ямар зэвсэг ашигласан байж болох вэ?
Бан: Тэгвэл яс шулагч эсвэл цайны хутга байж магадгүй.
Жао: Яс шулагч аа?
Бан: Махны худалдаачид ашигладаг хутга. Жу ах мах худалдаалдаг шд. Тэрнээс асуугаад үз.
Жао: Жу ах аа, би оролдоод үзье л дээ.
Эр: Тэнэг юм уу? Энийг хар. Ингээд зүсчихээр чинь би яаж зарах юм? Чиний яриад байгаа хутга надад байхгүй. Хөөе. Тэр эсрэг талд байгаа номын мухлагаас асуугаад үз.
Жао: Юун номын мухлаг? Жу ах аа. Юун номын мухлаг вэ? А Ши.
Эм: Жишиантан номын мухлаг. Сонины цаас зүсдэг хутга нь нимгэн бас хурц байдаг. Таны хэлсэнтэй тохирох юм шиг байна.
Жао: За.
Эм: Жу авга ах тэр хутгаар гахайн мах зүсвэл сайн тохирох байх даа гэж байсан.
Жао: Жишиантаны номын мухлаг. За.
*****************
Эм: Вэн дүү. Мо арийн тухай нийтлэл гарсанаас хойш би сонин уншдаг болоод байгаа. Би байнга авч уншдаг болсон. Энийг хар даа. Ли Шиши нууцаар нэг эртэй уулзсан гэж байна. Хүмүүс хосуудын хайрын тухай түүх унших дуртай байдаг юм.
Ю: Тэр үнэр мөн байна. Фей эгч ээ. Та энэ сонинг хаанаас аваа вэ?
Эм: Жишиантан номын мухлаг.
Жао: Эхнэр. Ингэж таарах гэж.
Ю: Чи энд юу хйиж байгаа юм?
Жао: Чи юу хийж байгаа юм?
Эр: Энийг засах хэрэгтэй. Хүмүүс ирж байна. Очиж тусал.
Эр: Авхай, танд юугаар туслах вэ?
Ю: Танай бэхний үнэр их содон юм аа.
Эр: Хэлэх юм биш. Зүүн хүрээнд өөр хаана ч байхгүй. Энийг эрдэмтдийн үнэр ч гэж нэрлэдэг. Их зөөлөн. Хөөе. Эрхэм ээ. Болгоомжтой. Наад хутга чинь их хурц шүү.
Жао: За. Энэ хэний хутга вэ?
Эр: Наадах чинь хуулбар нь. Хүн бүрт нэг байдаг юм.
Жао: Аан за. Зүгээр ээ, би жаахан хараадахъя.
Эр: За.
Эр: Зугтаарай.
Жао: Эхнэр, болгоомжтой. Мөрдөгч дуудаарай. Хурдан мөрдөгч дууд.
Эр: Мөрдөгч дуудаарай.
************************
Ю: Сон Чиюу.
Жао: Эхнэр. Хаана байна?
Ю: Зугтчихсан.
Жао: Зугтчихсан уу? Надаас л боллоо. Би чамайг хойш нь татчихлаа. Тэгээгүй бол чи барьчихгүй юу.
Ю: Чиний буруу биш ээ.
Жао: Маргааш би номын дэлгүүрт очиж дахиад сэжүүр хайна аа. Заавал барина даа.
Ю: Мартаж үз. Би хүртэл дийлэхгүй байгааг харахгүй байна уу?
Жао: Тийм үү? Тэгвэл хурдан явъя.
Ю: Явъя аа.
Жао: За за.
Ю: Алуулахыг хүсээ юу?
Жао: Намайг мартаагүй гэж мэдсэн юм аа. Чи зүгээр үү?
**************
Хүүхдүүд: Бардам зантай нэгэн өндөр уулсыг биширдэг.
Яагаад үүлээр гэрч хийнэ гэж?
Охин: Сон ах аа. “Мөрөөдлийн сэвшээ” гэхээр зүүдэн дэх салхи биш юм уу? Юун үүл гараад ирэв ээ? Тэд нар юуг гэрлэх юм?
Сон: Эхний дөрвөн бадаг нь... Мо арь.
Дүү: Танил бичиг байх чинь. Чи бичсэн юм уу? Хазааргүй?
Сон: Вэнжэн гүн “Дуугүй амьдарсанаас, шударга ёсны төлөө дуугараад амиа алдсан нь дээр” гэж хэлсэн. Тийм болохоор... “Хазааргүй” гэсэн юм. Би өөртэйгөө адил хүмүүстэй учрахын тулд шүлгийн түүвэр гаргая гэж бодож байгаа. Гэхдээ, мөнгөгүй болохоор...
Дүү: Шалгалтанд тэнцчихвэл асуудалгүй.
Сон: Тэгж л найдъя. Нээрэн тийм. Мо арь. Чи ямар хэргээр ирээ вэ?
Дүү: Би ч гэсэн чамд туслах санаатай.
Сон: За. Энэ бартаатай замд адил зорилготой анд нөхөртэй болсондоо талархаж байна.
Дүү: Модыг хөндлөн огтлолцохоор давхарлаж тавих юм бол доогуур нь завь өнгөрч болохоор нумарсан баганагүй гүүр хийж болно. Гол нь өргөн бол энийг давтахад болно. Энэ гүүрийг хэдэн арван ли-гийн өндөр хийж болно.
Хүүхдүүд: Хөөх.
Дүү: Гүүр барихад чулуу хамгийн сайн тохирдог. Чулуу салхи бороонд илүү тогтвортой байдаг. Гэхдээ модоор ингэж давхарлаж хийсэн нуман хэлбэртэй гүүр ч гэсэн их бат бөх байдаг. Салхи, бороонд ч, үер болсон ч тэр... Гол хэсэг нь байгаа цагт гүүр нурахгүй.
Хүүхдүүд: Хөөх.
Эм: Мо арь худлаа хэлчихэж. Гүүр нурчихлаа.
Дүү: Тулгуурын гол хэсэг нь хугарах юм бол гүүр нь хичнээн бөх бат байсан ч нурна. За. Та нар ч гэсэн хийгээд үз. Алив.
Хүү: Гүүр.
Охин: Яагаад байгаа юм бэ?
Хүүхдүүд: Надаа л даа. Би ч гэсэн хиймээр байна шд.
Дүү: Сон Чиюу. Санаа чинь зовоо юу?
Сон: Мо арь. Чамд хэлэх юм байна.
Дүү: Юу юм?
Сон: Би нүүх гэж байгаа.
Дүү: Нүүнэ ээ?
Сон: Тийм. Хаашаа нүүх гэж байгааг чи ч гэсэн таамаглаж байгаа байх.
*******************
Эм: Амттай байна уу?
Эр: Амттай байна.
Дүү: Лаоба.
Эм: Мо арь, Сон Чиюу хоёр ирээ юу? Нааш ир. Ийшээ суу.
Сон: За.
Эм: Юун ачаа вэ? Манай энэ гудамжинд нүүж ирж байгаа юм уу?
Сон: Лаоба ах намайг өндөр түрээс төлж байна гэж өрөвдөөд. Намайг нэг өрөөндөө байхыг зөвшөөрсөн. Хойшид, надад тусалж байгаарай.
Эм: Ёсорхох хэрэггүй ээ, хэрэггүй.
Сон: за.
Эм: Ах аа, та мөнгө хэрэггүй гээд байсан биз дээ? Яагаад өрөөгөө хөлслүүлэхээр болчихоо вэ?
Эр: Юу ч мэдэхгүй. Мөнгөнөөс болсон гэж бодоо юу? Сон Чиюуг нүүж ир гэсэн нь... нэг өдөр манай гэрээс эрдэмтэн төрөх ч юм билүү.
Эм: Аан. Алсын хараа гэж энийг л хэлэх байх.
Дүү: Шие ах аа. Цонх нь сийгэж, ус гоождог юм байна. Та энийг нь засч өгнө биз дээ?
Сон: Шалгалт удахгүй болох болохоор жаахан тэсэхэд л болно. Тэгээд ч, Шие ахын өгөөмөр зангийн ач.
Эм: Сон Чиюу. Эгчийнхээ хэлэхийг сайн сонс. Ордны шалгалт удахгүй болно. Болгоомжтой байдаг юм шүү. Чухал шаардлагагүй бол гадуур явах хэрэггүй.
Эр2: Та Сүнс шалгагч хэлж байна уу?
Эм: Тийм.
Эр2: Шалгалт болохын өмнө дандаа тэгдэг юм. Улиг болж.
Эм2: Хөөе. Итгэсэн нь дээр шүү. Бэр эгч хэзээ худлаа хэлж байсан юм? Бэр эгч ээ, сонс доо. Сүнс шалгагч 9м өндөр гэсэн. Царай нь нүүрс шиг хар. Хувцасан дотроо бие байдаггүй гэсэн. Бас алсан хүмүүсийнхээ зүрхийг авч явдаг гэсэн шүү.
Дүү: Ухаантай хүн цуу ярианд итгэдэггүй гэдэг. Сүнс, бурхан гэж байдаггүй.
Эр2: Байдаг байсан ч, Чиюуд ямар хамаа байх биш. Зөвхөн муу хүмүүсийг авдаг гэж сонсоогүй юм уу?
Сон: Би шударга шулуун хүн болохоор... намайг авахаар ирэх юм бол... би зугтчихна аа...
Эм2: Энэ хүүхдийг дээ.
Эр2: Сон Чиюу. Тэр ахыгаа сууж ус ууж, самар ид гээ.
Эр3: Би энэ хүнийг сайн танихгүй ээ. Та эндүүрч байна.
Эр2: Танихгүй ээ? Нааш цааш холхиод байхаар нь таныг танил юм байх гэж бодсон юм.
Эр3: Энэ миний ажил... үйлчлүүлэгчдээ туслах хэрэгтэй. Туслах хэрэгтэй.
Эр2: Хөөе. Хөөе.
Сон: Мөнгийг нь өгөхөө мартчихаж. Мөнгийг чинь өгөхөө мартчихаж.
Ю: Сон.
Сон: Бэр эгч ээ.
Ю: Өнгөрөн шөнө чи луус, морь зардаг газарт юу хийж байсан юм?
Сон: Би нүүх гээд шөнөжин гэртээ бэлдсэн. Би морь зардаг газарт очоогүй.
Жао: Хөөе Сон. Манай хөршүүд чамайг нүүж ирсэн гэж хэллээ. Хэлэхгүй яасан юм?
Сон: Ах аа.
Жао: Одоо хөршүүд болсон болохоор хэрэг гарвал бид нарт хэлж байгаарай.
Дүү: Бэр эгч ээ. Та ямар хэргээр ирээ вэ?
Жао: Чи тусалж байна уу?
Дүү: Тийм.
Ю: Мо арь. Сон Чиюуд сайн туслаарай.
Жао: Мо арь, сайн туслаарай.
Дүү: За.
Жао: Хоол хийх нь үү? Ашгүй дээ. Өлсөөд байсан юм. Эхнэр. Би Гү мөрдөгчийг шалгаад өг гээд хэлчихсэн. Тэр сэжигтэн номын мухлагт ажилладаг болж таарсан. Бас өөрийнхөө хутгыг ашигласан байна лээ. Маш хурц иртэй, цаас маш сайн зүсч байсан. Номын мухлагийн эзэнд таалагдсан болохоор бүх ажилчиддаа хийлгэж өгсөн гэсэн. Эзэн нь тэр хүнийг нэр, төрсөн нутаг гээд бүгдийг нь худал мэдүүлсэн байсан гэсэн.
Ю: Зураг нь байгаа юу?
Жао: Байхгүй. Тэр хүнийг их өвөрмөц, хүмүүстэй ярьдаггүй, мэндэлдэг ч үгүй гэсэн. Бүтэн жилжингээ малгайнаасаа салдаггүй болохоор царайг нь хэн ч хараагүй гэсэн.
Ю: Сагс аваад өг.
Жао: За. Мухлаг явах нь уу? Бид хоёр сайн баг болох байх. Өчигдөр номын мухлагт ч гэсэн сайн ойлголцож байсан. Юу хийж байгаа юм?
Ю: Шүхрийн мухлаг руу явъя. Аав, дүү нараа сайн харж байгаарай.
Жао: Аан...
*******************
Эр: Болохгүй.
Дүү: Сон... Жиан багш аа. Жан ноёнтон. Би Сон Чиюуг гаргаж өгөхөөр ирсэн юм. Та нар сая...
Эр: Юу ч биш. Чиюу их сандарч байгаа. Тэрнийг сайн тайвшруулж өгөөрэй. Чиюу. Жан ноён бид хоёр чамайг гадаа хүлээж байя.
Дүү: Сон Чиюу. Шалгалтанд явж байгаа болохоор... Бид нар өнгөрсөн шөнө чамд шилдэг түшмэл гэсэн бялуу хийсэн. Ордны шалгалтанд өндөр амжилт гаргахыг ерөөе. Хурдан идээд үз.
Сон: Гялайлаа.
Дүү: Юу болоо вэ? Сандраа юу? Эсвэл дахиад багш нарт загнуулаа юу?
Сон: Үгүй ээ.
Дүү: Сон Чиюу. Сандрах хэрэггүй. Чи шалгалтанд заавал тэнцэнэ. Бэх, бийрээ авсан уу? Мартаж болохгүй шүү. Явъя, би хүргээд өгье.
Эр: Сон Чиюу. Энэ жил шалгалтанд орж байгаа хүмүүсээс би өөрийн шавь мэт үздэг чамд хамгийн их найдвар тавьж байгаа. Өнөөдөр, чамайг урт замд ядраахгүй гэж чамд илжиг тэрэг хөлсөлсөн. Хурдан суу. Миний хэлснийг битгий мартаарай.
Дүү: Сон Чиюу. Энэ бялуунаас идчихээд яв. Энэнээс идэх юм бол хамгийн өндөр оноо авна. Алив. Сайн мэдээ хүлээж байя.
**************
Эм: Энэ шүхэр үнэхээр таалагдаж байна.
Эм: Харин тийм.
Ю: Шинийг авах эсвэл засуулахаар бол аваад ирээрэй. Би засаад өгнө.
Эм эм: За.
Эм: Гялайлаа. Үнэхээр дэгжин юм аа.
Эм: Тийм байна.
Жао: Эхнэр, өлсөж байна уу? Би ирлээ. Туслаарай. Хурдан хурдан. Муу хүн байна.
Эр: Очъё.
Жао: Хурдлаарай, тэрийг бариарай. Хурдан бариарай.
Эр: Араас нь... Зогс.
Эр: Зогс.
Жао: Яаж байна?
Ю: Чи зүгээр үү?
Жао: Би-би зүгээр ээ. Хурдан. Би боогоод өгье. Явъя. Эхнэр... чиний хэлдэг үнэн байж. Бид нарын хайгаад байгаа захиалагч үнэхээр мухлагт чинь ирдэг байна шүү. Эхнэр. Зүгээр ээ. одоохон Дууслаа. Хэзээ ч эргээд ирж магадгүй. Энд ганцаараа амьдарч болохгүй. Би ч гэсэн энд ирж амьдаръя.
Ю: Дэмийр. Дахиад ирэх хэрэггүй.
Жао: Аан?
Ю: Тэр хүн дахиад ирвэл... эргүүлийнхэн таарахгүй бол чи яах юм?
Жао: Би гал тогооныхоо хутгаар алчихна.
Ю: Би жаахан л удсан бол... одоо чи Кайфэний цогцос шинжлэх өрөөнд байж байгаа. Жао Буёоу. Надад ялагдсан ч харамсах юм алга.
Жао: Хэн тэгж байна? Энэ бидний тавилан. Бид нар заавал ялах ёстой.
Ю: Тэрнийг барих гэж хоёр амь золиослох хэтэрхий өндөр төлөөс.
Жао: Би Гү мөрдөгчид энэ хэргийг заавал илрүүлнэ гэж амалсан.
Ю: Тэгвэл дураараа бол. Тэгвэл би чамайг хамгаалахгүй. Чи угаасаа юу ч хийж чадахгү,й номын мөр хөөсөн, хүний уур хүргэхээс өөр юм мэдэхгүй амьтан.
Жао: Яагаад ингэж хэлж байгааг чинь мэднэ ээ. Намайг уурлуулж, гомдоовол яваад өгнө гэж ингэж байгаа биз дээ. Чи яллаа. Үнэхээр гомдож байна.
Ю: Хурдан яв.
Жао: Бага байхад аав намайг жаахан ч гэсэн тулааны урлагт суралц гэж байсан. Би үгэнд нь ороогүй. Харамсаж байна.
Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь.
Эр: Сүн гүрний үед малгайтай чөтгөр байсан гэдэг. Зүүн хүрээ болон Луояанд шөнийн цагаар гадуур явж хүмүүсийг иддэг малгай хэлбэртэй чөтгөр байсан гэсэн домог байдаг. Малгайтай чөтгөр улс даяар үймээн самуун, эмх замбараагүй байдал үүгэсэн. Хүмүүс хөршүүд эсвэл овог, аймгаараа цугларч малгайтай чөтгөрийг зайлуулж эсвэл зайлсхийхийн тулд үүр цайтал ярилцдаг байжээ. Малгайтай чөтгөрийн тухай энэхүү итгэхийн аргагүй түүх Жэнжон хааны үед мөрдөн байцаалт, дарангуйллын дор аажмаар намжсан гэдэг. Малгайтай чөтгөр хаана нуугдсаныг мэдмээр байгаа бол надад хэлээрэй.
13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home