Riverside Code at Qingming Festival 12

Riverside Code at Qingming Festival-12

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Тао: эр, хааны хамгаалалтын албаны захирагч

Э: эм, Кан Чианы эхнэр Чун Ши

 

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 12-р анги.

Бичиг: Хэр их үнэртэйг хэн мэдэх билээ? Би зөвхөн хязгааргүй хайрыг харж байна. Сүн гүрэн, Ли Чинжао

Ю: Тэгээд намайг ал л даа.  Энэ хэрэггүй юмнуудаар яах гээ вэ?

Эр: Жан авхай танд сайн хандаарай гэж надад тушаасан. Тийм болохоор эхлэх үү дээ?

Жао: Дээш нь. Хурдан дээш нь хөөргө.

Бан: Ах аа, тэгж л байна шдээ.

Жао: Дээш нь. Дээш нь.

Бан: Хөдөлж байна. хөдөлж байна.

Жао: Дахиад.

Бан: Болж байна. Болж байна.

Дүү: Хөөрч байна.

Бан: Дахиад сайн сэвье.

Дүү: Болж байна.

Жао: Сайн байна. сайн байна. Мо арь. Хурдан, хурдан.

Дүү: За.

Жао: Би явлаа шүү.

Бан: За. За...

Дүү: Бан арь, Асаагуураа мартав аа. Асаагуураа.

Бан: Нээрэн, асаагуур. Явъя.

Дүү: Явъя. Явъя.

Т: Кайфэний байцаан шалгах газраас шалгахаар ирлээ. Замаас зайл.

Эр2: Кайфэнийх байхаараа яадаг юм?

Т: Амаа мэдээрэй.

Эр: Яаж байна аа?

Эр: Юу болоод байгаа юм?  

Эр2: Наанаа зогс.

Эр: Аан? Энэ бол Жангийг өргөө. Та нар хэний хүмүүс вэ?  Дарга чинь хаана байна?  Эх захаа мэддэггүй юм уу?

Т: Хашгичихаа боль. Юунд хашгичсан юм?

Эр: Яахаараа би аяархан ярьдаг юм?

Эр3: Аймаар юм аа.

Т: Малгайтай чөтгөр барихаар явж байна.

Эр: Энд малгайтай чөтгөр байхгүй. Энэ бол Жангийн өргөө.

Т: Хашгичихаа боль.

В: Дарга нь би байна. Кайфэний байцаан шийтгэх газрын ахлах байцаагч. Ван Фу.

Эр: Чухал хүн юм байх гэж бодсон чинь. Доодчуул чинь юугаа ч мэдэхгүй  аашилж байхад дарга нь ухаантай юм бол чи дүрмээ мэддэггүй юм уу? Юугаа хараад байгаа юм? Би энд байна.

В: Надад ирсэн мэдээлэл... Юу билээ?

Т: Малгайтай чөтгөр...

В: Малгайтай чөтгөр энд байгаа гэсэн.

Эр: Тийм үгэнд итгэж байгаа юм уу? Энэ чамд ямар хамаатай юм? Юугаа хараад байгаа юм бэ? Би энд байна.

*********************

В: Малгайтай чөтгөр байхгүй бол... бид явлаа. Явъя.

Эр: Ингээд явчихна гэж бодоо юу? Чиний дураар болдоггүй байх шүү.

В: Наадахаа тавь.

Эр: Аан?

В: Тавь гэж байна. Тавихгүй юу?

Эр: Тавихгүй. Тэр юу  вэ?

Эр: Малгайтай чөтгөр.

Хүмүүс: Малгайтай чөтгөр. Малгайтай чөтгөр. Малгайтай чөтгөр.

В: Малгайтай чөтгөр байна. Кайфэний байцаан шийтгэх газар шалгахаар ирлээ.

Т: Хурдан замаас зайл. 

Эр: Яаж байна аа? Орж болохгүй. Болохгүй ээ.

Т: Тийшээ.

Эр: Хурдан. Хурдан очиж Жан авхайг авар. Хурдан авхайг авар. Бушуул.

Хүмүүс: Зугтаарай. Зугт.

Жао: Манай эхнэр хаана байна?

Эм: Мэдэхгүй ээ.

В: Та нар Вэн авхайг танина. Булан тохой үлдээлгүй өргөөг сайтар нэгж. Тэрнийг заавал ол.

Жао: Эхнэр. Эхнэр.

Т: Тэнд алга.

Эр: Тэнд ч бас алга.

В: Том өргөө байна. Үргэлжлүүлээд хай. Тийшээ.

Эр эр: За.

В: Хөөе. Байз байз. Вэн авхайгаас гадна Чун Ши, Сун Бо хоёр байна уу хай.

Эр эр: Мэдлээ.

Эр: явъя.

В: Хурдан.

Эр: Явъя.

Эр: Явъя.

Эр: Явъя. Ийшээ.

Эр: Тэнд шалга.

Ч: Та нар дорд амьдралаараа амьдарч болох л байсан. Хэн та нарыг ийм юм хий гэсэн юм. Энийг... та нар хадгална биз. Ядарч байна. Өнөөдөртөө ингээд больё.

Эр: Авхай. Баларлаа. Малгайтай чөтгөрийн өвөг дээдэс ирж.

Ч: Аан?

Эр: Маргааш нөхрийг чинь ирэхээр, араас чинь явууламз.

Ю: Яв. Жао Буёоу.  Жао Буёоу. Одоо болно. Алж болохгүй. Тавь.

Жао: Эхнэр. Эхнэр. Зүгээр үү?

Ю: Жао Буёоу. Хурдан явъя.

Жао: За.

Ю: Явъя.

Хүмүүс: Зугтаарай. Зугтаарай. Зугт. Малгайтай чөтгөр ирж байна. Мадгайтай чөтгөр.

Эм: Туслаарай.

Эр: Холдоорой. Холд.

Эм: Баригдах юм бол үхнэ гэсэн үг.

Эр: Зугтаарай.

Х: Юу болоод байна аа?

Л: Тэр юу вэ?

*****************

Э: Намайг өршөө.

С: Хүлээж бай.

Ч: Юунаас нь айсан юм? Айх хэрэггүй.  Том ч бай, жижиг ч бай хуурамч.

Эр: Хурдан. Хүн ир. Тэрнийг хурдан буулга.

Ч: Бушуул. Хурдан буулгаад ир.

Эр: Хурдан доош нь буулга. Гүйхээ болиоч.

Ч: Хурдан буулгаад ир.

Эр: Бушуул.

Л: Хүн байна уу?

Х: Наашаа хүрээд ир. Намайг хамгаал.

Эр: Ирж байна. Зугтахаа боль. Хүн байна уу, тэрийг бушуу буулгаадах.

Ч: Хуурамч гээд байхад.

Эр: Хүн дууд.

Ч: Харав уу?  Унах гэж байна. Нааш нь унага.

Х: Чи... Чи... Чи...

Ч: Тэрнийг барь.

Эр : Тайвшир. Тайван бай. Боль.

Л: Өршөө.

Ч: Хэрэггүй амьтан. Чун Шийг яах гэж байна? Тэрэнд юу гэж амалсанаа мартаа юу? Хутгаа хая. Би байшинг чинь буцааж өгье.

Эр: Хурдан. Тэнд байна.

Т: Тийшээ.

С: Хол бай. Зогс!

В: Сун Бо. Хутгаа хая. Яарах хэрэггүй. Чиний зөв юм хийж байж болох ч,  чиний хийх ёстой юм биш. Өөр арга бодоод үз, за юу?  

С: Өөр ямар арга байгаа юм? Ийм хүмүүсийн эсрэг ямар арга байгаа юм?

Ч: Чи бид хоёр бие биенээ бараг мэдэхгүй. Би яасан  гэж чиний эсрэг хөдлөх юм? хоёулаа тохиролцъё. Намайг  тавьж явуул. Би Чун Ши та хоёрт  амьдрах боломж өгье. Та хоёр хамтдаа сайхан амьдар. Тэгэх үү?

Э: Сун Бо. Хутгаа хая. Хутгаа хая.    

Жао: Мо арь.

В: Наанаа зогс.

Ч: Дорд амьтад дорд хэвээрээ л байна. Амьд л байвал боллоо гэж боддог.  Энийг уугаад, миний нохой бол. Зууха асааж, шинэ бордоо хийх цаг болж. Яасан хүйтэн юм бэ? Өвдөж байна.   Намайг үхээсэй гэж олон хүн хүсдэгийг би мэднэ. Гэхдээ чиний гарт үхэх юм гэж төсөөлсөнгүй.   

В: Фей Жиан. Тие Чи.

Эр: Байна.

В: Сун Бо, Чун Ши хоёрыг барь.

Э: Кан Чиан, Жан Чиниан хоёрыг би алсан.

С: Чун Ши.

Э: Сун Бо. Сун Бог миний ятгалганд орж, миний хий гэснийг л хийсэн. Миний өмнөөс жаргалтай амьдраарай. Над шиг дорд хүн... одоо л өөрийнхөө төлөө боломж гарлаа.

С: Чун Ши.

Э: Өнөөдөр... би өөрийн амиар нүглээ наманчилж байна.

С: Чун Ши. Чун Ши. Сэр л дээ.

Э: Зодохоо боль. Бидний хооронд юу ч болоогүй.

С: Чун Ши. Намайг битгий орхи л доо... Чун Ши. Чун Ши.

***************** 

В: Ноёнтон. Ноёнтон, та эргээд ирэв үү.

Гү: Тийм ээ. Гэнэтхэн буцаж ир гэсэн тушаал авсан.

В: Хэрэг хаагдсан. Чун Ши Жан Чинианыг алчихсан.

Гү: Чун Ши Жан Чинианыг алсан?

В: Тийм. Чун Ши дараа нь амиа хорлочихсон. Бид нар Бог баривчилсан. Тэгээд хэрэг хаагдсан.  Энэ бүгд миний нүдэн дээр болсон. Би...тусалж чадаагүй... Чадаагүй. Нааш нь. Би таныг хүргээд өгье.

Гү: Ван Фу.

В: Аан?

Гү: Нааш ир. Энд хэлэхийг хүссэн бүхнээ хэлж болно.

В: Ноёнтон. Би Кайфэний байцаан шийтгэх газарт арав гаран жил ажиллаж байна. Тэр үед,  ааваасаа энэ албыг уламжилж авахад надад “Өөрийнхөө аюулгүй байдлыг үргэлж нэгд тавьж бай” гэж хэлсэн. “Хэргийн газарт битгий түрүүлж оч” “Хариуцлага хүлээх хэрэггүй” бас “ Давуу талаа ашигла. Гэхдээ шунаж болохгүй. Тэгж амьдрахад болно” гэсэн. Гэтэл тэр жил та ирсэн. Ван Фу, миний бие... Ван байцаагч... тэр үед л юу хийх ёстойгоо ойлгосон. Миний хийх ёстой зүйл бол Гү мөрдөгч таныг хамгаалах. Таныг хийх ёстой зүйлээ бас хийхийг хүссэн зүйлээ өөр юунд ч санаа зоволгүй хийхэд туслах. Та надад муу хүн байж болохгүй гэдгийг ойлгуулсан. Одоо би шөнө санаа зовох зүйлгүй орондоо ордог болсон.

Гү: Кайфэн байцаан шийтгэх газарт олон нэр хүндтэй хүмүүс байсан. Энэ бол шударга ёсыг тогтоож, ард иргэдийг хамгаалдаг газар.

В: Шударга ёсыг тогтооход миний чадвар хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ би ард иргэдийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно.

Гү: Энийг ав. Энэ мөчөөс хойш энэ илд чинийх.

В: Үгүй ээ, ноёнтон. Би авч чадахгүй.

Гү: Ав. Хойшид ажлаа хийхдээ биедээ авч явж бай.

*****************

Бан: Орой олигтой хоол идээгүй. Энийг ч болсон идээд гэдсээ дүүргэ. Би Яао Хөгөөр асуулгасан. Сун Бо ахыг гянданд байцаана гэж байна лээ. Дараа нь бид нар тэрэн дээр очиж болно.

Дүү:  Бо ах Жан Чинианыг хороох нь тэрэн шиг хүнийг шийтгэж болох ганц арга гэсэн. Би яаж ч бодоод өөр арга бодож чадахгүй байна.

Бан: Хоёрдугаар ах аа. Муу хүнийг шийтгэх олон арга байдаг байх. Гэхдээ Сун Бо ах бид нар шиг жирийн хүмүүсийн хувьд энэ маш хэцүү зүйл. Бид нар Сун Бо ах биш. Тийм болохоор тэрэнд ямар байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ хэн нэг нь таныг тэгэх  юм бол, би ч гэсэн тэгэх болно.  

*****************

Жао: Их зүдэрлээ. Эхнэр. Энэ юу вэ? Хараагүй эд байна. Үнэртээд үз.

Ю: Гоё үнэртэй тос байна.

Жао: Би түрхээд өгье.

Ю: Хаанаас авсан юм?

Жао: Худалдаж авсан юм. Гараа өгч бай. Гоё үнэртэй байна уу?

Ю: Мөнгө үрээд л.

Жао: Тийм биш ээ. Нэг л өдөр миний өмгөөллийн газар мөнгө их олдог болохоор би хамгийн үнэтэй гарын тос авч өгнө өө. Бас хоёр зарц авч өгнө. Нэг нь хоол хийж, нөгөө нь хувцас угаана. Бас нэг нь гарт чинь тос түрхэж өгнө.

Ю: Гурав болчихлоо шд.

Жао: Тосыг нь би өөрөө түрхэнэ. Үнэртээд үз. Ямар байна? Таалагдахгүй байна уу?

Ю: Тийм биш ээ. Захиалгаа бодож байна. Надад захиалга өгсөн. Гэтэл Жан Чинианы үхэл тохиолдол байсан. Би тэрнийг алаагүй.

Жао: Тодорхой хэлээгүй болохоор захиалсан хүний өөрийнх нь буруу. Зөвхөн Жан Чинианыг ал гэж бичсэн байсан. Хэн алах ёстойг тодорхой бичээгүй байсан. Тиймээс захиалгаа гүйцэтгэсэн гэсэн үг. Тоох хэрэггүй. Энийг тэнд тавьчихъя.

Ю: Хэн захиалга өгсөн байж болох вэ? Байнга бусдын хараанд байна гэдэг амар биш.

****************

Гү: Сун Бог байцааж байгаа. Хүн хороосон болохоор цөллөгт явах нь гарцаагүй.

Жао: Сун Бод жаахан ч гэсэн туслах арга байхгүй юу?

Гү: Чи байцаан шийтгэх яаманд ажиллаж байсан хүн. Сайн мэдэж байгаа. Кайфэний байцаан шийтгэх газар хэрэгтнүүдийг баривчилдаг. Яаж шийтгэхийг бид нар шийдэхгүй. Сун Бо надад нэг хүн тэрэнд энийг хийхийг нууцаар даатгасан гэж хэлсэн. Хайчилж авсан үгнүүдийг нийлүүлж, Кан Чиан малгайтай чөтгөрийг хийсэн гэдгийг хэлээд, Кан Чианаас өшөөгөө ав гэж бичсэн байсан гэсэн. Тэгэхээр тэрэнд ч гэсэн хэн нэг нь тушаасан гэсэн үг.

Жао: Тэр захиалга өгсөн хүн хэн гэж бодож байна?

Гү: Хэн ч байлаа гэсэн... тэд чиний ухааныг гүйцэхгүй.

Жао: Хоосон магтаал. Ван ноён.

В: Гараа өг. Малгайтай чөтгөрийн хэргийг илрүүлэхэд тусалсан. Энийг... Гү мөрдөгч хүсэлт гаргаж авч өгсөн юм шүү.

Жао: Хойшид хэрэг илрүүлэхэд миний тусламж хэрэгтэй бол хэлж байгаарай.

Гү: Хойшид чи эхнэртэйгээ манай Кайфэний байцаан шийтгэх газарт тусалсан удахгүй байшинтай болно.  

Жао: Гү мөрдөгч өө. Би туслахаас татгалзахгүй. Манай эхнэрийг оролцуулах хэрэг байна уу?

В: Чи өөрийгөө хэн өндрөөр үнэлэх гээ вэ?

Жао: Бид хоёр хоёулаа хэрэгтэй байх нь ээ? Тэгвэл больё. Би эхнэрийнхээ өмнөөс шийдвэр гаргахгүй.

Гү: Бидэнтэй ажилла. Яасан ч харамсахгүй.

Ю: Бид нар яагаад зөвшөөрөх ёстой юм?

Гү: Байшин худалдаж авах гээд мөнгө чинь хүрэхгүй байгаа гэж сонссон.

Ю: Мөнгө олох олон арга байгаа. Кайфэний байцаан шийтгэх газар ганц арга биш.

Гү: Төрд ажиллаж шударгаар мөнгө олох нь дээр биш гэж үү? Эсвэл захиалагчийн өгсөн 100 алтан зоосыг авах гээ юу?

Ю: Намайг таныг ал гэж хөлсөлсөн. Энэ шагнал нь.  Захиалагч аа? Вэн Юэү, би мөнгөний төлөө хүсээгүй зүйлээ хийдэггүй.

Гү: Тэгвэл надад ажилла.

Ю: Гү мөрдөгч өө. Яагаад бид хоёрыг өөртөө ажиллуулах гээд байгаа юм?

Гү: Надад шалтгаан байгааг би нуухгүй. Гэхдээ Гү Жэн би, танд бас нөхөрт чинь яасан ч муу юм хийхгүй.

Ю: Тавин хувийг нэмчих.

Гү: Удахгүй хүнээр хүргүүлье.

Ю: Хэрэггүй. Жао Буёоуд өгөөд явуулчих. Тэгвэл тэр баярлана.

Жао: Манай эхнэртэй аль хэдийн ярьчихсан юм бол надад хэлэх ямар хэрэг байгаа юм? Эхнэр маань зөвшөөрчихсөн. Та нар надад хөлсийг нь өгч байгаа юм байна. Миний сэтгэлийг засах гэсэн байж.

Гү: Бас нэг юм байна. Шиао Ишуй Шаманы арал руу цөлөгдөхөөр болсон. Дахиад хэзээ ч эргэж ирэхгүй.

В: Хэлсэн байх аа. Тэр байхгүй болсон. Одоо тайван амьдарч болно.

Жао: Наадах чинь сайхан мэдээ байна. Гү мөрдөгч өө, гялайлаа.

В: Алив, наашаа наашаа.

Жао: Минийх.

*****************

Жао: Эхнэр.

Ю:  Шагналаа авсан уу?

Жао: Би тусалъя.

Ю:  Хэрэггүй.

Жао: Чамд энийг хэлсэн нь дээр байх гэж бодлоо. Номын ах чинь Шамэний арал руу цөлөгдөхөөр болсон. Маргааш явна. Би шалгаж үзсэн. Эргэж ирэхгүй л болов уу.

Ю:  Гү мөрдөгчид хэлээд өг. Номын ахыг гаргаж өгмөөр байна.

Жао: За. Би хамт явъя.

*******************

Эр: Ноёнтон бид нарыг гадаа хүлээж бай гэсэн.

Жао: За. Гялайлаа. Эхнэр, яв. Эхний өрөөнд байгаа.

Ю:  Номын ах аа.

И: Манай Жю арь. Ингэж нэг ирдэг байжээ.

Ю:  Эзэнтэн Ли Яаныг хороохоор завинд суухаасаа өмнө энэ дарсыг ууж байсан.

И: Ингэнэ гэж мэдэж байсан юм.

Ю:  Таныг Шамэний арал руу цөлнө гэсэн. Эргэж ирэхгүй гэсэн болохоор би уулзахаар ирлээ.

И: Намайг гаргаж өгчихөөд, энгийн амьдралаараа амьдарсаар байх уу? Сайхан сонсогдож байна.

Ю:  Өнгөрснийг өнгөрсөнд орхих хэрэгтэй.

И: Орхиж болдог бол мэдээж. Энэ ажилд хөл тавьсан бол яасан ч орхиж чадахгүй. Сайхан дарс байна. Харамсалтай нь... урмыг чинь хугалах нь. Ах нь үхэх болоогүй. Намайг дагалдаж явах харуулуудад хахууль өгч, намайг дундаас нь авахаар болсон гэж надад хэл дуулгасан.

Ю:  Хэн юм?

И: Мэдэхгүй ээ. Гэхдээ нууцаар гэтэж байхыг бодоход тэр захиалагч байх. 

Ю:  Захиалагч аа? Танаар яах гэж байгаа юм?

И: Хэн мэдлээ. Тэд нар нэгэнт шийдсэн бол надад татгалзаад байх юм  юу байна? Тийм болохоор надаас холбоогоо таслах хэрэггүй. Ахыгаа хүлэж байгаарай.

Ю:  Тэгвэл тантай хэзээ, хаана уулзах юм?

И: Могой цаг сугсрах үеэр. Чэнжоу хаалганы гадна байдаг нарсан ойн захад.

Ю:  За. Сайн сонс. Би холбоогоо тасална гэсэн бол заавал тасална.

И: Жю арь. Чамд хэлчихье. Чи яасан ч чадахгүй.

*****************

Жао: Эхнэр, юу хийж байгаа юм?

Ю:  Гянданд ярьсан яриаг сонссон биз дээ? Захиалагч гарч ирж магадгүй.  Тэдэнтэй уулзаж, жирийн амьдралаар амьдрах болохоор тэд нартай орооцолдохыг хүсэхгүй байна гэж хэлнэ.

Жао: Тэгвэл хутгаар яах юм?

Ю:  Өөрийгөө хамгаалах гэж.

Жао: Тэгвэл би хамт явъя.

Ю:  Энэ тулаанчдын асуудал. Чи оролцох хэрэггүй.

Жао: Ямар тулаанчдын асуудал? Би байцаан шийтгэх яаманд арав гаран жил хэрэг хуулж өнгөрөөсөн. Намайг юу ч мэдэхгүй гэж бодоо юу? Чи номын ахтайгаа нууц кодоор ярьж байсан биз дээ?

И: Могой цаг сугсрах үеэр, Чэнжоу хаалганы гадна байдаг нарсан ойн дэргэд.

Ю:  Юун нууц код?

Жао: Могой цаг сугсрах үеэр... өмнөх цагийг хэлж байгаа. Байрлал нь эсрэг зүгт байж таарна. Эсрэг талд нь ганц л зам байгаа. Биан голын эрэгт хүрдэг. Тийм биз дээ?

Ю:  Чи хамт явахгүй. Дахиад хэлэхгүй шүү.

**************

Эр: Алив... Шиао ноёнтон. Бид нар ажлаа хийж байгаа төдий. Санаа бүү зов. Бид нар замдаа таныг зовоохгүй.

И: Бид нар зогсоол хүртэл хэр удаан явган явах вэ?

Эр: Дөрвөн цаг орчим болох байх.

И: Дөрвөн цаг уу? Хөөе. Миний дөнгийг тайлчих. Шигдээд өвдөөд байна.

Эр: Хн...

И: Би төвөг удахгүй ээ. Жаахан амармаар байна. Эндээс хөдлөх болохоороо дахиад зүүчих. Та нарт зэвсэг байгаа. Би яав л гэж дээ? Намайг хөдөлбөл ганц л цавччихна шд.

Эр2: Яалаа гэж. Яалаа гэж. Алив, хурдан.

****************

Эр: Энэ шинэ үү?

Эр: Шинэ байлгүй яах вэ. Та сонгоод ав.

Эр: Зөөгч өө, сайн цай аваад ир.

Эр: Очилоо.

Эр: Сагс аваарай. Шүүр байна шүү. Нэг нь хоёр зоосны үнэтэй. Хямдхан шүү. Ирээд сонгоод аваарай. Үз үз.

Эр: Амттан аваарай.  Амттан аваарай.

Эр: Хүүдийн тоглоос байна шүү.

Эр: Амттан аваарай.  Амттан аваарай.

Эр: Болгоомжтой яваач.

Эр: Санаа бүү зов.

Эр: Нэг зоос шүү. Нэг зоос.

Эм: Үзээд аваарай.

Эр: Олон төрлийн бараа байна шүү. Үзээд аваарай.

Эр: Шинэхэн амттан аваарай.

Эр: Амттай мантуу байна шүү. Мантуу байна.

Эм: Сэнс аваарай.

Эр: Олон төрлийн бараа байна шүү. Сонгоод аваарай.

Эм: Талх аваарай. Шинэхэн жигнэсэн талх байна шүү. Хоёр зоос шүү.

Эр: Хаш аваарай, лууван байна  шүү. Ирээд үзээрэй.

Эр: Амттан байна шүү. Амттан аваарай.

Эр: Эрхэм ээ, ийшээ. Ийшээ морил.

Эр: Алуурчин. Алуурчин.

Эр: Хүн алчихаж.

Эм: Байцаан шийтгэх газарт  хэлээрэй.

Эр: Хүн алчихаж. Хурдлаарай.

Эм: Яадаг билээ.

Эр: Юу болоод байна аа?

Эр: Мэдэхгүй. Гэнэтхэн л уначихлаа.

Эм: Гэгээн цагаан өдрөөр хүн алж байдаг. Аймаар юм аа.

Жао: Хөөх хэрэггүй.

Ю: Жао Буёоу, энд юу хийж байгаа юм?

Жао: Хөөх хэрэггүй. Хэрцгий алуурчин.

Эм: Хурдан мэдэгдээрэй. Хүн алчихаж.

Жао: Эхнэр, хүлээ л дээ.

Бан: Эргээд ирсэн үү. Бэр эгч ээ.

Жао: Зүгээр ээ. Зүгээр. Эхнэр, өршөө л дөө. Би нууцаар араас чинь дагах ёсгүй байсан.  

Ю:  Би чамд хэлсэн. Миний хэрэгт битгий оролц гээд байхад. Яагаад хүний үг дуулдаггүй юм бэ?

Жао: Чи миний эхнэр. Нөхөр чинь байж яаж чамайг ганцааранг нь аюултай газар руу явуулах юм?

Ю:  Чи саад болоогүй бол би алуурчныг барьчихсан байхгүй юу.

Жао: Би төвөг удсан болж таарах шив.

Ю:  Төвөг удсан чинь үнэн шд.

Дүү: Бан арь. Бан арь. Юу ярьж байна?

Бан: Маргалдаж байх шиг байна. Том ах бэр эгчид төвөг удсан гэж байна. Юу болсон юм бол?

Аав: Болно оо. Та нар эхнэр нөхрийн хэрэгт оролцох гээ юу? Том ах чинь... би тан буцалгаж байна.

Ю: Жао Буёоу. Чамтай гэрлэж, энэ гэрийн хүн  болоод би өнгөрсөнөө орхиж чадна гэж бодсон. Миний өнгөрсөн ингээд ирэх юм гэж санасангүй.

Жао: Тулаанчдын хэрэг төдий. Бид хоёр хамтдаа даваад гарна.

Ю:   Тийм амархан юм биш. Дээрэмчдийн асуудлыг дээрэмчид л шийдэж чадна. Шүхрийн мухлагт захиалга ирүүлсэн болохоор би тэнд хүлээнэ. Намайг зүгээр орхихгүй бол би ч гэсэн тэднийг зүгээр орхихгүй.

Жао: Чамайг  мухлаг руу нүүчихээр, бид нар яах болж байна?

Ю:  Эндээс явж байж л та нар аюулгүй байна.

Жао: Эхнэр.

Ю:  Аав, Мо арь, Бан арь энд амьдарч байгаа. Тэд нарыг энэнд оролцуулж болохгүй.

Жао: Тэд нарыг би хамгаална аа. Би чинь эр хүн шд. Бид хоёр хамтдаа давж гарна.

Ю:  Чи жирийн л нэг хүн. Надад арав гаран жил тайван амьдрах боломж өгсөн. Тэрэнд чинь талархаж байна.

Жао: Эхнэр... намайг  дутуу үнэлэх хэрэггүй.

Ю:  Чи тэр хүмүүсийг огтхон ч мэдэхгүй. Би чамайг дутуу үнэлж байгаа юм биш. Тэд нар хичнээн аюултай болохыг чи мэдэхгүй.

Жао:  Хичнээн л аюултай байв гэж дээ? Малгайтай чөтгөр, Мей завины хэрэг ч гэсэн аюултай байсан биз дээ? Тэгсэн ч гэсэн илрүүлсэн  шд. Би, би илрүүлсэн.

Ю:  Энэ хэрэг илрүүлэхээс өөр. Чиний өчүүхэн заль ямар ч нэмэргүй.

Жао: Юу гэнэ ээ? Өчүүхэн заль гэсэн үү?

Ю:  Тийм. Өчүүхэн зальтай, өчүүхэн хүн. Том зүйлд хүрэхгүй.

Бан Дүү: Бэр эгч ээ, та...

Дүү: Гадагшаа гарах нь уу?

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Том ах аа. Том ах аа, хурдан араас нь яваач ээ.

Аав: Хэн чамайг оролц гэсэн юм? Юу  гэдгийг нь ч мэдэхгүй байж.  Хэрэгтэй үед оролцохгүй байж, ямар ч хэрэггүй үед төвөг удаж байх юм. Энэ гэр яах болж байна?

Жао: Мухлагаа нээсэнд баяр хүргэе. 

Ю:  Гялайлаа.

Жао: Чи үнэхээр мундаг юм аа.  

Ю:  Юу гэсэн үг вэ?

Жао:  Шүхрийн мухлагт туслах хийж байгаад хоёрхон жилийн дараа өөрөө мухлагтай болчихлоо.

Ю:  Зүүн хүрээнд хичээх юм бол хэн ч өлсөж үхэхгүй гэж чи хэлсэн байх аа?

Жао: Гэтэл би бичээч хэвээрээ л байна.

Ю:  За яах вэ. Эхэлье.

Эр: Тэрийг хар даа.

В: Болчихсон юм уу?

Жао: Энийг чамд. Зандан модны хүж.

Ю:  Яагаад надад өгч байгаа юм?

Жао: Чи дандаа хол, хөндий харагддаг. Нэр чинь халуун дулаан, баяр гэсэн утгатай. Хурдан ав. Сэтгэл чинь тогтохгүй байвал хүж асаагаад, хүслээ хэлж бай. Тэгвэл бүх зүйл сайхан болно. Хайрцагийг нь эргүүлээд хар. Би чамайг жаргалтай амьдраасай гэж хүсч байна. Зөв талаас нь уншаарай.  Ар талаас нь уншиж болохгүй... Эзэгтэй, шүхэр ямар үнэтэй вэ?

Ю:  Чи юу?  Яасан эрт ирээ вэ?

Жао: Ажлаа дуусгаад шууд ирлээ. Шинэхэн сүүгээр хийсэн жигнэмэг аваад ирсэн. Халуун  дээр нь идчих.

Ю:  Ашгүй. Сая хүргэлтийн хүн хоол авчирч өгсөн. Явахаас чинь өмнө хамт идье. Хоёр жил туслах хийж, гурван жил мухлаг ажиллуулсан.

Жао: Нүд ирмэх зуур бид хоёр танилцаад таван жил болж.

Дүү: Том ах аа, хэзээ бэлэн болох юм бэ? Өлсөж байна.

Жао: Вэн Юүэ.

Ю:  Чамтай ярих юм байна.

Жао: За. Эхлээд... ийшээ суучих.

Ю:  Энд зогсоод ярилцъя. Жао Буёоу. Зүүн хүрээний хурим зуучлагчийн хэлсэнээр чам шиг ийм дулаалга муутай, жижиг байшинд амьдардаг, хоёр дүүгээ өсгөдөг хүнд эхнэр авах хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр чи ганц биеэрээ үлдэж магадгүй. Надад гэр бүл байхгүй. Энд амьдрахыг хүсвэл би гэр бүлтэй болох хэрэгтэй. Тиймээс...

Жао: Тэгвэл би чамтай гэрлэчихье л дээ.

Ю:  Би яг тэгж хэлэх гэж байсан юм. Тэгвэл би хоол хийгээд өгье.

Жао:За.  

Ю:  Аав аа. Ээж ээ. Та нарын хүссэнээр би сайхан амьдарч байгаа. Өнөөдөр би ч гэсэн гэр бүлтэй болсон. Та нар минь санаа зовох хэрэггүй.

Эр: Хөөе. Вэн эзэгтэй, өглөөний цайгаа уугаа юу? Би шошны гурилаар хийсэн шарвин авчирсан.

Ю: Хоолоо идчихсэн. Нөхөр маань өглөө эрт Биан голын эрэг дээр байдаг газар дугаарлаж байгаад надад шөл бас мантуу авчирч өгсөн.

Эр: Тийм үү.

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.

Бан: Сүн гүрний үед эмэгтэйчүүд барилдах нь хамгийн их анхаарал татсан, цаг нөгцөөх сонирхолтой үзүүлбэр байжээ. Энэ үед хийх зүйлгүй язгууртнууд, худалдаачдын үрэлгэн байдлын ачаар бөхийн спорт эрчимтэй хөгжиж байсан юм. Энэ үеэр эмэгтэйчүүдийн барилдаан өргөн дэлгэр зохион байгуулагддаг болжээ. Жао Буёоугийн Хө Сайниан, Хэй Сүжи хоёрын барилдаж байгааг хардаг үзэгдлээс Сүн гүрний хүмүүс бөхөд хичнээн сонирхолтой байсныг харж болно.

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home