Riverside Code at Qingming Festival 11

Riverside Code at Qingming Festival-11

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Тао: эр, хааны хамгаалалтын албаны захирагч

Э: эм, Кан Чианы эхнэр Чун Ши

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 11-р анги.

Бичиг: Зөв шударга байдал хүнийг амжилтанд хөтөлж, хүнд хэцүү зүйлийг даван туулахад тусалдаг. Өөр зорилгоор ашиглах аваас хорон муу зүйл болж хувирдаг. Хойд Сүн гүрэн, Шао Ёон.

Эр: Эзэн.

Эм: Аан.

Эр: Угийн мантууны газар хаагдсанаас хойш энэ гудамжинд байдаг газруудаас танайх хамгийн их хөдөлгөөнтэй болж.

Эм: Та хэтрүүлж байна.

Дүү: Дахиад л мантуу.

Эм: Та юу авах вэ? Залхахгүй байна уу?

Эр: Авдагаа л авъя.

Бан: Бодоод байсан ч чинь хамгийн амттай мантууг...

Дүү: Угийнх хийдэг байсан. Мэднэ ээ. Чи зөндөө хэлсэн шд. Даанч тэднийх ажиллахаа больчихсон.

Бан: Сун Богийн авчирч өгсөн  мантууг санаж байна уу? Тэр ч гэсэн амттай байсан. Эндхийн шанз нь тос ихтэй юм аа.

Дүү: Хоол голохоо больж үз.

Эр: Хөөе. Тийм биш шүү. Тийм биш. Залуу авхайд хэтэрхий тостой санагдаж байгаа бол хоол голсондоо биш. Амтлах чадвар сайтай болоод тэгж байгаа юм.

Бан: Би багаасаа л ямар ч мантуу идсэн тослог санагдаад байдаг байсан. Угийн мантуу л надад таалагддаг байсан.

Эр: Тэгвэл... тэднийх шанзыг нь хийхдээ тусгай жор ашигладаг байсан байж магадгүй.

Дүү: Тэгвэл тэдний өөр салбар байдаг бол уу?

Эр: Үгүй л болов уу. Хөгшин У амьд байхдаа Яанлоу гудамжаар өөрөө явж мантуу, буузаа зардаг байсан. Гэр нь тэр хавьд байдаг байсан байх. Дараа нь У авхай  Уовогтын хоолна газрыг нээсэн. Хоёр жилийн өмнө юм байна.

Бан: Тэгээд л Сун Богийн авчирч өгсөн  мантуу миний сэтгэлд үлдсэн байх нь.

Эр: Гялайлаа, гялайлаа.

Бан: Тэр У овогтын хийсэн мантуу байсан байх.

Дүү: Одоо бодсон чинь Сун Богийн гэр тэр үед Яанлоу гудамжинд байдаг байсан.

Бан: Хөөе, яасан бэ?

Дүү: Сун Бо тэр гудамжинд амьдардаг байсан бол У овогтын ах дүү нарыг таньдаг байсан байж таараа.

Бан: Тийм. Тэгээд  юу гэж?

Дүү: Тэд нар нэг нэгнээ таньдаг бол У Чиа ахыгаа хөнөөхөд Сун Бо тусалсан байж магадгүй.

Бан: Юу гэнэ ээ?

Дүү: Малгайтай чөтгөр.

Бан: Малгайтай чөтгөр өө? Сун Бо ах малгайтай чөтгөр хийсэн  гэж үү?

Дүү: Тэр тэслэгч тагтай дарьтай хоолой хийж чадна. Тэгээд ч бага байхад бид нар хамт хичээлээ тасалдаг байсан. Заримдаа намайг дагуулаад салют буудуулахаар авч явдаг байсан. Аавынхаа агуулахаас хулгайлсан гэж хэлдэг байсан. Одоо бодох нь ээ... тэднийг салют хийдэг байсан байх.

Бан: Тэгвэл яг тохирч байна.

****************

Жао: Энэ зурагнаас харахад... Сун Бо малгайтай чөтгөрийг ашиглаж үймээн  үүсгээд, Кан Чианы эхнэрээ харж байгаарай гэсэн хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулдаг байсан байх. Хүмүүсийн анхаарал сарнисан байгааг ашиглаж уулздаг байсан байх.

Гү: Жан Зэдуаны зургаар тэр хоёрыг нууц харилцаатай гэдгийг олоод мэдчихдэг.

Жао:Малгайтай чөтгөр. Ийм том хэрэг болж байхад хүмүүс бүгд энийг харах нь аргагүй. Энэ хоёр л өөр тийшээ харчихсан, нэг нэгнээсээ харцаа салгаж чадахгүй байна. Хачин санагдахгүй байна уу?

Гү:  Энэ хоёр нөхрөө алахаар төлөвлөж байгаа. Бусдад баригдахгүйн тулд Шаоийгээр хэл хүргүүлдэг. Тэгээд уулзах гэж ийм төлөвлөгөө гаргасан гэж үү?

Жао: Би ойлгочихлоо. Нэг юм асууя. Энэ олон жил хүнд дурлаж үзсэн үү?

Гү:  Үгүй.

Жао: Ганц ч удаа хүнд сайн болж үзээгүй гэж үү?

Гү:  Үгүй. Огтхон ч үгүй.

Жао: Тэгвэл ингэж хэлье. Дурлалт хосууд нэг нэгнээ мөч бүхэнд харахыг хүсдэг.

Гү:  За яах вэ. Сун Бог Чуэ Шийд нөхөрөө алахад нь туслахыг хүссэн гэж бодъё. Шалтгаан нь тийм болог. Тэгвэл У Чиад яагаад тусалсан байх вэ?

Жао: Энийг би ч гэсэн ойлгохгүй байна.

Гү:  У Чиао хоригдсоноосоо хойш Сун Бог хэдэн удаа асуусан. Сун Бог би суллаад явуулчихсан байсан. Гэхдээ би У Чиаод тэрнийг сулласан гэж хэлээгүй.

Жао: Тан шиг хатуу сэтгэлтэй хүнийг ийм халамжтай байх юм гэж бодсонгүй. Гайхалтай. Гайхалтай.

Гү:  Би хатуу сэтгэлтэй хүн биш. Зүгээр л төвөгтэй санагдаад байдаг юм. Төвөгтэй.

***************

Т: У Чиао. Хүн уулзахаар ирлээ.

Жао: Надаар туслуулах юм байна уу?  Би нэрд гараагүй өмгөөлөгч ч гэсэн, гэмгүй хүнийг хилсээр шийтгүүлэхийг хүсэхгүй байна. Таныг хүсвэл би үнэгүй гомдлын өргөдөл бичиж өгч болох юм. Ялыг чинь хөнгөрүүлэхэд тус болж магадгүй.

У: Би хилсдээгүй. Би үхэх ёстой.

Жао: Ахын чинь хэргийг шалгахын тулд Кайфэний байцаан шийтгэх газар арав гаруй хүн баривчилсан. Баривчлагдсан хүмүүс бүгд мэдэхгүй гэж хэлж байсан. Ганц л хүн энд ирэмэгцээ бүх хэргийг үйлдсэн гэж хэргээ хүлээсэн.

У: Хэн юм?

Жао: Хүргэлт хийдэг Сун Бо.

У: Сун Бод ямар ч хамаагүй. Би тэрнийг алсан, Жао ноёнтон. Бүгд миний хийсэн хэрэг.

Жао: Та хоёр танилууд уу? Тэр яагаад хэрэг хүлээсэн юм бол? Надтай адилхан гэмгүй хүнийг шийтгүүлэхийг хүсээгүй байх.

У: Жао ноёнтон. Та үнэгүй гомдол бичиж өгөх юм бол Сун Бод нэгийг бичээд өгчих тэгэх үү? Би хоёрдугаар ахыг мантууны дэлгүүрээс өнгө аваад танд өг гээд хэлчихье. Та тэрний өмгөөлөгч болчих.

Жао: Яагаад тэрэнд тусалж байгаа юм? Та хоёр нэг нэгнээ мэддэг байж таарлаа. Надаар Сун Бод туслуулмаар байгаа бол тэрний тухай мэддэг зүйлээ надад хэлчих. Тэгж чадах уу?

У: Бага байхын нэг нэгнээ мэддэг байсан.

Жао: Өөр хэлэх юм байна уу?

У: Бид нар Яанлоу гудамжинд хамт өссөн. Манай гудамжинд бидний насны хүүхэд цөөхөн байдаг байсан. Бид хэд тэр үед нийлж тоглодог байсан.

Жао: Сун Бог  бага байхад тэдний амьдрал дутах гачигдах зүйлгүй байсныг санаж байна. Яагаад амьдрал нь дордсон юм бол?

У: Баян айлд төрсөн гэдэг нь үнэн. Даанч аав нь гэнэн, итгэмтгий  хүн байсан. Малгайтай чөтгөрийн тухай яриа гарахад нэг хүн тэрнийг хуурч эцэг эхээс нь өвлөж ирсэн байшингаа зар гэж ятгасан. Гэхдээ их хямдхан зарсан. Тэгээд аав нь өдөр бүр уудаг болсон. Мөрийтэй тоглоом тоглож,  гэр бүлэээ сүйтгэсэн. Ээж нь уурандаа Сун Богийн аавыг гол руу түлхчихсэн. Аав нь согтуу байсан болохоор живээд үхчихсэн. Тэгээд ээж нь өөрөө гол руу үсрээд амиа хорлочихсон. Тэрнээс хойш... Сун Бо ганцаараа болсон.  Би хоолны газраасаа мантуун бууз хулгайлж тэрэнд өгдөг байсан. Хоолтой байлгах гэж. Дараа нь нэг өдөр... ямар ч хэл сураггүй алга болчихсон. Бид хоёр саяхан дахиад уулзсан. Анх хараад л тэрнийг гэж мэдсэн.

Жао: Нээрэн. Кан Чианы эхнэр Чун Шийг та таних уу?

У: Чунши эгчийг  мэдэлгүй яах вэ. Бид нар Яанлоу гудамжинд хамт өссөн. Таван жилийн өмнө Жан авхай Яанлоу гудамжийг хүчээр аш хямд үнээр худалдаж аваад тэрний ээж, аав хоёрыг зодож алахыг хүмүүс тушаасан. Тэгээд тэр Жан овогтын зарц болж хүчээр Кан Чиантай гэрлэхээс өөр аргагүй болсон. Сун Бо тэр хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй байсан. Тэр хоёрыг төрөхөөс нь өмнө сүй тавьсан байсан юм. Сайхан хосууд болохгүй юу.

***************

3: Сун Бо ах гэртээ байхгүй ээ.

Бан:  Ороод харчихъя л даа.

3:  Гэртээ байхгүй гээд байхад даа.

Дүү: Оруулчих л даа.

3: Сун Бо ах байхгүй....

Бан:  Тэгээд хаашаа явчихсан юм?

3: Мэдэхгүй ээ. Надад хэлээгүй.

Эр: Кайфэний байцаан шийтгэх газар. Замаас холд.

Эр: Шаои. Яасан зоригтой юм.

Бан:  Юу болоод байна аа?

В: Мэдээ, хор чи хүргэж өгсөн. Чи хүн амины хэргийн хамсаатан гэсэн үг. Сун Бо хаана байна?

3: Мэдэхгүй ээ. Ноёнтон. Би үнэхээр мэдэхгүй. Тэ-тэ-тэр хэдэн удаа л ирсэн. Гэхдээ хаашаа явж байгаагаа надад хэлээгүй.

Жао: Алив, тэрнийг босго.

В: Үргэлжлүүл.

3: Тэр... тэр бараг  дахиад эргэж ирэхгүй байх.

Жао: Яагаад тэгж бодоо вэ?

3: Мөнгөө миний орон доор хийчихсэн байсан. Надад үлдээлээ гээд бичээд үлдээчихсэн байна лээ.

В: Наадахаа тавь. Мөнгийг чинь харъя. Нотлох баримт. Кайфэний байцаан шийтгэх газар руу авч явна. Харж байна уу? Санаатай гэмт хэрэг. Энэ хэргийг би хариуцаж байсан бол өдийд хаачихсан байгаа.

Эр: Ван туслах аа. Одоо яах вэ?

В: Харин ч сайн юм боллоо. Ноёнтон Кан Чианы гэрийг мануулахаар хоёр хүн явуулчихсан. Явъя. Кан Чианы гэр рүү явъя. Тэр хоёр алуурчныг барья.

Жао: Бан арь.

3: Ах... сайн хүн.

Бан:  Мэднэ ээ. Том ах аа, ямар нэг юм хий л дээ.

Дүү: Ах аа. Кайфэний байцаан  шийтгэх газар Сун Бог барина гэж байна. Та тэрэнд тусалж болохгүй юу?

Бан:  Зүгээр ээ.

Жао: Кайфэнд баригдах нь харин ч сайн юм байж магадгүй. Харин өөр хүний гар орох вий гэж айж байна.

*****************

Ч: Эгч ээ, бид нараар үсээ самнуулахгүй юм уу?  Энэ цэцгэн дунд та сайхан харагдана.

Ю:   Сайхан байх үгүй нь хамт байгаа хүнээс шалгаалдаг. Зарц шивэгчингүүд чинь гартаа юм бариад орж гарч байхыг харсан. Хүндтэй зочин хүлээж авахаар бэлдэж байгаа бололтой.   

Ч: Маргааш орой... Миний тусламжтайгар мөнгө олдог мөртлөө, дараа нь надаас урваж, цааш нь харуулах гэсэн хэдэн найзыгаа урьчихсан. Одоо энэ тухай ярихаа боль.  Нааш ир... Энэ манай өргөөнд хадгалж байгаа дарс. “Сайхан хавар”. Та амтлаад үз.

Ю:   Ажлаа хийж байгаа болохоор уугаад хэрэггүй байх.

Ч: За. Уучихлаа. Та сархад сайн даадаг гэж харагдаад байна. Хоёулаа цөөн хэдэн хундага ууя.

Ю:   За яах вэ. Хэдэн хундага ууя.

Ч: Хэдэн хундага тогтоонгоо сонирхолтой зүйлсийн талаар ярилцъя. Эхний хундагатай эрчүүдийн талаар яривал ямар вэ?

*********************

Жао: Би ирлээ. Аав аа. Бан арь, Мо арь хоёр ирсэн үү? Аав аа. Аав аа.

Эм: Тийм ээ, өглөө эрт очихоор шинэ ногоо байдаг юм.

Эм: Би дандаа гудамжны буланд зогсдог хүнээс авдаг. Шударга хүн.

Эм: Тийм ээ. жинг нь нэмэх гэж ногоон дээрээ ус цацдаггүй.

Жао: Мужу эгч ээ.

Эм: Аан?

Жао: Манай аавыг хараагүй биз?

Эм: Хараагүй. Буёоу юу болоо вэ?

Жао: Зүгээр ээ.

Эм: Аав нь яасан юм бол оо?

Эм: Их л яаруу харагдаж байна.

Жао: Ши Лаоба. Манай аавыг хараагүй биз?

Эр: Харсан. Бие нь хаа сайгүй загатнаад байна гээд усанд орохоор явсан.

Жао: За за. Гялаалай.

Эр: За. Дараа дахиад ирээрэй. Хөөе. Эрхэм ээ. гутлаа сольчихоод орооч ээ. Эрхэм ээ.

Эр: Сайхан байна.

Жао: Аав аа. Аав аа.

Эр: Хэнийг аав гээд байгаа юм?

Жао: Өршөөгөөрэй.

Эр: Хөөе. Жао. Жао... Жао ах аа, та зүгээр үү?

Эр: Жао ах аа. Сэрээрэй.

Эр: Жао ах аа, яасан бэ? Сэрээрэй.

Жао: Аав аа. Аав аа.

Эр: Жао ах аа. Жао ах аа.

Эр: Хурдан отчийн газарт хүргэ.

Эр: Сэрээрэй. Хурдан, Жао ах аа. Хурдан отчийн газар руу явъя. Отчийн газар руу явъя.

Эр: За.

Эр: Хурдан хурдан.

Аав: Буёоу. Буёоу, хүүхэд шиг гэдэг нь. Өөр хүнийг ааваа гэж дуудаад.

**************

Ч: Анх намайг Жао ахтай уулзахад...

Ю: Зогс... Жао Буёоу миний нөхөр. Биднийх биш. Хэзээ, хаана яаж уулзсаныг чинь би мэднэ. Шинэ сонин юм биш. Өөрийнхөө хүний тухай ярь л даа. Хэн танд эрх мэдэл, өд хөрөнгө өгдөг юм? Сонирхолтой санагдаж байна.

Ч: Эгч үнэхээр миний амьдралыг сонирхоод байх шиг байна. Тэгвэл би өөрийнхөө түүхийг ярья. Эрт дээр үед нэг түшмэл олон охидыг гэртээ авчирч өсгөж, хүмүүжүүлдэг байжээ. Нэг өдөр тэр түшмэл догшин морьтой бол тэрнийг хэн ч сургаж чадахгүй байж. Тэгээд тэр охидуудад тэр морийг сургах үүрэг өгч. Бүгд оролдож үзсэн боловч хэн ч сургаж чадаагүй юм. Гэтэл нэг охин өмнө нь гарч ирээд гурван зүйл хүсч. Төмөр ташуур, төмөр алх... бас хутга. Тэр охин “морь үгэнд орохгүй бол ташуурдаж, болохгүй бол толгой руу нь алхаар цохь. Тэгээд ч болохгүй бол хутгаар хоолойг нь хэрч” гэж хэлж.

Ю: Тэр түшмэл сонирхолтой хүн байж. Гэхдээ тэр эмэгтэй хэрцгий юм.

Ч: Эгч үнэхээр мэдрэмтгий хүн юм.

Ю: Эрчүүд бүгд адилхан. Нас нь хэд ч байсан, хувиа бодсон  зантай. Хорво дээрх эмэгтэйчүүд бид бүгд амьдралаа залгуулж байвал болоо гэж боддог. Даанч эрчүүд хийж байгаа үйлдлийн золиос болчихдог.

Ч: Тэр түшмэл сайхан жишээ. Тийм болохоор тэр хүний төлөө ууя.

******************

Эр: Сая... Жао ах хувцасаа хайгаад олохгүй болохоор тооцоогоо хийж чаддагүй. Хаан амьдардаг юм гээд асуусан чинь... хаягаа хэлж мэдэхгүй байсан. Санаа зовсон шүү. Ашгүй та ирлээ.

Жао: Төвөг удчихлаа.

Эр: Зүгээр ээ. Зүгээр.

Аав: Хэтэрчлээ, хэтэрчлээ.

Эр: За за.

Аав: Худлаа хэлж байгаа юм. Нэг танихгүй хүн миний хувцасыг аваад явчихсан. Би... Хаа сайгүй хайгаад олдоггүй. Даамлаас нь хүртэл асуусан. Хэн байсныг нь мэдэхгүй гэсэн.

Жао: Та л зүгээр байвал болоо.

Аав: Юун зүгээр  гэж? Буёоу,чамд анхааруулчихъя. Нэгэнт захиалгыг нь авсан бол ажлыг нь сайн хийх хэрэгтэй. Өөр бодол тавьж болохгүй. Та хоёрын нууц юм бол өөр хүнд хэлж болохгүй. Ноён, түшмэл байсан ч тэр.

Жао: Аав аа.

Аав: Аа?

Жао: Та яагаад ийм юм яриад байгаа юм?

Аав: Түрүүн намайг  усанд орж байхад нэг хүн миний чихэнд шивнэсэн юм.

************

Ч: Дараагийн ярилцах сэдвээ бодоод олчихлоо. Та хүн алж байсан уу? 

Ю: Сэдвээ сольё.

Ч: Хүн алах ямар байдаг вэ? 

Ю: Сэжиг хүрэм. Дотор муухай оргиод...тэгсэн мөртлөө бөөлжиж чадахгүй.   

Ч: Тийм аймаар гэж үү? Тэгвэл яах гэж алсан юм?

Ю: Амьдрахыг хүсч байгаа бол тэмцэхээс аргагүй. Зөндөө мангас байдаг болохоор өөрийгөө хамгаалсан төдий. Эмэгтэй хүний цөхрөлийг ойлгохын төлөө ууя.   

****************

В: Чун Ши авхай.

Э: Ирчихэв үү.

В: Хэрэг шалгаж үзээд бид таныг нөхрөө алсан гэж сэжиглэж байна. Дагаад явна уу.

Хүмүүс: Юу гэсэн  бэ? Үнэн юм уу? Юу болоод байна аа? Тийм юм байж болох уу?

Э: Хэрэггүй. Би өөрөө явчихна.

Хүмүүс: Ийм юм байх гэж. Харахад зөөлөн хүн харагддаг байсан. Яаж нөхрөө алдаг байна аа?

В: Зам тавь.

Эр: Зам тавь. Ордны харуулын албаны тушаалаар Кан эзэгтэйг баривчлахаар ирлээ.

В: Ордны харуулын алба малгайтай чөтгөрийн хэргийг шалгаж байгаа юм уу?

Эр: Ааваад яв.

Хүмүүс: Үнэхээр алчихсан юм бол уу? Итгэж чадахгүй нь ээ.

В: Кайфэний байцаан шийтгэх газар сэжигтнийг ордны харуулын албанд шилжүүлэн өгч байна.

Хүмүүс: Алдаа гарсан юм бол уу?

Эр: Хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй гэдэг үнэн юм даа.

Эр: Алдаа гарсан байх өө.

Эр: Ордны харуулын алба, Кайфэний байцаан шийтгэх газар хоёр байна. Эндүүрээгүй байх аа.  

Эр: Кан даамал эхнэртээ хичнээн сайн байлаа даа.

***************

Ю: Дараагийн сэдэв юу вэ?

Ч: Та надад хүнээр хайрлуулах  их том дарамт гэж хэлж байсан. Яагаад тэгж хэлсэн юм?

Ю: Залуу хүмүүс л хэн хэнээсээ хайр хүсдэг. Эхнэр нөхөр хоёр зовлон, жаргалаа хуваалцдаг.

Ч: Эмэгтэй хүн биеэ яаж авч явах ёстой тухай сонссоор залхаж байна. Эмэгтэйчүүд бид нар эрчүүдийн нөмөрт байх ёстой гэж бодож байна уу?

Ю: Үгүй ээ, үгүй үгүй. Энэ амьдралыг би өөрөө сонгосон.

Ч: Би ийм амьдралаар амьдарч чадахгүй. Миний нүдийг хайраар таглахыг хүссэн эрчүүдийг би энд булчихсан.

**************

Жао: Гү мөрдөгч өө. Гү мөрдөгч өө. Манайх нэг л биш байна.

Гү: Юу болоо вэ? Ямар нэг юм болоо юу?

Жао: Захиалагч манай аавыг сүрдүүлсэн.

Гү: Хэлээгүй юу. Харилцаагаа тасал гээд байхад. Одоо яах юм.

Эр: Ноёнтон. Морь бэлэн болсон.

Жао:  Хаачих гэж байгаа юм?

Гү: Намайн нэн даруй Чэнлиу руу томилолтоор яв гэсэн. Энд байгаа бүх ажлаа орхиод яв гэсэн.

Жао: Тэгээд дээд хүмүүс таныг малгайтай чөтгөрийн хэргээс холдуулах гэж байна гэсэн үг. Маргааш захиалгын сүүлчийн хугацаа.

Гү: Маргааш гэнэ ээ?

Жао: Тийм ээ. Яасан? 

Гү: Тэр Жан овогт Зүүн хүрээний Жоа Мианд ажилладаг зүгээр нэг л шатрын хүү. Тэрэнтэй олон томчууд холбоотой. Жангийн өргөөнд ажил хэрэг ярихаас өөрөөр тэд нар хаашаа ч явахгүй. Малгайтай чөтгөр дахиад гарч ирсэн болохоор тэдний нууц тохиролцоонд саад болж байгаа. Тэд нарын дараагийн уулзалт маргааш болно гэдгийг би олж мэдсэн.

Жао: Яагаад бүгд давхчихав аа?

В: Ноёнтон. Чун Ши авхайг Ордны харуулын алба аваад явчихлаа.

Гү: Ордны харуулын алба аа?

Тао: Жан Чиниан авхайн өргөмөл аав өнөөх алдартай Өмнөдийн Жоу овогт. Тэрний зарим хүмүүс манай Ордны харуулын албанд байдаг юм.

Жао: Энэ муу шүү.  Муу хэрэг. Жан Чиниан энийг мэдэж байгаа.

Гү: Хаачих нь вэ?

Жао: Жангийн өргөө явлаа.

******************

Эр: Яах гээд байгаа юм бэ?

Жао: Намайг ирсэн гээд хэлээд өгчих л дөө. Жан авхайд малгайтай чөтгөрийн хэргийг хариуцаж байгаа Жао Буёоу ирсэн гээд хэлээд өг. Тэгэх үү?

Эр: Манай авхай одоо чиний хэрэг байхгүй гэсэн.

Жао: Эрхэм ээ.

Эр: Хөөе.

Жао: Намайг ирсэн гээд хэлчих л дээ. Эхнэр. Эхнэр.

Эр: Зайл зайл.

Ч: Анх уулзахдаа л таныг надтай адилхан юм байна гэж мэдсэн. Надад яагаад таалагддаггүйгээ мэдэх үү? Надтай ийм адилхан хүн аз жаргалтай гэр бүл, хайр халамжтай нөхөртэй байгаа нь таалагдахгүй байна. Танд надад байхгүй юм байдаг. Утгагүй юм.

Ю: Хортой дарс байжээ?

В: Замаас холд. Замаас холд.

Жао: Намайг ирсэн  гээд хэлээд өгчих  л дөө. Тэгэх үү?

В: Жао Буёоу. Гү ноён намайг чамд туслуулахаар явууллаа. Би ирлээ.

Жао: Ван туслах аа. Тэд нар Сун Бо, Чун Ши хоёрыг мэдчихсэн юм шиг байна. Надад эхнэрээ аврах өөр арга алга. Кайфэний байцаан шийтгэх газар туслах арга байна уу?

В: Сандрах хэрэггүй. Зүүн хүрэнд бидэнд хийж чадахгүй юм гэж байхгүй.

Жао: За. Оръё.

В: Гэхдээ, Жангийн өргөө рүү орж болохгүй. Ганц  би ч биш. Гү мөрдөгч байсан ч орж чадахгүй. Дайрч орж яасан ч болохгүй. Өөр арга бодож олох хэрэгтэй.

*****************

Бичиг: Жангийн өргөний бордооны газар

Ч: Яасан? Хэлэх юм уу, үгүй юу?

Э: Сун Бо бид хоёр... өчигдөр орой уулзахаар тохирсон. Даанч намайг Кайфэний байцаан шийтгэх газар баривчлаад уулзаж чадаагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй.

Ч: Ийм азгүй хосууд байх гэж. Холбоо тогтоох өөр арга байгаа биз дээ?

Э: Би үнэхээр хаана байгааг нь мэдэхгүй. Намайг баривчилсан болохоор зугтчихаа байлгүй.

Ч: Хар багын хайртай хосууд гээгүй билүү? Зугтсан гэнэ шүү. Тийм сэтгэлгүй хүн байх уу?

Э: Надад ямар ч өргүй. Бил тэрэнд өртэй.

Ч: Чамайг баривчлахад энийг чиний биед байсан гэж сонссон. Түлхүүр... Би таая. Энэ уулзах газрын чинь түлхүүр байх.

Э: Жан авхай. Гуйж байна. Тэрнийг явуулчих л даа. Кан Чиан намайг өдөр болгон тамалдаг байсныг та мэднэ. Нэг бол түлж, үгүй бол зоддог. Би энэ торноос бүх насаараа зугтаж чадахгүй гэж боддог байсан. Тэгж байтал би Сун Ботой таарсан. Тэр бүх мөнгөөрөө эндээс хол байдаг тосгонд байшин худалдаж авсан. Хүн хөлсөлж зураг зуруулаад ханан дээрээ өлгөсөн  гэсэн. Надтай хамт амьдралаа шинээр эхлүүлэхийг л хүссэн юм. Та Яанлоу гудамжинд гарч ирээгүй бол бид нар ийм болохгүй  байсан. Гуйж байна.

Ч: Эрчүүд ийм л тэнэг байгаа юм. Хоёр хөлнийхөө дунд байдаг юмны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй.

Э: Бид нар тийм харилцаатай биш. Хэзээ ч нэг оронд орж байгаагүй.

Ч: Аан?  Тэгвэл ямар ч ашиггүй юм хийсэн юм шив? Вэн эгч ээ. Сун Бо тэрнийг аврахаар ирэх бол уу? Эгч ээ. Өнгөрсөн шөнө танд хүнд туссан байх.

Ю: Хоёр нүүр гаргахаа боль.

Ч: Таныг үхээсэй гэж хүсч байгаа маань үнэн. Гэхдээ та надад таалагддаг нь үнэн. Энэ хоёр хоорондоо зөрчилдөхгүй.

Ю: Би үхсэн ч захиалсан хүн өөр хүн явуулна.

Ч: Ямар захиалагч  вэ? Намайг алахыг хүссэн өчнөөр эрчүүд байгаа. Тэдний юу хүсэх надад огтхон ч хамаагүй. Би зүгээр  л тоглож, наргиж байна. Намайг тэр түүхэнд гардаг жаахан  охин гэж бодоо юу? Үнэнийг хэлэхэд би тэр түүхэнд гардаг морь байна. Би олон удаа үхсэн. Надад айх юм алга. Зуухаа асааж, шинэ бордоо хийх цаг болж. Өнөөдөр Жао ах та хоёрт дуртай цэцэгээ сонгох боломж өгөмз.

******************

Дүү: Болчихлоо.

Жао: Болохоор юм уу?

Дүү: Тийм ээ.

Жао: Хэрэгтэй юм байгаа юу?

Дүү: Хэрэг болох юмнууд бүгд бэр эгчийн мухлагт байгаа.

Жао: Сайн байна. Тэгвэл яваад хурдан хий.

Бан: Том ах аа. Би тантай хамт явъя. Би таныг хахгаалж чадна.

Жао: Хоёрдугаар ахдаа тусал.

Аав: Буёоу.

Жао: Аан?

Аав: Миний бэрийг аваад ирээрэй.

Жао: Зарлиг дагая.

Аав: Чи ч гэсэн  эрүүл саруул эргэж ирээрэй.

Бичиг: Захиалгын эцсийн өдөр Үхэх цаг.

Эр: Халуун хуурай байна. Гал түймрээс болгоомжил. Халуун хуурай байна. Гал түймрээс болгоомжил.

Ч: Та нарын дуртай цай. Эсвэл өөр юм авмаар байна уу?

Эр: Өнөөдөр бид нар цай уухаар ирээгүй. Гол ажлаа ярья.

Ч: Яарах хэрэггүй. Би Лу захирагчтай хундага тулгамаар байна. Ордны харуулын албанд байдаг бидний хөгшин найз үнэхээр итгэл даадаг хүн. Кан Чианыг алсан эмэгтэйг надад авчирч өгсөн.

Л: Тэр тухай дахиад ярих хэрэггүй. Хүн сонсчихно. Болгоомжтой бай.

Эр: Сүүлийн үед малайтай чөтгөрийн тухай ярианаас болоод Яанлоу гудамжинд амьдардаг түрээслэгчдийн гуравны нэг нь гэрээгээ цуцалсан. Тэрнээс болоод тэр хавийн гудамжнуудад газрын үнэ ч буурчихлаа. Хэдэн мянгын алдагдалд орж байна.

Ч: Малгайтай чөтгөрийг хэрэг илэрчихсэн. Газрын үнэ, түрээсийн үнэ удахгүй буцаад хэвэндээ орно.

Эр: Тэгвэл биднйи алдсан мөнгийг яах вэ?

Ч: Чин даамал аа. Та илүү мөнгө олохын тулд барьцааны газрынхаа  орлогыг манайд барьцаанд тавьсан. Олон жил өнгөрч. Та аль хэдийн маш их мөнгө олсон. Жаахан мөнгө алдчихаад ингэх хэрэг байна уу?

Эр: Би Жоу ноёнд итгэдэг болохоор л мөнгөө барьцаанд тавьсан. Зүүн хүрээ бол наймаачид ирж явж байдаг, олон мянган хүний их хөлийн газар. Энд мөнгө олох маш амархан.

Ч: Чин даамал та хэтрүүлж байна. Бүх ажил хэрэг ашигтай байна гэсэн баталгаа байхгүй. Та хүүгээээ ч гэсэн ингэж нэхдэг  үү? Одоо л мэдлээ.

Эр: Миний хүүгээ яаж сургах танд ямар хамаатай юм?

Х: Жан авхай, манай аав танд үг дайсан. Бид алдагдлын зөвхөн 30%-ийг  л хариуцах болно.

Ч: Та нарын юу хүсээд байгааг ойлголоо. Би зөвшөөрөхгүй бол яах вэ?

Л: Жан авхай. Өргөмөл аав чинь таныг Зүүн хүрээний язгууртан айлуудтай холбоо тогтоолгохын тулд бидэнтэй хамтарч ажилла гэж явуулсан. Биднийг уурлуулаад сайн юм болохгүй байх.

Эр: Дорд гаралтай эм хүн хүниий эрх мэдлээр намайг сүрдүүлж байна гэнэ ээ? Би аавыг чинь бодсондоо л энд сууж байна.

Х: Алдсан мөнгөөраа дэн буудалд очиж зугаацах юм бол гоо үзэгслэнгээрээ танаас илүү гарахгүй ч, дутахааргүй хэдэн мянган биеэ үнэлэгч авч болно.

Эр: Захиа бичиж Жианнан руу явуулъя. Тэр үед чи бүх эрх мэдлээ алдана.

Ч: Чин даамал аргагүй л ууртай юм аа. Их олон дайсантай байх даа. Та мэдэх үү? Дайснуудын чинь нэг нь таны үхэхийг харахыг хүсч байгаа.

Эр: Хэн юм?

Ч: Таны хүү. Чин залуу ноёнтон. Би зөвхөн тэрний хүссэнийг хийж байна. Надаас гуйсан юм. Сүүлийн үед болсон зүйлээс болоод та нарыг жаахан мөнгө алдсаныг мэдэж байна. Гэхдээ би та нарт хангалттай мөнгө олж өгсөн. Сэтгэл чинь ханахгүй байна уу? Нээрэн тийм. Шинэ даамалаа та нарт танилцуулъя.

Л: Жан авхай. Одоо тэгээд та яая гэж бодож байна?

Ч: Та нартай ярих том ажил хэрэг  байна. Та нар маш их мөнгө олно.

Л: Юу тэр билээ?

Ч: Малгайтай чөтгөр жаахан мөнгөний гарлагтай ч, зөв ашиглж чадвал маш их мөнгө олж болно. Харамсалтай л юм. Хэдэн жилийн өмнө би малгайтай чөгөрийн тухай цуу яриа гаргасан. Гэтэл одоо жинхнээсээ малгайтай чөтгөр гараад ирсэн. Бид нар  дахиад хэдэн малгайтай чөтгөр хийгээд бусад хүмүүсийн газарт аваачихад болох нь тэр. Тэгвэл тэр газрын газар үнэгүй шахуу болно. Заримыг нь үнэгүй шахам авч болно. Тэр үед Ордны харуулын алба гарч ирээд малгайтай чөтгөрийг хэргийг илрүүлнэ. Дараа нь газар буцаад үнэд орохоор хэдүүлээ авсан газраа буцаагаад зарчихна. Энэнээс хичнээн ихийг олно гэж бодож байна?

Х: Сай-сайхан санаа байна. Манай аав зөвшөөрнө өө. Зөвшөөрнө.

Л: Жан авхай. Та урьдчилж төлөвлөхдөө сайн юм аа. Та Зүүн хүрээний талыг авахаар төлвлөж байна уу?

Ч: Би жаахан шуналай л даа.

Л: Ингэхэд,  малгайтай чөтгөрийг хэн хийх болж байна?

Ч: Лиу захирагч аа. Энэ таны надад авчирч өгсөн  эмэгтэй. Тэрний амраг малгайтай чөтгөрийг хийж чадна.

Л:  Тэгээд хаана байгаа юм?

Ч: Би Чун Шийг энд байгаа гээд гадуур яриа тараачихсан. Үр дүн нь яг миний хүссэнээр болсон.

С: Таны захиалсан хоол.

Эр: Ор ор.

Эр: Авхай. Аваад ирлээ.

Ч: Оруулаад ир.

Эр: Мэдлээ.

С: Чун Ши.

Э: Сун Бо. Сун Бо.

Ч: Үнэхээр сэтгэл хөдөлчихлөө.

С: Тэрнийг тавь.

Ч: Чун Шигийн...

С: Тавь гэж байна.

Ч: ... хэлдэг үнэн байж. Хайраа илэрхийлж байгаа нь жүжигт гардагаас ч илүү сэтгэл хөдөлгөм байна.

Х: Чавганы хээ харагдах чинь...

С: Чамайг алчихна шүү.

Х: Үнэхээр ялдам. Үнэхээр ховор амт... Муу өлөгчин.

Л: Иймхэн юмыг тэвчиж чадахгүй. Залуу минь... энд ирсэн бол... томоотой байсан чинь дээр. Өшөө олон юм үзнэ ээ. Бидний хэлснийг дуулгавартай хийсэн чинь дээр шүү. Ёоо... Тэрнийг зод. Алаад өг.

Э: Болиоч. Боль. Сун Бо. Сун Бо. Гуйж байна. Битгий л дээ.

С : Намайг ал л даа.

Ч: Одоо боль. Болно оо. Үнэнийг хэлэхэд чамаайг ална гэж төлөвлөөгүй. Надад чиний чадвар хэрэгтэй. Бид нарт хэдэн ширхэг малгайтай чөтгөр хийгээд өгчих. Чөтгөр шиг нисдэг юм байна  лээ.

С: Яах гэж? Хийе. Хийе.

Ч:  Яагаад гэж асуухгүй юм уу?

С: Асуухгүй. Дахиад асуухгүй.

Хүмүүс: Юу болоод байна аа? Яасан олон цагдаа вэ? Кайфэний байцаан шийтгэх газрынхан байна. Ямар олуулаа ирээ вэ?Дахиад уу?

Т: Кайфэний байцаан шийтгэх газар. Алив. Шалгахаар ирлээ. Холд.

Эр: Шалгах аа?  Юу шалгах гээ вэ?

Т: Кайфэний байцаан шийтгэх газрын ажлаар явж байна. Хаалгаа нээ.

Эр: Ажлаар ирсэн ?

Т: Тийм.

Эр: Ямар ажил?

Т: Малгайтай чөтгөрийг барина.

Эр: Малгайтай чөтгөр өө?

Т: Тийм. Малгайтай чөтгөр танай өргөөг сүйтгэж байна гэсэн мэдээ ирсэн. бид нар тэр чөтгөрийг барихаар ирлээ. Алив, хаалгаа хурдан нээ.

Эр: Хэний өргөө гэдгийг мэдэж байна уу?  

Т: Тэр хамаагүй.  Сонсохгүй байна уу?

Дүү : Бан арь.

Бан: Аан?

Дүү: Дээш нь сэв. Тэгэхгүй бол халуун нь өөр тийшээ явчихна.

Жао: Мо арь.

Бан: Том ах аа.

Дүү: Ах аа.

Жао:  Юу болж байна? Болж байна уу?  

Дүү: Болох л ёстой.

Жао: Ёстой гэнэ ээ? хурдан хөөргө л дөө.

Бан: Одоохон. Одоохон.

Ч: Хавчны махтай шөл. Надтай уулзах гэж их хичээсэн нь илт байна. Наадахаа уу. Тэгээд миний нохой бол.

С: Битгий.

Ч: Хэн гараараа ид гэсэн юм? Нохой долоож иддэг юм.

Х: Жан авхай. Нохой чинь дуулгаваргүй юм байна. Сургахгүй юм уу?

Ч: Үнэнийг хэлэхэд...би эмэгтэй хүнд гар хүрэх дургүй. Гэхдээ өөрийгөө хамгаалахын тулд гар хүрэх хэрэг гарвал... хүрэхээс өөр яалтай билээ.  

С: Идье ээ. Идье. Идье. Идье.

Х: Юу? Оройтсон. Одоо л сонирхолтой болж байна. Хүрээд ир... яваач. Яв...

Э: Тавь.

Х: Ор гэж байна. Ор...

**************

Ю: Намайг алах гэж байгаа бол ал. Ийм олон багажаар яах гээ вэ?

Эр: Чи ялагдсан. Өөр юу хэлэх гээ вэ?

Ю: Би далайн дээрэмчин байхдаа чамаас хамаагүй хурдаан алдан байлаа. Бид нарт гурвалжин иртэй хутга байдаг байсан. Хүн биед зоохоор цус олгойддог. Хурдан бас цэвэрхэн.

Эр: Жан авхай намайг сайн хичээгээрэй гэсэн. Боломжийг алдаж яаж болох билээ?

Бичиг: Сүн гүргий нэвтэрхий толь.

Сон: Би кинонд сурвалжлагчийн дүр бүтээсэн. Үнэндээ би жирийн л нэг сурвалжлагч. Хэвлэлийн салбарын хурдацтай хөгжил номыг хямд үнээр, олноор нь хэвлэх боломжтой болгосон юм. Сүн гүрний үед ордонд болсон хөгтэй үйл явдлуудыг сонин дээр бичих явдал газар авсан. Сурвалжлагчийн мэргэжил ч гэсэн алдартай болж эхэлсэн. Шар хэвлэлүүд гарч ирсэнээр төрийн хэвлэлийн монополь байдлыг үгүй хийж, шүүхийн хэргийн талаар мэдээлэхэд хориг тавьдаг болсон нь сэтгүүл зүйн түүхэнд гарсан том өөрчлөлтүүд юм.

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home