Riverside Code at Qingming Festival 10

Riverside Code at Qingming Festival-10

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Тао: эр, хааны хамгаалалтын албаны захирагч

Э: эм, Кан Чианы эхнэр Чун Ши

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 10-р анги.

Бичиг: Арга, билгийн зохилдлого бүх зүйлд сайнаар нөлөөлдөг. Бүх зүйл цэцэглэн хөгжиж, эцэс төгсгөлгүй өөрчлөгдөх болно. Хойд Сүн гүрэн, Жоу Дуни.

Хүмүүс: Юу болоод байна аа. Оруулчих л даа. Би хөрш нь байна.

Бан: Малгайтай чөтгөрийг бариад ирлээ.

Жао: Яаж барьсан юм?

Хүмүүс: Хар даа. Наашаа ирж байна. Ирж байна. Хөдлөхөө больчихлоо. Хөдлөхгүй байна. Яагаад хөдлөхгүй байна аа? Яагаад зогсчихов? Нээрээ хөдлөхгүй байна. Тийм байна. Хөөе хөөе хөөе.

Эр: Яаж гараараа барьж чадаж байна аа?

Эм: Зоригтой юм аа.

Бан: Жинхэнэ хүний үс байна. Энд цус болчихсон байна. Хүнийх үү, амьтных уу гэдгийг мэдэхгүй. Муухай үнэртэж юм аа.

Жао: Мо арь. Малгайтай чөтгөр яаж нисдэгийг чи мэдэх үү?

Дүү: Дотор нь дарь байна.

Жао: Аан?

Дүү: Анхны хааны үед нэг цэргийн дарга сумандаа дарь түрхэж харвадаг байсан гэсэн. Тэгэхээр сум нь илүү хурдан  болдог гэсэн.

Ч: Царайлгаас гадна ийм их мэдлэгтэй гэж мэдээгүй юм байна.

Жао: Жан авхайн магтаалд талархая. Манай дүү бага байхын л хичээл номондоо сайн байсан. Одоохондоо хэтэрхий залуу байна. Зарчмыг нь мэдсэн болохоор... хэрэгтнийг удахгүй барина гэдэгт итгэлтэй байна. Жан авхай өргөөндөө буцсан нь дээр байх. Сайн мэдээ хүлээж бай.

Ч: Өргөөндөө буцвал уйтгартай шд. Танай гэрийнхэн үнэхээр сайхан юм. Сонирхолтой байна.  Надад их таалагдаж байна.

Жао: Харамсалтай л юм. Манай гэр... жижигхэн болохоор... тан шиг хүндтэй хүнд хэтэрхий багадна.

Ч: Зүгээр ээ. Вэн эгч та хоёрын өрөөнд хамт байхад болно. Би орыг чинь шинэ ороор сольчихсон. Та хоёр  дургүйцэхгүй биз дээ?

Жао: Үгүй ээ, үгүй...

Ю: Жан авхай тэгж хүсч байгаа бол хоёулаа оръё.

Ч: За.

Ю: Жао Буёоу. Ороод ир.

Жао: би-би орох юм уу?

Ч: Зай багатай ч гэсэн та хоёр тухтай байж болно.

Жао: Энэ өрөөнд байсан хуучин тавилганууд хаана байна?

Ч: Зарц нар бүгдийг нь арын хаалган  дээр гаргаад хаячихсан.

Жао: Эхнэр.

Ю: Наанаа үлд.

Ч: Жао ах  эхнэрийнхээ үгэнд их сайн орох юм аа. Вэн эгчийн хэлсэн болгоныг хийх юм. Атаархчихлаа.

Жао: Жан авхай. Бидний хувийн амьдралд оролцохоо боль. За юу?

Ч: Вэн эгчийг эргээд ирэхээр тухтай ярилцъя. Өнөө шөнө гурвуулаа яаж унтвал дээр вэ? Алив. Хоёулаа түрүүлээд хэвтэж байя.

Жао: Та... айхыг ч мэдэхгүй.

Ю: Таныг ал гэж намайг хөлсөлсөн. Энэ шагнал нь. Хугацаа нь хоёр хоногийн дараа дуусна.

Ч: Тэгж ч бодсон юмаа. Тэгээд хэдийг өгсөн бэ? Би арав дахин ихийг өгье.

Ю: Надад энэ мөнгийг  авах бодол байгаагүй.

Ч: Тэгээд юу хүсээ вэ?

Ю: Хэн захиалга өгснийг мэдмээр байна. тэр хүн малгайтай чөтгөрийн хэрэгтэй холбоотой байх.

Ч: Намайг алахыг хүссэн  олон хүн байгаа. Тэднийг яаж олох гээ вэ? Сэжүүр байгаа юм уу?

Ю: Байхгүй. Гэхдээ би шийдчихлээ. Таны хамгаалагч болъё.

Жао: Болохгүй ээ.

Ю: Үг таслахаа боль.

Жао: За.

Ч: Намайг ал гэж байхад, намайг хамгаална гэсэн үү?

Ю: Би хэлсэн. Энийг явуулсан  хүнийг олохыг хүсч байна гэж.

Ч: Тэгэхээр... намайг өгөөш болгох гээ юу? Гэнэтхэн бодлоо өөрчлөөд намайг алахаар шийдвэл би яах болж байна? Тэгвэл илүү амархан байх бус уу?

Жао: Манай эхнэр тийм хүн бш.

Ч: Дуугүй бай.

Жао: За.  

Ю: Надад мөнгө хэрэггүй гэж би хэлсэн байх аа. Жан  авхай. Заримдаа эмэгтэй хүний өгсөн амлалт эр хүнийхээс илүү найдвартай байдаг юм. Тийм биш гэж үү?

Ч: Малгайтай чөтгөрийг яах вэ?

Ю: Манай нөхөр тэр хэргийг шалгана. Хэрэгтнийг барина.

Ч: Эхнэр нөхөр хоёр ажлаа хувааж, нэг нь дотор, нэг нь гадна. Надад өөр сонголт үлдсэнгүй. Тэгээд ч, таныг дэргэдээ байлгавал Жао ах илүү их хичээх байх.

Ю: Тэгвэл тэгж тохиръё. Би таныг өгөөш болгож ашиглана. Та намайг барьцаа болго. Зөвшөөрөх үү?

Ч: Зөвшөөрч байна.  

Ч Ю: Сайн сонсон биз?

Жао: Аан. Сонссон. Тохирлоо. Тэгэхээр, орой болсон байна.

Ч: Ядарч байна. Өнөөдөр эндээ хононо оо. Гурвуулаа энд яаж унтах вэ?

Жао: Наад ор чинь багадна. Яаж гурван хүн багтах юм?

Ч: Вэн эгч ээ. Та сэрүүн байна уу? Таныг унтаагүй гэж мэдсэн юм аа. Тан шиг эмэгтэй, яагаад ийм айлын бэр болчихсон юм? Яаж ингэж амьдарч чаддаг  байна аа?

Ю: Сайхан л амьдарч байна.

Ч: Эмэгтэй хүний жаргалтай байгаа үгүйг хэлж байгаа үг нь батлахгүй. Ус халуун эсвэл хүйтэн байгааг ууж байгаа хүн нь л мэддэг гэдэг бай...

****************

Эр: Халуун хуурай байна. гал түймрээс болгоомжил. Халуун  хуурай байна. гал түймрээс болгоомжил.

Ч: Үүр цайгаагүй байхад хоолоо бэлдэж байгаа юм уу?

Жао: Энэр маань өнөөдөр гадуур байх болохоор амттай хоол хийж өгөх гэсэн юм.

Ч: Зарц, шивэгчин байхгүй юм уу? Тэд нараар хийлгээч. Өөрөө хийж яах юм?

Жао: Эхнэр маань өдөр болгон надад өөрөө хоол хийж өгдөг.

Ч: Энэ ус хүйтэн байна. Эхнэрийн чинь гар тийм байх нь аргагүй юм байна.

Жао: Эхнэрийн маань гар... их гоё байдаг байсан. Надтай гэрлэсний дараа... дүү нар маань бага байсан... би гэж нэг хэрэггүй амьтан... эхнэр маань шүхрийн дэлгүүрт өдөр шөнөгүй ажиллаж амьдралаа залгуулдаг байсан. Хулсан саваагаар гараа байнга хатгана. Дараа нь аавын маань бие улам муудсан. Ой санамж нь муудсаар байгаа. Эхнэр маань хувцасыг нь угаадаг. Өвөл болохоор мөс шиг хүйтэн усанд угаадаг. Гарын тос авахаас мөнгөө харамладаг. Хар бор бүх ажлыг өөрөө хийдэг. Гар нь муухай байлаа гээд яадаг юм? Тийм байсан ч, би гараас нь барих дуртай. Бүх насаараа гараас нь барихыг хүсч байна.

Ч: Би ч гэсэн нэг хүний төлөө тэр бүгдийг хийж үзсэн. Эцэст нь... намайг зарчихсан.

******************

Ч: Ингэж сайн унталгүй удсан байна. Жао ах аа. Би Вэн эгчийг аваад явлаа.

Жао: Эхнэр. Болгоомжтой байгаарай.

Ю: Санаа битгий зов. Та хоёр ахынхаа үгэнд сайн ороорой. Аавыг сайн асраарай.

Жао: Та хоёр завтай юу?

Дүү Бан : Үгүй.

Жао: Малгайтай чөтгөрийг барихад надад тусал.

Бан Дүү: Тэгье.

Бичиг: Захаилга ирсэнээс 4хоногийн дараа.

Жао: Гү мөрдөгч өө. Ямар яаралтай хэргээр намайг дуудаа вэ?

Гү: Кан Чиан үхэхээсээ өмнө нэг хүнтэй ууж байсан гэсэн. Тэр хүнийг аваад ирсэн.

Жао: Хэн юм?

Эр: Намайг тавь.

Эр: Тао захирагч аа, таныг яагаад хорьчихсон юм бэ?

В: Бушуу, түлхүүрийг нь аваад ир.

Эр:  Хайж байна аа.

В: Тао захирагч аа, таныг хэн энд хорьчихсон юм бэ? Тэр золигийг олдог юм бол би танай гэрт хүргээд өгнө өө. Та өөрөө байцаагаарай.  Түлхүүрийг нь хурдан  олоод ир.

В: Түлхүүрийг нь хайж л байгаа. Хайж байгаа. Хааччихдаг байна аа?

Тао: Яриахаа болиод хурдан олооч.

В: Хайж байгаа.

Тао: Та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Т: Ноёнтон.

Жао: Ноёнтон. Юу болох нь энэ вэ? Та  яагаад энд байгаа юм?

Тао: Жао ноён. Гү мөрдөгч өө. Надтай хэрэгтэн шиг харьцаж байна.

Жао: Хэцүүхэн юм болж.

Гү: Эндээ сууж бай.

Тао: Надтай хэрэгтэн шиг харьцаж байна. Би чинь язгууртан хүн.

Гү: Кайфэний байцаан шийтгэх газар ажлаа л хийж байгаа юм. Таныг аваад ирэх юм гэж ёстой санасангүй. Бушуулаач ээ.

Тао:Тэр чинь юу гэсэн үг  вэ?

Гү: Түлхүүрийг  нь хурдан олоод ир.

В: Мэдлээ.

Жао: Түлхүүр. Түлхүүр олдоогүй байна. Эндээ түр сууж бай. Жаахан ярилцъя.

Тао: Тэр муу Кан Чианаас л болж байгаа юм. Тэрнийг үхсэнээс хойш миний үнхэлцэг хагарах гээд байна.

Гү: Кан Чиан тантай ууж байсан юм бол яахаараа... яахаараа гэнэтхэн үхчихдэг байна аа?

Жао: Гү мөрдөгч өө. Тао захирагч бидний нэг.

Тао: Тийм.

Жао: Ингэж асуухаар чинь найзууд биш, сэжигтэн шиг сонсогдоод байна шд.

Гү: Би би би би би тэгээгүй шүү.

Тао: Би яаж Кан Чианыг алах болж байна аа? Бид хоёр... зүгээр дарс ууж байсан.

Жао: Уусаар л байгаа юм уу? Эрүүл мэндээ бодох хэрэгтэй шдээ.

Тао: Би-миний ганц сул тал.

Жао: Таны сул тал ганцхан гэж үнэн үү?

Тао: Жао ноён л намайг ойлгох юм даа.

Жао: Гү мөрдөгч бидний нэг. Таныг зовоохгүй. Та мэдэж байгаагаа л хэлчих. Бүгдийг нь хэлчихвэл тэгээд л болоо. Тэгээд шууд явж болно.

Тао: Аан?

Жао: Ямар вэ?

Тао: Нээрэн үү?

Жао: Мэдээж.

Тао: Кан Чиан бид хоёр танилцаад олон жил болж байна. Уг нь тэр сархад сайн даадаг юм. Гэтэл энэ удаа... жаахан л уугаад... бие нь тавгүй байна гэсэн. Тэгээд гэнэтхэн жорлон руу гүйчихсэн. Дараа нь юу болсныг та нар мэдэж байгаа.  Үнэхээр аймшигтай.

Гү: Кан Чианд дайснууд байдаг уу?

Тао: Юу гэнэ ээ? Жан Чиниан тэр хоёрын хийсэн зүйлийг бодоод үзвэл яаж байхгүй байх юм?

Жао: Жан Чиниан юу хийсэн гэж?

Тао: Зүүн хүрээнд тэр газар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, худалдаалдаг. Муу заль хэрэглэдэг юм. Малгайтай чөтгөрийг Кан Чиан хүмүүсийг айлгах гэж бодож олсон юм.

Жао: Үргэлжлүүлээд ярь.

Тао: Энэ хэрэг таван жилийн өмнө эхэлсэн. Тэр үед малгайтай чөтгөрийн тухай яриа хүрээнд өвсөнд авалцсан гал шиг тархсан. Манай ордны хамгаалагч нар ч гэсэн энэ хэрэгт анхаарлаа хандуулсан. Малгайтай чөтгөр өөр газар үзэгдээгүй. Яанлоу гудамжны эргэн тойронд л гарч ирдэг. Тэрнээс болж тэр гудамны үл хөдлөх хөрөнгө хямдхан болсон. Гэтэл Жан Чиниан гарч ирсэн. Гудамны ихэнх хэсгийг шууд худалдаж авсан. Төд удалгүй тэд нар...

Гү: Бичээд ав...

Тао: нэг язгууртанд зориулж цэцэрлэг бүтээнэ гэсэн  яриа гарсан. Дараа нь яасан? Малгайтай чөтгөр алга болчихсон. Үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадсан. Хямд авч, үнэтэй зараад Жан овог хичнээн их мөнгө олсон гэж бодож байна? Жинхэнэ луйвар.

Жао: Тэгэхээр ноён таны хэлж байгаагаар малгайтай чөтгөр гэж байхгүй байх нь. Тэд нар өөрсдөө цуу яриа тарааж, жирийн иргэдийг айлгаад, хөрөнгийн үнийг буулгаж, дараа нь үнэтэй зарж мөнгө олдог нь байх нь.

Тао: Тийм ээ.

Жао: Мэдсээр байж танай ордны хамгаалагчид яагаад болиулаагүй юм?

Тао: Болиулах аа? Яаж зогсоох юм? Жан Чинианы ард хэн байдгийг мэдэх үү? Тэр хүн уулыг ч эргүүлж чадна. Хэн саад болж зүрхлэх юм? Таван жилийн өмнөх тэр цуу яриа одоо биелэлээ олж байна. Бас... Кан Чиан өөрөө тэр чөтгөрийн гарт амиа алдчихлаа. Үйлийн үр гэж энэ байх.

Жао: Энэ хүмүүс мангаснаас ялга алга.

Тао: Гү мөрдөгч өө. Жао ноёнтон.

Гү: Таван жилийн өмнө болсон хэрэг, одоо болж байгаа зүйл...

Тао: Намайг явуул л даа...

Гү: холбоотой байж таарна.

Тао: Намайг явуулна гэсэн биз дээ?

Гү: Хэдүүлээ Кан Чианы гэр рүү явъя.  

Жао: Гэхдээ Кан Чиан саяхан үхсэн. Эхнэр нь ганцаараа байгаа. Хоёр эр хүн очих, тохиромжгүй юм.

Тао: Түлхүүр авчирна гэсэн яасан бэ?

Гү: Жао Бан арийг аваад явъя.

Жао: За.

Тао: Би би хүн алаагүй ээ.

Эр: Тийм ээ.

Эр: Яалаа гэж.

В: Ноёнтон.

Тао: Түлхүүрээ олсон уу?

В: Олчихсон.

Тао: Бушуул бушуул. Намайг тавиадах.

В: Түлхүүр байгаа газрыг олсон. Гянданд байгаа.

Тао: Юу?

В: Тэгээд авч чадахгүй байна. Алив, ноёнтныг хурдан өрөөнд нь оруул.

Эр: Мэдлээ.

Тао: Би...  би би би хорих өрөөнд орохгүй ээ. би би орохгүй.

В: Санаа зоволтгүй ээ.

Тао: Хорих өрөөнд орохгүй.

В: Тэнд очоод таны хүлгийг тайлчихна аа. Тэнд очихоор чинь таныг суллаад өгнө.

Тао: Явахгүй ээ.

******************

Бичиг: Чун Ши. Кан Чианы эхнэр

Жао: Чун Ши авхай. Өчигдөр нөхөр тань нас барах үеэр таны хаана байсныг мэдэж болох уу?

Э: Гэртээ байсан. Нөхөр маань дургүй болохоор би гэрээсээ бараг гардаггүй.

Жао: Танд хүн ирж хэлээ юу?

Э: Өнгөрсөн шөнө нэг хүн амьсгаадсаар гүйж ирээд... нөхөр чинь үхсэн гэж хэлсэн. Юм уухаар явна гэсэн болохоор, малгайтай чөтгөртэй таарна гэж... Ноёд оо. Нөхөр маань харамсалтайгаар амиа алдсан. Шударга ёсыг тогтоож өгөөч дээ.

Гү: Чун Ши авхай, хурдан бос.

Жао: Бан арь.

Бан: Босоод ир. Яасан бэ?

Э: Зүгээр ээ.

Жао: Чун Ши авхай. Гэрийг чинь үзвэл та дургүйцэхгүй биз дээ?

Бан: Ямар их энгэсэг, будаг вэ? Чун Ши авхай, би харж болох уу?  Энэ шинээр гарсан тос байна. Таны юмнууд минийхээс хамаагүй дээр юм.

Э: Энэ минийх биш ээ. Талийгаачийнх.

Бан: Аан.

Жао: Бан арь. Би анх удаа л айлын гэрт ийм том хүрэл толь харж байна.

Э: Энэ хүрэл толийг нөхөр маань захиалж хийлгэсэн юм.

Жао: Кан Чиан харагдах байдалдаа их анхаардаг байсан бололтой.

Э: Талийгаач  Жан овогтынд ажилладаг байсан. Жан овогтынд өргөөнд ажилладаг хүмүүс Жан Чиниан авхайн нүдэнд сайхан харагдах ёстой гэсэн дүрэмтэй. Тэгэхгүй бол шийтгэнэ. Нөхөр маань сүүлд харагдах байдалдаа хэтэрхий анхаардаг болсон. Жангийн өргөөнд очихдоо ч, үйлчлүүлэгчтэй уулзахдаа ч, гэрээсээ гарахдаа ч, сайхан хувцасладаг.

Жао: Ойлголоо. Тэр өрөөг юунд ашигладаг байсан юм бол?

Э: Угаалгын өрөө.... Энэ... Хутагтын хүж.

Жао: Чун Ши авхай. Бид ингээд явъя даа.

Бан: Ах аа.

Э: Эрхэмүүдээ. Би гэрээсээ гардаггүй болохоор... гаргаж өгч чадахгүй нь.

Бан: Чун Ши авхай, санаа бүү зов. Ах аа, би явлаа.

Жао: За.

Бан: Гү мөрдөгч өө. Би цогцос шинжих өрөө рүү явлаа.

Гү: Бан арь. Ямар нэг юм олж мэдвэл Яао Хөгөөр надад хурдан хэл хүргүүлээрэй.

Бан: Мэдлээ.

Жао: Цогцос шинжих өрөөнд юм идэж болохгүй шүү. Манай Бан арь ажилд орвол танд шууд илтгэдэг болох уу?

Гү: Тэгнэ.

Жао: Сарын хөлс нь хэд вэ?

Гү: Хэтрүүлээд байгаа юм биш үү? Юу хараа вэ?

Жао: Биднийг нэг хүн хараад байна. Тэнд очиж цай ууя.  Эзэгтэй.

Эм: За?

Жао: Сайн цай байна уу?

Эм: Хоёр түшмэл тавтай морил. Ийшээ суу. Манайд сайн цай байгаа шүү.

Жао: Эзэгтэй.

Эм: Аан?

Жао: Та Кан овогтынхыг мэдэх үү?

Эм: Мэднэ ээ. Хөршүүд болохоор.

Гү: Кан овогтын эзэгтэй гэрээсээ гардаггүй гэсэн үнэн үү?

Эм: Тийм  ээ. Кан ноён баян айлд ажилладаг байсан. Их эелдэг хүн байсан. Тэрний эхнэр Чун Ши авхай... гэрээсээ гарахаараа дэвүүрээр нүүрээ нуучихдаг. Хэлэх ч юм биш. Харамсалтай л юм.

Жао: Үнэхээр харамсалтай. Эзэгтэй. Энд хүж асаачихсан юм уу?

Эм: Тийм ээ. Дотор байгаа.

Жао: Аан. Сайхан үнэртэй хүж байна. Тогтоогч нь ч гоё юм. Энэ хутагтын хүж биш биз?

Эм: Мөөн. Та яаж мэдсэн юм?

Э: Энэ... хутагтын хүж.

Жао: Кан овогтын гэрт байсантай адил байна.

Гү: Энэ хүж хямд биш. Нэг боодол хутагтын хүж энэ цайны газрын бүтэн сарын орлоготой тэнцэхээр үнэтэй.

Жао: Тийм үнэтэй юм уу?

Гү: Хаанаас аваа вэ?

Эм: Ноёнтон. Эндүүрэх хэрэггүй. Кан ноён манайд өгсөн юм.

Жао: Яагаад танайд хүж өгдөг билээ?  

Эм: Ганц надад ч өгөөгүй. Кан ноён өгөөмөр хүн байсан. Хөршүүд бидэнд амттай хоол, бас бус юм дандаа өгдөг байсан.

Жао: Бидний мэдэх Кан Чиан тийм өгөөмөр хүн биш дээ? Танаас оронд нь юм гуйсан уу?

Эм: Эхнэр нь үзэгслэнтэй,бас гэртээ байнга ганцаараа байдаг болохоор  Кан ноён гудамжны этгээдүүд дээрэлхэх вий гээд... гэрт нь хүн орох нь уу гээд харж байгаарай гэсэн юм.

Гү: Кан овогтынд гадны хүмүүс байнга ирдэг байсан уу?

Эм: Үгүй ээ, үгүй үгүй. Чун Ши авхай байнга хөлсөлдөг хэдэн хүнээр хэрэгтэй юмаа авчруулдаг байсан. Ном журамтай хүн. Нээрэн... түрүүн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй танихгүй хүмүүс дотогшоо орчихсон.

Жао: Бид нар байсан юм.

Гү: Сайн харж байж яриарай.

Эм: Тэгвэл... цай хийгээд ирье.

Жао: За.

Эм: Хамгийн сайн цайгаа авчирна аа.

Жао Гү: Нэг юм нуугаад байна.  

Жао: Та хэнийг хэлж байна?

Гү: Миний хэлсэн хүн Чун Ши авхай.

Жао: Тийм ээ. Би ч гэсэн  Чун Ши авхайг хэлж байна. Яагаад юм нууж байна  гэж бодоо вэ?

Гү: Совин. Харин чи?

Жао: Сая... гар дээр нь түлэгдсэн шарх байсан. Харсан уу? Төмрөөр тавьсан тэмдэг байсан. Бан арь босоход нь туслахад гар, нуруу гээд бүх бие нь өвчтэй байсан. Тэгэхээр ганц тэнд халуун төмрөөр тэмдэг тавиагүй гэсэн үг. Эмэгтэй хүнийг хэн тэгж төмрөөр түлсэн байх  вэ?  

Гү: Цайны газрын эзний хэлж байгаа үнэн бол Кан Чиан эхнэрээ гадагш гаргах дургүй гэсэн. Тэгэхээр тэрнээсө өөр хэн байх вэ?

Жао: Тийм ээ. Жан Чинианд ажилладаг хүмүүс ямар нэг байдлаар асуудалтай байдаг. Тэр түлэнхий шархнаас харахад Кан Чиан эхнэрээ зовоодог байсан нь гарцаагүй.

Гү: Тийм бол Чун Ши авхайд аллага үйлдэх шалтгаан байгаа гэсэн үг. Гэхдээ, малгайтай чөтгөр ... ганц тэрний төлөвлөгөө байх боломжгүй.

Жао: Яг үнэн. Ингэе. Хүн явуулж Чун Ши авхайг өдөр шөнөгүй ажиглуулъя. Хэнтэй холбоотойг нь мэдэх хэрэгтэй.

Гү: Манай хүмүүс аль хэдийн ажиглаж эхлээгүйг яаж мэдэж байгаа юм?

Эм: Аваад ирлээ. Энэ. Эрхмүүд ээ. Цай уу. Долоон эрдэнийн цай.

Жао: Долоон эрдэнэ? Сайхан цай байна.

******************

Бан: Хор гэдэг нь баттай.

Дүү: Ямар хор гэдгийг нь мэдэж чадах уу?

Я: Кан Чиан, Тао захирагч хоёрын идсэн хоол, уусан юм, тавагнууд гээд бүгдийг нь шалгаж үзлээ. Ямар ч хор алга.

Бан: Хор байхгүй ээ? Тэгвэл яаж хордсон байх вэ?  Яасан?

Я: Ууруулын будаг.

Бан: Уруулын будаг мөн байна. Уруулын будаг? Ямар их энгэсэг, будаг вэ? Кан Чианы ширээн дээр бүх төрлийн будаг байсан. Гэхдээ уруулын будаг байгаагүй. Гэтэл ууруулаа будчихсан байна. Тэгэхээр...

Дүү: Хэн нэг нь ширээн дээр байсан уруулын будгийг нь авсан гэсэн үг.

Я: Уруулын будаг хортой байна.

Бан: Мэдчихлээ. Кан Чиан зоогийн газарт орохоосоо өмнө уруулаа будчихсан байсан. Юм идэж, уухгүй л бол хор биед нь нэвтрэхгүй. Дарс уух үеэр уруулын будганд байсан хор дарстай холилдож ам руу нь орсоноос болж хордсон байна. Хортой уруулын будгийг дараа нь нуусан. Энийг хийх боломжтой ганц хүн нь...

*****************

В: Сайтар шалгасны эцэст энэ гурав Чун Ши авхайд барааг нь авч өгдөг байсан. Тэр гурваас бусдаар Чун Ши гэрээсээ бараг гардаггүй болохоор бусадтай харилцдаггүй.

Гү: Хэл дээ. Та нарыг хэн гэдэг вэ? Хэдэн настай вэ?

В: Хариулаач!

1: Намайг Жан Сиву гэдэг. Өнгөрсөн сард 14 хүрсэн.

2: Яан Шун гэдэг. Бас 14тэй.

3: Намайг Чен Шаои гэдэг. Энэ жил 15-тай. 

В: Гэрийн бүртгэлийг нь шалгасан. Бүгд ажил хийдэг. Эхний хоёр нь манай эндхийнх.  Сүүлийнх нь, Чен Шаои. Өөр газраас ирсэн.

Гү: Хамгийн сүүлд Кан овогтынд юу аваачиж өгсөн бэ? Хэзээ аваачиж өгсөн бэ?

В: Хэл. Хэлээч:

3: Би...

В: Ярь гэж байна. Надад ярьсанаа л яриад өгөөч дээ. Та нарыг бариад идчихгүй. Ноёнтон. Энэ хэрэг малгайтай чөтгөртэй холбоотой гээд айгаад байгаа юм. Айгаад үнхэлцэг нь хагарах гэж байна. Нэр, насаа хэлж чадаж байгаа нь яамай. Гэхдээ, би мэдүүлгийг нь бэлдчихсэн. Нийт гурван хуудас. Энэ байна. Нэг. Хоёр. Гурав.

Гү: Тэрэнд өг. Сүүлийн жилийн хугацаанд юу юу хүргэж өгсөн жагсаалтыг нь гаргасан уу?

В: Гурван сарынх. Би хагас өдрийн дотор олж мэдсэн.

Гү: Товчлоод ярь.

В: Голыг нь ярья. Жагсаалтанд байсан бүх юмыг нь би шалгасан.

Гү: Голыг нь ярь.

В: Хор байгаагүй.

Гү: Жао Буёоу. Сэжигтэй юм байна уу?

Жао: Жагсаалтал хор алга. Хордуулсан хүн нь өөр хүн болж таарлаа. Ван Фу. Энэ гурав гэм хийгээгүй болохоор суллаад явуул.

В: Жао Буёоу. Чи эд нарыг сулла гэж байгаа ю..

Гү:  Сулла.

В: Явцагаа!

Т: Юмаа авахаа мартав. Хурдан яв яв. Бушуул.  

Гү: Жао Буёоу. Хэнийг нь сэжиглэж байна?

Жао: Шаои. Ван Фу. Энэ гурвын араас хүн явуул. Ялангуяа Шаоийг сайн ажигла.

В: Итгэлтэй байна уу?

Жао: Бараг  л...

В: Мэдлээ. Мэдлээ. Мэдлээ мэдлээ. Мэдлээ. Мэдлээ мэдлээ мэдлээ.

************

Эр: Нэг.  Хоёр.

Эр эр: Хоёр.

Эр: Гурав.

Эрэр: Гурав...

Эр: Дөрөв...

Эрэр: Дөрөв...

Гү: Тулаанд орохдоо барьдаг байсан илд.

Жао: Тэгнэ ээ тэр. Өөр байсан юм.

Гү: Хүнд байгаа биз?

Жао: Хүнд юм аа.

Гү: Цусны үнэр мэдрэгдэж байна уу?

Жао: Сайхан илд байна.

Гү: Яагаад энэ хүн гэж?

Жао: Чен Шаоиг хэлж байна уу?

Гү: Тийм.

Жао: Чун Шигийн өнгөрсөн гурван сард авсан зүйлсийг жагсаалтад өдөр тутмын зүйлсээс гадна түлэгдэхээр бас шархан дээр түрхдэг тос байсан.

Гү: Кан Чиан тэрнийг тамалдаг байсан. Ийм тос авах нь мэдээжийн хэрэг.

Жао: Гурван хүн байхад ганцхан энэ хүнд итгэж тосоо захидаг байсан.

Гү: Чун Ши тэрэнд итгэдэг байсан гэсэн үг.

Жао: Тэгж хэлж болно.

Гү: Суу. Чиний хэлж байгаагаар Чен Шаои хор авчирч өгсөн мөртлөө, жагсаалтад бичээгүй болохоор буруутай байж магадгүй гэсэн үг.

Жао: Тийм байж магадгүй. Гэхдээ тэр ганцаараа малгайтай чөтгөрийг ашиглаж хүн амины хэрэг үйлдэж чадахгүй. Гадна байдаг хамсаатан байх ёстой. Миний таамгаар Чен Шаои гол сэжигтэн. 

В: Ноёнтон... Яваагүй байгаа юм уу? Ноёнтон. Яг миний бодож байснаар боллоо. Тэр гурвын хэн нь сэжигтэй болж таарсан гээч?

Гү: Аан? Арай...

Жао: Чен Шаои  юу?

В: Яг мөн, Чен Шаои. Би гурвууланг нь хүнээр дагуулсан. Нөгөө хоёр нь хэлсэн ажил болгоныг хийж байна лээ. Гэхдээ Чен Шаои... ажил авахгүй байсан. Илүү мөнгө өгнө гээд байхад л авахгүй байна лээ. Тэгээд сэжигтэй санагдаад би араас нь өөрөө дагасан.

Гү: Тэгээд яасан?

Жао: Хаашаа явсан бэ?

В: Гэр рүүгээ.

Гү: Юу?

Жао: Гү мөрдөгч өө. Би очиж харъя.

Гү: Тэг.

Жао: Ван туслах аа. Тэр гурваас яагаад Чен Шаоийг сэжиглэсэн юм?

В: Чи тэгж хэлсэн биз дээ? Таалагдахгүй байна.

Гү: Яая гэх вэ.

****************

Эр2: Өчигдөр хэдэн хүний юм хүргэж өгсөн бэ?

Эр: Арвыг хүргэсэн.

Эр2: Арав аа? Чи хэдийг хүргэсэн бэ?

Эр3: Их биш ээ. Гэхдээ өнөөдөр дээр байсан.

Эр2: За яах вэ. Би  гэсэн ажилдаа гарлаа.

3: Та... Ах аа, та юу?

Жао: Шаои. Би... энүүгээр өнгөрч явсан юм. Ам цангаад. Аяга ус өгч болох уу?

3: Бололгүй яах вэ. Ийшээ суучих. Манайх жаахан муухай байгаа байх. Тоох хэрэггүй.

Жао: Зүгээр ээ. Харин ч сайхан байна.

3: Түрүүн надад тусалсанд гялайлаа. Бидэн шиг жирийн хүмүүс ноёд түшмэлүүдийг харахаараа сандраад байдаг  юм. Амнаас ч үг гарахгүй.

С: Шаои. Шаои.

3: Бо ах аа.

С: Чамайг Кайфэн руу аваад явсан  гэж сонслоо. Чи зүгээр үү?

3: Зүгээр ээ. Хар л даа, зүв зүгээр байгаа биз дээ. Энэ ахын тусалсны ачаар.

С: Гялайлаа. Жао ах аа

Жао: Чи...

С: Су Бо байна.

Жао: Хөөе. Сун Бо?

3: Та хоёр танилууд юм уу?

С: Манай ангийн дүү Жао Мо арийн ах нь.

Жао: Уулзалгүй олон жил өнгөрч. Чи ч гэсэн бараа хүргэж байгаа юм уу?

С: Чадах юм байхгүй болохоор... амьдрахын эрхээр...

Жао: Тийм биш ээ. Энэ чинь чадвар.

С: Жао ах аа. Таныг тэр хэргийг илрүүлж, миний нэрийг цагаатгасан гэж би сонссон. Гялайлаа.

Жао: Сүртэй юм биш ээ.

3: Нэгэнт уулзсан юм чинь... би хоол бэлдээдэхье. Хамт суугаад хоол идье.

С: Би амжихгүй. Жао ах аа, би энийг хүргэж өгөх ёстой. Хамт хооллож чадахгүй нь. Дараа тан дээр очино оо.

Жао: Тэг ээ. Манайхаар очиж байгаарай.

С: За.

3: Бо ах аа, болгоомжтой яваарай.

С: За.

3: Жао ах аа, та суучих.

Жао: Та хоёр хамт амьдардаг байх гэж.

3: Та мэдэхгүй байх. Анх зүүн хүрээнд ирээд, надад очих газар, амьдрах газар ч байгаагүй. Бо ах намайг дэргэдээ аваагүй бол одоо  хаана  ч байх байсныг бүү мэд.

**********************

Ч: Манай гэрийг өнцөг булан үлдээлгүй шалгалаа. Ямар байна? Манай гэр сайхан байна уу?

Ю: Хэтэрхий том байна. Хэтэрхий олон эрсдэлтэй. Алуурчин ирвэл долоо, найман газраар орж болно.  

Ч: Тэгвэл би зөв хүнээ олж. Одоо энүүгээр тэрүүгээр гүйхээ боль. Хувийн хамгаалагч болохоор миний дэргэд байх ёстой. Ганц ч алхам холдож болохгүй.

Ю: Аллагын өдөр болоогүй. Надаар өөр хүн таныг алахаар ирэх ёсгүй.

Ч: Малгайтай чөтгөрийг мартаж болохгүй. Жао ах малгайтай чөтгөрийг  илчилж чадахгүй бол... бидний хэн нь түрүүлж хөдлөхийг хэлэхэд бэрх.

Ю: Тэгвэл оролдоод үз л дээ.

Ч: Эгч ээ. Зүгээр л тантай наргиж байхад даа. Чухал царай гаргачихаад. Хийх юм байхгүй болохоор... би таныг гоёод өгөх үү?

Ю: Хэрэггүй ээ. Нүүрээ будах дургүй.

Ч: Тэгэхээр Жао ах удвал цэцэг шиг энгийн зүйлд дуртай байх нь.

Ю: Миний юунд дуртай бол гэж бодож байсангүй. Би угаасаа л ийм хүн.

Ч: Гоо үзэгслэнд дургүй эр хүн хаа байсан юм? Жао ах тэрний хайр айдас болж хувирсан гэж хэлж байсан. Гэхдээ тар хайр хаанаас гарч ирсэн юм бол? Анх таны гоо үзэгслэнд татагдсан нь гарцаагүй.

Ю: Хүнээр үнэхээр хайрлуулж үзсэн бол та ингэж ярихгүй л байсан.

Ч: Ийм царай... ийм галбир... миний нэр төр... намайг хайрлах хүн олдохгүй л байв гэж. Би ганц хүнээр хайрлуулахыг хүсдэггүй. Би олон олон хүнээр хайрлуулахыг хүсдэг.

Ю: Олон хүнээр хайрлуулаад... ядрахгүй байна уу?

Ч: Зөндөө мөнгөтэй мөртлөө улам их мөнгөтэй болохыг хүсдэгтэй адилхан. Хичнээн х мөнгөтэй байсан ч, хэзээ ч сэтгэл ханахгүй.

Ю: Шунал ихтэй байж.

Ч: Шунал гэмт хэрэг гэж үү?

Ю: Шунал гэмт хэрэг биш. Гэхдээ шуналтай хүмүүс өөрийн болгож чадахгүй зүйлд үргэлж шунаж байдаг юм.

Бичиг: Зургийн сургууль

Ж: Жао ноёнтон. Миний зурагнуудыг үзэхээр ирээ юу? Энэ бүгд миний сүүлийн үед Зүүн хүрээгээр явахдаа зурсан зурагнууд.

Жао: Үнэхээр гайхалтай харагдаж байна. Таны зурсан  гудамжууд миний өдөр бүр хардагаас ялгаа алга.

Ж: Гудамжинд бүх зүйл хормын дотор өөрчлөгддөг.  Тэр бүгдийг зурахыг хүсвэл сайн ажиглаж,  сэтгэлээрээ зурах хэрэгтэй.

Жао: Тийм ээ. Энэ зурагнуудын нэгийг зээлье. Хүн хайж байна.

Ж: Дахиад хэрэг мөрдөж байгаа юм уу? Малгайтай чөтгөрийн хэрэгтнийг олсон уу?

Жао: Үгүй ээ.

Ж: Би сүүлийн  үед Яанлоу гудамжаар очиж, малгайтай чөтгөрийг хайж үзсэн. Малгайтай чөтгөр гарч ирэх бүрт... би зураг зурсан.

Жао: Бүгдийг нь зурсан уу?

Ж: Хар даа.

Жао: Энэ хэзээний зураг вэ?

Ж: Чөтгөрийн ав болсон өдрийн өмнөх өдөр зурсан зураг.

Жао: Тийм байна. Тийм байна. Бид хоёр энд таарсан. Энэ Кан Чианы гэр. Энэ хаалганы ард зогсож байгаа хүн Чун Ши авхай байж таарна. Гартаа барьсан чавганы цэцэгтэй дэвүүрийг хүртэл зурж. Жан ноётон. Чун Ши авхайг хаалгаа онгойлгосны дараа ямар хүн ирсэнийг  та санаж байна уу?

Ж: Хэн ч ирээгүй. Би сайн санаж байна. Тэр үед малгайтай чөтгөр үймээн үүсгэж байсан. Бүгд малгайтай чөтгөрийг харж байсан. Энэ бараа хүргэдэг хүүгээс бусад нь. Тэд нэг нэг рүүгээ ширтэж байсан.

Жао: Тийм байна. Тэр хоёроос бусад нь  дээшээ харж байна. Хөөе. Жан ноёнтон. Энэ хүний барьсан бараа зөөдөг хайрцаг дээр яагаад ийм тэмдэг байгаа билээ?

Ж: Жао ноёнтон. Хайрцаган дээр улаан даавуу уясан байсан юм.

Жао: Улаан даавуу?

С: Чадах юм байхгүй болохоор... амьдрахын эрхээр...

Жао: Хэн гэдгийг мэдчихлээ.

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.

Дүү: Манай ах кинон дээр яагаад мэргэжлээ сольж өмгөөлөгч болсныг мэдэх үү? Сүн гүрний үед арилжааны эдийн  засаг хурдацтай хөгжи байсан болохоор хүмүүс ч гэсэн өөрсдийгөө хамгаалах ёстойг мэддэг болж, тэрний хэрээр өмгөөлөгчид шаардлагатай болсон. Өмгөөлөгч ноёд одооны өмгөөлөгчтэй адилхан, жирийн  иргэдэд хуулийн тусламж, зөвлөгөө өгдөг байсан. Албаны бичиг бичих, шүүхэд өмгөөлөх гэх мэт. Хууль сайн мэдэхээс гадна,  шүүхийн талаар сайн мэддэг бас маш сайн бичиж чаддаг байх ёстой. Ингэж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж болно. Тэгэхээр манай ах шиг байшин авах гэж байгаа хүнд хамгийн тохиромсон ажил. Бэр эгчийн ахыг дагуулж очсон хүн нь өмгөөлөгчдийн холбооны дарга. Энэ хүн дотооддоо холбоог хянаж, хэнийг ажилд авахыг шийдэж, үнэ хэлэлцэж,  тохиролцоо хийдэг. Гадуур бол холбоогоо төлөөлж, бусад мэргэжилтнүүл болоод засгийн газартай хэлэлцээр хийдэг. Одоо энэ талаар мэддэг болсон биз дээ?

10-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home