Riverside Code at Qingming Festival 9

Riverside Code at Qingming Festival-9

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын  ах

Сон: эр, сонины сурвалжлагч

Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш

Я: эр, задлангийн эмч Яао

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 9-р анги

Бичиг: Аливаа саад бэрхшээлийг арга ухаанаар шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол орхисон нь дээр. Ах дүү Чений зохиолоос.

Эр: Ирээд үзээрэй.

Эм: Та юу авах вэ? Жан авхай, нэр төрийн хэрэг байна. Та манай даруу мухлагт ямар хэргээр ирээ вэ? Ийшээ морил. Хурдан цай, амттан авчир. Ийшээ суу.

Ч: Зүгээр ээ. Ажлаа хий. Би өөрөө үзье.

Эм:  Энийг өмсөж үзье.

Эм: Гоё энгэсэг байна.    

Эм: Тийм ээ. чамд зохиж байна.  Наадахаа ав.

Ч: Жао ах аа. Энд юу шалгаж байгаа  билээ?

Жао: Даамал аа. Танайд нөгөө... чибай нунтаг байгаа юу?

Эм: Сайн мэдэж байна шүү. Нааш ир... Чибай нунтаг манай тусгай бүтээгдэхүүн. Зөөлөн үнэртэй, цайвар өнгөтэй.

Жао: Мантууны газрын У авхай надад танайхыг зааж өгсөн юм.

Эм: У авхай юу? Манай энийг  өдөр болгон хэрэглэдэг болохоор сард хоёрыг худалдаж авдаг юм. Та авах уу?

Жао: Тийм ээ.

Эм: Авхай, та юу авах вэ?

Ю: Даамал аа. Сайн гарын тос байна уу?

Эм: Байгаа байгаа. Та ийшээ орж бай.

Ю: За.

Ч : Уруулаа хар даа. арьс нь хууларч байна. Нааш ир...

Эм: Авхай. Энэ шинээр ирсэн тос. 

Ч: Энийг түрхээд үз.

Жао: Үгүй ээ, хэрэггүй. Би ийм юм түрхдэггүй.

Ч: Өнгө нь улаандуу бор болохоор ялгагдахгүй.

Жао: Хэрэггүй.

Ч: Чийгшүүлдэг юм. Түрхээд үз.

Жао: Танилцуулъя. Энэ миний эхнэр.

Ч: Вэн эгч. Бид хоёр танилууд. Эгч ээ. Ингэж таарах гэж. Миний зөвлөгөөг дагахаар шийдсэн бололтой. Эндхийн гарын тос их сайн.

Жао: Эхнэр... Энэ...

Ю: Би өнөөдөр Жан Чиниан авхайтай уулзсан. Бид нар нүүр арчлах талаар ярилцсан. Энд ирсэн чинь сайн болж. Надад тусламж хэрэгтэй байна. явъя.

Жао: За.

Ч: Жао ах аа. Таны ажил дуусаагүй байгаа байх аа?

Жао: Аан. Тийм ээ. тийм тийм. Эхнэр, надад хийх ажил байна. Чи харьж бай.

Ю: Аан? Ямар ажил болоод энгэсэгний мухлагт ирдэг билээ?

Жао: Түрүүлээд харьж бай. Би дараа хэлье.

Ч: Жао  ах аа. Вэн эгчтэй гэртээ харьсан нь дээр юм шиг байна. Эхнэрээ толгой дээрээ гаргасан нөхөр юм чинь... Өөртөө төвөг удах хэрэггүй.

Жао: Би... Ногоо аваа юу? Хурдан харьж хоолоо хий. Завгүй байгааг харахгүй байна уу? Хурдан харь.

Ю: Тэгье ээ.

Ч: Жао ах аргагүй л гэрийн эзэн юм аа.

Жао: Юун олон юм ярьдаг юм? Аан? Ажилтай байгааг харахгүй байна уу? Өөрийнхөө... ажлыг хий.

Эм: Эхнэр нь юм шиг байна.

Эм: Тийм юм шиг байна.

**********************

Бан: Жао Мо арь. Мөс хийх гэж байгаа чинь үнэн үү? Болчихсон уу?

Дүү: Хол зогсоорой. Асаагуур хааччихав аа?

Бан: Асаагуур...

Аав: Асаачихлаа.

Дүү: Аав аа. Аав аа.

Бан: Аав аа.

Аав: Нисч байна.

Дүү: Малгайтай чөтгөр ингэж ниссэн байх нь.  

******************

Жао: У авхай.

У: Хэн бэ?

Жао: Би... Кайфэний Жао Буёоу байна.

У: Ор ор. Жао ноётон, ямар хэргээр ирээ вэ? Би дөнгөж ирээд цай ч чанаж амжаагүй байна. Та суугаач.

Жао: Ах тань хаачаа вэ?

У: Мухлаг руу явсан.

Жао: Танаас асуух хэдэн асуулт байна. Танай мухлагийн тооцоог таны том ах У Шиан хариуцдаг байсануу?

У: Ммм...

Жао: Ах тань мөрийтэй тоглоомонд донтсон байсан. Саяхан маш их мөнгө алдаад, байшингаа алдахад хүрээд байгаа гэж би сонссон.

У: Би мэдээгүй.

Жао: Энэ хоёрдугаар ах та хоёрын чинь үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол зовж байж олсон мөнгө.  Уур чинь хүрэхгүй байна уу? У авхай. Та ханцуйгаа өргөөд надад гараа харуулахгүй юу? Та гараа түлсэн болохоор хоёрдугаар ахтайгаа отчийн газар руу явсан  гэсэн. Миний буруу бол хэлээрэй. Дэнлүүний тосонд түлсэн биз дээ...

У: Та хэлсэн... манай том ах хоёр давхарт нас барсан. Ийм хөлтэй байж би яаж дээшээ гарах юм?

Жао: Та тэргэнцэрээсээ босоод дээшээ явсан байж болох уу? Та мэдэхгүй байх. тэргэнцэртэй хүний хувцасны хормой, гутал нь халтар болдоггүй. Дээр нь би тавиур дээр чинь чибай нунтаг байхыг харсан. Мантууны мухлагийн У авхай надад энийг хэлж өгсөн юм.

Эм: У авхай юу? Өдөр болгон хэрэглэдэг болохоор манайхаас сард хоёрыг авдаг  юм. Та авах уу?

Жао: Тийм өндөрт байгаа юмыг... та яаж авдаг юм?  Хэрэг болох болгонд ах нар чинь авч өгдөг хэрэг үү? Таны царайнаас харахад... миний зөв бололтой. Тэр шөнө... та хоёрдугаар ахтайгаа харуултай хамт  гэртээ ирсэн.

А: Ах аа, бид нар ирлээ.

У: Ах аа.

А: Ах аа.

Жао: Тэгж хүн амины хэргийг нуусан. Миний хэлдэг зөв үү?

У: Жао ноёнтон. Мөрдөгчид та нарт шалтгаан биш зөвхөн үр дүн чухал гэдэг үнэн үү?

Жао: Бусдыг хэлж мэдэхгүй ч... би шалтгаангүй зүйл байдаггүй гэдэгт итгэдэг. ыУ авхай таныг хэргийн тухай хэлж өгөөч гэж хүсч байна. Та ярих уу?

У: Энэ хуучны байшинд... би аав, ээж хоёртойгоо амьдардаг байсан. Ээж аав хоёр энд мантуу хийж, хоёрдугаар ах бид хоёр хашаандаа нуугдаж тоглодог байсан. Даанч байшингаа алдаад, удалгүй аав ээж хоёр нас барсан. Хоёрдугаар ах бид хоёрыг У Шианд даатгасан.

Жао: У Шиан төрсөн ах чинь биш юм уу?

У: Биш. Манай үеэл ах. Бүтэх бүтэхгүй зүйл хийж явдаг танхай амьтан байсан. Намайг саа өвчтэй болж жүжиглээд, тэргэнцэр дээр суулгаад мантуу хийлгэж заруулж мөнгө олдог. Хүмүүст өрөвдүүлэх юм бол манай мухлаг илүү их мөнгө олно гэсэн.  Тэрний хэлсэн үнэн байсан. Дараа нь... Яанлоу гудамжны газрын үнэ өссөн. Би мөнгө олоод энэ байшингаа буцааж авсан.

Жао: Мантуу зарж олсон мөнгөөрөө юу?

У: Та мэдэх үү? Амьдрал арай гэж дээрдэж байтал... У Шиан хоёрдугаар ах бид хоёрыг улам хатуу хянадаг болсон. Гадуур эмэгтэйчүүдтэй сээтэгнэж... гэртээ ирэхээрээ... намайг ч гэсэн зүгээр байлгадаггүй. У... Хоёрдугаар ах... багаасаа л өвчтэй, сул дорой байсан. У Шианыг яагаад ч дийлэхгүй. Намайг хамгаалах гэж оролдох болгондоо зодуулдаг байсан. У Шиан мөнгөтэй болоод улам их бооцоо тавьдаг болсон. Тэр өдөр... тэр маш их мөнгө алдсан.

Эр: Өгөөдөх.

А: Ах аа, битгий л дээ.

Эр: Өг гэж байна.

А: Үгүй ээ.

Эр: Өгөөч. Өг гэж байна.

А: Ах аа, битгий л дээ.

Эр: Өг гэж байна. өгөөч.

У: Ах аа, боль л доо. Хоёрдугаар ахыг битгий зод л доо.

Эр: Зайл! Өг гэж байна.

У: Байшинг маань зарчихвал хоёрдугаар ах бид хоёр юу ч үгүй хоосон хоцорно.

Эр: Зайл гэж байна.

У: Тэр шөнө... Хоёрдугаар ах бид хоёр байшингийнхаа бичгийг булаацалдаж ноцолдсон.

Эр: Боогоод алчихъя л даа. алчихъя. Ингээд үх. Үх гэж байна. Үх...

 У: У Шиан хоёрдугаар ахыг боож алах гэж байсан. Би айгаад юу хийхээ ч мэдэхгүй байсан. Би... босоод... тостой дэнлүү аваад

Эр: Алчихъя л даа...

У: Тэр өөдгүй амьтныг алчихсан.

Жао: Тостой дэнлүү мөн байж. У авхай. Тийм хэцүү  үед ахыгаа аврах гэсэн таны сэтгэлийг сайн ойлгож байна. Надад итгэсэнд гялайлаа. Надтай хамт Кайфэний байцаан шийтгэх газар руу явах уу? Гү мөрдөгч дээр очиж, болсон явдлыг бүгдийг нь хэлээд, ялаа хөнгөрүүлж өгөөч гэж гуй.

В: Зүгээр үү?

Жао: Амаргүй амьдралтай байж. Битгий хатуурхаарай.

В: Санаа зоволтгүй. Хөөе. Би сая бүгдийг нь сонссон. Чи хэрэг илрүүлэхдээ сайн юм аа. Аан? Явж хамт юм ууя. Би яавал чам шиг болох вэ?

Жао: Үнэхээр сурахыг хүсч байгаа бол даруу бай.

В: Хэрэг ч мандлаа даа.

Жао: Тусал. Ван. Чи түрүүлээд явж бай. За юу? Өнөөдөр ингээд больё. Хурдан яв.

В: За. Жао ноёнтон. Би түрүүлээд явлаа шүү.

Жао: Яв яв. Эхнэр. Би хэрэг илрүүлэхэд туслаад. Ажилтай байлаа. Тэнд нотлох баримт хайж байсан юм. Ойлгож байгааа биз дээ?

Ю: Жао Буёоу. Чи өнгөрсөн шөнө гэртээ ирээгүй. Сайн тайлбарлаадах. Үгүй бол хоол идэх нь байтугай савх барьж чадахгүй болгоод өгнө гэж мэд.

Жао: Би тайлбарлая. Эхнэр. Надад  гэрч байгаа. Үнэн шүү. Жан Чиниан Яанлоу гудамжны малгайтай чөтгөрийн хэргийг илрүүлэх юм бол их мөнгө өгнө гэж амалсан. Тэгээд би “яг ийм хэрэг дээр ажилламаар байна” гэж бодсон. Тэгээд энэ хэргйиг авсан. Яах гэж тэгсэн байх вэ? Мөнгөтэй бол чамд байшин авч өгөх гээд.

Ю: Тэгээд минй төлөө тэгсэн гэж байгаа юм уу?

Жао: Чиний төлөө байлгүй яадаг юм?

Ю: Би чамаас мөнгө нэхээ юу?  Гэнэтхэн гэрээ тэжээдэг хүн болж гэнэ. Жао Буёоу.

Жао: Аан?

Ю: Жан Чинианы энгэсэн сайхан байна уу?

Жао: Юу яриад байгаа юм бэ?

Ю: Чиний личи арилгаж байгаа чинь тэрэнд таалагдсан гэж байна лээ. Би тэрэг хөлслөөд өгье. Юмаа аваад Чинийн авхайн гэр рүү нүү. Би эрх чөлөөтэй амьдрах минь.

Жао: Хэрэг дээр ажилласан гээд байхад. Яах гэж ийм юм яриад Гү мөрдөгчийн атаархлыг төрүүлээд байгаа юм бэ?

Гү: Хөөе хөөе. Та нарын хэрэг. Намайг битгий оролцуулаад бай.

Жао: Гэрлээд ийм олон жил болж байж. Намайг мэддэг юм байх даа? Эхнэр нөхөр биш юм уу?

Ю: Эхнэр нөхөр мөн юм уу?

Жао: Эхнэр нөхөр биз дээ? Арав гаран  жил хамт амьдарчихаад...

Ю: Яахаараа...

Гү: Наадахаа тавь.

Жао: Намайг бариад өгчихөж байгаа юм уу?

Гү: Тавь.  Хэн нэг нь Жан Чинианыг алуулах гэж мөнгө өгсөн. Энэ хүн Шиао Ишуйг хөлсөлсөн гэдэгт би итгэлтэй байна. Тэр... чамд хэлээгүй.  Чамайг  зугтчихаж магадгүй гээд. Тэгээд над дээр ирж үнэнийг олж өгөөч гэж тусламж гуйсан. Би... өчигдөр шөнө тэрнийг нэг хүн дээр дагуулж очсон.

Эр: Эрхэм ээ, тавтай морил. Уулзалгүй удсан байна.  

Гү: Эрхэм ээ.

Бичиг: Ордны хамгаалалтын албаны захирагч Тао

Гү: Танаас зөвлөгөө авах гэсэн юм.

Тао: Болно оо, болно. Гарцагаа.

Эр: Гялайлаа, захирагч аа. Гялайлаа захирагч аа.

Тао: Уйтггартай юм. Өдөр болгон нэгэн хэвийн. Чи яагаад гарахгүй байгаа юм?

Жао: Б-би юу?

Гү: Аан аан аан. Надтай ирсэн юм. Кайфэний байцаан шийтгэх газрынх. Тэр үед Байцаан шийтгэх яаманд ажиллаж байхдаа  тантай таарч байсан гэсэн. Таныг бишрэн хүндэлдэг гэсэн. Тэгээд хамт ирнэ гээд зөрүүдлээд байсан юм.

Тао:  Хар даа.  Царай нь гэрэлтээд... бас дуулгавартай. Нааш ир. Нааш ир. Би нэг хараадахъя.

Жао: Би...

Тао: Нааш ир. Хурдан хүрээд ир.

Гү: Ноёнтон...

Жао: Яах гээд байгаа юм? Би Гүн Жэний найз байна. Өнөөдөр бид хоёр чамаас юм асуухаар ирсэн юм. Хурдан хариулаадах. Бушуу хариул. Ойлгсон уу?

Гү: Жао Буёоу. Чи... Чи...

Жао: Би...

Тао: Таалагдаж байна.

Гү: Эрхэм ээ. Хотод юу болоод байгааг та манай Кайфэний байцаан шийтгэх газраас илүү сайн мэдэж байгаа. Тийм болохоор өнөөдөр танаас нэг эмэгтэйн тухай асуух гэсэн юм.

Тао: Уухаар ирсэн юм чинь уу. Эмэгтэй хүн ярих хэрэггүй. Ямар ч хэрэггүй.

Гү: Тийм ээ. Жан Чиниан гэдэг тэр эмэгтэй... та сонсож байсан уу?

Тао: Сайн сонс. Жан Чинианы өргөмөл аав нь бидний оролдох хүн биш.

Гү: Өргөмөл аав нь...

Тао: Дуусчихаж.

Гү: Аан.

Тао: Хөөе хөөе. Хөөе хөөе...

Жао: Өгөөдөх.

Тао: Би аваад...

Жао: Би аваад ирье. Би аваад ирье. Аваад ирье.

Гү: Жао Буёоу хурдан яваад ир. Хурдал хурдал.

Жао: Эрхэм ээ. би хүрээд ирлээ. Явчихсан юм уу? Юу болоод байна аа? Сая та болиулаагүй бол би яг алгадах гэж байлаа.

Тао: Сайн сонс. Жан Чинианы өргөмөл аав Өмнөдийн Жоу ноён. Бас тэрний тагнуулууд ордны хамгаалалтын албанд ч байдаг юм.

Бичиг: Угаалгын газар

Жао: Гү мөрдөгч өө.

Гү: Аан?

Жао: Надад туслаач. Өнөөдөр босон зүйлийг манай эхнэрт хэлж болохгүй шүү.

Гү: Чи ч гэсэн  надад тусал.

Жао: Хэл хэл.

Гү: Өнөөдөр болсон зүйлийг Ван Фуд битгий хэлээрэй. Ван Фу мэдчих юм бол... Кайфэний байцаан шийтгэх газрынхан бүгд мэднэ.

Жао: Энийг хэлсэн юм уу. За, амалж байна.

Гү: Тэгэхээр Жан Чинианы ард Жоу овогт байдаг юм байна. Мөнгө өгсөн хүн дахиад гарч ирсэн. Малгайтай чөтгөр  ч гэсэн дахиад гарч ирсэн. Сонирхолтой юм болоод байна. Зуун лиантай болмоор байна уу?

Жао: Хүсэлгүй яах вэ дээ. Та... өөдгүй гэдэг нь. Миний сул талыг мэдчихдэг.

Гү: Би танай гэрийнхнийг сайн мэднэ. Чи мөнгөтэй болж чадах хүн.

Жао: Намайг жирийн хүн гэж бодоо юу?

Гү: Гурав хоногийн дотор Жан Чинианыг алах уу, үгүй юу гэдэгээ шийдэх хэрэгтэй. Энгэсэгийг арилгах гэж бид хоёр зөндөө саван гарзадсан. Бас модны үнс. Үнэнийг хэлэхэд... Тэр мөнгө  өгсөн хүнийг олохыг хүссэн ч яахаа мэдэхгүй байсан юм. Тэгээд л Жан Чинианд дайсан байдаг үгүйг мэдэх гэж санаатай ойртсон. Тэр үед малгайтай чөтгөрийн хэрэг гараад... Жан Чинианы эсрэг гэдэг нь ойлгомжтой байна. Бид хоёр энэ хоёр хэргийг холбоотой гэж бодсон. Тиймээс... нөхөр чинь Жан Чинианы хэргийг шалгахыг зөвшөөрсөн юм.

Ю: Ойлголоо, Гү мөрдөгч өө. Түшмэлүүд та нарын ажил амаргүй юм аа. Гэхдээ манай нөхөр Жао Буёоу жирийн иргэн. Жао Буёоу. Яасан, зөндөө гомдолтой байна уу?

Жао: Жаахан л...

Ю: Чамд сайхан байна уу?

Жао: Жаахан л...

Ю: Юундаа гайхуулсан юм? Ийм амархан юмыг өөрөө хэлэхгүй яасан юм?

Жао: Хүний дэргэд...

Ю: Жан Чиниантай юу болоод байгаа юм бол гээд хүний санаа зовоогоод. Юу нуугаад байгаа юм?

Жао: Байхгүй ээ.

Ю: Байхгүй ээ?

Жао: Жан Чиниан бид хоёрын дунд юу ч байхгүй.

Ю: Анхнаасаа хэлчихсэн бол би ингэхгүй л байсан шд. Хүний нөхөр ийм байдаг юм уу? Жао Буёоу.

Жао: Аан?

Ю: Эхнэрээ ч мэдэхгүй.

Жао: Надад хэлчих  л дээ. Хэлж байж л би...

Ю: Би явлаа.

Жао: Ярьж дуусаагүй байна шдээ.

Ю: Гү мөрдөгч өө.

Гү: Аан?

Ю: Наад мөнгө чинь минийх байх аа?

Гү: Мэдээж.

Ю: Тохирлоо.

Жао: Хөөе...  Эхнэр. Эхнэр.

Гү: Би ойлгохгүй байна. Мөнгөө, бас худалдаж авсан ногоогоо аваад явчихлаа. Ингэхэд чамд уурласан юм уу, уурлаагүй юм уу?

Жао: Гү мөрдөгч өө. Та ганц бие. Тийм болохоор ийм юм ойлгохгүй. Хараад мэдэхгүй байна уу? Хоёр эмэгтэй намайг булаацалдаж байна.

Гү: Тэгэхээр энэ тулаан хоёр эмэгтэй чамайг булаацалдсан байх нь. Гэртээ харь.

Жао: Жан Чиниан миний гэр бүлийг үймүүлэхээр...надад тийм сайн юм байх даа?

Гү: Жао Буёоу. Чамд сануулчихъя. Одоо чамд хоёр хоног үлдсэн.

*******************

Д: Эзэнтэн. Настнуудтай хоёр хоногийн  дараа уулзахаар болсон. Бүх зүйл бэлэн болсон. Та харна уу.

Ч: Тэр хөгшин нөхөд намайг тэгтэл их санасан юм байх даа?

Д:  Малгайтай чөтгөрөөс болоод газрын үнэ унасантай холбоотой болов уу. Тэр хөгшид айсандаа танаас тайлбар авахыг хүсч байгаа байх.

Ч: Уулзах хүсэл алга. Чи миний оронд оч.

Д:  Мэдлээ. Таны өргөмөл аав асуувал юу гэж хэлэх вэ?

Ч: Энэ бөднө шувууны шөлийг яаж хийдгийг мэдэх үү? Кан даамал мэдэх үү?

Д:  Зуун бөднө шувууны хэлээр хийдэг.

Ч: Кан даамалд мэдэхгүй юм гэж байхгүй. Миний өргөмөл аавд иймхэн юмыг мэдэгдэх хэрэг байна уу?

Д:  Байхгүй ээ.

Ч: Олон юм ярьж, аавын  уурыг хүргэсэн хүнийг... миний дургүйг хүргэсэн гэсэн үг.

Д:  Яаж зүрхлэх билээ.

Ч: Аав яагаад чамайг миний дэргэд ажиллуулах гэж явуулсныг би мэднэ. Кан даамал... надад сайн туслаарай.

Д: Та санаа амар бай. Би яасан ч буруу юм хэлэхгүй.

Ч: Чамаас айгаад, хоол идэх хүсэлгүй болчихлоо. Чи ярих дуртай болохоор, энэ шөл... чамд яг тохирно. Халуунаар нь ид. Хөрчихвөл амтгүй болчихно.

Д: Хов хов хов хов...

********************

Жао: Бэр эгчийн чинь хийсэн хоол...

Бан: Ёстой амттай.

Жао: Энэ сүүлчийнх нь.

Бан: Бэр эгч ээ. таны шанзтай шөл ёстой амттай юм аа.

Жао: Дахиад уух уу?

Бан: Үгүй ээ, үгүй. Цадчихлаа.

Дүү: Ах аа. Таныг хэрэгтнийг барьсан гэж сонссон. У авхай гэсэн. Тэгээр Сун Бо цагаадсан гэсэн үг үү?

Жао: Би Кайфэнд очиж Гү мөрдөгчөөс асууна аа.

Дүү: За.

Жао: Хоолоо ид.

Дүү: Би ч гэсэн цадчихлаа.

Бан: Та хоёр хоолоо ид.

Ю: Дахиад Кайфэн руу явах нь уу?

Жао: Тийм.

Ю: Би хамт явъя. Чи явбал би явна. Яасан? Дургүй байгаа юм уу? Надад хийх ажил байна. Юу болоод байгааг мэдэх хэрэгтэй байна.

Жао: Хамт явъя. Дагуулаад явъя.

*******************

Эр: Хуурай, халуун байна. Гал түймрээс болгоомжил.

Бан: Энэ газар яг мөн юм уу?

Дүү: Хүргэлт хийдэг хүмүүс энд амьдардаг гэсэн шд. Энүүгээр ирэх байх. Энд хүлээвэл таарах байлгүй.

Бан: Ганцхан цаг өнгөрч байхад. Яагаад өлсөөд байгаа юм?

Дүү: Зөндөө хоол идчихээд... чи ч гэсэн өлчихсөн л байна шд. Бодох ч хэрэггүй. Сун Бод өгөх гэж авсан юм. Чи... чи чи хаанаас гаргаад ирэв ээ? 

Бан: Мөнгөө тооцоолдоггүй юм байж. Ирж явахдаа авсан юм. Идлээ шүү. Идлээ... Ганц хазвал хаз. Хажууд өлсгөлөн хүн байхад яаж ганцаараа идэх юм?

Дүү: Бан арь, гялайлаа.

Бан: Ганц л хазна шүү.

Дүү: Аанхан.

Бан: Жао Мо, чи... гаргаад ир... гаргаад ир...

Эр: өршөөгөөрэй.

Бан: Өршөөгөөрэй.

Эр: Авхай, та зүгээр үү?

Бан: Зүгээр ээ. зүгээр. Зүгээр.

Эр: Хүнтэй уулзахаар ирээ юу?

Дүү: Сун Ботой уулзах гээд.

Эр: Сун Бо?

Дүү: Тийм.

Эр: Мэдэхгүй юм байна.

Бан: Аан. Хүргэлт хийдэг хүн хайж байна.

Эр: Аан. Шао И. Зочин ирчихэж. Эндээ хүлээж бай.

Дүү Бан: Гялайлаа.

Бан: Гялайлаа. 

Эр: Хэн юм бэ? Ах бид хоёр энэ өрөөг хөлсөлж байгаа. Энэ тэрний ор. Сарын 300вэн. Түрээсээ хувааж төлдөг юм. Хямдхан. Суухгүй юм уу?

Бан: Аан, төвөг удах хэрэггүй ээ. Зүгээр зүгээр. Сун Бо хаачаа вэ? Хэд хоног яаманд зовсон байх.

Эр: Юм хүргэж өгөхөөр явсан. Та хоёр зөрчихөж.

Дүү: Дөнгөж суллагдчихаад ажиллаж байгаа юм уу? Тэр зүгээр үү? Хоригдоод хэцүү байсан гэнэ үү?

Эр: Гянданд сайхан байхгүй нь лав. Гэхдээ бидэн шиг хүмүүст өөр арга байхгүй. Хэд хоног хичнээн ажил хийж чадаагүй байгаа. Мөнгө олохгүй бол болохгүй.

Бан: Тэгвэл Сун ах хаашаа явсан бэ?

Эр: Тэр... Манан гудамж гэсэн байх аа.

Дүү: Тэгвэл бид хоёр ч гэсэн явъя.

Эр: Болгоомжтой яваарай.

Бан: Гялайлаа. Явлаа. Бид нарын амьдрал хэцүү гэж бодож байсан чинь. Сун Бо ахын амьдардаг газрыг хараад л ойлголоо. Харьцуулах ч юм биш.

Дүү: Бо ахынх хангалуун амьдралтай байсан.

Бан: Хөөе. Сун ахтай уулзахаараа битгий хамаагүй юм асуугаад байгаарай. Ичнэ.

Дүү: Чи намайг ямар ч мэдрэмжгүй  тэнэг гэж бодоо юу?

Бан: Тийм биш гэж үү?

Дүү: Тэгвэл би яах вэ?

Бан: Үлдсэн бүх мөнгөө өг. Таны өмнөөс Сун ахад бэлэг авч өгье. Тэрэнд хэрэг болохоор юм байх ёстой.

Дүү: Өөр яах вэ?

Бан: Очоод аавын тоглохыг харж бай. Том ах, бэр эгч хоёр Гү мөрдөгчтэй уулзах гээд явчихсан. Аав ганцаараа байгаа. Хамаг юмаа алдчихаж магадгүй. Хурдан яв.

Дүү: Явлаа. Байз.

Бан: Аан?

Дүү: Энийг барьж бай. Энийг... энийг ч гэсэн аваад яв. Тэрэнтэй таарах юм бол...

Бан: Энэ байнга хэрэглэчихмээр юм байна уу?

Эр: Энэ...

Эм: Малгайтай чөтгөр. Малгайтай чөтгөр... зугтаарай. Зугтаач ээ.

Эм: Зугтаатай. Малгайтай чөтгөр ирж байна.

Хүмүүс: Малгайтай чөтгөр. Хурдан зугтаарай. Зугт.

Эр: Энэ чинь Жан Чинианд ажилладаг Кан даамал биш үү? Яагаад ийм болчихдог байна аа?

Хүмүүс: Мөн байна. Мөн байна шдээ.

Эр: Үх-үхчихлээ.

Эм: Малгайтай чөтгөр дахиад хүн алчихлаа.

Эм: Яадаг билээ...

Эр: Дахиад хүн үхчихлээ.

Эм: Хол байгаарай. Малгайтай чөтгөр хөдөлж байна.

Эр: холхон бай.

Эм: Хэрэгтнийг барьчихаагүй юм уу?

Эр: Малгайтай чөтгөр байдаггүй гэж бодсон чинь.

Эм: Эргээд ирж...

Эр: Хар утаа гарч байна.

Эм: Эртээдийн Малгайтай чөтгөрөөс өөр байна.

Эм: болгоомжтой. Дахиад хүн алчихаж магадгүй.

Эм: Хол байгаарай.

*********************

Гү: Хөөе. Миний ногоогоор оролдох ч яах вэ. Миний модоор оролдох юм бол... алчихна шүү. Яах гэж ирээ вэ?

Жао: Юу... У овогтын хэрэг юу болж байна?

Гү: Хэргээ хүлээсэн. Бүх хэрэгт өөрөө буруутай, Ао буруугүй гэсэн.

Жао: Ах нь яасан?

Гү: Явуулчихсан.

Жао:  Яагаад явуулчихаж байгаа юм?

Гү: У авхайн хэлснээр...

Жао: Хөөе хөөе. Байз. Эхнэр ирчихсэн байгаа. Заавал ирнэ гээд байсан юм. Тэрэнд ч гэсэн хэлээд өг. Одоохон. Эхнэр. Эхнэр. Гү мөрдөгч хэргийн талаар ярих гэж байна. Очиж сонсъё.

Ю: Би сонсож байна.

Жао: Аан. Гү мөрдөгч өө. Жаахан чанга яриарай. Яагаад хоёрдугаар ахыг нь явуулж байгаа юм?

Гү: У  авхай бүх хэргийг ганцаараа хийсэн, хоёрдугаар ах нь буруугүй гэж хэлсэн. Надад гэрч ч, нотлох баримт ч байхгүй.

Жао:  Малгайтай чөтгөр? Малгайтай чөтгөрийг юу гэж байна?

Гү: Вэн Юүэ.

Жао: Хөөе...

Гү: Малгайтай чөтгөр... У авхай .... өөрийнх нь хийсэн хэрэг гэсэн. Гэхдээ асуухаар дорвитой юм хэлэхгүй байна лээ. Миний мэдэж байгаагаар У авхай У Шианыг уурандаа алсан нь үнэн. Хоёрдугаар ах нь хамсаатан байж магадгүй. Гэхдээ... Малгайтай чөтгөр тэр хоёртой ямар ч хамаагүй.

Жао: Малгайтай чөтгөр хэргээ далдлах гэсэн  оролдлого. Энийг гэр бүлээрээ мэдэж байгаа.

Гү: Тэгээд л хоёрдугаар ахыг нь явуулчихсан. Нууцаар хэнтэй уулзахыг нь харах гэж. 

Жао:  Аан. Сайхан арга байна. Хөгшин үнэг. Сайн байна. Өгөөш тавьсан гэсэн үг.

Дүү: Бэр эгч ээ. Ах аа.

Ю: Мо арь, яасан бэ? Зөөлөн, зөөлөн.

Дүү: Нөгөө... Юу...

Жао: Тайван яриач дээ. Юу юм бэ? Юу юм? Малгайтай чөтгөр юм уу?

Дүү: Жан Чиниан хүмүүстэй ирээд манай гэрт дайраад орчихлоо.

Жао: Би уриагүй шдээ. Би биш ээ.

Эм: Гоё юм аа. Гоё байна.

Эр: Тэрийг хар даа.

Эр: тэр өнгийг нь...

Эм: Ёстой гоё юм аа.

Эм: Харин тийм.

Хүмүүс: Үнэхээр дэгжин юм аа.

Эм: Хоёр морь хөллөчихөж. Хөөх.

Эр: Тэнгэрийн дагина юм бол уу? эсвэл Ордны авхай юу? Үнэхээр тагсаг юм аа.

Эм: Ах аа. Та их олон ноёд түшмэлүүдийг таньдаг гэсэн байх аа? Жан Чинианыг мэдэх үү?

Эм: Харин тийм.

Эр: Чиниан уу? Аан... Тэр үед эзэнтний өргөөнд байдаг байхад хааяа хамт  юм уудаг байсан юм.

Эр2: Ордны авхай шиг л байна.  Жао овогтын хааны гэр бүлийн хамаатан гэсэн. Би одоо л итгэж байна.

Эм: Би ч гэсэн.

Эм: Тийм юм байх  гэж.

Эм: Энийг алтаар хйисэн байх аа.

Эм: Хөөе Буёоу ирж байна.

Хүмүүс: Буёоу хүрээд ирэв үү. Яагаад одоо ирж байгаа юм бэ? Хөөе хөөе. Юу болоод...

Жао: Дараа, дараа ярья. Дараа.

Эр: Хөөе.

Ю: Холд. Миний гэр...

Жао: Манай дүү.

Эм: Хөөе.

Хүмүүс: Хөршүүд нь байна. Хөрш нь байна аа. Би танил нь.

Аав: Одоо  дээр байна уу?

Ч: Сайхан харагдаж байна. Ингээд хайчилчихсан чинь үнэхээр хааны гэр бүлийг санагдуулж байна.

Аав: Яалаа гэж. Жан авхай, та хэтрүүлж байна. Та ирж манай муу оромжийг гийгүүлж байна шүү дээ.

Жао: Аав аа.

Аав: Аан? Чшш... Буёоу. Бид нар цэцэг ажиглаж байна. Нэг найзынхаа бичсэн шүүгийг саналаа.

Энэ эгэл жирийн амьдралд баяр баясалтай мөчүүд хэтэрхий богино билэээ

Хичнээн эд хөрөнгө байгаад ч чин сэтгэлийг  инээмсэглэлийг гүйцнэ гэж үү?

Жаргаж буй нарны дор дарсны хундагаа бариад

Найзууд дээр маань илч гэрлээ илүү удаан тусгаач гэж ятгахыг хүснэм.

Ч: Сайхан шүлэг байна. Сайхан шүлэг. Сайхан шүлэг.

Жао: Аав аа.

Аав: Гялайлаа.

Жао: Шүлэгээ түр хойш нь тавья. Жан авхай. Та манай гэрт ямар хэргээр ирээ вэ? Манай гэрийг яагаад ийм болгочихоо вэ?

Ч: Учир нь... би энд амьдрахаар шийдсэн.

Жао: Аан?

Аав: Юуны чинь аан гэж? Зочин ирчихээд байхад. Юундаа сүржигнээд байгаа юм?

Ч: Харин тийм.

Аав: Жан авхай. Би таны дуртай бүх цэцгийг тарьж өгнө өө.

Ч: Үнэхээр үү?

Аав: Үнэн.

Ч: Тэгвэд надад ч бас яаж тарьдагийг  заагаад өгөөч?

Аав: Тэгэлгүй яах юм.

Ч: Ашгүй дээ. Тэгвэл би цэцэрлэгч хөлслөх хэрэггүй юм байна.

Жао: Эхнэр.

Аав:  Хэрэггүй ээ. Хэрэггүй.

Ч: Ашгүй дээ.

Ю: Мо арь. Аавыгаа өрөөнд нь оруулаад өг.

Аав: Өрөөндөө орно оо. Бэр ээ. Чи ойлгож байгаа байх. Жан авхай, алдартай тансаг урлагийн гайхалтай мэдрэмжтэй залуу авхай байж таарна. Миний орон доор гэдэг уран зураг байгаа.

Ч: Би уран зураг харах дуртай шүү.

Аав: Нээрэн үү?

Ч: Тийм ээ.

Жао: Хурдал аа, хурдлаач.

Аав: Би аваад ирье.

Ч: За.

Аав: Хамтдаа харж нүдээ баясгая.

Ч: За.

Аав: За.

Ч: Худлаарай.

Дүү: Аав аа. Аав аа.

Ю: Жан авхай, шуудхан хэлчих. Юу хүсээ вэ?

Ч: Жао ах аа. Та надад малгайтай чөтгөрийг барьж тусална гэсэн. Гэтэл малгайтай чөтгөр хяналтаас гарчихлаа. Манай гэрийн даамал хүртэл тийм болчихоод байна. Та хэл дээ. Дараагийнх нь би юм бол уу? Би айгаад байна.

Ю: Жан авхай аймхай хүн шиг харагдахгүй л байх юм.

Жао: Яг үнэн.

Ч: Тэнэг хүн л айхыг мэддэггүй байх. Би гэрэлд, миний дайсан сүүдэрт байна. Сэтгэл тайван байж чадахгүй байна.

Жао: Аан. Одоо л ойлголоо. Манай эхнэр бид хоёрыг малгайтай чөтгөрийг хийсэн гэж бодоод байгааюм биш биз? Инээдтэй юм аа. Бид нарыг гээд бодчихож. Яахаараа бид хоёр байдаг юм?

Ю: Би байсан бол.... бас л тэгж бодох байсан.

Жао: Тийм ээ. Аан?

Ю: Малгайтай чөтгөр гарч ирэхэд бид хоёр тэнд байсан. Сэжигтэй байх нь гарцаагүй.

Ч: Вэн эгч ийм шулуухан хүн болохоор надад таалагддаг юм. Хэрвээ энэ үнэхээр тохиолдол бол та нар надтай хувь тавилангаар учирсан гэсэн үг. Вэн эгч, Жао ах хоёр нэг нь зоригтой, нөгөө нь ухаантай. Та хоёртой байвал малгайтай чөтгөр намайг яаж ч чадахгүй гэж бодож байна.

Бан: Том ах аа. Бэр эгч ээ. Малгайтай чөтгөрийг барьчихлаа.

Жао: Манай дүү.

Бан: Намайг оруулаач.

Жао: Юу болоо вэ?

Хүмүүс: Хөөе.  Оруулчих л даа. бид нар хөршүүд байна.

Бан: Малгайтай чөтгөрийг бариад ирлээ.

Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.

Эр: Сүн гүрний үед олон төрлийн ажил, мэргэжил байсныг та мэдэх үү? Тэр үед олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Тийм болохоор ажилладаг хүмүүсийн тоо ч их байсан. Зугаа цэнгэлийн газар хөгжиж, олон төрлийн үзүүлбэр үзүүлдэг байсан. Сүн гүрний үед сонин хүртэл байсан юм. Тэр үед сурвалжлагч байх нэр төрийн хэрэг байлаа. Бид нар Сүн гүрэнд очсон бол олон төрлийн ажил хийж болох нь байна.

9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home