Riverside Code at Qingming Festival-8
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын ах
Сон: эр, сонины сурвалжлагч
Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш
Я: эр, задлангийн эмч Яао
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 8-р анги
Бичиг: Үүргээ ухамсарласан цагт амар амгалан ирдэг. Че И, Хойд Сүн гүрэн.
Жао: Яасан эрт босоо вэ. Хаалга нүдэж чамайг сэрээхгүй гэж бодсон юм.
Ю: Энгэсэг?
Жао: Аан?
Ю: Жао Буёоу, гайхуулж байх шив.
Жао: Энгэсэг ээ? Эхнэр, би тайлбарлая. Эхнэр. Эхнэр.
Бан: Ах аа. Хэл. Өнгөрсөн шөнө та хаана байсан бэ?
Дүү: Шөнөжин гэрээ ч ирэхгүй. Муу юм хийснээс зайлахгүй.
Жао: Та хоёр хэзээнээс намайг байцаадаг болоо вэ? Аан? Би том ах чинь байна. Өнгөрсөн шөнө би завгүй байсан ч гэсэн, та хоёрыг мартаагүй. Та хоёрт юм авчирсан. Линнаны личи.
Бан: Личи? Ховор жимс харуулаад бид нарыг өөрийнхөө талд оруулна гэж бодох ч хэрэггүй.
Жао: Үнэр нь чихэрлэг, амттай байсан. Та хоёр авахгүй бол би аавд өгчихье.
Бан: Болохгүй ээ. Личи халуун нөлөөтэй. Аав идэж бодохгүй. Бид хоёр авчихъя.
Жао: Наадах личи чинь их амттай шүү. Та хоёр наадахаа ид. Аав, бэр эгч хоёртоо үлдээгээрэй.
Бан: Аан аан за.
Жао: Арилгаад иднэ шүү.
Ю: Бан арь. Мо арь. Би өглөөний цай бэлдэхгүй. Та хоёр юм авч идээрэй. Орой ирээд би оройн хоол хийнэ.
Жао: Эхнэр. Би зөгийн балтай дүпү идмээр байна. бас....
Дүү: Бэр эгч ээ. Би халуун шанзтай шөл уумаар байна.
Ю: За. Бэр эгч нь орой хийж өгье.
***************
Т /Жан авхайн туслах/: Мэдээд байсан юм аа. Тэр Жао овогт юу ч мэдэхгүй. Манай авхайг яаж уурлуулсныг нь хар л даа.
Ч: Намайг эр хүнээс болж уурлахыг чи хэзээ хараа вэ?
Д: Тэгвэл өнгөрсөн шөнө... та хоёр...
Ч: Чи малгайтай чөтгөрийн ард байгаа хүнийг олж өгнө гэж амалсан. Тэгээд яаж олох гэж байна? Орооч дээ.
Жао: Хэрэггүй ээ. Тэгж болохгүй. Би эндээс тантай ярилцъя.
Ч: Юу гэнэ ээ? Сонсохгүй байна.
Жао: Хүн амины хэрэг болохоор түшмэлүүд оролцох нь дамжиггүй. Кайфэны байцаан шйитгэх газарт надад таньдаг хүн байгаа. Би танд сураг ажиг тавиад өгье.
Ч: Би төрийн түшмэлүүдтэй аль хэдийн ярьчихсан. Гэхдээ тэдэнд итгэхгүй байна. Хээл хахууль авч сурсан тэр түшмэлүүд намайг хуурч хэдэн хүнд хуурамчаар хэрэг хүлээлгэнэ.
Жао: Жан авхай. Надад нэг санал байна. Тантай өстэй хүний хийсэн хэрэг байж болох уу? Чөтгөр биш хүн гэсэн үг.
Ч: Хүн? Хүмүүс чөтгөрөөс ч илүү аймшигтай. Хүмүүс хуурамч, зальхай, урвамтгай бас урьдчилан таамаглах аргагүй. Мартсанаас ноён Жао малгайтай чөтгөр гарч ирсний дараа гэнэтхэн гарч ирсэн. Миний дайснуудын нэг таныг илгээсэн юм биш биз?
Жао: Би юу? Мэдээж үгүй. Намайг яаж таны дайснууд явуулах билээ? Би зүгээр л энд шагнал авах санаатай ирсэн юм.
Ч: Тийм бол... мөнгөний төлөө ирсэн байх нь.
Жао:Мэдээж.
Ч: Тэгээд хэр их шагнал авмаар байгаа юм?
Жао: Шагналын хэмжээг гадна тавьсан зарлал дээр биччихсэн байсан. Та өөрөө харж болно.
Ч: Жао ноён, үнэнээ хэлэхгүй нуугаад л байна даа. Мэдмээр санагдчихлаа. Надаас юу хүсээд байгаа юм?
Жао: Үнэнийг хэлэхэд би шийдээгүй байна. Би...
Ч: Чшшш... Яарах хэрэггүй, эхлээд шалтгаанаа сайн бод. Энийг амтлаад үз. Линнаны личи.
Жао: Та хаачих гэж байгаа юм?
Ч: Би удахгүй эргээд ирнэ.
Жао: Тэгвэл би гадаа хүлээж байя. Хөөе хөөе. Эхнэртээ нэгийг. Аавд нэгийг. Бан арьт, Мо арьт. Сайхан хаш таваг байна. Эртний эд байх даа.
Ч: Жао ноён сайн мэдэж байх чинь. Жирийн хүмүүс ийм зүйл мэддэггүй.
Жао: Жан авхай, хэтрүүлж байна. Би зурган дээрээс л ийм юм харж байсан.
Ч: Намайг Чиниан гэж дуудвал ямар вэ? Би чамайг ах аа гэж дуудаж байя. Тохиромжгүй гэж бодож байна уу?
Жао: Болно оо.
Ч: Над дээр ирдэг эрчүүд мөнгө, эрх мэдэл, эсвэл... гоо үзэгслэнгийн төлөө ирдэг. Ах аа, та юу хүсч байгаагаа шийдээ юу?
Жао: Личи идээд завгүй байсан болохоор бодох зав гарсангүй. Өнөөдөр орой болсон байна. Би ингээд буцъя даа. Хариултаа бодож олчихоод дараа хэлье. Гэртээ харихгүй удвал эхнэртээ загнуулна.
Ч: Гэрлэчихсэн юм уу? Эхнэрээ толгой дээрээ гаргачихаж.
Жао: Хөөе. Тэгж хэлж болохгүй. Бид хоёр сэтгэлтэй хосууд. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хайр хүндлэл болж хувирдаг юм. Тийм ээ. За, би явъя даа.
Ч: Явуулахгүй гэвэл яах вэ? Надаас цааргалах тусам, миний сонирхлыг улам их татаад байна. Бага байхын л... надад ямар нэг юм таалагдах юм бол би тэмдэг тавиад, дараа нь өөрийн болгож байж санаа амардаг байсан. Хэнийх байх нь хамаагүй... минийх болох ёстой...
Д: Тэгээд... да-дараа нь юу болсон бэ?
Ч: Чамд ямар хамаатай юм?
Д: Чин авхай, болгоомжтой байх хэрэгтэй шүү. Тэр Жао Буёоу бусдаас өөр гэдэг нь тодорхой байна.
Ч: Болно оо, болно болно. Чамайг дахиад хамгаалагч нар хөлсөл гэж хэлсэн байх аа. Хүн олсон уу?
Д: Тулааны урлаг мэддэг хоёр хүн төв танхимд хүлээж байгаа.
Эр: Ирээд ингэж удаж байхад Жан авхай ирж уулзсангүй. Бүдүүлэг гэдэг нь.
Эр2: Бидний чадварыг үнэлж чадах хүн олно гэдэг хамгийн чухал. Тэвчээртэй бай.
******************
Эр: Яах гээ вэ?
Ю: Жан Чиниантай уулзъя.
Эр: Жан Чиниан чинй дураараа ороод уулзчихдаг хүн биш. Чи галзуу юм уу?
Эр2: Яв аа, яв яв яв яв.
Эр: Хөөе хөөе.
Эр2: Туслаарай. Дайраад ороод ирлээ.
Эр: Хөөе... Чи...
Ю: Жан Чиниантай дандаа галзуу хүмүүс уулзахаар ирдэг юм байх даа?
Эр: Хөөе, авхай. Хэн сая дайрч орж ирсэн бэ?
Ю: Би.
Эр: Аан?
Эр2: Авхай, наргиж байгаа байлгүй дээ.
Эр: Тэр мөн. Хурдан тэрнийг барь.
Ю: Би хүнтэй уулзахаар ирсэн болохоос зодолдох гэж ирээгүй.
Д: Хэн дайрч орж ирсэн бэ? Чи юу?
Ю: Жан Чинианаас хэдэн юм асуух гэж ирлээ.
Д: Жангийн өргөө чний дураараа ордог газар биш. Жан авхай ч гэсэн хүссэн нь уулзаад байдаг хүн биш. Сайн юм боллоо. Та хоёр юу чаддагаа харуулаадах.
Эр2: Мэдлээ. Би Жангийн өргөөний хамгаалагч. Дахиад ганц л алхах юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ю: Тэгээд намайг яах гэж байна? Надад зэвсэг байхгүйг харж байгаа биз дээ.
Эр2: Ийм хөөрхөн авхайг гэмтээхийг хүсэхгүй л байна шүү. Миний илдийг зээлэх юм уу? Гэнэтийн дайралт хийж байхдаа яадаг юм?
Ю: Чи өөрөө илдээ өгсөн биз дээ? Бодлоо өөрчлөө юу? Май... Хүнд ийм амархан өгчихдөг илд ямар ч үнэ цэнэгүй байлгүй. Буцаагаад ав.
Эр: Авхай. Би ч гэсэн эндхийн хамгаалагч. Ийшээ орохыг яасан ч зөвшөөрөхгүй.
Ю: Тэгээд намайг яаж зогсоох гэж байна?
Эр: Миний зэвсэг хүнд. Тулалдаж байгаад гэмтэх юм бол өршөөнө биз.
Эр3: Дахиад...
Ю: Чи зэвсэг хэрэглэж байгаа бол би ч гэсэн зэвсэгээ хэрэглэе.
Эр: Наадах чинь ямар гээч зэвсэг вэ?
Ю: Мэдэхгүй юу?
Эр: Наадах чинь... Шанзны мод уу?
Ю:Жирийн нэг шанзны мод биш ээ.
Эр: Өршөөнө биз.
Ю: Энэ илд байсан бол одоо чи үхчихсэн байгаа.
Эр: Би ялагдлаа.
Ю: Гэртээ хариад наадахаа цуугаар угаагаарай.
Д: Шанзны мод юугаараа онцгой болохыг асууж болох уу?
Ю: Өглөө захаас авсан юм. Хямдхан болохоор нь.
Д: Эртээд үл хөдлөхийн зах дээр болсон хэргээр ирээ юу? Хэлэх юм байгаа бол би би ганц ч үг алдалгүй Чин авхайд хэлээд өгье.
Ю: Жан Чинианыг гараад ир гэж хэл. Тэрэнтэй уулзах хэрэг байна.
Д: Тэр...
Ч: Чадвартай юм аа.
Д: Чин авхай.
Ч: Таныг үзэгслэнтэй, шийдэмгий гэж бодож байсан чинь... тулааны урлагт гарамгай гэж хэн мэдэх билээ.
*****************
Жао: Хурдан хоолоо ид ээ.
Бан: Бэр эгчийг ирж шанзтай шөл хийж өгөхийг хүлээж байна.
Жао: За за за. Тэгвэл хүлээж л байхгүй юу.
Дүү: Ах аа. Та малгайтай чөтгөрийг юу гэж бодож байна?
Жао: Яагаад надаас асууж байгаа юм?
Дүү: У Шианыг цогцосыг малгайтай чөтгөр агаарт өргөөгүй. Олсоор дээш нь өргөсөн байсан. Хүний гарт үрэгдсэн гэдэг нь тодорхой байна. Хэн нэг нь малгайтай чөтгөрийн түүхийг ашиглаж зорилгодоо хүрэх гэж байна.
Бан: Том ах аа, та юу гэж бодож байна?
Жао: Та хоёр энэ хэрэгт оролцох хэрэггүй. Маш аюултай. Ойлгов уу?
Бан: Том ах аа, тэгвэл та шалгаж байгаа юм уу?
Жао:Би яасан гэж?
Бан: Тэгвэл та яах гэж өчигдөр чөтгөрийн авд оролцсон юм?
Жао: Өчигдөр миний чөтгөрийн авд очсоныг чи яаж мэдсэн юм?
Бан: Би харсан юм чинь.
Дүү: Би ч гэсэн.
Бан: Бэр эгч ч гэсэн харсан.
Жао: Тэгээд юу харсан юм?
Бан: Таныг Жан Чинианы тансаг сүйхэнд суухыг харсан.
Жао: Тэгээд та хоёр намайг дуудахгүй яасан юм?
Бан: Тэрнийг хуруугаа ингэсэн чинь...
Дүү: Та үсрээд орчихсон шд.
Бан: Та ингэхэд юу хийсэн юм?
Жао: За яах вэ. Та хоёр өмнө хэсэгт өрөөтэй болохыг хүсч байгаа. Ах нь илүү мөнгө олоод, та хоёрт урагшаа харсан хоёр өрөөтэй том байшин авах гээд л.
Дүү: Тэгвэл шагналын мөнгө авах гэж Жан Чинианы сүйхэнд суусан юм уу?
Бан: Том ах аа, таныг ийм юм хийнэ гэж бодсонгүй. Танд дургүй хүрч байна.
Жао: Талархаж мэдэхгүй амьтад. Яв аа, яв. Та нарт хамаагүй.
Дүү: Ичээч.
Аав: Хөөх. Олчихлоо. Дарс авах мөнгөтэй болчихлоо. Буёоу. Хар даа.
Жао: За за. Наадахаараа дарсаа авч уу.
Аав: Ийм хэдхэн зоос, яаж байгаад ийм их мөнгө болсныг ойлгохгүй юм.
Жао: Аав аа. Аав аа. Аав аав. Яах гэж миний юмыг ухдаг юм бэ?
Аав: Буёоу. Буёоу. Бүх мөнгийг зовж олох ёстой гэсэн үг биш.
Жао: Аав аа. Та юу мэдэж байгаа юм?
Аав: Наад богцыг чинь хараад чиний юу нууж байгааг мэдсэн. Тэр сүйхнээс мөнгө авч болохгүй ээ.
Жао: Аав аа. Та юу яриад байгаа юм бэ? За за за. Явж дарсаа уу.
Бичиг: Даалгавар авснаас хойш 3 дахь өдөр.
Ч: Энэ тоорын тосыг нууц жороор гаргаж авдаг юм. 49 төрлийн ургамал шингээж, зөгийн бал хүртэл хийсэн маш ховор эд. Энийг түрхсэний дараа арьс чинь гэрэлтэж, толигор болно. Та удахгүй харна аа.
Ю: Айлд орохоор цай, амттан өгдөг. Жан авхайн зочин хүлээж авах арга онцгой юм аа.
Ч: Ихэнх зочид жимс, бялуу бэлэг болгож авчирдаг. Харин та шанзны модтой дайрч орж ирсэн. Таны өргө ийм содон болохоор би яаж бусадтай адил хүлээж авах билээ?
Ю: Мухлагтаа очиж ажлаа хийх ёстой. Миний асуултад хариулчихвал би явна.
Ч: Үл хөдлөхийн зах дээр анх хараад эгч таныг жирйин хүн биш гэж мэдсэн. Нээрэн, нэрийг чинь ч асуугаагүй юм байна. ы
Ю: Жао эзэгтэй гэж дуудахад болно.
Ч: Жао эзэгтэй? Тэгвэл Жао ахын эхнэр юм биш биз?
Ю: Мөн.
Ч: Тэгвэл эгч та өнөөдөр ахын тухай асуухаар ирээ юу? Тэгвэл асуу л даа.
Ю: Өнгөрсөн шөнө манай нөхөртэй ямар хэргээр уулзсан бэ?
Ч: Шөнө дунд болчихоод байхад эр, эм хүмүүс яах гэж уулзалдсан байх вэ? Их олон хувилбар байж болно. Нээрэн. Энийг идээд үз. Жао ах их дуртай байсан. Хүйтэн байхдаа илүү амттай гэж байсан.
Ю: Жао Буёоуг би сайн мэднэ. Харж л чадахаас, хазаж чадахгүй. Тэгээд ч Жао Буёоу шиг хүн Жан авхайн нүдийг булаахгүй нь лав.
Ч: Тэгвэл тан шиг хүн яагаад тэрний эхнэр болсон юм? Тэрний юу нь таалагдсан хэрэг вэ?
Ю: Мэдээж тэрний эхнэр болсон болохоор шалтгаан байж л таараа. Гэхдээ бусдын юу гэж бодох надад хамаагүй. Цаг үрэхээ больё. Яах гэж тан дээр ирснийг хэлчих.
Ч: Малгайтай чөтгөр. Өнгөрсөн шөнө Жао ах надад энэ хэргийг илрүүлж өгнө гэж амалсан. Эмэгтэй хүн хэр сайхан амьдарч байгааг нүүрнээс нь харж болдог гэдэг ч, үнэндээ гар бүгдийг хэлж өгдөг. Эгч та үзэгслэнтэй, авъяастай атал гэрийн ажилд нухлагдаж байх гэж. Гарыг чинь ганц хараад л хүнд хүчир ажил хийдгийг чинь мэдэж болж байна. Харин Жао ах, өнгөрсөн шөнө надад личи арилгаж өгсөн. Гар нь зөөлөн булбарай байсан.
Ю: Тийм ээ. Тэр хүнээр гэрийн ажил хийлгэж зүрхэлдэггүй юм. Тэрний гар миний хөлийг угаахад зориулагдсан юм. Өнгөрсөн шөнө танд личи арилгахад ашигласан байх нь.
**********************
Гү: Хөөе хөөе хөөе. Хамаагүй усалж болохгүй. Ногоог л усал. Наадахаа хэрэггүй.
В: Би хар бор ажилдаа л сайн. Цэцэг навч сайн мдэх биш.
Гү: Энэ ... Чанасан гүзээ юу?
В: Будаатай, жигнэсэн хавирга.
Гү: Дахиад хахууль авсан байх нь ээ? Тэгээгүй бол ийм сайхан хоол байх ёсгүй. Ямар хэрэг юм?
В: Малгайтай чөтгөр.
Гү: Ийм их үү?
В: Энэ... Жан Чинианы даамал Кан Чиан өгсөн юм. Малгайтай чөтгөрийн хэргийг надад даалгасан. Танд харуулчихаад, Жинюаний армийн ахмадуудад сар бүр тараах санаатай. Таны асуудлыг л шийдэж байгаа ухаантай. Дарга аа, тэд нараас ийм их мөнгө авсан ч гэсэн шударга биш байна. Тэд нар хожиж байна. Энэ хэрэг ямар их төвөг удсаныг та мэдэх үү? Яанлоу гудамж айдаст авдаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ тартагтаа тулсан.
Гү: Хүн баривчилсан уу?
В: Барьсан. Сун Бо гэдэг хүргэлт хийдэг хүүг барьсан. Өнгөрсөн шөнө хэргийн газарт байсан. Бас бидэнд гэрч байгаа. Залуухан, орох оронгүй, эрэгтэй, хүргэлт хийдэг. Ноёнтон, тэр хүүхэд энэ удаа гэмгүй байсан ч,... харж л байгаарай. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг тарих нь гарцаагүй. Би урьдчилан сэргийлж байгаа төдий.
Гү: Мөнгийг нь буцааж өг. Малгайтай чөтгөр... Жан овогтын хэрэг. Чи оролцох хэрэггүй.
В: Яагаад?
Эр: Ноёнтон.
Гү: Аан?
Эр: Жао Буёоу тантай уулзахаар ирж.
Гү: Өө, ор ор.
Жао: Гү мөрдөгч өө.
Гү: Аан?
Жао: Ийм орой гэртээ харихгүй яагаа вэ?
Гү: Энэ... миний гэр.
Жао: Та энд амьдардаг юм уу?
Гү: Зүүн хүрээнд амьдрах сайхан. Энэнээс илүү сайхан амьдарвал би ч гэсэн тэдний нэг болж мэднэ. Суу.
Жао: За. Танаас нэг хүний тухай асуух гэсэн юм?
Гү: Хэн юм?
Жао: Жан Чиниан. Та сонссон байлгүй.
Гү: Сонссон.
Жао: Тэрнийг малгайтай чөтгөрийн хэрэгтэй холбоотой гэж бодож байна уу?
Гү: Жан Чиниан, Яанлоу гудамж. Малгайтай чөтгөр. Мэдээж. Чи юу гэж бодож байна?
Жао: Тэр эмэгтэй ийм залуу байж яаж ийм их хөрөнгөтэй болсон юм бол гэж гайхаад. Тэрний ард хэн байгаа бол?
Гү: Тэр Зүүн хүрээний үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөдөг, дээр нь залуухан. Тэрний ард эрх мэдэлтэй нэгэн байхаас гарцаагүй. Тэрнээс хол байсан нь дээр шүү. Орооцолдчихсон юм уу?
Жао: Их урт түүх.
Гү: Эмэгтэй хүнтэй зугаацаа юу?
Жао:Үгүй ээ. Би Жан Чиниантай уулзсан.
Гү: Нэг зөвлөгөө өгье. Өөртөө төвөг удах хэрэггүй.
Жао: Тийм аюултай хүн үү?
Гү: Хоёр жилийн өмнө манай Кайфэний байцаан шийтгэх газар нэг хэрэг дээр ажилласан. Залуухан, царайлаг багш өргөөнд нь очоод уран бичлэг, зургийн хичээл заасныхаа дараа сураггүй алга болсон. Тэр багшийн гэр бүл ирж гомдол гаргасан. Тун удалгүй тэд ч гэсэн алга болчихсон. Эцэст нь тэр хэрэг... илрээгүй.
Жао: Надад ингэж хэлсэн. Надад ямар нэг юм таалагдах юм бол би тэмдэг тавиад, өөрийн болгодог. Юу гэсэн үг юм бол?
Гү: Тэгж хэлж байна уу?
Жао: Тийм.
В: Энэ том хэрэг болохоор л... Жан овогтынхыг уурлуулж болохгүй байгаа юмшд.
Гү: Жан овогтыг уурлуулахгүй гээд, хэргийг шалгахгүй орхих хэрэг үү? Жан овогтынх малгайтай чөтгөрийн хэргийг нуун дарагдуулахыг хүсч байгаа. Манай Кайфэний байцаан шийтгэх газар ямар ч хэргийг маш сайн мөрдөж, шалгах ёстой.
В: Та тэгж хэлж байгаа бол... ойлголоо. Яах ёстойг ойлгочирлоо.
Гү: Жао Буёоу У овогтынхыг шалгаж байгаа. Тэрэнд тусал.
В: Тэрний хэрэг байхгүй ээ, би өөрөө чадна. За. Энэ хэрэг дээр тэрэнтэй ажиллая.
***************
Сон: Мо арь. Бан арь.
Бан: Сон ах аа.
Дүү: Өчигдрийн мөрдлөг ямар ч үр дүн авчирсангүй. Дээр нь бид баригдах шахсан. Чи ч гэсэн сайн нийтлэл бичиж чадаагүй байх.
Сон: Өнгөрсөн шөнө би өөрчлөөд биччихсэн. Бас “гашуун үнс” гэдэг үгийг гашуун шороо болгоод өөрчилчихсөн. Гэхдээ... энэ ганц л хувь.
Бан: Би би харъя. Би харъя. Би анх удаа л ийм юм харж байна. Аргагүй л найз нь болохоор их магтжээ.
Дүү: Даамал чинь амаргүй хүн байна лээ. Энийг харвал...
Сон: Надад уурлах юм бол би чиний хийж өгсөн бичгийн машиныг буцаагаад авчихна. Тэгээд, өнөөдөр юу хийх вэ?
Дүү: Хэргээ мөрдөнө.
Бан: Явъя.
Сон: За.
*******************
Бан: Яагаад... ийм хувцас өмсчихсөн юм?
Сон: Яао Хө, хурц ч гэсэн найрсаг харагддаг. Ийм хувцас өмсчихсөн чинь гэнэтийн ч гэсэн сайхан зохиж байна.
Дүү: Өнөөдөр цогцосоо шалгана гэж тохирсон байх аа? Ийм хувцастай чи яаж ажлаа хийх юм?
Бан: Харин тийм.
Я: Зүгээр ээ. Хар л даа. Зүгээр. Би ямар ч саадгүй ажиллаж чадна. Аан. Өчигдөр... би аавынхаа тэмдэглэлийг олсон. Тэгээд... энд бчсэн зарим онол бид нар хэрэг болж магадгүй. Хар даа. Энэ хэсгийг хар... энэ яг болох байх.
Бан: Гараа өг дөө. Хурдан ажлаа хий.
Я: У Шиан хэрвээ дүүжилсний дараа үхсэн бол үенийх нь төгсгөлд өнгө нь өөрчлөгдсөн байх ёстой.
Бан: Алга. Мөчнийх нь үзүүрт өнгө нь өөрчлөгдсөн юм алга. Яао Хө, надад тусал даа. Жаахан өргөөдөх Хар даа. Нуруу бас цээжний хэсэгт арьсных нь өнгө өөрчлөгдсөнб айна.
Я: Тийм бол У Шиан дээшээ харж хэвтэж байгаад үхсэн гэсэн үг.
Бан: Дээшээ хараад уу?
Я: Тийм.
Бан: Тэгвэл... тэрнийг дүүжлэхэд аль хэдийн үхчихсэн байсан гэсэн үг.
Я: Яг зөв.
******************
Эр: Хөөе, зогс.
В: Ирчихсэн үү. Оръё.
А: Ван ноёнтон.
В: Та хоёр хэр байна даа? Та хоёр сайн байгаа юу?
А: Ван ноёнтон. Хэрэг гарснаас хойш дүү бид хоёр хоолны газраа байрлаж байгаа.
В: Тие Чи.
Т: За.
В: Танилцуул.
Т: Энэ хүмүүс хохирогчийн дүү нар. Энэ манай Кайфэний байцаан шийтгэх газартай хамт энэ хэрэг дээр ажиллаж байгаа Жао ноён.
Жао: Эмгэнэл илэрхийлье.
У: Малгайтай чөтгөрийг барихгүй бол ах маань тайван нойрсохгүй.
В: Санаа бүү зов. Кайфэний байцаан шийтгэх газарт ажилладаг болсоноор шийдэгдээгүй ганц ч хэрэг байхгүй. Тийм биз дээ?
Т: Ул мөргүй чөтгөр гэж байхгүй. Алуурчин болгон ул мөр үлдээдэг юм.
В: Сайхан хэллээ.
Жао: Хэрэг гарснаас хойш энд хүн орсон уу?
В: Тийм ээ. Өнгөрсөн шөнө хэдэн хүн орж ирсэн. Гэхдээ юу ч хулгайлаагүй.
Дүү: У Шианы цогцосыг малгайтай чөтгөр агаарт өргөөгүй. Олсоор дээш нь өргөсөн байсан. Тэрнийг хүн алсан нь гарцаагүй. Хэн нэг нь малгайтай чөтгөрийн нэрийг ашиглаж, зорилгодоо хүрэх гэсэн нь лавтай.
В: Жао Буёоу. Ямар нэг юм олж хараа юу?
Жао: Аан. Одоохондоо үгүй. Өөр газар шалгая. У авхай, та нарын өрөө хаана байдгийг хэлээд өгөхгүй юу?
У: Доод давхарт байгаа өрөө минийх. Дээд давхарт байгаа хоёр өрөөнд ах нар маань байдаг.
Жао: Таны өрөөг харж болох уу?
У: Мм.
Жао: Энэ шүүгээг нээж үзэж болох уу?
У: Мм...
Жао: Та энд үсээ самнадаг уу?
У: Тийм ээ.
Жао: Ширээ тань манай дүүгийнхээс цэвэрхэн юм. Энэ юмнууд бүгд таных уу?
У: Ммм...
Жао: Энэ чибай нунтаг ч гэсэн таных уу?
У: Тийм ээ, гэхдээ бараг хэрэглэдэггүй юм.
Жао: Энэ гарын тос уу?
У: Ммм.
Жао: Дээд давхрыг үзэж болох уу?
У: Жао ноёнтон, би хөл муутай болохоор дээшээ гарч чадахгүй. Хоёрдугаар ах аа, та дагуулаад яв.
А: За. Ноёнтон, ийшээ. Мухарт байгаа өрөө манай ахынх.
В: У Шиан том биетэй болхи хүн шиг харагдсан. Өрөө нь цэвэрхэн цэгцтэй юм аа.
Жао: Хэрэг гарснаас хойш энэ өрөөнд өөр хүн орсон уу?
А: Хэрэг гарсны дараа бид хоёр энд дахиж ирээгүй.
******************
Дүү: Үхэхдээ дээшээ хараад хэвтэж байсан бол сүнс сордог малгатай чөтгөр гэж байхгүй гэсэн үг. Тэгэхээр өөр шалтгаанаар үхсэн гэсэн үг.
Бан: Өөр шалтгааанаар үхсэн гэхээр? Юу байж болох вэ? Хордсон байна уу гэж шалгаад юу ч олдоогүй. Шархнуудыг нь ч гэсэн шалгасан, биед нь дандаа жижиг шарх байсан. Үхлийн аюултай шарх байхгүй. Юунаас болж үхсэн байх вэ? Үхсэн хүн ч гэсэн ярьдаг гэдэг байх аа. Юу хэлэх гэсэн юм бол? У ах аа, хэлээд өг л дөө... Яао Хө. Хар даа. Баруун нүд нь улайчихсан байна.
Я: Толгойн баруун хэсэгт чанга цохих юм бол баруун нүдэнд цус хурдаг гэдэг.
Дүү: Өчигдөр толгойг нь шалгасан биз дээ?
Бан: Би дутуу шалгасан байж магадгүй. Бээлий өмсөхөөр сайн мэдрэгдэхгүй байна. Дахиад шалгаад үзье. Энд байна...
**************
В: Энэ ах чинь мөн үү?
Жао: Биш ээ. Хан Шин байна.
В: Хан Шин? Яахаараа Хан Шинийг шүтдэг байна аа? Хачин л юм. Цэргийн бодлого судалдаг байх нь ээ. Танайх ч том хэрэгт орлоо доо. Хан Шинийг шүтнэ гэнэ ээ? Хан Шин Лиу Баны баруун гар байсныг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ тэрнийг Чу гүрнээс Хан гүрэнд урвасныг цөөхөн хүн мэднэ. Та нар цэгийн бодлого судалж, бослого гаргах гэж байсан уу? Та нар гадны тагнуулууд уу?
А: Ван ноёнтон.
Жао: Үгүй байх. Хан Шин цэрэг удирддаг байхдаа армийн байдлыг тогтворжуулахын тулд хэдэн мөрийтэй тоглоом бодож олсон. Дараа нь хүмүүс баян болохын тулд тэрнийг шүтэх болсон.
В: Итгэмээргүй юм. Би огтхон ч сонсож байгаагүй юм байна.
Жао: Энэ юу гэж бичсэн байна?
В: “баян болгож өгөөч”.
Жао: Энэ хүжийг хар даа. Энэний төлөө Хан Шинийг шүтээгүй бол юуны төлөө байх вэ?
В: Юу юу... Хүмүүс баян болно гэж Хан Шин шүтдэг юм уу?
Жао: Энд ахын чинь бичсэн огноонууд ямар учиртай болохыг мэдэх үү?
А: Мэдэхгүй ээ.
Жао: Ван ноёнтон. Энийг авч шалгах хэрэгтэй байна.
В: Тэг тэг. Нөгөө өрөө рүү явъя.
А: За.
В: Хан Шинийг шүтдэг байх гэж.
Эр эм: Гараад ирлээ. Юу болсон юм бол?
В: У Шианы өрөө цэвэрхэн байна. Даруу нэгэн байсан бололтой. Ингэж үхсэн нь харамсалтай.
Жао: Сэжигтэй байна. Гаднаас нь харахад эмх цэгцтэй байсан. Хувцасны шүүгээ нь замбараагүй байсан. Ул мөрөө баллах гэсэн хэн нэг нь тэр өрөөг цэвэрлэснээс гарцаагүй. Бас тэр өрөөнд нэг юм дутуу байгааг та анзаарсан уу?
В: Юу тэр вэ?
Жао: Тосон дэнлүү.
В: Тийм байна. Тосон дэнлүү байгаагүй.
Жао: Тосон дэнлүү байдаг байсан. Ширээн дээр нь тосны мөр байсан. Тосон дэнлүүгээ тэнд тавьдаг байсан байж таарна. Би малгайтай чөтгөр хүн алдаг гэсэн ярианд итгэдэггүй. Яах аргагүй хүний хийсэн хэрэг.
В: Дүү чинь ирчихэж.
Бан: А...
Жао: Хөөе хөөе. Эргээд ир.
В: Тайван бай. Хүүхэд айлгачихлаа. Та нар ямар хэргээр ирээ вэ?
Я: Бид нар... У Шианы цогцосыг шалгаж дууссан. Тэгээд үхлийн шалтгааныг нь олсон. Гү мөрдөгч бид нарыг та нарт мэдэгд гэсэн.
Жао: Бид нар гэнэ ээ? Эд нар чамтай байсан юм уу? Та нар яагаад үгэнд ордоггүй юм? Аан? Та нарыг оролцох хэрэггүй гэж хэлсэн байх аа?
Бан: Та ч гэсэн оролцоод байгаа биз дээ? Загас толгойноосоо эхэлж өмхийр...
Жао: Би түрүүлж асуусан. Чи хариул...
В: Хөөе хөөе. Хүүхэд битгий загнаад бай. Олон хүн байхад. Хүүхдэд зөөлөн ханд л даа. Тэгээд юу олсон бэ? Чи хэл. Чи хэл.
Бан: За. У Шианы толгойн баруун тал нь хагарсан байсан. Баруун нүдэнд нь цус хурсан байна лээ. Мохоо зүйлээр хүчтэй цохисоноос болж амиа алдсан байх.
В: Мохоо... Тосон дэнлүү?
Жао: Энэ таамаг төдий. Дахиад сайн шалгах хэрэгтэй. Би энэ хэдтэй ярилцаадахъя. Дагаад яв. Та нар өчигдөр шөнө хэргийн газарт нууцаар орсон уу? Аан?
Дүү: Бид дөрөв орсон.
Жао: Сайн сонс. Хэн нэг нь хэргийн газрыг оролдсон байна. Ван ноён хэн орсныг айж байгаа. Хурдан явцагаа.
Бан: Том ах аа, Бид нар тусалмаар байна.
Жао: Яаж туслах гээ вэ? Хангалттай.Хурдан яв.
Дүү: Ах аа.
В: Хүүхэд загнахаа боль л доо. Ааштай гэдэг нь... Одоо яах вэ?
Жао: Үргэлжлүүлээд шалгая.
*****************
Сон: Бан арь. Цогцосыг нүцгэн гараараа барьж байдаг, чи үнэхээр зоригтой юм аа. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ? Би дараагийн нийлэлдээ эмэгтэй цогцос шинжээчийн тухай бичмээр байна.
Бан: Би цогцос шинжээч болж чадах үгүйгээ мэдэхгүй л байна.
Сон: Ямар санагдсанаа л хэлчи...
Я: Сон ноён. Энийг идээд үз. Шинэ гарсан амт Бан арь. Цогцос шинжих амар хэрэг биш. Манай аавыг хар л даа. Туршлагатай шинжээч. Тэгсэн мөртлөө хааяа алдаа гаргадаг.
Бан: Миний юу бодож байгааг яаж мэдсэн юм?
Я: Би ч гэсэн өөрийн биеэр мэдэрсэн болохоор.
Бан: Би яавал дээр вэ? Отчийн газар ажиллахыг хүссэн чинь намайг хөөчихсөн. Тэгээд цогцос шинжээч болъё гэж бодсон чинь тийм чухал юмыг анзааралгүй өнгөрч байдаг. Яагаад анх бариад толгойд нь гэмтэл байгааг анзаараагүй юм бол? Зөндөө хугацаа алдчихлаа.
Я: Тэгж бодох хэрэггүй ээ. Энэ хэрэгт ойлгогдохгүй юм зөндөө байна. Чи байгаагүй бол бид нар юу ч мэдээгүй байх байсан.
Бан: Яалаа гэж дээ. Чи зөндөө тусалсан шд.
Я: Чи байгаагүй бол би чадахгүй байса...
Бан: Яагаад?
Я: Яагаад... би аймхай болохоор.
Бан: Тийм дээ.
Я: Яасан бэ?
Бан: Нөгөө хоёр хааччихав аа?
Мон: Юу... Нэгйг авъя.
Дүү: Эзэн. Би мөс авахгүй. Мөс хийхэд хэрэглэдэг калийн нитат авъя.
Бичиг: Эмэгтэй бөхийн дэвжээ
Эм: Хатагтай, ноёд оо. Өнөөдөр хоёр эмэгтэй бөх аваргын төлөө өрсөлдөнө. Хатагтай Геркулес, Хө Сайниан. Шуурга Хей Сижиэтэй өрсөлдөх гэж байна. Барилдааныг сонирхолтой болгохын тулд бага хэмжээний мөрий тавьж болно шүү. Алив алив алив. Хө Синиан өнөөдөр хүчээрээ ялах болов уу эсвэл Хей Сижиэ аварга болох бол уу? Барилдаанаа эхлүүлье.
Жао: Залуу. Залуу.
Эр: Аан?
Жао: Тэр хоёр хэн болохыг надад хэлээд өгөөч?
Эр: Тэр саарал өмдтэй нь Хей Сижиэ. Тэр хөх өмдтэй нь Сайн байна. Хө Сайниан.
Жао: Манай найз намайг Хей Сижиэ дээр мөрий тавь гэсэн. Зөв үү?
Эр: Хэн тэгж байна?
Жао: У Шиан.
Эр: У овогтын ууган хүү юу?
Жао: Тийм ээ.
Эр: Тэгнэ ээ. Энд байнга ирдэг юм. Тэр хүн... юу ч биш ээ. Тоох хэрэггүй. За за, сайн сонсоод ав. Тэр ёстой азгүй. Мөрий тавих болгондоо алддаг юм. Тэрнийг хэд хоногийн өмнө зөндөө мөнгө алдсан гэж сонссон. Ганц удаагийн барилдаан дээр. Байшин авахаар их мөнгө алдсан гэсэн. Тэгээд ухаан алдаад уначихсан.
Жао: Тэгвэл үгэнд нь орж болохгүй нь.
Эр: Яг үнэн. Тэгэх юм бо хамаг юмаа алдана шүү. Тэрний үгэнд орох хэрэггүй.
Жао: За, гялайлаа.
Эр: Зүгээр ээ. Зүгээр.
Жао: Эрхэм ээ. Хей Сижиэ хэзээ барилдсаныг надад хэлээд өгөхгүй юу?
Эр: Хей Сижиэ? Гурван сарын хоёрон, найман, бас арван нэгэнд. Бас...
Жао: Эрхэм ээ.
Эр: 15-нд...
Жао: Энийг хар даа. Энэ тэрний барилдсан өдрүүд мөн байна уу?
Эр: Мөн мөн. Мөн байна.
Жао: Ашгүй дээ.
Эр: Дараагийн барилдаандээр мөрий тавих уу?
Жао: Жаахан харзнана аа. Гялайлаа.
Эр: Хө Сайниан, амжилт.
Эр: Хей Сижиэ.
Бүгд: Тийм ээ. Сайн байна.
Жао: Хэрэг гарсан бол хүн явуулахгүй дээ. Энэ хүртэл ирж л байдаг.
Ч: Сандарч байх чинь.
Жао: Үгүй ээ.
Ч: Малгайтай чөтгөрийн хэргийн илрүүлэхэд тусална гэсэн болохоор чинь ажлаа хийж байна уу үгүй юу, шалгахаар ирлээ. У овогтын хэргийн талаар ч гэсэн ярилцах санаатай.
Жао: Тэр үү? Мэдэх юм алга. Ямар нэг юм мэдвэл би танд хэлнэ ээ.
Ч: Нэг л итгэл төрөхгүй байх чинь. Жао ах одоо хаашаа явах гэж байна? Хамт явъя.
Жао: Би өөрөө ч мэдэхгүй байна. Би өөрөө явчихъя.
Ч: Энд ичгэвтэр байдалд орохыг хүсэхгүй байгаа биз дээ? Явъя.
Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь.
Эм: Сүн гүрний үед “цэцэг шиг эрчүүд”байдаг байсныг мэдэх үү? Анх ордны жагсаал, төрсөн өдөр болон албаны ёслолын үеэр толгойдоо цэцэг зүүдэг байжээ. Тун удалгүй жирийн ардын дунд ч тархсан байдаг. Буёоу, Вэн Юүэ хоёр худалдааны төвд орохдоо цэцэг зүүж байгаа нь энэ аль хэдийн уламжлал болсон заншил гэдгийг харуулж байна. Үнэндээ Сүн гүрний үед цэцэг зүүх уламжлал эрчүүдийн дунд хамгийн их тархсан байжээ. Сонирхолтой байгаа биз?
8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home