Holynight

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 23
Нэр:
Ариун шөнө: Чөтгөрийн ангуучид                      Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Бау - Эрэгтэй. 40-45 настай. Гол дүр.

Ким - Эрэгтэй. 20-25 настай. Бау-гийн туслах.

Марко - Эрэгтэй. 50-55 настай. Санваартан.

Чуэ мөрдөгч - Эрэгтэй. 40-45 настай.

Шерон - Эмэгтэй. 25-30 настай.

Жонвон - Эмэгтэй. 35-40 настай. Эмч.

Ынсо - Эмэгтэй. 20-25 настай. Жонвон-ы дүү.



ТЕКСТ: ЛОТТЕ ЭНТЕРТЭЙНМЕНТ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Жонвон: Гэрийн ухаалаг систем болон зан байдал хянах камераар Ынсо-г ажиглаад 34 хонож байна. Таван жилийн өмнө ээж маань харамсалтайгаар... амиа алдсаны дараа... хөдөө тосгон руу нүүх болж, танихгүй орчинд орсноос гадна бүтэн өдөржин гэртээ ганцаараа байж, шалгаруулалтад бэлдэж байсан стресс нь түүнд ийм шинж тэмдэг илрэхэд ихээр нөлөөлсөн харагдаж байна.

ТЕКСТ: Люсифер: Тамыг захирдаг цөлөгдсөн тэнгэр элч. Молок: Хүүхдүүдийг өргөл болгон иддэг чөтгөр. Вельзевул: Люсиферийн шадар туслах. Валак: Тамын хамгаалагч болсон цөлөгдсөн тэнгэр элч. Хамба лам: Бүхий л зан үйлийг хянаж байдаг сүсэгтнүүдийн удирдагч. Сүсэгтнүүд: Чөтгөрийг даган бишрэгчид. Чөтгөрийг зайлуулах: Хүний биед шүгэлсэн хорон муу сүнсийг хөөх зан үйл. АРИУН ШӨНӨ: ЧӨТГӨРИЙН АНГУУЧИД

Ким: Бүгд болчихлоо.

Чуэ мөрдөгч: Ким менежер.

Ким: Чуэ мөрдөгч.

Шерон: Тавтай морил.

Чуэ мөрдөгч: Шерон. Бау байгаа юу?

Ким: Тийм ээ, байгаа.

Чуэ мөрдөгч: Үйлчлүүлэгч авчирлаа.

Ким: Сайн байна уу?

ЭР - 1: Сайн.

Ким: Ийшээ ороорой. Захирал аа, Чуэ мөрдөгч ирлээ.

ЭР - 1: Нэг сарын өмнөөс охинтойгоо холбогдож чадахгүй болчихлоо. Алга болчихсон юм шиг байна. Манай охин тэгэх хүүхэд биш л дээ. Яалт ч үгүй нэг юм болсон байна.

Чуэ мөрдөгч: Манай гурван хүн түүнийг хайж байгаад халдлагад өртсөн. Хоёр нь үхэж, нэг нь эмнэлэгт хэвтсэн. Урьдынх шигээ чиний тусламж хэрэгтэй байна.

ЭР - 1: Мөрдөгчид хүртэл бэртсэн бол их том хэрэг юм шиг байна. Тийм болохоор Чуэ мөрдөгчөөс гуйж энд ирсэн юм.

Бау: Тэгтлээ санаа зовох хэрэггүй. Бид энэ хэргийг сайн шалгаж үзье. Ким менежер, уух юм ч болтугай аваад ир.

Ким: За, хүлээгээрэй.

ЭР - 1: Хэрэггүй дээ.

Ким: Уучлаарай.

Бау: Уучлаарай. Олж мэдсэн юм байна уу?

Чуэ мөрдөгч: Зураг дээрээс байршлыг нь тогтоож чадсан боловч хүмүүс маань бэртэж, түүнийг аварч чадаагүй.

Бау: За, Шерон.

Ким: Аваад ирлээ.

ЭР - 1: Баярлалаа.

Бау: Баярлалаа. Суу л даа.

Ким: За.

Бау: Ус уух байсан юм уу?

Шерон: Битгий санаа зов оо. Бид чадах бүхнээ хийнэ.

ЭР - 1: Чуэ мөрдөгч өө. Би энэ хүмүүст итгэж...

Бау: Итгэж болно оо. Жаахан гаж харагдаж байж болох ч, жинхэнэ мэргэжлийн хүмүүс.

ЭР - 1: Манай Сүжин-ийг олж өгөөч.

Бау: Чадах бүхнээ хийнэ.

Ким: Тийм ээ.

ЭР - 1: За.

Чуэ мөрдөгч: Энэ удаад ч бас бэлэн мөнгө авчирсан.

Бау: Өмнөх шигээ мөнгө завшаагүй биз дээ?

Чуэ мөрдөгч: Мөрдөгч хүнийг юу гэж бодоод байгаа юм? Би өдийг хүртэл хэчнээн үйлчлүүлэгч авчирсан билээ?

Бау: Энийг ажилчдадаа өгөөрэй.

Чуэ мөрдөгч: Намайг юу гэж бодоод...

Бау: Дургүй байна уу?

Чуэ мөрдөгч: Энэ нухацтай хэрэг шүү. Олон хүн амиа алдчихаад байна.

Бау: Ойлголоо. За, залуус аа. Ажилдаа орцгооё.

ЭМ - 1: Сүүлийн үед Сөүл хот болон бусад бүс нутгуудаар үл мэдэгдэх этгээдүүдийн үйлдсэн аймшигт хүн амины хэргийн тоо олширч, олон нийтийг айдаст автуулаад байна. Цагдаа нар уг хэргийг үйлдсэн үл таних этгээдүүдээс гадна гэмт хэрэгтнүүд оролцсон гэж үзэж байна. Энэ хэргийг мөрдөх ажлын баг гаргасан боловч уг гэмт этгээдүүд цагдаагийн офицеруудыг хэрцгийгээр хөнөөсөн байна.

ЭР - 2: Цагдаагийн албанд 30 жил ажиллахдаа ийм аймшигтай хэрэг анх удаа л харж байна. Буг чөтгөрийн тухай яриа гарснаас гадна итгэхийн аргагүй зүйлсийг нүдээр үзсэн болохоор манай цагдаагийн алба үүнийг ганцаараа шийдэж чадахгүй нь.

Марко: Тэд чөтгөрийг сохроор даган шүтэж, түүнийхээ ачаар ер бусын хүч чадалтай болсон хүмүүс. Энгийн хүмүүс тэдний эсрэг зогсох боломжгүй. Тийм болохоор л тэр хүн хэрэгтэй.

ЭР - 3: Алаад өг.

Шерон: Хорон санаат чөтгөр. Би чамд тушааж байна. Одоохон там руугаа буц. Тамын армийн захирагч Баэл, яг одоо там руугаа буц! Эндээс тонил! Би чамд тушааж байна. Там руугаа буцаад яв. Одоохон там руу тонил! Би чамд тушааж байна. Там руугаа буц! Там руугаа буцаад яв!

Ким: Харъя. За.

Бау: Яаж байна?

Шерон: Би зүгээр ээ.

Бау: Чи биш ээ, энэ эмэгтэй.

Шерон: Чөтгөр бүрэн шүгэлж чадаагүй болохоор зүгээр ээ.

Бау: Ашгүй дээ.

Ким: Захирал аа. Түрүүн бөөн юм болоод сүүлийн хэсгүүдийг бичиж авч чадсангүй. Яах вэ?

Бау: Юу яах вэ гэж? Эд нарыг дахиад сэрээх юм уу?

Ким: Тэгж болохгүй ч гэсэн, төгсгөл хэрэгтэй шдээ.

Шерон: Анхнаасаа л олигтойхон бичих ёстой байсан юм.

Бау: Тийм ээ. Чуэ мөрдөгч ирж байгаа юу?

Ким: Тийм ээ, ирж байгаа.

ЭМ - 2: Таны ачаар бие их дээрдсэн. Амьсгалахад ч гэсэн амар болсон болохоор баярлаж байна.

Жонвон: Ашгүй дээ. Гэхдээ эмээ ууж байх хэрэгтэй шүү. Биеийн байдлыг чинь харж байгаад тунг нь багасгана. Хоёр цаг тутамд шалгаарай.

ЭР - 1: За.

ТЕКСТ: Дөрвөн гэмт бүлэглэл, хууль бус тулааны клубийг бут ниргэсэн эр. Тэд чөтгөр үү, эсвэл аврагчид уу?

Бау: Каталина гэлэнмаа, зүгээр дээ. Би католик асрамжийн газар байгуулах мөнгө цуглуулж байгаа. Юунд нь баярлах вэ дээ. За, ойлголоо. Каталина, за.

Ким: Захирал аа, хэний албатууд байсныг олчихлоо.

Бау: Хэнийх байна?

Ким: Вельзевул.

ТЕКСТ: ВЕЛЬЗЕВУЛ: ЛЮСИФЕРИЙН ШАДАР ТУСЛАХ.

Бау: Тэдний удирдагч нь хэн юм?

Ким: Хамба ламыг нь олж чадаагүй байгаа ч, олон мэдээлэгч байгаа болохоор удахгүй олчихно оо.

Шерон: Сүүлийн үед Вельзевул шиг өндөр зэргийн чөтгөрүүд олон үзэгдээд байгаа нь том аюулын дохио байх вий гэж санаа зовж байна.

Ким: Тэднийг олон удаа харсан ч гэсэн, одоо хүртэл айгаад байх юм.

Шерон: Бид ч бас айдаг. Чөтгөрийн энергиэр хүчтэй болсон хүмүүс болохоор болгоомж алдалгүй байнга сэрэмжтэй бай. Чамайг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа.

Бау: Би яах юм? Би! Миний ирээдүй харанхуй гээд байгаа юм уу? Халуун байна шүү.

Жонвон: Уучлаарай.

Бау: Эндээс тонил! Уучлаарай, хэн билээ?

Ким: Ямар хэргээр яваа билээ?

Жонвон: Захиралтай чинь уулзаж болох уу?

Бау: Би захирал нь байна. Яах гэсэн юм бол?

Жонвон: Манай дүү өвдчихсөн юм. Өөр аргагүй болоод л энд ирж байгаа минь энэ.

Бау: Чуэ мөрдөгч явуулсан юм уу?

Жонвон: Үгүй, би Марко--

Бау: Арай... Марко санваартан явуулсан юм биш биз? Уучлаарай. Бид тэр хүмүүстэй ажиллахаа больсон. Уучлаарай.

Жонвон: Дүү маань аюулд орчихсон байгаа. Туслах юм бол юу ч байсан хийж өгье. Мөнгө ч бас авчирсан. Энэ.

Бау: Үгүй ээ... Дүү чинь өвдсөн юм бол хурдан эмнэлэгт аваачиж үзүүл. Мэдрэлийн эмч дээр очиход болно.

Жонвон: Би өөрөө мэдрэлийн эмчээр ажилладаг.

Бау: Бурхан минь.

Жонвон: Уучлаарай. Энд... дүүгийн маань бичлэг байгаа. Түүнд заавал өгөөрэй. Би гуйж байна.

Шерон: Ойлголоо.

ТЕКСТ: ХАН ЫНСО.

Ынсо: Эгч бид хоёрын гэр.

Жонвон: Дүү бид хоёрын гэр.

Ынсо: Энд жаргалтай амьдарцгаая.

Жонвон: Муудалцахгүй шүү.

Ынсо: Тийм ээ, муудалцахгүй.

Жонвон: Битгий миний хувцсыг өмсөөрэй.

Ынсо: Битгий миний нүүрний будгийг түрхээрэй. Нүүгээд ирчихсэн болохоор жаргалтай байцгаая.

Жонвон: Жаргалтай байя.

Ынсо: Баярлалаа, эгч ээ.

Жонвон: Зүгээр ээ. Таалагдаж байна уу?

Ынсо: Тийм ээ, сайхан агаартай юм.

Марко: Би ч бас эмч боловч дүүг чинь харахаас нааш итгэж чадахгүй байлаа. Сүмээс чөтгөр зайлуулах зан үйлийг хорьдог болохоор түүн дээр очихыг зөвлөж байна. Мэдээж чи эмч хүний хувиар эргэлзэж л байгаа байх.

Жонвон: Би чөтгөр, ад зэтгэр... тиймэрхүү юм сайн мэдэхгүй. Харин... дүүгээ л аврахыг хүсэж байна, санваартан.

Бау: Хөөе.

Ким: За.

Бау: Шерон хаашаа явчхав?

Ким: Өрөөндөө байгаа байлгүй дээ. Захирал аа. Өчигдөр ирсэн хөөрхөн эмчийн өгсөн бичлэгийг үзэх үү?

Бау: Хэрэггүй ээ.

Ким: Гэхдээ л... Марко санваартан явуулсан бол энгийн хэрэг биш байлгүй дээ.

Бау: Чи цаашдаа миний өмнө тэр нэрийг хэлж болохгүй шүү.

Ким: Уучлаарай.

Бау: Цалин өгөх гээд байхад хааччихдаг байна?

Шерон: Би энд байна.

Бау: Новш гэж. Хүрээд иржээ. Орж ирэхдээ мэдэгдэж байгаач дээ.

ТЕКСТ: КИМ МЕНЕЖЕР, ШЕРОН.

Бау: За за, май. Чиний цалин. Баярлалаа. Сайн ажиллалаа. Май. Далд хий л дээ.

Ким: Яагаад ийм нимгэн байгаа юм?

Бау: Үгүй ээ, Шерон их ажил хийдэг шдээ. Тэр хүнд ажлаас гадна бөөгийн зан үйл гээд--

Шерон: Би хэзээ зан үйл хийсэн юм?

Бау: Ямартай ч, хэцүү ажил их хийдэг шдээ. Баярлалаа. Ав ав. Баярлалаа. Ёстой нэг.

Ким: Хүлээгээрэй. Одоо чөтгөрүүд болон тэдний дагагчид олширч, эрээ цээргүй болж байгаа. Хотын төвд хүртэл дураараа аашилдаг болсон байна. Тийм болохоор хүмүүс ч олноороо үхэж байгаа, тийм биз? Бидний ажил ч бас ихсэж байна. Тийм биз дээ, тийм биз? Тэгэхээр цалингаа ч бас жаахан нэмбэл яаж байна?

Марко: Уулзалгүй уджээ. Бараг 10 жил болсон байна. Чи огт өөрчлөгдөөгүй байна.

Бау: Мэдээж шүү дээ. 19 хүрснээсээ хойш ийм царайтай байна.

Марко: Хошин зан чинь ч бас хэвээрээ байна. Хан Жонвон гэж хүн ирж уулзсан биз дээ? Надаас болоод зөвшөөрөөгүйг мэдэж байгаа ч... тэр хүний дүү нь--

Бау: Би... дахиж тантай орооцолдохыг хүсэхгүй байна.

Марко: Одоо хүртэл намайг үзэн яддагийг мэдэж байна. Тэр үед олон хүн амиа алдсан болохоор надад ч бас хэцүү байдаг. Гэхдээ тэр үед Йосеф оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.

Бау: Одоо бидний мэдэх Йосеф байхгүй болсон. Сахиусан тэнгэр шиг хүүхдүүд, гэлэнмаа нарын амийг авсан Люсифер л үлдсэн байгаа. Чиний өсгөсөн чөтгөр.

Марко: Би тэр явдалд харамсаж их залбирсан. Бурхны хүсэл зориг--

Бау: Тэр хүүхдүүд... тэр хүүхдүүд бүгд үхчихсэн. Энэ бурхны хүсэл гэж үү?

Марко: Намайг уучилж чадахгүй байсан ч, тэр хүнд тусалж болохгүй гэж үү?

Жонвон: Ынсо!

ЭМ - 1: Талархсанаа хэлэх гэж ирсэн юм. Чи байгаагүй бол хүүгийнхээ царайг ч харж чадалгүй явуулах байлаа.

Шерон: Бид арай эрт хөдөлсөн бол...

ЭМ - 1: Үгүй дээ. Та бүхний ачаар хүүгийнхээ биеийг ч болтугай олж... сүнсийг нь аварч чадсан болохоор маш их талархаж байна.

ТЕКСТ: ХАМБА ЛАМ. ҮЛ МЭДЭХ ШҮТЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА. ЛЮСИФЕР - ЙОСЕФ.

Ким: Үзэхээ больё доо. Новш гэж, Шерон.

Шерон: Долоон жилийн өмнө захирал бидний амийг чөтгөрөөс аварч байсан.

Ким: Амь өршөөгөөч.

Ким: Тэр үед захирал бид хоёроос гадна Каталинаг Люсфиферээс аварсан.

Шерон: Захирал биднийг тэгж авраагүй бол нэгэнт үхчих байсан. Бидэнд айх юм юу байна? Тэр эмчид... тусалцгаая.

Ким: Би ч бас тэр хүнд тусалмаар байна.

Жонвон: Ынсо-г ажиглаад 34 хонож байна. Таван жилийн өмнө ээж маань харамсалтайгаар... амиа алдсаны дараа... хөдөө тосгон руу нүүх болж, танихгүй орчинд орсноос гадна бүтэн өдөржин гэртээ ганцаараа байж, шалгаруулалтад бэлдэж байсан стресс нь түүнд ийм шинж тэмдэг илрэхэд ихээр нөлөөлсөн харагдаж байна.

Жонвон: Ынсо, эмээ уугаарай. Ынсо. Ынсо.

Ынсо: Дуугүй байгаач дээ! Эгч ээ, энэ удаа тэнцэх байх. Амжилт хүсээрэй.

ЭР - 1: Хүргэлт ирлээ. Энд орхилоо шүү.

Жонвон: Ынсо. Ынсо! Блэйр, гэрэл асаа. Ынсо! Ынсо. Ынсо, чи хаана байна? Ынсо. Ынсо!

ЭР - 2: За, цагдаагийн алба сонсож байна.

Жонвон: За. Уучлаарай. Ынсо, наанаа юу хийж байгаа юм бэ? Ынсо. Ынсо, зүгээр үү? Ынсо. Ынсо. Ынсо! Зүгээр үү?

ЭР - 3: Сүүлийн үед уг нууцлаг бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэг улам олширсоор байна. 30 гаруй офицер ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөд болж, тоо томшгүй олон энгийн иргэд амиа алдаж, сураггүй алга болсоор байна.

Бау: Ким менежер.

Ким: За, захирал аа.

Бау: Тэр бичлэгийг чинь үзье.

Ынсо: Гэртээ харимаар байна, харимаар байна, харимаар байна. Гэртээ харимаар байна! Муу новш.

ЭР - 1: Тэнгэрээс галаар бороо орж, тамаас ирсэн чөтгөрүүд хүмүүсийг чирч явах болно.

Ынсо: Эгч ээ.

Жонвон: Олон төрлийн эмчилгээ хийсэн ч, этгээд зан авир нь өөрчлөгдөхгүй байгаа нь... зохих ёсоор эмчилж чадаагүй... миний буруу.

Ким: За, хар даа. Би бас нэг бичлэгийг нь олсон. Илүү том асуудал байна.

Жонвон: Танд их баярлалаа.

ЭМ - 1: Байшин түрээслүүлж байгаа хүн энэ зэргийн юм хийх хэрэгтэй. Бид тийм төвөгтэй хүмүүс биш ээ. Зөөж болох юмнуудаа бүгдийг нь зөөчихсөн. Хэтэрхий том тавилгуудаа агуулахад түр тавьчихсан байгаа. Тоос шороо ихтэйгээс гадна олон юм үлдсэн.

Жонвон: Болчихсон уу?

ЭР - 1: Камер болон хяналтын системийг суурилуулаад дуусчихсан.

Ким: Энийг хар даа.

Шерон: Ынсо-д тохиолдож байгаа зүйлс Люсифертэй холбоотой юм шиг байна.

ТЕКСТ: ЛЮСИФЕР: ТАМЫГ ЗАХИРДАГ ЦӨЛӨГДСӨН ТЭНГЭР ЭЛЧ.

Бау: Йосеф...

Марко: Асрамжийн газар өссөн манай Бау-гаас гадна түүнээс гурав дүү Йосеф гэж хүүхэд байсан юм. Талийгаач Анжела гэлэнмаа тэднийг өөрийн хүүхэд шигээ өсгөсөн. Тэд хоёул сонгогдсон онцгой хүмүүс байсан юм. Бау бага байхаасаа л нэр шигээ энгийн хүнд баймгүй их хүч чадалтай байсан бол... Йосеф хүмүүсийн биеэс чөтгөрийг үлдэн хөөх чадвартай байсан юм. Бусад хүүхдүүд Йосефээс айсандаа зайгаа барьж байсан ч, Бау үргэлж Йосефийг хамгаалж, төрсөн ах дүүс шиг л өссөн. Йосеф санваартан болохоор шийдэж, Бау хүч чадлаа ашиглан хууль бус аргаар мөнгө олохын зэрэгцээ үргэлж л асрамжийн газарт болон Йосефт анхаардаг байлаа. Бау зул сарын баяр болгон асрамжийн газарт очдог байсан.

Бау: Үгүй ээ!

Марко: Гэвч 15 жилийн өмнө Йосеф чөтгөрийг дуудаж, Анжела гэлэнмаа болон хүүхдүүдийн амийг хөнөөгөөд алга болсон юм. Тэр үед үхэх шахсан Бау гайхамшгаар амьд үлдсэн. Тэр үеэс хойш Бау хайртай хүмүүсээ аварч чадаагүйдээ өөрийгөө буруутган шаналж, алга болсон Йосефийг хайхаас гадна чөтгөрүүдийг устгаж эхэлсэн. Йосеф хүмүүсийн амьдралын энергийг сорж, өөрийнхөө харанхуйн хүч чадлыг нэмж эхэлсэн юм. Тэнэг би Йосефийг тийм муу үйл хийнэ гэдэгт итгэхийг хүсээгүй. Тийм болохоор тэр хэргийн үнэнийг дээш мэдэгдэж чадаагүй. Тэр хугацаанд Йосеф алга болж удалгүй Бау ч тэр талаар олж мэдсэн. Чиний хүсэлтийг зөвшөөрөөгүй нь... надаас л болсон байх.

Жонвон: Байна уу?

Бау: Байна, Ариун Шөнийн захирал Кан Бау байна. Зав байвал надтай уулзаач.

ТЕКСТ: СӨҮЛИЙН КАТОЛИК ЭМНЭЛЭГ. СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ТӨВ.

Бау: Хөөх зан үйлийг энд байгаа Шерон хийх болно. Бас Ким менежер хажуугаас нь тусална. Би түрүүн хэлж чадаагүй ч, ийм нөхцөл байдалд Ынсо-гийн ойролцоо чөтгөрүүд болон тэдний дагалдагчид хэзээ ч, хаанаас ч гарч ирж магадгүй болохоор би тэднийг зогсоох ёстой. Энэ хүн чөтгөрүүдийг мэдрэх онцгой чадвартай. Тэдэнтэй яаж тэмцэхийг хэнээс ч илүү мэдэх хүн. Нөгөө нүдээ цагаан болгодог юмаа үзүүл дээ.

Шерон: Одоо болохгүй ээ.

Бау: За.

Шерон: Энэ аюултай зан үйл болохоор Ынсо-гоос гадна танд ч халтай байж мэднэ. Бид ч бас амиа эрсдэлд оруулж байгаа. Тэгсэн ч гэсэн, зөвшөөрөх үү?

Жонвон: Тийм ээ. Дүүг минь аварч чадна гэвэл хиймээр байна.

Бау: Бид ч бас амиа дэнчин тавьж байгаа. За, Ким менежер. Түүнд танилцуулаарай.

Шерон: Нэг баттай юм нь... Ынсо-гийн биед чөтгөр шүгэлсэн байна.

Жонвон: Манай Ынсо-д яагаад ийм юм тохиолдсон юм бол?

Шерон: Гэрт чинь танихгүй хүн орж байсан уу?

Жонвон: Үгүй, алслагдмал газар болохоор зочид ирээд байдаггүй.

Ким: Энэ хүмүүс Ынсо-гоор дамжуулж чөтгөрийг дуудсан бололтой. Тэмдгийг нь танихаас өмнө ямар хүмүүс гэдгийг нь баттай хэлэх аргагүй. Ийм хүмүүс сайн хөршийн дүр үзүүлж бидэнтэй ойр байдаг. Тэднийг сүсэгтнүүд гэж нэрлэдэг. Чөтгөрийг шүтэн биширч, тушаалыг нь биелүүлэн, хүмүүст хор хүргэж, хорон мууг түгээж байдаг. Ялангуяа энэ сүсэгтнүүд хүмүүст хор хөнөөл болох зорилгоор цэргүүд шиг бэлтгэгдсэн байдаг. Чөтгөр гэгдэх энэ этгээдүүд тодорхой бүс нутгийг удирддаг хүнээс илүү ад зэтгэртэй ойр байдаг хүмүүс. Хамба ламынхаа тушаалаар өргөл болгох хүмүүсийг сонгож бүх зүхэл зан үйлийг удирддаг.

Жонвон: Яагаад манай Ынсо гэж?

Шерон: Тэд олон жилийн турш Ынсо шиг цэвэр ариун, гэнэн цайлган хүмүүсийн сүнсийг ашиглаж, чөтгөрийг дуудан өөрсдийн ертөнцийг бүтээхийг хүсэж ирсэн. Хэн ч сонгогдох боломжтой.

Бау: Ынсо-той уулзаж үзмээр байна.

Шерон: Ынсо. Сэрүүн байна уу? Намайг сонсож байна уу?

Ынсо: Тийм ээ.

Шерон: Эгч нь чамд туслахаар ирсэн юм. Надтай түр ярилцаж болох уу?

Ынсо: Тийм ээ.

Шерон: Одоо надаас гадна чамтай ярилцаж байгаа хүн байна уу?

Ынсо: Тийм ээ.

Шерон: Тэр чинь хэн юм?

Ынсо: Мэдэхгүй. Хэлж чадахгүй.

Шерон: Эгч нь тэр хүнтэй ярьж болох уу?

Ынсо: Болохгүй.

Шерон: Яагаад болохгүй гэж?

Ынсо: Айж байна.

Шерон: Надтай ярилцаад хариу өгөх юм бол чиний биеэс гарах болно. Чи ч бас тэгж хүсэж байгаа биз дээ?

Ынсо: Их айж байна.

Шерон: Одоо эхэллээ. Чи хэн бэ? Надад хариул. Чи хэн юм? Хариулаач! Хүүхдийн ард нуугдалгүй хариул. Чи хэн юм?

Ынсо: Намайг яагаад ингэж байгаа юм? Би буруу юм хийгээгүй шдээ.

Шерон: Хорон санаат чөтгөр чи үтэр түргэн нэрээ хэлж там руугаа тонил. Хорон санаат чөтгөр чи үтэр түргэн нэрээ хэлж там руугаа тонил.

Жонвон: Ынсо.

Ким: Болохгүй, эмч ээ.

Шерон: Хорон санаат чөтгөр. Үтэр түргэн нэрээ хэлж там руугаа тонил. Хорон санаат чөтгөр. Үтэр түргэн нэрээ хэлж там руугаа тонил. Үтэр түргэн нэрээ хэлж там руу...

Бау: Одоо хаана байна?

Жонвон: Хаалганы ойролцоо байна. Яах вэ?

Шерон: Гадагшаа гарах гэж байна.

Ким: Битгий ойрт!

Бау: Хурдан яваарай!

Шерон: Сонвон.

Ким: Эмч ээ!

Жонвон: Ынсо! Ынсо! Ынсо!

Ынсо: Эгч ээ.

Жонвон: Ынсо! Ынсо! Ынсо! Ынсо, аюултай шүү. Эгч нь очих болохоор жаахан л хүлээж бай.

Ынсо: Эгч ээ, би айгаад байна.

Жонвон: Ынсо! Ынсо!

Шерон: Жонвон.

Ким: Эмч ээ.

Шерон: Жонвон, зүгээр үү?

Ким: Та бэртээгүй биз дээ?

Шерон: Ынсо-гийн бие дэх чөтгөр их гүн шингэсэн болохоор таних арга алга. Энэ бүхэн эхэлсэн газар дуусгах хэрэгтэй. Эмнэлэгт байвал Ынсо-гоос гадна бусад хүмүүст ч аюултай.

Жонвон: За, тэгж шийдье.

Бау: Хурдан явъя. Цаг алга.

Жонвон: Ынсо. Дахиад жаахан л тэсчих.

Ким: Новш гэж. Хаанаас орж ирэхийг нь мэдэх юм алга.

Бау: Ингэлээ гээд нэмэргүй.

Жонвон: Ынсо.

Ынсо: Ах аа. Намайг авраач.

Бау: Ах нь... чамайг заавал аварна.

Шерон: Хөөх зан үйл зургаан үе шаттай. Тэр бүхний зорилго нь чөтгөрөөр өөрийнх нь нэрийг хэлүүлж, Ынсо-гийн биеэс үлдэн хөөх. Үе шат болгонд миний хэлснээс зөрж болохгүй. Зан үйл нэгэнт эхэлсэн бол яавч зогсоох ёсгүй. Дунд нь тасалдах юм бол Ынсо-гоос гадна бидний амь нас ч аюулд орно. Эхний үе шат "оршихуй". Чөтгөрийн оршихуйг ил болгоно.

Ынсо: Эгч ээ... би их айж байна. Энэ хүмүүсийг явуулаач дээ. Би айгаад байна, эгч ээ.

Жонвон: Ынсо, зүгээр ээ.

Бау: Чөтгөрийн үгэнд битгий хариул. Ким менежер, бэлэн болсон уу?

Ким: Тийм ээ.

Бау: Жонвон. Жонвон. Намайг асуувал хариулах хэрэгтэй шдээ.

Жонвон: Юу?

Бау: Төхөөрөмжөө асаагаарай.

Жонвон: За. Биеийн байдал хэвийн байна.

Бау: Эхэлцгээе.

Шерон: Одооноос миний бүх асуултад хариул. Эс бөгөөс туйлын ихээр зовох болно.

ТЕКСТ: ЖҮГГВИ: ХОРОН МУУ ЭНЕРГИЙГ ХӨӨН ЗАЙЛУУЛАХ ХУЛСНЫ МӨЧИР.

Ынсо: Миний биед битгий хүр. Битгий хүр, битгий хүр!

Шерон: Нэрээ хэл! Хэлээч!

Жонвон: Юу болсон бэ?

Ким: "Хууралт" -ын үе шатанд орж байна. Чөтгөр биднийг зальдах гэж оролдоно.

Ынсо: Эгч ээ. Би айгаад байна. Намайг суллаад өгчих л дөө.

ТЕКСТ: ДУНГЁН: БӨӨГИЙН ЭРДЭМ ШИД ШИНГЭЭСЭН ЖИЖИГ ТОЛЬ. ТЭЖҮ: ОНГОД ТЭНГЭРИЙН ҮГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛ.

Ынсо: Миний нэрийг мэдмээр байна уу? Хэлээд өгөх үү?

Ким: Чөтгөр дүр эсгэхгүй байна.

Ынсо: Энэ ертөнцөд амьдрал үүсэхээс ч өмнө би оршиж байсан. Цор ганц бөгөөд хязгааргүй олон. Үүрд мөнх бас эцэс төгсгөл. Би чиний дотор орших, үл оршихын аль нь ч байж болно.

Ким: Өрөөний гэрэл унтарч байна.

Шерон: Нэг л хачин байна.

Бау: Би шалгаад ирэх болохоор анхааралтай харж байгаарай.

Ким: За.

Бау: Энд нуугдаж байжээ? Новш гэж.

Ынсо: Би хаа сайгүй, бас хаанаас ч үл олдоно.

Шерон: Хорон санаат чөтгөр. Үтэр түргэн надад нэрээ хэлж, энэ охины биеэс гар.

Ынсо: Чи надаас айсандаа тойрогт орж ирж ч чадахгүй биз дээ? Ороод ир. Ороод ир. Чам шиг өрөвдөлтэй амьтад хэзээ ч биднийг дийлж чадахгүй.

Шерон: Охинд шүгэлсэн хорон чөтгөр одоохон түүний биеэс гар. Гэмгүй охиныг орхи гэж тушааж байна. Охинд шүгэлсэн хорон чөтгөр одоохон түүний биеэс гар. Гэмгүй охиныг орхи.

Бау: Би байна.

Ким: Захирал аа, зүгээр үү?

Бау: Тийм ээ, зүгээр.

Ким: Захирал аа, би өмнө нь хэлж байсан шдээ. Тэдний цацаад байдаг нунтаг юмнаас болгоомжлох хэрэгтэй. Биеийг чинь саажуулж, үхэлд хүргэж ч магадгүй.

Бау: За, ойлголоо доо. Хурдан дуусга.

Ким: За.

Шерон: Одоо 3-р үе шат эхэлж байна. Чи ч бас энэ цагийг ашиглаад амраад авсан нь дээр.

ТЕКСТ: ЖҮНЖИ.

Шерон: Жонвон. Жонвон, зүгээр үү? Бүхнийг бүтээгч агуу бурхны нэрийн өмнөөс тушааж байна. Доод ертөнц рүү буцаад яв. Одоохон буц!

Бау: Жонвон. Сэрээрэй, Жонвон.

Ким: Зүгээр ээ, одоо зүгээр.

Шерон: Түрхэн зуур биед чинь чөтгөр орсон байна. Заримдаа зан үйлийн үеэр гэр бүлийн гишүүд рүү дайрдаг юм. Энэ гэрт өөр нэг юм байна.

Бау: Хөөе.

Ким: За.

Бау: Битгий унш.

Ким: За.

Бау: Юу гэж байна?

Ким: Сайн мэдэхгүй байна.

Шерон: Игбо гэдэг эртний хэл. Үүнээс болоод санаанд оромгүй таагүй явдлууд тохиолдоод байж. Байшинд тэр чигт нь хараал тавьсан байна.

Жонвон: Тэгвэл одоо яавал дээр вэ?

Ким: Энэ тэмдэгтүүдийг бүгдийг нь арилгах хэрэгтэй.

Ынсо: Надад ямар нэг зүйл тохиолдсон юм уу? Биеэс нэг юм гарах шиг санагдлаа.

Ким: Ынсо, зүгээр үү? Одоо ухаан орж байна уу?

Бау: Байз.

Ынсо: Эгч ээ. Намайг суллаад өгчих л дөө.

Жонвон: Ынсо мөн үү? Эгчийгээ таньж байна уу?

Бау: Байз.

Ынсо: Энэ эмэгтэй яадаг ч байсан үхэх л болно. Санаж байгаа биз дээ? Чи тэр хөөрхий хүүхдүүдийг бүгдийг нь үхэлд хүргэсэн.

Шерон: "Дуу хоолой" -н үе шат эхэллээ.

Ынсо: Ах аа. Намайг авраач, ах аа. Намайг авраач дээ, ах аа.

ЭР - 1: Йосеф алсан гэж үү? Үгүй, чи алсан. Чи Йосефийг зогсоож чадаагүй болохоор хүүхдүүд бүгд үхсэн. За, одоо хамт тэр хүн дээр очъё. Тэгвэл чи үүрдийн амьдралыг олж чадна. Үгүй бол чи энэ охиныг ч бас үхэлд хүргэнэ. Анжела гэлэнмааг алж байсан шигээ.

Ынсо: Ал!

Ким: Захирал аа, захирал аа, болохгүй.

Ынсо: Ал!

Ким: Шерон!

Шерон: Захирал аа, би зүгээр ээ. Түүнд битгий хуурт.

ТЕКСТ: ШИНДУ: ЧӨТГӨРИЙГ ЗАЙЛУУЛАХ АРИУН ХҮЧ БҮХИЙ ЧИНЖААЛ.

Ынсо: Чи ямар учраас эгэл хүмүүсийн талд орж байгаа юм? Чиний энэ хүч чадал түүнээс улбаатай юм биш. Ахын минь чамд өгсөн хүч чадал биш гэж үү?

Шерон: Миний энэ хүч чадлыг ах чинь өгсөн юм бол намайг дийлэхгүй гэдгийнх нь... баталгаа болж байна.

Ынсо: Энэ их хүч чадлыг өөрийн биедээ тогтоон барьж... чадах юм шиг байна уу?

Ким: Энэ байна.

Бау: Энэ юу юм?

Ким: Таг.

Бау: Яах гэж таг авчирсан юм?

Ким: Та аваад ир гэсэн биз дээ?

Бау: Нөмрүүлэх юм гээд байхад таг аваад ирэх юм.

ЭР - 1: Энэ өчүүхэн амьтдад амьдралаа үрж яах гэсэн юм? Чи энэ хүч чадлаа ашиглах бүрд бие чинь муудаж байгаа. Чи ч бас мэдэрсэн биз. Хүсэл шуналдаа автсан энэ хүмүүсийг аврах хэрэг байгаа гэж үү? Бидэн дээр хүрээд ир, дүү минь. Хүрээд ир.

Шерон: Би чиний дүү биш. Миний толгойноос зайлаад өг.

Шерон: Нэрээ хэл. Тэгвэл энэ зовлон чинь арилна. Хурдан нэрээ хэл. Хэлээч! Хурдал. Нэрээ... нэрээ хэл. Хурдан нэрээ хэлээч. Чиний нэр хэн юм?

Ынсо: Эгч ээ. Эгч ээ. Намайг авраач.

Жонвон: Одоо боль!

Бау: Жонвон.

Ким: Болохгүй.

Шерон: Зан үйл дуусаагүй байна.

Ким: Тойрог...

Бау: Хойшоо.

ЭР - 1: Одоо энэ хүүхэн минийх.

Шерон: "Тэмцэл" -ийн үе шат.

Бау: Ынсо-г хурдан олох хэрэгтэй.

ЭМ - 1: Шерон.

ЭР - 1: Чиний хүч байвал бид энэ дэлхийг захирч чадна. Бидэн дээр хүрээд ир. Хүрээд ир, хүрээд ир.

Ким: Захирал аа, түгжигдчихлээ.

Бау: Хөөе, холдож бай. Байшинг нь нэлээн сүйтгэх нь дээ.

Ким: Захирал аа, захирал аа.

Бау: Яасан бэ?

Ким: Автомат хаалга байна.

Бау: Новш гэж.

Ынсо: Эгч ээ.

Жонвон: Ынсо, энэ дотор байгаа юм уу? Ынсо.

Ынсо: Эгч ээ.

Бау: Хөөе, хөөе!

Шерон: Зүгээр үү?

Бау: Хөөе, зүгээр үү?

Ким: Зүгээр ээ, эмч ээ.

Бау: Бидний мэдэхгүй өрөө байгаа юу?

ЭМ - 2: Зөөж болох юмнуудаа бүгдийг нь зөөчихсөн. Гэхдээ хэтэрхий том тавилгуудаа агуулахад түр тавьчихсан байгаа.

Жонвон: Агуулах.

Ким: Ийшээ.

Жонвон: Энэ юу вэ?

Шерон: Чөтгөр Ынсо-г улам хүчтэй эзэмдэж байна.

Жонвон: Ынсо.

Ким: Ингэж болохгүй ээ, болохгүй.

Бау: Энд цуглачихсан байжээ?

ЭР - 2: Шархалсан сүнс, чөтгөрийн өгсөн хүчийг яагаад өчүүхэн хүмүүсийг аврахад ашиглаж байгаа юм?

Бау: Солонгос хүн юм уу?

ЭР - 2: Бидэнд саад болбол... чи ч бас үхэх болно. Яв. Шероныг ал. Айдсыг мэдэр. Бау! Үхээд өг!

ЭР - 3: Үх чи!

Ким: Шерон! Захирал аа. Цус, цус, цус, цус. Яах вэ, захирал аа?

Ынсо: Би бол чиний төгсгөл. Харин чи миний эхлэл. Би бол шинэ зам. Хүүхдүүдийн цусаар бүтээсэн эзэнт улсдаа би бүгдийг чинь захирах болно.

Шерон: Хэн гэдгийг чинь... одоо ойлголоо.

Ким: Одоо хөөн зайлуулах сүүлийн үе шат. Энэ үе шат дуусвал Ынсо-г аварч чадна.

Шерон: Хүүхдүүдийг өргөл болгон иддэг адгийн муу зальт чөтгөр. Молок. Чиний цаг дууслаа. Ирсэн газар луугаа буц. Би чамд тушааж байна. Одоохон тамруугаа тонил. Доод ертөнц рүү буц. Ирсэн газар луугаа буц. Одоохон там руугаа тонил. Доод ертөнц рүү буц. Доод ертөнц рүү буц. Би чамд тушааж байна. Ирсэн газар луугаа буц. Одоохон там руугаа тонил. Доод ертөнц рүү буц. Доод ертөнц рүү буц. Би чамд тушааж байна.

Жонвон: Ынсо.

Ким: Болоогүй байна. Одоо чөтгөрийг хөөн зайлуулж байна.

ЭР - 1: Би өчүүхэн муу хүмүүст ялагдлаа. Хэзээ нэг өдөр бүгдийг чинь тасчиж хаяна даа. Харин би энэ охиныг там руу аваад явлаа. Энэ охин минийх.

Жонвон: Ынсо!

Бау: Шерон!

Жонвон: Болохгүй ээ, болохгүй! Үгүй ээ! Үгүй!

Бау: Шерон!

Шерон: Би эрлэгийн элч байна. Гэмгүй охиныг эгэл ертөнцөд нь тайван орхи. Валакийн амьд дүр чамд тушааж байна! Одоохон доод ертөнц рүү буц.

ЭР - 1: Чиний цаг ойртож байна. Амьд үлдэхийг хүсэж байвал тамын хүч чадлыг хүлээн зөвшөөр.

Шерон: Одоохон там руугаа буц, Молок.

Жонвон: Ынсо. Ынсо. Намайг сонсож байна уу?

Ынсо: Эгч ээ.

Жонвон: Эгчийгээ уучлаарай.

ТЕКСТ: МА ДУНСОГ. СО ХЁН, И ДЭВИД. КЁН СҮЖИН, ЖОН ЖИСУ. АНЖЕЛА АСРАМЖИЙН ГАЗРЫН НЭЭЛТ.

ЭР - 3: За, одоо авлаа шүү. Наашаа хараарай. Бүгд инээгээрэй. Нэг, хоёр, гурав.

ЭМ - 1: Хүүхдүүд ээ, одоо болно. Бау ах аа, зав гарахаараа заавал ирээрэй.

Бау: Явцгаая.

Шерон: За.

Ким: За.

Back to episodes Go home