Riverside Code at Qingming Festival 7

Riverside Code at Qingming Festival-7

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын  ах

Сон: эр, сонины сурвалжлагч

Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш

Я: эр, задлангийн эмч Яао

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 7-р анги

Бичиг: Ажиглалтыг нүдээр хийдэгүй. Нүдээр бус зүрх сэтгэлээрээ хийдэг. Зүрх сэтгэлээр бус мэдрэмжээрээ. Хойд Сүн улс, Шао Ёон

В: Сун Бо. Чамайг У хоолны газрын У ноёнтон маргалдсан гэж хүмүүс хэлсэн.

С: Ноёнтон. У Шиан бид хоёр жаахан маргасан төдий.

В: Гэрч байна уу?

Эм: Байна.

В: Хар. Энэ хүн мөн байна уу, сайн хар.

Эм: Ноёнтон. Манайх У овогтын хоолны газрын эсрэг талд байдаг. Өчигдөр орой би гахай цаг арай болоогүй байхад гэрээсээ гарсан. Нэг хүн У овогтынх руу нууцаар орж байсан. Энэ мөн.

Хүмүүс: Мөн байх нь ээ. Үнэхээр мөн гэж үү? Хүнийг хараад мэдэх аргагүй гэдэг үнэн юм аа.

В: Өнэөрсөн шөнө хаана, юу хийж байсан бэ?

С: Би өрөө төлөхөөр ирсэн.

В: Тийм орой хэн өр төлж байсан юм?

С: Би мөнгө олох гэж өдөржин ажилладаг.

В:  Гайгүй байлгүй. Чамайг ирэхэд тэр амьд байсан. Чамайг явсны дараа үхчихсэн байсан.  Чи ямар өртэй юм? Хүний амины өр гэж юу байсан юм?

Эр2: Малгайгүй чөтгөр. Малгайтай чөтгөр. Бид нар хүний сүнсийг сорж байхыг нь харсан. Нисч байсан.

В: Увайгүй.

Эр: Таван жилйн өмнө гарч байсан цуу яриатай адилхан байна.

В: Гү мөрдөгч бид хоёр маш олон хүн амины хэргийг шалгаж байсан. Тэрнийг байгаа цагт энэ тойрогт ямар ч чөтгөр дураараа аашилж чадахгүй.

Хүмүүс: Тэр ч үнэн  шүү. Тийм дээ. Үнээн, үнэн.

В: Энэ Сун Бо өдөржин ажиллаад завгүй байдаг. Арай гэж олсон мөнгийг нь У Шиан  дарлаж авсан. Тэгээд л тэр малгайтай чөтгөрийн дүрд хувирч гэрт нь ирээд У Шианаас хариугаа авсан. Хэргээ хүлээж байна уу?

С: Ноёнтон.

В: За тэр. Үгүйсгэхгүй байна. Хэгээ хүлээж байн. Хүн ир.

Эр эрэр: Мэдлээ.

В: Тэрнийг барь.

Эр эрэр: Мэдлээ.

Дүү: Ван байцаагч аа. Таны хэлсэн бүгд таамаг.

С: Мо арь.

Дүү: Танд нотлох баримт байхгүй. Ямар шалтгаанаар баривчилж байгаа юм?

В: Чи, хүрээд ир. Нааш ир.

Дүү: Ингэж хэрэг мөрддөг юм уу? Шарилыг нь задалж үзээгүй, хэргийн газрыг ч шалгаагүй байж. Сун Бо, У Шиан хоёрыг маргахад би тэнд байсан. Зүгээр л ам зөрөлдсөн төдий. Тийм юмнаас болж өшөө авна гэж байхгүй. Таны хэлж байгаа шалтаг чинь тохирохгүй байна.

В: Залуу. Бодож байж хөдөлж сур. Дахиад ганц л үг хэлэх юм  бол би ахыг чинь зүгээр орхихгүй гэж мэд. Энийг чи бодож үзсэн үү? Гэгээн цагаан өдрөөр малгайтай чөтгөр яаж гарч ирэх юм? Бидний тайван амьдралыг бусниулах гэсэн зальхай амьтан байж таарна. Фей Жиан.

Эр: Эрхэм ээ.

В: Барь.

Эр: Мэдлээ. Явъя. Замаас холд. Замаас холд.

В: Явцагаая.

Эр эр эр:. Мэдлээ.

В: Замаас холд.

Эр: Холдоцгоо.

Эм: Малгайтай чөтгөр яагаад Яанлоу гудамжинд ирдэг юм бол  доо?

Эр: Алуурчныг бариад явчихлаа. Малгайтай чөтгөр биш байж.

Эр: Би лав энд амьдрахгүй ээ.

Эр: Хайран юм. Ийм сайхан газар.

Эр: Хааны ордонд ойрхон газар байдаг.

Эм: Жан Чинианых гэж байна лээ. Зуучлагч энэ янзаараа  эндхийн байшингуудын үнэ хямдарна гэж байсан.

**********************

Я: Мо арь, би ямар зугтаад явчих биш дээ. Намайг тавь л даа.

Дүү: Байз.  Сун Бо гүтгүүлсэнээс зайлахгүй. Надад харуулчих.

Я: Ах аа, энэ чинь шарил байцаах өрөө. Би шарил байцаадаг оточ төдий. Би юу чадах вэ дээ?

Дүү: Тэгвэл ингэе. Хамт оръё. Шарил байцаахад чинь би  хажууд чинь зогсож байя. Яасан ч саад болохгүй.

Я: Намайг зовоохоо боль л доо. Шуудхан хэлчихье. Тийм аймшигтай үхлээр үхсэн хүн, би өөрөө ч харж ч зүрхлэхгүй байна. Энэ хэргийг би ааваар шалгуулах санаатай байна. Их олон дүрэм журамтай болохоор таныг оруулахгүй л дээ.

Дүү: Харж  зүрхлэхгүй. Тэгвэл Мей завины хэрэг...

Я: Жао Бан арь байгаагүй бол намайг хасах байсан юм.

*****************

Эр: Ямар хэргээр ирээ вэ?

Бан: Гө оточ оо. Надад хэцүү байна. Намайг шавиа болгохгүй байсан ч би энд хар ажилд тусалж болно шд. Энэ манай бэр эгчийн нөөшилсөн мах. Та амтлаад үзээрэй.

Эр:  Бос оо, бос бос. Босод ярилцъя. Эртээд миний хэлснийг ойлгоогүй юм уу? Чамд боломж байхгүй. Би шинэ шавь авчихсан. Хөөе,  нааш ир.

Эр2: За.

Эр: Сайн сонс.

Эр2: За.

Эр: Энэ хүнийг дахиад оруулах юм бол чамайг энд ээс хөөнө гэж мэд. Ойлгсон уу?

Эр2: Мэдлээ, багш аа.

Эр: Явж ажлаа хий.

Эр2: Гар.

Бан: Үгүй ээ. Гө оточ оо.

Эр2: Гар.

Бан: Надад тусал л даа. Би үнэхээр оточ болмоор байна.

Эр2: Зайл.  

Дүү: Сайн санаж яв. Тэрнийг Жао Бан арь гэдэг, миний дүү. Тэрнийг надаас өөр хэн ч дээрэлхэх ёсгүй. Чамд тийм эрх байхгүй. Наад махаа аваадах... Та нар хүсэхгүй байгаа бол бид нар ч хүсэхгүй. Битгий гуй. Явъя.

Бичиг: Кайфэний шарил байцаах газар.

Бан: Ийм болоод л намайг дуудсан юм уу? 

Дүү: Сун Бо асуудалд орсон. Чи зүгээр хараад суухгүй биз дээ?

Я: Тийм ээ. Гү мөрдөгч энэ удаа чамайг надад тусалж болно гэсэн.

Бан: Оролдоод үзье.

Дүү: Хохирогч У Шиан. У овогтын ууган хүү. 34 настай.

Я: Эргэ.

Дүү: У овогтынх хоолны газар ажиллуулдаг. Тэрний дүү У Ао. Ордны шалгалтанд бэлтгэж байгаа. 3-р дүү нь Уи Чиао.

Я: Хуруугаа салга.

Дүү: тогооч хийдэг. Хөл муутай болохоор алхаж чаддаггүй.

Бан: Эхлээд юу хийх вэ?

Я: Шарх, гэмтэл байна уу үзнэ.

Бан: Алга.

Я: Мөчнүүдийг нь шалга, хугарсан яс байна уу?

Бан: Байхгүй л байна  даа.

Я: Үнэхээр малгайтай чөтгөр юм бол уу?

Дүү: Өөр үхлийн шалтгаан байж болох уу?

Я: Хор. Зарим хорыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй.

Бан:  Нөгөө аргаа хэрэглэе.

Я: Би сайн мэднэ. Би хийе.

Бан: Би тусалъя.

Я: За. Цагаан хуайсны шүүс. Бас хавчаар. Мөнгөн хавтанг цагаан хуайсны шүүсэнд дүрнэ. Тэгээд хохирогчийн аманд хийнэ. Тэгвэл амаар нь хордуулсан үгүйг мэдэж болно. Болсон.

Бан: Болсон?

Я: Болсон.

Бан: Яао Хө. Хэр удаан хүлээх вэ?

Я: 4цаг.

Бан: 4 цаг аа? Тийм удаан уу?

Я: Чи дахиад зүсэх нь үү?

Бан: Эртээд чи надаар хийлгээгүй. Энэ удаа удаан хүлээж чадахгүй.  Гэдэс ямар байдаг вэ?

Я: Мургирч, гогцоорсон юм байгаа. Тэгээд нэг бөөн юм харагдана.

Бан: Энэ юм шиг байна. Болчихлоо. Хурдан шалга.

Я: Шургуулганд байгаа мөнгөн таваг аваад өг.

Бан: Мөнгөн таваг. Хор байна уу?

Я: Алга.

Бан: Байхгүй ээ?

Я: Зүгээр ээ. Хорвоо дээр олон янзын хор байдаг. Мөнгөөр бүгдийг нь мэдэх боломжгүй.

Бан: Тэгээд одоо яах вэ?

Я: Надад нэг арга байна. Харх эсвэл богширго олж чадвал хор байгаа үгүйг амьтдаар шалгаж болно. Энүүгээр хооллох юм бол... мэдэж болно.

Бан: Амьтан.

Дүү: Хашаанд тахиа байна. Барь арь, явъя.

Я: Болохгүй ээ, Бан арь. Тэр тахиаг би зууханд шарах гэж байгаа юм.

*********************

Бичиг: Ноён Хуан. Өмгөөлөгчдийн холбоо /товчлол: Ху/

Ю: Хуан ноёнтон. Таныг бадамлянхуан үндэстэй, загасны маханд дуртай гэж сонссон. Энийг би өөрөө хийсэн юм. Та амтлаад үз.

Ху: Бадамлянхуан үндэс хаанаас олоо вэ?

Ю: Бидний мэдэх бадамлянхуа цэцгийн үндэс хатуу  байдаг. Миний тэднээс өөр. Та идээд үз л дээ.

Ху: Амсаад үзье. Гурилаар хийсэн байна. Идэхэд зөөлөн, таатай байна.

Ю: Танд таатай байвал би хааяа нөхрөөрөө танд явуулж байя. Хүмүүс Хуан ноёныг шинэ хүмүүст тусалдаг гэж байнга ярьдаг. Нөхөр маань одоо л ажлаа эхэлж байгаа болохоор таныг зөвлөж тусална гэж найдаж байна.

Ху: Тэгэхээр шинэ албат байх нь. Мэргэжлээ солино гэдэг амаргүй хэрэг. Бид нар чамаас гишүүний төлбөр авахгүй. Заргын ном аваад сайн уншиж, судал.

Жао: Гялайлаа, Хуан ноёнтон. Би заргын номнуудыг бүгдийг нь уншсан. Бүгдийг нь цээжээр мэднэ.

Ху: Хөөе. Тэгвэл, хэрэггүй юм байн.

Ю: Уншина аа, уншина. Хаанаас авах вэ?

Эр: 50гуан. 100гуан. 200гуан. Алийг нь авах вэ?

Жао: Гурвуулаа адилхан юм байна шд. Үнэ нь яагаад өөр юм?

Эр: Манай өмгөөлөгчийн холбооны дүрэмд өмгөөлөх  байгууллага бүрийн байршлыг холбооноос тогтоож өгнө гэж заасан байдаг. Энэ 200гуаных. Кайфэний ойролцоо байрладаг. Тэнд ажил их олдоно, ажлаар тасрахгүй гэсэн үг. Энэ 100гуаных. Байцаан шийтгэх газрын ойролцоо байгаа. Чи, тэр газрыг сайн мэдэх байх аа.

Ю: Тэгвэл энэ нь?

Жао: Эхнэр. Энэ 50гуан гэсэн.

Эр: Хараадахъя. Шианран гудамжинд нэг газар нээгдэх гэж байгаа. Авах уу?

Жао: Үгүй ээ. үгүй.

Ю: Тийм ээ. Авъя. Мөнгө өгөөдөх.

Жао: Эхнэр. 50гуан  гэхээр, үнэтэй байна.

Ю:  Хурдан өг. Бид хоёр энийг авъя.

Жао: Дээрмийн хэрэг. Мөнгө олж эхлээ ч үгүй байж, 50гуан алдчихлаа.

Ю: Хэсэг хугацааны дараа мөнгөө эргүүлээд олчихно оо. Ядаж л амьдрах аргатай боллоо. Явъя. Хоёулаа Шианран гудамжинд очиж харъя.

***************

Я: Зүгээр ээ. Жаахан муухай хоол. Би чамд амттай хоол авч өгнө өө. За юу.

Бан: Тахиа зүгээр байна. Тэгэхээр хор байхгүй гэсэн үг.

Я: Ингэхэд малгайтай чөтгөр хийсэн мю бол уу?

Дүү: Чи ч гэсэн тэгж бодож байна уу?

Бан: Юу гэж итгэх юм.

Я: Би ч гэсэн итгэхгүй байна. Гэхдээ, хүний сүнсийг сороод, дараа нь малгайтай чөтгөр ниссэн гэсэн шд. Энийг яаж тайлбарлах вэ?

Дүү: Хэргийн газрыг шалгах хэрэгтэй.

Бан: Тийм. Тийм.

Я: Кайфэний хүмүүс хамгаалж байгаа шд.  Бид нарыг оруулахгүй.

Бан: Өдрийн цагаар орж болохгүй. Шөнө нууцаар оръё. Аан?

****************

Жао: Эхнэр. Хүрээний хамгийн шилдэг өмгөөлөгчийн газар нээгдлээ.

Ю: Өмгөөлөгчийн газар нээнэ гээд байсан чинь энэ юм уу?

Жао: Өмгөөлөхөд чадвар чухал. Дэгжин зүйл хэрэггүй. Ямар байна?

Ю: Жао Буёоу. Ингэж хэлэхийг хүсэхгүй байгаа ч... Ийм чухал юм болоод байхад өчигдөр яагаад хэлээгүй юм? Ингэхэд чи сүүлийн хэд хоног хаана байсан юм?

Жао: Миний бие таагүй байсан юм.

Ю: Аан.

Жао: Эхнэр, хаачих нь вэ?

Ю: Шүхрийн мухлаг руу явъя. Өнөөдөр ажлаа дуусаад Гө отчид очиж үзүүлээрэй.  Бан арийн тухай ярилцах хэрэгтэй байна.

Жао: Ойлголоо.

Ю: Бие чинь тавгүйрхсэн гэсэн байх аа? Эмнүүлэх хэрэгтэй.

Жао: Зүгээр ээ. Би заавал очино.

Бичиг: Ажил эхэлсэн хоёр дахь өдөр.

Эр: Өнөөдөр Жан Чиниан авхай Яанлоу гудамжинд болох чөтгөрийг барих авд өөрийн биеэр заларна. Мадгайтай чөтгөрийг барьсан хүнийг 500гуанаар шагнана.

Хүмүүс: 500гуан уу? 500гуан гэж байна. Тийм их өнгө өгөх юм уу? баяжих нь дээ. Онцгой чадвартай хүн л барих байх. 500гуан.

Эм: Миний хүүг хөгжим зааж өгөөч гэж хөлсөлсөн. Яагаад гэнэтхэн үхчихдэг юм бэ?

Эм2: Би хэлсэн шдээ. Жи ноён гэнэтхэн нас барчихсан.

Эм: Ийм залуу хүн байж яагаад гэнэтхэ үхчихдэг юм бэ? Яагаад чандарлачихсан юм бэ?

Эм2: Больж үз. Хангалттай мөнгө өгсөн. Чандрыг нь аваад хурдан яв.

Эм: Энэ мөнгөөр яах юм? Би заавал тайлбар авна.

Эр: Орж болохгүй ээ.

Эм2: Наадахаа чирээд гарга.

Бичиг:  Жан овогтын өргөөний арын хаалга

Эм: Намайг оруулаадах. Намайг оруул. Намайг оруул. Миний хүү...  

Эр: Нар хүжний оройд тусч, нил ягаан манан  татуулна.

Уд модны маргад эрдэнийн навчин дунд хоёр алтан гургалдай дуулна.

Сүйх тэргээ зогсоож оройн наранд агч модны ойг сонирхоно.

Үхэшгүй мөнхөд атаархсанаас хос нугас байхыг илүүтэй хүснэ.

Ч: Хэтрүүлж байна. Эрхэм хүн ийм байдаггүй.

Эр: Хүн ир. Тэрнийг барь. Бариад ир. Увайгүй амьтан. Яах гэж ирсэн юм?

Жао: Хаалган дээр малгайтай чөтгөрийг барьсан хүнд мөнгө өгсөн гэсэн болохоор би авд оролцохоор ирсэн юм.

Эр: Чи мөн барих байх даа. Гаргаж хая.

Ч: Байз. Нэгэнд энд ирсэн болохоор...  юу хийж чадахаа хэл л дээ. Чадах юм байхгүй юм шив.

Жао: Би хотын захад байдаг чандарлах газарт хүн чандарлахыг харсан. Тэр үнэрийг одоо ч мартаж чадахгүй байна. Сая Жан овогтын хашаанд яг тийм үнэр гарч байсан. Залуухан, царайлаг эрийн шатсан үнэр.

Эр: Дэмий юм ярихаа боль. Үхлээ эрж ирээ юу?

Ч: Арга зальтай хүн байх нь. Хотын захад байдаг чандрын газарт  хэдэн хүн чандарласан бэ? Өөрийн хүнийг тийм газар руу явуулж, олон хүнтэй байлгана гэхээр санаанд багтахгүй байна. Зарим хүн цогцосыг хашаандаа булсанаас болоод хашаанд нь байсан бүх ургамал ганц шөнийн дотор үхэн гэж сонссон. Үндэс нь хүртэл ялзардаг гэсэн. Өт хорхой хүртэл үргэдэг гэнэ лээ. Үнэр нь тэвчих аргагүй. Би бас хашаандаа хүний чандар булвал цэцэг нь их сайн ургадаг гэж сонссон. Өнгө нь улам тодордог гэнэ лээ. Тэр хүн одоо хаана байгаа гэж бодож байна? ... Чандар сайн бордоо болдог гэсэн үнэн болж таарлаа. Миний цэцэгнүүд ямар сайхан байгааг хар л даа. Чи миний өргөөнд зөвшөөрөлгүй орж ирсэн. Чи ч гэсэн бордоо болохыг хүсээ юу?

Жао: Жан авхайн хувьд одоо бордооноос илүү малгайтай чөтгөр илүү чухал гэж би бодож байна.  

Ч: Чи чадах юм уу?

Жао: Жан авхай. Намайг Жао Буёоу гэдэг. Байцаан шийтгэх яаманд ажилладаг байсан. Кайфэнд хэрэг шалгахад нь тусалж байсан. Танд ажиллах чадвартай гэдэгээ ойлгуулах гэж энийг хэлж байгаа юм.

Эр: Жан авхай. Худал үгэнд итгэх хэрэггүй. 

Жао: Хэрвээ чадахгүй бол... би... бордоо болсон ч хамаагүй.

Ч: Сайн байна. Тэгвэл чиний юу чаддагийг харъя.

***************

Бан: Бид ирлээ.

Ю: Ирчихсэн үү?

Бан: Бэр эгч ээ.

Ю: Аан?

Бан: Та өнгөрсөн шөнө Яанлоу гудамжинд гарсан малгайтай чөтгөрийн хэргийг сонссон уу?

Ю: Хүмүүс ярилцаж байна лээ.

Бан: Хоёрдугаар ах багадаа Сун Бо гэдэг нэг сайн найзтай байсныг та санаж байна уу?

Ю: Санаж байна. Яалаа гэж мартах вэ дээ. Хоёрдугаар ахад чинь өөр найз байгаагүй. Сун Ботой зүү орох зайгүй найзалдаг байсан.

Бан: Яг мөн. Тэр асуудалд орсон. Малгайтай чөтгөрийн хэрэгт сэжиглэгдэж байгаа. Кайфэний байцаан шийтгэх газар тэрнийг барьчихсан.

Ю: Сун Бо гэрийнхээ хэргээс болоод хүрээнээс явчихаагүй билүү?

Бан: Тэгэх нь ч тэгсэн л дээ. Гэхдээ хоёрдугаар ах бид хоёр өчигдөр тэрэнтэй таарсан. Эргээд ирсэн юм шиг байна лээ. Бэр эгч ээ. Тэр шударга хүн гэдгийг бид сайн мэднэ. Яанлоу гудамжинд хүн болгонд тусалдаг. Тэрнийг гүтгэсэн байх. Хоёрдугаар ахыг хар даа.  Хоосон юм ширтээд суучихлаа. Том ах... Гү мөрдөгчийг таньдаг байх аа?

Ю: Тэгж хэлж болох байх. Яасан?

Бан: Том ахыг Гү мөрдөгчид хэлээд бид хоёрыг Сун Ботой уулзуулж чадах бол уу гээд л. Зүгээр л яг юу болсныг мэдэх гэсэн юм.

Ю: Ахыгаа ирэхээр нь өөрөөс нь асуу.

Бан: Бэр  эгч ээ, том ах таны үгэнд ордог шд. Та асуугаад өг тэгэх үү?

Ю: Тэгье ээ. Том ахыг чинь ирэхээр би асуугаад өгье.

Бан: За.

Ю: Та хоёр ийм юманд орооцолдохоо боль. Отчийн газарт сайн сурахаа л бод.

Бан: Бэр эгч ээ. Танд хэлэх боломж гараагүй юм байна. Отчийн газар намайг дахиад хөөчихсөн.

Ю: Дахиад хөөчихсөн? Энэ удаа шалтгаан нь юу юм?

Бан: Би өчигдөр нэг хүний гарыг мушгичихсан.

Ю: Хүн гэмтээчихээ юу?

Жао: Сайхан амттай хоол байна. Аав Шие ахынд хөзөр тоглоно гээд явчихсан. Эхнэр, сонс доо. Өнөөдөр би Бан арийг шалгахаар отчийн газарт очсон. Гө отчийн дутах гачигдах юм байхгүй ч, хоол муутай юм байна лээ. Чиний даршилсан махнаас өөр юу ч байхгүй байна лээ. Чамайг хоол сайн хийдэг гээд магтаад байна лээ.

Ю: Жао Буёоу.

Жао: Аан?

Ю: Хоолоо идэж дууссан уу?

Жао: Бараг л. Яасан?

Ю: Дууссан бол хүрээд  ир.

Жао: За. Би аягануудаа дараа нь угаачихъя. Юу болоо вэ?

Бан: Өнөөдөр би отчийн газар  очоогүй.

Жао: Би Гө оточ дээр маргааш очино.

Ю: Ингэхэд чи хоёр дүүгээ боддог хүн үү? Жао Бан арийг отчийн газар өчигдөр хөөчихсөн гэж байна.

Жао: Аан? Би яаж мэдэх юм? Надад юу ч хэлээгүй... Аан? Бан  арь. Энэ хоёр золигийг дээ. Зугтчихаж.

Ю: Зугтсан?

Жао: Чамайг үглэнэ гэж айсан байх.

Ю: Гайгүй байлгүй. Түрүүн ирсэнээсээ хойш  нэг хэргийн тухай яриад байсан. Би араас нь явлаа.

******************

Бан: Хаана байна аа? Хөөе. Яао Хө.

Я: Энд байна.

Бан: Яао Хө. Бид хоёр баригдах шахлаа. Хурдан зугтсан нь боллоо. Хоол идэж байхдаа сандраад сайн идэж чадаагүй. Бүр  өлсчихлөө.

Я: Тэгвэл би яваад идэх юм аваад ирье. Эндээ хүлээж бай.

Бан: Гялайлаа.

Сон: Мо арь.

Дүү: Энд ямар хэргээр ирээ вэ?

Сон: Яанлоу гудамжинд малгайтай чөтгөрийг барих ав зарласан гэж сонссон. Тэгээд харах гэж ирлээ. Их олон хүн ирж.

Бан: Хөгжилтэй байх шиг байна. Хэдүүлээ  ч гэсэн очиж үзье.

Дүү: Малгайтай чөтгөр гэж байхгүй ээ. Бүгд худал яриа.

Сон: Мо арь. Энэ хоёр хэн билээ?

Дүү: Аан...

Бан: Та эртээд ахтай хамт дэлбэрсэн хүн мөн үү? Нүүрээ угаачихсан чинь давгүй харагдаж байна.

Дүү: Энэ миний дүү Жао Бан арь. Энэ Яао Хө, Кайфэний шарил шинжээч.

Сон: Аан. Бан арь авхай. Чао Хө. Намайг Сон Чиюу гэдэг.

Бан: Аан, Мо арийн тухай нийтлэл бичсэн хүн байх нь ээ? Ингэхэд юу гэж бичсэн юм? Надаас нуугаад хэлэхгүй байна лээ. Аан? Аан? Аан?

Сон: Та хоёр яагаад байгаа юм бэ?

Я: Бан арь.

Бан: Аан? 

Я: Би яваад идэх юм аваад ирье.

Сон: Яар арь, сонирхолтой юм аа.  Хөөе. Эхэлж байх шиг байна.

Бан:  Мэдэхгүй ээ. Хүмүүс бүгд чөтгөр хөөх авд оролцвол сайн л байна. Тэгж байж бид нарт У овогтын өргөөнд орох боломж гарна.

Сон: У овогтынх уу?

Бан: Чшш...

Сон: Малгайтай чөтгөрт алагдсан У овогт уу?

Бан:  Тийм ээ.

Сон: Шөнийн цагаар хэргийн газарт очино. Нийтлэл бичвэл хүмүүс сонирхох нь гарцаагүй.

Дүү: Сайн тооцоолж, сайтар тунгаавал сайн нийтлэл болно.

Бан: Болно оо, болно болно  болно. Хурдан явъя. Явъя аа, явъя.

Я: Хөөе.

Бан:  Хөөе. Яао Хө. Яао Хө.

Я: Аан?

Бан: Нааш ир ээ. Нааш ир.

Я: Очилоо. Эзэнтэн, дараа авъя.

****************

Ж: Жао ноёнтон. Жао ноён.

Жао: Хөөе.

Ж : Жао ноёнтон.

Жао: Чи  ч гэсэн үзэхээр ирээ юу?     

Ж: Та ч гэсэн  малгайтай чөтгөрийг ав үзэхээр ирээ юу?

Жао: Тийм.

Ж :  Яанлоу гудамжинд малгайтай чөтгөр гарч ирсэн болохоор би энд хэд хоног зурагаа зурж байна. 

Жао: Тэгвэл зурагаа зур даа. Би явж юу болж байгааг харъя.

Ж: За.

Эр: Эрхэм зоригт ноёд оо. Жан Чиниан авхай өнөөдөр хэн нэгэн зоригт баатар малгайтай чөтгөрийг барьж Яанлоу гудамжинд амар амгалан байдлыг эргүүлэн авчирна хэмээн  найдаж өөрийн биеэр залраад байна. Та бүхэн өөрсдийн юу чаддагийг харуулах цаг боллоо. Энийг хийж чадсан хүнийг 500гуанаар шагнана.

Эр: Тэнд малгайтай чөтгөрийг авлаж байна.

Эр2: Малгайтай чөтгөрийг хурдан баривал сайн  л байна.

Эр: Тийм ээ.  Найр цэнгүүн шиг сонсогдож байна. Нээрэн тийм. Хоёулаа очиж харах уу?

Эр2: Энийг яах юм?

Эр: Зүгээр ээ. Хагас цаг болоод л эргээд ирнэ. Хурдал аа, хурдал хурдал. Явъя аа,  явъя.

Бан: Гараад ир.

Дүү: Хурдан. Хашаанд үлдээд хүн ирэх нь үү,  харж бай.

Бан: Оръё.

Сон: Аан?  Бан арь. Чи... Эмэгтэй хүн байж зоригтой юм аа.

Бан: Гэрлэсэн хүн харамсахгүй. Дараа нийтлэл бичихдээ намайг бичихээ мартав.  Тэгээд л тэр  хүн бараг халзан болсон байж. Энд хуйх, үс нь байна.

Сон: Айдаггүй юм уу? Өнөөдөр сонин дээр гарсан нийтлэлд малгайтай чөтгөр хүний сүнсийг сордог гэж бичсэн байсан. Хохирогчийн үсийг хэргийн газарт үлдээдэг гэсэн. Хэсэг хугацааны дараа үсээр нь ороогоод явсан  газартаа унагадаг гэсэн байсан.

Бан: Энэ үс ямар нэг юмыг нууж байгаа байх.

Сон: Мо арь ч гэсэн айхаг мэддэггүй бололтой.

Эр3: Би ирлээ. Би ирлээ.  Эзэгтэй, ноёд оо. Өнөөдөр би Жан Чиниан авхайн төлөө чөтгөрийг халуун тосонд шарахаар уулнаас бууж ирлээ. Энэ бол байгалийн хүчийг агуулагч. Ямар ч чөтгөр байсан энэнээс зугтаж чадахгүй.

Эр: Гайхалтай. Мундаг байх нь ээ.

Эр3: Алив, гараад ир. Алив ээ, алив... Гараад ир. Гараад ир. Гараад ир. Малгайтай чөтгөр. Тогоонд байна.

Хүмүүс: Хаана байна аа? Харсан уу? ус нь буцалж байна. Малгайтай чөтгөрийг алах нь.

Эр3: Малгайтай чөтгөр чи гарч ир. Малгайтай чөтгөр гаарч ир. Малгайтай чөтгөр гарч ир. Малгайтай чөтгөр...

Эм: Тэр хүн үнэхээр чадвартай юм аа.

Эм: Энэ хэн бэ?

Эр: Чи хэн юм бэ?

Эр: Тэр одоо хэн бэ?

Эр: Малгайтай чөтгөр дотор нь орчихсон юм бол уу?

Эр: Битгий ёслолд саад болоод бай. Хэрэг тарихаар ирсэн юм биш үү?

Эр: Халуун биш юм байх даа?

Эр: Чи хэн юм бэ?

Хүмүүс: Юу болоод байна аа? Энэ одоо юу вэ?

Эм: Тогоонд яаж гараа угаагаад байна аа?

Эм: Халуун тогоонд гараа угаагаад байна.

Жао: Ёоёоо... ёооо ёоо ёоо. Зүгээр ээ.

Эр: Зүгээр байна. Юу болоод байна аа?

Эр: Энэ одоо юу вэ?

Жао: Ирээд туршаад үз л дээ. Нааш ир...

Эр: Халуун биш байна уу?

Эм: Халуун биш байна.  

Жао: Тийм ээ.

Эр: Исгэлэн байна. амт нь исгэлэн байна.

Жао: Цуу хийчихсэн байна.

Эр3: Бүү хөдөл.

Эр: Хөөе. Сохор биш байна шдээ.

Эр: Сохор биш юм байна.

Эм: Сохор болж жүжиглэж байсан байна.

Хүмүүс: Хуурамч юм байна. Биднийг залилж байж. Хуурамч амьтан байж. Өөдгүй хог.

*****************

Дүү: Шувуу нуруунд нь нүх байна. Амыг нь олсоор даруулчихаж. Цогцосыг энд олсоор өлгөсөн байж.

Сон: Тийм бол... гадна байгаа хүмүүс олсыг татаж байгаа хүнийг харна гэсэн үг.

Дүү: Харагдахыг хүсэхгүй бол шувуу нуруутай адил өндөрт дахиад нэг нүх гаргах хэрэгтэй болно.

Я: Тэнгэр газрын бурхад минь... хүчээ битгий гаргаарай. Үйлийн үргүй  зүйл гэж байдаггүй. Хойд насандаа бага зовох болтугай. Яахаараа сахиусаа мартчихдаг байна аа?

Дүү: Олчихлоо. Цогцосыг энэ хоёр нүхээр гарсан олсноос өлгөсөн байж. Олсыг татаж байсан хүн хаалганы ард  буланд нуугдаж байснаас зайлахгүй.    

Бан: Цогцос агаар дээр байсныг тайлбарлачихлаа. Малгайтай чөтгөр тэгэхээр яаж ниссэн байх вэ?

Ч: Цаашаа. Цаашаа гэж байна. Цаашаа...

Эр: Юу болоод байна?  Хурдан...

Эр2: Юу  вэ?

Дүү: Яасан бэ?

Бан: Юу болсон бэ?

Я: Зүгээр ээ. хэрээ. Хэрээ.

Эр: Тэнд хэн байна? Хэн бэ? Хаалгаа нээ.

Эр2: Хаалгаа нээгээч.  

Бан: Хаалгыг нь шалгаарай.

Дүү: Цоожтой байна.

Сон: Цоожилчихож.

Я: Энүүгээр.

Дүү: Нэг хоёр гурав.   Яваарай.

Бан: Бэр эгч ээ.

Дүү: Бэр эгч ээ.

Ю: Хурдан буугаад зугт.

Я: Хурдан хурдан.

Дүү: Худлаарай.  

Бан: Хурдан...

Эр: Наашаа. Арын хаалга.

Эр2: За.

Дүү: Бэр эгч ээ. Та яагаад энд байгаа юм?

Ю: Би ирээгүй бол, та нарыг баривчлах байсан. Та нарыг би оролцох хэрэггүй гэж хэлсэн байх аа. Одоо бүр гэрээсээ нууцаар гардаг болж.

Бан: Бэр эгч ээ, өршөөгөөрэй.

Дүү: Бэр эгч энэ, өршөөгөөрэй.

Ю: Надад найзуудаа танилцуулахгүй юм уу?

Бан Дүү: Өө...

Дүү:  Энэ Сон Чиюу. Энэ жил ордны шалгалтанд орох гэж байгаа. Бас сонины сурвалжлагч. Манай бэр эгч.

Сон: Бэр эгч ээ.

Ю:Сонин. Мо арийн тухай нийтлэл бичсэн хүн чи байх  нь ээ.

Сон: Тийм.

Ю: Бид нар хэзээ харуулах юм?

Сон: Юу...  

Бан: Бэр эгч ээ. Энэ  Яан Хө. Кайфэний шарил шинжээч.

Я: Бэ-бэр эгч ээ.

Ю: Нэг нь Кайфэний байцаан шийтгэх газарт ажилладаг. Нөгөө нь энэ жил ордны шалгалт өгөх гэж байгаа. Төрийн албатууд энэ хэргийг шалгаж байгааг мэдсээр байж... ингэж болж байгаа юм уу?

Дүү: Бэр эгч ээ. Кайфэний байцаан шийтгэх газар Сун Бог нотлох баримтгүйгээр  барьсан. Тийм байхад энэ хэргийг үнэнээр шалгана гэж үү?

Ю: Мо арь. Найздаа туслахыг хүсч байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чамд ямар нэг юм болбол Сун Бод яаж туслах юм? Би та нарыг дандаа аварч чадахгүй.

Бан: Бэр эгч ээ. Өршөөгөөрэй. Та ирсэн нь сайн юм боллоо. Бид нар дахиад нууцаар ийм юм хийхгүй ээ. Та битгий уурла л даа.

Ю: Чи яагаад анагаах эрдэмт шамдахгүй хэрэг мөрдөөд байгаа юм?

Бан: Бид нар Сун Бод туслах гээд л. бид нар...

Эр: Малгайтай чөтгөр...  Малгайтай чөтгөр байна.

Эр: Малгайтай чөтгөр. Тэнд байна. Тэр...

Эр: Жан авхайг хамгаал. Харваачид.

Эр: Дахиад нэг байна.  Юу болоод байна аа?

Эм: Чөтгөр авална гэсэн чинь. Чөтгөрийн цуглаан болох нь.

Эр: Хурдан харваач. Харва гэж байна.

Эр: Дэнлүү байна.

Эр: Дэнлүү байсан байна шдээ.

Эм: Тийм байна.

Эр: Нээрэн тийм байна. Дэнлүү байж.

Жао: Нөхөд өө. Малгайтай чөтгөр гэж байхгүй. Хүмүүсийг хуурах гэсэн заль төдий. Зарим нэг хорон санаатай нөхөд бидний амгалан тайван байдлыг бас зуучлах ажлыг алдагдуулах гэж бодож олсон зүйл. Одоо үнэнийг харж байгаа  биз дээ? Бүү ай.

Эр: Миний танд зориулж хийсэн хуурамч малгайтай чөтгөр... тэр хүнийг алдартай болгочихлоо.

Ч: Тэр  надтай адилхан сэтгэж байна. Сонирхолтой юм аа.

Эр: Хар даа. Дэнлүү байгаа биз дээ. Харав уу?

Хүмүүс: Тийм байна шдээ. Дэнлүү байна.

Бан: Бэр эгч ээ. бэр эгч ээ.

Эм: Энэ малгайтай чөтгөр юм бол У Шиан яаж үхсэн  болж байна аа?

Хүмүүс: Тийм ээ. У Шиан жинхнээсээ үхчихсэн шдээ. Харин  тийм. Яаж үхсэн юм болоо?

Жао: Сайхан хэллээ. Бүх хэргийг шалгах ёстой. Намайг энд байгаа цагт санаа бүү зов. Алуурчныг заавал барих болно.

Ю: Жао Буёоу.

Бан: Том ах энд юу хийж байгаа юм бол?

Ю: Мэдэхгүй.

Ч: Явъя.

Жао: Би юу? Би энэ хэргийг шалгах болно.

Хүмүүс: Хөөе хөөе хөөе. Хаачих нь вэ? Хаашаа явчихав аа? Хэргийг шалгана гэсэн биз дээ? Яагаад явчихав аа?

Жао:Намайг дуудсан уу?

Ч: Өөр газар очиж ярилцъя.

Жао: Аан. За...

Бан: Том ах Жан Чинианы сүйхэнд суучихлаа.

Ю: Суучихсан уу?

Бан:   Суучихлаа.

Эр: Одоо болно оо болно. Гэртээ харьцагаа. Харьцагаа.

Бан: Ийм юм байж болох уу?

Сон: Бэр эгч  ээ.

Ю: Аан?

Сон: Би ингээд... хэдүүлээ ч гэсэн буцвал ямар вэ?

Ю: Аан. За.

Сон: Би очоод дагуулаад ирье.

Ю: Хэрэггүй. Том ахыгаа гэртээ ирэхээр нь энэ тухай хэн ч хэлж болохгүй шүү. Өнөөдөр бид нар ахыг чинь энд хараагүй. Явъя.

Дүү: Явъя, Бан арь.

****************

Эр. Буёоу, эхнэр чинь дахиад хаалгаа түгжчихээ юу?

Жао: Би өглөөний цай уухаар явж байна.

Эр: Гэртээ эрт ирж бай л даа.

Жао: Яасан эрт босоо вэ. Хаалга нүдэж чамайг сэрээхгүй гэж бодсон юм.

Ю: Чи ирээгүй байхад, би яаж унтах юм?

Жао: Би... өнгөрсөн шөнө найзтайгаа байсан. Шөнөжин ярьж суугаад цаг хэд болж байгааг ч анзаарсангүй.

Ю: Ямар найз? Хэн болоод гэрээ хүртэл мартдаг билээ?

Жао: Шинэ найз. Хэдэн удаа явах гэж оролдсон боловч дахиад жаахан, дахиад жаахан гээд явуулдаггүй.

Ю: Уугаа юу?

Жао: Жаахан л уусан.

Ю: Аан. Шөнөжин уусан хүний дотор ямар байна?

Жао: Зүгээр ээ.

Ю: Энгэсэг?

Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь. Сүн гүрний үеийн сурталчилгаа, Халууны нууц.

Эр: Сүн гүрний үеийн хүмүүс сурталчилгаа маш сайн хийдэг байжээ. Сурталчилгаа анх Сүн гүрний үед үүссэн гэдгийг та мэдэх үү? Тэр үед бизнес эрхлэгчид хүмүүсийн анхаарлыг татах, үйлчлүүлэгчдийг татахыг тулд бүх төрлийн сурталчилгаа хийдэг байв. Зарим нь дуу дуулж, эсвэл бөмбөг, хөгжим, дуу авианы тусламжтайгаар бизнесээ сурталчилдаг байжээ. Зурагт  хуудас ч гэсэн ашигладаг байсан байна. Зарим нь чамин дэгжин чимэглэлийг сурталчилгаа болгон ашигладаг байжээ. Чимэглэж зассан асраасавахулаад Шичианд болсон дэнлүүний баяр, Жао Буёоугийн морь худалдаж авсан газар зэргээс бидний өвөг дээдэс сурталчилгаа хийж чаддаг байсныг харж болно.

7-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home